Showing posts with label Авирмэд. Show all posts
Showing posts with label Авирмэд. Show all posts

С.Авирмэд: Ц.Нямдорж дарга хуульд засвар хийж, ашигт малтмалын ордыг зvй зохистой ашиглах бодлогыг алдагдуулсан

http://archive.olloo.mn/modules.php?name=News&file=print&sid=44905
Огноо: 2007-01-13 12:09:04

УИХ Ашигт малтмалын тухай хууль баталсан. Гэвч нэгэнт батлагдсан хуульд редакци хийж, тэндээс єгvvлбэр танасан гэж УИХ-ын зарим гишvvн vзэж байна. Vнэн хэрэгтээ зєвхєн ганц єгvvлбэр биш, бvхэл бvтэн бvлэг єєрчлєгдсєн байжээ. Эдийн засгийн шинжлэх ухааны доктор, уурхайн инженер, геологич С.Авирмэдтэй уулзаж ярилцлаа.


-Ашигт малтмалын тухай хуульд редакци хийх явцад чухам ямар зvйл заалтыг яаж єєрчилсєн юм бол?
-Энэ хууль УИХ-аар 2006 оны долдугаар сарын наймны єдєр батлагдсан. Их Хурлын дэгийн тухай хуулиар аливаа батлагдсан хуулийг гурав хоногийн дотор ёсчилдог гэж би сонссон. Гэтэл Ашигт малтмалын хуулийг баталснаас нь хойш cap гарангийн дараа буюу 2006 оны наймдугаар сарын 15-нд УИХ-ын дарга гарын vсгээ зурж ёсчилсон байдаг юм. Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн хувилбар vvнээс хойш сарын дараа Ерєнхийлєгчид очсон. Бид яг тэр хувилбарыг олж авсан юм. Гэтэл “Айвенхоу майнз” компани хуулийг ёсчлоогvй байхад олоод авчихсан, бvр мэдэгдэл хvртэл гаргаж байсан. Хууль батлагдсанаас хойш хоёр хоногийн дараа, 2006 оны долдугаар сарын 10-нд шvv дээ. “Айвенхоу майнз”-ын энэ мэдэгдлийг дэлхий даяар цацсан. “Монгол Улсад Ашигт малтмалын тухай хууль батлагдсанаар эдийн засгийн таатай орчин бvрдлээ. Гадаадын хєрєнгє оруулахад боломжийн боллоо” гэсэн утгатай мэдэгдэл байсан санагдана. Гэтэл бид, єєрєєр хэлбэл, хуулийн тєсєл боловсруулахад зєвлєхєєр оролцож байсан тєрийн бус байгууллага, эрдэмтэн мэргэд наймдугаар сарын тавнаас хойш яг ёсчилж баталсан хуулийг олж харсан. Гэтэл яасан гэж санана. Ашигт малтмалын хууль маань УИХ-аар батлагдсанаасаа тэс єєр болчихсон байсан. Хуулийн утга агуулга, зарчмыг єєрчилсєн байсан. УИХ-ын дарга Ц.Нямдорж зєвхєн найруулгын шинжтэй єєрчлєлт хийсэн гэдэг. Гэтэл vгvй юм. Монгол Улсын газрын хэвлийн эрдэс баялаг гэдэг бол тєрийн ємч. Монгол Улсын ардтvмний мэдэлд байна гэж Vндсэн хуулийн 6.1, 6.2-т заасан байдаг. Гэтэл Ц.Нямдорж дарга хуульд єєрчлєлт хийсэн. Тvvнээс ємнє хоёр, гурван ч єєрчлєлт энэ хуульд оруулсан байдаг юм билээ. Харин хэн хийсэн бэ гэдэгтодорхой бус. Тэр єєрчлєлтvvд дунд “Монгол Улсын газрын хэвлийн баялаг бол тухайн ордыгэзэмшигчийн ємч мєн” гэсэн заалтыг хуульд оруулчихсан. Энэ єєрчлєлтийг зєвхєн Ц.Нямдорж дарга хийв vv. Тvvний туслахууд уу. Хэн бэ гэдгийг нь бид тодруулж чадаагvй. “Ашигт малтмалын ордын хайгуулын тусгай зєвшєєрєл эзэмшигч” гэж хуульчилсан, Энэ бол зарчмын том єєрчлєлт. Дээр нь ашигт малтмалын тухай хуулийн нэгдvгээр зvйлийн эхэнд “…тvvнийг ашиглах болон хайгуулын талбай, уурхайн эдэлбэрийн орчныг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулна”гэж Их Хурлын гишvvд баталсан. Гэтэл “Хамгаалах” гэдэг vгийг нь авчихсан байна. Vvнийг Ц.Нямдорж дарга авсан. Монгол Улсын байгаль орчныг хамгаалах гэдэг бол маш том асуудал. “Хамгаалах” гэдэг vгийг дарна гэдэг нь агуулга болон зарчмыг єєрчилж байгаа юм. Єєрєєр хэлбэл, УИХ-аар баталсан хуулийг єєрчилсєн гэсэн vг. Хоёрдугаарт, УИХ-ын гишvvдийн баталсан уг хуулийн есдvгээр бvлгийг тэр чигээр нь хассан байдаг. 27 зvйл заалттай бvхэл бvтэн бvлэг шvv дээ. Тvvний оронд 24 шинэ зvйл заалт оруулсан. Тэр нь УИХ-аар батлагдаагvй. Ерєєсєє энэ хуулийн бvх зvйл заалт єєрчлєгдсєн. Vнэн хэрэгтээ Лицензийн хууль гэж ард тvмний ярьдаг 1997 оны хууль тэр чигээрээ vлдсэн.

-Энэ хуулийг ингэж єєрчилснєєр ямар хортой ур дагавар гарах вэ?
-Монгол Улсын vндэсний баялгыг эзэнгvй болгочихсон гэсэн vг. Vндэсний баялгыг тєр ард тvмний мэдлээс гаргах шахсан гэсэн vг л дээ. Vvнийг хуулийн хvрээнд тодорхой жишээгээр тайлбарлах юм бол улсын тєсвийн хєрєнгєєр хайгуул хийсэн ашигт малтмалын ордууд буюу Тавантолгой, Бvрэнхаан, Эрдэнэт, Багануур гэх мэт 700-гаад ордыг эзэнгvйдvvлсэн. Хэн нэгэн гадны баян хvний эрх мэдлээр ашиглах нєхцєлийг бvрдvvлчихсэн. Єєрєєр хэлбэл, Монгол Улс энэ орд газрынхаа зєвхєн 50 хvртэл хувийг л авч болно гэсэн vг. Улсын тєсвийн хєрєнгєєр бус єєр эх vvсвэрээр геологи хайгуул хийсэн орд газруудыг ашиглахдаа тухайн ордын хувьцааны 34 хvртэл хувийг ашиглаж болно гэсэн. Энэ бол ноцтой зарчмын алдаа. Vндсэн хуулийн 6.1, 6.2 буюу “Газрын хэвлийн баялаг тєр, ард тvмний мэдэлд байна” гэсэн заалт зєрчигдєж байна гэсэн vг. Ц.Нямдорж даргын єєрийнх нь шууд хийсэн алдаа бол ашигт малтмалын ордыг зvй зохистой ашиглах бодлогыг алдагдуулсан. Ашигт малтмалын ордыг ашиглах, ємчєє хамгаалах гэдэг энэ хэсгийг дараад хаячихсан. Ингэснээр эзэнгvйдэх аюул нvvрлэж байгаа юм.

-Ц.Нямдорж даргын энэ vйлдэл Ашигт малтмалын тухай хуулийг боловсруулахад оролцсон эрдэмтэн мэргэд, хууль баталсан УИХ-ын гишvvдийг дорд vзсэн, доромжилсон vйлдэл боллоо гэж яриад байгаа?
-Хууль батлагдсанаас хойш УИХ-ын гишvvд, УИХ-ын дэд дарга, єндєр албан тушаалтнууд яг ийм мессежийг нийгэмд цацаж байгаа. Энэ хуулийг батлахад тєрийн бус байгууллагууд, иргэний тєлєєлєл, эрдэмтдийг оролцуулсан. Тvvн дотор намайг, мєн Хурц, Бямба гээд докторуудыг бvгдийг оролцуулсан гэж Ц.Нямдорж дарга ярьдаг. Vнэхээр Ц.Нямдорж дарга єєрийнхєє захирамжаар биднийг оруулсан л даа. Гэхдээ 2006 оны дєрєвдvгээр сараас долдугаар cap хvртэл хуулийг хэлэлцэх vйл ажиллагаанд оролцуулаагvй. Бид ердєє зургаахан цаг ажилласан байдаг. Энэ бол хэсэг бvлэг гадныхны оролцоотой гарсан хууль. Vvнийг Ц.Нямдорж дарга єєгшvvлсэн.

