“Mining
Mongolia 90” олон улсын нээлттэй чуулга уулзалт өчигдөр хоёр дахь өдрөө
үргэлжилж, өндөрлөв. Уг чуулганд оролцсон “Эрдэнэс Таван толгой”
компанийн гүйцэтгэх захирал Б.Энэбиш дэлхийд ашиглаж эхэлж байгаа
коксжих нүүрсний том ордуудын нэг Тавантолгойд дэд бүтэц, үйлдвэрүүдийг
цогцолбороор барих шаардлагатай гэдгийг онцолж байлаа. Тавантолгойн
ордоос энэ оны эхний дөрвөн сарын байдлаар нийт 1.1 сая тонн нүүрс
олборлосон нь өмнөх нэг жилийнхтэй дүйсэн үзүүлэлт болж буй. Харин ирэх
онд дээрх тоог долоо, 2014 онд 10, 2015 онд 15, 2016- 2017 онд 20 саяд
хүргэхээр “Эрдэнэс Таван толгой” компанийнхан төлөвл ө жээ. Үүнээс Таван
толгойн уурхайн олборлолтын үйл ажиллагааг жигдэрсэн гэж болох аж.
Баруун Цанхийн нөөцийн шинэчилсэн тооцоог гаргаж дуусгасан бөгөөд Эрдэс
баялгийн зөвлөлөөр хэлэлцүүлэхэд бэлэн болсон гэнэ.
элдэв ЯРИЛЦЛАГА, МЭДЭЭНИЙ ЦУГЛУУЛГА блог*Collection of interviews, news and articles* Sammlung von Interviews, Nachrichten und Artikeln
Showing posts with label Эрдэнэс Таван Толгой. Show all posts
Showing posts with label Эрдэнэс Таван Толгой. Show all posts
Татвар төлөгчдийн анхааралд- "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг худалдан авсан аж ахуйн
http://www.mta.mn/news/show/831
Татвар төлөгчдийн анхааралд
Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 132 дугаар тогтоолоор "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг худалдан авсан аж ахуйн нэгж хүсэлт гаргасан тохиолдолд уг хувьцааг нь эргүүлэн авах, төлсөн төлбөрийг буцаан олгох ажлыг нэг удаагийн арга хэмжээ болгон зохион байгуулхаар шийдвэрлэсэн болно.
Иймд хувьцааны төлбөрөө буцаан авах хүсэлтэй байгаа аж ахуйн нэгжүүд харъяа татварын хэлтэстээ хувьцааны төлбөрийг буцаан авах тухай хүсэлтийг албан бичгээр 2013.05.01ний өдрийн дотор гаргаж өгөхийг анхааруулж байна.
Дээрх мэдээллийн талаар асууж лавлах зүйл байвал Татварын Ерөнхий Газрын 326388 дугаарын утсанд холбогдоно уу!
Татварын Ерөнхий Газрын ТХУАГЗ
Б.Энэбиш: Хэлэлцээрээс бүх зүйл шалтгаална
2011 оны 2 сарын 2
Б.Энэбиш: “Чалко”-той хийсэн гэрээг ил болгох хэрэгтэй
http://economy.news.mn/content/132012.shtml
“Ярилцах
танхим” энэ дугаарын зочноороо “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх
захирал асан Б.Энэбишийг урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Таны удирдаж байсан “Эрдэнэс Тавантолгой” компанийн үйл ажиллагаа тун хүнд байдалд орсон бололтой. Таныг ажлаа өгөх үед нөхцөл байдал ямархуу байсан бэ, ер нь компанийн үйл ажиллагаа хэр явж байгаа бол?
-Өнгөрсөн оны аравдугаар сард ажлаа хүлээлгэж өгөх үед хүлээгдэж байсан урсгал ажлуудын төлбөрийг төлөөд санхүүгийн хувьд дансандаа 80 орчим тэрбум төгрөг буюу ойролцоогоор 60 сая ам.долларын үлдэгдэлтэй байсан. Үйл ажиллагаа, нүүрсний олборлолт нь тогтмол явагдаж байгаа, ахисан төвшний санхүүжилтийн олон хувилбар дэвшүүлж хэлэлцээ хийсэн, дөхүүлсэн ийм л байдалтай хүлээлгэж өгсөн. Үндсэн үйл ажиллагаа болох нүүрс олборлолтын хувьд 2011 онд нэг сая тонн нүүрс олборлосон, 2012 онд оны эцэс гэхэд олборлолтын хэмжээ 3.5 сая тонн хүрэх бүрэн боломжтой байсан. Компанийн цаашдын үйл ажиллагаанд онцгой чухал цахилгаан станц болон нүүрс баяжуулах үйлдвэр байгуулах Техник, эдийн засгийн үндэслэлийг нь дуусгасан, Баруун Цанхийн талбай дээр үйл ажиллагааг нь нээж, “Эрдэнэс Тавантолгой” энэ хэсгийн талбайгаас нүүрс гаргах, орлого олох боломжийг нь нээж өгөөд гарсан даа. Зээлийн тухайд жаахан дэлгэрэнгүй хэлье.
Өнөөдөр 9 цаг 48 минут

Subscribe to:
Posts (Atom)