http://www.gmic.mn/main/index.php?option=com_content&view=article&id=1635:news&catid=50:news&Itemid=84
БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Шинь шинь” компанийнхан манай улсын
эдийн засагт хамгийн багадаа 100 тэрбум төгрөгийн хохирол учруулаад
байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Дорнод аймагт Улааны холимог
металлын ордоос түүхий эд олборлосон БНХАУ-ын есөн иргэнийг цагдан хорих
хангалттай үндэслэл байхад прокурорууд эсэргүүцэж байгаа юм. Түүнээс
гадна манай төрийн өндөр албан тушаалтнууд ч энэ хэрэгт оролцож,
хятадуудыг хамгаалан эрүүгийн хэрэг үүсгүүлэхгүй, БНХАУ руу явуулахаар
хөөцөлдөж байсан аж. Өдгөө энэ хэрэгт шинжээч томилон дүгнэлт
гаргуулахаар болж байгаа бөгөөд урьдчилсан байдлаар уран олборлож
гаргаснаар манай улсын эдийн засагт 110 тэрбум төгрөгийн хохирол учраад
байгаа нь тодорхой болжээ. Тэднийг өөр компанийн лицензтэй талбай руу
орж, уран олборлосон гэдэг ч солбилцол тодорхойлох төхөөрөмжөөр энэ нь
батлагдаагүй гэнэ.