Х.Баттулга, Лу.Болд нар МИАТ компанийг дээрэмдсээр байгааг хэн ч анзаарахгүй байна гэж үү

http://news.zindaa.mn/%D0%B1%D0%B8%D0%B7%D0%BD%D0%B5%D1%81-%D0%B2%D0%B8%D0%B4%D0%B5%D0%BE/jhn

Цагтаа Монголын гурван том саалийн үнээний нэг байсан МИАТ компани туйлдаж байна. Монголын агаарын тээврийн үйлчилгээний загалмайлсан эцэг хамгийн отгон хүүдээ нэрээ, бизнесийн түүхтэйгээ “дээрэмдүүлээд”, одоо ч сая сая доллараар “хөрөнгө оруулсаар” байгаа ажээ. Өнгөрсөн оны 11-р сард байгуулагдсан “Монголиан Эйрлайнс” гэх хувийн авиа компанийг уншигч та дуулсан нь лавтай.

Монголчуудад бол “Монголиан Эйрлайнс” гэдэг нь шинэ нэр. Харин гадныханд бол МИАТ компанийн англи нэр. МИАТ компанийн логоны доор “Mongolian Airlines” хэмээх бичиг одоо ч дурайж байгаа. Тиймээс Монголын төрийн өмчит компаниар үйлчлүүлж байна гэж гадныхан ойлгоно. Хөрөнгө мөнгө, хүн хүчээр халгиж цалгин гарч ирсэн “Монголиан Эйрлайнс” иргэний агаарын тээврийн салбарт өрсөлдөөнийг нухчин дарж, МИАТ компанийг угжиж хөл дээрээ дэнтэй дунтай босч ирлээ.


Түүхийн хуудсыг эргэн сөхье. 1925 оны тавдугаар сарын 25-нд Монголд нисэх хүчин байгуулагдав. Энэ бол өнөөгийн МИАТ-ийн түүхийн эхлэл. Тус компани 1956 онд ЗХУ-аас таван ширхэг Ан-2 онгоц авч, монголчууд хуваарьт нислэгээр тогтмол үйлчлүүлэх болов. 1993 оны наймдугаар сарын 12-ны өдөр Зам тээвэр, холбооны яамны сайдын шийдвэрээр МИАТ нэгтгэлийг Иргэний агаарын тээврийн удирдах газар, Монголын иргэний агаарын тээвэр компани болгон өөрчилжээ. МИАТ компани байгуулагдаад 87 жил болж байна. Харин “Монголиан Эйрлайнс” нэг нас хүрээгүй явна. Гэтэл тус компани 55 жилийн түүхэн ойгоо тэмдэглэн өнгөрүүлсэн тухай “1956 онд таван ширхэг Ан-2 онгоц авсан нь Монголын нисэх хүчний түүхийн шинэ хуудсын эхлэл байсан. Ан-2 маягийн агаарын хөлгийн цаашдын ашиглалтын шинэ үеийн түүх нь “Монголиан Эйрлайнс” групп болж байна. Өнөөдөр Фоккер-50 агаарын хөлгөөр шинэ үеийн түүхийг бүтээхээр эхэлж байгаа нь 55 жилийн тэмдэглэлт ойтой давхцаж, 2011 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр өнгөрүүллээ” гэж сайтдаа бичээ. Ичих нүүргүй гөрдсөн энэ мэдээллийг МИАТ ч, Төрийн өмчийн хороо ч, Иргэний нисэхийн ерөнхий газраас ч “тоосонгүй”. “Монголиан Эйрлайнс” группын зуун хувийн хувьцааг “Бодь интернейшнл” компани өнгөрсөн онд шилжүүлэн авсан тухайгаа мөн танилцуулсан байх юм. Гэхдээ хэнээс, хаанаас шилжүүлэн авснаа дурдсангүй. “Бодь интернэйшнл”-ийн том босс нь УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд асан Лу.Болд гэдгийг бүгд мэднэ. Миний бодоход, Лу.Болд төрөөгүй байхдаа энэ компанийг үүсгэн байгуулжээ.

