Showing posts with label Энхбат. Show all posts
Showing posts with label Энхбат. Show all posts

Монголын төр uranium-д санаа тавьж эхэллээ

http://www.vip76.mn/altangerelpg/xevleliin-toim/8633-mongolyn-tor-uranium-d-sanaa-tavijexellee.html?tmpl=component
2009 оны 5-р сарын 30, Бямба гариг, 12:20
Уншсан: 1665
УИХ-аар ураны бодлогыг хэлэлцэнэ
Цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар Монгол Улсын төрөөс баримтлах бодлого, хэрэгжүүлэх хө-төлбөрийн төслийг УИХ- аар хэлэлцэхийг өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт хуралдсан чуулганы нэгдсэн хуралдаанаар дэмжив. Энэ үйл явдал дэлхийн их гүрнүүдийн, ялангуяа манай хөршүүд БНХАУ, ОХУ болон Франц, Японы анхаарлын төвд байлаа.

ЦӨМИЙН ЭНЕРГИЙН ТУХАЙ ХУУЛЬ”-ИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ХҮРЭЛЦЭН ИРЭХИЙГ УРЬЖ БАЙНА.

http://mining.mn/newsDetails.aspx?NewsID=1981
2009/09/14
Эрхэм хүндэт таныг МУУҮА-аас зохион байгуулах “ЦӨМИЙН ЭНЕРГИЙН ТУХАЙ ХУУЛЬ”-ИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ХҮРЭЛЦЭН ИРЭХИЙГ УРЬЖ БАЙНА.

Хэлэлцүүлцэг 2009 оны 9-р сарын 17-ний Пүрэв гаригт 9:30-13:00 цагийн хооронд Корпорейт зочид буудалд болно.

Урилгаар:
• Канадын ЭСЯ
• АНУ-ын ЭСЯ
• Японы ЭСЯ
• ОХУ-ын ЭСЯ
• Германы ЭСЯ
Английн ЭСЯ
• Францын ЭСЯ
• ЭБЭХЯамны Дэд сайд Д.Ариунсан
• Цөмийн энергийн агентлагийн дарга С.Энхбат*
• Мон-Атом компанийн дарга Г.Цогтсайхан
• Ерөнхийлөгчийн Тамгын Газрын Уул уурхайн асуудал эрхэлсэн зөвлөх П.Цагаан нар оролцоно.

2009 оны 9-р сарын 15-ны дотор Утас: 976-11-314877 (Гүнжиймаатай ярих) gunjiimaa@miningmongolia.mn хаягаар хариу мэдэгдэнэ үү.

МУУҮА

Areva signs Mongolian memorandum

07 October 2009

French nuclear company Areva has signed a Memorandum of Understanding (MoU) on nuclear energy and radioactive materials cooperation with Mongolia's Atomic Energy Department (AED).

Areva-Mongolia (Embassy of Mongolia, Vienna)

Lauvergeon meets with President Elbegdorj

(Image: Embassy of Mongolia, Vienna)

Mongolia Denies Talks with Japan, US to Store Nuke Waste

эх сурвалж http://english.cri.cn/6966/2011/05/12/1821s636921.htm
Он сар 2011-05-11 23:58:25 Xinhua Web Editor: Xu

Mongolian government officials on Wednesday denied Japanese media reports that the country is considering setting up a nuclear waste storage facility for Japan and the United States.

"A report in Japanese newspaper Mainichi about Mongolia storing nuclear waste of Japan and U.S. is incorrect," Agvaanluvsan Undraa, Mongolian nuclear physicist and special advisor to Foreign Minister Gombojav Zandanshatar, said at a press conference.

As "third neighbors," Japan and the U.S. both signed a memorandum of understanding with Mongolia on peaceful use of nuclear energy, Undraa added.

Цөмийн энергийн газрын дарга С.Энхбат хууль завхруулж, их аварга Асашёорюү ураны орд эзэмших болжээ

эх сурвалж http://www.dailynews.mn/?vfile=7&vmet_id=14107&vmet_main=4915

он сар

-ЯПОНЧУУД УРАНЫ ОРДОД ХӨРӨНГӨ ОРУУЛАХ НЭРИЙДЛЭЭР МӨНГӨ УГААЖ БАЙНА ГЭВ ҮҮ?-

Дэлхий нийтэд эрчим хүчний хэрэглээ эрс өсч буй өнөө үед атомын ца­хил­гаан станцын түүхий эд болох ураныг олох нь олон улс орны толгойны өвчин болоод буй. Тий­мээс дэлхийн өнцөг булан бүрт энэ баялгийн эрэлд мордож их хэмжээний хөрөнгө хүч зарцуулдаг болсон билээ. Хэдхэн жилийн өмнө нэг кг ураны үнэ 10 ам.доллар байсан бол өнөөдөр нэг LB буюу кг-ынх нь үнэ зургаа да­хин өссөн мэдээтэй бай­на. Цаашид ч үнэ нь өснө гэж шинжээчид үздэг. Бай­га­лийн баялгийн үнэр аваг­чид өнөөдөр зөвхөн Мон­голын алтыг бус ураныг сонирхох бо­лов. Ураны талаар ямар ч ойлголтгүй явсан мон­голчууд бид нэг л мэдэхэд гадаадынхны тэмцлийн талбар болж хувирлаа. Ураны ашиг­лалт, хайгуу­лын лиценз хаданд гарч, улс төр, бизнесийн бүлэг­лэ­лийнх­ний луйвар, авли­­га дунд "өлгий­дүүлж" явна. Үүний нэг илрэл нь Архангай айм­гийн нутаг дэвсгэрт байр­лах ураны хайгуулын тал­байн тө­лөөх уран мө­рөөсөгч­дийн улайрсан тэмцэл юм. Энэ орд газар тус аймгийн Өндөр-Улаан, Жаргалант, Та­риат гэсэн гурван сумын уулзварт оршдог. Тод­руулбал, Дал­­тын овоо буюу Асар уул нэртэй газар даган байрладаг орд газар юм. Энэ тал­байг эзэмших зөв­шөөрөл анх Ц.Соём­бод байсан ажээ.

Тэрбээр "Монгол 3000" ХХК-ийн захирал. Тэр энэ орд газартаа Оросын "УРГ" компанийн хөрөнгө оруулалтын тусламжтайгаар хай­гуулын ажлаа эхлүүлсэн аж. Ура­ны үнэ хаданд гарч, гадаадынхны сонирхол ихэссэн энэ үед манай улс Цөмийн энергийн тухай хуулиа шинэчлэх шаардлагатай болов. Нэмэлт өөрчлөлт орсон хууль өнгөрсөн арваннэгдүгээр сараас мөрдөгдөж эхэллээ. Хуулийн дагуу энэ чиглэлээр олборлолт, хайгуул хийдэг аж ахуйн нэгжийн шинэчил­сэн бүртгэлийг Цөмийн энергийн газар орон даяар хийх шаардла­гатай болсон байна. Энэ байдлыг Ц.Соёмбо овжноор ашиглаж, багын андаараа түшиглэн мэх зохиожээ. Энэ мэх нь түнш "УРГ" компанийг замаасаа зайлуулж, өөр түншүүдтэй болох. Багын анд С.Энхбат нь Цөмийн энергийн газрын дарга тул "УРГ" компанийн нэр дээр бус "Монгол 3000" ХХК буюу өөрийн нэр дээр шинэчилсэн бүртгэл хийлгүүлэхээр баримт бичиг бүрдүүлэн өгсөн байна. Хууль ном журмынхаа дагуу бол Ц.Соёмбо 51 хувь эзэмшдэг "УРГ" компанийнхантай тохиролцон дээрх шийдвэрийг гаргах ёстой байсан ч багын андаараа бамбай барьсан нь энэ. "УРГ" компа­нийнх­ныг бичиг баримтаа бүрдүүлж өгөхөд "Шинэчилсэн бүртгэл арай хийгдэх болоогүй байна, хүлээж бай" гэсэн үгээр Цөмийн энергийн газрынхан уясаар байжээ. Гэтэл шинэчилсэн бүртгэл "Монгол 3000" компанийн нэр дээр гарав. Харин "УРГ" компанийнхан Арбитрын шүүхэд гомдол гаргасан байна. Арбитрын шүүх "Монгол 3000" компанийн буруу хэмээн үзэж 1.7 сая гаруй төгрөг гаргуулахаар болсон аж. Иймд Ц.Соёмбо "Б" хувилбартаа оржээ. А.Эрдэнэбат гэх хүнд 49 хувиа арилжжээ. Арилжих юу байх вэ эртнээс төлөвлөсөн ажлаа хийсэн аж. "Б" хувилбар нь их аварга Асашёорюү ахынхаа хамт энэ орд газрыг эртнээс авахаар хөө­цөлдөж ярилцаж байсных. Тэр ордоо "40 мянгатын" нэг дошин дээр өссөн С.Энхбатаараа дам­жуулан их аваргад үнэд хүргэх боломж. Цөмийн энергийн газрын дарга С.Энхбат Өвөрхангай айм­гийнх. Их аварга ч энэ нутгийнх. Иймд нутгийн дүүдээ ураны орд газрын хайгуулын лицензийг ком­панийнх нь нэр дээр болгоход Цөмийн энергийн газрын даргад ядах юм байсангүй. Ийнхүү гурван сумын зааг дээр орших ураны орд хууль бусаар их аваргын аманд аяндаа гүйгээд оржээ. "УРГ" ком­панийнхан харин хохирч үлдэж. Уг нь ч Монголын юмыг монгол хүн авахад харамсаад байх юм алга. Гэхдээ хүн бүр мөрдөх ёстой хууль журам гэж бий. Хууль журмаа мөрдөж байвал бид эх орноо хамгаалж чадаж байна гэсэн үг. Харамсалтай нь хуулиас гадуур Их аваргын мэдэлд очсон энэ орд газарт Японы якуза нарын мөнгө угааж байна гэсэн "хов" хууль хяналтынханд ирсэнд хамаг учир байгаа юм.

