Showing posts with label Цөмийн энергийн газар. Show all posts
Showing posts with label Цөмийн энергийн газар. Show all posts

ЦӨМИЙН ЭНЕРГИЙН ТУХАЙ ХУУЛЬ”-ИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ХҮРЭЛЦЭН ИРЭХИЙГ УРЬЖ БАЙНА.

http://mining.mn/newsDetails.aspx?NewsID=1981
2009/09/14
Эрхэм хүндэт таныг МУУҮА-аас зохион байгуулах “ЦӨМИЙН ЭНЕРГИЙН ТУХАЙ ХУУЛЬ”-ИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ХҮРЭЛЦЭН ИРЭХИЙГ УРЬЖ БАЙНА.

Хэлэлцүүлцэг 2009 оны 9-р сарын 17-ний Пүрэв гаригт 9:30-13:00 цагийн хооронд Корпорейт зочид буудалд болно.

Урилгаар:
• Канадын ЭСЯ
• АНУ-ын ЭСЯ
• Японы ЭСЯ
• ОХУ-ын ЭСЯ
• Германы ЭСЯ
Английн ЭСЯ
• Францын ЭСЯ
• ЭБЭХЯамны Дэд сайд Д.Ариунсан
• Цөмийн энергийн агентлагийн дарга С.Энхбат*
• Мон-Атом компанийн дарга Г.Цогтсайхан
• Ерөнхийлөгчийн Тамгын Газрын Уул уурхайн асуудал эрхэлсэн зөвлөх П.Цагаан нар оролцоно.

2009 оны 9-р сарын 15-ны дотор Утас: 976-11-314877 (Гүнжиймаатай ярих) gunjiimaa@miningmongolia.mn хаягаар хариу мэдэгдэнэ үү.

МУУҮА

Монгол Улс ураны нөөцөөрөө дэлхийн эхний аравт бичигджээ

http://mining.mn/newsDetails.aspx?NewsID=5031
2011/04/12
"МонАтом" төрийн өмчит ХХК-ний захирал Г.Цогтсайхан Сингапурт болсон уул уурхайн хэлэлцүүлгийн үеэp "Монгол Улсад цөмийн эрчим хүч гаргаж авах нөөц боломж бий. Энэ нөөцдөө тулгуурлан Хойд Азийн цөмийн станцуудыг түлшээр хангах боломж Монголд цөмийн эрчим хүчний салбарыг хөгжүүлэхэд гадаадын хөрөнгө оруулалт хэрэгтэй байгааг дурдаад ураны нөөцийг нэг сая Тонн хүртэл өсгөх боломжтой" гэжээ. "Монгол Улс 80 мянган тонн ураны нөөцтэй нь тогтоогдсон бөгөөд нөөцийн хэмжээгээр дэлхийд эхний аравт бичигдэж байна. "МонАтом" төрийн өмчит ХХК-ийн албаны ажилтны "Монгол Улс 2020" он гэхэд ураны баялаг нөөцдөө тулгуурлан цөмийн цахилгаан станцтай болохоор төлөвлөж байгаа талаар мэдэгдсэн тухай "Reuters" агентлаг мэдээлжээ. Монгол Улс цөмийн эрчим хүчний салбартаа супер орнуудын томоохон хөрөнгө оруулалтыг хүлээж байгаа боловч Орос, Хятад, АНУ зэрэг орнууд энэ салбарыг сонирхож хоорондоо өрсөлдөөд эхэлсэн гэж тэрбээр чуулга уулзалтад ярьсан байна. Францын "Areva" компани Монголд ураны хайгуул хийхээр өнгөрсөн жилийн аравдугаар сард Монголын Засгийн газартай гэрээ байгуулжээ.