“Монголиан Эйрлайнс” группын 49 хувийг “Бодь интернейшнл” групп, 30 хувийг МАК компани, 21 хувийг иргэн Ч.Хоролсүрэн эзэмшиж байгаа аж. Иргэн Ч.Хоролсүрэнгийн хувьцаа нь “Женко” группын эзэмшлийнх гэх. Одоогийн хувь эзэмшлээс нь харахад “Монголиан Эйрлайнс” авиа компанийн бизнесийн стратеги нь илэрхий болж байгаа аж.

Монголын тэргүүн баяны титмийн төлөө 20 жил цусгүй дайн зарласан Лу.Болд, Х.Баттулга нар Монголын хамгийн хүчирхэг авиа компани байгуулах эрх ашиг дээрээ нэгдэж, “эвлэрчээ”. Төслийг гардан гүйцэтгэгч, анхны хөрөнгө оруулагч нь “Бодь интернейшнл” групп буюу Лу.Болд лицензийн менежментийн баг нь “Женко” групп буюу Х.Баттулга байхаар хоёр талаас тохирсон бололтой.

Тэд эхний алхмаа Монголын анхны хувийн авиа компани болох “Аэро Монголия”-гаар эхэлжээ. Х.Баттулга сайд байхдаа “Аэро Монголия” компанийн үйл ажиллагааг хэсэг хугацаанд зогсоосны дараа “Бодь”-ийнхон тус компанийг худалдан авах санал тавьсан байдаг. Худалдааны хэлцэл бүтэн жил үргэлжилсний эцэст “Бодь”-ынхон татгалзжээ. “Энэхүү худалдааны хэлцэл нь анхнаасаа тухайн компанийг авах гэсэндээ биш, судалгаа хийх зорилготой байсан гэдэг нь ойлгомжтой” хэмээн эх сурвалж ярьж байна.

Энэ хугацаанд Х.Баттулга сайдын хамгийн их анхаарал тавьж, тулж ажилласан байгууллага нь МИАТ гэдгийг хүмүүс мэднэ. Зам тээвэр, хот байгуулалтын салбарт мундахгүй олон ажил байсан ч МИАТ компани сайдынхаа “хайр халамж”-ийг хамгийн их хүртсэн. Тэгэхээр МИАТ-ийг судлах үүргийг Х.Баттулга хүлээсэн бололтой юм.

Хувьсгалын тохироо нэгэнт бүрдсэн тул 2011 оны намар тэд галт тэргээ хөдөлгөжээ. Ингэхдээ гол хүчээ МИАТ руу хаясан байна. Эхлээд МИАТ-ийн нэр, түүхийг ямар нэгэн байдлаар хуваах гарцаа олсон байна. Учир нь шинэ тутам авиа компани байгуулбал дотоод, гадаад нислэгийн эрхээ авах гэж олон жилийг туулах ёстой болно. Дээрээс нь гадны авиа компаниуд, агаарын тээврийн олон улсын байгууллагууд итгэл үзүүлэх гэж дахин цаг алдана. Монголын хоёр том босс ийм “тэнэг” суботник хийхийг яахан хүсэх билээ.

Удалгүй Х.Баттулгын дэмжлэгээр Ц.Орхоныг 2010 оны 5-р сарын 26-ны өдөр Засгийн газрын шийдвэрээр МИАТ-ийн гүйцэтгэх захирлаар томилсон байдаг. 1990 оноос хойш МИАТ компанид ажиллахдаа Маркетингийн албаны дарга болтлоо дэвшсэн нэгэн. Нислэгийн удирдагч мэргэжилтэй. Түүнийг ёсчлоход Д.Сугарын хөөцөлдлөгөө, дэмжлэг жинтэй хувь нэмрээ оруулсан гэдэг. “Монголиан Эйрлайнс” авиа компанийн ил далд дээрмийг Ц.Орхон захирал огт мэдээгүй дүр эсгэнэ. Тэр ч бүү хэл, МИАТ-ийн гүйцэтгэх захирал нь “Монголиан Эйрлайнс” групптэй “Gode share”-ийн гэрээ хийх сонирхолтой гэнэ. Хэрвээ МИАТ компани энэхүү гэрээндээ гарын үсэг зурвал төрийн болон хувийн өмчийн хоёр компани үндсэндээ нэг халаастай болж, бие биенийхээ өмнөөс нислэг үйлдэх боломжтой болох аж. Ижил нэртэй компанийн хувьд ийм гэрээ хийвэл МИАТ-ийн нэрийг барьсан хувийн коапанид нь илүү ашиг авчрах нь гарцаагүй. Тэгэхээр Ц.Орхон бол МИАТ-ийн хүн биш гэдэг нь төвөггүй ойлгогдоно.