Их аварга Асашёорюүгийн ах Сумъяабазарынх гэгддэг Үндэсний хөрөнгө оруулалтын банкаар дам­жуулан энэ орд газрын хайгуулын ажилд зориулан дөрвөн сая ам.доллар төвлөрүүлэн зарцуулж байгаа гэсэн баримт байгаа юм. Энэ бол зөвхөн энэ онд зарцуулах мөнгө. Сумогийн их аварга ч гэсэн жилд ийм их мөнгө зарцуулах хүн мөн үү гэж бодмоор. Учир нь түүний жилд олдог байсан мөнгийг сумо сонирхогчид бүгд цээжээр мэднэ. Ямартай ч эх сурвалжийн өгүүлж байгаагаар их аварга "Нуклер энержи Монгол" гэсэн компани байгуулж, захирлаар нь Амал­хааны Эрдэнэбат гэдэг хүнийг томилсон байх юм. Гаднаас нь харахад их аваргын оролцоо энд байхгүй ч орд газрынхаа хөөцөл­дөх ажлыг ахтайгаа хамт гүйцэл­дүүлдэг хэмээн ойрын эх сурвалж нь мэдээлж буй юм. Энэ компани япончуудтай ямар холбоотойг судла­хад "Хувьцаа шилжүүлэх тухай гэрээний 1.2-т Шилжүүлэн авагч нь компанийн нийт энгийн хувьцааны 45 (дөчин тав) хувь буюу 1307 (мянга гурван зуун долоо) ширхэг хувьцааг шил­жүүлэн авснаар компанийн хувь­цааг 45 (дөчин тав) хувь эзэмшиж, хувьцаатай холбоотой компанийн өөрийн хөрөнгө, үүнтэй холбоотой эрх үүрэг, ашиг сонирхлыг бүрэн эзэмших ба компанийг нь Япон улсын иргэд болон хуулийн этгээд­тэй Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулан, төлбөр, төлөгдсөнөөр шилжүүлэн авагч нь компаниас шилжүүлэн авсан 45 (дөчин тав) хувийн хувьцааг шилжүүлэгч талд буцаан үнэ төлбөргүй шилжүүлэх үүрэг хүлээх болно" хэмээжээ.

Юутай ч Цөмийн энергийн газрын даргатай хуйвалдан Их аварга ураны бизнест хүч үзэхээр болжээ. Хөрөнгө оруулагч япон нь манай их аварга Асашёорюү Д.Дагвадоржийн олон жил нөхөр­лөж буй ойрын анд гэсэн мэдээлэл бидэнд ирсэн юм.

Ураны орд газрыг эзэмших, хөрөнгө оруулах сонирхолтой гэд­гээ мэдэгдээд буй орнуудын тоонд Япон улс зүй ёсоор ордог. Гэхдээ хууль журмын дагуу бус авсан орддоо их аварга буруу гарын мөнгө оруулж байгаа бол харам­салтай юм. Нөгөө талаар хууль хяналтынханд ирсэн мэдээллээр япончууд үнэхээр мөнгө угааж байгаа бол мэдээж энэ нь ноцтой зүйл. Мөнгө угаах нь гэмт хэрэгт албан ёсоор тооцогддог хориотой зүйл билээ. Тэр тусмаа хөрөнгө оруу­лалт нэрээр ийм зүйл хийх нь эргээд сайн үр дагавар авчирдаг­гүйг манай улс битгий хэл дэлхий нийт болгоомжлон хүлээж авдаг.

Монголын зүүн бүс нутагт ураны 80 орчим ордын илрэл байдаг гэдэг. Одоо Дорноговь, Дундговь, Дорнод, Сүхбаатар аймгийн нутагт Канад, Франц, Орос, Америк, Австралийн компаниуд хайгуул хийж байгаа ажээ. Тэдний ураны хайгуулд зарцуулж буй хөрөнгийн хэмжээ сүүлийн хоёр жил огцом өссөн байх юм. Одоогоор 1.4 сая тонн ураны нөөц илрүүлээд буй. 1995 онд манай орныг 80 мянган тонн ураны нөөцтэй хэмээн тодор­хойлж байсан юм. Энэ нь хүйтэн дайны үед цөмийн зэвсгийн гол түүхий эд болохынх нь хувьд ихэд нууцалж байсантай холбоотой гэдэг. Энэ ч утгаараа манай улс ураны салбарт хөрөнгө оруулж буй хөрөнгө оруулагч нарт нарийн хяналт тавьж, шалгуураа өндөрс­гөх хэрэгтэй мэт.

Г.ЯЛГУУН

С.Энхбат: Оросын тал Д.Сугар даргын үгэнд тайлбар хийхийг хүссэн

он сар 2011.03.30 14:43:24 (*.232.29.221)

ОХУ-ын Дум Монголтой хамтарч “Дорнод уран” ком­панийг байгуулна гэдэг эцсийн шийдвэрээ гар­гачихсан. Зарчмаа ч тодорхойлчихсон. Харин Монголын тал Ерөнхий сайд С.Батболдын Орост хийсэн айлчлалын дараа нэг хэсэг шуу­гиж байгаад чимээгүй болчихлоо. Асуудал яагаад гацчихсан юм бэ, С.Энхбат дар­га аа?
- Зүгээр нэг хамтарсан компани байгуулах гэж байсан бол түүн шиг амархан зүйл байхгүй. Маргаашийн дотор ч байгуулж болно. Гэтэл “Дорнод уран” тийм ком­пани биш. Энэ компанийг бай­гууллаа гэхэд юун түрүүнд хаана ажиллах вэ гэдгийг нь шийдэх ёстой.

- Монголын хамгийн их ураны нөөцтэй Дорнод ордыг хамтарч эзэмшинэ гээд шийдчихсэн биз дээ?
- Уг нь бол тийм. Аль, аль тал нь Дорнод ордын лицензийг эзэмшиж байсан “Төв Азийн уран” компанийн 21 хувийг эзэмшдэгийнхээ хувьд энэ асуудлаар тохиролцоонд хүрсэн. Оросын тал манай эрх зүйн орчныг хүлээн зөвшөөрсөн. Манай шаардлагыг ч тэр. Хоёр улсын хооронд ямар ч асуудал байхгүй. Гэтэл энд хамгийн том асуудал болоод байгаа зүйл нь уг ордын асуудал. Дийлдэшгүй хүчин зүйл ч гэмээр юм уу даа.

- Та "Хан ресурс"-ын гомдлыг хэлж байна уу?
- Тийм ээ. Өмнө нь Дорнод ордын лицензийг эзэмшиж байсан Канадын хөрөнгө оруулалттай “Хан ресурс” компани олон улсын арбитрын шүүхэд өргөдөл өгсөн. Бид олон улсын арбитрын шүүхэд өргөдөл өгчихсөн байхад нь Дорнод ордын лицензийг Монгол, Оросын хамтарсан компанид шилжүүлчихвэл энэ маш том асуудал болж хувирна. Бид үүнээс болгоомжилж байна. Шүүхэд ялагдах шалтгаан ч болж болно шүү дээ.

- Хөрөнгө оруулагч тал өнгөрсөн хугацаанд удаа дараа зөрчлөө арилгаагүй. Монголын хууль, эрх зүйн орчныг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэдгээ мэдэгдэж байсан. Засгийн газрын зүгээс лицензийг нь хурааж авахтай зэрэгцээд нөхөн олговор өгнө гэдгээ амласан. Энэ бүхэн олон улсын арбитрын шүүхэд барьж орох бодит тайлбар байж болох юм. Иймд өөрсдийн барьж буй зарчмаа баримтлаад хамтарсан компанийхаа ажлыг урагшлуулах нь оновчтой биш үү?
- Уг нь тэгэх ёстой. Гэхдээ шүүхийн шийдвэр гараагүй байхад бид лиценз өгчихвөл дараагийн том асуудал босно. Шүүх нь Та нар гадаадын байгууллагыг анхнаас нь дээрэлхсэн байна. Лицензийг нь эргүүлж “Хан ресурс”-т өг” гэвэл яах вэ. Тэр үед “Дорнод уран” компаниас эргүүлж аваад “Хан ресурс”-т өглөө гэхэд Оросын тал бидэнтэй бас л шүүхдэх болно. Тэд Монголын төрөөс 200 сая бус хоёр тэрбум ам.доллар нэхээд ирвэл яана. Асуудал үүнд байгаа юм.

- "Хан ресурс" Засгийн газраас 200 сая ам.доллар нэхэж байгаа билүү?
- Тийм ээ. Юу хийсэн, яасан нь ойлгомжгүй байхад л нэхээд байгаа шүү дээ.

- Танайхаас аудит хийлгэхгүй юм уу?
- Асуудал дөнгөж эхэлж байна. Хамгийн түрүүнд арбитрын шүүх энэ гомдлыг бид хэлэлцэх нь зөв үү, буруу юу гэдгийг шийдэх ёстой. Үүнийг шийдтэл бид ямар ч хөдөлгөөн хийхгүй. Одоогийн байдлаар хоёр талын арбитрч ерөнхий арбитрчаа дөнгөж сонгоод байгаа. Ойрын хугацаанд баталгаажуулна. Тэд “Хан ресурс”-ын гомдлыг олон улсын арбитрын шүүхээр хэлэлцэх эсэхээ шийднэ. Гэхдээ тэнд “Тухайн улсын дотоодын шүүх уг асуудлыг хэлэлцсэн бол олон улсын арбитрын шүүх хэлэлцэх шаардлагагүй” гэсэн нэг эрх зүйн гаргалгаа байдаг юм билээ. Ерөнхийдөө тийм шийдвэр гаргах магадлал тун өндөр байгаа.

- Монголын Засгийн газрыг төлөөлж байгаа арбитрч нь хэр нэр нөлөөтэй хүн бэ?
- Барууны арбитрчид маш их бие даасан байдаг. Манайх арбитрчаа сонгохдоо “Хан ресурс”-ын сонгосон арбитрчтай дүйцүүлэхийг зорьсон. Манай зөвлөх компани “Хан ресурс”-ын арбитрчтай дүйж өрсөлдөхүйц нэр хүндтэй долоон арбитрчийн танилцуулгыг бидэнд өгсөн. Тэр долоон хүнээс энэ хүнийг сонгосон.

- Хангалттай туршлагатай гэсэн үг үү?
- Хангалттай туршлагатай. Энэ төрлийн маргаанд төр болон хувийн хэвшлийн аль, алиныг нь төлөөлж байсан. Эцсийн шийдвэрийн ихэнх нь өөрийнх нь талд гарсан байдаг юм билээ.

