Showing posts with label Баяр. Show all posts
Showing posts with label Баяр. Show all posts

Монгольский и российский премьеры нашли общий язык

http://www.vesti.ru/doc.html?id=284515
В Монголии с официальным визитом побывал Владимир Путин. По итогам его переговоров с руководством республики подписаны важные двусторонние соглашения, но исключительно деловыми мероприятиями этот день не ограничился.
В государственном дворце на площади Сухэ-Батора в самом центре монгольской столицы Владимира Путина уже принимали в 2000 году. Сам с дворец с площади смотрелся тогда по-другому: к нему еще не пристроили мемориальный комплекс Чингисхана с бронзовыми статуями, колоннами и стилизованным под юрту кабинетом президента на верхнем этаже. Впрочем, за 9 лет, прошедших между двумя визитами, изменился не только официальный фасад.

Впервые вопреки протоколу и к досаде местных журналистов премьер-министр Монголии, принимая коллегу в своей рабочей резиденции, говорит по-русски. За плечами у Санжийна Баяра, как, впрочем, и у всего высшего руководства страны, - учеба в Москве. С 2000 года, когда была подписана так называемая Улан-Баторская декларация дружбы между Россией и Монголией, - это не только слова, но и цифры. Три кита российско-монгольской промышленности, совместные предприятия Улан-Баторская железная дорога и два горно-рудных гиганта - "Эрденет" и "Монголросцветмет", - производят пятую часть монгольского ВВП.

Участники переговоров намерены модернизировать эти проекты и запускать новые. Монгольские коллеги буквально торопят российских делегатов. "Мы должны ускорить работу по подготовке документов по созданию российско-монгольского предприятия по добыче урана. Здесь находится Кириенко, я думаю, что мы должны ускорить с тем, чтобы не терять время", - заявил монгольский премьер.

Главная договоренность сегодняшнего дня - создание нового совместного предприятия между РЖД и монгольскими партнерами. Цель - модернизировать инфраструктуру страны и подвести железнодорожные ветки к еще неосвоенным монгольским месторождениям угля, меди и золота. В обмен российские компании получат лицензии на добычу ископаемых.

"Полагаю, что совместная работа по развитию транспортной инфраструктуры Монголии позволит создать рабочие места и новые источники доходов, в целом повысить интенсивность экономического сотрудничества в регионе. Но речь идет не только о том, чтобы наладить и повысить уровень деятельности Улан-Баторской железной дороги, речь идет в этой сфере о развитии железнодорожной сети Монголии. Именно с этой целью и создано совместное предприятие", - уточнил Владимир Путин.

Модернизация монгольской инфраструктуры и получение отдачи от инвестиций - это вопрос времени. Пока же степное бездорожье привлекает путешественников: из Улан-Батора сегодня стартует экспедиция Федора Конюхова. "Наши животные тут стоят за ангарами. Мы не стали их приводить сюда, травмировать перед походом", - рассказал путешественник премьеру РФ.
- Сколько у вас животных?
- 12 верблюдов, около 15 лошадей.


Напоследок премьер министр возложил венки к первому в мире памятнику полководцу Георгию Жукову. 70-лет назад Красная Армия вместе с монгольскими войсками разбила на реке Халхин-Гол части японской императорской армии, и с тех пор Жуков для монголов значит не меньше, чем для россиян. Отмечать годовщину победы наши страны тоже намерены вместе: в августе в Монголию приедет президент России Дмитрий Медведев. 

ПУТИН МОНГОЛ УЛСАД 

http://mendkhuu.blogspot.com/2009/05/blog-post_14.html


Владимир Путин Монгол улсад 3 дахь удаагаа ирлээ.1995 оны 10 сард Путин УБ хотод ирж Монгол дахь Оросын барилга байгууламжийн хувьчлалын байдалтай танилцах төлөөлөгчдийн багт хамрагдаж байжээ. Тухайн үед Путин Санкт-Петербург хотын амбан захирагчийн ажиллаж байсан юм. 2000 оны 11 сарын 13 аас 14-нд Путин ОХУ-ын ерөнхийлөгчийн хувиар Монгол айлчилсан юм. Харин 2009 оны 5 сарын 13-нд ОХУ-ын ерөнхий сайдын хувиар нэг өдрийн айлчлал хийлээ.
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины Монгол улсад хийсэн айлчлалынм тухай Оросын телевизээр дамжуулсан мэдээ, сурвалжлага
Путин:Монгол-Оросын хамтын ажиллагаанд бат бэх суурь бий.

ОХУ, Монгол Улсын ерөнхий сайд нарын хэлэлцээрийн дараа цөмийн эрчим хүчийг энхийн зорилгоор ашиглах, тээвэр, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан байна. Оросын АЭРОФЛОТ, Монголын МИАТ компаний хооронд, Оросын төмөр зам, монголын төмөр замын компани хамтарсан аж ахуйн нэгж байгуулах гэрээг үзэглэсэн байна. ОХУ ын ерөнхийлөгч Владимир Путины хэлснээр орос монголын харилцаа хамтын ажиллагаанд маш бат бэх үндэс байгаа юм.
Путин:Дэлхийн эдийн засгийн хямралтай байгаа энэ үед орос монголын түншлэл хамтарсан хөрөнгө оруулалтын төсөлд чиглэгдэж байна. Тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх хамтарсан ажил хийснээр шинэ ажлын байр бий болж, эдийн засгийн харилцааны үр өгөөжийг дээшлүүлнэ.
Улаанбаатар хотод болох хоёр орны ерөнхий сайд нарын хэлэлцээрийн гол сэдэв нь хамтарсан аж ахуйн нэгж байгуулахад оршиж байна.Владимир Путины хэлснээр хоёр орны хооронд худалдааны бараа эргэлт 1 тэрбум долларт хүрээд байгаа юм. Айлчлалын үеэр эдийн засгийн салбарт хамтран ажиллах хэд хэдэн гэрээ байгуулна. ОХУ ын ерөнхийлөгч Дмитрий Медведевийн Монгол Улсад хийх айлчлалыг товыг ч тохиролцсон байна.
Лид. ОХУ-ын ерөнхий сайд Владимир Путин Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод айлчилсан. Оросын ерөнхий сайд Монголын удирдагчидтай уулзаж хэлэлцээр хийлээ. Эрчим хүч, тээвэр, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах төслийн талаар ярилцсан байна. Путины Монгол улсад хийж байгаа айлчлалын хөтөлбөр албан ёсны арга хэмжээгээр хязгаарлагдаагүй юм. Улаанбаатар хотод “Их торгоны замаар” нэртэй олон улсын эрдэм шинжилгээний аялал эхлэж байгаа юм.Владимир Путины Монгол улсад хйисэн айлчлалын талаарх мэдээг НТВ-ийн тусгай сурвалжлагч Алексей Кондулуков мэдээлнэ.
Стэнд-ап эр:ОХУ ын ерөнхий сайд Монголын ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө айлчилж байна. Ерөнхийлөгчийн сонгууль энэ улсад 5 сарын 24-нд болох юм. Өнөөгийн ерөнхийлөгчийн ялалтад эргэлзэх зүйл байхгүй ч хойшлуулж болохгүй чухал асуудал байна.
За кадр: Уран, нүүрс, зэс, алтны баялаг нөөцтэй Монгол дахь Оросын бизнесийн тухай яригдаж байна. Оросууд энэ орд газрыг ашиглах төсөлд оролцож байгаа ч асуудал байгаа юм. Алт зэсийн үнэ огцом нэмэгдсэний дараа Монгол улс гэнэтийн ашгийн 68 хувийн татвар тогтоосон юм. Энэ татвараас болж 2,5 тэрбумийг алдсан гэж оросууд үздэг. Өнгөрсөн 3-р сард Монголын ерөнхий сайд энэ асуудлыг шийднэ гэж амласан юм. Харин өнөөдөр Оросын ерөнхий сайд ямар үр дүн гарсаныг мэдэхээр, бас Монгол Оросын харилцаа, хамтын ажиллагаанд шинэ түлхэц өгөхөөр Улаанбаатарт иржээ. Лимузиных нь цонхны цаанаас ийм найдвар Путинд төрсөн байна. ОХУ-ын ерөнхий сайд Владимир Путин
Эр. Манай хоёр орны ард түмэн найрсаг харилцаатай байсан. Одоо ч найрсаг харилцаа хэвээрээ байгаа нь хамгийн чухал юм. Улаанбаатарын гудамжаар машинаараа явж байхад хүмүүс найрсаг хандаж, инээмсэглэж байгаа нь харагдсан. Энэ бол үнэхээр таатай хэрэг. Намайг халуун дотноор хүлээн авсан Улаанбаатарын оршин суугчдад би талархал илэрхийлэхийг хүсэж байна.
Өнөөдрийн хэлэлцээрийн үр дүнд Монголын төмсөр замыг оросын тал шинэчлэх, цөмийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах, Монголын залуусыг уран баяжуулах, цөмийн чиглэлээр Москвад сургах, дэлхийд хэмжээгээрээ 4-рт ордог ураны орд газар Монгол-Оросын хамтарсан үйлдвэр байгуулах тохиролцоонд хүрсэн юм. Өнөөдөр Путин Улаанбаатар хотод аялагч Фёдор Конюховын эрдэм шинжилгээний экспедицийн гараанд оролцсон байна. Энэ хүн эртний торгоны замаар 6000 км-ыг тэмээгээр туулах гэж байгаа юм. 10 сарын сүүлээр Халимагийн Элиста хотод аялалаа дуусгах юм. Одоо Улаабаатар хотод Оросын цэргийн жанжин Георгий Константин Жуковын хөшөөнд цэцэг өргөх ёслолд болж байна. Жуков 70 жилийн өмнө Монголын халх голын дайнд Монгол-Зөвлөлтийн цэргүүдийг удирдаж ялалт байгуулсан юм. Энэ үйл явдлын 70 жилийн ойг ирэх 8 сард тэмдэглэх юм. ОХУ –ын ерөнхийлөгч Дмитрий Медведев баярын үйл ажиллаагаанд оролцох урилгатай байгаа.
Лид. Улаанбаатар хотоос эртний “их торгоны замыг” тэмээгээр туулах эрдэм шинжилгээний аялал эхэллээ. Тэднийг үдэгчдийн дотор ОХУ ын ерөнхий сайд Владимир Путин байлаа. ОХУ ын ерөнхий сайд Монгол Улсын удирдагчидтай эрчим хүч, тээвэр, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах гэрээ байгуулахаар ирсэн юм. НТВ-ийн сурвалжлагч Алексей Кондулуков айлалын тухай мэдээлнэ.
Улаанбаатар хотод хамгийн их сэтгэл татам газар нь Төрийн Ордон юм. Энд Монголын засгийн газар, парламент, ерөнхийлөгч ажилладаг. Харин Төрийн Ордоны өмнө Чингис хааны сүрлэг том хөшөө, хажууд нь түүний хүү, ачынх нь хөшөөг байрлуулжээ. Энэ хөшөө Монголын түүх, төрт улс, 3 сая монголчуудын тухай төсөөллийг бүрдүүлэх ёстой юм. Монголын төрийн ордонд ОХУ ын ерөнхий сайд Путин айлчлалынхаа ихэнхи хугацааг өнгөрүүлэхдээ Зөвлөлтийн үе, Орос Монголын харилцаанд анхаарлаа хандуулжээ.
ОХУ-ын ерөнхий сайд Владимир Путин
Эр. Манай хоёр орны ард түмэн найрсаг харилцаатай байсан. Одоо ч найрсаг харилцаа хэвээрээ байгаа нь хамгийн чухал юм. Улаанбаатарын гудамжаар машинаараа явж байхад хүмүүс найрсаг хандаж, инээмсэглэж байгаа нь харагдсан. Энэ бол үнэхээр таатай хэрэг. Намайг халуун дотноор хүлээн авсан Улаанбаатарын оршин суугчдад би талархал илэрхийлэхийг хүсэж байна.
Монголын ерөнхий сайд, ерөнхийлөгч нар Оросын ерөнхий сайдтай орос хэлээр харилцжээ. Учир нь Монголын ерөнхий сайд Ломоносовын нэрэмжит Москвагийн Улсын их Сургууль, Ерөнхийлөгч Москвагийн уран зохиолын дээд сургууль дүүргэсэн юм. Хэлэлцээрийн үеэр эдийн засгийн асуудлаар голчилон ярилцжээ. Монгол улс байгалийн баялаг ихтэй. Орос улс орд газрыг ашиглах ихэнхи төсөлд оролцож байгаа юм. Уран бол хамгийн халуун сэдэв нь байлаа. Дэлхийд хэмжээгээрээ 4-р орох ураны нөөц Монголд байдаг. Өнөөдөр Монгол Оросын засгийн газар уран орд газрыг хамтран ашиглах аж ахуйн нэгж байгуулахаар тохиролцлоо. Монголын цөмийн мэргэжилтнүүдийг Москвад сургахаар илгээх гэж байна. Монголын төмөр замыг оросууд шинэчилж, шинэ төмөр зам барих нь асуудал шийдэгдлээ. Монгол улс Хятад, Азийн бусад хэсгийг холбосон “тээврийн хонгил” болох боломжтой. Өнөөдөр ерөнхий сайд Путин хөдөө аж хуйн техникийн үзэсгэлэнд үзжээ. Монгол улс ОХУ-аас 300 саяын зээл авч хөдөө аж ахуйн техник худалдан авсан юм. Энд Атрын 3-р аяныг өрнүүлж байна. Өөр нэг шинэ зүйл нь Оросын аялагч Фёдор Конюховаг “Их Торгоны замаар” аялахад нь Улаанбаатараас үдэж мордууллаа. Энэ хүн тэмээгээр 6500 км туулж 10 сард Халимагийн Элиста хотод ирэх юм. Дараагийн бэлгэ тэмдэгийн шинжтэй үйл ажиллаагаа нь Георгий Жуковын хөшөөнд цэцэг өргөх байлаа. 70 жилийн өмнө Оросын жанжин Жуков халх голын дайнд Монголын цэргүүдийг удирдаж анхны томоохон ялалтаа байгуулсан юм. Энэ ялалтын баярт ОХУ-ын ерөнхийлөгч Дмитрий Медведев уригдсан байгаа.
Лид. Владимир Путин Монгол улсад албан ёсны айлчлал хийлээ. Тус улсын удирдагчидтай хийсэн хэлэлцээрийн дараа хоёр талын харилцааны тухай чухал гэрээ байгуулжээ. Гэхдээ Путины Монгол хийсэн нэг өдрийн айлчлал албан ёсны үйл ажиллагаагаар хязгаарлагдаагүй юм.
Монголын нийслэл Улаанбаатар хотын төвд Сүхбаатарын талбай, Төрийн ордонд 2000 онд Путиныг хүлээн авч байлаа.Тухайн үед талбайгаас Төрийн Ордон өөр харагдаж байлаа. Тэр үед Төрийн Ордоны өмнө дурсгалын цогцолбор, Чингис хааны хүрэл хөшөө, багана, гэр хэлбэртэй ерөнхийлөгчийн ажлын өргөөг бариагүй байлаа. Хоёр айлчлалын хоорондох өнгөрсөн 9 жилийн хугацаанд Монголын Төрийн Ордоны гадаад өнгө төрх өөрчлөгдөхийн зэрэгцээ өөр олон зүйл өөрчлөгдсөн байна. Монголын ерөнхий сайд ОХУ-ын ерөнхий сайдыг ажлын өргөөндөө хүлээн аваад оросоор ярьсан байна. Санжийн Баяр Монголын бусад удирдагчидын нэгэн адил Москвад суржээ. 2000 онд Улаанбаатарын тунхаглал байгуулж Орос Монголын найрамдалт харилцааны талаар томъёолжээ. Гэхдээ энэ бол зүгээр ч нэг үг, тоо байгаагүй юм. Монгол Оросын харилцааны гурван тулгуур хамтарсан Улаанбаатар төмөр зам, Эрдэнэт үйлдвэр, Монголросцветмет" үйлдвэр монголын ДНБ-ний тавны нэгийг бүрдүүлдэг. Хэлэлцээрт оролцогчид хуучин хамтарсан үйлдвэрүүдийг шинэчилж, шинээр төсөл хэрэгжүүлэх гэж байна. Монголын тал оросын төлөөлөгчдийн яаруулж байна.
Монгол Улсын ерөнхий сайд С.Баяр: “Бид уран олборлох хамтарсан үйлдвэр байгуулахад бэлтгэх баримт бичгийг боловсруулах ажлыг түргэтгэх хэрэгтэй байна. Энд Криенко байна. Цаг алдахгүй ажлаа шуурхайлах нь зүйтэй гэж би бодож байна” гэж мэдэгдсэн юм.
Өнөөдрийн хамгийн гоь тохиролцоо бол – Монгол Оросын хамтарсан төмөр замын шинэ аж ахуйн нэгж байгуулах явдал байлаа. Монголын алт, зэс, нүүрсний уурхайд төмөр замын салаа шугамыг хүргэх нь энэ төслийн зорилго. Үүний дараа Оросын компаниуд ашигт малтмал олборлох лизенз авах юм.
ОХУ ын ерөнхий сайд Путин: Монголын дэд бүтцийг хөгжүүлэх хамтарсан ажил нь орлогийн шинэ эх үүсвэр, шинэ ажлын байр бий болгож, бүс нутгийн эдийн засгийн харилцааг нэмэгдүүлнэ гэж би үзэж байна. Улаанбаатарын төмөр замын үйл ажиллагааг сайжруулах төдийгүй Монголын төмөр замын сүлжээг хөгжүүлэх асуудал яригдаж байна. Энэ зорилгоор хамтарсан аж ахуйн нэгж байгуулж байна. Монголын дэд бүтцийг хөгжүүлж, хөрөнгө оруулалтын үр шимийг хүртэх нь цаг хугацааны асуудал юм. Харин одоохондоо зам харгуйгүй тал нутаг жуулчидын сонирхолыг татаж байна. Өнөөдөр Улаанбаатар хотоос Оросын жуулчин Федор Конюховын тэргүүлсэн эрдэм шинжилгээний баг “Их торгоны замаар” замнах аянд гарлаа.
Айлчлалын эцэст ОХУ ын ерөнхийлөгч Путин Георгий Жуковын хөшөөнд цэцэг өргөлөө. 70 жилийн өмнө Улаан арми Монголын зэвсэгт хүчинтэй хамтран Халх голд Японы милитаристуудыг бут цохисон юм. Энэ түүхэн ойг 8 сард Монгол улс тэмдэглэх гэж байна. Ялалтын баярт ОХУ-ын ерөнхийлөгч Дмитрий Медведев уригдсан байгаа.