-Зургаан цаг гэв vv?
-Тийм ээ. Энэ бол бидний санал бодлоо илэрхийлэх боломж олдсон цаг. Бид энэ хуулийн тєслийн нэг хувилбарыг талийгаач О.Энхсайхан гишvvний удирдлага дор боловсруулж, 2005 оны 12 дугаар сарын 28-нд єргєн барьсан. Энэхуулийг УИХ-ын гишvvд, Ц.Нямдорж даргын томилсон ажлын хэсэг ерєєсєє авч хэлэлцээгvй vндсэндээ хав дарсан. Хайгуул ашиглалтын лиценз эзэмшигч гадаадынхан болоод Монголын баячуудын эрх ашгийг хамгаалсан хууль болсон. 2000 оноос эхлээд бидний хэсэг эрдэмтэд тєвийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон удаа хэлж ярьсан. Vvнийг ч авч хэлэлцээгvй. Гадаадын хєрєнгє оруулагчдыг дэмжих нэрийдлээр гадныхны эрх ашгийг хамгаалсан, Монгол Улс, Монголын ард тvмний эрх ашгийг хєсєрдvvлсэн vзэл баримтлалаар хийсэн буюу vзэл баримтлалгvй хууль болсон гэж vзэж байгаа. Энэ хуулийг УИХ-ын гишvvн барилгын инженер Ц.Дамиран нарын хvмvvс гардаж хийсэн. Ер нь хуулийн хоёр тєсєл орж ирсэн. Нэгдvгээр тєсєл нь 1992 оны тєсєл буюу Vйлдвэр худалдааны сайд Б.Жаргалсайханы тєсєл. Хоёрдугаар тєсєл нь бидний тєсєл. Гурав, дєрєв, тавдугаар тєсєл гэж бий. Энэ бол УИХ-ын 19 гишvvн, бас бус тав зургаан гишvvний санаачилсан тєслvvд. 1997 оны Лицензийн хуулийн тєслийг тэр чигт нь найруулаад л Ашигт малтмалын тухай хууль болгочихсон гэсэн vг vv?
-Тэгж хэлвэл Ц.Нямдорж дарга эмзэглэх байх. Уурлаж, бухимдаж ч магадгvй. Vнэн хэрэгтээ яг л тийм юм болсон. Ц.Нямдорж дарга vvнийгээ єєрєє мэдээгvй байж магадгvй.

-Хууль нэгэнт батлагдчихсан. Мєрдєгдєєд эхэлчихсэн одоо яах ёстой вэ?
-”Айвенхоу майнз” зэрэг гадаадын хєрєнгє оруулагчдын тєлєєлєгчид шинэ хуулийн дагуу гэрээгээ байгуулах гээд ирчихсэн сурагтай. Тэгэхээр гэрээ хийж болохгvй. Бид Vндсэн хуулийн Цэцэд єргєдєл гаргачихсан байгаа. Хэрвээ Цэц энэ єргєдлийг хvлээж авахгvй бол бид тэмцэнэ. Иргэний хєдєлгєєнvvд ч биднийг дэмжихээ илэрхийлж байгаа. Зvй нь энэ хуулийг хvчингvй болгох хэрэгтэй байна.

Ц.Мєнх 2007.01.13 Монголын мэдээ

С.АВИРМЭД: Тєрийн бодлого зєв, хууль сайн байвал

http://ns1.olloo.mn/modules.php?name=News&file=article&sid=39072 2006-11-03 09:21:38 , Мэдээний дугаар: #39072
Сvvлийн vед олны анхаарлын тєвд байгаа нэг асуудал бол Ашигт малтмалын тухай шинэ хууль. Энэ талаар доктор С.АВИРМЭДТЭЙ ярилцлаа.
 -Ашигт малтмалын тухай хуулийн талаар янз бvрийн шvvмжлэл их гарч байна. Таны дvгнэлтийг сонсъё? -1997 оны Ашигт малтмалын тухай хуулийг бид хангалттай муулсан. Vндэсний эрх ашигт ноцтой хохирол учруулсан олон алдаа, завхрал энэ хуулиас эхэлсэн. Vvнийгээ шинэ хуулиар засна гэж найдаж байлаа. Харамсалтай нь ингэж чадсангvй. Мэргэжлийн хvмvvс бид шинэ хуулийг сахил хvртээд шал дордов гэгч боллоо гэж дvгнэж байгаа. 1930-аад онд хэлмэгдvvлэлтийн vед л улс тєрийн гол шийдвэрvvдийг цагаан сар, наадам гээд олны анхаарал єєр тийшээ хандсан vед гаргадаг байсан гэдэг. Гэтэл одоо тэр vе давтагдаад байх шиг. Сvvлийн vед улс орны эрх ашигтай холбоотой том том шийдвэрvvд дандаа иймэрхvv vед гарч байгааг хvмvvс анзаарч байгаа биз ээ. Ашигт малтмалын хуулийг гэхэд л наадам тулгаж байгаад л баталчихсан.
-Хуулийг хурдан єєрчлєх хэрэгтэй гэдэг дээр санал нэгддэг байсан атлаа Ашигт малтмалын тухай шинэ хуулийг батлахаа азнаач гэж уриалга гаргаж байсан хvмvvсийн дунд та байсан шvv дээ? -Хуулийн тєслийг бvрэн гvйцэд боловсруулж чадаагvй, олон хувилбарыг нэгггэж яаж нэг хууль болгох вэ гээд олон асуудал байсныг бvгд мэдэж байгаа. Гэтэл долдугаар сарын 7-ны єдєр хоёр намын бvлгийн дарга нар уулзаад л хуулийг батлая гэсэн дvгнэлт гаргасан тухай мэдээлэл байдаг. Vзэл баримтлалгvй, хэсэг бvлэг хvний тэр дундаа гадаадынхны эрх ашгийг хамгаалсан хууль гарахаас сэргийлэх гэж мэдэгдэл гаргаж, хуулийг батлахаа тvр хойшлуулахыг уриалсан. Гэвч УИХ яаран сандран энэ хуулийг баталсан нь єнєєдєр нийгмийн бухимдлын нэг шалтгаан болоод байна.
 -Энэ хуулийг vзэл баримтлалгvй гэлээ. Vvнийгээ тодруулна уу? -Энэ хуульд vзэл баримтлал байхгvй гэдгийг бvр албан ёсоор хэлье. Монгол Улсын Vндсэн хуулийн 6-гийн нэг, хоёр гэсэн заалт бий. Энд Монгол Улсын газрын хэвлийн баялаг бvх ард тvмний мэдэлд тєрийн ємч байна гэж заасан. Энэ заалтыг баталгаажуулсан vзэл баримтлалыг бид хуульд тусгуулах гэж тэмцсэн юм. УИХ-ын дарга Ц.Нямдоржтой гурван удаа, Ерєнхийлєгчтэй нэг удаа уулзан энэ хуулийг Монгол Улсын тєлєє монголчуудын тєлєє хууль болгоё, vзэл баримт-лалдаа vvнийг зааж баталж єгєєч гэж хvссэн. Ц.Нямдорж даргатай уулзахад зvйтэй байна, дэмжинэ гэдэг хариу хэлдэг байснаа сvvлдээ "Vзэп . баримтлал гэж та юугаа хэлээд байгаа юм бэ" гэж асууж байсан.
 -Ашигт малтмалын тухай шинэ хуулийг "Айвенхоу майнз"-д зориулсан хууль боллоо гэх. Ингэж vзэх ямар vндэслэл байна вэ? -Энэ хуулийг наадмаас ємнєхєн долдугаар сарын 8-нд УИХ-аас баталсан. Vvнээс хоёр хоногийн дараа буюу долдугаар сарын 10-нд "Айвенхоу майнз" компани мэдэгдэл хийсэн. Тvvнтэй зэрэгцээд интернэтээр Монголын Ашигт малтмалын тухай хууль батлагдлаа. Хєрєнгє оруулахад боломжийн хууль болсон гэсэн мэдээллийг бас цацсан. Долдугаар сарын 8-нд хуулийг баталсан гэснээс єєр мэдээлэл байхгvй байхад Айвенхоу их сайхан хууль болсныг нь мэдчихээд зарлаад байдаг нь ямар учиртай юм бэ. Хоёр дахь нь, хєрєнгє оруулалтын гэрээтэй холбоотой. Ємнє нь 10, 15 жилээр байгуулж байсан нь шинэ хуулиар 30 жил болсон. гурав дахь нь 300 сая доллар гэсэн тоо. "Айвенхоу майнз" 300 сая долларын хєрєнгє зарцуулсан гэдгээ зарлачихаад байгаа шvv дээ. Тэдний зарсан хєрєнгийн хэмжээтэй адил тоо хуульд орж ирдэг нь сонин байгаа биз. Энэ бvхэн хууль ард тvмний талд биш, "Айвенхоу майнз"-ын талд гарсан гэсэн сэжиглэл тєрvvлж байгаа юм.
 -Стратегийн ач холбогдолтой ордын 34 хvртэл хувийг тєр эзэмшиж болно гэсэн заалт орсон. Тэгэхээр Оюутолгойд монголчууд хувь эзэмших боломжтой гэж хууль тогтоогчид тайлбарлаад байгаа шvv дээ? -Тиймээ, 34, 50 гэсэн хоёр тоо заасан заалт орсон. Улсын тєсвєєр хайгуул хийж нєєцийг нь тогтоосон ордын 50 хvртэл, хувийн хєрєнгє оруулалтаар хийсэн бол 34 хvртэл хувийг стратегийн нєєц гэж vзвэл улс авна гэсэн. Ингэж хувь хэмжээг хуульчлан заана гэдэг нь олон улсын практикт бараг байдаггvй зvйл. Наймаа хийх гэж байгаа хvн vнээ шууд хэлдэггvй биз дээ. Хар ухаанаар бодъё л доо. Та хашааныхаа газрыг ухаж байтал 100 кг алт гараад ирж. Тэрнийхээ 34 хувийг єєрєє аваад 66 хувийг нь хvнд зvгээр єгєхтэй яг адил байгаа биз дээ. Монгол хvн єєрийн нутаг дээрх ємчєє мэдэхгvй тал илvv хувийг гаднынханд буюу хєрєнгє оруулагчдад єгч байна гэсэн vг шvv дээ. Бас нєгєє талаас нь vзэх юм бол хувь эзэмшихгvй байж ч болно гэсэн санаа. Vvнийг нь эс тооцдог юмаа гэхэд тєр хувь эзэмшлээ гэхэд "Айвенхоу"-д юм уу єєр компанид мєнгє тєлєх хэрэгтэй болж байна. Энэ стратегийн их чухал ач холбогдолтой орд байна, манай тєр хувь эзэмшинэ гээд очиход єєдєєс нь мєнгєє тєлєєд хувиа ав гэнэ. Тэгэхээр бид хоосон vлдэнэ гэсэн vг.
 -Яагаад бид хоосон vлдэнэ гэж? -"Айвенхоу майнз" одоо Оюутолгойгоос тvvхий эдийг гадагш нь зєєж ашиглах гэж байна. Хамгийн хямдхан аргаар, бага зардлаар баяжуулах vйлдвэрийг байгуулахдаа нэг тэрбум 200 сая долларыг зарна гэж тооцаолж байгаа юм. Монголын тєр єнєєдєр ийм зардал гаргаж чадахгvй нь ойлгомжтой. Vvний гуравны нэг буюу 400 сая доллар. Бид 34 хувийг тєрийн эзэмшилд авъя гэж байгаа бол "Айвенхоу майнз"-д энэ 400 сая долларыг тєлєх болж байгаа юм. Манайд ийм мєнгє байгаа бил vv. Vгvй л байхгуй юу. Ингээд аваад vзэхээр энэ тал дээр нєгєє муулаад байдаг 1997 рны хууль арай дээр байсан юм. Ард тvмэн, иргэний хєдєлгєєн гээд vvнийг ойлгож мэдсэн хэсэг бухимдаад байна.