- Хурал аль улсад болох вэ. Манай талаас улсаа сонгох боломжтой юу?
- "Хан ресурс" Австралид хурлаа хийлгэх санал гаргасан. Манайх хараахан саналаа өгөөгүй байгаа. Бидний хувьд анхнаасаа “Энэ бол арбитрын шугамаар шийдэх асуудал биш” гэсэн байр суурьтай байгаа учраас шүүх хурлыг хаана хийлгэх вэ гэдэг талаар түрүүлж дуугарах хэрэггүй гэж үзсэн. Гэхдээ арбитраар хэлэлцэнэ гэх юм бол бид Австралид хийлгэхгүй. Тэнд Канадын уул уурхайн салбарын нөлөө асар их. Иймд Францыг сонгож магадгүй.

- Та дотоодын шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр үлдэнэ гэдэгт найдаж байгаа юм байна. Гэтэл шүүх ямар шийдвэр гаргасныг хоёр тал өөр, өөрийн эрх ашгийн үүднээс тайлбарлаад байгаа. Таны хувьд товчхон тодорхойлоход Монголын шүүхийг өөрсдийн талд шийдвэр гаргасан гэж үзэж байна уу?
- Шийдвэр нь л тэр байсан. Утгачилбал “Лицензийг нь эргүүлж өгөх, эсэх нь Цөмийн энергийн газрын даргын бүрэн эрхийн асуудал” гэж гарсан. Би шийдвэрийг өөрийнхөө сонирхлын хүрээнд гаргаагүй. Улсынхаа эрх ашгийн төлөө гаргасан. Иймд эргүүлж олгохгүй гэдэг байр сууриа баримтална. Энд өөр хувилбар гэж байхгүй.

- "Хан ресурс" Оросын төрийн мэдлийн “Атом­редметзолота” ком­панийг шүүхэд өгсөн байгаа. Гомдол гаргах болсон шалтгаан нь Монголын Засгийн газартай холбоотой. Энэ асуудалд та ямар дүгнэлт өгөх вэ?
- Канадын шүүхэд “Атом­редметзолота” компанийг өгсөн байна лээ. Өгөхдөө “Монголын Засгийн газарт дарамт үзүүлж, лиценз хураалгасан” гэсэн тайлбар хийсэн. Манай асуудал олон улсын арбитрын шүүх дээр хэрхэн шийдэгдэхээс Оросын талтай хийж байгаа маргааны хариу гарч таарах болов уу.

- Энэ гомдол мөнгөн нэхэмжлэлтэй байх шиг байсан?
- Хохирлоо 300 сая ам.дол­лар гэж үзээд нэхэмжилсэн байсан. Уг нь “Хан ресурс” компанийн үндсэн үнэлгээ нь 20 гаруй л сая ам.доллар шүү дээ.

- Гэхдээ тухайн хөрөнгө оруулагч ирээдүйнхээ олж болох байсан ашгийг стратеги төлөвлөгөөн дээрээ тулгуурлан нэхэмжлэх эрхтэй биз дээ. Энэ утгаараа 20 гаруй сая ам.долларын үндсэн үнэлгээгээ ирээдүйд 200-300 сая ам.долларт хүрнэ гэж үзсэн байж болох юм?
- Тэгж нэхэмжлэл гарах боломжгүй. Олон улсын хуулиар тухайн улс өөрийнхөө хөрөнгийг улс орныхоо эрх ашгийн төлөө эргүүлэн авсан бол хөрөнгө оруулагчийн ирээдүйн ашгийг төлөх үндэслэлгүй гэж үздэг юм байна.

- Оросын талын оролцох шүүх хуралд Монголын Засгийн газрын төлөөлөгч гэрчээр оролцох шаардлагатай юу. “Биднийг Оросын Засгийн газар дарамтлаагүй” гэж хэлэх хэрэгтэй байж мэдэх юм?
- Тэгж магадгүй. Нэгэнт “Хан ресурс” компанийн удирд­лагууд манай улсын Засгийн газрыг Оросын дарамтанд орж, лицензийг нь хураасан гэж үзэж байгаа бол бид тайлбар тавих ёстой.

- Та Засгийн газрыг төлөөлж, Канадын шүүхэд гэрчийн мэдүүлэг өгөх үү. Цөмийн энергийн газрын дарга гэдэг утгаараа?
- Үгүй биз дээ. Тэнд очиж, мэдүүлэг өгөх сонирхолтой хүн олон байх шиг байсан шүү. Гэхдээ тухайн шүүхийн хууль, эрх зүйн орчныг бас харах хэрэгтэй. Наад зах нь, манай Засгийн газраас төлөөлөгч дуудах эрхгүй байж болно шүү дээ. Заавал оролцоно гэсэн зүйл байхгүй.

- Оросын тал энэ асууд­лаар та бүхэнтэй санал солилцсон уу. Танай зүгээс тайлбар хийх хэрэгтэй гэдэг ч юм уу?
- Одоогоор тийм хүсэл илэрхийлсэн зүйл алга. Харин манай хэвлэлд гарсан “Оросын тал дарамталж, шийдвэр гаргуулсан” гэсэн утгатай нэг ярилцлагад тайлбар өгөөч гэсэн хүсэлт гаргаж байсан.

- Хэний ярилцлагад вэ?
- Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар өнгөрсөн оны аравдугаар сард тийм утгатай ярилцлага өгсөн байсан. Тэр ярилцлагад л тайлбар хүссэн.

- Магадгүй Канадын хөрөнгө оруулагчид Д.Сугар даргын ярилцлагыг эрх бүхий албан тушаалтны үг гэдэг утгаар нь баримт болгон ашиглах юм. Тийм үү?
- Тэгэхгүй гэж баталгаа байхгүй. Гэхдээ оросуудыг асуудлыг заавал шүүх рүү аваачихгүйгээр наагуур нь шийдчих болов уу гээд харж байна даа.

- Яагаад?
- Оросын тал ямар ч тохиолдолд Хойд Америкт нэр нүүрээ алдахыг хүсэхгүй л болов уу. “Атомредметзолота” бол Торонтогийн хөрөнгийн бирж дээр асар өндөр нэр хүндтэй компани. “Хан ресурс”-ын дэргэд ёстой компани шиг компани. Иймд Канад дахь сонирхлоо хамгаалахын тулд шүүх хуралд хүргэхгүйгээр асуудлыг шийдэж магадгүй. Энэ нь ч тэдэнд ашигтай.

- Өмнө нь Канадын Элчин сайдын яамнаас танд “Хан ресурс”-ыг хамгаалах сонирхол бүхий захидал ирж байсан. Ойрын хугацаанд шинэ захидал хүлээж аваагүй биз?
- Үгүй шүү. Би Канадаас Монголд суугаа шинэ Элчин сайдтай уулзаагүй байгаа. Захидал ч ирээгүй байна.

- Хятадын хөрөнгө оруулалттай “Шинь-шинь” компанийн асуудал юу болсон бэ. Танд төрийн өндөр албан тушаалтнуудаас “Шинь-шинь” компанийн “хаалгыг нээ” гэсэн албан бичиг ирүүлж байсан гэх юм билээ?
- Гуравдугаар сарын 1-нд манайх лацадсан. Өмнө нь бид зөрчлөө арилгах гурван сарын хугацаа өгсөн. Тэд зөрчлөө арилгаагүй. Ирэх гурван сарын хугацаанд арилгахгүй бол шууд хаана. Тухайн үед ирсэн захидал, албан бичгийг хараад би Хятадын компаниас цалин авдаг хүн Монголын төрд нэгээр тогтохгүй олон байдаг юм байна гэж бодсон. Тэр дун­даа “Шинь-шинь”-ээс цалин авдаг хүмүүс нэлээдгүй байдаг юм шиг байна лээ. Харамсалтай санагдсан. Тэр хүмүүсийг хэлэх ёстой хү-мүүст нь хэлсэн учраас одоогийн байдлаар дахиж захидал ирүүлээгүй байна.

- Японд болсон гамшигтай уялдуулан атомын цахилгаан станцын талаар баримталж ирсэн бодлогоо дэлхийн улс орнууд өөрчлөх үү гэсэн сэдэв өнөөдөр олны анхаарлын төвд орж байна. Та энэ талаар ямар бодолтой байгаа вэ?
- Японы атомын цахилгаан станцын нөхцөл байдал асуудлыг шүүмжлэх бус харин ч дэмжих хэрэгтэй гэдэг шийдвэрт хүргэж байна. Үнэхээр бахархалтай хэрэг. Энэ осол атомын цахилгаан станцын мууд гараагүй. Тэр том хоёр гамшгийн огтлолцол дунд тэсч үлдэнэ гэдэг бол харин ч гайхамшиг. Өчигдөр Оросын “РосАтом” компанийн гүйцэтгэх захирал С.Кириенко энэ талаар телевизэд их гоё ярилцлага өгч байна лээ. “Энэ бол цөмийн энергийн салбарын бахархал байх ёстой” гэж хэлсэн. Үнэхээр тийм байхгүй юу. Мэдээж үүнээс улбаалаад атомын цахилгаан станцыг сайжруулах хэрэгтэй гэдэг нь ойлгомжтой. Японы атомын цахилгаан станц дээр гарч байгаа гэмтэл нь мянган жилд л нэг удаа болж магадгүй гэсэн зөрчлийг ил болгосон. Одоо тэгэхээр сая жилд нэг удаа гарч болзошгүй байсан ч тэр бүхнийг урьдчилан шийдэх хэрэгтэй болж байна гэсэн үг. Саяхан нэг сэтгүүлч “Дэлхийн улс орнууд цөмийн хөтөлбөрөөсөө татгалзаж байна. Манайх бас татгалзах уу” гэж асууж байна лээ. Би “Ямар улс татгалзсан юм бэ. Надад хэлээд өгөөч” гэсэн. Тэгэхэд чинь “Тэгээд л яриад байна шүү дээ” гэсэн. Сэтгүүлч хүн тэгж ярьж болохгүй байх аа. Японд атомын цахилгаан станцид асуудал үүссэний төлөө цөмийн хөтөлбөрөөс татгалзсан улс орон өнөөдөртөө алга байна. Франц, Америк хоёр харин ч улам бүр идэвхжүүлнэ гэдгээ зарласан. Энэ нь цөмийн энергийн салбар дэлхийн улс орны хөгжлийн түвшний өндөрлөг гэдгийг нотлох баталгаа. Атомын цахилгаан станцын дараа хөгжлийн өөр шинэ түвшин гарч ирэх нь ойлгомжтой. Гэхдээ ямар ч улс цөмийн эрчим хүчийг алгасна гэж байхгүй. Цөмийн эрчим хүч дээр тулгуурласан дараагийн хөгжлийн үе гэж байхаас “Монгол Улс капитализмыг алгасч социализм байгуулсан” гэдэг шиг зүйл энэ салбарт байдаггүй юм. Харин Германы тухайд бол улс төр хийж байна л гэж би бодсон.