2012 оны эхээр буюу Л.Болд сайдыг огцрохоос өмнөхөн МИАТ-ийн “Аэробус” онгоцыг Батлан хамгаалах яаманд шилжүүлсэн байдаг. Мэдээж төрийн өмчийн хорооны даргын шидвэрээр шүү дээ. Монголын цэрэг армийг зөөх зорилгоор ийм шийдвэр гаргасан гэнэ. Гэтэл МИАТ компани дээр энэ төмөр хөлгийг хөдөлгөхийн тулд 20 сая гаруй долларын зардал гаргаж, инженер техник, нислэгийн багийг бэлджээ. Гэвч МИАТ-ийн “Аэробус” гэмтэлтэй гэх шалтгаанаар удаан хугацааны амралтанд байсаар Батлан хамгаалах яам руу шилжсэн байна. Харин одоо МИАТ-ийн 20 сая долларын өртөгтэй мэргэжлийн багийн ихэнх мэргэжилтнүүд “Монголиан Эйрлайнс” руу орчихжээ. Харж байгаа биз. “Аэробус”-ндаа гол нь биш, мэргэжилтнийг хулгайлахад хамаг ханхаарал төвлөрч байж. Одоо МИАТ дахиад “Аэробус” онгоц авч гэмээнэ дахиад л 20, 30 сая доллар гаргах шаардлагатай.

Гэтэл “Монголиан Эйрлайнс” компани хоёрын хоёр “Аэробус” онгоц худалдан авч байгаагаа “гайхуулж” байна. Нэгийг нь энэ оны 3-р сарын 6-нд оруулж иржээ. Отгон авиа компани хоёр “Фоккер-50” онгоцтой, хоёр “Аэробус” онгоцтойгоор Монголын иргэний агаарын тээврийн салбарт хоёр дахь том өрсөлдөгч боллоо. Тус компанид хүн хүчний гачигдал, зовлон гэж алга. МИАТ-ээс гадна “Аэро Монголия” компаниас нэлээдгүй боловсон хүчнийг өөртөө татсан байна. За энэ ч яахав, зах зээлийнхээ хуулиар шийдэгдэж байгаа бизнесийн өрсөлдөөн гэж цайруулж болох эд. Харин төрийн өмчит, Монголын иргэний агаарын тээврийн хамгийн хүчирхэг компани МИАТ томоохон боловсон хүчнүүдээ “Монголиан Эйрлайнс”-д зүгээр тавиад туучихна гэдэг чинь орчин цагийн хамгийн шилдэг онигоонуудын нэг мөн биз дээ.

Одоо “Монголиан Эйрлайнс” группэд зах зээлд байр сууриа бататгах ганц дайралт үлдэж. Тэр нь МИАТ-ийн уналт. Агаарын тээврийн хамгийн ашигтай борлуулалтыг хийдэг гадаад нислэгийн 90 гаруй хувийг МИАТ дангаараа хийсээр байгаа нөхцөлд “Монголиан Эйрлайнс” босохгүй. Тэгэхээр МИАТ-ийг чиглэсэн “Монголиан Эйрлайнс”-ын дээрэм, ил далд үргэлжилсээр байх нь илэрхий. Засгийн газар, Төрийн өмчийн хороонд ард түмний өмчийг энэ дээрэмчдээс хамгаалах эх оронч нэг ч алга гэж үү?