С.Авармэд: Яг үнэнийг хэлэхэд Асгат хүн шунаад, шуугиулаад байх орд биш

http://forum.mn/old/index.php?coid=1851&cid=331 С.Авармэд: Яг үнэнийг хэлэхэд Асгат хүн шунаад, шуугиулаад байх орд биш (Зууны мэдээ 161/2609 2007.07.06) -Монголын төр юугаа харамлаж, юугаа ашиглахаа мэдэхгүй байна "Зууны мэдээ" сонины редакцийн хойморт эрдэмтэд тухаллаа. Тэдэнтэй Асгатын мөнгөний орд газар, түүнийг ашиглах боломжийн талаар халуухан яриа өрнүүлсэн юм. Ашигт малтмалын баяжуулалт, мөталлургийн инженер, доктор М.Дамдинсүрэн, доктор С.Авирмэд, ШУТИС-ийн Уул уурхайн сургуулийн захирал, доктор, профессор Л.Пүрэв нар сүүлийн үед алтны анхаарлыг татаж, үнэн худал нь мэдэгдэхгүй олон ярианы эзэн нь болоод байгаа уг ордын талаархи бодит үнэнийг дэлгэлээ. -Асгатын ордыг мэдэхгүй хүнгүй боллоо. Энэ орд нөөцөөрөө ч, уул геологийн нөхцөлөөрөөч дэлхийд ховор гэж хэлэх хүн байхад бас байдаг л нэг дундаж орд гэж хэлэх нь ч байна. Энэ орд үнэхээр дэлхийн хэмжээнд ярихаар том орд уу, эсвэл үгүй юү гэдгээс ярилцлагаа эхлэх үү? С.Авирмэд: -Манай улсад төсвийн хөрөнгөөр хайгуулыг нь хийж нөөцийг нь тогтоосон 700-гаад орд бий. Сүүлийн үөийн хэллэгээр топ гээд нэрлэх юм бол ойлгомжтой. Оюутолгой, Таван-толгой, Бүрэнхааны фосфорит, Төмөртэй орд гээд олныг нэрлэж болно. Ингээд жагсаахад Асгатын орд дундаас дээгүүрт орно, Геологичдын хэлээр баталгаат нөөц нь 600-гаад сая доллар юм. Өөрөөр хэлбэл, 2200 тонн мөнгөтэй, Цаана нь 6000 тонн прогнозын нөөц бий. Энэ нь баталгаагүй нөөц бөгөөд нарийвчилсан хайгуул хийсний үр дүнд 50 хувь нэмэгдэж, эсвэл 50 хувь хасагдаж ч болно гэсэн үг. 2200 тонн мөнгө нь 550 сая долларын үнэ цэнэтэй юм. 550 сая доллар их үү, бага уу гэдгийгжишихэд Эрдэнэт үйлдвэрийн нэг жилийн бүтээгдэхүүнтэй тэнцэнэ. Харин уг ордыг дэлхийн хэмжээнд аваад үэвэл нөөцөөрөө дундаас дсогуурт орох орд. Бидний үзэж байгаагаар жилд 30 гаруй сая долларын бүтээгдэхүүн үйлдлэрлэнэ. Ийм хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үйлдвэр тиим том биш шүү дээ. Тэгэхээр Асгатын орд Монголдоо бол дунд зэрэгт, дэлхийд бол жижигт орох орд гэж ойлгож болно. -Асгатын ордын хайгуул судалгааны ажлыг нэлээд эрт, хуучин тогголцооны үед л хийж байсан юм билээ. Та нарын бодлоор энэ ордыг ашиглалгүй өдийг хүрсэн шалтгаан юу вэ? С.АВИРМЭД: -1970-аад оны сүүлч 1980-аад оны эхээр хайгуул судалгааны ажил эхэлсэн. Анхандаа маш том орд оллоо, нэг хэсэг нь Оро-сын талд байдаг, Монгол талдаа маш их нөөцтэй гэх мэт явган яриа их гарсан л даа. Тэгээд анхны хайгуулыг Оросын геологийн экспедиц хийсэн гам. Ер нь Асгатыг оросууд л судалсан юм шүү дээ. Монголчууд сүүлд нь 1980-аад оны дундуур геологийн анги ажиллуулсан. Газар доогуур хайгуулын олон км хонгил буюу штольн барьсныг тооцож үзэхэд хайгуулын нэлээд зардал гарсан байх. Энэ ордыг өнөөдрийг хүртэл ашиглаж чадаагүйн нэг том шалтгаан нь тухайн үед дэлхийн зах зээл дээр мөнгөний үнэ бага байсантай холбоотой. Бид оросуудтай хамтарч уг ордод хоёр удаа буюу 1982, 1987 онд эдийн засгийн үнэлгээ хийсэн. Тэгэхэд алдагдалтай ч юм шиг, ашигтай ч юм шиг байсан учраас ордыг ашиглаж чадалгүй өдий хүрсэн. Дараа нь америкууд, израилийн томоохон пүүсүүд орж ирээд бүгд голоод, хаяад явсныг мэргэжлийн хүмүүс мэдэж байгаа байх. Ордыг ашиглахын тулд дор хаяж 100 гаруй км өндөр хүчдэлийн шугам тетна,мөн зам тавих хэрэггэй болно. Тийм болохоор л гадаадынхан халшраад явсан болов уу. Яг үнэнийг хэлэхэд хүн шунаад, шуугиулаад байх орд огт биш. Тавантолгой, Оюутолгой, Төмөртэй, Бороогийн алтны ордтой зүйрлэх юм байхгүй. Нэг их өндөр ашиг эндээс олох боломжгүй. -Асгатын нэг хэсэг нь Оросын талд байдаг гэж дээр хэллээ. Оросын талд эсвэл манай талд их нөөц байгаа, оросууд цаанаас ухаад байгаа гэсэн янз бүрийн яриа байдаг. Эдгээр нь хэр бодитой мэдээлэл вэ? Л.ПҮРЭВ: -Асгат манай улсын баруун хойд хэсэгт ОХУ-ын Горный Алтай муж, Туватай хиллэдэг. Мөн уулархаг бүсэд, далайн төвшнөөс дээш 3600 метрийн өндөрт оршдог. Дээр нь мөнх цэвдэгтэй, хүйтэн бүсэд ОХУ-ын Сибир, АНУ-ын Аляскатай ойролцоо цаг агаартай нутагт байрладаг. Өөрөөр хэлбэл цаг агаарын хувьд хүнд хэцүү, газар зүйн байрлалын хувьд ч төвөгтэй тогтоцтой. Нөгөө талаас ОХУ-ын хил дээр байрлалтай учраас ОХУ-ын хилийг хоёр ч удаа давж байж орд-доо хүрэх болдог. Уг ордыг далд уурхай барьж ашиглана. Засаг захиргааны хувьд Баян-Өлгий айм-гийн Ногооннуур суманд харьяалагддаг. Тэнд дэд бүтэц ерөөс хөгжөөгүй. Эрчим хүчийг Өлгий хотоос 110 кВТ-ын шугам татаж, уурын зуух барьж байж дулаанаар хангах хэрэгтэй. Усаа гүний худаг өрөмдеж гаргаж авахаас өөр арга байхгүй. ОХУ-ын талд байгаа ордын хэсэг нь судалгаа хийгдээгүй тодорхой нөөц батлагдаагүй юм билээ. -Дэд бүтцийн талаар сая хөндлөө. Мэдээж тэнд цахилгаан хүргэж, зам тавих хэрэгтэй. Харин дэд бүтцийг эдийн засгийн ямар механизмаар хийх бол. Үүнийг тооцон судалсан зүйл бий юү? Л.ПҮРЭВ: -Ийм хөрөнгө оруулалт их шаардах, газар зүйн төвөгтэй байрлалтай орд газрыг бид хамтарсан үйлдвэр байгуулж л ашиглаж таарна. Монголын аль нэг компани дангаараа хөрөнгө оруулалт хийж Асгатын ордыг ашиглах боломж бараг байхгүй. Тийм болохоор байгалийн хүнд нөхцөлд үйл ажиллагаа явуулдаг гадаадын туршлагатай нэр хүндтэй компанийн дэмжлэг зайлшгүй хэрэгтэй. Үүнийг тооцоолсны үндсэн дээр ОХУ-ын Полиметалл компанитай хамтрах тухай яриа хөөрөө гарсан гэж ойлгож байгаа. -Хамтрагчийн тухай асуудал хамгийн их , улстөржиж байгааг та бүхэн мэднэ. Асгатын мөнгөний ордыг ашиглаад эхэллээ гэхэд Монголын талын эзэмших хувь хэмжээ дэндүү бага байна гэсэн шүүмжлэл маш их гардаг? Л.