Showing posts with label Пүрэв. Show all posts
Showing posts with label Пүрэв. Show all posts

С.Авармэд: Яг үнэнийг хэлэхэд Асгат хүн шунаад, шуугиулаад байх орд биш

http://forum.mn/old/index.php?coid=1851&cid=331 С.Авармэд: Яг үнэнийг хэлэхэд Асгат хүн шунаад, шуугиулаад байх орд биш (Зууны мэдээ 161/2609 2007.07.06) -Монголын төр юугаа харамлаж, юугаа ашиглахаа мэдэхгүй байна "Зууны мэдээ" сонины редакцийн хойморт эрдэмтэд тухаллаа. Тэдэнтэй Асгатын мөнгөний орд газар, түүнийг ашиглах боломжийн талаар халуухан яриа өрнүүлсэн юм. Ашигт малтмалын баяжуулалт, мөталлургийн инженер, доктор М.Дамдинсүрэн, доктор С.Авирмэд, ШУТИС-ийн Уул уурхайн сургуулийн захирал, доктор, профессор Л.Пүрэв нар сүүлийн үед алтны анхаарлыг татаж, үнэн худал нь мэдэгдэхгүй олон ярианы эзэн нь болоод байгаа уг ордын талаархи бодит үнэнийг дэлгэлээ. -Асгатын ордыг мэдэхгүй хүнгүй боллоо. Энэ орд нөөцөөрөө ч, уул геологийн нөхцөлөөрөөч дэлхийд ховор гэж хэлэх хүн байхад бас байдаг л нэг дундаж орд гэж хэлэх нь ч байна. Энэ орд үнэхээр дэлхийн хэмжээнд ярихаар том орд уу, эсвэл үгүй юү гэдгээс ярилцлагаа эхлэх үү? С.Авирмэд: -Манай улсад төсвийн хөрөнгөөр хайгуулыг нь хийж нөөцийг нь тогтоосон 700-гаад орд бий. Сүүлийн үөийн хэллэгээр топ гээд нэрлэх юм бол ойлгомжтой. Оюутолгой, Таван-толгой, Бүрэнхааны фосфорит, Төмөртэй орд гээд олныг нэрлэж болно. Ингээд жагсаахад Асгатын орд дундаас дээгүүрт орно, Геологичдын хэлээр баталгаат нөөц нь 600-гаад сая доллар юм. Өөрөөр хэлбэл, 2200 тонн мөнгөтэй, Цаана нь 6000 тонн прогнозын нөөц бий. Энэ нь баталгаагүй нөөц бөгөөд нарийвчилсан хайгуул хийсний үр дүнд 50 хувь нэмэгдэж, эсвэл 50 хувь хасагдаж ч болно гэсэн үг. 2200 тонн мөнгө нь 550 сая долларын үнэ цэнэтэй юм. 550 сая доллар их үү, бага уу гэдгийгжишихэд Эрдэнэт үйлдвэрийн нэг жилийн бүтээгдэхүүнтэй тэнцэнэ. Харин уг ордыг дэлхийн хэмжээнд аваад үэвэл нөөцөөрөө дундаас дсогуурт орох орд. Бидний үзэж байгаагаар жилд 30 гаруй сая долларын бүтээгдэхүүн үйлдлэрлэнэ. Ийм хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үйлдвэр тиим том биш шүү дээ. Тэгэхээр Асгатын орд Монголдоо бол дунд зэрэгт, дэлхийд бол жижигт орох орд гэж ойлгож болно. -Асгатын ордын хайгуул судалгааны ажлыг нэлээд эрт, хуучин тогголцооны үед л хийж байсан юм билээ. Та нарын бодлоор энэ ордыг ашиглалгүй өдийг хүрсэн шалтгаан юу вэ? С.