Ш.Ундрам
төр гэдэг чинь хий хосон зүйл байдаг юм байна, одоо хувьчлал нэрийн дор ил луйвар хийдэг болж

  • 2012 оны 11 сарын 02
БИТГИЙ ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ БИЧЭЭД БАЙ. МИАТ-ЫН АНГЛИ НЭР ЧИНЬ ” MIAT airlines ” ГЭДЭГ БИЗ ДЭЭ. МИАТ-ЫН ХЭН ГЭДЭГ ЯМАР СҮРХИЙ БОЛОВСОН ХҮЧИН НЬ МОНГОЛИАН ЭЙРЛАЙНЭС-Т ОЧСОН ЮМ БЭ ?. ТЭГЭЭД БАС ТОМООХОН МУНДАГЧУУД НЬ ГЭЭД БАЙГАА ШҮҮ ХЭ ХЭ. НЭРТЭЙ УСТАЙ НЬ ТЭР ТЭР ГЭЭД БИЧЭЭДЭХ ДЭЭ. ХА ХА
  • 2012 оны 11 сарын 05
галт тэрэг хөдөлсөн, одоо хожимдсон байхаа.

  • 2012 оны 11 сарын 02
chadal ni baival henii ovort oroh ni hend hamaatai yum be battulga avchval harin oshoo goe bolgoj magadgvi huuchin huu namiin luivarchid gvtgeh yumaa olj yadah yumaa shees ni goojloo yanaa

  • 2012 оны 04 сарын 07
АТГ-ынхан ийм авилгыг ерөнхийлөгч Элбэгдорж байгаа цагт шалгахгүй. Хэдэн Засаг дарга нараар оролдоод л Сонгуулийн өмнөх компаний гар хөл болж байна.Баттулга сайд болохоор гудамжинд алхаж яваа дээд боловсролтой хэн нэгнийг сайдаар тавьсан дээр юм.

  • 2012 оны 04 сарын 06
Iimhumuus avaad neg ulaihgui nisehl buudal ongotstoi boluul bolj l bn shd yaadaj iim yum bichij bga hun ni gadagsha yavj uzsen bolovuu neg haritsuulad uzeesei unendee l ichmeer shuu gadny humuustei irvel buur sanaa zovmoor novshiin hudla saiduud yu hj bgn ichih ch ugui uursdiigu aimaa gd nodtson zunduu nisdeg sanaa zovno ntr bhgui ain

  • 2012 оны 04 сарын 05
Battulga demii hun dee

  • 2012 оны 04 сарын 05
ene bol amidarliin shalgaral. OORSDOO AJIL HIIHGUI HIIGEED BAIGAA HUMUUSEE TAIVAN AJILIIG NI HIILGEHGUI. MONGOLCHUUD BIDEND SURAH ZUIL IH BNA. AJIL HIIGEED TOLGOIGOO AJILLUULAAD ULSAA HOGJUULEH SONIRHOLTOI ZALUUST BUU SADAA BOL. YAG UNEN BARIMTTAI. GERCH TEI MEDEELELD ANHAARLAA HANDUULTSGAAYA BIDNII AH DUU NAR L AJILIIN BAIRTAI BOLJ BAIGAA

  • 2012 оны 04 сарын 05
Чадалтай инженерүүдээ хэлмэгдүүлж халчихаад, МИАТ-хан одоо л гэнэт боловсон хүчнээ үгүйлж гэнэ. МИАТ өрсөлдөх чадваргүй болсон бол хувийн хэвшлийнхэнд орон зайгаа тавьж өг дөө. Чаддаг нь гарч ирээд, чадахгүй нь дампуурах хэрэгтэй ш дээ. Эцсийн эцэст сонголтыг ард түмэн л хийнэ ш дээ.
  • 2012 оны 04 сарын 05
Шударга өрсөлдөөний хуулинд өөр компаниас бэлтгэгдсэн боловсон хүчнийг нь хулгайлбал тухайн хүнийг хөгжүүлэхэд зарцуулсан хөрөнгийг нөхөн төлүүлдэг заалт оруулмаар байна

  • 2012 оны 04 сарын 05
Ene company chin Horolsuren, Sugar hoyoriinh shuudee. Ted Orhoniig MIAT-iin zahirlaar tomilson yum. Horolsuren Sugariig ashiglaj MIAT-iig yaj idej barah ve geed suuliin 7 jil zutgej suuldee iim l yum hiij bna daa.

