Showing posts with label British Embassy. Show all posts
Showing posts with label British Embassy. Show all posts

МИАТ ХК-ийн мэдээлэл

http://www.embassyofmongolia.co.uk/index.php?option=com_content&view=article&id=155%3A2012-04-07-20-11-54&catid=1%3Alatest-news&Itemid=50&lang=en
МИАТ ХК-ийн мэдээлэл


Written by Administrator   
Saturday, 07 April 2012 20:04
МИАТ ХК-ийн зүгээс зорчигчдын эрэлт хэрэгцээг хангах зорилгоор Европын хотуудаас Улаанбаатар хот руу МИАТ компани болон хамтран ажиллаж буй Air Berlin авиакомпанийн нислэгээр зорчих нөхцлийг бүрдүүлээд байна. Үүнд:
  1. МИАТ ХК нь зуны цагийн хуваарийн хугацаанд Европийн чиглэлд долоо хоногт 2-5 удаагийн нислэг үйлдэхээс ОХУ-ын Москва хотоор дамжин 2 удаа, 6-9 сарын хугацаанд ХБНГУ-ын Берлин хот руу 3 удаагийн шууд нислэг үйлдэнэ.
  2. ХБНГУ-ын “Aviareps” компанийг 2010 оны 11 дүгээр сараас эхлэн Ерөнхий борлуулагч агентаар томилсноор зорчигчид Европийн 10 улс дахь “Aviareps” компанийн салбаруудаар үйлчлүүлэн МИАТ компанийн билет худалдан авах бололцоотой болсон.
  3. Air Berlin авиакомпанитай байгуулсан гэрээний дагуу зорчигчид Европийн хотуудаас ХБНГУ-ын Берлин хотоор дамжин Улаанбаатар хот руу МИАТ компани болон Air Berlin авиакомпанийн хамтарсан тарифаар үйлчлүүлэн зорчих боломж бүрдсэн.