Showing posts with label 2013. Show all posts
Showing posts with label 2013. Show all posts

Татвар, гаалийнхан дотны андууд

http://www.sonin.mn/news/gemt-hereg/13702
Хууль тогтоох дээд байгууллагад ажилладаг байсан эрхмүүд Монголын мөнгөний уурхайн гэгддэг Гаалийн ерөнхий газарт эхнэр хүүхэд, анд найзууд гээд өөрийн хүмүүсээ “шахдаг” болжээ.


Тухайлбал, УИХ-ын гишүүн асан Д.Дондогийн эхнэр гаальд ажилладаг бол төмөр замтай нягт уялдаатай хэмээн яригддаг УИХ-ын гишүүн асан Р.Рашийн эхнэр ч төмөр замын Гаалийн газарт ажилладаг. Гаалийн ерөнхий газартай холбоотой Монголын төсвийг бүрдүүлдэг бас нэг газар нь Татварын ерөнхий газар.

Энэ хоёр байгууллага нь зүү орох зайгүй найзууд. Гаальд ажиллаж байсан хүмүүс ажлаа сольвол татвар руу, харин татварынхан гааль руу шургалдаг нь жам болжээ. Олон тэрбум төгрөг идсэн гэх Татварын ерөнхий газрын дарга асан Д.Баттөмөр Гаалийн Ерөнхий газраас Татварын Ерөнхий газар руу орсон.


Уг нь гаалийн ажилтан хүн гаалийн мэргэжилтэй, татварын чиглэлээр ажиллах хүн санхүүгийн мэргэжилтэй л байх ёстой юм шиг хэнд ч санагдана. Гэтэл жаахан л ойролцоо мэргэжилтэй бол энэ хоёр байгууллагыг дамжигчид их болжээ. Татвар, гаалийн байцаагчид нь ч жирийн нэгэн ажилтныг бодвол унаж байгаа унаа, амьдарч байгаа байр орон сууц нь ч хангалуун.

Бас дансандаа мөнгөтэй. Жирийн төрийн албан хаагчийн цалингаар хэн ч ингэж амьдрахгүй нь ойлгомжтой. Тэгэхээр доод ажилчид нь ингэж ажиллаж байгаа юм чинь удирдлагууд нь яадаг нь хэнд ч ойлгомжтой. Хэтэрхий шунаж идээд цадахгүй хэтрүүлж байж хахаад баригдчихсан. Илэрч байгаа нь л энэ болохоос илрээгүй нь хэр байдаг болоо.


Бодоод үзэхэд толгой ч хүрэхгүй юм. Монгол Улсын эдийн засгийн гол тулгуур болсон энэ хоёр байгууллагад жирийн байцаагч болсон ч ач холбогдолтой. Энэ хоёр байгууллагад орох л гэж янз бүрийн авлига хээл хахууль өгч байж орох нь ч бий. Импортолж байгаа бараа бүтээгдэхүүнээ ямар нэгэн татваргүйгээр оруулахын тулд гаалийн болон татварын танилууд байх хэрэгтэй.

Ингээд л нөгөө хууль дүрэм зөрчигдөөд ирж байгаа юм. Манайхан хуулийг зөрчих гэж гаргадаг юм гэж хошигносон ч байдаг. Үнэхээр гаргасан хууль дүрмээ завхруулагчид нь хууль гаргагчид өөрсдөө л байдаг гэж хэлж болохоор. Монголын эдийн засгийг бүрдүүлэгч татвар, гаалийнханы найзархаг байдал улам л нэмэгдэж байгаа.


Өнгөрсөн онд гаалийн байгууллага 3198 зөрчил илрүүлж, хянан шийдвэрлэсэн байна. Үүнээс гуравны нэг нь л татвараас зайлсхийх, санаатайгаар гаалийн мэдүүлэггүй бараа бүтээгдэх үүн оруулахыг завдсан хэрэг гарчээ. Үнэхээр бүтэн жилийн хугацаанд иймхэн л зөрчил гарч, татвараас зайлсхийж байна гэж үү. Үүний цаана хэчнээн ч зөрчил хөшигний цаана үлдэж байгааг хэн ч мэдэхгүй.

Татвараас зугтаж нууж оруулж ирсэн бараа бүтээгдэхүүнийг дагаад гэмт хэрэг ч өсөж байна. Тэр дундаа хүнсний бүтээгдэхүүнээр дамжин хүнсний аюулгүй байдал гээч нь алдагдаж хүн амын эрүүл мэндэд хор хохирол учирна. Орлого л олж байвал хүн амын эрүүл мэнд огтхон ч хамаагүй болсон нийгэм юм уу даа.

Хятад улсаас шинжилгээгүй эм тариа, хүнсний бүтээгдэхүүн орж ирж байна, гадаадаас хугацаа, хаана үйлдвэрлэсэн нь мэдэгдэхгүй хүнсний бүтээгдэхүүн их байна л гэх юм. Энэ бүхнийг шалгалтгүйгээр оруулж ирж байгаа нууц хүмүүс байгаа нь тодорхой байна. Хэрвээ шалгалттай, хяналттай энэ бүхнийг оруулж ирж байгаа бол юу гэж энэ хүнсний аюулгүй байдал алдагдаж, хуурамч эм тариа зарагдах юм бэ.

Энэ бүхний цаана хэн байна вэ. Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газрын найзын холбоо улам л бэхжээд байна. Тэд зүү орох зайгүй анд найзууд. Гаалийнхны ажиллаж байсан хүн ажлаа сольвол татварын алба руу, татварын Ерөнхий газар ажиллаж байсан хүн ажлаа өөрчилбөл гаалийн байгууллагад ажилд ордог болжээ.

Гэхдээ энэ нь саяхнаас цэцэглэж байгаа бус эртнээс л энэ хоёр байгууллагыг сонирхогч дээдчүүл их байсан. 1996-2000 онд УИХ-ын гишүүн Л.Одончимэд өөрийн гарын хүн болох Ж.Батбаяр гэдэг хүнийг Гаалийн ерөнхий газрын дэд дар¬га болгож байсан түүхтэй. Тэгэхээр энэ хоёр байгууллагын эртний андын холбоо улам бүр дотносож найзын хүрээ улам л тэлэгдэж байна.