  • 2012 оны 04 сарын 05
Баттулга ч дээ.

  • 2012 оны 04 сарын 04
MAN-nhan uhleeldee he he

  • 2012 оны 04 сарын 04
МИАТ байдгаараа л байна,Энэ компани хэвийн ажиллаж байна,Бусармаг хумуус бусдын анхаарлыг өөрөөсөө холдуулах гэж балай юм захиалж бичуулэх юм ,Сайн бодоод уз дээ ямарч утгагуй худлаа зохиол бичээд,Баттулги

  • 2012 оны 04 сарын 04
MIATg huvichlah tsag ni bolson. Toriin nereer hedhen hun idej uugaad duuslaa.

  • 2012 оны 04 сарын 04
MIAT-g huvichilaachee. Toriin neren dor idej uugaad duuslaa.

  • 2012 оны 04 сарын 04
МИАТ ЕР НЬ ДАНДАА СААТАЛ , ДАНДАА ЧИРЭГДЭЛ , ГОМДОЛ ,ЗӨРЧИЛ . ДОТРОО ХЭРҮҮЛ ТЭМЦЭЛ ЯАЧИХСАН ГАЗАР ИЙМ БАЙДАГ ЮМ. ЕРӨӨСӨӨ ХӨГЖИХГҮЙ БАЙГААГИЙН ҮНДСИЙН ҮНДЭС НЬ ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИ НЭРИЙН ДОР МАН-ЫН ТОМЧУУДЫН ШУУД ХАРААТ БАЙГААГААС ШҮҮ ДЭЭ

  • 2012 оны 04 сарын 04
МИАТ-ЫГ ХУВЬЧЛАХ ЦАГ НЬ БОЛЧИХСООН. ЯАГААД ГЭВЭЛ ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИ НЭРЭЭР УЛС ТӨРӨӨС ШУУД ХАРААТ БОЛЧИХСОН. ДАРГА УДИРДЛАГА НЬ ДАНДАА УЛС ТӨРИЙН ШАХААНЫ ХҮМҮҮС. ХЭРЭЭС ХЭТЭРСЭН ОЛОН БӨГӨӨД ЯМАРЧ ИДЭВХИ САНААЧЛАГАГҮЙ МӨРТӨӨ СУЛ ӨНДӨР ЦАЛИНТАЙ АЖИЛТНУУДААР ДҮҮРЧИХСЭН ГАЗАР.

  • 2012 оны 04 сарын 04
ene unen.nisej baigaa ongotsond suuhaas aidag bolood bn.say 3 sariin 31 nd japanaas mongolruu niseh om 502 ongotsond gemtel garlaa geed 2 honog saatsan.ajlaa medehgui heden nohodod hunii ami yu ch bish ni haragdaj bailaa.hudlaa uls torjood tsaaguuraa niilj huiwaldaj idej uudgaa bolimoor um shigee.nuuren deeree olon nam tanai manai geed lard tumnii nudendeer hereldeed l neg l ikh ekh oronch humuus hachir deeree ger bul hud urgiin boon holboos ali nam holboo bugd luibarchid.bid medserr baij l hoshigroond ni orchih um daa hoorhii.
  • 2012 оны 04 сарын 04
Энэ Лу Болд яасан шуналтай хүн бэ? 100 наслах биш дээ.Батлан Хамгаалахын сайдаар ажиллаж байхдаа 110-р ангийн захирагч Батцэнгэлийн Ганбаатараас араб азарга авч ажил дээр нь тогтоож байсан.Мөн дараа 2012 онд ажилтай байлгахын тулд араб гүү авч байж хөдөө мал ангийн даргаар тавьсан шүү дээ.Нөгөө Ганбаатар нь хангалтын мах бэлдэнэ гээд баахан бэлэн мөнгөөр тоглоод л зочид буудлаар хоноглоод л ангийн хүүхэн Г.Отгонтой буудалдаад л явж байна даа. Улсын мөнгө ингэж л урсаж байна даа. Ард түмэн минь дээ.