С.Баяр: Хамтраад ажил хийхэд дөхөмтэй хүн сонгогдоосой билээ 37 минутын өмнө

http://pbatjargal.wordpress.com/2009/11/14/%D1%81-%D0%B1%D0%B0%D1%8F%D1%80-%D1%85%D0%B0%D0%BC%D1%82%D1%80%D0%B0%D0%B0%D0%B4-%D0%B0%D0%B6%D0%B8%D0%BB-%D1%85%D0%B8%D0%B9%D1%85%D1%8D%D0%B4-%D0%B4%D3%A9%D1%85%D3%A9%D0%BC%D1%82%D1%8D%D0%B9-%D1%85/
Монгол Улсын Ерөнхий сайд, МАХН-ын дарга С.Баярын FM 101.7 радиод өгсөн ярилцлагыг товчлон нийтэлж байна.
Хөтлөгч: -Бид хэд хоногийн өмнөөс “Ерөнхий сайд С.Баяр хариулж байна” нэвтрүүлгийнхээ зар сурталчилгааг хийж нээлттэй утас ажиллуулсан. Сонсогчдоос асуулт нэлээд ирсэн. Танд хоёр нөхцөл санал болгоё. Эхнийх нь хэд хоногийн өмнө манай утсаар ирсэн асуултад хариулах, хоёр дахь нь одоо утсаа нээгээд манай нэвтрүүлгийг сонсож байгаа сонсогчдын асуултад шууд хариулах.
-Аль аль нөхцөл нь байж болно биз дээ. Утасдаад асууж байгаа сонсогчийн асуултад шууд хариулъя. Танай радио сонгогчдын асуултыг урьдчилж авсан бол тэдгээрт ч бас хариу өгье.
Хөтлөгч: -Тэгвэл утсаа нээчих үү?
-Тэгье. Би өнөөдөр танай нэвтрүүлэгт Ерөнхий сайдын хувьд оролцохоос гадна МАХН-ын даргын, бас намынхаа Сонгуулийн төв штабын даргын хувьд асуултад хариулахад бэлэн байна.
Сонсогч: -Нэр дэвшигчдийн талаар янз бүрийн сурталчилгаа их явж байна. Та хувьдаа АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдоржийн талаар ямар бодолтой явдаг вэ?
-Миний хувийн бодлын тухай асууж байна, тийм үү? Хувь хүнийхээ хувьд би АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдоржийг ч, МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаярыг ч аль алиныг нь он удаан жил таньдаг, мэддэг. Гэхдээ төрийн сонгууль ид өрнөж, шувтрах мөчдөө орж, улам ширүүсч байгаа энэ үед аль нэг нэр дэвшигчид хувийнхаа дүгнэлт өгөөд, хувь хүний харилцаа талаас яриад байх нь хаашаа юм бэ дээ. Хашиж байгаа ажил алба, өрнөж байгаа сонгуультай холбоотой зүйлээр ярих, байр сууриа илэрхийлэх нь зохимжтой байх аа.
Хоёр нэр дэвшигчийн хувьд алба, ажил талаас нь гэх үү дээ, товчхон хэлбэл аль, аль нь Монголын олон нийт, улс төрд танигдсан хүмүүс. Хуучны хэллэгээр бол хоёулаа л төрийн том, хариуцлагатай ажил алба хашиж байсан, хашиж байгаа улс. Мөн хоёр нэр дэвшигч хоёулаа улс төрийн том том намыг тэргүүлж явсан.
Сонсогч: -Баяр гуай, та ингэхэд өөрөө Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших бодолтой байсан юм биш үү?
-Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших асуудал өнгөрсөн хавар яригдаж байгаад одоо түүх болоод өнгөрсөн. Нэр дэвшигч хэдийнэ тодорсон. Тэр байтугай Ерөнхийлөгчөөр хэн тодрох вэ гэдэг асуудал өнөө маргаашгүй болчихоод байна шүү дээ. Гэхдээ сонсогч нэгэнт надаас асууж байна. Та Ерөнхийлөгчид нэр дэвших бодолтой байсан уу, үгүй юү гэж. Шулуухан хэлэхэд, надад тийм бодол байгаагүй. Үүнд хэд хэдэн учир шалтгаан байдаг. Голыг нь хэлье.
Би өнөөдөр Ерөнхий сайд хэмээх наддаа ахадсан нэн хариуцлагатай алба хашиж байгаа хүн. Ерөнхий сайдын хувьд хийх ажил их байна. Хамгийн гол нэг ажил бий. Тэр нь юү вэ гэхлээр, өнгөрсөн жил би УИХ-ын сонгуульд оролцохдоо уул уурхайн том ордуудаа эдийн засгийн эргэлтэд оруулна. Үүнээс олсон ашгаа ард түмэндээ тэгш, шударгаар хуваарилна гэсэн том зорилт тавьж, үүрэг авчихсан хүн. Үүнийгээ хэрэгжүүлэх нь миний гол үүрэг гэж боддог. Энэ зорилт маань биелж хэрэгжээгүй байна. Хийе гэсэн ажлаа гүйцээгээгүй байж өөр ямар нэгэн ажил алба руу тэмүүлэх, бодол бэлчээх боломжгүй, зохимжгүй гэж үзсэн. Тиймээс надад энэ сонгуульд нэр дэвших, өрсөлдөх бодол анхнаасаа байгаагүй.
Сонгогч: -Ерөнхий сайдаас асуух хэдэн асуулт байна. Сонгуулийн сурталчилгаа ид өрнөж байна. Энэ олон сонгуулиас болж төр, засгийн ажилд саад бэрхшээл учирч байна уу, та хэлээч. Жишээ нь, Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаанд УИХ-ын гишүүд дагаж явахад чөлөө өгдөг юм уу. Ямар учраас ингэж олноороо дагаж давхиад байдаг юм бэ.
-Сонгуулийн ажил төр, засгийн ажилд садаа болж байна уу гэж асууж байна. Сонгууль маань өөрөө төрийн том ажил юм. Хуулиар бол бид улс даяараа ийм сонгууль, ийм ажил хийх учиртай. Үүнийгээ л хийж байгаа. Харин ажил амьдралын талаас нь аваад үзвэл, бидний амьдралд энэ олон дараалсан сонгууль саад болж байна уу гэсэн асуултад би “тийм ээ” гэж шулуухан хариулмаар байна.
Би Ерөнхий сайдын ажлыг аваад нэг жил хагас болж байна. Байнга л сонгууль нүүрлэсэн тийм цаг хугацаа байлаа. Ерөнхий сайдын хувьд би засгийн ажил хариуцах ёстой. Хариуцсаар ч ирлээ. Засгийн олон ажлын хажуугаар сонгуулийн ажил хариуцах том үүрэг надаас бас салсангүй. 2008 оны УИХ-ын сонгуульд бэлтгэх гэж хагас жилийн ажил болсон. УИХ-ын сонгууль арай гэж дуусав уу, орон нутгийн сонгуультай золгосон. Орон нутгийн сонгуулиар зарим газар ирц хүрээгүй, дахин сонгууль хийнэ гэж шинэ жил дөхтөл бужигнасан. Энэ он гармагц Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэлийг хангах том ажил эхэлсэн. Ингээд аваад үзэхээр сонгуульгүй цаг гэж бидэнд бараг байхгүй болж. Үндсэндээ манай улс сонгуулийн бүгд найрамдах улс болчихоод байна шүү дээ. Сонгуулиас өөр ажилгүй шахуу.
Миний хувьд гэвэл, засгийн ажил, аж ахуйн ажил хөөцөлдөх, мөн зорьсон, амласан олон зүйлээ биелүүлэх гэж мэрийхийн хажуугаар дараалсан олон сонгуультай ноцолдож байх тийм л тавилантай Ерөнхий сайд болж таарч байна. За би ч яахав, асуудал надаар дуусдаг бол бага хэрэг. Харамсалтай нь, бид бүгдээрээ, улс даяараа сонгууль хийсээр байгаад хамаг ажлаа алдаж байна, цаг маш их үрж байна гэж санагддаг. Ийм утгаар саяны хүн асуулаа гэж би ойлгосон. Хэрэв тийм бол санаа бодлыг нь би бүрэн хуваалцаж байна.
Ерөнхий сайдаар томилогдсоныхоо дараа би “таван төгөлдөршил”-ийн тухай саналаа дэвшүүлсэн. Олон түмэн үүнийг маань их дэмжсэн. Үүний нэг нь сонгуулийн тогтолцооны төгөлдөршлийн тухай байсан. Сонгуулиа шударга хийдэг байх, сонгуулийн тоог цөөлөх гэх мэт санаа байдаг. Энэ маань тодорхой учир шалтгааны улмаас хэрэгжээгүй байгаа. Гэхдээ хэзээ нэгэн цагт хэрэгжинэ гэж итгэж явдаг.
Би одоо юу бодож, юунд найдаж явна вэ гэхлээр, тавдугаар сарын 24-нд болох сонгуулийн энэ ажил өнгөрчихвөл цаашаа хоёр жил хагас тайван ажиллах боломж олдох болов уу гэж ихээхэн хүлээж, харж байна. УИХ-ын дараачийн сонгууль 2012 оны зун болно. Манайхан бараг хагас жилийн өмнөөс л улстөржөөд эхэлдэг шүү дээ. Тэр болтол хоёр жил хагас тайван, тогтвортой ажиллаж, санасан бодсоноо хэрэгжүүлэх, иргэд сонгогчдодоо өгсөн амлалтаа биелүүлэх боломж гарна гэж найдаж байгаа.
Улсын Их Хурлын гишүүд сонгуулийн сурталчилгаанд олноороо оролцож байгаа тухай асуулаа. Тэгэхлээр ийм байгаа юм. Ерөнхийлөгчийн сонгуульд парламентад суудалтай улс төрийн намууд хүнээ дэвшүүлж оролцдог. Хууль нь тийм юм. Нэгэнт сонгууль хийж байгаа учраас тухайн нам бүхий л бололцоогоо ашиглаж сонгуулийн сурталчилгаанд идэвхтэй оролцдог. Тиймээс тухайн намаас дэвшиж сонгогдсон УИХ-ын гишүүд сурталчилгаанд оролцох нь зүйн ёсны хэрэг. Нөгөө талаар УИХ-ын гишүүдийн хууль тогтоох үндсэн ажил орхигдож бас болохгүй. Үүнийг зохицуулах л хэрэгтэй. Энэ талаар нам нь ч, УИХ-ын гишүүд өөрсдөө ч, УИХ-ын болон бүлгийн удирдлагууд ч анхаарах ёстой гэж бодож байна.
Хөтлөгч : -УИХ дээр шийдэх ёстой асуудал, хийх учиртай ажил маш их хүлээгдэж байгаа байх, тийм биз дээ?
-Тийм ээ. Гол ажил бол уул уурхайн том орд газруудыг эргэлтэд оруулах асуудал. УИХ-д өргөн баригдчихаад хэлэлцэгдэхгүй байгаа олон төсөл бий. Тэр дотор байгаа нэг том ажил бол Оюутолгойн орд газрын асуудал байна. За мөн, саяхан бид ураны олборлолт, цөмийн энергийг ашиглах талаар Монголын төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг УИХ-д өргөн мэдүүлсэн. Энэ маань бас хүлээгдэж байгаа.
Эх орны хишиг өгнө гэж бид яриад байгаа. Эх орны хишгийг хэн нэг албан тушаалтны шийдвэрээр олгохгүй. Эх орны хишиг нь яг юунаас, яаж бүрдэх, яаж олгох вэ гэдэг талаар нэгдсэн ойлголттой болох, түүнийгээ хэрхэн хүртээх асуудлыг нарийн хуульчлах ёстой. Тусгайлсан хууль гарч байж шийднэ гэсэн үг. Ийм хуулийн төсөл бэлэн болоод, УИХ-д өргөн баригдаад нэг жил боллоо. УИХ-ын дарга Д.Дэмбэрэл гуай Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд байхдаа удирдаж боловсруулсан төсөл. Одоогоос жил гаруйн өмнө, 2008 оны гуравдугаар сард УИХ-д өргөн мэдүүлсэн төсөл шүү дээ. Бас л энэ олон сонгуулиас болоод хэлэлцэгдэхгүй байгаа юм. Сая сонсогч асуулаа, УИХ-ын гишүүд сурталчилгааны ажилд олноор оролцож, ажил нь цалгардаж байгаа юм биш биз гэж. Энд үнэний хувь байна. Гишүүд сурталчилгааны ажилд явах ёстой ч үндсэн ажлаа цалгардуулж болохгүй ээ гэдэг нь бас үнэн.
Сонсогч : -Хамтарсан Засгийн газар ажиллаж байгаа биз дээ. Тэргүүн Шадар сайдаар АН-ын дарга Н.Алтанхуяг ажиллаж байна. Гэтэл АН-аас нэр дэвшигч Элбэгдорж МАХН-ыг, хамтарсан Засгийн газрыг үгүйсгэж, гүтгэж олон удаа ярьж байсан. Та хамтран ажиллаж байгаа Н.Алтанхуяг сайдын талаар ямар бодолтой байдаг вэ?