ПҮРЭВ: -Уг ордын ашиглалтын лицензийн хууль ёсны эзэмшигч нь хоёр улсын хамтарсан хөрөнгө оруулалттай Монголросцветмет компани байгаа. Бүр тодруулж хэлбэл, Монголын тал 51, оросууд 49 хувийн хөрөнгө эзэмшдэг. Монгол давуу эрхтэйгзэр ашмглаж буй ийм туршлага бидэнд бэлхнээ байна. Харин бид тэр 34 гэсэн хувийг яаж тогтоосон тухай сайн мэдэхгүй юм. Ер нь бага хувьтай хамтарсан үйлдвэр байгуулна гэвэл ямар ч улсын аль ч том үйлдвэр хамтрахыг сонирхохгүй байх. Яагаад гэвэл анхны хөрөнгө оруулалт их. Анхны хөрөнгө оруулалт их атлаа олж байгаа үр ашиг нь их биш тохиолдолд олон жилийн дараа ашиг олно гэсэн үг, Иймээс Засгийн газар хоорондын хэлэлцээ хийж Ногооннуур сум болон төвийн дэд бүтцийг хөгжүүлж өгнө, хөрөнгө оруулалтаа 100 хувь даана гэсэн саналтай хамтрагчийг илүү дэмжих нь зөв байх гэж үзэж байна. -Асгатын ордод олборлолт явуулах технологи, үйлдвэр байгуупах санхүүгийн чадавхи, туршлага манай дотоодын компаниудад бий болов уу? М.ДАМДИНСҮРЭН: -Технологийн асуудал төвөгтэй л дээ. Яаж олборлох вэ, олборлосноо яаж боловсруулах вэ гэдэг нь хоёр өөр асуудал. Асгатын орд бол үйлд-вэрлэл явуулахад их хүнд, ил уурхайд хэрэглэдэг тоног төхөөрөмжийг ашиглах боломжгүй. Уул геоло-гийн хүнд нөхцөл нь үйлд-вэрлэлийн маш өндөр зардал гарна гэдгийн нотолгоо. Газрын доорхи аргыг л ашиглана. Асгатын тухайд янз бүрийн л аргыг хэрэглэн хүдэр гаргалаа гэж үзье. Энэ нь мэдээж төрөл бүрийн металл агуулсан хүдэр байна. Тэгэхээр үүнийг яаж боловсруулах вэ гэдэг асуудал босч ирнэ. Энэ тохиолдолд бүх металлыг баяжуулалтын одоогийн мэдэгдэж буй аргуудаар тусад нь ялгаж болохгүй. Бид 1970-аад оноос эхлээд геологи, хайгуулын ажилтай зэрэгцэн энэ талаар маш олон туршилт хийсэн. Геологийн төв лаборатори, ОХУ ч туршилт хийсэн. ОХУ-ын тал боловсруулалтын долоо, найман хувилбар гаргасан ч бүтээгүй. Ингээд энэ бүх хувилбарын эцэст нь бүх металлыг агуулсан хам баяжмалыг л гаргаж болох юм гэдэг дээр тогтсон. Хам баяжмал дотроо зэсийн агуулга хэд байх вэ гээд л чанарын шаардлага босч ирнэ. Гэтэл Асгатын хам баяжмал хоёр үзүүлэлтээр чанарын шаардлага хан-гахгүй. Яагаад гэвэл уг баяжмал доторхи мышъяк хэмээх хорт бодисын агууламж өндөр, Асгатын орд нь 4200 тонн мышьяктай гэж байгаа, Хуучин ЗХУ-ын үед мөрдөж байсан стандартаар бол зэсийн баяжмал доторхи мышъкийн агууламж 0.6 хувиас хэтрэх ёсгүй гэдэг байв. Гэтэл Асгатынх хамаагүй өндөр буюу 1.2-1.4 хувьтай байгаа. Ийм баяжмалыг хэн хүлээж авах вэ гэдгийг ярих л ёстой. Ер нь дэлхийн практикаас харахад хөрөнгө оруулагчид ийм баяжмалд дурамжхан байдлаар ханддаг. Би энд нэг зүйлийг зориуд хэлмээр байна. Асгатын мөнгөний орд гэхээр л долоогоос найман мянган тн мөнгө шороон доор булаатай байгаа юм шиг ойлгодог. Бараг л очоод шууд ухахад цалин цагаан мөнгө гараад ирэх юм шиг эндүү ойлгоод байгаа тал бий. Тийм биш шүү дээ. Мөнгө агуулсан хүдрийг маш нарийн аргаар боловсруулж байж багахан хэмжээний мөнгө гаргаж авна гэдгийг л зөв ойлгоосой. -Асгатын ордыг ашиглалтад оруулбал баяжуулах үйлдвэр байгуулах ёстой юу? М.ДАМДИНСҮРЭН: -Барьж бололгүй яахав. ОХУ-д далайн төвшнөөс дээш 4000 гаруй метрийн өндөрт байгуулсан том үйлдвэр бий. Асгатад ч барьж болно. Гэхдээ баяжуулах үйлдвэрээс ямар бүтээгдэхүүн гарах вэ гэхээр нөгөө хам баяжмал л гарна. Хайлуулах үйлдвэр байгуулъя гэж бодоход нөөц маш багатай. Зэсийн нийт нөөц гэхэд л прогноз нөөцийг оруулж тооцоход л 220 мянга орчим тн байгаа. Үүнээс баттай тогтоосон мөнгөний нөөц 1000 хүрэхгүй тн байгаа юм. Иймэрхүү багахан нөөцтэй ордод үйлдвэр байгуулаад байдаггүй. Ер нь эндээс ургуулаад бодоход Асгатын мөнгөний ордыг стратегийн ордуудын жагсаалтад яагаад багтаасныг ойлгодоггүй. Стратегийн орд гэдгийг ДНБ-ий таван хувьтай тэнцэх нөөцтэйг хэлээд байна гэж ойлгосон. Тодорхойлолт нь ч тун бүрхэг, Нөөц, технологи, хүчин чадал гэх мэт гол гол параметрүүдийг Ашигт малтмалын тухай хуульд оруулж өгөөгүй. УИХ-ын гишүүд дотор иймэрхүү мэргэжлийн нарийн юмыг мэддэг хүн байхгүй байтал эрдэмтэдтэй ч зөвлөлгүй хийчих-сэн. Стратегийн ордын тодорхойлолт тун бүрхэг гэдгийг дахин хэлье. С.АВИРМЭД: -Асгатын ордыг нүдээр үзсэн хүн арай л өөрийг бодно доо. Үйлдвэр байгуулах тал дээр огт хөндөхгүй байгаа нэг бэрхшээл бий. Тэнд үйлдвэр байгуулах тэгш талбай байхгүй. Мэргэжилтнүүд мэднэ дээ, үйлдвэрийн талбай гэж байдаг. Жилд 500 мянган тн хүдэр гаргана гэж тооцоход тэрийг байрлуулах талбай байдаггүй. Түүнээс гадна үйлдвэрийн тоегон байгуулах талбай ч хүндрэлтэй. Түрүүн таны асуусан асуултад хариулмаар байна. Дотоодын компаниуд Асгатыг ашиглаж чадах уу гэдгийг хүн бүр сонирхдог. Технологийн хувьд Дамдинсүрэн гуай ойлгомжтой хэллээ. Монголчууд уулыг ухаж чадна. Орон нутгийнхан энэ тал дээр сайтар мэргэшсэн. Баяжуулах ажлыг бид үнэхээр чадахгүй. Гадаадаас нарийн технологи оруулж ирж, сайн хамтрагч олохоос өөр арга байхгүй гэдгийг шулуухан хэлье. Эдийн засаг хөрөнгө оруулалтын хувьд ч, технологийн хувьд ч туршлагатай хамтрагчаа түшихээс өөр арга байхгүй. Америкууд, израилиуд голоод явсан. Миний хувийн бодлоор оросуудтай хамтрахаас өөр ухаалаг гарц ерөөсөө байхгүй.

