Эгэл хүмүүстэй хааяа нэг уулзаж энгийн зүйлийн талаар ярилцах дуртай болоод хэсэг хугацаа өнгөрлөө.
Албан тушаалын хувьд намайг тоохооргүй том ч хүнийхээ хувьд энгийн байж чаддаг нэг эгчтэй уулзсан юм. Тэр бол Монгол улсын Ерөнхий сайдын зөвлөх, Жендэрийн тэгш байдлыг хангах үндэсний хорооны дэд дарга, Монголын хуульч эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Б.Долгор эгч юм.
Хүмүүс "Долгор зөвлөх", "хуучин УИХ-н гишүүн Долгор" гэдгээр нь сайн мэддэг юм билээ.
Түүний авхуулсан зургууд, мөн "Дуу дуулбал гоцлол дуул, найрал дуунд бүү зогс" гэдэг үг нь үнэхээр их таалагдсан.
Би сэтгүүлч бишээ. Түүнтэй зүгээр л энгийн хүний хувьд ярилцасан юм. Блогчид маань ойлгоно бизээ.
элдэв ЯРИЛЦЛАГА, МЭДЭЭНИЙ ЦУГЛУУЛГА блог*Collection of interviews, news and articles* Sammlung von Interviews, Nachrichten und Artikeln
Showing posts with label Долгор. Show all posts
Showing posts with label Долгор. Show all posts
Монгол улсын Ерөнхий сайдын зөвлөх Б.Долгор эгчтэй ярилцасан энгийн яриа..
http://mikarito.blogspot.com/2008/05/blog-post_22.html
ТӨРИЙН ӨМЧИТ MонАтом КОМПАНИ БАЙГУУЛАХ ТУХАЙ
http://www.legalinfo.mn/insys/lawmain.php?vlawid=44115&vtype=3
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2009 оны 2 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хот
Дугаар 45
ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИ БАЙГУУЛАХ ТУХАЙ
2009 оны 2 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хот
| Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9.5, Компанийн тухай хуулийн 1.1-ийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь: |
| 1. Уран болон бусад төрлийн цацраг идэвхт ашигт малтмалын геологи хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд дангаар болон бусад хуулийн этгээдтэй хамтран оролцох, төрийн төлөөллийг зохих хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлэх үүрэг бүхий “Мон-Атом” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийг байгуулсугай. |
| 2. “Мон-Атом” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрмийн санг бүрдүүлэхэд шаардлагатай 100.0 (нэг зуун) сая төгрөгийг Монгол Улсын 2009 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусган шийдвэрлэхийг Сангийн сайд С.Баярцогтод даалгасугай. |
| 3. Компанийн дүрэм, зохион байгуулалтын бүтцийг баталж, үйл ажиллагааг нь зохих журмын дагуу эхлүүлэх арга хэмжээ авахыг Төрийн өмчийн хороо (Д.Сугар), Цөмийн энергийн газрын дарга С.Энхбатад даалгасугай. |
| Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР |
| Монгол Улсын сайд, |
| Засгийн газрын Хэрэг |
| эрхлэх газрын дарга Б.ДОЛГОР |
ЗАГВАР БАТЛАХ ТУХАЙ (цөм болон цацрагийн ХУБ-чийн)
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ЗАГВАР БАТЛАХ ТУХАЙ (цөм болон цацрагийн ХУБ-чийн)
2009 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хот
| Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.8-ыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь: |
| Цөмийн болон цацрагийн хяналтын улсын байцаагчийн үнэмлэхийн загварыг 1 дүгээр, тэмдгийн загварыг 2 дугаар, албан шаардлагын загварыг 3 дугаар, дүгнэлтийн загварыг 4 дүгээр, актын загварыг 5 дугаар, торгуулийн хуудасны загварыг 6 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай. |
| Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР |
| Монгол Улсын сайд, |
| Засгийн газрын Хэрэг |
| эрхлэх газрын дарга Б.ДОЛГОР |
Монголын төр uranium-д санаа тавьж эхэллээ
http://www.vip76.mn/altangerelpg/xevleliin-toim/8633-mongolyn-tor-uranium-d-sanaa-tavijexellee.html?tmpl=component
2009 оны 5-р сарын 30, Бямба гариг, 12:20
Уншсан: 1665
2009 оны 5-р сарын 30, Бямба гариг, 12:20
Уншсан: 1665
УИХ-аар ураны бодлогыг хэлэлцэнэ
Цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар Монгол Улсын төрөөс баримтлах бодлого, хэрэгжүүлэх хө-төлбөрийн төслийг УИХ- аар хэлэлцэхийг өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт хуралдсан чуулганы нэгдсэн хуралдаанаар дэмжив. Энэ үйл явдал дэлхийн их гүрнүүдийн, ялангуяа манай хөршүүд БНХАУ, ОХУ болон Франц, Японы анхаарлын төвд байлаа.
Subscribe to:
Posts (Atom)