- Тэгвэл монголчуудын “Японы атомын цахилгаан станц ийм эрсдэл туулж байхад Монгол Улс атомын цахилгаан станц мөрөөдөх нь дэмий юм байна. Мөрөөдөл биелэх боломжгүй нь” гэхийг та нэг биш удаа сонссон байх. Цөмийн энергийн газрын даргын хувьд та үүнд ямар хариулт өгөх вэ?
- Монгол Улс атомын цахил­гаан станцтай болох нь мөрөөдөл биш шүү дээ. Энэ бол зорилго, бодит ажил. Хүмүүс гоё мөрөөдөл гэж яриад байна. Тийм биш. Манай улс өнөөдөр атомын цахилгаан станц барих шийдвэр гаргалаа гэхэд таван жилийн дотор л барина. Дээр нь, манай улсад газар хөдлөлт болох магадлал өндөр болохоос бус цунами хэзээ ч болохгүй нь ойлгомжтой. Тэгэхээр эрсдэл нэг дахин бага гэсэн үг. Бид ч газар хөдлөлтийн бүсийг сонгохгүй нь тодорхой. Зүүн урагшаа Хэнтий рүү Хэрлэн голыг түшиглэж байгуулах судалгаа хийж байна. Тэгэхээр хүмүүсийн яриад байгаагаар хэлэх юм бол мөрөөдөл биелнэ гэдгийг хэлье. Гэхдээ гоё мөрөөдөл бус бодит зорилго маань ажил хэрэг болж чадна гэж хэлбэл илүү оновчтой болов уу.

С.ЭНХБАТ: УТААТАЙ НҮҮРСНИЙ ОРОНД УРАНАА ТҮЛЬЕ/Нийтлэл/

эх сурвалж http://barilga.mn/index_dev.php/Linkcontent/show/id/1426?_sf_ignore_cache=1
Он сар 2009.02.04

Өнөөгийн байдлаар дэлхийн хэмжээнд эрчим хүчний асуудал их хүнд болж байна.Эрчим хүчний эх үүсвэрийн нөөц багасчээ. Хамгийн цэвэрхэн, хамгийн хямд, хамгийн найдвартай эрчим хүч бол цөмийн эрчим хүч юм. Иймээс дэлхий нийтээрээ энэ эрчим хүч рүү хошуураад байна. Нөгөөтэйгүүр цөмийн эрчим хүчний түлш болох ураны нөөц ч дэлхийн хэмжээнд их биш.Манай Монголд гэхэд аль 1960, 70-аад онд оросуудын тогтоосон 60 гаруй мянган тонн нөөцийг л ярьж байгаа. Энэ нөөцөөрөө манайх дэлхийд 15 дугаар байранд орж байна. Гадаадын мэргэжилтнүүдийн тооцоолж байгаагаар манай оронд үүнээс ч илүү ураны нөөц бий гэдэг. Ер нь Монгол орон ураны илрэл ихтэй. Сайн хайгуул хийвэл нэг сая 500 мянган тоннын нөөц илэрнэ гэж ярьдаг хүмүүс ч бий. Энэ нь батлагдвал Монгол улс ураны нөөцөөрөө дэлхийд эхний тавд багтах боломжтой юм. Орос, хятад, япон зэрэг орон манай ураны нөөцийг сонирхож байгаа. Иймээс бид аль болох яаралтай газрын доорхи уранаа эрэлтэд оруулах шаардлагатай юм. Улс гүрнээ ч хөгжүүлэх шаардлагын үүднээс ингэх ёстой. Цаашилбал эрчим хүчний салбараа хөгжүүлэх хэрэгтэй байна. Эрчим хүчний тухай цогц бодлогод 2021 он гэхэд анхны атомын цахилгаан станцаа ашиглалтад оруулна гээд заачихсан байгаа. Иймээс яарч ажиллах шаардлагатай байгаа юм.Манайд өмнө нь цацрагийн хяналт гэж байснаас бус цөмийн хяналт гэж байсангүй. Цөмийн төхөөрөмжтэй газарт цөмийн хяналт гэж байдаг. Манай улс өнөөгийн байдлаар цөмийн төхөөрөмжүүдтэй болсон. Цөмийн төхөөрөмж гэдэгт юу ордог вэ гэвэл хамгийн түрүүнд атомын цахилгаан станц за тэгээд ураны уурхайнууд ордог.Тэгэхлээр цөмийн хяналтыг бий болгож хяналтаа явуулах ёстой. Энэ бүх шаардлагын үүднээс манайхыг Засгийн газрын тохируулагч агентлаг Цөмийн энергийн газар болгон зохион байгуулсан юм.

-Танай байгууллагын ажлын гол чиг үүрэг юу вэ? Одоогоор ямар бүтэц, зохион байгуулалттай ажиллаж байна?

-Манай газар бүтэц, зохион байгуулалтын хувьд гурван үндсэн хэсэгтэй. Цөмийн технологийг улс ардын аж ахуйд нэвтрүүлэх, атомын цахилгаан станцын суурь тавих судалгаа хийлгүүлэх, техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулах зорилготой Цөмийн технологийн газартай. Мөн цөмийн хяналтын багажны тохируулгыг хийдэг лабораторитой. Тэрчлэн улсын хэмжээнд цацраг идэвхт хаягдал, хэрэглээд дууссан үүсгүүрүүдийг хадгалдаг Изотоп төв манай харьяанд байгаа. Нөгөө нэг газар нь Цөмийн болон цацрагийн хяналтын газар гэж байна. Энэ газар нь цөмийн хяналтаа явуулна, мөн цацрагийн хяналтаа явуулна. Гол нь ажиллагасад, ард иргэд, байгаль орчны аюулгүй ажиллагаа, хуулийн хэрэгжилтийг хангах, хянах үүрэгтэй. За тэгээд Төрийн захиргаа, удирдлагын газар гэсэн бүтэцтэй ажиллаж байна.

-Та энэ албан тушаалд томилогдоод ажлаа юунаас эхлээд байна даа?

-Юуны түрүүнд ажлын төлөв-лөгөөгөө гаргаж байна. Цөмийн технологийн газар, Цөмийн цац-рагийн болон хяналтын газрынхан төлөвлөгөөгөө боловсруулаад байна. Мөн орон тоогоо цөөн хүнээр нэмэхээр сонгон шалгаруулалт явуулж байгаа. Мөн саяхан Ерөнхий сайдыг Эрхүүд айлчлахад би хамт явж оросын ижил төстэй агентлагтай хамтын ажиллагааны гэрээ байгуулахаар боллоо. Энэ хавар уг гэрээнд гарын үсэг зурах байх. "Росатом"-тай бид бүх чиглэлээр хамтран ажиллана. Тухайлбал цөмийн технологийг нэвтрүүлэх, нутагшуулахаас өгсүү-лээд атомын цахилгаан станц барьж байгуулах, ураны хайгуул хийх, олборлох, боловсруулах, баяжуулах чиглэлээр хамтран ажиллах юм. Эхний ээлжинд өмнө нь ажиллаж байсан, тодорхой мэдээлэлтэй байгаа Дорнодын Мардайн орд газар дээр хамтран ажиллана. Тэнд орос монголын хамтарсан компани бий. Хоёр тал хувь эзэмшдэг.

-Манай оронд ураны хайгуул судалгаа явуулах, хамтран ашиглах тал дээр ОХУ-аас өөр ямар орнууд санал тавьж байгаа вэ?

-Оросоос өөр олон орон санал тавьдаг.Юуны түрүүнд хоёр их хөрш ОХУ, БНХАУ байна.За тэгээд манайд олон жил тусламж үзүүлж буй Монголын хамгийн том донор орны нэг Япон байна. Хүчирхэг том гүрэн Франц улс байна. Цаашилбал БНСУ, Канад, Энэтхэг улс санал тавьж сонирхлоо илэрхийлээд байгаа. Эдгээр орон ураны хувьд хайгуул хийх, олборлох,боловсруулах, цөмийн технологи нэвтрүүлэх тал дээр хамтран ажиллахаас гадна цөмийн физикийн мэргэжлээр үндэсний боловсон хүчин бэлтгэхэд тусалъя гэж байгаа.

-Манай оронд цөмийн энергийн чиглэлийн мэргэжилтэй боловсон хүчин өмнө нь аль хэр бэлтгэгдсэн юм бэ? Одоогоор дотоод, гадаадад энэ чиглэлээр хүмүүс суралцаж байна уу?

-Өмнө нь социализмын үед өндөр чадвартай боловсон хүчинтэй байсан. Одоогоор манай салбарын боловсон хүчин тооны хувьд хангалттай. Харин чанарын хувьд жаахан дутмаг байгаа. Бид хүмүүсээ гадаадад сургах, давтан сургалтад явуулж мэргэжлийг нь дээшлүүлэхээр ярьж төлөвлөж байна. Японы Ерөнхий сайд асан Коизуми манай оронд айлчлахдаа амласны дагуу Японд хэдэн хүн мэргэжлээ дээшлүүлсэн. ОХУ-д эхний ээлжинд жил бүр 15 хүн сургахаар тохироод байна. Франц улс танай мэргэжилтнүүдийг бэлтгэж өгье гэж байгаа. Бид хамгийн гол нь эхний ээлжинд БСШУЯ-тайгаа хамтраад ийм ийм чиглэлээр, төдөн хүн бэлтгэх шаардлагатай байгааг тогтоон төлөвлөгөөгөө гаргах шаардлагатай юм.Уг төлөвлөгөөг гаргахад бүх яам оролцох ёстой. Учир энэ салбарт ажиллах хүмүүс зөвхөн физикчид, геологичид төдийгүй нарийн мэргэжлийн инженерүүд, эдийн засагч, хуульчид байх учраас мэргэжилтнүүдээ цогц байдлаар бэлтгэх шаардлага гарч байгаа.