С.Авирмэд: Таван тонн алт буюу 100 сая ам.доллараа хар захын наймаагаар алдлаа

Монголын мэдээ /2006.12.16/ Гэнэтийн ашгийн татвар Үндсэн хуулийн Цэцийн өмнө бүдрээд байна. Ашигт малтмалын салбарынханд бол таатай байж мэдэх энэ мэдээний талаар мэргэжилтний үгийг сонсохоор эдийн засгийн ухааны доктор С.Авирмэдэд хандлаа. -Та Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрийг хэрхэн хүлээж авав даа? -Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн татварын тухай буюу хүмүүсийн хэлж заншсанаар гэнэтийн ашгийн татвар бол үнэндээ нэр шигээ гэнэтийн хууль байсан. Урьд өмнө нь ч би энэ тухай олон удаа ярьж байсан. Хуулийн хүрээнд биш, УИХ-ын гишүүд дуртай цагтаа ярьж байгаад татвар зохиогоод байж болохгүй. Түрүүнд ч гэсэн эргэлзэж байсан. Зарчмын хувьд алтнаас өндөр ашиг олдог. Түүнээс ахиу татвар авна гэдэг нь зөв санаа. Гэхдээ Үндсэн хуулийн хүрээнд бүх асуудлыг шийдсэн байх учиртай. Тиймээс Цэцийн гаргасан шийдвэрийг зөв зүйтэй л гэж ойлгож сууна.

Ñ.Àâèðìýä: Áîðîîãèéí îðäîîñ 850 òýðáóìûã àëäàæ, 75 òýðáóìûã íü ë àâñàí

http://www.ardchilal.com/modules.php?name=News&file=print&sid=9075 Îãíîî: Friday, January 16 @ 13:28:06 CET Ñîíèí: - Áîãäûí Çàñãèéí ãàçðûí våä ãàäààäûíõàíä ýíý óóðõàéãàà àøèãëóóëààä îðëîãûíõ íü 17,5 õóâèéã ìàíàé óëñ àâ÷ áàéñàí- Èíæåíåð, ýäèéí çàñàã÷, äîêòîð Ñ.Àâèðìýäòýé ÿðèëöëàà. Òýðýýð Áîðîîãèéí àëòíû îðäûã àøèãëàõ òåõíèê, ýäèéí çàñãèéí víäýñëýëèéã õèéñýí õví þì.

С.Авирмэд: Оюу толгойд хамтын үйлдвэр байгуулж байж, авах ашгийн хувиа ярих ёстой

2006-03-16 10:46:0010:46:00 -Тогтвортой байдлын гэрээг одоогийн мөрдөж байгаа хуулиар хийвэл манайд хэр хохиролтой вэ гэдгээс ярилцлагаа эхэлье? -Тогтвортой байдлын гэ­рээ гэдгээ ард түмэн сайн ойлгох хэрэгтэй. Энэ бол 1997 оны Ашигт малт­малын хуульд зааснаар гадаадын хөрөнгө оруулагч тухайн уур­хай, үйлдвэрийг ашиглаж эхлэх үедээ татвар өөрч­лөгдөхгүй тогтвортой байна гэсэн үндсэн гэрээ хийдэг. Доод тал нь хоёр сая ам.дол­лараас эхлээд 20-иад сая ам. долларын хөрөнгө оруулсан гадаадын хөрөнгө оруулаг­чид­тай Тогтвортой байдлын гэрээ байгуулна гэсэн заалт бий. Саяхнаас Засгийн газар, Ерөнхий сай­дын өгсөн чиг­лэлийн дагуу Шадар сайд Тогтвортой байд­лын гэрээг яаравчлах хэрэгтэй, түргэлье гэж танай сонин болон бусад хэвлэл, мэдээллийн хэ­рэгс­лээр ярьсан байна лээ. Бид­ний ойлгож байгаагаар энэ гэрээг яаравчлан хийх үн­дэслэл алга. Яагаад гэ­вэл, тийм гэрээг 15 жилийн хуга­цаагаар байгуулна гэсэн мэ­дээ­лэл байна. Хэрэв ин­гэвэл 7.5 жил огт татвар өгөхгүй, дараагийн 7.5 жилд нь 50 хувь татвараас чөлөөлнө гэсэн үг. Ийм болохоор “Айванхоу майнз” компанитай Оюу тол­гойн ордыг ашиглах талаар тогтвортой байдлын гэрээ байгуулах үндэс нөхцөл бүр­дээгүй. -Та дэлгэрүүлж тайл­бар­лана уу? -Учир нь нэгдүгээрт, Оюу толгой ордын хайгуул бүрэн гүйцэд дуусаагүй. Хоёр­ду­гаарт, нэгэнт хай­гуул дуу­саагүй учраас Оюу толгойн ордын нөөцийн хэм­жээ Мон­гол Улсын эрх бүхий байгуул­лагад орж ирээгүй. Гурав­дугаарт, Оюу толгойн ордыг ашиглах эцсийн шатны тех­ник-эдийн засгийн үн­дэслэл гараагүй. Ийм нөх­цөлд ордыг ашиглах тухай Засгийн газар нэг компанитай гэрээ хийнэ гэдэг туйлын хариуц­лагагүй асуудал. Үүнээс болж Монгол Улс, Монголын ард түмэн л хохирол амсана. Жишээлбэл, одоо Оюу тол­гойн ордыг ашиглах ямар дүр зураг байна гэхээр зөвхөн Фридланд гэдэг хүний бодлого л явж байгаа. Гэтэл Оюу тол­гойн ордыг ашиглах тухай Монгол Улсын төр, засгийн бодлого одоо хүртэл алга. Фридландын өөрийнх нь төлөвлөгөө юу вэ гэвэл Оюу толгойн ашигт малтмал зэсийн хүдрийг ил ба далд аргаар ухаж аваад бая­жуулан, 25-28 хувийн зэс бүхий түүхий эдийг Хятад руу 80 км замаар ачааны маши­наар зөөх л хувилбар.

С.Авирмэд: "Бороо”-гийн гашуун сургамж Оюутолгойд давтагдах шинжтэй

С.Авирмэд: "Бороо”-гийн гашуун сургамж Оюутолгойд давтагдах шинжтэй Оюутолгойн ордын нөөцийн тооцоо, ашиглах техник, эдийн засгийн үндэслэлийн шинжээч, МУИС-ийн багш, доктор С.Авирмэдтэй Оюутолгойн ордын техник, эдийн засгийн үндэслэлийн талаар яриа өрнүүллээ. -Өнгөрсөн долоо хоногт Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийнхөн хуралдаж, Оюутолгойн орд газрыг ашиглах техник, эдийн засгийн үндэслэлийг хангалтгүй, засвар оруулах шаардлагатай гэж үзлээ. Энэ тухай таны байр суурийг сонсьё? -Техник, эдийн засгийн үзүүлэлт гэдэг бол хөрөнгө оруулалтын гэрээний салшгүй хэсэг. Хөрөнгө оруулалтын гэрээ бол хоёр гол хүчин зүйл дээр үндэслэгддэг. Нэгдүгээрт хууль эрхзүйн баримт бичгүүд. Хоёрдугаарт техник, эдийн засгийн үндэслэл. Үүнээс гадна тухайн ордын нөөц байдаг. Ашигт малтмалын хуулийн 29, 30 дугаар зүйлд хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах өргөдлөө өгөхдөө тухайн компани нь Монгол Улсын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд нөөцөө бүртгүүлсэн байх ёстой. Хоёрдугаарт техник, эдийн засгийн үндэслэлээ хэлэлцүүлсэн байх ёстой гэсэн заалт бий. Гэтэл энэ оны 10 дугаар сарын 6-нд сүр дуулиантай болсон Оюутолгойн орд газрыг ашиглах тухай хөрөнгө оруулалтын гэрээг техник, эдийн засгийн үндэслэлгүйгээр байгуулчихсан. Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахдаа өнөөдрөөс эхлээд ил тод байх болно хэмээн С.Баярцогт сайд хэлж байсан. Гэтэл 10 дугаар сарын 6-наас 11 дүгээр сарын 16 –ны хооронд бид “Айванхоу майнз”-ийн веб сайтаас хөрөнгө оруулалтын гэрээний Англи, Монгол хувилбарыг олж үзэж байгаа байхгүй юу. Эндээс үзэхэд 40 хоногийн дараа хөрөнгө оруулалтын гэрээгээ ил болгожээ гэсэн үг. Техник, эдийн засгийн үндэслэлээ үзүүлээч ээ гэсэн шаардлагыг бид удаа дараа тавьж байсан. Гэтэл техник, эдийн засгийн үндэслэлээ боловсруулчихсан гээд байдаг. Тэгсэн мөртлөө ил болгодоггүй. Бүр сүүлдээ нөгөө ил тод гээд байсан зүйлээ нууц гэж хэлэх болсон. /9-10 дугаар сард нууцлаад байсан/

