Showing posts with label Баттулга. Show all posts
Showing posts with label Баттулга. Show all posts

Х.Баттулга: Мөнгөөр дамждаг вирус яваад байна

http://politics.news.mn/content/133508.shtml
Х.Баттулга: Мөнгөөр дамждаг вирус яваад байна
Өчигдөр 10 цаг 58 минут

Үйлдвэр, хүнс, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгатай уул уурхай, Тавантолгой, төмөр зам, МИАТ гээд олны анхааралд буй сэдвүүдийн талаар дэлгэрэнгүй ярилцлаа.

-Яг хоёр жилийн өмнө “Ардын эрх” сонинд өгсөн ярилцлагадаа Эрдэнэс Тавантолгой компани нүүрсээ зах зээлийн үнээс хямдаар худалдах гэрээ хийж байгааг та шүүмжилж байжээ. Энэ гэрээний үр дагавар өнөөдөр шуугиан тариад эхэллээ. Гэрээг цуцлах юм бол 50 сая ам.долларын торгууль төлөхөөр юм шиг байна. Одоо яах ёстой вэ?

-Ер нь л энэ Тавантолгойн асуудлаар 2007 оноос л ярьж бичээд эхэлсэн дээ. Тавантолгойн нөөцийг зөв ашиглаж чадахгүй бол тусгаар тогтнол, аюултай байдалтай холбоотой муу үр дагаврууд ихтэй юм. Асуудал Тавантолгойн ордоос Ухаахудагийн хэсгийг хувьд тасдаж өгснөөс эхэлсэн. Ухаахудагийг авсан компанийн буруу биш л дээ. Угаасаа хувийн менежмент сайн учраас төрийн Тавантолгойг үнэгүйдүүлэх ажил ингээд эхэлсэн. Зүй нь ухаантай удирдлагатай байсан бол Тавантолгойн ордоо түшиглээд дэлхийд өрсөлдөхүйц стратегийн том орд болгож болох л байсан. Харамсалтай нь төрийн энэ хэт намчирхсан, сонгуульжсан өнөөгийн тогтолцоо маань улстөрчдийг ийм харалган, бодлогогүй, сэтгэлгүй байдалд хүргэж байгаа юм. Одоо Тавантолгой юу яасан хөрөнгийн бирж дээр гарах, IPO хийх.

”Тулгаа, чамтай бол би ажиллана” гэж хэлээд л ирсэн

http://politics.news.mn/content/79011.shtml
”Тулгаа, чамтай бол би ажиллана” гэж хэлээд л ирсэн
2011 оны 9 сарын 5

Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын дэд сайд А.Гансүх. Хамтарсан Засгийн газрын дэд сайдууд дотроос бас л анхаарлын төвд байдаг  нэгэн.  Яам нь яах аргагүй Монгол Улсын амин чухал хэрэгцээ болчихсон энэ үед анхаарлаас гадуур байя ч гэсэн боломжгүй юм. Тиймээс дэд сайдыг дахин нэгэнтээ урьж ярилцлаа.   


-Та чинь Дэд сайдаар томилогдоод хэдэн жил болчихов оо?

-2008 онд томилогдсон. Тэгэхээр гурав дахь жилдээ ажиллаж байна.  2008 оны арванхоёрдугаар   сарын 24-нд томилогдсон санагдаж байна.

ТОМ ЮМНЫ ЭД БАДЫГ ХИЙЖ СУРСАН С.БАЯР, Х.БАТТУЛГА, Л.БОЛД, НЯМТАЙШИР, Д.СУГАР НАР ТӨРИЙН НЭРЭЭР МИАТ-ИЙГ ДЭЭРЭМДЭЖ ЭХЭЛЛЭЭ

http://sharmedee.mn/?p=4477

/Төрийн нэрээр МИАТ-ийг дээрэмдэж “Mongolian airlines”-д өгч буй халуун баримтуудын эхний хэсэг/
Улсынхаа урдаа барьдаг үндэсний агаарын тээвэрлэгчээ хомхойрч улайрсан нөхдийн идэш болгон өгч суугаагаа манай УИХ-ын гишүүд мэдэж байгаа болов уу? Шатахуунаа хэдэн олигархийн мэдэлд өгчихөөд өнөөдөр үнийг нь зохицуулж чадахгүй суугаа. Юутай ч шатахууны үнэ, валютын хөөрөгдлөөр хуралддаг түшээд “МИАТ” хийгээд “Mongolian airlines”-ын асуудлаар яаралтай хуралдаж анхаарлаа хандуулах цаг ирлээ.

Х.Баттулга, Лу.Болд нар МИАТ компанийг дээрэмдсээр байгааг хэн ч анзаарахгүй байна гэж үү

http://news.zindaa.mn/%D0%B1%D0%B8%D0%B7%D0%BD%D0%B5%D1%81-%D0%B2%D0%B8%D0%B4%D0%B5%D0%BE/jhn

Цагтаа Монголын гурван том саалийн үнээний нэг байсан МИАТ компани туйлдаж байна. Монголын агаарын тээврийн үйлчилгээний загалмайлсан эцэг хамгийн отгон хүүдээ нэрээ, бизнесийн түүхтэйгээ “дээрэмдүүлээд”, одоо ч сая сая доллараар “хөрөнгө оруулсаар” байгаа ажээ. Өнгөрсөн оны 11-р сард байгуулагдсан “Монголиан Эйрлайнс” гэх хувийн авиа компанийг уншигч та дуулсан нь лавтай.

Монголчуудад бол “Монголиан Эйрлайнс” гэдэг нь шинэ нэр. Харин гадныханд бол МИАТ компанийн англи нэр. МИАТ компанийн логоны доор “Mongolian Airlines” хэмээх бичиг одоо ч дурайж байгаа. Тиймээс Монголын төрийн өмчит компаниар үйлчлүүлж байна гэж гадныхан ойлгоно. Хөрөнгө мөнгө, хүн хүчээр халгиж цалгин гарч ирсэн “Монголиан Эйрлайнс” иргэний агаарын тээврийн салбарт өрсөлдөөнийг нухчин дарж, МИАТ компанийг угжиж хөл дээрээ дэнтэй дунтай босч ирлээ.