-Монголын анхны атомын цахилгаан станц хэдэн онд ашиглалтад орох вэ? Бэлтгэл ажил нь эхэлсэн үү?

-Атомын цахилгаан станц байгуулахын тулд хамгийн түрүүнд нарийн судалгаа хийх ёстой. Уг станцыг хаана байрлуулах, ямар хүчин чадалтай байх, манай улсын хэрэгцээ, хэтийн төлөв нь ямар байх зэргийг маш нарийн тооцоолсон байх шаардлагатай.Бидэнд өмнөх жилүүдэд хийж байсан судалгаанууд бий. Гэхдээ одоо хоцрогджээ.Тэгэхлээр юуны түрүүнд дахиад нарийвчилсан судалгаа хийнэ. 2021 он гэхэд атомын цахилгаан станцтай болчих байх аа.

-Ашиглалтын лицензтэй "Төв Азийн уран" ХХК ямар үйл ажиллагаа явуулж байна вэ?

-Эднийх ашиглалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулаагүй байгаа.Манай нөхцөл байдлыг ойлгоод төрийн бодлого, шинэ хууль гарахыг хүлээж байх шиг байна.Энэ компанийн 58 хувийг Канадын тал, 21 хувийг нь оросын тал, 21 хувийг нь Монголын тал эзэмшдэг компани. Одоогоор хайгуулын л үйл ажиллагаагаа явуулж байгаа.

-Цөмийн энергийн хувьд хууль эрхзүйн орчин ямар байна. Шинэ хуулийн төсөл боловсруулж байгаа гэл үү?

-Юуны өмнө цөмийн салбар дахь төрийн бодлогыг боловсруулж байна. Энэ бол Цөмийн энергийн болон цацраг идэвхт ашигт малтмал ашиглах талаар төрөөс баримтлах бодлого гэсэн нэртэй баримт бичиг юм. Ерөнхий сайдын захирамжаар байгуулсан Ажлын хэсэгт бүх яамнаас хүмүүс орсон. Цөмийн энергийн салбар дахь бүх харилцааг зохицуулж байх Атомын энергийн тухай хуулийн төсөл мөн боловсруулж Олон улсын атомын энергийн агентлаг-МАГАТЭ-д танилцуулаад байна. Урьд өмнө бол атомын энерги, урантай холбоотой хууль байгаагүй. Ашигт малтмалын хууль, Цацрагийн хамгаалалтын хууль, Цөмийн зэвсгээс ангид байх тухай, Хорт бодис тээвэрлэх, хадгалах тухай зэрэг хууль л байсан.
Атомын энергийн тухай хуулийн төслийг боловсруулаад дууссан. Яамдад тарааж саналыг нь авна. Дараа нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлээд УИХ-д өргөн барина.
Монгол орон өвөрмөц орон. Юуны өмнө байгаль цаг уурын хувьд онцлогтой. Мөн хүн ам цөөнтэй, хүн ам нь тархай бутархай байдаг учир тэднийг эрчим хүчээр хангахад их хэцүү. Тэрчлэн ус багатай. Ихэнх атомын станц усан хөргүүлтэй байдаг. Атомын цахилгаан станц барихын тулд энэ бүх асуудлыг шийдэх ёстой. Эхний ээлжинд мини буюу 40 мегаваттын хүчин чадалтай станц барих нь манай орны нөхцөлд тохирох болов уу. Уг станцыг Улаанбаатарын ойролцоо байгуулаад утааны асуудлыг шийдэх хэрэгтэй юм. Утаа голцуу гэр хорооллын яндангаас л гарч байгаа шүү дээ. Иймээс 40 мегаваттын атомын цахилгаан станцаас гэр хороолол руу тусгай шугам татаад, Засгийн газрын дотацтай, хямд үнэтэй цахилгаанаар гэр хорооллыг хангаж утаанаас салмаар байна. Энэ бол ард түмний хувьд буянтай ажил болно.

Монцамэ

С.Энхбат: Битгий горьд гэж хэлмээр байна

Эх сурвалж http://www.news.mn/content/66187.shtml
Он сар 2011.5.10

АНУ болон Япон хамтран Монголд цөмийн хаягдал байршуулах байгууламж барих талаар төлөвлөж байсан гэх мэдээлэл дэлхий дахинд цацагдаад байгаа. Энэ талаар Цөмийн энергийн газрын дарга Д.Энхбатаас тодруулсан юм.

-Монголд цөмийн хаягдал байршуулах байгууламж барих талаар америк болон япончууд төлөвлөж байсан гэсэн яриа дэгдээд байна. Та энэ талаар ямар тайлбар хийх вэ?

-Энэ бол байж боломгүй зүйл. Америк болон япончууд өөрсдөө ийм бодолтой байгаа бол битгий горьд гэж хэлмээр байна. Манай Цөмийн энергийн газар хэнтэй ч ийм асуудлаар яриа өрнүүлээгүй, өрнүүлэх ч хууль зүйн эрх байхгүй. Бусдын хаягдлыг өөрийнхөө газар нутагт булшлах тийм тэнэг хүн байх уу.

-Энэ асуудал үнэхээр яригдаагүй юм уу. АНУ, Япон, Монгол гурван улсын төлөөлөгчид энэ талаар ярилцсан юм биш үү?


-Хэн, хэнтэй юу ярьсныг би мэдэхгүй. Ямар ч байсан Цөмийн энергийн комисс болон Цөмийн энергийн газар ийм яриаг танай хэвлэлийнхнээс л сонсч байна шүү дээ.

С.Энхбат: Ерөнхий сайд хатуу байр суурь баримталснаар Оросууд манай улсын саналыг зөвшөөрсөн

эх сурвалж http://www.shuud.mn/index.php?option=news&task=view&id=12819
он сар 2011.01.04

Цөмийн энергийн газрын дарга С.Энхбатыг "Ярилцах танхим"-даа урилаа.

- С.Энхбат дарга аа, Ерөнхий сайдын ОХУ-д хийсэн айлчлал өнгөрсөн оны тэмдэглэл болж үлдсэн ч өөрийн тань хариуцаж буй салбарт хамтрах Монгол, Оросын хамтын ажиллагаа ирэх он жилүүдэд үргэлжлэх учраас маш олон ойлгомжгүй асуултад танаас хариулт авмаар байна. Магадгүй 2011 оны туршид хэвлэл мэдээллийн хуудаснаа гарах ”Дорнод уран” компанийн тухай мэдээлэлд ерөнхий утгаар нь хариулт өгч болох юм шүү дээ?
- Хариулт өгч болно. Хамгийн гол нь би бодит хариулт өгөх үүрэг хүлээж байгаа хүн. Цөмийн энергийн газар байгуулагдсан цагаасаа хойш энэ салбарын бодлогыг тодорхой болгохын төлөө аливаа хэлэлцээрт Монгол Улсын эрх ашгийг нэгдүгээрт тавьж ирсэн. Бид энэ ашиг сонирхлоо ОХУ-тай хийсэн хэлэлцээрийн үеэр хамгаалж чадлаа. Юун түрүүнд энэ үгийг хариуцлагатайгаар хэлмээр байна.



- Таны өмнөх ярилцлагад ОХУ-тай хамтарч байгуу¬лахаар тохиролцсон “Дорнод уран” компанийг 50, 50 хувийн харьцаатай эзэмших болзол тулгасан тухай өгүүлбэр бий. Харин энэ удаад Монголын тал 51 хувийг, оросууд 49 хувь эзэмших гэрээ байгуулсан. Тэд ингэж буулт хийх болсны цаад хүчин зүйл нь юу юм бэ?
- Оросууд анх хоёр тал 50 хувийг эн тэнцүү эзэмшинэ гэдэг шахалт үзүүлж байсан нь үнэн. Хэдийгээр танай улсын Цөмийн энергийн тухай хуульд “Монголын тал 51 хувийг эзэмших ёстой” гэж заасан ч тусгай зүйл, заалтаар зохицуулах маягаар манайд 50 хувийг нь өгөх боломж бий. Та нар Оюутолгой дээр ч тусгай зохицуулалт ашиглаа биз дээ” гэж байсан. Тэгэхэд нь манайхан “Үгүй ээ, бид анхнаасаа хууль бус гэрээ байгуулчихаад түүнийгээ УИХ-аар хууль ёсны болгох гэж зүтгүүлэх боломж байхгүй.Хуулийнхаа дагуу л явна” гэж удаа дараа хэлсэн. Харин дараа нь өнгөрсөн оны гуравдугаар сард “РосАтом”-ын гүйцэтгэх захирал С.Кириенког Монголд айлчлах үеэр Ерөнхий сайд С.Батболд манай талын хэлж байсан байр суурийг маш хатуу илэрхийлсэн. Ерөнхий сайдын тэр үгнээс үүдээд Оросын тал манай хуулийн дагуу асуудлыг шийдэхгүй бол болохгүй юм байна гэж ойлгосон шиг байгаа юм.

- Тэгвэл “Дорнод уран” компанийн Төлөөлөн удирдах зөвлөл гэж бас нэг асуудал байсан. Монгол хүнээр даргалуулахгүй гээд л?
- Тийм ээ, энэ сэдвийг тойрсон ч яриа олон удаа өрнөсөн. Эцсийн дүнд манай саналын дагуу ТУЗ-ийн бүрэлдэхүүнийг хоёр талаасаа эн тэнцүү таван хүнтэйгээр сонгоно. Монголын талын таван гишүүнээс Төлөөлөн удирдах зөвлөлийн даргыг сонгоно гэж тохирсон. Оросын тал анх “Танайх ураны салбарт ажилласан туршлагагүй учраас туршлагатай орос хүнийг даргаар томилно” гэж ярьж байсан.