ДОКТОР С.АВИРМЭД: ӨНӨӨГ ХҮРТЭЛ МАНАЙД ТАВАНТОЛГОЙН ОРДЫГ АШИГЛАХ ЭДИЙН ЗАСГИЙН ҮНДЭСЛЭЛ БАЙХГҮЙ.

http://www.iltovchoo.mn/niigem/37-niigem/120-doctor-avirmed-unuug-hurtel-manaid-tavantolgoin-ordiig-ashiglah-ediin-zasgiin-undeslel-baihgui.html Бичсэн admin 2011 оны 9-р сарын 15, Пүрэв гариг, 15:37 - Îþóòîëãîéí ãýðýý àøèãã¿é áîëñîí òóõàé èõýýõýí ÿðèãäàæ áàéíà. Ýíý òàë äýýð ÿìàð ñàíàë áîäîëòîé áàéãàà âý? Ýäèéí çàñãèéí óòãààð íü îéëãîõ þì áîë ìàíàé òîìîîõîí ýðäýìòýä, ñóäëàà÷èä, Õóðö ãóàé íàð àøèãã¿é ãýäãèéã íü àëü ýðò çàðëà÷èõñàí ø¿¿ äýý. Òýð ÷ áàéòóãàé ÓÈÕ-ûí äýðãýäýõ ñóäàëãààíû òºâ ãýäýã áàéãóóëëàãà ñóäàëãàà òîîöîî õèéãýýä àøèã áàéòóãàé 30 æèë àøèãëàñíû äàðàà 600.0 ñàÿ äîëëàðûí àëäàãäàëòàé ãýýä õýë÷èõñýí áàéãàà. Àøãèéí òóõàé îéëãîëò õàðüöàíãóé. Òóõàéëáàë, Áààáàðòàí áîëáîë Îþóòîëãîéí ãýðýýã áàéãóóëààã¿éãýýñ ºäºðò íýã ñàÿ äîëëàð àëäàæ áàéíà ãýæ ÿðüäàã. Áààáàðûí óõóóëãààð áîäâîë 300 ñàÿ äîëëàð æèëä îðîõ ¸ñòîé þì. Ãýòýë ìàíàé íºõä¿¿ä àøèãã¿é ãýýä. Åð íü áîë àøèã áèé. Òýð íü òóéëûí áàãà. Õàðüöóóëààä õýëæ áîëíî ë äîî. Òýãýõäýý Ýðäýíýòòýé ë õàðüöóóëàõã¿é áîë õ¿í îéëãîäîãã¿é þì. Ýðäýíýò ìàíàé óëñûí òºñâèéí 30 õóâèéã á¿ðä¿¿ëäýã. Îþóòîëãîé áîë Ýðäýíýòýýñ 6-7 äàõèí, Áîðîîãîîñ 50-60 äàõèí òîì ãýæ áè áàéíãà ÿðüäàã. Òýãýõýýð Ýðäýíýòýýñ òèéì õýìæýýíèé èõ àøèã îëíî ãýñýí õ¿ëýýëò áàéõ ¸ñòîé áàéòàë òîîöîîíîîñ ¿çýõýä Ýðäýíýòýýñ áàãà àøèã, þóí æèëä, 200-300 ñàÿ äîëëàð ÷ áàéõã¿é. Ãàäíûõàí ìàíàéõûã ãàíö ¿éëäâýð äýýð ò¿øèãëýäýã óëñûí æèøèã òºð¿¿ëæ áàéíà ãýäýã. Òýãýõýýð óã íü ÿäàæ 2-3 Ýðäýíýò áàéõ õýðýãòýé þì. Òýãýýä ÷ ñ¿¿ëèéí ¿åä õóâüöàà ýíý òýðýý ãàðãààä, õóâüöààãàà öààäóóë íü äàâóó ýðõýýð àâààä ¿ëäýõ àøèã íü òóéëûí áàãà. Ò¿¿íòýé õàðüöóóëàõ þì áîë àøèãã¿é ãýäýã ä¿ãíýëò çºâ þì.

С.Авирмэд: Оюу толгойд хамтын үйлдвэр байгуулж байж, авах ашгийн хувиа ярих ёстой

http://www.dailynews.mn/?vfile=30&vmet_id=72&vmet_main=72&vt=archive&vl=archive&vdate=&vofile=30&left=yes&vpage=97 -Тогтвортой байдлын гэрээг одоогийн мөрдөж байгаа хуулиар хийвэл манайд хэр хохиролтой вэ гэдгээс ярилцлагаа эхэлье? -Тогтвортой байдлын гэ­рээ гэдгээ ард түмэн сайн ойлгох хэрэгтэй. Энэ бол 1997 оны Ашигт малт­малын хуульд зааснаар гадаадын хөрөнгө оруулагч тухайн уур­хай, үйлдвэрийг ашиглаж эхлэх үедээ татвар өөрч­лөгдөхгүй тогтвортой байна гэсэн үндсэн гэрээ хийдэг. Доод тал нь хоёр сая ам.дол­лараас эхлээд 20-иад сая ам. долларын хөрөнгө оруулсан гадаадын хөрөнгө оруулаг­чид­тай Тогтвортой байдлын гэрээ байгуулна гэсэн заалт бий. Саяхнаас Засгийн газар, Ерөнхий сай­дын өгсөн чиг­лэлийн дагуу Шадар сайд Тогтвортой байд­лын гэрээг яаравчлах хэрэгтэй, түргэлье гэж танай сонин болон бусад хэвлэл, мэдээллийн хэ­рэгс­лээр ярьсан байна лээ. Бид­ний ойлгож байгаагаар энэ гэрээг яаравчлан хийх үн­дэслэл алга. Яагаад гэ­вэл, тийм гэрээг 15 жилийн хуга­цаагаар байгуулна гэсэн мэ­дээ­лэл байна. Хэрэв ин­гэвэл 7.5 жил огт татвар өгөхгүй, дараагийн 7.5 жилд нь 50 хувь татвараас чөлөөлнө гэсэн үг. Ийм болохоор “Айванхоу майнз” компанитай Оюу тол­гойн ордыг ашиглах талаар тогтвортой байдлын гэрээ байгуулах үндэс нөхцөл бүр­дээгүй. -Та дэлгэрүүлж тайл­бар­лана уу? -Учир нь нэгдүгээрт, Оюу толгой ордын хайгуул бүрэн гүйцэд дуусаагүй. Хоёр­ду­гаарт, нэгэнт хай­гуул дуу­саагүй учраас Оюу толгойн ордын нөөцийн хэм­жээ Мон­гол Улсын эрх бүхий байгуул­лагад орж ирээгүй. Гурав­дугаарт, Оюу толгойн ордыг ашиглах эцсийн шатны тех­ник-эдийн засгийн үн­дэслэл гараагүй. Ийм нөх­цөлд ордыг ашиглах тухай Засгийн газар нэг компанитай гэрээ хийнэ гэдэг туйлын хариуц­лагагүй асуудал. Үүнээс болж Монгол Улс, Монголын ард түмэн л хохирол амсана. Жишээлбэл, одоо Оюу тол­гойн ордыг ашиглах ямар дүр зураг байна гэхээр зөвхөн Фридланд гэдэг хүний бодлого л явж байгаа. Гэтэл Оюу тол­гойн ордыг ашиглах тухай Монгол Улсын төр, засгийн бодлого одоо хүртэл алга. Фридландын өөрийнх нь төлөвлөгөө юу вэ гэвэл Оюу толгойн ашигт малтмал зэсийн хүдрийг ил ба далд аргаар ухаж аваад бая­жуулан, 25-28 хувийн зэс бүхий түүхий эдийг Хятад руу 80 км замаар ачааны маши­наар зөөх л хувилбар.