С.Баяр: -АН-ын нэр дэвшигч Элбэгдоржийн ярьж, хэлж байгаа зүйл АН-ын бодлогоос заримдаа ихээхэн зөрдөг юм шиг. Хамтарсан Засгийн газрыг тэр эхнээсээ дэмжээгүй, одоо ч дэмждэггүй. Гэсэн хэдий ч Засгийн газар хамтраад дэвшүүлсэн зорилтоо биелүүлэхийн төлөө идэвхтэй ажиллаж байгаа, ажиллах болно гэдгийг Ерөнхий сайдын хувьд хэлье. Манай Засгийн газрын хэмжээнд ажилд садаа болсон улстөржилт байхгүй, цаашдаа ч гарахгүй гэж бодож байна.
Алтанхуяг сайдын тухай надаас асууж байна. Тэргүүн Шадар сайд гэдэг бол Ерөнхий сайдын нэгдүгээр орлогч гэсэн үг. Ажил үүргийн хуваариар энэ хүн олон том ажил хариуцсан. Тухайлбал Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн дарга. Энэ чиглэлээр нэлээд ажил хийж, тэрний үр дүн ч гарч байна. Сая л гэхэд ОХУ-ын Ерөнхий сайд В.В.Путинийг ирэхэд бид олон том асуудлаар хэлэлцээ хийж, албан ёсны бичиг баримтад гарын үсэг зурлаа. Энд дан ганц Ерөнхий сайд, эсвэл Хөдөө аж ахуйн сайд, эсвэл Зам, тээвэр, барилга хот байгуулалтын сайд чиглэл чиглэлээрээ хөөцөлдөөд бүтэхгүй шүү дээ. Энэ бүхнийг Комиссын хэмжээндээ Алтанхуяг сайд нэгтгэж ажилласны үндсэн дээр энэ том ажлууд бүтэж байгаа юм.
Нөгөө талаар Алтанхуяг сайдад Эдийн засгийн чөлөөт бүсүүд, Иргэний бүртгэл мэдээлэл гээд хариуцсан ажил олон бий. Сонгууль болохоор л бид тухайн тойрогт хэчнээн сонгогч оролцов гээд нэрсийн жагсаалт дээрээ маргадаг. Энэ асуудлыг зөв зохицуулж, хоёр нам хоорондоо сэжиг ажиг, элдэв эргэлзэх юмгүй байх учиртай. Тийм ч учраас энэ ажлыг зориуд Алтанхуяг сайдад хариуцуулсан. Дахин хэлэхэд, манай хамтарсан Засгийн газар ямар нэгэн улстөржилтгүйгээр ажлаа хэвийн явуулж байгаа.
Сонсогч: -Ард түмний амьдрал хүнд байна. Гэтэл хямралын үед манайд тусалж байгаа ОУВС-г хөөж гаргана гэж Ц.Элбэгдорж ярьсныг та телевизээр шүүмжилж байсан. Ер нь энэ мэтээр өөх өгсөн хүнтэй өглөө босоод яагаад тэр заргалдаад байгаа юм бол?
-Монгол ардын зүйр, цэцэн үг аливааг яг голоор нь олж хэлснээрээ гайхамшигтай байдгийн нэг жишээ Таны үгэнд дурдагдлаа. Телевизээр ярьж байх тэр үед миний санаанд ороогүй тун оносон зүйр үг байна /инээв/. Үнэндээ бол яг тиймэрхүү л юм болоод өнгөрлөө ш дээ.
Өнөөдөр зөвхөн Монгол Улс биш дэлхий нийтээрээ санхүү эдийн засгийн хямралд нэрвэгдээд байна. Ард түмний амьжиргаанд ч энэ нь шууд нөлөөлж байна. Ийм үед ОУВС бидэнтэй хамтарч ажиллан, төсвийн тэнцлээ хангах, үргүй зардлаа танаж багасгах нөхцөлд зээл өгье гэсэн. Бид тохиролцоонд хүрсэн. Дэлхийн хаана ч байхгүй бага хүүтэйгээр манайд зээл өгсөн. ОУВС-гаас манайд 226 сая ам долларыг жилийн 0.75 хувийн хүүтэй олголоо. Эхний мөнгө нь ороод ирсэн. Валютын ханш ойж буугаад, үнэ ханш, инфляц савласан энэ үед Монгол Улс, монголчуудад энэ зээл маш их хэрэг болж байна. Нааштай үр дүн ч харагдаж эхэллээ.
Тиймээс ОУВС-тай харилцаагаа бид улам бататгах хэрэгтэй байна. Энэ бол төрийн бодлого. Энэ бодлогыг УИХ-д суудалтай МАХН, АН хоёр хоёулаа дэмжсэн байдаг. Бүр цаашилбал, ОУВС-тай тохирох хөтөлбөрийг манай Засгийн газрын гишүүн, намын харьяаллаар бол АН-ын гишүүн, Сангийн сайд С.Баярцогт ихээхэн хүчин чармайлт гарган тохирч чадсан. Мөн Монголбанкны Ерөнхийлөгч Л.Пүрэвдорж гуай ч үүнд ихээхэн хувь нэмрээ оруулсан.
Гэтэл нэр дэвшигч Ц.Элбэгдорж сонгуулийн нэг уулзалт дээр ОУВС-гийн талаар дэндүү зохимжгүй үг хэлсэн байна лээ. Алиалаад ч байгаа юм шиг, дамшиглаад ч байгаа юм шиг “ОУВС ахдаа баярлалаа гэж хэлээд хадаг мадаг энэ тэрийг нь өгөөд Монголоос хөөгөөд явуулах хэрэгтэй” гэсэн утгатай юм ярьсан байна лээ. Энэ бол дэндүү хариуцлагагүй, болчимгүй үг. Бид Төрийн тэргүүнээ тодруулах төрийн сонгууль хийж байгаа улс. Төрийн бодлого, өөрийг нь дэвшүүлсэн намын бодлогоос гажсан, зөрсөн зүйл нэр дэвшигч ярьж болохгүй. Наанадаж зохимжгүй, цаанадаж хор хохиролтой шүү дээ.
Хөтлөгч: -Та саяхан энэ сэдвээр телевизэд ярилцлага өгч байсан. Нэр дэвшигч Ц.Элбэгдоржийн үгнээс болж нөгөө тал дургүйцэж, ОУВС-тай тохирсон хөтөлбөрт өөрчлөлт орохгүй биз дээ ?
-Арай үгүй биз дээ. Элдэв буруу ойлголт нөгөө талдаа төрүүлэхгүйн тулд би энэ сэдвээр Ерөнхий сайдын хувьд зориуд ярилцлага өгсөн. Тэр ярилцлагаараа бидэнтэй хэлэлцээр хийж, хөтөлбөр баталсан нөгөө талд хандаж “ОУВС-тай харилцаагаа хөгжүүлэх төрийн бодлого маань хэвээр шүү. Хамтарсан Засгийн газар энэ чиг шугамаа үргэлжлүүлнэ” гэж ойлгуулахыг хичээсэн. Мөн нэр дэвшигч Ц.Элбэгдоржид хандаж миний зүгээс “Төрийн сонгуульдаа хариуцлагатай хандаач ээ, ярьж хэлж байгаа зүйлээ нягтлаач ээ. Төрийн тэргүүний сонгуульд нэр дэвшиж байгаа хүн, мөн Ерөнхий сайд, Аюулгүй байдлын зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан хүн ийм олхиогүй юм ярьж болохгүй шүү. Мөрийн хөтөлбөр, сонгуулийн зорилгоо олон түмэнд таницуулахдаа уянгын халил хийж болох хэдий ч улс орон, ард түмний хувь заяатай холбоотой асуудлаар болчимгүй, болгоомжгүй юм ярих хэрэггүй дээ” гэж түүнд би нөхөрсгөөр сануулсан. Өөр бусад асуудлаар ч Ц.Элбэгдорж дэндүү улстөржсөн, хэтэрхий эргэлзээтэй зүйл сонгуулийн сурталчилгааны үеэр ярьсан байдаг. Телевизээр ярилцлага өгч байхдаа би тэр талаар нь ч Ерөнхий сайдын хувьд байр сууриа илэрхийлэх нь зүйтэй гэж үзсэн.
Хөтлөгч : -Чухам ямар яриаг нь та эргэлзээтэй гэж үзэж байгаа юм бэ? Таны энэ сануулгыг Ц.Элбэгдорж нэр дэвшигч хүлээж авсан болов уу? Ямар нэгэн хариу ирсэн үү?
-Хариу ирээгүй байна. Ц.Элбэгдорж ОУВС-тай холбоотой асуудлаас гадна эргэлзээтэй зүйл олныг ярьсан байсан. Жишээ нь, “Би Ерөнхий сайдаар ажиллаад анх удаа Монгол Улсын төсөв 400 жилийн түүхэнд ашигтай гарсан” гэж хэлсэн юм байна. Манай улс 1924 онд Бүгд найрамдах улсаа тунхагласны дараа л улсынхаа нэгдсэн төсөв зохиож түүнийхээ орлого, зарлага, тэнцлийг тооцдог болсон. Түүнээс биш 400, 200 жил, тэр бүү хэл 100 жилийн өмнө Монгол Улс маань нэгдсэн төсвөө зохиож, түүнийхээ тэнцлийг гаргаж байсангүй.
Элбэгдорж маань уран хэтрүүлэг, уянгын халил хийж байгаа нь энэ гээд дэндүү дэгс юм ярьчихдаг. “400 жилийн түүхэнд төсвөө ашигтай гаргасан анхны Ерөнхий сайд би байна” гээд яриад явах нь наанадаж дэндүү даруу биш, цаанадаж огт баримжаагүй, ор үндэсгүй юм ярьж байгаа юм. Гэхдээ хамгийн ноцтой нь энэ сэдэв бас биш.
Элбэгдорж нэр дэвшигч ярихдаа “Би Ерөнхий сайд байхдаа авлигатай амжилттай тэмцсэн учраас улсын төсөв ашигтай гарсан” гээд яваа. Бүр цаашлаад “МАХН-ын авлигачид өндөр хүчдэлийн шугам барина гэж 17 тэрбум төгрөг төсөвлөж аваад 5-аар нь тавьж, 12-ыг нь халаасалдаг байхгүй юу” гэж барин тавин ярьсан байдаг. Үнэхээр тийм юм болсон нь үнэн бол энэ нь авлигын ноцтой баримт юм. Аль нэг газар зүгээр нэг сонин болгож яриад, эсвэл яриагаа хачирлаад байхаар өчүүхэн зүйл яавч биш. Ноцтой баримт шүү.
“Үнэхээр тийм баримт байгаа бол цагдаа, прокурор, АТГ-т хандаач, эсвэл Ерөнхий сайд надад шууд хандаач” гэж би нэр дэвшигч Ц.Элбэгдоржоос хүссэн. Тэгж хэлснээс минь хойш хоёр долоо хоног, хагас сар өнгөрлөө. Хариу ирүүлсэн юм алга. Үүнээс үзэхэд бас л уран хэтрүүлэг, уянгын халил хийж яваа бололтой. Шулуухан хэлбэл, гүтгэлэг хийж явна. Төрийн тэргүүний сонгуульд нэр дэвшиж яваа хүн хээвнэг залдаг, гүтгэдэг байж таарахгүй.
Сонсогч : -Баяр гуай, та хоёр нэр дэвшигчийн яг хэнтэй нь харилцахад дөхөмтэй гэж боддог вэ, Ерөнхий сайдын хувьд?
-Хүнтэй харилцах ч яахав. Харилцааг бол яаж ч зохицуулж болдог. Ерөнхий сайдын хувьд гол нь хамтраад ажил хийхэд дөхөмтэй хүн сонгогдоосой билээ гэж бодож байна. Энэ бол маш чухал. Би түрүүн хэлсэн дээ. Манай улсын хувьд, манай Засгийн газрын хувьд хамгийн чухал, тулгамдсан асуудал бол уул уурхайн асуудал юм. Хөгжих, уруудах эсэх маань үүнээс л шалтгаална. Уул уурхайн төслөө улстөржиж цаг алдалгүйгээр хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Энэ чиглэлд Засгийн газраа дэмжиж, хамтарч ажиллах тийм л хүн Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдоосой билээ гэж чин сэтгэлээсээ хүсэж байна.
Хэнтэй нь хамтран ажиллахад дөхөмтэй вэ гэж надаас асууж байна. Аль нэгийг хий магтах, эсвэл муулах хэрэггүй л дээ. Бодит баримт, туулсан туршлагаа л түшиж ярих ёстой. Өнгөрсөн жил өдийд Ц.Элбэгдоржийг АН-ын дарга байхад ашигт малтмалын ордуудаа эргэлтэд оруулах асуудлаар УИХ дахь намын бүлгүүдээ шахаж, шуурхай ажиллая гэсэн саналыг би тавьсан. Элбэгдорж дарга эхэндээ санал нийлсэн. Үүнийгээ баталж, Төрийн ордны “А” танхимд сэтгүүлчдийг цуглуулаад бид хоёр ярьсан. Олны өмнө тангараг тавьж, эр хүний ёсоор гар барьж байсан, олон түмэндээ хамтарч ажиллана гэж амласан. Харамсалтай нь тэр амлалт хэрэгжээгүй.
Ц.Элбэгдорж маань хэлсэн үгнээсээ гэнэт буцчихдаг зантай. Сайхан ярьж, гар атгадаг, харин хэрэгжүүлэхдээ тулмагц буцчихдаг болохоор хэцүү. Зөвхөн энэ ч биш, өөр бусад чухал асуудлаар ч хэлсэн, тохирсноосоо гэнэт буцдаг түүний энэ занд шулуухан хэлэхэд би дургүй. Хэлсэн үг, авсан амнаасаа нэг бус удаа буцаж байсан хүн одоо гэнэт сүрхий дэмжээд, хамтраад, хэлсэн үгэндээ эзэн болоод явна гэдэг юу л бол. Надад бол эргэлзээтэй л санагдаж байна.