- Хоёр тал эн тэнцүү таван хүний төлөөлөлтэй байх юм бол асуудлыг шийдэхэд тэнцвэржээд байх биш үү. Энэ тохиолдолд хөндлөнгийн саналыг авах уу?
- Үгүй ээ, гэрээнд Төлөөлөн удирдах зөвлөлийнхний санал тэнцсэн тохиолдолд зөвшилцлийн шугамаар асуудлыг шийднэ гэсэн заалт бий. Бүр асуудлыг шийдэж болохгүй боллоо гэхэд манай тал 51 хувийг нь эзэмшигч давуу эрхийнхээ хүрээнд эцсийн шийдвэр гаргах эрхтэй.

- "Дорнод уран" компанийг Монголын хамгийн их ураны нөөцтэй Дорнод ордод түшиглэн үйл ажиллагаа явуулна гэж ойлгож болох уу?
- Дорнод ордын лиценз яг одоо сул байгаа.

- Цөмийн энергийн газрын мэдэлд гэсэн үг үү. Нэг бол хэн ч авсан бэлэн байгаа гэж үзэж болох уу?
- Үндсэндээ бэлэн байгаа. Өмнө нь “Төв Азийн уран” компанийн мэдэлд байсан лиценз. Тэд манайхыг өөрсдөөс нь булааж авсан гэж яриад байгаа юм. Би бол тэднийг өөрөө өөрсдөөсөө булаасан гэж хэлнэ.

- Яагаад тэр вэ. Та тэдний хувьд өмчийг нь булаагаад авчихсан маш “харгис” хүн шүү дээ?
- Тэд Монголыг Африкаас долоон дор үзсэн. Луйварчин гэж муухай үг хэлээд хэрэггүй байх. Ерөнхийдөө бол тэд их булхайтай хүмүүс. Нэг лиценз олж авчихаад түүнийгээ тойруулж нэг компани байгуулсан төдийд Хөрөнгийн биржээс мөнгө босгосон л хүмүүс. Тэд Монголд юу ч хийгээгүй. Тэгчихээд манайхаас 200-800 сая ам.доллар нэхэмжилнэ гээд л. Тэр мөнгийг нь бид өгөхгүй.

- Гэхдээ нэгэнт эзэмшиж байсан лицензийг хурааж авсан нь үнэн юм чинь өнгөрсөн хугацааных нь үйл ажиллагаа болон бүтээн байгуулалтынх нь зардлыг нөхөн төлөх үүргээ хүлээх нь Монголын Засгийн газрын хувьд ёс суртахууны асуудал мөн биз дээ?
- Тийм ээ. Манай тал төлөх ёстойгоо л төлнө. Өөр илүүг төлөхгүй.

- Нөхөн төлбөрт өгөх илүү мөнгө манай талд бий гэж үү?
- Байлгүй яах вэ дээ. Анхнаасаа хөрөнгө оруулалтынх нь зардлыг нөхөж өгнө гэдгээ манайх мэдэгдсэн. Гэхдээ амных нь зоргоор өгөхгүй. Хянаж, шалгуулна. Юунд хөрөнгө оруулсныг нь тодорхой болгоно. Үнэндээ ингэж хэлэхээр тэд дуугүй болчихдог юм шүү дээ.

- Миний сонссоноор бол хээрийн кэмп байгуулсан?
- Тийм ээ, 20-оод гэр барьсан нь үнэн. Тэр чинь тухайн компанийн үйл ажиллагааны л зардал. Бид компанийн хувийн зардлыг төлнө гэж байхгүй.

- Дээж хадгалах агуулах барьсан. Нэмэлт хайгуул хийж, баруунд хүлээн зөвшөөрөгддөггүй орос стандартын дүнг шинээр батлуулсан гээд л хийсэн ажлынх нь жагсаалт нэг их богино биш бололтой юм билээ?
- Дээжээ стандартын дагуу хадгалахгүй байсныг нь бид торгоно, лицензийг нь хураана гэж байж битүү агуулах бариулсан. Тэр нэмэлт хайгуулын зардлын тухайд, тухайн хөрөнгө оруулагчийн эрсдлийн зардал болж явдаг. Ийм учраас энэ бас их маргаантай асуудал. Мэдээж нэг хэсгийг нь төлөх л байх. Гэхдээ бүгдийг нь биш. Ямар ч байсан хэлснээр нь биш. Олж болох ашгийнх нь хэмжээнд төлнө гэж бүр байхгүй.

- Тэгвэл Торонтогийн Хө¬рөн­гийн бирж дээр хувьцаа арилжаалагчийнхаа хувьд хувьцаа эзэмшигчдийн өмнө хүлээсэн ирээдүйн үүрэг хариуцлагаа Монголын төрөөс үнэлж авах эрхтэй биш гэж үү?
- "Хан ресурс" Монголд лицензгүй. Монголд лицензтэй байсан компани нь тэр компанийн охин компанийн охин компани л байхгүй юу. Бид хувьцаа эзэмшигчийнх нь өмнө нэг ч үүрэг хүлээгээгүй. Тэд өөрсдөө л үүрэг хүлээсэн байх. Тэгэхээр энэ нь тэдний үүрэг.

- Эндээс Дорнод ордын лицензийг “Дорнод уран” компанийн мэдэлд автоматаар шилжүүлэх боломж нээлттэй гэж үзэж болох уу?
- Автоматаар шилжүүлнэ гэсэн үг биш. Гэхдээ энэ компани Дорнод орд дээр ажиллана. Хэн ч “Дорнод уран” компани тэнд ажиллана гэж шууд хэлэхгүй л байгаа болохоос бус Дорнод ордод ажиллах нь үнэн. Бүгд буруудчихаж магадгүй гэж эмээгээд байх шиг байгаа юм. Харин шилжүүлгийн хувьд бол автомат биш шүү.

- Яагаад. Хаана ажиллах нь тодорхой л юм байна шүү дээ?
- Өнөөдөр сул байгаа талбайг “Дорнод уран” руу шилжүүлэх үү, үгүй юү гэдэг нь дараагийн асуудал. Мөн өөр талбай дээр ч хайгуул хийнэ. Түүнээс бус бэлэн талбай дээр шууд ажиллана гэж байхгүй. Оросын эзэмших 49 хувийг Дорнод орд руу шууд хөрвүүлж ойлгож болохгүй. Энэ бол зөвхөн компанийн гэрээ. Орд ашиглах болбол тусдаа гэрээ хийнэ. Бид төлбөр авна.

- Оросын талаас уу?
- Тийм ээ, манай салбарын хуульд орд ашиглах гэрээг нэгбүрчлэн байгуулна гэсэн заалт бий. Бид тэр заалтаа хэрэгжүүлнэ, төлбөрийг нь авна. Гэтэл Канадаас булааж аваад Орост шууд өглөө гэсэн мессэж яваад байгаа. Тийм юм ерөөсөө байхгүй. Харин оператор компанийн эрхийг Оросын “Приаргуны”-д өгөхөөр ярилцсан. Нэгд, энэ үйлдвэр Дорнодтой ойрхон. Хоёрт, Монголд өмнө нь ажиллаж байсан туршлагатай. Гуравт, тэд технологитой. Тэд хамгийн хямд өртгөөр ажиллаж чадна. Эдийн засгийн хувьд манайд хамгийн ашигтай хувилбар. Бид энэ бүгдийг хүлээн зөвшөөрсөн.

- Энэ тохиолдолд гурван улсын хамтарсан “Төв Азийн уран” компанийн ирээдүй яаж хувирах вэ. Дахиад л ойлгомжгүй асуулт гарч ирж байна. Анх Дорнод орд дээр ажиллахаар гэрээ байгуулсан Орос, Монгол, Канад гэсэн энэ гурван хувь эзэмшигч гэрээгээ цуцалсан гэсэн үг үү?
- "Төв Азийн уран" бол "Дорнод уран"-тай адилхан компани. Хэнд нь лиценз өгөх вэ гэдгийг бид шийднэ. Уг нь Монголын Засгийн газар “Төв Азийн уран”-ы 21 хувийг эзэмшдэг. Гэтэл тэр компани нь шүүхдээд байна.

- Монголын Засгийн газар дотроо шүүхдэлцээд байна л гэж харагдаж байгаа?
- Үндсэндээ тийм л болчихоод байгаа байхгүй юу. Оросын талд бид “Та нар бидэнтэй хамтрах гээд байгаа юм уу. Шүүхдэх гээд байгаа юм уу” гэж хэлсэн. Тэгэхэд “Хамтарна” гэдэг хариулт өгсөн. Тэгвэл яагаад бидний эсрэг шүүхдээд байгаа юм бэ гэж асуухад “Төв Азийн уран” компанийн хувь эзэмшигчийн хувьд “Шүүхдэхгүй шүү” гэж анхааруулсан байсан. Тэгсэн чинь манай талын “МонАтом” компани шүүхдээд байгаа.

- Энэ маш ойлгомжгүй нөхцөл байдал шүү дээ. Миний бодлоор танай Цөмийн энергийн газар “РосАтом”-той нэг талд гарчихсан. Харин нөгөө талд нь “Хан ресурс” манай төрийн өмчит компани болох “МонАтом”-тай гарч заргалдаад байх шиг байна. Тийм үү?
- Ерөнхийдөө бол тийм. Миний бодлоор төрийн байгууллагууд дотроо ингэж зөрчилдмөөргүй байгаа юм. Эцсийн бүлэгт компани шийдвэр гаргадаггүй шүү дээ. Энэ хоёр компанийн алиныг нь ч байгууллаа гэсэн Монголын талын эрх “МонАтом”-д шилжинэ. Гэхдээ өнөөдөртөө тэнд ямар ч лиценз байхгүй. Аль нь Монголын талд ашигтай вэ гэдгийг бид шийднэ. Луйварчидтай нийлэх үү, бодит ажил хийх хамтрагчидтай нийлэх үү гэдгийг сайн бодож, судалж, бодит гаргалгааг хийсний үндсэн дээр шийднэ. Оросын талд 49 хувийг эзэмшүүллээ гэхэд бид мөнгийг нь авна.

- Оператор компанийнх нь зардалд төлбөр шингээх зарчмаар шийдэх үү?
- Тийм юм байхгүй. Тэр бол тусдаа асуудал. Мөнгийг нь л шууд авна. Тэр мөнгөөр дараагийн хөрөнгө оруулалтын асуудлыг шийднэ.

- Хэр хэмжээний төлбөр байх вэ. Ярилцсан уу?
- Мөнгөний хэмжээг ярихын тулд эдийн засгийн үндэслэлийг нь бодитой гаргаж ирэх хэрэгтэй.