С.Авирмэд: Өнөөдрийн Монгол орон Хятадын түүхий эдийн баазыг хангагч болчихсон байна

http://economy.time.mn/content/764.shtml Нийтлэгдсэн огноо: 2011 оны 11 сарын 2 МУИС-ийн Газарзүй, геологийн сургуулийн доктор, профессор С.Авирмэдтэй ярилцлаа. Тэрбээр ирэх жилүүдэд биднийг “тэжээх” уул уурхайн томоохон төслүүдэд гар бие оролцож явсан нэгэн билээ. Гэхдээ Монгол Улсын эдийн засгийн хөгжил, үйлдвэржилтийн бодлогын талаар уул уурхайн бус үзлийг дэмждэг бололтой. -Эдийн засгийн өндөр өсөлтийн талаар бид ярих боллоо. Гэтэл бодит амьдрал дээр өнөөх өсөлт маань үр дүнгээ өгөхгүй байна гэх юм? -Ядуурал 40 хувьд хүрчихсэн шүү дээ.Тэгэхээр иргэдийн таль хувь нь ядуу хэмээгдээд буй энэ нөхцөлд ядуурлыг бууруулна гэдэг нэгдүгээр зорилт байх ёстой. Өөрөөр хэлбэл хүний амьдралыг сайжруулах асуудал яригдах учиртай. Хүний амьдралыг сайжруулна гэхээр бид их ерөнхий юм ойлгоод байдаг. Гэтэл энэ чинь ердөө цөөхөн хэдэн зүйл шүү дээ. Идэх хоол, өмсөх хувцас, орон гэр тэгээд л болно. Үүнийг бүх иргэндээ жигд бий болгож өгөхийн тулд яах вэ гэдэг зорилт байх ёстой. Гэтэл үүнийхээ талаар ярихгүй дэд бүтэц хөгжүүлэх, хариуцлагатай уул уурхай гэсэн ерөнхий зүйлийн талаар яриад байна. Сүүлийн 20 жилийн төр засгийн бодлого ерөөсөө сонгуулиас сонгуулийн хооронд гардаг бодлого нэртэй мөрийн хөтөлбөр төдийхнөөр тодорхойлогддог болчихож.

С.Авирмэд: Хүн бүр 70 мянган төгрөгийн өртэй боллоо

http://economics.gogo.mn/news/68066 2010 оны 3-р сарын 30 С.Авирмэд: Хүн бүр 70 мянган төгрөгийн өртэй боллоо Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний эргэн тойронд өрнөөд буй маргааны талаар уул уурхайн доктор С.Авирмэдтэй ярилцлаа. -"Айвенхоу майнз"-ынхан амласан ёсоороо урьдчилгаа 100 сая ам.доллар эхний ээлжинд бидэнд хүргүүлээд байгаа. Гэвч үүнийг хамгийн их эсэргүүцэж байгаа хүний нэг нь та? -Оюутолгойгоос орж ирэх үр ашгийг урьдчилан хүртэх тухай асуудал С.Баярын Засгийн газраас эхлэлтэй. Орж ирээгүй ашиг орлогыг хуваарилна гэдэг Монгол Улсын түүхэнд байгаагүй тэнэглэл. Хоосон юмнаас ашиг авна гэдэг өөрөө эргэлзээтэй. 250 байтугай хэдэн тэрбумыг авах санаачлага С.Баяр сайдаас гаралтай юм. 2008 оны эхээр С.Баяртай уулзсан. Ноцтой гэх үү, аминчхан ч гэмээр юм уу тийм л уулзалт болсон. Тэгэхэд С.Баяр ашигт малтмалаас гурван тэрбум ам.долларыг ойрын үед авч болох уу. Гэхдээ бүр нэг жилийн дотор гэж надаас асуусан. Мань хүнийг мөнгө яриад эхлэхэд нь их гайхсан. Наана чинь тооцоо, судалгаа хийж байж ярихгүй бол болохгүй гэсэн хариулт өгч байсан, тухайн үед. Энэ асуултыг хүн болгонд л тавьсан юм шиг байна лээ. Одоо ч үүнийг ярьдаг хэсэг бүлэг нөхөд бий бололтой. Өөрөөр хэлбэл, урьдчилж баялгаасаа хүртэх сонирхолтой бүлэг байна. -Тодруулбал? -Оюутолгойн гэрээг үзэглэсний дараа Ерөнхий сайд асны мөрөөдөл бага ч атугай биелсэн. Өөрөөр хэлбэл, 250 сая ам.доллар орж ирэх болов. Энэ нь нэг үгээр бага зэргийн юмаар ард түмний амыг хаая гэсэн бодлого байсан болов уу. Хүн бүр 70 мянган төгрөгийн өртэй боллоо

Доктор С.Авирмэд: "Дорнод-Уран"-д төр түргэдчихлээ, алдах вий гэж хардаж байна

http://economics.gogo.mn/news/81583 2011 оны 1-р сарын 6 Доктор С.Авирмэд: Оны өмнөхөн Ерөнхий сайд ОХУ-д айлчилж "Дорнод-Уран" хамтарсан компанид Монголын тал 51 хувь эзэмшсэнийг мэдэгдсэн. Харин уранаа хэрхэн ашиглах, ямар аргаар олборлох, олсон ашгаа яаж хуваарилах талаарх мэдээлэл таг чиг. Уран тойрсон сэдвээр доктор С.Авирмэдтэй ярилцлаа. -Ураны хамтарсан үйлдвэр дэх хувь эзэмшлийг эн тэнцүү болгохоор оросууд хичээсэн. Манай тал 49 хувь эзэмших гэрээ байгууллаа. Энэ гэрээний талаар танд мэдээлэл байна уу? -ОХУ-тай хийсэн хэлэлцээрээр төрийн түшээд "Монгол Улсын эрх ашгийг нэгдүгээрт тавьдаг" гэдгээ харуулж байх шиг байна. Уранаас хувь эзэмших гэрээний талаар тодорхойгүй зүйл олон бий. Юун дээр тохиролцож, ямар шалтгаанаар 51:49 гэсэн хувилбарыг сонгов гэдэгт би хувьдаа хариулт аваагүй л байна. Мөн Оросын тал "Цөмийн энергийн тухай хуульд Монголын тал 51 хувийг эзэмшинэ гэж заасан ч тусгай зүйл заалтаар манай талд 50 хувийг өгөх боломж бий" гээд л Оросын тал зүтгэж байсан санагдана. Оюутолгой, Тавантолгойд хувь эзэмших гэрээ байгуулах гэж манайх арваад жил болсон. Харин ураны хувьд асуудал харьцангуй хурдан, нааштай шийдэгдлээ. Энэ бол таатай мэдээ, төрийн удирдлагууддаа талархууштай үйл явдал болсон. Гэхдээ дэлхийн зах зээлд ашигт малтмалын үнэ тэнгэрт хадаж байгаа энэ үеэр оросууд гэрээ хэлэлцээрийг яаравчлах төлөвлөгөөтэй байгааг үгүйсгэх аргагүй. Надад энэ гэрээ арай л түргэдчих шиг санагдсан. Сайн нягталж, судлах ёстой байсан. Цөмийн энергийн газар байгуулагдаад хоёр жилийн хугацаа ч болоогүй. Монголчууд уул уурхайн салбарт харийнханд дахиад ашиглуулчихав уу гэсэн хардлага байна.

С.Авирмэд: Тавантолгойг долоо, найм хуваах хувилбарууд явж байна. Ийм замбараагүй байж болохгүй

http://news.gogo.mn/r/71282 2010 оны 6-р сарын 3 С.Авирмэд: Тавантолгойг долоо, найм хуваах хувилбарууд явж байна. Ийм замбараагүй байж болохгүй Геологич эдийн засагч С.Авирмэдтэй уул уурхайн салбарын өнөөгийн байдлын талаар ярилцлаа. Тэрээр нийгмийн зүгээс Оюутолгой төсөл дээр ганц дуугарч байсан иргэний байгууллагын төлөөлөл байсан гэхэд хилсдэхгүй. Харин энэ удаа тэрээр Тавантолгой ордыг ашиглахтай холбоотойгоор санал бодлоо хэлж байна. -Эрдэс баялгийн салбар өнөөдөр Монголд тэргүүлэх болоод байна. Гэтэл энэ салбарыг улс орны хөгжилд ямар ч нэмэргүй, хохирол ихтэй гэдэг. Бидэнд энэ салбараас авч үлдэх зүйл юу байна вэ? -Улс орны хөгжлийн тэргүүлэх чиглэлийн талаар бид олон жил ярьж байна. Социализмын үед манай улс "Аж үйлдвэр, хөдөө аж ахуйн орон" боллоо гэж байсан. Тэгэхээр одоогийн яриад байдаг үйлдвэржилтийн зорилт тэр үед биелж байсан хэрэг гэж ойлгохоор.

Оюутолгойн ордыг ашиглах техник-эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ)-д тусгагдсан ноцтой алдаа, завхралын тухай

2010 оны 1-р сарын 25 Монгол Улсын Их Хурлын гишүүд ба Ерөнхий сайдад Оюутолгойн ордыг ашиглах техник-эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ)-д тусгагдсан ноцтой алдаа, завхралын тухай Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний салшгүй хэсэг, амин сүнс нь ордыг ашиглах ТЭЗҮ билээ. Гэтэл Монгол Улсын УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн гурван өндөр албан тушаалтай, одоо үйлчилж байгаа Ашигт малтмалын тухай хуулийн 30.1, 30.1.1 заалтыг зорчин техник-эдийн засгийн үндэслэлгүйгээр хөрөнгө оруулалтын гэрээнд 2009 оны 10 дугаар сарын 6-нд гарын үсэг зурж баталгаажуулжээ. Айвенхоу майнз Монголиа инк (АММИ) ба Рио тинто (РТ) компаниас боловсруулсан Оюутолгойн ордыг ашиглах ТЭЗҮ-ийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл, гэрээг баталгаажуулснаас хойш 71 хоногийн дараа, 2009 оны 12 дугаар сарын 17-ний өдрийн хуралдаанаараа авч хэлэлцээд түүнд тусгагдсан ноцтой алдаа дутагдлыг илрүүлж тэдгээрийг засаж, залруулахаар буцаасан байна.