Бараа ихээр орж ирж буй гаалийн боомтод ажиллаж буй гаалийн ажилтан ямар нэгэн аргаар хууль бусаар эд зүйл нэвтрүүлэх, эсвэл гаалийн татвараас бараа импортлогчийг ямар нэгэн аргаар чөлөөлчихвөл түүнийхээ шагналд багагүй хэмжээний шан харамж авдаг гэх юм. Тиймээс ойр дотны нэгнээ гааль руу чихчихвэл өвөр ч дагаад түнтийдэг бололтой.

Гаальтай холбоотой энэ мэт хэрэг ч өмнөх жилүүдэд гарч байсан. Тухайлбал өнгөрсөн жил Замын-Үүдийн гаалиар их хэмжээний арматур төмрийг хуурамч бүрдүүлэлтээр оруулж ирсэн хэргийг хэлж болно.

Монгол Улсад арматур төмрийг хийдэг байхад заавал урд хөршөөс чанаргүй, хямд арматур оруулж ирж буй иргэний барааг хуурамч бүрдүүлэлт хийж, гаалийн болон нэмэгдсэн өртгийн татвараас хууль бусаар чөлөөл өх ажилд гаалийн ажилтнууд оролцож байгаа нь харамсалтай. Ингээд л гаалийнхан, татварынхан найзууд болж хууль бус үйл ажиллагаагаа татвараас бултуулахын тулд улам л гүнзгийрч байна.


Г.Хишигсүрэн
Эх сурвалж:

  1. төр хамгийн муу менежер гэж элбэгээ, баабартан айлдсан энэ одоогийн төрийн үнэнийг хэлсэн байна шүү. тийм муу арчаагүй юманд татвар төлж суудаг монголчууд мөн тэнэгээ
    зочин, 2013-03-06 10:16:38, 49.0.166.223Хариу бичих
  2. tatvar tuluhgui geed eserguutseye gej urialah uu ter tsagt naaduul chini uhaarah baih daa ta nar tatvarguigeer haashaa ch yavj chadahgui shuu gej turiinhend uzuulmeer baih yum
    Зочин, 2013-03-06 10:49:14, 202.131.233.230
    муу мэнежэр руу яагаад зүтгээд байна энэ эрхмүүд
    Зочин, 2013-03-06 19:50:16, 77.58.195.202
    Уунийг дээрх хоер хэлсэн юм биш. Аль хэзээ гадны хэвлэлд хэлж бичсэн сургалт бур дээр иш татан хэлж байдаг зуйл шуу
    Змбдмб, 2013-03-07 08:50:31, 49.0.206.44
    asuudal naadah chin l yum daa, ta nariin 2,3 togrogiin varaar manai tor yaagaad ch dutahgui, tertei tergui uul uurhaigaas mongo orj irne, tegeed bodohoor huuhdiin ene ter zov l bgaam daa ug ni
    Зочин, 2013-03-08 14:00:24, 122.201.18.214
  3. Tatvar gej yubolohiig onoliin hureend sudlah heregtei. Ta buhen odor tutam ergen toirondoo baigaa hodolgooniig ajaad uz. Delhiin gadarguu deer bolj baigaa buh hodolgoond urelt gej zuil mash ih uuregtei. Ureltiin huch tatvar gedegtei shuud onolooroo holbogdoh bolno.
    Зочин, 2013-03-06 15:05:33, 210.254.38.18Хариу бичих
  4. татварын байцаагч нар олигархиудаас болгоомжилж таварын үлдэгдэл толоогүй юмаа бараг нэхэхгүй шүү дээ олгархиуд хэдэн жилээр татвар толохгүй явна Харин борчуудыг шууд л хутга гаргах шахаад л татвараа авна бас болоогүй том том ярьж оо орж том томоор баана гээч шүүхд огно 0-, торгууль тавина омссон дээлийг нь арай л авах шахан даа
    Зочин, 2013-03-06 19:55:18, 77.58.195.202Хариу бичих
  5. Жинхэнэ унэн, жижгуудийг татвараас хонговчилж, томчуудаас авах татвараа ядаж бурэн авч байвал улсад хамаагуй илуу ашигтай. Томчуулын татварааас зугтаалгаж буй монго жижгуудийн толох бух татварааас хамаагуй их байгаа
    Змбдмб, 2013-03-07 09:20:40, 49.0.206.44
  6. MONGOL uls manan aas salsan tsagt l hogjino tegehgui bol ard tumen hold n uregdeed uls oron maani hoosorno haa baina ter 2 tolgoi bayartsogt batbold zorigt gansuheeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeee
    ard, 2013-03-06 20:27:56, 84.193.225.140Хариу бичих
  7. Goy goy
    Зочин, 2013-03-06 20:48:47, 182.160.50.234Хариу бичих
  8. AX DUU XAMAATAN CADAND NEG BAIGUULGAAR DUUREGBEL ULCIN AJIL YBXGUI BOGOOD SCHUMJLEL DUTAGDLIG XULEEJ ABXGUI ULC MЦNXXЦD XURGEJ BAIGAA YM BISCHU UUN DEER ard tumen schardlaga tabij boliulax talaac jagcaal xix xeregtei bischu
    Зочин, 2013-03-06 21:29:50, 2.203.2.152Хариу бичих
  9. төрийн түшээд ядуу дунд иргэдээс авах татварыг нэмэгдүүлэх тухай өдрийн бодол шөнийн зүүд болохын зэрэгцээ татварын өршөөлийг хэнд үзүүлэх түүнд хэнийгээ багтаах талаар бодолд орж зарим нь хий юм үзэж хардаг болсон дуулдана. даанч татвараас өршөөгдсөн хэд нь ядуучууд дундчуудыг төр татвар авахаас нь өмнө юмны үнээ нэмээд хураачих юмдаа.
    зочин, 2013-03-07 19:05:09, 49.0.162.54Хариу бичих
  10. Гааль хамгийн их авилга авдаг. Энэ бол хэн ч маргахгүй үнэн. Гэтэл энэ засгийн газар төрийн алба хүнд сурталтай, мэргэжлийн хяналт муу тараана, авилга одоо буурч байна гэх шиг ард түмний тархийг угааж байна. Үнэхээр хүнл суртал авлигатай тэмцэх чин хүсэл байх аваас гаалиас эхлэх хэрэгтэй.
    Зочин, 2013-03-07 21:03:07, 49.0.201.48Хариу бичих
  11. манай ардчилсан ерөнхийлөгч гаалийг хахуулгүй болгосон гэж монголд байтугай дэлхийд зарлаад байхад юугаа бурцгаагаад байгаа юм бэ?
    зочин, 2013-03-08 08:06:32, 49.0.162.184Хариу бичих
  12. waahahah hen tegej shaaj bna gaaliig hahuuligui bolgoson gej Ebe agaa chini helenguut alga bolson uu eooh jinhene onigoo chini ene yavj bna sh dee
    Зочин, 2013-03-11 06:06:57, 49.0.200.69
  13. Намын харьяалалгүйгээр төрийн албаа мэдлэг чадвар ёс зүйгээр нь шалгаруулж бүрдүүлэхгүй бол 2 намын нөхдүүд ээлжилж өөрсдийн хүнээ байршуулж байгаад зорилготойгоор Монгол орны татварын орлогыг хуваан иддэг , хариуцлага тооцдоггүй,шшугиж байгаад намддаг ,ард түмэн ажил орлогогүй ядуурлаас гарахгүй хэдхэн хүн баяжаад , ядуу хоосны ялгаа туйлдаа хүрлээ. Бид хэзээ Монгол Хүнээ ХҮН шиг дэлхийн жишигт аьдруулах вэ.
    Зочин, 2013-03-10 15:07:19, 202.179.10.150Хариу бичих
  14. чадаж байгаа юманд аргагүй гэдэг та нар тэр суудалд очоод суучих арын хаалгагүй, албан тушаал авахад хахуулд өгөх мөнгөгүй байж юугаа хуцаад байгаа юм бэ? ардчлалын өгсөн сайхан алтан боломжийг ашиглаж чадахгүй байгаа өөртөө л гомд хүссэн бүхнээ хийж болох ардчлалыг олж авчихаад гонгинодогоо боль
    ъ, 2013-03-11 08:16:15, 49.0.160.225Хариу бичих
  15. wahahaha henii ugaadas doloodog gulug ve chi chini aain hend tomrood shaagaad bnaa chi ongirch l baig udahgui hiisen lai chini uurt chini ireh baihaa
    Зочин, 2013-03-11 08:55:16, 202.131.233.230
  16. Угаасаа л гааль, татвар бол бузрын уурхай шүү дээ. Үе удмаараа сөнөх ёстой бэрдүүд. Монгол хүн гэж ямар зан араншинтай хэн бэ гэдгийг эднээс харж болно. Ичмээр, аймаар хүмүүс одоо эд нар монгол дээл гутал өмсөж хулгай дээрмээ хийх л үлдсэн.
    Зочин, 2013-03-11 08:30:07, 122.201.18.215Хариу бичих
  17. Би яаагаад монгол дээл харахаар дургүй хүрдэг болсноо хэлье. Гаалийн гэнэт баяжсан нэгэн хурган дарга цагаан сар тэмдэглэж байхыг харсан. Тийм гоё дээл тансаг цагаан сарыг би урьд нь ч дараа нь ч үзээгүй. Монгол ёс заншил цагаан сар эх орныг аврана гэж донгосоод тэмцээн явуулбал ийм л нүгэлт луйварчид л түрүүлэх юм билээ. Миний зүгээр атаархал хорсол биш. Би гурван хэлээр бичдэг, боловсролтой, юм үзсэн аз жаргалтай жирийн нэгэн.
    Дээл, 2013-03-11 08:39:55, 122.201.18.153Хариу бичих
  18. Mongol ulsin gaali bol jinhen huuli baridaggvi hulgaichid . Hydadaas orj irj bgaa hortoi hvns baraandaa hynalt tavij chadahgvi ard irgedee ireedvi hoichoo horduulj bgaa murtuu. America's tsagaan saraar heregle geed ybuulsan 6 shirheg grey goose arhiig horiotoi baraa gej heleed huraan avaad uursdiin Aav eejdee beleg bolgoson Ter zaazuur narantuya icheech chinii ene archaagvi uruvdultei Turj vhsen zan hezee Negen tsagt vr hvvdvvded chini uvchin bolj chamaig zodoon bolnoo hvnii haraal ideh ymar bdag. Ym chi medernee udahgvi
    Lham, 2013-03-13 01:36:42, 50.131.105.184Хариу бичих
Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Эдийн засгийн сургаал Монголд

http://baabar.niitlelch.mn/content/5655.shtml
Эдийн засгийн шинжлэх ухааны суурийг Адам Смит тавьсан гэж үздэг.  Давид Рикардогоос энэ судлал өөр чиглэл рүү хөгжин салсан ба явсаар Карл Марксын үед хэт зүүний чиглэлтэй коммунист гэж нэрлэж болохуйц чиглэл рүү нэг салбар нь хөгжжээ. Орост Зөвлөлт засаг тогтож, хожим нь Хятадад Маогийн коммунизм ялснаар хамтралын эдийн засаг гэгч буй болон эдийн засгийн ашигтай байх гэсэн үндсэн зарчмаас хэт хазайн илүүтэй үзэл сурталд тулгуурласан эдийн засгийн онол болон сэтгэлгээ хөгжсөн юм.Хувь хүний эрх ашиг, идэвхи санаачлагыг огтоор үгүйсгэн бараг дан ганц энтузиаизмд тулгуурласан энэ онол нь практикт огт амжилт үзүүлэхгүй явсаар  эцэст нь 1990-ээд оны үед бүрэн сүйрсэн билээ.