- Канадуудын гаргасан тооцоонд үндэслэж болохгүй юу?
- Тэдний хийсэн тооцоо нь ерөөсөө л сарын дотор гаргаад ирсэн дүн шүү дээ. Тийм учраас ул суурьтай тооцох хэрэгтэй.

- Мардай ордын лицензийг эзэмшиж байгаа “Адамс майнинг”-тай тэгвэл ямар зарчмаар тохирох вэ?
- Бид мөн л 51 хувиа авна. Тусдаа компани байгуулна. Эдийн засгийнхаа хувьд тэд тусдаа олборлолт явуулахад ашиггүй. Нөөц багатай орд шүү дээ. Үүнийхээ оронд нөгөө хоёртойгоо хамтарч ажиллах нь илүү оновчтой байх болов уу. Гурванбулаг ордын тухайд цаад эзэд нь хятадууд. Бид тэдэнтэй Оростой хийсэн загвараар гэрээ байгуулна. Манай тал мөн л 51 хувийг нь эзэмшинэ. Энэ гэрээ маш чухал гэрээ. Бид цаашид бүхий л хамтрагчидтай яг энэ гэрээг загвар болгож, энэ чиг шугамаар ярина. Цөмийн энергийн тухай хуульд төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн орд газрын 51 хувийг төр эзэмшинэ гэсэн заалт бий. Энэ хуулийн дагуу л хөрөнгө оруулагчидтай ярих үүд хаалгыг “Дорнод уран” компанийн гэрээ нээж өгсөн гэдгээрээ их чухал ач холбогдолтой л доо.

- Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээнд Монголын Засгийн газар хөрөнгө оруулагч талд тухайн бүс нутагт лиценз эзэмшихэд нь туслалцаа үзүүлэх тухай заалт бий. Үүн шиг “Дорнод уран” компани байгуулагдахад тухайн бүс нутгийн лицензийг төвлөрүүлэх бодлогыг Засгийн газар баримтлах уу. Тийм үүрэг хүлээх үү?
- Яг тийм тодорхой заалт байхгүй. Лиценз авч, өгөх үүрэг бидэнд байхгүй. Тухайн бүс нутагт лиценз эзэмшигч компаниуд өөр хоорондоо хамтарч ажиллах боломжтой. Эдийн засгийн хувьд ашиггүй байж болох жижиг талбайг ерөнхийд нь нийлүүлэх нь бол зөв. Гэхдээ яаж нийлүүлэх вэ гэдэг чинь асуудал. Сул өгнө гэж байхгүй. Гэрээ хэлэлцээрийн дагуу л өгнө. Түүнээс бус бид булааж өгнө гэж байхгүй. Тэд худалдаж авах хэрэгтэй болох байх.

- Оросууд зөвхөн Дорнодын сав газрын сонирхож байна уу. Аль эсвэл хүрээгээ тэлэх зорилгоо илэрхийлсэн үү?
- Мэдээж тэдний хүсэл бол бүх чиглэлд л ажиллах. Гэхдээ тэдэнд хэн өгөх юм бэ. Оросын нэг онигоо байдаг юм. “Чи нэг шил архи ууж чадах уу гэсэн чинь чадна гэдэг. Хоёр шилийг ууж чадах уу гэхэд чадна. Харин гурван шилийг ууж чадах уу гэхэд “Хэн өгөх юм бэ” гэсэн гэж. Үүн шиг тэдэнд хэн өгөх вэ гэдэг нь өөрөө асуудал шүү дээ.

- "Дорнод уран" компани олборлолт явууллаа гэхэд түүхий эдээ хааш нь гаргах вэ. Зөвхөн Орос руу биш биз дээ?
- Хаана түүхий эд хэрэгтэй байна вэ, тийшээ гаргана. Зөвхөн Орос гэсэн ойлголт энд байхгүй. Тэгээд ч бид олборлосон бүх түүхий эдээ хагас боловсруулсан байдлаар гадагшаа байнга гаргаад гэж байхгүй. Эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь бидний туйлын зорилго.

- Гэхдээ үүнд гуравдагч түншийн оролцоо байх уу. Оросууд анхнаасаа Японтой хамтарна гэдгээ мэдэгдсэн. Гэхдээ энэ мэдэгдэл нь бодит ажил болж чадах болов уу?
- Япон бол манай улсын их ойр дотно түнш. Уран бол Японы үндэсний аюулгүй байдлынх нь баталгаа. Тийм учраас манайх Оросын хүсэлтээр бус, манай хүсэлтээр Орос Японтой хамтрах болсон гэдгийг би энд онцолж хэлмээр байна. Иймд Японыг орж ирэх болов уу гэж бодож байна. Нэг гэм нь япончууд шийдвэр гаргах гэж маш их судалж, цаг алдах юм. Уг нь Оросын тал гэрээн дээр Японтой хамтарна гэж шууд оруулах гэж байсныг бид нэг улсыг онцолсноос гуравдагч түнш гэж оруулсан нь дээр гэснээр бичсэн байгаа. Гэхдээ Оростой хамгийн түрүүнд ярьж байгаа гуравдагч түнш бол яах аргагүй Япон.

- Япон ч бай, аль ч улс байсан тэд “Дорнод уран” компанитай хамтарлаа гэхэд хувь эзэмшиж таарна. Тэгвэл тэр хувийг аль талынхаас нь өгөх вэ. Энэ хамгийн чухал асуудал учраас ярилцлагын төгсгөлд тодорхой хариулт авмаар байна?
- Оросын эзэмших хувиас өгнө. Монголын 51 хувийг ямар ч тохиолдолд хөдөлгөхгүй.

С.Энхбат: "Дорнод уран" Монгол Улсын хуулийн дагуу ажиллана

2009.9.11
Эх сурвалж http://news.gogo.mn/r/59255

Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Цөмийн энергийн газрын дарга С.Энхбатаас зарим зүйлийг тодруулсан юм.

-Оюутолгойн гэрээний төслийг хэлэлцэх явцад зарим гишүүн Оюутолгойн оронд ураны орд газруудыг ашиглах нь зөв, илүү ашигтай гэж УИХ-ын зарим гишүүн ярьж байсан. Та үүнтэй санал нийлэх үү?
-Би эдийн засагч биш болохоор аль нь ашигтайг хэлж мэдэхгүй л дээ. Ер нь ураны асуудал дээр яаралтай дорвитой арга хэмжээ авч явуулах нь зүйтэй юу гэвэл зүйтэй. Өнөөдөр уран дэлхий нийтийн анхаарлыг татаж байгаа энэ үед бид уранаа ашиглах талаар арга хэмжээ авах нь зөв юм. Уран өөрөө бусад ашигт малтмал шиг дангаараа их ашигтай байж чадах уу гэвэл би үгүй гэж хэлнэ.

-Уранаар тухайн орны сүр хүчийг тодорхойлдог гэх юм билээ?
-Тийм. Яагаад гэвэл эдийн засгийн ашиг олохоосоо илүүтэйгээр уран нь улс төрийн ашигтай, бодлогын, стратегийн чухал ач холбогдолтой элемент. Уран нь хоёрдмол хэрэглээтэй. Хууль хэлэлцэж байх үед зарим гишүүн зэс ч гэсэн хоёрдмол хэрэглээтэй гэж л байсан. Зэсээр сумны гадна талын бүрхүүлийг хийдэг. Гэтэл тэр бүрхүүлийг хийхдээ зэсийн оронд төмрийг ч ашиглаж болно. Зэс өөрөө дэлбэрдэг, үй олноор нь устгахад нөлөөлдөг шинж чанартай бодис биш байхгүй юу. Уранаар зэвсэг хийж болдог. Үүгээрээ их ач холбогдолтой. Төрийн хяналтад байдаг. Тийм ч учраас том гүрнүүд, нөлөө бүхий улс орнууд өөрийнхөө оролцоо, нөлөөг байлгах сонирхолтой байдаг. Энэ сонирхлуудыг зохицуулж, хянаж байдаг газар нь Олон улсын атомын энергийн агентлаг юм. Тиймээс манай улсын хувьд энэ агентлагийн хяналтан доор нэг орны эсвэл бүлэг орны бус сонирхлуудыг оролцуулаад уранаа ашиглах нь хамгийн зөв хувилбар болно. Манай Засгийн газар олон улсын хууль тогтоомжийн дагуу явна гэж шийдсэн. Үүнийхээ дагуу ч үйл ажиллагаагаа явуулж байгаа гэж ойлгож болно. Өмнө нь манай улсад цөмийн энергийн тухай ерөнхий хууль байгаагүй. Зөвхөн Цацрагийн хамгаалалтын тухай хууль л байсан. Учир нь манай улсад ураны хэрэглээ их бага байсан. Одоо бол цөмийн зэвсгийн гол түүхий эдийг атгаж байгаагаараа том гүрнүүдийн зэрэгт очих гээд байна шүү дээ. Энэ утгаараа олон улсад их нөлөөтэй болох гэж байна.

-ОХУ-ын Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр "Дорнод уран" хязгаарлагдмал хариуцлагатай хамтарсан компани байгуулах тухай хоёр Засгийн газар хоорондын хэлэлцээрт Монголын талыг төлөөлж та гарын үсэг зурсан. Энэ компани яг хэзээ байгуулагдах гэж байна вэ?
-Яг тодорхой хугацааг нь мэдэхгүй байна. Гэхдээ энэ намартаа багтааж байгуулах санаатай байгаа. Оросын талаас "Атомредметзолото", Монголын талаас "Монатом" гэсэн компаниуд "Дорнод уран" байгуулах бичиг баримтаа бэлдээд явж байгаа. Дорнодын Мардай Орос-Монголын хамтарсан Төв Азийн уран гэдэг компанид аль аль засгийн газар нь өөрийн хувьцаатай байгаа. Тэрнээсээ эхэлж ажиллана шүү дээ.