Нөгөө нэр дэвшигч, Ерөнхийлөгч Н.Энхбаярын хувьд гэвэл, Засгийн газрыг дэмжинэ, уул уурхайн том төслүүдээ эхлүүлнэ, “Эх орны хишгийг өгүүлнэ” гээд хэлээд, сурталчлаад явж байгаа. Зүгээр нэг хэлээгүй сонгуулийнхаа албан ёсны уриа болгон дэвшүүлээд явж байгаа хүн үгнээсээ буцахгүй. Буцах ч аргагүй. Энд бол эргэлзэх юм надад алга.
Сонсогч : -FM 101.7 радио станц уу… Баяр сайдаас асуух асуулт байна. Их, дээд сургуулийг төлбөргүй болгох талаар асуумаар байна. Боловсролын чанарт муугаар нөлөөлнө гэж үзэх хүмүүс байна. Таны байр суурь ямар байна вэ?
-Боловсрол төлбөртэй, төлбөргүй байх, үүнээсээ үүдээд чанартай, чанаргүй болох гэсэн асуудлаар гадуур их маргаж байх шиг. Үнэгүй юм чанаргүй байдаг гэдэгтэй би хувьдаа санал нийлэхгүй юм байна. Төлбөртэй, төлбөргүй нь хамаагүй. Сургалтаа яаж зохион байгуулахаас л бүх юм хамаарна. Дэлхийн олон оронд тухайлбал, Европ, Скандинавын орнуудад боловсрол төлбөргүй. Тэглээ гээд тэндхийн боловсрол чанаргүй болчихоогүй. Харин ч дэлхийд дээгүүр орох чанартай байх шүү.
Боловсрол бол аль ч улс орны хувьд төрийн бодлогоор зохицуулагддаг том асуудал. Манай улсын хувьд, ялангуяа ийм олон залуучуудтай орны хувьд энэ бол төрийн бодлогын тэргүүлэх чиглэл байх ёстой. МАХН-аас нэр дэвшсэн Н.Энхбаяр боловсролыг төлбөргүй болгох санал дэвшүүллээ, үүнийгээ шат дараатай хэрэгжүүлье гэлээ. Үүнд буруу юу байх вэ?
МАХН бол зүүн төвийн нам, дэлхийн Социнтернийн гишүүн байгууллага. Өөрөөр хэлбэл, тэр Европ, Скандинавын орнуудад эрх барьж буй намуудтай ижил чиглэлийн, ах дүү байгууллага юм. Тиймээс боловсролыг төлбөргүй болгох, ерөөс боловсрол, эрүүл мэнд зэрэг нийгмийн чиглэлд онцгой анхаарах ёстой нам.
Нэр дэвшигч Н.Энхбаярын хувьд гэвэл боломжийг бүгдээрээ судалъя гэж багш нарт, Боловсролын яамны удирдлагуудад хандаж хэллээ гэж би ойлгосон. Боловсролоо төлбөргүй болгох асуудлыг судалъя, шат дараалан хэрэгжүүлэх арга хэмжээ байх талаас нь бодъё гэж байна. Эхлээд онц сурч байгаа оюутнуудыг төлбөрөөс чөлөөлж, дараа нь сайн сурч байгааг нь төдөн хувь чөлөөлөх гээд янз янзын хувилбар байж болно шүү дээ.
Төлбөргүй боловсрол чанаргүй байдаг гэсэн дүгнэлт хийж болохгүй. Одоо жишээ нь, манайд бүх сургууль төлбөртэй байгаа. Тэглээ гээд чанарын шаардлага хангагдаж байгаа бил үү? Үгүй. Тиймээс төлбөртэй эсэхээс чанартай эсэх нь шууд шалтгаалдаг гэх аргагүй. Би жишээ нь, боловсрол олох гэж мөнгө төлөөгүй. Н.Энхбаяр ч бас төлбөргүй боловсрол эзэмшсэн. Ц.Элбэгдорж ч гэсэн тийм. Хэрэв төлбөргүй боловсрол чанаргүй байдаг юм бол бид гурвуулаа чанаргүй боловсорсон хүн болж таарна. Бидний болон, бидний дээд үеийнхэн бүгд төлбөргүй боловсрол эзэмшсэн. Бүгд чанаргүй боловсорсон болж таарч байна уу, тэгээд? Боловсролд тухайн хүнээсээ хамаарах, төрийн бодлогоос хамаарах юм гэж бий. Хүнээс хамаарах нь тухайн хүний идэвх зүтгэл, авьяас чадвар зэрэг байх. Төрөөс хамаарах нь төрийн бодлого, төлбөрийн асуудал, зөв менежмент, зохион байгуулалт гэж би хувьдаа ойлгодог.
Сонсогч : -Байна уу? Би саналаа хэлье. Сургалт эргээд үнэгүй болдог бол сайхан л байна. Та нөхөд төдийгүй алтан үеийнхэн үнэгүй сурч байсан. Төлбөргүй боловсролоос болж муудсан юм байхгүй гэж боддог. Үүнээс гадна асуух асуулт байна. Элбэгдорж саяхан “эксель машины үнээр улсаа худалдах хүн би биш” гэж өөрийнхөө тухай ярьж байна лээ. “Эксель” машины үнээс ихийг өгвөл болно гээд байгаа юм болов уу. Энэ талаар та юу гэж бодож байна?
-Хэний ч хэл халтирдаг, алдаа мадагтай гэмээр юм хэлчихдэг шүү дээ. Тэрийг нь тойруулаад, янз янзаар мушгин гуйвуулаад байх хэрэггүй л юм, уг нь. Индэр дээр гараад үг хэлэхдээ үгээ оноогүй, өгүүлбэрээ зөв найруулаагүйгээс болж элдэв давхар утга бас гарчих гээд байдаг. Хэлж байгаа үг, өгүүлбэрээ сайн нягтлах л хэрэгтэй. Тэрнээс нэр дэвшигч Элбэгдоржийг эксель машины үнэ, эх орноо худалдах тухай тиймэрхүү утгатай зүйл ярьсан гэж би арай ч бодохгүй байна. Хэлье гэж хэлэх, хэл халтирах хоёр өөр л дөө.
Сонсогч : -Солонгосчуудаас хандив авсан эсэх тухай асуумаар байна. Хандив авсан юм уу, яасан юм бэ? Та үүнийг мэдэх үү? Энэ асуудлаар МАХН-ыг хар пиар хийж байна, тийм учраас шүүх, цагдаад танай намыг өгсөн гэх юм?
-Сүхбаатар дүүргийн сонгогчидтой саявтар уулзаж байхад иймэрхүү асуултыг надаас бас асууж байсан. Ц.Элбэгдорж хандив авсан юм уу, МАХН-ын зүгээс гүтгээд байна уу? Намын даргын хувьд та хариу хэлнэ үү гэж байсан. Энэ асуудалд уг нь МАХН, МАХН-ын дарга би гэдэг хүн холбогдол огт байхгүй юм. Гэтэл АН-ын зүгээс энэ асуудлаар манай намыг цагдаад өгсөн учраас бас холбогдолтой болж байгаа ч юм шиг. Тэгээд л Элбэгдоржийн өмнөөс хариу өгөх ажилтай болчихоод байна. Элбэгдорж хандив авсан эсэхийг МАХН мэдэхгүй. Мэдэх ч арга байхгүй. Бид Элбэгдоржийг Солонгос явуулаагүй. Тэр уулзалтад нь МАХН-аас төлөөлөгч оролцоогүй. Уулзалтын бичлэгийг хэн хийж, интернэтэд ямар нь тавьсан, уулзалтын зорилго, сэдэв нь юу байсан талаар лавтай мэдэх юм алга. Байгаль орчны сэдвээр хийсэн уулзалт гэж яриад байгаа. Тэгвэл яагаад ардчилсан хувьсгал, ашигт малтмал, байгалийн баялгийн тухай яриад байдаг билээ гээд хүмүүс асуугаад байх шиг.
Дахин хэлэхэд эдгээр асуултын хариуг МАХН мэдэхгүй. Гэтэл энэ асуудал нэгэнт олон нийтэд ил болж, хүмүүс шуугиад, тодорхой юм асуугаад байна шүү дээ. Тодорхой энэ хэдэн асуултад нь нэр дэвшигч Элбэгдорж өөрөө тодорхой хариу өгчихвөл уг нь болмоор юм. Бичлэгийн бүрэн эх гэж байдаг бол түүнийг нь үзүүлээд, тодорхой хариу өгөхөд л гүйцээ баймаар юм. Хаа байсан МАХН-ыг үүнд хутгаад, энд байгаа би тэнд явсан Элбэгдоржийн өмнөөс хариулаад байх нь уг нь утгагүй л юм.
Сонсогч : -Ц.Элбэгдорж талбай дээр бохь хаясан тухайгаа тайлбарлаж байсан. Энэ бичлэгийг МАХН-ынхан зориуд зохион байгуулж, эвлүүлэг хийсэн гэж байна лээ. Үнэн юм уу?
-Бас л өнөөх МАХН буруутай болж байх шив дээ /инээв/… Зажилдаг бохь гэдэг жижиг эд төрийн сонгуулийн үед яригдах том сэдэв биш л дээ, уул нь. Амны хөндий цэвэрлэдэг төдий зүйл биз дээ. Энэ асуудал яагаад ингэж өндөр авав, сонгуулийн үеэр яригдах сэдэв болов гэдгийг бодох хэрэгтэй. Хэн ч алддаг, бага сага буруу үйлдэл хийдэг шүү дээ. Тэр тохиолдолд “уучлаарай” гээд буруугаа хүлээгээд, хүлцэл өчөөд л өнгөрөх хэрэгтэй. Жижиг сэдвийг орхиод цаашаа явах хэрэгтэй. Гэтэл жижиг ч гэсэн буруугаа бусад руу тохон өөрийгөө зөвтгөх гэж элдэв юм ярьж, түүндээ ороогдсоноос болж, өнөө жижигхэн зүйл нь олон нийтийн ярианы сэдэв болж байх шиг.
“Нэг хүн надад бохь өгсөн, түүнийг нь би аваад зажилсан, тэгээд газар тавьсан, тэгтэл МАХН булангийн цаанаас зураг авсан, зурагтаар цацсан” гэж ярих нь утгагүй. Ямар хүүхэд биш дээ. Төрийн тэргүүний сонгуульд өрсөлдөж байгаа, Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүн, хөндлөнгийн хүний өгснийг амандаа авч хийгээд байхдаа ч яахав дээ. Энэ бүхнийг МАХН зохион байгуулаад, араас нь отож байгаад зураг авна гэхэд хэн үнэмших юм бэ? Инээдтэй биш үү…
Сонсогч : -Элбэгдоржийг дэмжигч клуб Солонгосоос гадна АНУ-д байдаг юм биш үү. Энхбаярыг дэмжигч клуб ч гэсэн гадаадад бас байдаг гэх юм? Энэ талаар та мэдэх үү?
-Элбэгдорж нэр дэвшигчийн хувьд би хэлж мэдэхгүй байна. Түүнийг дэмжигч клуб Солонгост байгаа гээд телевизээр гараад байх шиг. Нэр дэвшигч Энхбаярыг дэмжигчдийн клуб гадаадад байдаг гэж би сонсоогүй юм байна. Ер нь бол, дэмжигчдийн клуб гадаадад биш дотооддоо, нутаг нэгт монголчуудынхаа дунд байх ёстой болов уу гэж бодож байна. Монголын төрд зүтгэж буй хэн ч гэлээ давын өмнө Монгол Улсынхаа төлөө, монгол иргэдийнхээ төлөө үйл ажиллагаа явуулж, монголчуудаасаа дэмжлэгтэй байх нь чухал биз ээ.
Сонсогч : -Хоёр нэр дэвшигчийн хооронд халз мэтгэлцээн болох уу? Ардчилсан нам түрүүлж уриалсан, санал болгосон ш дээ. МАХН хариу өгөөгүй гээд байгаа. Сураг дуулдаад л байдаг, яг тодорхой шийд гараагүй л гэх юм. Танай нэр дэвшигч, танай нам халз мэтгэлцээнээс айгаад байгаа юм уу, Баяр дарга аа?
-Ерөнхийлөгчийн сонгууль тав дахь удаагаа болж байна. Бүх сонгууль халз мэтгэлцээнтэй болж байсан. Энэ удаа ч хийж л таараа. Тиймээс үүнийг нэг их санаачлаад байх хэрэггүй. Уриалж байна гээд түрүүлж дуугарсан нь санаачилсан болчихдог ч юм бас биш. Хоёр талаас ажлын хэсэг гараад ажиллаж байгаа. Журам, тов зэргээ тогтох ёстой. АН-аас манай штабт ирүүлсэн бичгийг би үзсэн. Гурван асуудлаар халз ярилцъя гэсэн байна лээ. Шударга ёс, боловсрол, ажлын байр гэсэн гурван асуудал байсан санагдана. Чухал л асуудлууд. Гэхдээ Ерөнхийлөгчийн бүрэн эрх энэ гурваар хязгаарлагдахгүй. Олон чиглэлээр бүрэн эрхээ хэрэгжүүлдэг. Тэгэхээр энэ бүх чиглэлээр ярих нь зөв.
Сонсогч: -Сонгуулийн дараа үймээн болно, долдугаар сарын 1 давтагдана гэж зарим хүмүүс ярьж байна. Энэ талаар таны байр суурийг мэдмээр байна?
-Миний байр суурь тодорхой байгаа. Монгол Улсын иргэний хувьд ийм хар дарсан зүүд шиг аймшигтай явдал бүү давтагдаасай гэж хүсэж, залбирч байна. Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд ард иргэдийнхээ амгалан тайван байдал, төрт ёсоо хамгаалахын тулд хуулийн дагуу бүхий л шаардлагатай арга хэмжээ авах үүргээ биелүүлнэ.
Монгол оронд маань “долоон сарын 1” дахин гарахгүй гэдэгт итгэж байна. 2009 оны 5 сарын 20.