Рагу: Монголын урлагт "мафи"-ийн нөлөө их байна

http://art.news.mn/content/163698.shtml
2013 оны 11 сарын 29
“Universe best songs” наадмын шүүгч, дууны инженер Рагу Раман өнгөрсөн 16-ны өдөр АНУ-д ажиллаж, амьдрахаар явсан билээ. Тэрээр явахынхаа өмнө Монголд өнгөрүүлсэн долоон жилийн хугацаан дахь хийж бүтээсэн ажил болон Монголын хөгжмийн урлагийн тухай бидэнтэй сонирхолтой яриаг өрнүүлсэн юм.

-Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Манай  Хуур.mn сайтын урилгыг хүлээн авсан танд баярлалаа. Хоёулаа Рагу гэж хэн бэ яагаад урлагийн амьдралыг сонгосон талаар ярилцлагаа эхлэх үү?

-Би  уг нь хот төлөвлөлтийн инженер мэргэжилтэй. Энэ мэргэжлээрээ коллежид гурван жил, их сургуульд нэг жил сурч байсан ч хичээлдээ тааруу оюутан байсан. Тэр үеийнхээ амьдралыг үзэн яддаг байлаа. Тийм дээ ч ирээдүйдээ барилга бариад, өдөр бүр барилгачидтай хамт ажиллаад, амьдрахыг хүсээгүй. Амьдралд минь шинэлэг өнгө төрх авч ирэх тэр л том өөрчлөлтийг хүссэндээ өөрийнхөө дуртай, хийхийг хүссэн зүйлээ хийх гэж хөгжмийн амьдралаа сонгосон доо. Би Сингапурт хоёр жил, Английн Middlesex University-д дөрвөн жил “Дуу бичлэгийн урлаг” гэдэг ангид суралцаж, шилдэг төгсөгч болж байсан.

Coal’s Comeback in Cape Breton: Xstrata to reopen Donkin mine

http://www.ocean-resources.com/articles.asp?articleid=667 Atlantic Canada - Saturday, May 11, 2013 By: Tom Mason Industrial Cape Breton is built on a foundation of coal, both literally and figuratively. The vast Sydney coalfield was the foundation for the Island’s industry for more than 300 years before coming to an end when Nova Scotia Power switched to other fuel sources two decades ago. Now the coal industry may be returning to Cape Breton in a big way. With new owners, lucrative new export markets and an innovative new production strategy, the Donkin mine located between Glace Bay and Port Morien could soon be producing approximately 2.75 million tonnes of washed export grade coking coal per year – an operation that could create as many as 300 direct jobs and hundreds more spin-off jobs in the economically depressed region.

Erdene Establishes Strategic Alliance in Mongolia

http://www.blogger.com/blogger.g?blogID=1829613115538581557#editor/src=sidebar Halifax, Nova Scotia - April 11, 2013 - Erdene Resource Development Corp. ("Erdene" or "Company") (TSX:ERD), is pleased to announce that it has entered into a strategic alliance ("Alliance") with Teck Resources Limited ("Teck"). The Alliance was formed by the signing of option and private placement agreements (collectively, "Agreement") to fund and explore the Company's mineral tenements in the Trans Altay region of southwest Mongolia. Initially, the program will focus on the Company's Khuvyn Khar copper porphyry prospect as well as exploration of select targets across the Trans Altay region. Excluded from the Alliance are the Company's Altan Nar gold project and its Zuun Mod molybdenum-copper deposit.

Erdene Closes Private Placement

http://investor.shareholder.com/erd/releasedetail.cfm?ReleaseID=758418 Adopts Advance Notice By-Law Halifax, Nova Scotia - April 23, 2013 - Erdene Resource Development Corp. (TSX:ERD) ("Erdene" or "Company"), is pleased to announce it completed the $1 million initial tranche of the non-brokered private placement financing with Teck Resources Limited ("Teck") that was announced on April 11, 2013, at a price of $0.20 per share. The Company also announced that its board of directors has approved the adoption of an amendment to By-Law No. 1 of the Company, which requires advance notice to the Company in certain circumstances where nominations of persons for election as a director of the Company are made by shareholders.

Peter C. Akerley

Peter C. Akerley is one of the founders and principals of the Erdene group of companies and has held the position of President and Chief Executive Officer and Director of Erdene Resource Development Corp. (TSX listed) since March 2003. Since becoming a public company in March of 2004, Erdene has successfully raised in excess of $50 million and today is well funded with advanced projects in three countries. Mr. Akerley has 24 years’ experience in the mining and mineral exploration business carrying out precious and base metal exploration in Canada, the U.S., Mexico, Guyana, Mongolia and the Philippines as well as extensive work with the Rio Tinto Group of companies involved in North American Industrial mineral exploration and project development. His work in Mongolia began in the mid-90’s during which time he was involved in managing a country-wide regional exploration program providing the background for an eventual initial public offering of Erdene. Mr. Akerley has also been President of BRM Exploration Ltd., a mineral exploration consulting company providing geologic exploration and managerial services to junior and senior exploration and mining companies globally. He is also a Director of Temex Resources Corp. Mr. Akerley holds a BSc (Geology) from Saint Mary's University in Halifax.

