Showing posts with label МАН. Show all posts
Showing posts with label МАН. Show all posts

“Уул уурхай тэргүүлэх салбар байх болно”

http://economy.news.mn/content/95982.shtml
2012 оны 2 сарын 2
МАН-ын Бага хурлын гуравдугаар хуралдаан үргэлжилж “Ард түмний хөгжлийн хөтөлбөр”-ийг хэлэлцэж байна. Түүнд Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийн 20 жилийн хөтөлбөрийг тусгаад буй. Тухайлбал, 2016 онд Монгол Улсын нэг хүнд ногдох ДНБ 10 мянга гаруй ам.долларт хүрч, тэр хэрээр иргэдийн амьжиргаа Сингапур, Солонгосын хэмжээнд хүрнэ гэсэн мэдээллийг ч хөтөлбөрөөс олж харах боломжтой.


Иймд бид Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтоос дараах асуултад хариулт авсан юм.


-“Ард түмний хөгжлийн хөтөлбөр”-ийг Бага хурлын гишүүд өөр, өөрийнхөөрөө дүгнэж байна. Та хувьдаа хэрхэн үнэлж байна вэ?

-Хөгжлийн хөтөлбөрт 2012-2031 он хүртэлх зорилтуудыг тусгасан. Аль ч улстөрийн хүчинд өөрийн гэсэн улс орны хөгжлийн алсын хараа хэрэгтэй. Тийм учраас 20 жилийн энэхүү хөгжлийн хөтөлбөртөө ямар дүгнэлт хийж байна вэ гэхээр “Энэ хугацаанд Монгол Улс дэлхийн өндөр хөгжилтэй орны жагсаалтад орох бололцоо байна” гэж харж байгаа. Тухайлбал, Швейцарь зэрэг өндөр хөгжилтэй улс орнууд байгаа, тэр төвшинд очих бололцоотой. Задлаад ярих юм бол ойрын 4, 5 жилд Европын дундаж хөгжилтэй орнуудын жагсаалтад очих бололцоотой. Өөрөөр хэлбэл, өнөөдөр Монгол Улсын иргэдийн амьдрал ямар байна, дөрвөн жилийн дараа зүүн Европын дундаж хөгжилтэй орнуудын иргэд яаж амьдарч байна, тийм төвшинд амьдрах бололцоо монгол иргэдэд байна гэж үзэж байгаа. Тэгэхдээ энэ зорилтоо хэрэгжүүлэхийн тулд Монгол Улсын төр засаг ч тэр, улстөрийн намууд ч тэр, иргэн ч тэр маш их ажиллах ёстой. Ажиллахдаа юу хийх ёстой вэ, яаж ажиллах вэ, ямар салбар дээр илүү анхаарах вэ гэдгээ онцолж тэргүүний зорилтуудаа гаргаж энэ баримт бичигтээ тавьж байгаа. Ийм зорилт байх ёстой гэдгээ нэг талаас хүлээн зөвшөөрөөд энэний төлөө яаж ажиллах вэ, юу хийх вэ гэдгээ ярьж байна л даа.