С.БАЯР: Н.Энхбаярыг улс төрөөс зайлуулах ажлыг тэр өөрөө хийж байх шиг

http://enerel.niitlelch.mn/content/2179.shtml
2010 оны 7 сарын 8 [Уншсан тоо: 12089]
Удаан хугацаанд харь нутагт эмчлүүлж байгаад нутагтаа ирсэн УИХ-ын гишүүн Санжийн Баяр саяхнаас чуулгандаа оролцож, намын бүлэг, байнгын хорооны хуралдаа суух болсон билээ.

-Таны бие сайн уу. Эмчилгээ хэр болов доо. Таны зүс царай өнгөрсөн хавраас хойш нэлээд сай­жир­сан ха­рагдаж бай­на. Ерөнхий сай­дын албаа өвчний улмаас ор­хи­сон хү­ний тань хувьд энэ талаар ярилцлагаа эхлэх нь зүйтэй болов уу гэж бодож байна...


-Уулзсан хүмүүс өнгө зүс маань сайжирсан ту­хай хэлж байгаа. Үүнийг сонсоход урамтай юм. Эмчилгээ зохиж байгаа юм байлгүй бие овоо сайн болж байна.

-Таныг Ерөнхий сайд байхдаа гадаадад эмч­лүүлэхээр явс­ныг мэ­дэгдэх хэв­лэлийн бага хурлын үеэр эмчилгээ­ний зардлаа өөрөө дааж байгаа тухай он­цолж байсныг санаж бай­на. Яагаад тэгж онцолж байсан юм бол. Та тэгж онцолж хэл гэсэн юм уу, ямар учиртай юм бэ? 

-Хэвлэлийн бага ху­рал дээр энэ тухай асуу­сан учраас л хариулсан байлгүй дээ. Тэрнээс нэг их онцлоод байх  юу бай­хав. Гэхдээ л тодорхой байвал зохих асуудал. Эмчилгээнд зардал гарах нь мэдээж. Тэр тусмаа гадаадад эмчлүүлэхэд нэлээд зардал гарна.
Би Ерөнхий сайд байх­даа ч, одоо ч Зас­гийн газраас ямар нэг зардал мөнгө­ний тус­ламж дэмж­лэг аваагүй. Яагаад аваа­гүй талаар зарим хүмүүс, сэтгүүлчид ялангуяа асуу­даг л юм. Тэгэхэд нь би "Хожмын өдөр чам шиг сэтгүүлч энэ тухай асуу­хад нь ам бардам суухын тулд аваагүй" гэж тоглоом шоглоомоор хэлж байсан удаатай.  Гэхдээ үнэндээ бол өөрөө Засгийн газ­раа тэргүүлж байж тэн­дээсээ өөрийнхөө эмчил­гээний зардлыг шийдүү­лэх нь зохимжгүй юм шиг.
Хэдийгээр Ерөнхий сай­дын алба хашиж буй хү­ний эмчилгээний зард­лыг улс хариуцна гэсэн хуультай ч нэг л зохимж­гүй санагдсан. Тэгээд ч тэр үед хямрал  нүүрлээд Засгийн газар мөнгө сан­хүүгийн хувьд тун хэцүү байдалд байлаа. Энэ мэт учир шалтгааны улмаас би эмчилгээний зардлаа Засгийн газраас аваагүй юм.

-Харин  намаасаа бол авсан биз дээ?

-Намаасаа болон на­мын олон нөхдөөсөө бол тусламж, дэмжлэг авсан. Журмын олон нөхөд маань тусалсан. Намын бүлэг, Удирдах зөв­лө­лийн бүх гишүүд надад тусалсан.  Улсын их Ху­рал ч гишүүний минь хувьд надад тусалсан. Анд нөхөд, хамтран зүт­гэгчид, жирийн сайхан танилууд, огт та­них­гүй хүн хүртэл тусал­сан. Эм шиг үйлчилдэг дэмийн сайхан үгээр ч тусалсан, эмчилгээнд нэ­мэрлэх мөн­гөөр ч тусал­сан. Нөх­дийн дэм гэдэг их хүчтэй. Тэр дэмийн ачаар л одоо ингээд сэр­гээд, өнгө зүс ороод бай­гаа маань энэ. Сэтгэл гаргасан бүх нөхдөдөө энэ дашрамд дахин да­хин талархал илэрхийлж байна шүү.     

-Нэгэндээ туслах шиг сайхан зүйл юу байх вэ. Гэхдээ зарим нь өөр зорилго, ашиг сонирхлын үүднээс танд тусалж байна гэж та бодож байсан уу?

-Өөр ямар зорилго гэж? Би надад тусалсан хүмүүсийг ямар нэг өөр зорилго, атгаг сэтгэлээр хандсан гэж бодохгүй бай­на. Тэр тусмаа на­майг Ерөнхий сайдын албаа өгсний дараа тэр хүмүүс тусалсан юм шүү дээ. Тэ­гэхээр ямар нэгэн албан тушаалд биш хувь хүний минь хувьд надад тусал­сан хэрэг. Ямар юмны ашиг сонир­хол энд байх вэ дээ.

-Ерөнхий сайдын ал­баа өгсний тань дараа танд хандах хүмүүсийн хандлага эргэж байна даа гэж мэдрэгдсэн зүйл байна уу. Хүмүүс зангаа хувиргадаг ту­хай ярих нь байдаг шүү дээ?

-Амьдрал баян хойно тийм зүйл гардаг л биз. Гэхдээ миний хувьд алба өөрчлөгдлөө гээд хүмүү­сийн тэгтэл өөрчлөгдсөн хандлагыг мэдрээгүй яв­на. Харин ч урьд нь зөрж, зөрчилдөж байсан хү­мүүс хүртэл илүү зөөлөн ханддаг болсон шиг са­нагдаж байгаа. Хэлж ирдэггүй хийсээд ирдэг өвчний улмаас албаа өгсөн болоод ч тийм байж магадгүй л юм. 

-Хэдийгээр таныг ал­баа өгсөн ч гэлээ МАХН болон Засгийн газарт ч хуучны нөлөө нь хэвээр байгаа гэж хардах хэсэг байдаг. Магадгүй тийм нө­лөө­тэй байгаа учраас хү­мүүсийн хандлага өөрч­лөгдөхгүй байгаа юм биш биз дээ. Та на­мынхаа болон Засгийн газрын шийдвэрт хүч­тэй нөлөөлсөн хэвээ­рээ байгаа нь үнэн үү?

-Надад олон дутагдал бий. Гэхдээ ганц нэг гай­гүй чанар бас бий.  Жи­шээ нь, би тодорхой хэдэн зарчим барьдаг. Нэгдүгээрт, асуугаагүй бол бүү зөвлө гэдэг зар­чим барьдаг. Асуувал өөр хэрэг. Зөвлөж болно. Хоёрдугаарт, эрх мэд­лийг хариуцлага дагах ёстой гэсэн зарчим барь­даг. Энэ хоёрыг хооронд нь салгаж огт болохгүй. Эрх мэдлийг хэн эдлэх ёстой вэ гэвэл, хариуц­лага үүрч байгаа тэр хүн л эдлэх ёстой. Түүнээс хариуцлагыг нь хүлээх­гүй атлаа хажуунаас нь хо­шуу дүрээд, шийдэлцэх гээд байна гэвэл аль ч талаасаа буруу болно. Тогтолцоо гажна. Ха­рил­цаа муудна. Шударга ёс алдагдана гэх мэтээр буруу зүйлс ар араасаа цуварч өгнө шүү дээ.

-УИХ-аар Таван тол­гойн асуудлыг ид яриг­даж эхлэх үед С.Баяр хүрээд ирлээ гэсэн мес­­­сэж зарим хэв­лэ­лээр явсан. Удтал хүлээгдсэн Оюу тол­гойн гэрээг батлахад түүхэн үүрэг гүйцэт­гэсэн та Таван толгойн асуудлыг хэлэлцэх үеэр  ирлээ гэх ярианд ямар хариу барих бол?

-Эмчилгээний маань нэг үе шат дуусаад Мон­голдоо ирлээ. Нутагтаа буцаж ирсэн энэ цаг мөч Таван толгойн асуудлыг хэлэлцэх үетэй давхцаж таарсан нь миний буруу биш байлтай. Тэгээд яах гэж. Элдэв мессэж явах вий гээд гадаа хүлээзнэх болж байна уу. Таван толгойн хувьд миний байр суурь дэндүү тодор­хой. Би Засгийн газрын байр суурийг бүрэн дэм­жиж байгаа. Оруулсан төслийг нь  батлуулахын төлөө байгаа. Гэхдээ Таван толгойн асуудлаас гадна өөр олон чухал асуудал яригдаж, шийд­лээ хүлээж байна, цаана чинь. Жишээ нь, Сонгуу­лийн тухай хууль байна. Үүнийг өөрчлөх ёстой гэж хэдэн жилийн өмнөөс би ярьсаар, зүтгэсээр ирсэн. Нөгөө таван төгөлдөр­шил гэж яриад байсны маань хоёр асуудал нь энэ шүү дээ. Тиймээс би УИХ-ын гишүүнийхээ хувьд энэ бүгдийг ший­дэхэд оролцох эрхтэй, бас үүрэгтэй.

-Таван толгойн асууд­лыг шийдэх олон хувилбар яригдаж бай­на. Засгийн газар нэг хувилбар дэвшүүлж бай­хад, иргэний нийг­мийн­хэн өөр юм ярьж байх жишээтэй. Бизне­сийнхэн ч бас нэг ху­вилбар зүтгүүлээд л. Бас Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр Засгийн газ­рын хувилбарыг шүүмж­лээд, огт өөр юм ярьж байх шиг. Таны бодлоор аль хувил­ба­раар явах нь зүйтэй вэ? 

-Асуудлыг шийдэх арга чарга олон байж болно. Тэр олон аргыг хооронд нь харьцуулж яриад, дүгнэж шүүмж­лээд, шүүн хэлэлцээд байж бололгүй л яахав. Гэхдээ эцэс төгсгөлгүй хэлэлцээд, шүүмжлээд, цаг алдаад суугаад бай­на гэж юу байхав дээ. Аль нэг хувилбарыг нь сонго­вол сонгоод, асуудлыг тас гээд шийдэх нь  л  чухал, эцсийн дүндээ.

-Тэгээд хэлэл­цэх­гүй, хөндлөнгөөс гарч ирж байгаа саналыг огт харгалзахгүй шийдэх гэж үү?

-Саналын цаана  учир бас бий л дээ. Асууд­лын шийдлийг зөв, оновчтой болгох зорил­гоор гарга­сан санал гэж байна. Гэ­тэл асуудлыг зүгээр л гацаах зорил­гоор санал дэвшүүлсэн болоод, ухаан­тай царай­лаад олон юм яриад бай­гаа хүн мэр сэр бас бай­на. Мон­гол Улс хөгж­лийн­хөө хувьд цаг хожиж урагшаа ахих уу, эсвэл бахь байд­гаараа байран­даа шиг­дээд, эцэс төгс­гөлгүй хэ­лэлцээд, хэрэл­дээд суу­гаад байх уу, нөхөд өө. Хөгжил бол гол асуудал. Өнөөдрийн Мон­голын хамгийн гол энэ асуудал дээрээ бид хүчээ нэгтгэх ёстой л гэж боддог.

-Өнгөрсөн жил Оюу­тол­гойн гэрээг Ерөнхий сайд С.Баяр яаруу санд­руу байгуулсан, хөнд­лөнгийн олон са­нал гар­саар байтал тэд­гээрийг огт тоогоо­гүй, аваагүй гэсэн шүүмж­лэл одоо ч тас­рахгүй байна. Оюу тол­гойн гэрээг маш муу гэрээ болсон гэж бас шүүмжлэх юм. Үүнд та юу гэж хариулах вэ?


-Яаруу сандруу шийд­сэн юм биш. Харин ч их цаг их алдсан гээч. Оюу­толгойн гэрээг эцэслэн байгуулах гэж тав зур­гаан жил болоо биз дээ. Хугацаа алдсанаас болж гарааны нөхцөл маань нэн дордсон. Оюу тол­гойн хөрөнгө оруулалтын асуудлыг нэг, хоёр тэр­бум ам.долларт өлхөн ший­дэх боломжтой бай­сан бол одоо дөрөв, та­ван тэрбумаас доошгүй бол­сон байх жишээтэй. Оюу толгойн гэрээ муу гэрээ болоогүй. Сайн гэрээ бол­сон. Гэрээг хоёр тал тохирч хийдэг. Нэг тал санасныхаа зоргоор хий­дэггүй. Өнөөгийн нөх­цөлд хөрөнгө оруулагч­тай тохирч болох цаад хязгаарт нь зад тулгасан л гэрээ болсон. Үүнээс илүү удсан бол гэрээний нөхцөл бидний хувьд дор­доно гэхээс дээрдэнэ гэж байхгүй. Санал шүүмжлэлийн хувьд гэвэл хэрэгтэйг нь, оновчтойг нь авсаар л ирсэн. Огт шүүмж­лүүлэхгүй байх нь чухал гэж үзвэл гарсан санал болгоныг судал­сан, хэлэлцсэн болоод  юу ч  шийдэхгүй, эрсдэл гаргахгүй суугаад байж бас болох л байлаа. Тэг­лээ гээд хэн хожих юм бэ. Лав л улс орон, ард түмэн хожихгүй. 

-Та ч яахав Оюу­толгойн гэрээгээ зад хамгаалж л таараа. Одоо сэдвээ өөрчилье. Саяхан долдугаар са­рын 1-ний өдөр болж өнгөрлөө. Та юуны ту­хай асуух гэж байгааг гадарлаж байгаа байх. Олон хүн хоёр жилийн өмнөх тэр өдрийг дурсч, иргэд таван хү­ний халуун амийг нэ­хэж байна. Буруутай гэгдэж байгаа хүмүү­сийн дунд таны нэр бас явж байгаа. Гэтэл та энэ сэдвээр ярихаас зайлс­хийгээд байдаг юм шиг. Хэдхэн хоногийн өмнө танаас энэ талаар юм асууя гэсэн сэтгүүлч­дэд "Үгүй дээ, үгүй" гэж хэлчихээд яваад өгч байх жишээ­тэй. Та яа­гаад энэ сэд­вээс зайлс­хийгээд, байр сууриа илэрхийлэхгүй яваад байдаг юм бэ?