Татварын өртэй аж ахуйн нэгжүүд өрөө яаралтай барагдуулна уу

http://www.mta.mn/news/show/824 2013 оны 04-р сарын 19 Share [Татварын өртэй аж ахуйн нэгжүүд өрөө яаралтай барагдуулна уу ] Татвар төлөгчийн нэр өрийн дүн //мянган төгрөгөөр/ УТОХГ 82590457.2 1 Алтандорнод монгол ХХК 67,178,028.3 2 Олон овоот голд 9,797,773.7 3 Эм Жи Эйч ХХК 2,994,115.7 4 Монгол газар ХХК 2,620,539.5

Татвар төлөгчдийн анхааралд- "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг худалдан авсан аж ахуйн

http://www.mta.mn/news/show/831 Татвар төлөгчдийн анхааралд Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 132 дугаар тогтоолоор "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг худалдан авсан аж ахуйн нэгж хүсэлт гаргасан тохиолдолд уг хувьцааг нь эргүүлэн авах, төлсөн төлбөрийг буцаан олгох ажлыг нэг удаагийн арга хэмжээ болгон зохион байгуулхаар шийдвэрлэсэн болно. Иймд хувьцааны төлбөрөө буцаан авах хүсэлтэй байгаа аж ахуйн нэгжүүд харъяа татварын хэлтэстээ хувьцааны төлбөрийг буцаан авах тухай хүсэлтийг албан бичгээр 2013.05.01ний өдрийн дотор гаргаж өгөхийг анхааруулж байна. Дээрх мэдээллийн талаар асууж лавлах зүйл байвал Татварын Ерөнхий Газрын 326388 дугаарын утсанд холбогдоно уу! Татварын Ерөнхий Газрын ТХУАГЗ

Д.Нямрэнцэн: Гадаадын банкуудаас баталсан бага хүүтэй зээлийг дэлхийн аль ч улсаас гадаад худалдаа хийхдээ ашиглаж болдог

http://tdbm.mn/index.php?con=view&id=15&cid=965 Гадаад худалдаа эрхлэгчдийн эрсдэлийг хаах хамгийн найдвартай бөгөөд хямд хэрэгсэл бол Худалдааны санхүүжилтийн үйлчилгээ гэдэг. Гэвч худалдааны санхүүжилтийн талаарх ойлголт бүрхэг, энэ талаарх мэдээлэл мэдээллийг түгээх тал дээр хангалтгүй байдаг нь энэхүү үйлчилгээний цаана байдаг олон боломжууд гадаад худалдааны бизнес эрхлэгчдэд хүрч чаддаггүй. Бид энэ талаар Худалдаа, хөгжлийн банкны Байгууллагын банкны газрын орлогч захирал Д.Нямрэнцэнтэй ярилцлаа. - Худалдааны санхүүжилтийн ач холбогдлыг санхүүгийн салбарынхан болон энэ үйлчилгээг авдаг цөөн хүрээнийхэн мэддэг ч яг амьдрал дээр, бизнесийн орчинд тухайн иргэн, байгууллага хэрхэн ашиглах боломж байна вэ гэдгээс яриагаа эхлэе? Монгол улсын өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний 60 гаруй хувь нь бусад улс орнуудаас импортоор орж ирдэг. Нэгэнт импортыг орлох бүтээгдэхүүнийг дотооддоо хангаж чадахгүй байгаа өнөөдрийн нөхцөлд импортын барааг оруулж ирэх санхүүгийн зардлыг багасгах, иргэдийн гарт хямд өртөгтэй бараа бүтээгдэхүүнийг хүргэх зорилго хаа хаанаа тулгардаг. Гадаадаас импортлож буй бүтээгдэхүүний төлбөр тооцооны асуудлыг эрсдэлгүй, найдвартай гүйцэтгэдэг хэрэгсэл бол Гадаад худалдааны санхүүжилт юм.

Rio Tinto Seeks to Sell Stake in Ivanhoe Australia

http://online.wsj.com/article/SB10001424127887323741004578415483095012710.html?mod=googlenews_wsj By CYNTHIA KOONS And DAVID WINNING Rio Tinto is accelerating a plan to sell billions of dollars in noncore assets, even as a slowdown in commodities could lower prices for the deals. Copper and gold producer Ivanhoe Australia Ltd. is the latest operation to go on the block. Citigroup has been appointed to run the sale of the 57% stake in Ivanhoe Australia, people familiar with the matter said. Ivanhoe Australia is controlled by Rio Tinto's Turquoise Hill Resources Ltd. unit. From Deal Journal

Rio Tinto Appoints Mongolian Ex-Banker Bold as Copper President

http://www.bloomberg.com/news/2013-04-25/rio-tinto-appoints-mongolian-ex-banker-bold-as-copper-president.html

Rio Tinto (RIO) Group Plc., in talks to mend a rift with Mongolia’s government over a $6.6 billion copper and gold project in the country, will appoint Mongolian national Bold Baatar as president of its copper group.
Bold will be based in London as head of international operations, overseeing mines in countries including Australia, South Africa and Papua New Guinea, Rio Tinto said yesterday in an e-mailed statement. An adviser to Rio for three years, Bold will take up the new role starting June 3 and report to Jean- Sebastian Jacques, chief executive officer of the copper business, Rio said.
Rio’s scheduled June start of production at the Oyu Tolgoi mine in Mongolia, the world’s biggest untapped resource of gold and copper, was thrown in doubt earlier this year as the nation’s government clashed with the world’s second-largest miner over cost overruns at the project. Mongolian President Tsakhia Elbegdorj said in February the country wants more of its nationals in key positions and greater control of a project that will represent 30 percent of its economy once in full production.
Bold, formerly an investment banker with JPMorgan Chase & Co. based in New York, London and Moscow, has also worked as chief executive officer of Mongolia’s Newcom Group, which among other assets co-owns the country’s biggest telecommunications network together with Japan’s Sumitomo Corp. (8053) and KDDI Corp. (9433) U.S.-educated, Bold in 2011 acquired gold mining company ZAO Zolotoy Vostok Mongolia together with entrepreneur Ganbold Tordai for about $300 million, Ganbold said at the time.
Bold’s advisory role to Rio Tinto over the last three years was focused on Mongolia business, Burenbayar Chanrav, a spokesman for Oyu Tolgoi LLC, the Rio-controlled company that’s developing the namesake mine, said by phone today in Ulaanbaatar.