  • 2012 оны 04 сарын 04
huvchilagdah yostoi gej helseeer baihad tomchuud ni huvaaj ideh umgui bolchood huvchilj chadahgui baisan MIAT-iig ingej neg tseverhen argaar buulgaj avsan ch yaadgiin. Er ni unshaad baisan chini Mongolian Airlines nereer ni nerlelchihsen um bol sain l biz. yadaj gadaadiin tuvshind hureh uilchilgee yavuulj chadaval mongol airline gej heluuleh l um chini !!!

  • 2012 оны 04 сарын 04
tasiig aeromongoloos hudaldaj avsan bizdee gehdee um unnre saihan baidag um 55 jiliin oi hiij baigaa bol tas nerteigeer hiih heregtei deerhi medeelel 100% unen bichsen bna
  • 2012 оны 04 сарын 04
МИАТ зайлвал таарнаа. улстөрчдийн саалийн үнээ нь балрах гээд. улсын мөнгө цуслагчид боож үрхэх гэж яваа нь энд харагадж байна

  • 2012 оны 04 сарын 04
Хулгай хийхээс өөр юм мэддэггүй муусайн шаарнууд тамын ангалаар орж эртхэн алга болоосой. Монголын хойч үеийнхний хараалыг идэж дуусах муусайн хүн сүнснүүд. Бүгдээрээ адилхан шаарнууд. Улс орныхоо хөрөнгө мөнгийг цусалчихаад зүгээр унтаж чаддаг шаарнууд юм байх даа. Нүгэлтэй хогнууд. Дандаа идэж уухыг бодсон, улс төрийн алба ярьсан адилхан хогнууд.

  • 2012 оны 04 сарын 04
Aldsan hunii 10 tamiin neg l baina

  • 2012 оны 04 сарын 04
Би энэ компанид ажилладаг хүүн.Нисэхэд 31 дахь жилдээ ажиллаж байна. Би дээхэн үед МИАТ-д ч ажиллаж байсан. Нисэхийн түүхийг нарийн судалж бичиж ард иргэдэд зөв ойлголт өгөх ёстой. Тэрнээс бус хэн нэгнийг муулж өс хонзонгоор бичиж болохгүй.1993 онд тэр үеийн нисэх 2 хуваагдан Тас компани, МИАТ компани гэж бий болсон.Тас компани 70 шахам Ан-2 онгоцтой анх байгуулагдсан. Ан-2 онгоц 1956 оноос манайд нисэж эхэлсэн. Энэ компанийг л худалдан авч өргөжүүлсэн. Тэгэхээр 1956 оноос эхлэлтэй гэх нь зөв биз дээ? Одоо ч энэ агаарын хөлөг нислэг үйлдэж байна.Энэ компанид Баттулга ямар ч хамаагүй. Мөн МИАТ-ын боловсон хүчинг ч аваагүй. Үнэн юм нь энэ.

  • 2012 оны 04 сарын 04
MIAT- MONGOLIAN CIVIL AVIATION TRANSPORTATION ??? МИАТ-ын нэрийн англи орчуулга нь энэ биш үү

  • 2012 оны 04 сарын 04
Nymdorjiin olson eeljit nuuts geree yu.

  • 2012 оны 04 сарын 04
nyamdorj gemgui tsarailah geed barahgui l bnaadaa keekekekekek

  • 2012 оны 04 сарын 04
shaana biz nyamdorjiin zahialaga

No comments:

Post a Comment