АВИРМЭД: -1970-аад оны сүүлч 1980-аад оны эхээр хайгуул судалгааны ажил эхэлсэн. Анхандаа маш том орд оллоо, нэг хэсэг нь Оро-сын талд байдаг, Монгол талдаа маш их нөөцтэй гэх мэт явган яриа их гарсан л даа. Тэгээд анхны хайгуулыг Оросын геологийн экспедиц хийсэн гам. Ер нь Асгатыг оросууд л судалсан юм шүү дээ. Монголчууд сүүлд нь 1980-аад оны дундуур геологийн анги ажиллуулсан. Газар доогуур хайгуулын олон км хонгил буюу штольн барьсныг тооцож үзэхэд хайгуулын нэлээд зардал гарсан байх. Энэ ордыг өнөөдрийг хүртэл ашиглаж чадаагүйн нэг том шалтгаан нь тухайн үед дэлхийн зах зээл дээр мөнгөний үнэ бага байсантай холбоотой. Бид оросуудтай хамтарч уг ордод хоёр удаа буюу 1982, 1987 онд эдийн засгийн үнэлгээ хийсэн. Тэгэхэд алдагдалтай ч юм шиг, ашигтай ч юм шиг байсан учраас ордыг ашиглаж чадалгүй өдий хүрсэн. Дараа нь америкууд, израилийн томоохон пүүсүүд орж ирээд бүгд голоод, хаяад явсныг мэргэжлийн хүмүүс мэдэж байгаа байх. Ордыг ашиглахын тулд дор хаяж 100 гаруй км өндөр хүчдэлийн шугам тетна,мөн зам тавих хэрэггэй болно. Тийм болохоор л гадаадынхан халшраад явсан болов уу. Яг үнэнийг хэлэхэд хүн шунаад, шуугиулаад байх орд огт биш. Тавантолгой, Оюутолгой, Төмөртэй, Бороогийн алтны ордтой зүйрлэх юм байхгүй. Нэг их өндөр ашиг эндээс олох боломжгүй. -Асгатын нэг хэсэг нь Оросын талд байдаг гэж дээр хэллээ. Оросын талд эсвэл манай талд их нөөц байгаа, оросууд цаанаас ухаад байгаа гэсэн янз бүрийн яриа байдаг. Эдгээр нь хэр бодитой мэдээлэл вэ? Л.ПҮРЭВ: -Асгат манай улсын баруун хойд хэсэгт ОХУ-ын Горный Алтай муж, Туватай хиллэдэг. Мөн уулархаг бүсэд, далайн төвшнөөс дээш 3600 метрийн өндөрт оршдог. Дээр нь мөнх цэвдэгтэй, хүйтэн бүсэд ОХУ-ын Сибир, АНУ-ын Аляскатай ойролцоо цаг агаартай нутагт байрладаг. Өөрөөр хэлбэл цаг агаарын хувьд хүнд хэцүү, газар зүйн байрлалын хувьд ч төвөгтэй тогтоцтой. Нөгөө талаас ОХУ-ын хил дээр байрлалтай учраас ОХУ-ын хилийг хоёр ч удаа давж байж орд-доо хүрэх болдог. Уг ордыг далд уурхай барьж ашиглана. Засаг захиргааны хувьд Баян-Өлгий айм-гийн Ногооннуур суманд харьяалагддаг. Тэнд дэд бүтэц ерөөс хөгжөөгүй. Эрчим хүчийг Өлгий хотоос 110 кВТ-ын шугам татаж, уурын зуух барьж байж дулаанаар хангах хэрэгтэй. Усаа гүний худаг өрөмдеж гаргаж авахаас өөр арга байхгүй. ОХУ-ын талд байгаа ордын хэсэг нь судалгаа хийгдээгүй тодорхой нөөц батлагдаагүй юм билээ. -Дэд бүтцийн талаар сая хөндлөө. Мэдээж тэнд цахилгаан хүргэж, зам тавих хэрэгтэй. Харин дэд бүтцийг эдийн засгийн ямар механизмаар хийх бол. Үүнийг тооцон судалсан зүйл бий юү? Л.ПҮРЭВ: -Ийм хөрөнгө оруулалт их шаардах, газар зүйн төвөгтэй байрлалтай орд газрыг бид хамтарсан үйлдвэр байгуулж л ашиглаж таарна. Монголын аль нэг компани дангаараа хөрөнгө оруулалт хийж Асгатын ордыг ашиглах боломж бараг байхгүй. Тийм болохоор байгалийн хүнд нөхцөлд үйл ажиллагаа явуулдаг гадаадын туршлагатай нэр хүндтэй компанийн дэмжлэг зайлшгүй хэрэгтэй. Үүнийг тооцоолсны үндсэн дээр ОХУ-ын Полиметалл компанитай хамтрах тухай яриа хөөрөө гарсан гэж ойлгож байгаа. -Хамтрагчийн тухай асуудал хамгийн их , улстөржиж байгааг та бүхэн мэднэ. Асгатын мөнгөний ордыг ашиглаад эхэллээ гэхэд Монголын талын эзэмших хувь хэмжээ дэндүү бага байна гэсэн шүүмжлэл маш их гардаг? Л.