С.Баярцогт: Гэрээнд өөрчлөлт оруулах эсэхийг ЗГ шийднэ

http://vip76.mn/content/17042
2013 оны 03-р сарын 14
Дугаар17042
Уншсан:286
Нийтлэлч:Ш.Чимэг
Эх сурвалж:Сайт: News.mn
С.Баярцогт: Гэрээнд өөрчлөлт оруулах эсэхийг ЗГ шийднэ
С.Баярцогт: УИХ-ын гишүүн
  • Нөхцөл байдал өөрчлөгдсөнөөс болоод гэрээнд өөрчлөлт гарах болгонд бид нэмэлт гэрээ хийж байх ёстой. Өөрөөр хэлбэл, анх 2009 онд гэрээ байгуулж, 2011 онд нэмэлт өөрчлөлт оруулсан.
  • Гэрээнүүдийг хийсэн учраас гэрээний үр өгөөж нь бодит үнэ цэнээр Монголын талд хамгийн доод тал нь 53 хувь гээд баталгаажуулсан гэрээ
  •  

Оюутолгойн хөрөнгө оруулагчид өнгөрсөн сард хоёр ч удаа хуралдсан. Хэдий хаалттай хуралдсан ч Монголын талаас гэрээний зарим зүйл заалтыг хэрэгжүүлэх ёстой гэсэн дүгнэлт гаргасан билээ. Энэ талаар Сангийн сайд асан, УИХ-ын дэд дарга С.Баярцогттой ярилцлаа.

С.Баярцогт: Би тэр үед мэдлэггүй байжээ

http://vip76.mn/content/17451

С.Баярцогт: Би тэр үед мэдлэггүй байжээ

2013 оны 04-р сарын 04
Дугаар17451
Уншсан:575
Нийтлэлч:Т.Бэх
Эх сурвалж:Сайт: Time.mn
С.Баярцогт: Би тэр үед мэдлэггүй байжээ
Улсын Их Хурлын гишүүн С.Баярцогт
  • Offshore гэхээр голдуу эзэн нь шууд харагддаггүй юм л даа. Тэгэхээр эрэн сурвалжлах сэтгүүлзүйн байгууллага тэднийг сонирхож компанийн цаана ямар хүмүүс байгааг хайсан юм билээ л дээ. Үүний ард улс төртэй холбоотой ямар хүмүүс байна гэдгийг тодруулж хараад тэр хүмүүс надтай уулзсан нь өнөөдрийг хүртэлх бүх үйл явдал.

УИХ-ын дэд дарга С.Баярцогт дөнгөж сая мэдээлэл хийлээ.Тэрбээр Швейцарьт Legend Plus Capital Limited хэмээх компанитай болохоо хөрөнгө орлогын мэдүүлэгтээ дурдаагүйн төлөө өндөр хариуцлага хүлээх нь тодорхой боллоо.

"С.Баяр монголчуудаас урвасандаа л гадаадад амьдарч байгаа"

http://politics.news.mn/content/132649.shtml
"С.Баяр монголчуудаас урвасандаа л гадаадад амьдарч байгаа"
2013 оны 1 сарын 31

-С.Баярцогт гишүүнийг ганцааранг нь буруутгах учир дутагдалтай юм. С.Баяр гэрээг заавал үзэглэнэ гэж намынхнаа дарамталж байгаад гэрээ байгуулсан шүү дээ-


УИХ-ын гишүүн Х.Болорчулуунтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-УИХ дээр “Уул уурхайн хөгжил” түр хороо байгуулахаар ярилцаж байна. Түр хороог яагаад байгуулах болсон юм бэ? Зарим гишүүд эсэргүүцэж байгаа бололтой...

-Өнөөдөр Монголын уул уурхай, хайгуул, ашиглалт, лиценз олголт зэрэг бүх зүйл дээр монгол хүн бүхэн санаа зовж, бодлого нь буруу байна, баялагтай хэрнээ бид ядуу амьдарч байна гэж бухимдаж байна. Өмнө нь монголчуудыг “алтан дээр суусан гуйлгачин” гэдэг байсан бол одоо нүхний амсар дээр суусан гуйлгачид болчих вий гэж бүгдээрээ санаа зовж байна. Хөдөө аж ахуйн орон гэгдэж байсан Монгол орон одоо уул уурхайн хөгжил дээр тулгуурласан эдийн засагтай улс болж байна. Ийм үед уул уурхайн баялгаа зөв зүйтэй ашиглах, ашигтай гэрээ хийж борлуулах чадамжтай байх ёстой.  Ингэж байж Монголын ард түмний амьдрал жигд сайхан болно. Өнгөрсөн арав гаруй жилийн хугацаанд явж ирсэн өмнөх жишгээрээ явбал нэг хэсэг нь ядуурч, нэг хэсэг нь амьдралаас тасартлаа баяжаад л дуусна. Тиймээс Монголын уул уурхайг зөв голдрилд нь оруулахсан гэж санаа зовдог УИХ-ын гишүүд санаачлан, энэ түр хороог байгуулахыг хүссэн юм. Түр хороонд ороогүй ч гэсэн дэмжиж байгаа гишүүд олон бий. УИХ-ын чуулганы хуралдаанаар энэ түр хороог хэлэлцэх эсэхийг нь шийдсэн, 21:26-аар байгуулах нь зүйтэй гэдэг шийдвэрт хүрсэн. Тооны хувьд тун бага зөрүү. Байнгын хорооны хуралдаанаар мөн дэмжиж, чуулганы хуралдаанд танилцуулах нь зүйтэй гэж дэмжсэнд баяртай байна.

Х.Баттулга: Мөнгөөр дамждаг вирус яваад байна

http://politics.news.mn/content/133508.shtml
Х.Баттулга: Мөнгөөр дамждаг вирус яваад байна
Өчигдөр 10 цаг 58 минут

Үйлдвэр, хүнс, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгатай уул уурхай, Тавантолгой, төмөр зам, МИАТ гээд олны анхааралд буй сэдвүүдийн талаар дэлгэрэнгүй ярилцлаа.