“Өдрийн сонин” (Mongolianminingioumal сэтгүүлтэй хамтрав)

Т.Баярбаясгалан: Монгол ураны олборлогч орон болсноо зарлах цаг ойрхон

http://www.mongolianminingjournal.com/index.php?pid=1&sec=view&id=1131
Thursday , June 2011 12:57:20 PM
Э. Оджаргал, The Mongolian Mining Journal, Вена

Австрийн нийслэл Вена хотноо энэ өдрүүдэд цөмийн энергийн салбарын цаашдын бодлого болоод салбар тойрсон бүхий л асуудлаар дэлхийн тэргүүлэх мэргэжилтнүүд хуран чуулж, өөрсдийн туршлага, санал бодлыг солилцож байна. Салбар хуралдаануудад манай улсыг төлөөлөн Цөмийн энергийн газрын Цөмийн материалын хэлстийн дарга Т.Баярбаясгалан, ахлах мэргэжилтэн Б.Мөнхтөр нар оролцсон юм. Т. Баярбаясгалан даргаас дараах тодруулгыг авлаа.

Салбар хуралдааны үр дүнгийн талаар танилцуулна уу?

Монгол улсын Цөмийн энергийн газрын төлөөлөгчид Вена хотноо болсон хоёр ч хуралд оролцлоо. Австрийн нийслэлд болж буй Олон улсын цөмийн аюулгүй байдлын бодлогыг тодорхойлох сайд нарын хэмжээний чуулга уулзалтын зэрэгцээ Ураны бүлгийн уулзалт, мэргэжлийн түвшний хурал боллоо. Жил болгон зохион байгуулагддаг ураны бүлгийн энэхүү уулзалтад манай улсаас хоёр дахь удаагаа оролцож байна. Өнгөрсөн жил Канадад болж, энэ удаагийн 46 дугаар уулзалт нь Венад болж байгаа юм. Тус хуралд 30 гаруй орны ураны судалгаа, үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтэн болон төрийн өмчит компанийн төлөөлөгчид оролцов.

Interview with the NEA official G.Bayasgalan

http://ubpost.mongolnews.mn/index.php?option=com_content&task=view&id=5103&Itemid=40
Written by P.Shinebayar
Tuesday, July 27, 2010.
It has not been a long time since the Administrative Court of Mongolia hears the case between the Nuclear Energy Agency (NEA) and the Canada’s Khan Resources Inc. regarding cancellation of the Khan’s unit Khan Mongolia licenses to explore uranium in Dornod Province.

G.Bayasgalan, head of the NEA’s Department of Nuclear Materials, gives some clarifications on issues regarding the case and on the exploration of uranium.

П.Алтангэрэл гишүүн Хятадын хөрөнгө оруулагчийг илтэд хамгаалжээ

http://sonin.mn/?p=138796
2011-06-10 өдөр 09:58

Дорнод аймгийн Дашбалбар сумын нутагт орших Улааны холимог металлын ордын ашиглалтын лицензийг эзэмшиж буй “Шинь Шинь” компанийн тухай таагүй мэдээлэл дуулдах нь олон.Хятадын зуун хувийн хөрөнгө оруулалттай уг компанийн удирдлагууд өөрсдийгеө “Төрийн дэмжлэггүй ганц хятад хөрөнгө оруулагч” хэмээн тодорхойлдог.

П.Алтангэрэл: Цөмийн хаягдлыг булшлах асуудал яригдаагүй гэтэгт итгэлтэй байна

http://sonin.mn/?p=140Link594
2011.6.21
10 цаг 33 минут


УИХ-ын гишүүн П.Алтангэрэлтэй уран тойрсон асуудлаар ярилцлаа. Тэрбээр Цөмийн энергийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулж байгаа юм.

-Цөмийн энергийн хуулийг яаруу батлагдсан гэдгийг бүгд мэднэ. Үдийн өмнө анхны хэлэлцүүлгийг, үдээс хойш эцсийн хэлэлцүүлгийг хийж баталсан. Та тухайн үед үүнийг эсэргүүцэж байсан. Яаруу батлах ямар шалтгаан байсан юм бэ?