ПҮРЭВ: -Уг ордын ашиглалтын лицензийн хууль ёсны эзэмшигч нь хоёр улсын хамтарсан хөрөнгө оруулалттай Монголросцветмет компани байгаа. Бүр тодруулж хэлбэл, Монголын тал 51, оросууд 49 хувийн хөрөнгө эзэмшдэг. Монгол давуу эрхтэйгзэр ашмглаж буй ийм туршлага бидэнд бэлхнээ байна. Харин бид тэр 34 гэсэн хувийг яаж тогтоосон тухай сайн мэдэхгүй юм. Ер нь бага хувьтай хамтарсан үйлдвэр байгуулна гэвэл ямар ч улсын аль ч том үйлдвэр хамтрахыг сонирхохгүй байх. Яагаад гэвэл анхны хөрөнгө оруулалт их. Анхны хөрөнгө оруулалт их атлаа олж байгаа үр ашиг нь их биш тохиолдолд олон жилийн дараа ашиг олно гэсэн үг, Иймээс Засгийн газар хоорондын хэлэлцээ хийж Ногооннуур сум болон төвийн дэд бүтцийг хөгжүүлж өгнө, хөрөнгө оруулалтаа 100 хувь даана гэсэн саналтай хамтрагчийг илүү дэмжих нь зөв байх гэж үзэж байна. -Асгатын ордод олборлолт явуулах технологи, үйлдвэр байгуупах санхүүгийн чадавхи, туршлага манай дотоодын компаниудад бий болов уу? М.ДАМДИНСҮРЭН: -Технологийн асуудал төвөгтэй л дээ. Яаж олборлох вэ, олборлосноо яаж боловсруулах вэ гэдэг нь хоёр өөр асуудал. Асгатын орд бол үйлд-вэрлэл явуулахад их хүнд, ил уурхайд хэрэглэдэг тоног төхөөрөмжийг ашиглах боломжгүй. Уул геоло-гийн хүнд нөхцөл нь үйлд-вэрлэлийн маш өндөр зардал гарна гэдгийн нотолгоо. Газрын доорхи аргыг л ашиглана. Асгатын тухайд янз бүрийн л аргыг хэрэглэн хүдэр гаргалаа гэж үзье. Энэ нь мэдээж төрөл бүрийн металл агуулсан хүдэр байна. Тэгэхээр үүнийг яаж боловсруулах вэ гэдэг асуудал босч ирнэ. Энэ тохиолдолд бүх металлыг баяжуулалтын одоогийн мэдэгдэж буй аргуудаар тусад нь ялгаж болохгүй. Бид 1970-аад оноос эхлээд геологи, хайгуулын ажилтай зэрэгцэн энэ талаар маш олон туршилт хийсэн. Геологийн төв лаборатори, ОХУ ч туршилт хийсэн. ОХУ-ын тал боловсруулалтын долоо, найман хувилбар гаргасан ч бүтээгүй. Ингээд энэ бүх хувилбарын эцэст нь бүх металлыг агуулсан хам баяжмалыг л гаргаж болох юм гэдэг дээр тогтсон. Хам баяжмал дотроо зэсийн агуулга хэд байх вэ гээд л чанарын шаардлага босч ирнэ. Гэтэл Асгатын хам баяжмал хоёр үзүүлэлтээр чанарын шаардлага хан-гахгүй. Яагаад гэвэл уг баяжмал доторхи мышъяк хэмээх хорт бодисын агууламж өндөр, Асгатын орд нь 4200 тонн мышьяктай гэж байгаа, Хуучин ЗХУ-ын үед мөрдөж байсан стандартаар бол зэсийн баяжмал доторхи мышъкийн агууламж 0.6 хувиас хэтрэх ёсгүй гэдэг байв. Гэтэл Асгатынх хамаагүй өндөр буюу 1.2-1.4 