Showing posts with label Sugar. Show all posts
Showing posts with label Sugar. Show all posts

Д. Сугар МИАТ-ын мєнгийг суйлах ажлаа эхэлжээ

Д. Сугар МИАТ-ын мєнгийг суйлах ажлаа эхэлжээ
 http://www.olloo.mn/modules.php?name=News&file=article&sid=55393
2007-05-01 10:07:42 , Мэдээний дугаар: #55393
- Тус компанийн мєнгєнд Д.Сугар бvр бугуйгаа дvрэхээр улайрч байна -
Монголын авиа компанийн тєлєєх ашиг сонирхлын єрсєлдєєн тєрийн томчуудын дунд єрнєсєєр ирсэн. Vе vеийн турш шvv. Харин єдгєє иргэний агаарын тээврийн vйлчилгээ эрхлэгч "МИАТ' компанийн толгойд Б.Эрдэнэбилэг гэгч хvн ширээ сандал тєвхнvvлээд буй. Тvvний ард мєнєєх гайхал гэгчээр Тєрийн ємчийн хорооны дарга Д.Сугарын эрх ашиг, зангараг бий гэлцдэг. Vнэний ортой л vг. Б.Эрдэнэбилэгийг нойтон турээсийн шуугианы дундуур "МИАТ" компанийн захирлын суудал руу гулсуулсан нь мань Д.Сугар. Нєгєєтэйгvvр, тэдэнд нэг нутгийнх гэж тал тохой татах шалтаг захаас аваад мундахгvй.

Д.Сугар АТГ-т шалгуулж байна

http://www.news.mn/content/76773.shtml
Д.Сугар АТГ-т шалгуулж байна
2011 оны 8 сарын 10
Монгол Улсын үүцийг атгасан Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар албан тушаалаа хэтрүүлэн ашигласан хэргээр хуулийн байгууллагад шалгагдах болсон тухай сүүлийн үед хүчтэй шуугих боллоо. Төрийн өмчийн хамааралтай хамтарсан “Эрдэнэт” үйлдвэр, “Монголросцветмет” нэгдэл болон Монголын үндэсний авиа компани МИАТ, цаашлаад стратегийн орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулахад хамгийн их нөлөөтэй энэ эрхмийг шалгах болсон нь олны анхаарлыг татаж байна.

Д.Сугар: Монголын хамгийн өндөр цалинтай хүмүүс хамгийн ёс зүйгүй ажилладгийг МИАТ харууллаа

http://economy.news.mn/content/13813.shtml
Д.Сугар: Монголын хамгийн өндөр цалинтай хүмүүс хамгийн ёс зүйгүй ажилладгийг МИАТ харууллаа
2010 оны 5 сарын 27
Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан “Ярилцах танхим”-ын энэ удаагийн зочноор ТӨХ-ны дарга Д.Сугарыг урьж ярилцлаа.

-Аливаа улсын хам­гийн том өмчийн нэг нь  үндэсний авиа ком­па­ни, агаарын тээврийн бай­гуул­лага байдаг. Тэгвэл Монгол төрийн хамгийн том өмч “МИАТ” компани хэн нэгний бойкотоос болж олон ул­сын нислэг саатуулаад зог­сохгүй, улсдаа үлэмж хэм­жээний  хохирол авч­раад байна. Энэ талаар ТӨХ-ны даргын хувьд таны ч нэр хавчуулагдахаас аргагүй юм. Юу бодогдож байна?

-Үүнд миний нэр хав­чуу­лагдах ёстой. Асуудлыг эхнээс нь ярья. Сүүлийн үед МИАТ-ийн үйл ажиллагаатай холбоотой олон яриа үүссэнийг олон нийт мэдэж бай­гаа. Ойрмогхон гурван ч том зөрчил гарлаа. Бээ­жин­гийн чиглэлд нисч явсан онгоцны агаарын битүүмжлэл алдагдлаа. Токиод хатуу буулт хийгээд онгоцны гол нь гулзайсан. Сүүлд нь “Аэро­бус-310” онгоцонд өөрс­дөө засвар хийж байгаад өргөгч  мултарч эвдэрсэн. Хам­гийн ноцтой нь уг онгоц дэл­бэрэхэд өргөгчийнхөө толгойг өөрсдөө зорж хийсэн байдаг юм. Ер нь онгоцныхоо тийм эд ангийг өөрсдөө үйлдвэрлэх эрхтэй гэж тэд ярьж байгаа. Тийм эрхтэй ч, эрхгүй ч үр дүнд нь онгоц эвдэрсэн.