Эсэргүүцэлтэй тулгарсан ч Оюутолгойн ТЭЗҮ-ийг баталлаа

http://economics.gogo.mn/news/67892 2010 оны 3-р сарын 26 Эсэргүүцэлтэй тулгарсан ч Оюутолгойн ТЭЗҮ-ийг баталлаа -Гэхдээ засвартайгаар хүлээн зөвшөөрөв- Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний Техник эдийн засгийн үндэслэл Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар нэг удаа “өвдөг шороодож”, өчигдөр л хүлээн зөвшөөрөгдсөн юм. Тус хурлын дараа албаны болон бусад төлөөллөөс зарим зүйлийг тодрууллаа. М.Ариунбаяр: ТЭЗҮ мэргэжлийн түвшинд болсон Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн албаны дарга, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дэд дарга М.Ариунбаяраас зарим зүйлийг тодрууллаа. -Оюутолгойн ТЭЗҮ-ийг ямар засвартайгаар батлаж байгаа юм бэ? -Ирэх долоо хоногт Оюутолгойн ТЭЗҮ-ээр хуралдсан хуралдааны талаар мэдээлэл хийнэ. Энэ хурлаар дэлгэрэнгүй, ямар хэмжээний засвар хэрхэн хийх талаар тайлбарлаж танилцуулна.

С.Авирмэд: Эрдэнэтэд шалгалт оруулахыг олон хүн ярьж байгаа

http://news.gogo.mn/r/1269 2007 оны 5-р сарын 31 С.Авирмэд: Эрдэнэтэд шалгалт оруулахыг олон хүн ярьж байгаа Саяхан УИХ-ын гишүүд, иргэний хөдөлгөөний төлөөлөгчид оролцсон “Ашигт малтмалын ордоос ард түмэн хувь хүртэх ёстой” сэдвээр хийсэн уулзалт дээр эдийн засагч, геологич С.Авирмэд эрх баригчид “Эрдэнэт”-ээс мөнгө сааж байна, Таван толгойн ордод зарим бүлэг хүмүүс хууль бусаар лиценз эзэмшиж байна гэж мэдээлсэн юм. Энэ талаар түүнээс зарим зүйлийг тодрууллаа. Эрдэнэт дээр зарим бүлэг хүмүүс хувь хувьс­галын нийлсэн компаниар дамжуулан мөнгө сааж бай­гаа, тэр нь жилдээ 100 тэр­бум төгрөгөөр хэмжигдэж байна. Үүний цаана одоо­гийн эрх баригчид бий гэсэн мэдээлэл байх шиг... Энэ нь “Эрдэнэт” үйлд­вэрт шалгалт оруулах ёстой гэдэг үүднээс яригдаж байгаа. Миний санаж байгаагаар УИХ-ын гишүүн Ц.Шаравдоржоор ахлуулсан шалгалт 2002 онд орж байсан. Үр дүн нь олигтой мэдэгдээгүй. Түүнээс хойш шалгалт ороогүй ирлээ. Тиймээс аудит орох ёстой, үүнийг ганц би хэлээд байгаа юм биш. Саяхан хүртэл эдийн засагч Н.Дашзэвэг хэлж байна лээ. Шалгалт хийгдэж байж элдэв “но” гарч ирэх учиртай юм. Миний мэдсэ­нээр Эрдэнэтэд 30 мянган тонн зэс цэвэршүүлэх үйлд­вэр байгуулагдах сураг га­раад байгаа. Гэтэл 120 мянган тонн зэсийн баяжмалтай бай­хад яагаад заавал 30 мянгыг яриад байгаа нь сонин. Үлдэх 90 мянган тонныг яах гээд байгаа юм гэсэн асуулт гарч ирж байгаа. Энэ болгоныг аудитаар гаргах учиртай юм. Таван толгойн орд дээр үндэсний гэж яриад байгаа консерциумын ард голцуу улстөрч хэсэг бүлэг хүн лиценз эзэмшиж бай­гааг хууль бусаар олж авсан гэж яриад байгаа. Энэ талаар танд мэдэж байгаа зүйл байна уу?

Монголын анхны нүүрс баяжуулах үйлдвэр ашиглалтанд орлоо

2011 оны 6-р сарын 13 http://economics.gogo.mn/news/89182 2011 оны 6-р сарын 13 Монголын анхны нүүрс баяжуулах үйлдвэр ашиглалтанд орлоо 2011 оны 6-р сарын 11-ний өдөр Монголын хувийн хэвшлийн төдийгүй дотоодын уул уурхай, боловсруулах үйлдвэрлэлийн хөгжлийн түүхэнд шинэ хуудас нээсэн онцгой үйл явдал тохиолоо. Энэ өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дахь Ухаа Худаг уурхайн цогцолборт улсдаа анхдагчид тооцогдох Нүүрс баяжуулах үйлдвэр ашиглалтанд орж, үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүлсэн юм. 2009 онд Ухаа Худаг коксжих нүүрсний ордод олборлолт явуулж эхэлсэн, үндэсний уул уурхайн Энержи Ресурс компани ердөө хоёр жил гаруйхны хугацаанд Ухаа Худагийн хөндийд томоохон бүтээн байгуулалт өрнүүлж, дэд бүтцийн олон чухал шийдлүүдийг бий болгосон бөгөөд ийнхүү Монголд анхдагч Нүүрс баяжуулах үйлдвэр ажиллаж эхэллээ.

Томчууд гэрээ хийх эрхийг "Рио тинто"-д эсвэл "Чайналко"-д өг гэж ширүүхэн дуугараад байх юм

http://economics.gogo.mn/news/57533 2009 оны 8-р сарын 5 Томчууд гэрээ хийх эрхийг -Түүнчлэн хэн гэдэг нь мэдэгдэхгүй нөхөр xaaнaac ч юм бэ гарч ирээд Монгол улсын парламентыг хуралдуулах жишээтэй- Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний асуудал ид өрнөж байна. Ёстой л дуутай тэнгэр хургүй, цуутай хүүхэн хуримгүй гэдэгчлэн хоёр парламент, гурван ч Засгийн газрын нүүр үзсэн Оюутолгойн асуудал одоо ч шийдэгдээгүй байна.

Оюутолгойг Бороогийн хувь заяа хүлээж байна

http://economy.news.mn/content/57691.shtml 2011 оны 3 сарын 10 С.Авирмэд: Оюутолгойг Бороогийн хувь заяа хүлээж байна Уурхайн инженер-эдийн засагч, доктор С.Авирмэдтэй уулзаж ярилцлаа. -Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл явж байгаа. Энэ хуулийн төслийн талаар та ямар мэдээлэлтэй байна вэ? -Манай өнөөдрийн нийгэмд болж байгаа хар бараан, уур хилэн, бухимдал бүхэн 1997 оны хуулиас улбаатай гэвэл гайхах байх. Энэ хуулиас болж Бороогийн 50 тонн алтаа алдчихлаа. Сүхбаатар аймгийн нутаг дахь цайрын ордоо цөлмүүлж байна. Оюутолгойгоо луйвардуулчихлаа, өнгөрсөн зууны турш Монголын геологчдынхоо хүч хөлсөөр бий болсон, хэдэн үедээ идэж барахгүй их баялгаа гадаадынханд, олигархуудын гарт булаалгачихлаа, байгаль орчин сүйрлээ, нинжа гэх бүхэл бүтэн “арми”, “хүн-сүрэг” бий боллоо.

С.Авирмэд: Санал хураахад хэн эх оронч, хэн урвагч гэдэг нь тодорхой болно

2009 оны 7-р сарын 10 http://news.gogo.mn/r/56399 С.Авирмэд: Санал хураахад хэн эх оронч, хэн урвагч гэдэг нь тодорхой болно Монголчуудыг хэдэн үеэр нь тэжээх Оюутолгойн гэрээний төслийн асуудал ид өрнөж байна. Харин монголын уул уурхайн "гал тогоо"-нд олон жил нэр төртэй зүтгэсэн доктор С.Авирмэд уг гэрээний төсөлд эсрэг байр суурьтай байгаа билээ. Тиймээс эрхэм доктортой ярилцсан юм. -Оюутолгойн гэрээний төсөл нууц, хаагдмал хийгдэж байгаад батлагдах шатруугаа орчих шиг боллоо. Гэхдээ одоо ч гэсэн чуулганы хуралдаанаар гэрээний сүүлийн хувилбарыг гишүүд гар дээрээ аваагүй гэх гомдол хэлж байна. Үүнд та ямар бодолтой байна. Мөн эрдэмтэн, мэргэд та бүхэн гэрээг эсэргүүцэн үгээ хэлсэн ч үр дүн нь тааруухан харагдаж байгаа. Энэ бүхэнд та юу хэлэх вэ? -Миний хувьд бараг сүүлийн 12 жилийн хугацаанд энэ бүхэнтэй тэмцэж байна. Харин эдгээр маргаан мэтгэлцээний эх үүсвэр нь 1997 оны тавдугаар сарын 29-нд батлагдсан Ашигт малтмалын хуулиас үүдэлтэй. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын уул уурхайн салбарын эмгэнэлт, гутамшигтай явдал эхэлсэн гэхэд болно.