Showing posts with label lyrics. Show all posts
Showing posts with label lyrics. Show all posts

Усны тунгалаг Тамирын гол

Уужмын холоос гүйдэлтэй хүлэг
Усных нь амтыг үгүйлэн ирдэг
Уулсынхаа сүрийг урсгалдаа тээсэн
Усны тунгалаг Тамирын гол оо
Усны тунгалаг Тамирын гол оо

Хултай айргийн дугараа тойрон
Уртын дууны түрлэг хадсан
Хунгийн чуулга шиг цагаан гэрүүд
Дэнжийг нь чимсэн Тамирын гол оо
Дэнжийг нь чимсэн Тамирын гол оо

Сарын газраас тэмүүлсээр ирэхэд
Шаагих урсгал нь чихнээ яруухан
Ухаант түмний минь төвшин зан
Урсгал дөлгөөн Тамирын гол оо
Урсгал дөлгөөн Тамирын гол оо

Саруул хорвоогийн жаргал эзлэн
Сайхан ханьтайгаа хослон цэнгэхэд
Саран тээсэн урсгал дундаа
Биднийгээ тольдсон Тамирын гол оо

Хар торгон хамжаар/ Khar torgon khamjaar

Хараа юу торгон хамжаарийг ээ ээ..
Харанхуй шөнөөр шаглаад оёсон юм аа хө..
Хаяаад явахыг чинь мэдэсэн бол болдоо хө..
Хайран ч оёоод өгсөн арван хурвуу энэ хө..
Ай хө чинь явчихаар яах бэ хө.....

Шараа юу торгон хамжаарийг ээ ээ ...
Сартай шөнөөр шаглаад оёсон өгсөн юмсан..
Салаад явахыг чинь мэдсэн болвол доо хө ..
Хайран ч оёоод өгсөн арван хурвуу энэ хө..
Ай хө чи минь явчихаар яах бэ хө...

Бороо юу торгон хамжаарыг нь ээ хө ...
Бороотой шөнөөр шаглаад оёсон юмаа хө..
Буцаад ирэхгүйг чинь мэдсэн бол
Хайран ч оёод өгсөн арван хурвуу энэ хө..
Ай хө чинь явчихаар яах бэ хө.....
http://www.youtube.com/watch?v=jNMCxzQpBNg&feature=player_embedded

Аргагүй амраг

Нуураа чи хөлдөх гээд байна уу даа ай хө
Нугас гэдэг амьтан хөөрхий болох нь дээ
Нууцгай чиг ханилсан бидэн хоёр оо ай хө
Арга ч үгүй амраг мөнөөсөө мөн шүү дээ ай хөөрхий минь дээ

Далай чи хөлдөх гээд байна уу даа ай хө
Загас гэдэг амьтан хөөрхий болох нь дээ
Далдуураа чиг ханилсан бидэн хоёр оо ай хө
Арга ч үгүй амраг мөнөөсөө мөн шүү дээ ай хөөрхий минь дээ

Нүглээ чиг нүгэлээс айсангүй дээ ай хө
Нүдний чинь хөөрхөнд арга ч үгүй автагдлаа ай хөөрхий минь дээ
Аюулаас чиг аюулаас нь айсангүй ай хө
Аашны чинь хөөрхөнд арга ч үгүй автагдлаа ай хөөрхий минь дээ


Мэлмэрүүлээд чиг уйлаад яах вэ дэ хөө
Мэнд л амар чиг суувал чиг уулзана шүү үр минь дээ
Асгаруулаад чиг уйлаад яах вэ дээ хө
Амар мэнд л суувал чиг уулзана шүү дээ үр минь дээ хөө
Ай хөөрхий минь дээ

 http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=hwKMNRJNi6M
http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=xUQoE6MbQCg

Алсын газрын зэрэглээ

Алсын газрын зэрэглээ нь хө
Адуу шиг мал шиг торолзоно
Алиа хонгор түүнийхээ
Ааший нь бодохоор баярланаа хө

Холын газрын зэрэглээ нь хө
Хонь шиг мал шиг торолзоно
Хонгор жаахан түүнийгээ
Холоос ирэхээр баярлана хө
***
Alsyn gazryn zereglee ny hu
Aduu shig mal shig torolzono
Alia hongor tuuniggee hu
Aashii ni bodohoor bayarlana hu

Holyn gazryn zereglee ni hu
Honi shig mal shig torolzono
Hongor jaahan tuuniigee
Holoos ireheer bayarlana hu
 http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=iexRbP8lVAE

Уяхан замбуу тивийн наран

Уяхан замбуу тивийн наран
Жаа
Энэ сайхан замбуу тивийн наран
Илхэн бүхий дэлхий дээгүүр
Мөхдөлгүй дэлгэрч түгэн
Мандаж мандсаар байдаг л билүү зээ, та мину зээ

Жаа
Тэр лугаа адил
Олон түмний минь өршөөл
Үнэн сэтгэлтэй бүхнийг
Ялгалгүй асарсаар байдаг л билүү зээ, та мину зээ

Жаа
Үүлэн чөлөөний наран мэт
Өчүүхэн энэ явах насаа
Үнэн мөнх дор барьж
Үгүй муухайгаар хууртдаг шүү дээ, та мину зээ

Жаа
Идэр цовоо саруул сэргэлэн насандаа
Эс сурсан эрдэм номыг
Өтөлж харьсан хойноо
Эргэж сурна гэдэг маш бэрх биш үү дээ, та мину зээ
http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=Ac2kLamqiwU