Showing posts with label МонАтом. Show all posts
Showing posts with label МонАтом. Show all posts

ТӨРИЙН ӨМЧИТ MонАтом КОМПАНИ БАЙГУУЛАХ ТУХАЙ

http://www.legalinfo.mn/insys/lawmain.php?vlawid=44115&vtype=3
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИ БАЙГУУЛАХ ТУХАЙ

2009 оны 2 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хот



Дугаар 45

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9.5, Компанийн тухай хуулийн 1.1-ийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Уран болон бусад төрлийн цацраг идэвхт ашигт малтмалын геологи хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд дангаар болон бусад хуулийн этгээдтэй хамтран оролцох, төрийн төлөөллийг зохих хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлэх үүрэг бүхий “Мон-Атом” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийг байгуулсугай.
2. “Мон-Атом” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрмийн санг бүрдүүлэхэд шаардлагатай 100.0 (нэг зуун) сая төгрөгийг Монгол Улсын 2009 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусган шийдвэрлэхийг Сангийн сайд С.Баярцогтод даалгасугай.
3. Компанийн дүрэм, зохион байгуулалтын бүтцийг баталж, үйл ажиллагааг нь зохих журмын дагуу эхлүүлэх арга хэмжээ авахыг Төрийн өмчийн хороо (Д.Сугар), Цөмийн энергийн газрын дарга С.Энхбатад даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР
Монгол Улсын сайд,
Засгийн газрын Хэрэг
эрхлэх газрын дарга Б.ДОЛГОР

”Мон Атом” компанийн орлогч захирал Г.Цогтсайхан: ”Манай улс ураны нөөцөөрөө дэлхийд 15-д жагсдаг”

http://www.zindaa.mn/250
 ”Мон Атом” компанийн орлогч захирал Г.Цогтсайхан: ”Манай улс ураны нөөцөөрөө дэлхийд 15-д жагсдаг”

Монгол улс Цөмийн энергийн тухай хуультай болсоор хоёр оныг ардаа орхилоо. Уран, цөмийн энергийн салбарыг хөгжүүлэх утга бүхий тус хууль УИХ-аар батлагдмагцаа анхны зорилго нь хазайж эхэлсэн гэж энэ удаагийн зочин өгүүлж байна. Дээрх хуулийг ёсчлон хэрэгжүүлэх үүрэг бүхий “Мон-Атом” төрийн өмчит ХХК-ийн орлогч захирал Г.Цогтсайхантай салбарын зарим асуудлаар яриа өрнүүлсэн юм.

Монгол Улс ураны нөөцөөрөө дэлхийн эхний аравт бичигджээ

http://mining.mn/newsDetails.aspx?NewsID=5031
2011/04/12
"МонАтом" төрийн өмчит ХХК-ний захирал Г.Цогтсайхан Сингапурт болсон уул уурхайн хэлэлцүүлгийн үеэp "Монгол Улсад цөмийн эрчим хүч гаргаж авах нөөц боломж бий. Энэ нөөцдөө тулгуурлан Хойд Азийн цөмийн станцуудыг түлшээр хангах боломж Монголд цөмийн эрчим хүчний салбарыг хөгжүүлэхэд гадаадын хөрөнгө оруулалт хэрэгтэй байгааг дурдаад ураны нөөцийг нэг сая Тонн хүртэл өсгөх боломжтой" гэжээ. "Монгол Улс 80 мянган тонн ураны нөөцтэй нь тогтоогдсон бөгөөд нөөцийн хэмжээгээр дэлхийд эхний аравт бичигдэж байна. "МонАтом" төрийн өмчит ХХК-ийн албаны ажилтны "Монгол Улс 2020" он гэхэд ураны баялаг нөөцдөө тулгуурлан цөмийн цахилгаан станцтай болохоор төлөвлөж байгаа талаар мэдэгдсэн тухай "Reuters" агентлаг мэдээлжээ. Монгол Улс цөмийн эрчим хүчний салбартаа супер орнуудын томоохон хөрөнгө оруулалтыг хүлээж байгаа боловч Орос, Хятад, АНУ зэрэг орнууд энэ салбарыг сонирхож хоорондоо өрсөлдөөд эхэлсэн гэж тэрбээр чуулга уулзалтад ярьсан байна. Францын "Areva" компани Монголд ураны хайгуул хийхээр өнгөрсөн жилийн аравдугаар сард Монголын Засгийн газартай гэрээ байгуулжээ.