-Яг хоёр жилийн өмнө “Ардын эрх” сонинд өгсөн ярилцлагадаа Эрдэнэс Тавантолгой компани нүүрсээ зах зээлийн үнээс хямдаар худалдах гэрээ хийж байгааг та шүүмжилж байжээ. Энэ гэрээний үр дагавар өнөөдөр шуугиан тариад эхэллээ. Гэрээг цуцлах юм бол 50 сая ам.долларын торгууль төлөхөөр юм шиг байна. Одоо яах ёстой вэ?

-Ер нь л энэ Тавантолгойн асуудлаар 2007 оноос л ярьж бичээд эхэлсэн дээ. Тавантолгойн нөөцийг зөв ашиглаж чадахгүй бол тусгаар тогтнол, аюултай байдалтай холбоотой муу үр дагаврууд ихтэй юм. Асуудал Тавантолгойн ордоос Ухаахудагийн хэсгийг хувьд тасдаж өгснөөс эхэлсэн. Ухаахудагийг авсан компанийн буруу биш л дээ. Угаасаа хувийн менежмент сайн учраас төрийн Тавантолгойг үнэгүйдүүлэх ажил ингээд эхэлсэн. Зүй нь ухаантай удирдлагатай байсан бол Тавантолгойн ордоо түшиглээд дэлхийд өрсөлдөхүйц стратегийн том орд болгож болох л байсан. Харамсалтай нь төрийн энэ хэт намчирхсан, сонгуульжсан өнөөгийн тогтолцоо маань улстөрчдийг ийм харалган, бодлогогүй, сэтгэлгүй байдалд хүргэж байгаа юм. Одоо Тавантолгой юу яасан хөрөнгийн бирж дээр гарах, IPO хийх.

Б.Энэбиш: “Чалко”-той хийсэн гэрээг ил болгох хэрэгтэй

http://economy.news.mn/content/132012.shtml
Өнөөдөр 9 цаг 48 минут
“Ярилцах танхим” энэ дугаарын зочноороо “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Энэбишийг урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Таны удирдаж байсан “Эр­дэнэс Тавантолгой” ком­панийн үйл ажиллагаа тун хүнд байдалд орсон бо­лол­той. Таныг ажлаа өгөх үед нөхцөл байдал ямархуу байсан бэ, ер нь компанийн үйл ажиллагаа хэр явж бай­гаа бол?

-Өнгөрсөн оны аравдугаар сард ажлаа хүлээлгэж өгөх үед хүлээгдэж байсан урсгал ажлуудын төлбөрийг төлөөд санхүүгийн хувьд дансандаа 80 орчим тэрбум төгрөг бу­юу ойролцоогоор 60 сая ам.дол­ларын үлдэгдэлтэй байсан. Үйл ажиллагаа, нүүрсний ол­борлолт нь тогтмол явагдаж байгаа, ахисан төвшний сан­хүүжилтийн олон хувилбар дэвшүүлж хэлэлцээ хийсэн, дөхүүлсэн ийм л байдалтай хүлээлгэж өгсөн. Үндсэн үйл ажиллагаа болох нүүрс ол­борлолтын хувьд 2011 онд нэг сая тонн нүүрс олборлосон, 2012 онд оны эцэс гэхэд ол­борлолтын хэмжээ 3.5 сая тонн хүрэх бүрэн  боломжтой байсан.   Компанийн цаашдын үйл ажиллагаанд онцгой чу­хал цахилгаан станц болон нүүрс баяжуулах үйлдвэр бай­гуу­лах Техник, эдийн зас­гийн үндэс­лэлийг нь дуус­гасан, Баруун Цанхийн талбай дээр үйл ажиллагааг нь нээж, “Эрдэнэс Тавантолгой” энэ хэс­гийн тал­байгаас нүүрс гаргах, орлого олох болом­жийг нь нээж өгөөд гарсан даа. Зээлийн тухайд жаахан дэлгэрэнгүй хэлье.

ТӨХ-ны дарга асан Д.Сугарыг МИАТ-ийн мөнгийг угаасан хэргээр баривчлах нь тодорхой болжээ

http://www.dailynews.mn/?vfile=7&vmet_id=32921&vmet_main=12244

ТӨХ-ны дарга асан Д.Сугарыг МИАТ-ийн мөнгийг угаасан хэргээр баривчлах нь тодорхой болжээ

-ТЭД АНУ-ЫН ВАШИНГТОН, КАНАДЫН МОНРЕАЛ, ЯПОН, БНСУ-ЫН ЧЕЖҮ АРЛЫН ЭРЭГ ДЭЭР ТУС ТУС АСАР ТОМ ХУВИЙН БАЙШИНТАЙ БОЛСОН БАЙНА-

"Мон­голиан Эйрлай­нес" гэх ачаа тээв­рийн компанийн эзэн Ч.Хо­­­ролсүрэн, түүний төр­­сөн дүү Ч.Суурьтогтох, Н.Ган­төмөр, МИАТ ХК-ийн гүй­цэт­гэх захирлын албан тушаалыг хашиж байсан гавьяат нисгэгч Р.Бат-Эрдэнэ, Ц.Орхон болон түүний эхнэр Ү.Цэцэг­маа, Төрийн өм­чийн хороонд ажиллаж байсан С.Бат­хишиг нарыг баривч­лан цагдан хорьсон тухай манай со­нин өмнөх ду­гаар­таа ний­тэлсэн билээ. Дээрх хү­мүүсийг МИАТ ХК-ийн мөнгийг гадаадад угааж өөрс­дийн хувийн ком­па­нидаа цэвэр­шүү­лэн ав­чир­даг байсан гэдгийг хэд хэдэн хөдөлшгүй ба­рим­таар тогтоож цаг­даа­гийн байгууллагын­хан өчиг­дөр эрүүгийн хэрэг үүс­гэжээ. Тэдэнд Эрүү­гийн хуулийн 166 дугаар зүй­лийн 1.3 буюу мөнгө угаах, 150-ийн гурав ба энэ хэргийн улмаас бус­дад онц их хэмжээний хохирол учирсан гэсэн хоёр зүйл ангиар хэрэг үүсгэсэн байна.