-"Долдугаар сарын  нэгэн" бол өнөөгийн мон­голчууд бидний хувьд хамгийн эмгэнэлтэй, хам­гийн эмзэг сэдэв болсон. Энэ бол босон суун ярь­даг, Төрийн ордны хонги­лоор холхингоо хөнддөг сэдэв лав биш. Тийм уч­раас эртээд би чуулганы танхимаас гарахад на­майг бүчээд авсан, энэ сэдвээр асуулт тавиад эхэлсэн сэтгүүлчдэд үүнийгээ учирлан хэл­сэн. Тэд ч ойлгосон байх. Би энэ сэдвээс зайлсхий­гээд, таг дуугүй яваад байгаа юм биш. Одоо­гоос яг хоёр жилийн өмнө, үйл явдлын өрнө­лийн дараахан би Мон­гол Ул­сын Ерөнхий сайд, МАХН-ын даргын хувьд ард түмэндээ хан­даж байр сууриа албан ёсоор илэрхийлсэн, ууч­лал гуй­сан. Тухайн үед хэлэх шаардлагатай гэж үзсэн бүх зүйлээ хэлсэн бай­даг.
Өнгөрсөн намар УИХ-ын хэсэг гишүүдийн са­наачлагаар энэ сэд­вээр нээлттэй ярилцах үед ч би сэтгүүлчдийн асуул­тад хариулж бай­сан. "Буудах тушаал өг­сөн үү" гэсэн тодорхой асуултад ба­римт нотол­гоотой тодор­хой хариул­таа өгсөн. Тэрнээс бус­даар дол­дугаар сарын нэгний асуудлаар бус­дын адил чанга чанга дуугараад, олон долоон юм яриад байх нь илүүц гэж боддог.

-Яагаад?

-Яагаад гэдэг нь дэн­дүү ойлгомжтой юм биш үү? Долдугаар сарын нэгний талаар өнөөдөр ам томтой болгон нь ярьж байна. Дээр нь би гээч этгээд тухайн үед Ерөн­хий сайд байсныхаа хувьд, сонгуульд ялсан намын даргын хувьд байр сууриа хамгаалаад, өөрийгөө өмгөөлөөд, бус­дыг буруутгаад суулаа гэж бодъё. Өнөөдрийн Монголын тулгамдсан гол асуудлаа шийдэхэд энэ нь тус болох уу, ус болох уу? Аньж ядаж байгаа гүн шархыг энэ нь сэдрээх үү, эдгээх үү? Үүнийг бодоод л илүү үг хэлчих вий гэж өөрийгөө хоёр жил татаж, дуугаа хурааж явлаа. Тэрнээс биш хэлэх юмгүйдээ, эсвэл хэн нэгнээс эмээ­сэн­дээ дуугүй яваад бай­гаа хэрэг огт биш. Тэгээд ч хэн нэгний чанга дуу­гарснаар, эсвэл түрүүлж дуугарсныхаар нь асууд­лыг эцэслэн дүгнэхгүй нь ойлгомжтой. Дахин хэлэ­хэд бид өнөөдөр гол асуу­дал дээрээ хүчээ нэгт­гэх ёстой гэж боддог. Эс тэгвээс цаг хугацаа биднийг хүлээхгүй. Бид хөгжих үү, хөглөрөх үү гэсэн зааг дээр дэндүү удаж байна.

-Тэгээд гол асуудал дээрээ хүчээ нэгтгэж бай­гаа  нь энэ гээд энэ асуудлыг орхих ёстой гэж үү. Тантай адил бүгд энэ сэдвээс зайлс­­­хийгээд, дуугаа хураагаад байвал юу болох вэ?
-Дуугаа хураах ёстой гэж би хэлээгүй.  Харин дуугарвал үнэн үг дуу­гарах ёстой л гэж  хэл­мээр байна. Долдугаар сарын нэгний эмгэнэлт явдлын үнэн учрыг олох ёстой. Хэн юу хийв гэд­гийг бодитоор тогтоох ёстой. Буруутанд хариуц­лага хүлээлгэх ёстой. Сур­гамж авах ёстой. Дахин давтагдахгүй байх бүх талын баталгааг бүр­дүүлэх ёстой. Энэ бол ойлгомжтой. Гэтэл үнэн учрыг олохын оронд за­рим нь эмгэнэлт явдлаар улс төрийн шоу хийгээд эхэлж байгаа юм биш үү. Бүгд харж л байна шүү дээ.

-Юуг харж байна гэж?
-2008 оны долдугаар сарын нэгэнд юу болсныг Монголын ард түмэн харсан. Хэн өдөөсөн, хэн өртсөн. Хэн дайрсан, хэн дайруулсан. Хэн шатаа­сан, хэн шатсан гээд бүх юм тодорхой харагддаг. Гэтэл дайрсан этгээд нь өнөөдөр хохирогч шахуу болчихоод чанга чанга дуугараад, том ам гаргаж хөмсөг зангидан сагаж явна. Өөрсдийнх нь өдөө­­сөн үймээний хар­гайгаар амиа алдсан иргэдийн ар гэрийнхний гашуудал зов­лонгоор ээлжит шоу­гаа найруулж  "Хариуц­лага хаа байна" гээд орилж явна. Энэ нь зөв үү. Үүнийг шударга ёс гэж үзэх үү гэж асуумаар санагдаад өнөөдөр би тэсэлгүй хэдэн үг дуугарч байгаа нь энэ.

-Долдугаар сарын нэгний үйл явдлыг сон­гуулийн булхай луйв­рын эсрэг боссон ард түмний шударга тэмцэл гэж үздэг хүн олон байдаг. Үүнийг та арай үгүйсгэхгүй юм байгаа биз дээ?       

-Миний үгүйсгэх, эс үгүйсгэх нь чухал биш. Бодит баримт чухал. УИХ-ын чуулган дээр яригдсан нэгэн баримтыг сануулъя. Долоон сарын нэгний жагсаал нь үй­мээн болсон. Тэр үй­мээнд оролцсон мянга орчим хүнийг баривчилж  цагдан хорьсон байдаг. Тэдгээрээс хоёр зуу ор­чим хүн л хуруун дээрээ сонгуульд оролцсон тэм­дэгтэй байсан гэдэг. Та­ван хүний нэг нь гэсэн үг. Оролцоогүй сонгуулийн­хаа дүнг эсэргүүцнэ, тэм­цэнэ гэж байх уу. Тэр өдрийн жагсаалд оролц­сон иргэдийн тодорхой  хэсэг нь сонгууль луйвар болсон гэж үзэж байсныг үгүйсгэх аргагүй. Гэхдээ долдугаар сарын нэгний жагсаал цуглаан, үймээн самуун, адал балмад явдлыг бүгдийг нь ний­лүүлээд  "Шударга бус сонгуулийн эсрэг боссон ард түмний шударга тэм­цэл" гэх нь үнэнд нийцэх үү. Сонгууль луйвартай боллоо гэхэд тэр луйврыг дан ганц МАХН хийсэн гэхэд хэн үнэмших юм бэ. Энэ мэтээр асуугаад бай­вал урт жагсаалт болно биз. Үүгээр хязгаарлая. Тэгээд ч ярилцлага маань мэтгэлцэл маягийн юм болох гээд байна. Мэтгэл­цэх, эсвэл өөрийгөө өм­гөө­лөөд өрөөлийг бу­руутгах бодол надад алга байна.

-Тэр өдөр ямар ч үймээн шуугиан болсон байлаа гэхэд хүний амь л үрэгдэх ёсгүй байсан гэж олон хүн үздэг. Үүнийг сэргийлж ча­даагүй учраас төр, төрийн цагдаа, түүнийг удирддаг Засгийн газар буруутай гэж үздэг хүн ч цөөнгүй. Тэр үеийн Засгийн газрын тэргүүн нь та байсан. Шулуухан асуухад та өөрийгөө буруутай гэж үздэг үү. Ерөөс тийм хэмжээний  үймээн самуун гарахад Монголын төр  бүхэл­дээ бэлэн биш байсан гэдэгтэй та санал ний­лэх үү?

-Зөвхөн төр биш, хэн ч бэлэн байгаагүй юм шүү дээ. Тийм ч учраас бүгд цочирдсон. Бусдын тухай яриад яахав. Би хувьдаа ийм юманд бэ­лэн бай­гаа­гүй. Гэтэл юунд ч бэ­лэн байх нь миний албан үүрэг. Бэлэн байгаагүй учраас тухайн үед би буруу, зөв хөдөл­сөн үү, алдсан бол юун дээр алдсан бэ гэдгээ одоо хүртэл эргэцүүлж боддог. Хүний амь хохир­чих вий гэсэн бодол тэр аймшигт өдрийн гол бодол бай­сан. Тийм ч учраас доо­роосоо ша­таж, дөрвөн талаасаа чулуу тоосгоор бөмбөг­дүүлж байсан на­мын байр­наасаа тэнд байсан олон зуун хүнийг, түү­ний дотор сэтгүүлч­дийг эсэн мэнд гаргах гэж нө­хөдтэйгээ хамт байд­гаараа үзсэн. Дараа нь шатсан байрнаасаа хам­гийн сүүлд тавуулаа га­раад Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр "Галт зэвсэг хэрэглэж хэрхэвч болохгүй" гэж Ерөнхий сайдын хувьд хүчний байгууллагын удирдлагад тушаал буул­гаж байсан. Гэлээ ч хүний амь үрэгдсэн... 

Олон юмыг нөхөж, сэргээж болдог. Хүний амийг л нөхөх аргагүй. Хүүгээ, дүүгээ, ахаа алд­сан ар гэрийнхний зов­лонг юугаар ч нимгэлэх боломжгүй. Ямар ч учир­лал, мөнгө төгрөгөөр уй гашууг нь тайлах арга байхгүй. Тийм ч учраас уй гашуундаа гандаж яваа тэднийг эгцлэн хараад "Би огт буруугүй" гэж хэ­лэх эрх надад л лав байх­гүй. Ийм эмгэнэл болсон байхад Засгийн тэргүүн буруугүй байна гэж үгүй дээ гэж боддог. Тиймээс буруутай бол түүнийгээ өөрөөсөө зайлуулах, огт буруугүй хүн болж хараг­дах бодол надад алга. Гэхдээ би л буруутай шүү гээд бүхнийг өөр дээрээ тохоод авах бодол ч бас алга байна. Тийм хуу­рамч өгөөмөр зан үнэн мөнийг тогтооход хэрэг болохгүй. 

-Алдсан бол юун дээр алдсан бол хэ­мээн эргэцүүлэн бод­дог гэж та сая хэллээ. Сонгуу­лийн дүн албан ёсоор гараагүй бай­хад танай нам ялалтаа зарласанд хүмүүс их бухимдсан гэж үздэг. Энэ нь эхнээ­сээ буруу шийдэл  байж, шаазгай суух овоо­хой нь болсон ч  гэдэг?

-2008 оны УИХ-ын сонгууль бол ардчилсан Үндсэн хууль батлагд­санаас хойш хийгдсэн тав дахь сонгууль. Түү­нээс гадна Ерөнхий­лөг­чийн, орон нутгийн сон­гууль гээд нэмбэл сонгуу­лийн тоо арав гараад явчихна.

Энэ бүх сонгуу­лийн урьдчилсан дүн га­рахад намууд хэвлэлийн хурал хийлгэж түүнийгээ танилцуулдаг тогтсон жи­шиг байдаг. Тэр жишгээ­рээ л явсан тул үүнийг буруу гэх, тэгэх тусмаа шаазгай суух, шаагих шалтаг болгох гээд байх нь хаашаа л бол.

-Тэр өдөр таныг жаг­саад ирсэн олны өмнө гарч ирээд байдлыг нам­жаачихаж болоогүй юм уу гэж бас ярьдаг. Үүнийг та юу гэж үздэг вэ?


-Би гарч ирснээр жагс­­сан гэхээсээ улан­гассан хүмүүс тайвшраад та­раад явчих байсан гэж огт бодохгүй байна. Нэгд, тэр өдрийн жагсаал цуг­лаан урьд урьдынхаас огт өөр зорилго, агуулга­тай бай­сан. "Уулзаж ярилцъя" гэсэн бодолтой биш "МАХН-ын байранд га­лын наадам хийе" гэсэн зорилготой тодорхой хү­мүүс тэр жагсаалыг зо­хион байгуулж, шидэх чулуу, шатаах түлшээ фургон фургоноор урьд­чилан базаасан байдаг. Үгүй гэж үү. Тийм хүмүүс­тэй энгийн номхон яриа өрнөх байсан гэж үү. Хоёрт, сонгуулийн урьд­чил­сан дүнг үгүйсгэж бай­гаа тийм хүмүүсийн өмнө би гарч ирээд "Уучлаа­рай, манай нам сон­гуульд ялсан биш, ялагд­сан юм байна шүү" гэж хэлэхгүй нь лавтай. Нэ­гэнт тэр үгийг хэлэхгүйгээс хойш би гарч ирснээр тэд тайвшраад явна, байдал намжаад сайхан болчих байсан гэдэгт итгэх эрүүл ухаантай хүн олдох юм уу?

-Ерөнхийлөгч асан Н.Энхбаяртай хол­боо­той сэдвээр  танаас асуулт асуух гэсэн юм...

-Уучлаарай, Н.Энх­баяр­тай холбоотой сэд­вээр ярих сонирхол на­дад алга. Учир нь, өнгөр­сөн хавар энэ сэдвээр би хангалттай ярьсан. Олон ч асуултад хариулсан, байр сууриа ч тодорхой илэрхийлсэн байгаа. Энэ сэдвээр байн байн яриад байх сонирхол надад үнэндээ алга байна. Би ямар Энхбаяр судлаач биш. Надад судалмаар санагддаг илүү сонир­холтой сэдэв олон бий. Өөр сэдвээр ярья.

-Үгүй ээ. Н.Энхбаяр­тай холбоотой биш, дол­­дугаар сарын нэ­гэн­тэй холбоотой сэ­дэв. Саявтар телеви­зийн хэд хэдэн сувгаар гарсан "Захиалгат нэвт­рүүлэг"-ээр долдугаар сарын нэгний гол бу­руутнаар таныг нэр зааж тодруулсан бай­сан. Харин уг нэвтрүүл­гийг Н.Энхбаяр захиалж хийлгэсэн гэх хүмүүс цөөнгүй байна. Өнгөр­сөн бямба гаригт гэхэд л МҮОНТ-ээр Ерөнхий­лөгч асан Н.Энхбаяр ярилцлага өгч дээрх нэвтрүүлэгтэй санаа нэг зүйлс ярьж байна лээ. Та тэр нэвтрүүлэг, ярилц­лагыг нь үзсэн үү?


-Заримыг нь үзсэн, заримыг нь үзээгүй. Юу гэж?

-2008 оны дол­ду­гаар сарын нэгэнд Онц байдал тогтоох тухай  зарлигт Ерөнхий сайд С.Баяр шахаж байгаад Ерөнхийлөгчөөр гарын үсэг зуруулсан гэж тэр нэвтрүүлгээр гарч бай­сан. Нээрээ та Ерөнхий­лөгчийг шахаж шаар­даж байгаад тэр зар­лигт гарын үсгийг нь зуруулсан юм уу гэд­гийг танаас тодруул­маар байна?      