“Өдрийн сонин” (Mongolianminingioumal сэтгүүлтэй хамтрав)

Mongolia’s First Nuclear Power Plant and the Uncertainties that Comes with It

http://ubpost.mongolnews.mn/index.php?option=com_content&task=view&id=6037&Itemid=40
Written by P.Shinebayar
Friday, April 08, 2011.
Mongolia plans to have its first nuclear power plant by 2020 and to start nuclear fuel production capacity by tapping the country’s rich uranium resources, undeterred by the recent nuclear crisis in Japan, a senior official at the state-owned MonAtom LLC said on Thursday.

“Мон-Атом” Монголын ураныг дампууруулж байна

Эх сурвалж http://mobile.news.mn/mcontent/17300.shtml?s=biznes
Он сар 2010??
Бичсэн
С.Баттулга
“Оросууд Монголын хойд хил дээр цөмийн байгууламж барина” хэмээх Цагаан ордны мэдээлэл Монголын улстөрчдөд цочроо өгч, “Мон-Атом” төрийн өмчит компани байгуулсан нь саяхан. Гэхдээ улс төрийн далд ашиг сонирхол, нэр томъёоны хувьд энэ нь яалт ч үгүй Оростой холбоотой. ОХУ-д “Рос-Атом” хэмээх томоохон компани байдаг бол Монголд түүний “охин” компани болох “Мон-Атом” байгуулагдсан юм. Уран, цөмийн эрчим хүчний цагаан толгойг гүйцэд судлаагүй улстөрчид сонгуульд ялагдсан нөхрөө албан тушаалтай байлгах байдаг л нэг алхмаа энэ үеэр хийсэн. Тодруулбал, “Мон-Атом” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн гүйцэтгэх захирлаар Ардчилсан намын гишүүн Р.Бадамдамдинг өнгөрсөн оны гуравдугаар сарын 12-нд томилжээ.

УИХ-ын гишүүнээр 2004-2008 онд Өвөрхангай аймгаас сонгогдон ажиллаж байсан энэ эрхмийг улс төрийн хүрээнд “Зүүн хойд Азийн фракцийнх” гэдэг. Үнэхээр ч Зүүн хойд Азийнхны анхаарлыг Монголын ураны салбар гойд татаж буй үед түүнийг томилсон нь оновчтой, бас бодлоготой сонголт болсон. Гэхдээ Монголын төр “Мон-Атом” компанитай болж, мань эрхмийг гүйцэтгэх захирлаар нь сонгосныхоо үр дүнг өдгөө хүртэл үзээгүй л байна. Учир нь Дорнод, Мардай, Гурванбулагийн ураны ордын үйл ажиллагаа тэг цэгийг заажээ. Нэг ёсондоо таг зогссон гэсэн үг.

