Эх сурвалж Улаанбаатар таймс
http://www.ubtimes.mn/index.php?option=com_content&task=view&id=14879&Itemid=129
Ардын уран зохиолч Бөхийн Бааст гайхамшигт номын сандаа таг шигдэн суужээ. Уран бүтээлийн нөхөрлөлийг хамгийн нинжин сайхан нөхөрлөл гэдэг. Ертөнцөд аж төрж, хамтдаа бүтээж туурвиж явсан нөхдөө хайрлах сэтгэлээс гадна амьдрал, уран бүтээлийн түүхийнх нь амьд үлдсэн сүүлчийн ганц гэрч тул хойч үеийнхэндээ үнэн мөнөөр үлдээх их үүргийг өөртөө хүлээсэн нь цаг мөч бүхнийг бусдаас харамлан бичиг цаасан дунд ийн шигдэхэд хүргэжээ.
Зохиолч уран бүтээлчдийнхээ өвийг хамгаалах нь утга зохиолын хөгжлийн салшгүй нэг хэсэг бөгөөд төрийн бодлогоор хамгаалж, ард түмнийхээ оюуны үнэт сан хөмрөг болгон авч үлдэх ёстой. Гэвч, манайд энэ талаар тийм ийм юм хийж байна гээд тоочих юм даанч цөөн. Яруу найрагчийн нэг шүлгийн гар бичмэл тонн алтнаас ч үнэтэй гэж үг бий. Амьдад нь үнэ цэнийг нь ойлгож ухаарахгүй явсаар, өнгөрсөн хойно харуусан, тэгэх ингэх минь яаваа хэмээн толгой шаадаг нь монгол араншин гэлтэй.
Хэнэггүй энэ монгол араншинг мэдэх хойно Бааст гуай Монголын шинэ цагийн утга зохиолын ноён оргил болсон их хүмүүсийн уран бүтээл, амьдрал, цаг үеийн түүхийг бидэнд үлдээх гэсэндээ ерэн насныхаа босгонд хүрчихээд хөл жийн суусангүй. “Д.Намдагаа гараас гаргачихлаа, одоо Ц.Уламбаяр дээрээ сууна. Тэгээд С.Дашдэндэв, дараа нь Ц.Цэдэнжав, Д.Сэнгээ, Ч.Чимид, Д.Тарва, Ч.Лхамсүрэнгээ бичнэ. Ч.Лодойдамбаа бичмээр байна. Ч.Ойдовыг бичих ёстой. Тэгээд л үхмээр байна” хэмээн илүү дутуу үггүй, нэн тод, тодорхойгоор уран бүтээлийн зорилгоо тодорхойлов.
Түүний нууцлаг мөртлөө агуу, уран бүтээлийн лабораториор зочилж, зохиолч нөхдийнхөө тухай өгүүлсэн халуун дулаан түүхийг нь сонссоноо уншигчдадаа хүргэж байна. Тэр өөрийгөө ярихаас илүү нөхдөө, уран бүтээлчдээ дурссан юм.