-Энэ асуултын агуул­гыг эргээд сайн бод доо. "Ерөнхийлөгчөөр гарын үсгийг нь зуруулна" гэдэг чинь юу гэсэн үг вэ. Арай ч дээ. Дарж байгаад, га­раас нь барьж байгаад зуруулчихсан хэрэг үү. Ямар балчир хүүхэд, эс­вэл амьгүй албат байгаа биш дээ. Төрийн тэргүүн, Улсын маань Ерөнхий­лөгч шүү дээ. Хэн нэгэн этгээд шахаж шаардлаа гээд гарын үсэг зурчихдаг байсан болж байна уу, тэгээд. Тэгээд ч онц бай­дал тогтоох асуудлыг Үн­дэсний аюулгүй байдлын Зөвлөл албан ёсоор хэ­лэл­цэж байгаад Зөв­лөлийн гишүүдийн санал нэгдсэн учир зарлиг шийдвэр гардаг. Санал нэгдээгүй бол тэр зарлиг гарахгүй шүү дээ. Үн­дэсний Аюулгүй байдлын Зөвлөлийн шийдвэрийн онцлог нь ийм юм. Мөн онц байдал тогтоох тухай Ерөнхийлөгчийн зарли­гийг УИХ-ын онц­гой чуул­ганаар хэлэлцэн, эрх зүйн талаар батал­гаа­жуулсан тусгай тог­тоол гаргасан байдаг. Тэр зарлиг, дараа нь гарсан УИХ-ын тогтоол хоёр бол Монголын төр тэр хэцүү цаг мөчид бүрэн эрхийн­хээ дагуу гаргасан шийд­вэрүүд мөнөөс мөн. Өөр юу хэлэх вэ дээ. Мэ­дээжийн, хэнд ч тодорхой  байгаа юм шүү дээ энэ бүхэн чинь.

-Мэдээжийн юм бол яагаад Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр ийм юман дээр мэдэн буди­лаад, бусдыг буруут­гаад сууж байна гэж? 

-Би үүнийг яаж мэдэх вэ дээ. Төрийн шийд­вэрийг гаргалцсан төрийн тэргүүн асан маань өнөө­дөр телевизээр алийгаа алдчихсан, өмнөхөө ор тас үгүйсгээд сууж байгаа нь дэндүү харамсалтай...

-Үнэнийг хэлэхэд МАХН-ын дээд удирд­лага, тодруулбал, С.Баяр, Сү.Батболд, М.Энхболд, Ц.Нямдорж, У.Хүрэлсүх тэргүүтэй хүмүүс нэгэн үе танай намыг авч явсан лидер Н.Энхбаярыгаа намаа­саа зайлуулах ажил хийгээд байгаа юм биш үү гэж асуумаар байна?

-Нэгдүгээрт, энэ оны дөрөвдүгээр сараас хойш би МАХН-ын дээд удирдлагад хамаарах хүн биш болсон. Хоёр­дугаарт, МАХН-ын удирд­лага хэн нэгнийг аль нэг газраас зайлуу­лах бодлого хэрэгжүүлж байна гэж үзэхгүй байна. Гуравдугаарт, Н.Энхбая­рыг улс төрөөс зайлуу­лах ажлыг Н.Энхбаяр өөрөө хийгээд байх шиг. Сав л хийвэл бусдыг ял­лан буруутгаж, өөрийгөө өмөөрч  магтаад яваа. Өмнөхөө үгүйсгээд, орон гаран юм яриад байгаа хүн улс төрийнхөө ирээ­дүйг өөрөө л баллаад байгаа юм биш үү? 

-Та Н.Энхбаяртай хамгийн сүүлд хэзээ уулзсан бэ?

-За одоо болно. Энэ сэдэв хангалттай боллоо. Н.Энхбаярын талаар би өөр юм яримгүй байна. Тогтсон цаг маань ч гүй­цэж байна. Дараа арай илүү сонирхолтой, илүү гэгээлэг сэдвээр хоёулаа ярилцъя.

-Эцэст нь өөр нэгэн сэдэв товчхон хөндье. Таны санаачилсан Хам­тарсан Засгийн газрыг долдугаар сарын нэг­ний үйл явдал өрнөөгүй бол байгуулахгүй бай­сан гэж ярьдаг. Энэ тухайд?
-Энэ сэдвээр би мөн ч олон удаа ярьсан даа, уг нь. Хамтарсан Засгийн газар байгуулах амьд­ралын шаардлагын та­лаар нэн дэлгэрэнгүй, үндэс нотолгоог нь удаан бясалган байж ярьсан маань "Нэгэн зууны дөр­вөн том сонголт" гэсэн нэртэй  илтгэл болсон байдаг юм. 2008 оны есдүгээр сард МАХН-ын Бага хурал дээр тавьсан илтгэл маань л даа. Сайн ухвал энд тэндхийн сайт дээр үлдсэн байж юу магад. Үнэхээр сонирхож байвал олоод үзээрэй. Тэнд дэлгэж тавиухан ярьсан байдаг тул  одоо энд хумиж товчхон ха­риулъя.  "Долдугаар сарын нэгэн" гэдэг сэдэв хэдийгээр хүнд, эмзэг сэдэв ч гэлээ энэ бол бидний өнгөрсөн түүх. Хамтарсан Засгийн газ­рыг хойшоо биш, ураг­шаа харж, ирээдүйгээ чиглүүлж байгуулсан байдаг. Монгол орноо хөгжүүлэх бодлогыг  сайн ч, муу ч өнөөдөртөө хэ­рэг­жүүлж яваа хоёр том намын түүхэн том шийд­вэрийн дагуу байгуулсан хамтарсан Засгийн газар байгаа юм даа. 

-Ардчилсан нам хам­тарсан Засгийн газ­раас тун удахгүй гарна гэлцэх юм. Сонгуулийн өмнөх энэ шийдэл нь зүй ёсны асуудал гэх ч юм билээ. Та юу гэж бодож байна?
-За даа. Наад асуул­тын чинь хариу надаас хамаарахгүй юм байна. Үндсэн хаягаар нь хөө­гөөд асуувал дээр биз дээ. 

-Таны ойрын тө­лөв­лөгөөг сонирхож болох уу?
-Ойрын болон хэтийн төлөвлөгөөний минь асууд­лаар хоёулаа да­раа тухтай уулзаж  ярил­цъя. Би дараа өөрт чинь дэлгэрэнгүй ярилцлага өгнө гэдгээ амлачихъя.

С. Баяр: Өнөөдөр байгуулж байгаа энэхүү гэрээ нь байгалийн баялгийн ашиглалтыг төгөлдөршүүлэх ажлын гарааны торгон зурвас болж байна.

2009 оны 10-р сарын 07 Дугаар:8177 Уншсан:571
 
Гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагааны үеэр Монгол Улсын Ерөнхий сайд С.Баяр үг хэллээ.

-Монгол Улсын эрхэм Ерөнхийлөгч өө, Монгол Улсын Их Хурлын эрхэм дарга аа, Монгол Улсын Их хурал, Засгийн газрын эрхэм гишүүд ээ, Монгол Улсын нийт ард иргэд ээ, эрхэм хөрөнгө оруулагчид аа, эрхэмсэг хатагтай ноёд оо.

Өнөөдөр Монголчууд бидний олон мянган жилийн туршид мөрдөж ирсэн цаг тооллоор шороон үхэр жилийн намрын дунд сарын 17-ны билэгт сайн өдөр тохиож байгаа билээ. Энэ өдөр Монголчууд бидний хувьд олон жилийн туршид хүсэн хүлээж байсан Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт орших Оюутолгойн алт, зэсийн орд газрын хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурах түүхэн цаг мөч тохиолоо. Монгол орон ашигт малтмалын арвин их нөөц баялагтай гэдгийг бид олон жилийн турш ярьсаар ирсэн боловч өнөөдрийн байдлаар илрээд байгаа ашигт малтмалын нөөцтэй харьцуулвал эдийн засгийн эргэлтэнд оруулж үр ашгийг нь хүртэж байгаа ашигт малтмалын томоохон орд газар чамламаар цөөн байгаа билээ.

Газрын хөрсөн дорх баялаг бол эцэг, өвгөдийн маань үеэс хойч үеийн бидэндээ өвлөж үлдээсэн арвин их баялаг юм. Бидэнд зөвхөн газрын баялаг бус түүнээс ч илүү үнэ цэнэтэй буурал түүхийн маань бахархалт түүх, зуун зууны хур шингэсэн оюуны асар их баялаг, монгол хүний золбоо хийморь цогцолж байгаа гэдгийг бид мартах учиргүй бөгөөд байгалийн баялаг маань Монгол Улсынхаа хөгжлийн хурдасгуур болоход эдгээр хүч нөөцөө бүрэн ашиглах ёстой билээ.

Оюутолгойн орд газрын хөрөнгө оруулалтын гэрээг боловсруулах үйл явц сүүлийн дөрвөн жил гаруйн хугацаанд үргэлжилж, өнгөрсөн жилүүдэд хоёр удаагийн УИХ, гурван удаагийн засгийн газрыг дамжин хэлэлцэгдэж, хэлэлцэх хэрээр улам бүр чамба йрч сайжирсаар өнөөдрийг хүрч байна.

УИХ-аас хөрөнгө оруулагчтай гэрээний төслийг хэлэлцэн тохирох талаар Засгийн газарт 2008 оны арванхоёрдугаар сарын 40-р тогтоолоор өгсөн үүрэг удирдамж, мөн түүнчлэн УИХ-ын Эдийн засгийн байнгын хороогоор удаа дараа гэрээний төслийг хэлэлцээд өгсөн удирдамж, УИХ-ын гишүүдийн гаргасан санал зөвлөмж нь гэрээг байгуулах үйл явцыг эрчимжүүлж, Монголын талаас тавих шаардлага, шалгуурыг тодорхой болгож өгснөөс гадна хэлэлцээр хийж байгаа засгийн газрын ажлын хэсэгт найдвартай ар тал, өмөг түшиг болж ирснийг онцлон тэмдэглэж байна.

Эрхэм гишүүд та бүхний гэрээний төслийн талаар гаргасан санал зөвлөгөөнд Засгийн газар онцгой анхаарал тавьж гэрээний зүйл заалтуудад тусгаж ашигласан гэдгийг хэлэхэд таатай байна.

УИХ-аас бидэнд итгэн даатгасан үүргийн дагуу манай хамтарсан засгийн газар Оюутолгойн бүтээн байгуулалтын ажилд хэрэг болгон өнөөдрөөс ийнхүү эхлүүлж байна.

Улс үндэстний хөгжил дэвшилд шинэ ундарга нэмэн ирж байгаа Оюутолгойн эрин зууны бүтээн байгуулалтыг өлгийдөлцөх түүхэн үүрэг, хувь заяа бидэнд ноогдсонд бид өнөөдөр зүй ёсоор бахархаж байна.

Гэрээний төслийг эцэслэх явцад Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр удаа дараа нухацтай хэлэлцэж гэрээг боловсруулах ажилд дэмжлэг туслалцаа үзүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж танд МУ-ын Засгийн газрын нэрийн өмнөөс гүнээ талархаж байгаагаа илэрхийлье.

Гэрээний төслийг боловсруулах хэлэлцэх явцад УИХ, Засгийн газрын байгууллагуудаас гадна манай ард иргэд, ТББ-ууд, эрдэмтэн мэргэд, судлаачид үнэ цэнэтэй олон сайхан санал боловсруул ирж байсан нь гэрээний төслийг илүү оновчтой болгоход хувь нэмрээ оруулсныг онцлон тэмдэглэе.

Энэ гэрээг байгуулснаар Монголын ард түмэн, төр засаг хэдий хэмжээний үр ашиг хүртэх вэ гэсэн асуудал олон нийтийн анхаарлын төвд байх нь зүй ёсны асуудал юм.

Хөрөнгө оруулагчидтай хийсэн олон удаагийн яриа хэлэлцээний үр дүнд бид Оюутолгойн төслөөс Монголын талд ногдох өгөөжийг нэрлэсэн үнэ цэнээр 53 хувьд хүргэхээр тохиролцоонд хүрч чадлаа. Үүнээс гадна манай нийт иргэд ард иргэдэд ногдох үр ашгийн талаар зарим цөөн жишээг дурьдвал:

Оюутолгойн гэрээний бэлтгэл ажлын үе шатанд 4000-5000 хүн ажиллаж шууд болон шууд бус байдлаар 10 мянган ажлын байр шинээр бий болно. Төслийн ашиглалтын шатанд 2500-3500 хүн ажиллах бөгөөд эдгээрийн 90 хувь нь Монголчууд байх юм. Уурхайн үйл ажиллагаа эхэлснээр манай улсын экспортын хэмжээ 2-2,5 тэрбум ам.доллараар нэмэгдэж, гадаад валютын улсын нөөц арвижна.

Жилд дунджаар 580гаруй сая ам.долларын татварын орлого улсын төсөвт орж, төслийн үргэлжлэх хугацаанд нийт татварын орлого 29 гаруй тэрбум ам. Долларт хүрч төсвийн орлогын найдвартай эх үүсвэр бий болно.

Уурхайг дагалдан говийн бүсэд автозам, төмөр зам, эрчим хүч гэх мэт улс орны нийт эдийн засагт ач холбогдол бүхий дэд бүтэц байгууламжууд баригдаж, говийн бүсийн эрчимтэй хөгжлийн эхлэл тавигдана.

Уурхайн цаашдын өдөр тутмын үйл ажиллагаанд шаардлагатай үйлчилгээ бизнес шинээр бий болж, манай олон арван аж ахуйн нэгж, иргэдийн бизнесийн үйл ажиллагаа ашиг орлогод нэн сайнаар нөлөөлөх юм.

Гэвч гэрээнд гарын үсэг зурснаар газар дор байгаа эрдэс баялаг өөрөө газрын хөрсөн дээр гарч ирэхгүй ээ. Цаашид Оюутолгойн орд газрын олборлолтын өмнөх бэлтгэл ажлыг хангах, уурхайг байгуулах, олборлолтыг явуулж эхлэхэд цаг хугацаа, хөрөнгө хүч шаардагдах болно.
Энэ бүх үйл ажиллагаанд манай иргэд өөрсдөө гар бие оролцох, ажлын байртай, цалинтай болох өргөн боломж, үүрэг хариуцлага ирж байна.

Оюутолгойн төслийн олборлолтын ажил эхэлмэгц буюу 2014 он гэхэд ашигт малтмалын экспортын орлогын хэмжээ 2008 оны түвшнээс 2 дахин нэмэгдэж гурван тэрбум ам.долларт хүрэхээр төлөвлөж байна. Оюутолгойн энэ төсөл нь дор хаяж 50 жилийн дотор хэрэгжих урт хугацааны төсөл учир өгөөжийг нь зөвхөн өнөөгийн бидний үе хүртэх биш ирээдүй хойч үе ч хүртсээр байх юм.