Ажиллах ёстой газрууд нь сул зогсолт хийж буй энэ агшинд “Мон-Атом”-ын гүйцэтгэх захирал Р.Бадамдамдин шиг их ажилтай хүн алга. Түүнийг өнгөрсөн нэгдүгээр сарын 25-нд “Хан ресурс ИНК” компанитай харилцан ойлголцлын тунхаг бичигт газрын үсэг зурсан тухай мэдээлэл Канадын Торонто хотоос цацагдсан нь УИХ, Засгийн газрын хүрээнд багагүй дуулиан тарьсан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн түвшинд энэ талаар урьдчилан хэлэлцэж ойлголцсон байсныг Р.Бадамдамдин үл тоомсорлож, талуудын тохиролцоог замаас нь будилуулчихсан хэрэг. “Мон-Атом” хэмээх компани байгуулж, Р.Бадамдамдин гэдэг хүнийг гүйцэтгэх захирлаар нь томилсныхоо балгийг Засгийн газар өөрөө үүрч, энэхүү алдааг нь саяхан зассан дуулдана. Гэхдээ яаж вэ гэдэг нь бас л учир битүүлэг. Энэ тухай дуулиан намжаагүй байтал “Мон-Атом”-ын гүйцэтгэх захирал Америкийн уул уурхайн компанитай өнгөрсөн сард хамтран ажиллах гэрээ байгуулсан дуулдав. Ураны хайгуул, олборлолт хийх тухай гэрээг америкчуудтай байгуулснаар Монголын тал 51 хувийг нь эзэмших эрхтэй болсон юм байх. Хувь хэмжээнээс нь дүгнэвэл, нэг их муу ч мэдээ биш л дээ. Гэхдээ хууль, эрх зүйн талаасаа “Мон-Атом”-ын гүйцэтгэх захиралд Засгийн газрыг төлөөлж, гарын үсэг зурах эрх байхгүй. Энэ тухайд тус компанийн дүрэмд тусгаагүй байдаг. Харин Монгол Улсын нутаг дэвсгэрт уран болон бусад цацраг идэвхт ашигт малтмалын геологийн судалгаа, хайгуул хийх, цацраг идэвхт ашигт малтмалын нөөцийг тогтоож, түүнийг нэмэгдүүлэх үйл ажиллагаа явуулах зэрэг заалт бол бий. Түүнээс бус төрийн өмчит компанийн гүйцэтгэх захирал байлаа гээд эрх мэдлээ хэтрүүлж, энд, тэнд Засгийн газрын нэрийн өмнөөс гарын үсгээ үзэглэх эрх түүнд байхгүй аж. Тиймээс улс төрийн хүрээнийхэн дунд “Мон-Атом” компани “Ашигт малтмалын лиценз өгнө, өгөхгүй, тэр тусмаа ураны хайгуулын лицензийг ашиглалтынх болгоно” гэж гарын үсэг зураад байдаг газар биш. Тус компанийн удирдлага олон улсын хэмжээнд удаа дараа бүдүүлэг алдаа гаргаж байна” хэмээн шүүмжлэх болжээ. Р.Бадамдамдин Засгийн газраас эрх шилжүүлж, олон улсын шинж чанартай баримт бичигт гарын үсэг зурах учиртай. Гэвч ингээгүй нь түүний алдаа.

Улс төрийн хүрээнд сүүлийн үед “Мон-Атом”-ын гүйцэтгэх захирлыг өөрчлөх тухай асуудал яригдах боллоо. Р.Бадамдамдингийн хувьд ч энэ талаар мэдээлэл авч, “Өөрийгөө дэмжээч” гэсэн утга бүхий бичгүүдийг УИХ-ын гишүүдэд тарааж яваа дуулдана. Гэхдээ түүний албан тушаалтай байх эсэх нь сонин биш. Монгол-Оросын хамтарсан “Дорнод-Уран” компани байгуулах асуудал юуны учир удаа дараа хойшилсоор байна вэ, Монголын ураны ордууд яагаад баялагтайгаа үнэгүйдэв гэдэгт л хөндөх сэдэв оршиж байгаа юм. Хэдийгээр Р.Бадамдамдин “Дорнод-Уран” хамтарсан компанид оросууд биднээс илүү хувь эзэмших гээд байгаа юм. Үүнээс л болж хойшилсоор байна” гэдэг ч Монголын талынхны хойрго үйлдлээс болж, стратегийн ач холбогдол бүхий ураны ордууд эдийн засгийн үр өгөөжөө өгөхгүй байгаа аж. Үүнийг албаны олон эх сурвалж нотолдог. Тухайлбал, УИХ өнгөрсөн онд Цөмийн энергийн тухай хууль баталсан. Гэвч уг хууль батлагдсан цагаасаа эхлэн “нойрссоор” байна. Энэ нь “Мон-Атом” төрийн өмчит компанийнхан үндсэн ажлаа хийхгүй байгаагийн нэг илрэл юм. Түүгээр ч зогсохгүй Засгийн газар өнгөрсөн оны зургадугаар сарын 3-нд тус компанийн дүрмийн санг бүрдүүлэхэд шаардагдах 100 сая төгрөгийг нөөц сангаасаа гаргасныхаа үр шимийг үзээгүй гэсэн үг. Байгуулагдсан цагаасаа иймэрхүү үүх түүхээр олонд танигдсан төрийн өмчит компани засгийн дансанд байна. Харин гүйцэтгэх захирлынх нь суудал улс төрийн ашиг сонирхлын бүлэглэлүүдэд данстай. Товчхондоо, “Мон-Атом”-ынхан Монголын ураны салбарыг дампууруулж байна гэж дүгнэхээс өөр арга алга.