-Манай улс энэ салбарт хамтран ажиллах санамж бичгийг олон оронтой үзэглэсэн. Хууль батлагдахаас өмнө Ерөнхий сайд С.Баяр Японд ажлын айлчлал хийхдээ энэ салбарт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах ёстой байсан юм. Санамж бичгийг үзэглэхэд “Манай талаас хууль эрх зүйн орчноо бүрдүүлсэн цөмийн энергийн салбарт манай улстай хэн ч хамтарч ажиллах боломжтой болсон” гэж хэлэх шаардлагатай болсон.

Үүнээс болж дээрх хуулийг УИХ яаравчлан баталсан.

Mongolia’s uranium reserve ranked 16th in the world

http://www.mongolianviews.com/2010/12/mongolias-uranium-reserve-ranked-16th.html
12/18/2010 11:02:00 AM mongolian news
G.Manlaijav
Mongolia is making its first uranium exploration. An interview about uranium and the nuclear station research investigation was made with G.Manlaijav, Chief of the nuclear technology department of the Nuclear Energy Agency.
- Much discussion is taking place regarding the nuclear power station. Would you say a few words about the research and investigation activity?
- The building of a nuclear power station (NPS) is a question which depends upon a number of factors, and primarily on the legal environment, government policy and the program. Then, we have to define the right way
the use and demand of nuclear energy and establish the type of the future nuclear power station and its capacity.
Naturally we will face such questions as what location is best for the construction of the NPS, the infrastructure, investment, which company to cooperate with, the executive to perform operations and so on. In connection with the choice of the land, an investigation for geology, hydrogeology, land seismology, tectonic movement, meteorology, population density and full information on the favorable location regarding geopolitical situation will be needed.

Б.Эрдэв Цөмийн хаягдлыг хил дамнуулан тээвэрлэх, худалдахыг хориглодог

2 цаг 7 минутын өмнө
Цөмийн энергийн газрын Цөмийн технологийн хэлтсийн дарга Б.Эрдэвтэй ярилцлаа.

-Манай улсад цөмийн хаягдал булшилна гэх мэдээлэл цацагдаад байгаа. Энэ мэдээлэл хэр үндэстэй вэ?
-Цөмийн хаягдал гэдэг нь Цөмийн энергийн тухай хуульд зааснаар цацрагийн хэмжээ нь стандартаас давсан хий, хатуу, шингэн хэлбэртэй ашиглагдахгүй хаягдал байдаг. Цөмийн хаягдлыг хил дамнуулан тээвэрлэх, импортлохыг хориглодог. Өөрийн орны хэрэглэж гаргасан хаягдлыг тухайн улс өөрийн нутаг дэвсгэртээ булшилна гэж заасан байдаг. Тэгэхээр манай улсын нутагт гадны орон цөмийн хаягдлаа булна гэсэн ойлголт байхгүй. Эрх зүйн акт ч байхгүй. Ер нь Монгол Улсад хаягдал булъя гэж санал тавьсан улс орон байхгүй. Энэ бол ташаа мэдээлэл.

-Тэгвэл манай улс өөрөөс гаргасан хаягдлаа хэрхэн аюулгүй устгах вэ?
-Атомын цахилгаан станц барьж эхлэхдээ хаягдлаа хэрхэн шийдвэрлэхээ давхар боловсруулсан байх ёстой байдаг. Манай улсын хувьд ч ялгаагүй энэ төрлийн судалгааг хийж байна. Хамгийн сүүлийн үеийн технологи бол цөмийн хаягдлаа эргүүлэн ашиглах. Бид түлш хэлбэрээр ашиглах боломжийг судалж байна. Ер нь цөмийн энергийн хаягдлыг стандартаар нь эрсдэлгүй, эргүүлэн ашиглах боломж бүрдсэн учир энэ нь тийм хүндрэлтэй асуудал биш.