“МИАТ” дэх “дайны эрсдэл”

“МИАТ” дэх “дайны эрсдэл”
Өчигдөр 17 цаг 4 минут
"МИАТ ХХК-ийн мөнгийг угааж гаргаад, тус компанийн хувьчилж авна гэж бүү горьд. МИАТ ХХК-ийг ашиггүй болгож, орлогыг нь гадаадад гаргаад, түүнийгээ өөр дансанд шилжүүлж, МИАТ-ийг худалдаж авах нь гэдэг байж боломгүй асуудал. Үүнд улстөрчид, эрх мэдэлтнүүд холбоотой, гэхдээ шалгаж, тогтооно. Хуулийн байгууллага нотлох баримтыг шалгаж, үнэн гэдэг нь тогтоогдвол өндөр хариуцлага хүлээлгэнэ. Эрх мэдэлтгүүд төсвөөс болон төрөөс эсвэл төрийн оролцоотой компанийн хөрөнгөөс ямар нэг байдлаар гуйвуулж, зувчуулж, түүгээрээ төрийн өмчит  компанийг дампууруулж, худалдаж авдаг жишиг дахин давтагдахгүй” гэсэн Хууль зүй сайдын үг зарим хүмүүст түгшүүр төрүүлж байгаа болов уу. Эсвэл эсрэгээрээ МИАТ-ийг ухаж төнхөөд юу олж долоох вэ гэж мушилзаж байгаа ч юм болов уу?
<!--more->

Ямар ч байсан олон жил “идэш ууш”-ын уурхай болсон гэж яригдсан МИАТ-ээс олон тэрбум төгрөгийн мөнгө угаан завшсан байж болзошгүй гэсэн хэргийг шалгаж эхэллээ. Гэхдээ энэ бол үе үе тэр энэ томчуудыг шалгаж эхлэв хэмээгээд элсэнд шургасан юм шиг учир битүүлгээр алга болчихдог “дуулиант” хэргүүд шиг сураг алдарчихгүй л болов уу гэж найдлага төрөөд байна.

Учир нь, зөвхөн одоогийн байдлаар 2005-2010 онд МИАТ-ийн Коммер, санхүүгийн албаны даргаар ажиллаж байсан, “Монголиан Эйрлайнс” компанийн эзэн Ч.Хоролсүрэн, түүний төрсөн дүү Ч.Суурьтогтох, Н.Гантөмөр, МИАТ компанийн гүйцэтгэх захирал асан гавьяат нисгэгч О.Бат-Эрдэнэ болон мөн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ц.Орхон түүний гэргий Ү.Цэцэгмаа, Төрийн өмчийн хороонд ажиллаж байсан С.Батхишиг нарыг саатуулан баривчлаад байна. Тэднийг МИАТ-ийн мөнгийг гадагш нь дамжуулж угаан, түүнийгээ эргүүлж хувийн хөрөнгө болгон оруулж ирж  байсан гэдгийг эхний мөрдөн байцаалтын байдлаар нотлох баримтаар тогтоогоод буй гэжээ. Тухайлбал, 2001 оны аравдугаар сарын 15-наас авч эхэлсэн Дайны эрсдлийн даатгал гээчийн мөнгө тэр чигээрээ гадагшаа гарсан бололтой. Уг нь энэ даатгал хэмээх зүйлийн мөнгийг МИАТ-ийн орлого гэж тооцдог байсан ч 2007 оноос гэнэт гадагш нь шилжүүлэх болж, дарга нар нь ч гэнэт баяжих болсон гэдэг. Анх сонсоход зорчигч тус бүрээс таван ам.долларын хураамж авдаг байсан гэж сонсоход бага мэт санагдавч МИАТ-ээр жилд хичнээн хүн үйлчлүүлдэг, дээрээс нь хэдийнээс хойш хурааж хуримтлагдсан мөнгө гэдгийг санаад үзэхэд илүүдэхгүй байх.

Ердөө л зарим нэг гүйлгээг нь харахад л

2007.02.25-ны өдөр. 1 023 669 ам.доллар буюу нэг тэрбум 191 сая 550 мянган төгрөг.

2008.03.06-ны өдөр. 500 мянган ам.доллар буюу 586 сая 155 мянган төгрөг.

2008.03.19-ний өдөр. 759 мянга 670 мянган ам.доллар буюу 889 сая 292 мянган төгрөг гэх мэт мэтчилэнгээр тэрбум тэрбумаар нь нийт 20 удаагийн гүйлгээ хийсэн баримт байгааг “Өдрийн сонин” мэдээлжээ.

Энэ мөнгийг эхэндээ Гонконг руу шилжүүлдэг байснаа дараа нь буюу 2010 оны тавдугаар сараас Японы Токио банк руу шилжүүлсэн байдаг аж. Гэтэл хамгийн сонирхолтой нь МИАТ-ээс мөнгө шилжүүлээд байсан “Бест вэлф” гээч нь даатгалын компани ч бус зөвхөн цаасан дээрх компани байсан болж таарч байгаа юм. Гэтэл зарим нэг  хүний хувийн компани, дансанд нь хөрөнгө оруулалт нэртэй асар их хэмжээний мөнгө орж ирээд байдаг... Энэ мэтчилэн хэрэг цааш хөвөрч магадгүй шинжтэй байна.   

Ийнхүү МИАТ-ийн “мөсөн уул” руу өнгийснөөс хойш Хууль зүйн сайд Х.Тэмүүжин рүү довтлох довтолгоо ч ихэссэн гэсэн мэдээлэл бас байна. Ямар ч гэсэн МИАТ хэмээх их хэргийн учгаас татаж эхлэв. Магадгүй “Гэмт хэрэг шалгах тактикийн үүднээс зарлаж болохгүй зүйл бас байгаа” гэж хэлсэн нь ч бас нэгийг өгүүлж буй хэрэг болов уу.

А.ТУЯА