Өнөөдөр байгуулж байгаа энэхүү гэрээ нь байгалийн баялгийн ашиглалтыг төгөлдөршүүлэх ажлын гарааны торгон зурвас болж байна. Гэрээ байгуулахад орж ирэх урьдчилгаа төлбөрийг юуны өмнө хүн амынхаа бүртгэлийг боловсронгуй болгох зорилго чиглэлээр ашиглах нь зүйтэй юм. Энэ нь байгалийн баялгаасаа олох ашгаа эх орноо хишиг, эрдэнийн хувь хэлбэрээр хүртээхдээ чухамдаа тэгш шудрага байх зарчим гол үндэс суурь болно гэж үзэж байна.

Саяхан зэсийн баяжмалаас цэвэр зэс ялгах цогцолборыг ойрын хугацаанд багтаан байгуулахаар манай засгийн газар шийдвэрлэснийг билэгт сайн энэ өдөр Монгол түмэндээ сонордуулах нь зүйтэй гэж үзэж байна. Ийнхүү монгол улс зөвхөн түүхий эд нийлүүлэгч бус нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч болох зорилтоо ханган биелүүлэх болно. Түүнчлэн төмөрлөгийн болон газрын тосны эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зэрэг улс орны хөгжил дэвшилтэй холбоотой олон асуудал тус хөтөлбөрт багтсаныг энэ дашрамд дуулгая.

Монгол улсад ойрын жилүүдэд хэрэгжих уул уурхайн олон томоохон төслүүдийн эхлэл болж байгаа Оюутолгойн төслийн үйл ажиллагаанд амжилт хүсч, Монгол улсын сан хөмрөг цаашид улам арвижин баяжиж, ард иргэдийн маань аж амьдрал улам бүр өөдлөн дээшлэхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлж байна.

Монгол Улс маань үүрд мандан бадрах болтугай.

"С.Баяр монголчуудаас урвасандаа л гадаадад амьдарч байгаа"

http://politics.news.mn/content/132649.shtml
"С.Баяр монголчуудаас урвасандаа л гадаадад амьдарч байгаа"
2013 оны 1 сарын 31

-С.Баярцогт гишүүнийг ганцааранг нь буруутгах учир дутагдалтай юм. С.Баяр гэрээг заавал үзэглэнэ гэж намынхнаа дарамталж байгаад гэрээ байгуулсан шүү дээ-


УИХ-ын гишүүн Х.Болорчулуунтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-УИХ дээр “Уул уурхайн хөгжил” түр хороо байгуулахаар ярилцаж байна. Түр хороог яагаад байгуулах болсон юм бэ? Зарим гишүүд эсэргүүцэж байгаа бололтой...

-Өнөөдөр Монголын уул уурхай, хайгуул, ашиглалт, лиценз олголт зэрэг бүх зүйл дээр монгол хүн бүхэн санаа зовж, бодлого нь буруу байна, баялагтай хэрнээ бид ядуу амьдарч байна гэж бухимдаж байна. Өмнө нь монголчуудыг “алтан дээр суусан гуйлгачин” гэдэг байсан бол одоо нүхний амсар дээр суусан гуйлгачид болчих вий гэж бүгдээрээ санаа зовж байна. Хөдөө аж ахуйн орон гэгдэж байсан Монгол орон одоо уул уурхайн хөгжил дээр тулгуурласан эдийн засагтай улс болж байна. Ийм үед уул уурхайн баялгаа зөв зүйтэй ашиглах, ашигтай гэрээ хийж борлуулах чадамжтай байх ёстой.  Ингэж байж Монголын ард түмний амьдрал жигд сайхан болно. Өнгөрсөн арав гаруй жилийн хугацаанд явж ирсэн өмнөх жишгээрээ явбал нэг хэсэг нь ядуурч, нэг хэсэг нь амьдралаас тасартлаа баяжаад л дуусна. Тиймээс Монголын уул уурхайг зөв голдрилд нь оруулахсан гэж санаа зовдог УИХ-ын гишүүд санаачлан, энэ түр хороог байгуулахыг хүссэн юм. Түр хороонд ороогүй ч гэсэн дэмжиж байгаа гишүүд олон бий. УИХ-ын чуулганы хуралдаанаар энэ түр хороог хэлэлцэх эсэхийг нь шийдсэн, 21:26-аар байгуулах нь зүйтэй гэдэг шийдвэрт хүрсэн. Тооны хувьд тун бага зөрүү. Байнгын хорооны хуралдаанаар мөн дэмжиж, чуулганы хуралдаанд танилцуулах нь зүйтэй гэж дэмжсэнд баяртай байна.

ТОМ ЮМНЫ ЭД БАДЫГ ХИЙЖ СУРСАН С.БАЯР, Х.БАТТУЛГА, Л.БОЛД, НЯМТАЙШИР, Д.СУГАР НАР ТӨРИЙН НЭРЭЭР МИАТ-ИЙГ ДЭЭРЭМДЭЖ ЭХЭЛЛЭЭ

http://sharmedee.mn/?p=4477

/Төрийн нэрээр МИАТ-ийг дээрэмдэж “Mongolian airlines”-д өгч буй халуун баримтуудын эхний хэсэг/
Улсынхаа урдаа барьдаг үндэсний агаарын тээвэрлэгчээ хомхойрч улайрсан нөхдийн идэш болгон өгч суугаагаа манай УИХ-ын гишүүд мэдэж байгаа болов уу? Шатахуунаа хэдэн олигархийн мэдэлд өгчихөөд өнөөдөр үнийг нь зохицуулж чадахгүй суугаа. Юутай ч шатахууны үнэ, валютын хөөрөгдлөөр хуралддаг түшээд “МИАТ” хийгээд “Mongolian airlines”-ын асуудлаар яаралтай хуралдаж анхаарлаа хандуулах цаг ирлээ.

С.Баярцогт: С.Баяр Ерөнхий сайд надад “Энэ гэрээг босгож ир” гэдэг ганц л үг хэлсэн

http://politics.news.mn/content/4037.shtml 2010 оны 3 сарын 30 УИХ-ын гишүүн, Сангийн сайд С.Баярцогттой цаг үеийн асуудлаар ярилцлаа. -Оюутолгойн ордын Хөрөнгө оруулалтын гэрээний асуудал дахиад маргаантай дэгдээлээ. УИХ-ын 12 гишүүн УИХ-ын даргад шаардлага гардуулсан. Гэрээг эсэргүүцэж байгаа нэг шалтгаан нь “Айвенхоу майнз”-ынхан Оюутолгойн ордыг барьцаалж анх бирж дээр хөрөнгө босгохдоо нэрлэсэн нөөц, Оюутолгойн ордын хөрөнгө оруулалтын гэрээнд дурдсан 45 сая тоннын нөөцийг бууруулж, техник эдийн засгийн үндэслэлийг батлахдаа 24 сая тоннооор болголоо. Үүнээс болж Монголын талд ноогдох ашиг буурна гэж шүүмжилж байгаа. Үүнд та ямар хариулт өгөх вэ? -Хүмүүсийн мэдээлэлгүй байдлыг л ашиглаж байгаа хэрэг л дээ. Оюутолгойн ордын нөөцийг анх тооцохдоо хүдрээр тооцсон. Үүн дотроо зэсээр, алтаар, молебдиноор гээд задалсан байгаа. Ордын геологийн нөөцийг анх 2009 оны долдугаар сарын 1-нд одоо шүүмжлээд яваа С.Авирмэд гуай эд нар бүгдээрээ оролцоод баталсан. Хүдрээр 6,45 тэрбум тонн, зэсээр 45 сая тонн, алтаар 1838 тонн, молебдиноор 157 мянган тонн, мөнгөөр 12049 тонн байна гэж баталсан. Үүнийгээ үр ашигтай нөөц, тодорхой нөхцөлд үр ашигтай нөөц гэж хоёр хувааж байгаа. Үр ашигтай нөөц нь хүдрээрээ 2,6 тэрбум тонн, зэсээрээ болохоор 25,3 сая тонн, алтаар 1028 тонн, молебдиноор 81600 мянган тонн, мөнгөөр 6145 тонн болж байгаа. Багасч байгаа биз дээ. Тодорхой нөхцөлд үр ашигтай гэдэг нь энэ хоёрын зөрүү. Хүдрээр 3,7 тэрбум тонн, зэсээр 19,6 сая тонн, алтаар 810 тонн, молебдиноор 75500 тонн, мөнгөөр 5905 тонн байна гээд долдугаар сарын 1-нд ордын нөөцийг баталчихсан. Энэ бол нөөц батлах тухай асуудал. -Үр ашигтай нөөцийн хэмжээ ингэж буурч байгаа нь уг ордоос эзэмшиж байгаа 34 хувийн агууламжид нөлөөлөх юм уу?

С.Авирмэд: С.Баярын захиалгаар Оюутолгойн техник эдийн засгийн үндэслэлийг баталлаа

http://economy.news.mn/content/3578.shtml 2010 оны 3 сарын 26 МУИС-ийн багш доктор, Уурхайн инженер-эдийн засагч С.Авирмэдтэй ярилцлаа. -Эрдэс баялгийн зөв­лөлүүийн гишүүдийн 90-ээд хувийн саналаар Оюу­толгойн ордыг ашиг­л­ах Техник эдийн засгийн үндэслэлийг “завсар­тай­гаар хүлээн авах” шийд гаргалаа. Энэ тал дээр таны байр суурийг сон­сох гэсэн юм? -Товчоор хэлэх юм бол “дээрээс өгсөн үүрэг даал­га­вар”-ыг энэ зөв­лөлийн гишүүд сайн бие­лүүллээ гэж ойлгож бай­на. Энэ үүрэг даалгаврыг хөрөнгө оруулалтын гэ­рээ хийх үүрэг өгсөн С.Баяр, түүний гар хөл болсон Д.Зоригт нарын үйлдэл гэж бодож байна. Энэ бол үндсэндээ Мон­голын ард түмэнд ноогд­сон асар их баялгийг “Айвен­хоу майнз” ком­па­ниар зуучлуулж, өмнөд хөр­шийн эдийн засгийг хөг­жүүлэх боломжийг олго­лоо. Энэ ТЭЗҮ сайшаагд­са­наар өнгөрсөн оны арав­­дугаар сарын 6-нд батлагд­сан хөрөнгө оруу­лалтын гэрээ хүчин төгөл­дөр бо­лох нөхцөл бүрд­лээ. Энэ гэрээ хүчин тө­гөл­дөр болсноо­роо Оюу­толгойн асар их баял­гийг Монголын ар түмэн биш харийнхан хүр­тэх нөх­цөл бүрэн боломж­той бол­лоо. Нөгөө талаас Монго­лын ард түмэн өнөө­гийн ядуу амьдрах нөхцөл олон ар­ван жилээр үргэлж­лэх болоод байх шиг бай­на. Хэдийгээр ТЭЗҮ-ийг зас­вартайгаар гэсэн тодот­­голтой боловч хүлээн ав­сан гэдэг “Айвенхоу майнз”-ын талд шийд гар­лаа гэж бодож байна. -Яагаад... Өмнө яриг­даж байсан алдаа ду­тагд­лыг засаагүй бай­на гэж үү?

2008.07.01-ний протокол: Н.Энхбаяр, С.Баяр, Ц.Элбэгдорж юу хэлэв?

2008 оны долдугаар сарын 1-нд үүссэн үймээний үеэр галт зэвсэг хэрэглэсний улмаас дөрвөн хүний амь нас эрсэдсэн. Уг хэрэгт Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, Эргүүл хамгаалалтын газрын дарга асан, цагдаагийн хурандаа Ш.Батсүх, Нийслэлийн цагдаагийн газрын дарга асан, цагдаагийн хурандаа О.Зоригт, тус газрын Хэв журмын хэлтсийн дарга асан, цагдаагийн дэд хурандаа Г.Ганбаатар нарыг буруутган шүүхээр болсон. Тухайн үед буудах тушаал өгсөн хүнийг өнөөдрийг хүртэл нууцалсаар байгаа. Харин тус өдөр буюу 2008 оны долдугаар сарын 1-нд Онц байдал зарлахад оролцсон хүмүүсийн нэр, яриаг бүрэн эхээр нь нийтэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Намбарын Энхбаяраас УИХ-д суудалтай улс төрийн намуудын удирдлагатай хийсэн зөвлөлдөх уулзалтын тэмдэглэл
 

ТӨРИЙН ӨМЧИТ MонАтом КОМПАНИ БАЙГУУЛАХ ТУХАЙ

http://www.legalinfo.mn/insys/lawmain.php?vlawid=44115&vtype=3
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИ БАЙГУУЛАХ ТУХАЙ

2009 оны 2 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хот



Дугаар 45

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9.5, Компанийн тухай хуулийн 1.1-ийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Уран болон бусад төрлийн цацраг идэвхт ашигт малтмалын геологи хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд дангаар болон бусад хуулийн этгээдтэй хамтран оролцох, төрийн төлөөллийг зохих хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлэх үүрэг бүхий “Мон-Атом” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийг байгуулсугай.
2. “Мон-Атом” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрмийн санг бүрдүүлэхэд шаардлагатай 100.0 (нэг зуун) сая төгрөгийг Монгол Улсын 2009 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусган шийдвэрлэхийг Сангийн сайд С.Баярцогтод даалгасугай.
3. Компанийн дүрэм, зохион байгуулалтын бүтцийг баталж, үйл ажиллагааг нь зохих журмын дагуу эхлүүлэх арга хэмжээ авахыг Төрийн өмчийн хороо (Д.Сугар), Цөмийн энергийн газрын дарга С.Энхбатад даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР
Монгол Улсын сайд,
Засгийн газрын Хэрэг
эрхлэх газрын дарга Б.ДОЛГОР

ЗАГВАР БАТЛАХ ТУХАЙ (цөм болон цацрагийн ХУБ-чийн)

http://legalinfo.mn/insys/lawmain.php?vprinttxt=true&vlawid=46835

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ЗАГВАР БАТЛАХ ТУХАЙ (цөм болон цацрагийн ХУБ-чийн)

2009 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хот



Дугаар 209

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.8-ыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
Цөмийн болон цацрагийн хяналтын улсын байцаагчийн үнэмлэхийн загварыг 1 дүгээр, тэмдгийн загварыг 2 дугаар, албан шаардлагын загварыг 3 дугаар, дүгнэлтийн загварыг 4 дүгээр, актын загварыг 5 дугаар, торгуулийн хуудасны загварыг 6 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР
Монгол Улсын сайд,
Засгийн газрын Хэрэг
эрхлэх газрын дарга Б.ДОЛГОР