хувьтай байгаа. Ийм баяжмалыг хэн хүлээж авах вэ гэдгийг ярих л ёстой. Ер нь дэлхийн практикаас харахад хөрөнгө оруулагчид ийм баяжмалд дурамжхан байдлаар ханддаг. Би энд нэг зүйлийг зориуд хэлмээр байна. Асгатын мөнгөний орд гэхээр л долоогоос найман мянган тн мөнгө шороон доор булаатай байгаа юм шиг ойлгодог. Бараг л очоод шууд ухахад цалин цагаан мөнгө гараад ирэх юм шиг эндүү ойлгоод байгаа тал бий. Тийм биш шүү дээ. Мөнгө агуулсан хүдрийг маш нарийн аргаар боловсруулж байж багахан хэмжээний мөнгө гаргаж авна гэдгийг л зөв ойлгоосой. -Асгатын ордыг ашиглалтад оруулбал баяжуулах үйлдвэр байгуулах ёстой юу? М.ДАМДИНСҮРЭН: -Барьж бололгүй яахав. ОХУ-д далайн төвшнөөс дээш 4000 гаруй метрийн өндөрт байгуулсан том үйлдвэр бий. Асгатад ч барьж болно. Гэхдээ баяжуулах үйлдвэрээс ямар бүтээгдэхүүн гарах вэ гэхээр нөгөө хам баяжмал л гарна. Хайлуулах үйлдвэр байгуулъя гэж бодоход нөөц маш багатай. Зэсийн нийт нөөц гэхэд л прогноз нөөцийг оруулж тооцоход л 220 мянга орчим тн байгаа. Үүнээс баттай тогтоосон мөнгөний нөөц 1000 хүрэхгүй тн байгаа юм. Иймэрхүү багахан нөөцтэй ордод үйлдвэр байгуулаад байдаггүй. Ер нь эндээс ургуулаад бодоход Асгатын мөнгөний ордыг стратегийн ордуудын жагсаалтад яагаад багтаасныг ойлгодоггүй. Стратегийн орд гэдгийг ДНБ-ий таван хувьтай тэнцэх нөөцтэйг хэлээд байна гэж ойлгосон. Тодорхойлолт нь ч тун бүрхэг, Нөөц, технологи, хүчин чадал гэх мэт гол гол параметрүүдийг Ашигт малтмалын тухай хуульд оруулж өгөөгүй. УИХ-ын гишүүд дотор иймэрхүү мэргэжлийн нарийн юмыг мэддэг хүн байхгүй байтал эрдэмтэдтэй ч зөвлөлгүй хийчих-сэн. Стратегийн ордын тодорхойлолт тун бүрхэг гэдгийг дахин хэлье. С.АВИРМЭД: -Асгатын ордыг нүдээр үзсэн хүн арай л өөрийг бодно доо. Үйлдвэр байгуулах тал дээр огт хөндөхгүй байгаа нэг бэрхшээл бий. Тэнд үйлдвэр байгуулах тэгш талбай байхгүй. Мэргэжилтнүүд мэднэ дээ, үйлдвэрийн талбай гэж байдаг. Жилд 500 мянган тн хүдэр гаргана гэж тооцоход тэрийг байрлуулах талбай байдаггүй. Түүнээс гадна үйлдвэрийн тоегон байгуулах талбай ч хүндрэлтэй. Түрүүн таны асуусан асуултад хариулмаар байна. Дотоодын компаниуд Асгатыг ашиглаж чадах уу гэдгийг хүн бүр сонирхдог. Технологийн хувьд Дамдинсүрэн гуай ойлгомжтой хэллээ. Монголчууд уулыг ухаж чадна. Орон нутгийнхан энэ тал дээр сайтар мэргэшсэн. Баяжуулах ажлыг бид үнэхээр чадахгүй. Гадаадаас нарийн технологи оруулж ирж, сайн хамтрагч олохоос өөр арга байхгүй гэдгийг шулуухан хэлье. Эдийн засаг хөрөнгө оруулалтын хувьд ч, технологийн хувьд ч туршлагатай хамтрагчаа түшихээс өөр арга байхгүй. Америкууд, израилиуд голоод явсан. Миний хувийн бодлоор оросуудтай хамтрахаас өөр ухаалаг гарц ерөөсөө байхгүй.