элдэв ЯРИЛЦЛАГА, МЭДЭЭНИЙ ЦУГЛУУЛГА блог*Collection of interviews, news and articles* Sammlung von Interviews, Nachrichten und Artikeln
Showing posts with label TDB. Show all posts
Showing posts with label TDB. Show all posts
Д.Нямрэнцэн: Гадаадын банкуудаас баталсан бага хүүтэй зээлийг дэлхийн аль ч улсаас гадаад худалдаа хийхдээ ашиглаж болдог
http://tdbm.mn/index.php?con=view&id=15&cid=965
Гадаад худалдаа эрхлэгчдийн эрсдэлийг хаах хамгийн найдвартай бөгөөд хямд хэрэгсэл бол Худалдааны санхүүжилтийн үйлчилгээ гэдэг. Гэвч худалдааны санхүүжилтийн талаарх ойлголт бүрхэг, энэ талаарх мэдээлэл мэдээллийг түгээх тал дээр хангалтгүй байдаг нь энэхүү үйлчилгээний цаана байдаг олон боломжууд гадаад худалдааны бизнес эрхлэгчдэд хүрч чаддаггүй. Бид энэ талаар Худалдаа, хөгжлийн банкны Байгууллагын банкны газрын орлогч захирал Д.Нямрэнцэнтэй ярилцлаа.
- Худалдааны санхүүжилтийн ач холбогдлыг санхүүгийн салбарынхан болон энэ үйлчилгээг авдаг цөөн хүрээнийхэн мэддэг ч яг амьдрал дээр, бизнесийн орчинд тухайн иргэн, байгууллага хэрхэн ашиглах боломж байна вэ гэдгээс яриагаа эхлэе?
Монгол улсын өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний 60 гаруй хувь нь бусад улс орнуудаас импортоор орж ирдэг. Нэгэнт импортыг орлох бүтээгдэхүүнийг дотооддоо хангаж чадахгүй байгаа өнөөдрийн нөхцөлд импортын барааг оруулж ирэх санхүүгийн зардлыг багасгах, иргэдийн гарт хямд өртөгтэй бараа бүтээгдэхүүнийг хүргэх зорилго хаа хаанаа тулгардаг. Гадаадаас импортлож буй бүтээгдэхүүний төлбөр тооцооны асуудлыг эрсдэлгүй, найдвартай гүйцэтгэдэг хэрэгсэл бол Гадаад худалдааны санхүүжилт юм.
Subscribe to:
Posts (Atom)