-"Росатом" компанийн захирал С.В.Кириенко "Дорнод уран" хамтарсан компанийг хоёр тал тэнцүү хэмжээгээр эзэмшинэ гэж ярьж байсан. Түүнээс гадна Монгол Улсад өнөөдөр ураны хэрэглээ байхгүй учир уранаа түүхийгээр нь гаргана гэж ярьсан. Энэ үнэн үү?
-Би тэр хүн яагаад, юуг үндэслэж тэгж хэлснийг нь мэдэхгүй байна. Энэ бол тодорхой асуудал. Манай хуульд Монголын төр 51 хувийг эзэмшинэ гэж байдаг учраас хуулиа л дагана. Тиймээс "Дорнод уран"-ы 51 хувь нь Монголын эзэмшлийнх гэж ойлгож болно.

Өнөөдөр манайд ураны хэрэглээ байхгүй нь үнэн. Гэхдээ бид уранаа ашиглаад атомын цахилгаан станц барих асуудал ярьж байгаа улс шүү дээ. Түүнээс гадна төрөөс баримтлах бодлогоор болон хуулиар түүхийгээр нь гаргахгүй гээд биччихсэн байгаа. Тэгэхээр манай хуулийг зөрчих гэж байгаа юм болов уу. Бидний зүгээс Монголын нутаг дэвсгэрт мөрдөгдөж байгаа хуулиа зөрчихгүй гэж хэлмээр байна.

-УИХ-ын зарим гишүүн Цөмийн энергийн тухай хуульд хяналтын талаарх заалтуудыг дутуу орууллаа гэж шүүмжилж байсан. Энэ талаарх таны бодол?
-Хяналтын тал нь орсонгүй эсвэл хэтэрхий их орууллаа гэсэн олон л шүүмжлэл ярих юм. Өнгөрөгч онд Ерөнхий сайд С.Баяр Олон улсын атомын энергийн агентлагт очсон. Тэр үед тус агентлагийнханд төрөөс баримтлах бодлого, Цөмийн энергийн тухай хуулийн бэлэн болчихсон төслөө үзүүлээд “Бид ийм хууль боловсруулж байгаа юм. Олон улсын жишигт хэр нийцэж байна, Олон улсын атомын энергийн агентлагийн бодлоготой хэр дүйж байна гэдэг талаар нягтлаад хэлээд өгөөч" гэсэн хүсэлт тавьсан. Үүний дагуу хариуг нь авсан. "Бүрэн нийцэж байна. Харин нэмэлт, өөрчлөлт оруулах зарим зүйл байна. Танай улс өөрөө шийд" гэсэн хариуны дагуу бид нэмэлт, өөрчлөлтүүдээ оруулаад УИХ-д өргөн барьсан.

-Атомын цахилгаан станц байгуулах асуудал ямар шатандаа явж байна вэ?
-Энэ жилдээ бид судалгаа явуулж эхэлж байна. Атомын цахилгаан станц барьж байгуулна гэдэг бол өөрөө их нарийн амаргүй асуудал л даа. Түүнийг юу юугүй барьчихаж болохгүй. Ийм станц барих хэрэгцээгээ судлах хэрэгтэй. Түүнчлэн барих газраа судлах хэрэгтэй байна. Мөн ямар хэмжээтэй, яаж, хэдий хэр хугацаанд барих уу гэдгийг судалж эхэллээ. Харамсалтай нь, хямралтай байгаа энэ үед мөнгө төгрөг хасагдчихаад жаахан түвэгтэй л байна.

-Ураны орд дээр Япончууд бас оролцох нь тодорхой байгаа. Тэд яг ямар хэлбэрээр оролцох вэ?
-Япон улс оролцоно гээд төр засаг нь сонирхлоо илэрхийлчихээд л байна. Ураны олборлолт дээр хөрөнгө оруулалт хийж, цөмийн эрчим хүчний асуудал дээр хамтарч ажиллана гэж байгаа. Мөн цөмийн шинжлэх ухаанд оролцоно, боловсон хүчин бэлтгэх тал дээр туслана гэж байгаа. Ерөнхий сайд С.Баярын Японд хийсэн айлчлалын үеэр энэ бүхнийг тусгасан санамж бичигт гарын үсгээ зурсан. Үүнийхээ дагуу л ажлаа явуулж байна. Хамгийн түрүүнд Япончууд ураны орд дээр яг ямар хэлбэрээр хамтарч оролцох, хэчнээн хүнийг сургах зэрэг хамтран ажиллах төлөвлөгөөгөө зохиож байна. Харин ямар компаниуд оролцох нь тодорхой болоогүй байна.

Б.Уянга

С.Энхбат: Цөмийн энергийн хуулийг хэрэгжүүлэхэд тодорхой давхаргын сонирхлын зөрчилд орж байна

эх сурвалж: http://economics.gogo.mn/news/77696

-Замбараагүй байсан юмыг эмх цэгцэнд оруулж төр хяналтандаа авахаар эсэргүүцэх хүн олон гарч байна. Би зохиогоод хийх гээгүй. Хэрвээ тийм бол Нобелийн шагнал авна биз дээ-

Засгийн газрын тохируулагч агентлаг Цөмийн Энергийн Газрын дарга С.Энхбаттай уулзаж ярилцлаа

-Цөмийн Энергийн тухай хууль батлагдаад жил гаруй боллоо. Ер нь санасан хэмжээнд хүрч батлагдсан уу?
-2009 оны долдугаар сарын 16-ны өдөр Цөмийн энергийн тухай хууль батлагдаж мөн оныхоо наймдугаар сарын 15-наас хүчин төгөлдөр болсон. Их том хууль л даа. Олон улсын шаардлага жишгийн дагуу хийгдсэн хууль. Энэ хуулийг боловсруулахдаа хэд хэдэн орны Цөмийн энергийн тухай хуулийг авч үзсэн. Дээрээс нь Олон Улсын Атомын Энергийн Агентлагаас санал болгодог жишиг хуулин дээр үндэслэсэн. Манайх өөрөө хуулийн төслөө хийгээд Олон Улсын Атомын Энергийн Агентлагт илгээсэн. Дөрөвдүгээр сард явуулсан төслийг судлаад 11 дүгээр сард хариуг нь өгсөн юм. Маш сайн судалсан байсан л даа. Хэд хэдэн зүйл дээр анхааруулсан байсан.

Энэ нь нэгдүгээрт: Цөмийн Энергийн Газар хараат бус байх тухай асуудал. Харамсалтай нь үүнийг манай Их Хурал дэмжээгүй л дээ. Олон улсын шаардлага гэж үзэлгүй, хууль боловсруулж байгаа хүний юм уу, эсвэл байгууллагыг толгойлж байгаа хүнийх нь сонирхол байна гэж ч үзсэн юм уу, Энхбат өөрийгөө баталгаатай байр суурьтай болгох гээд байна гэж ч хардсан юм уу тэр заалтуудыг хассан.

Тэр хасагдсан заалтууд ямар заалт байсан бэ гэвэл нэгдүгээрт: Цөмийн Энергийн газрын даргыг таваас зургаан жилийн хугацаанд сольдоггүй байх гэсэн заалт. Ингэвэл шийдвэр нь хараат бус байна гэсэн үг. Хоёрдугаарт санхүүжилтийг нь хасч болдоггүй байх талаар тусгасан байсан. Гэтэл хууль батлагчид өөртөө ашигтай заалт оруулаад байна гэж үзсэн үү яасан хассан л даа. За энэ яахав. Ингээд бусад зүйлүүд дээр ирсэн саналыг тусгаж өгөөд хууль батлагдсан.

-Та түрүүн том хууль гэж онцолсон. Энэ талаараа тайлбарлаач?
-Том хууль гэж миний яриад байгаагийн учир нь, цөмийн энергийн бүх салбарын асуудал багтсан байгаа. Жишээ нь цөмийн технологийг амьдралд хэрэглэх тухай багтсан. Эмнэлэг, уул уурхай, шинжилгээ судалгаа гээд олон чиглэлд хэрэглэх талаар тусгасан л даа. Дээрээс нь энэ дотроо ороод явах цөмийн эрчим хүчний тухай асуудал байна. Дараагийн нэг том хэсэг нь цацраг идэвхт болон цөмийн технологид хэрэглэгддэг ашигт малтмалын тухай байна. Үүнд уран, цацраг идэвхт кали, газрын ховор элемент гэх мэт ашигт малтмалууд орж байгаа. Хуулинд энэ хэдэн ашигт малт-малыг хайх, олборлох журмыг зааж өгсөн.

Бас хэн хийх, ямар нөхцөл шаардлага тавих вэ гэдгийг, мөн цаашлаад борлуулахдаа яаж борлуулах журмыг хүртэл заасан. Өөрөөр хэлбэл шороогоор ерөөсөө гаргахгүй гэж байгаа. Монголдоо ажлын байр нэмэгдүүлье, нэмүү өртөг бий болгоё, ашиг орлого олъё гэдэг утгаар. Ураныг гэхэд л эхний ээлжинд боловсруулна, дараа нь баяжуулна, шинэ элемент хийнэ гэх мэтээр. Гэхдээ энэ бүхнийгээ энхийн зориулалтаар хийнэ гэдгээ эхнээсээ тунхаглаж байгаа. Өөрөөр хэлбэл байлдааны зориулалтаар хэрэглэхгүй гэсэн үг. Дараачийн асуудал бол аюулгүй байдал. Цацрагийн аюул, цөмийн аюул, терроризмын аюул гэх мэтчилэн олон аюул бий. Энэ бүхнээс хамгаалсан хамгаалалтын асуудал гэх мэтийг агуулсан том хууль болсон.

-Тэгвэл энэ бүх асуудал танайд шилжиж ирсэн үү?
-Ураны талын асуудал, газрын хойгийн асуудал бүгд манай агентлагт шилжиж ирсэн. 2009 онд урантай талбайнуудын лицензийг шинэчилж олгосон. 121 талбайн лицензийг шинэчилсэн байгаа. Одоогийн байдлаар ашиглалтын лицензтэй газар байхгүй. Лицензтэй хоёр газар байсан. Хоёулаа цуцлагдсан. Хайгуулын лицензтэй газрууд түрүүчээсээ ашиглалт руугаа оръё гэдэг талаар ярьж байгаа. Гэхдээ ашиглалтын лиценз олгоход хуулиндаа тодорхой нөхцөл шаардлага тавьдаг. Дээрх газрууд шаардлагыг бүрэн төгс биелүүлээгүй байгаа болохоороо албан ёсоор өргөдлөө өгөөгүй байгаа байх.

-Манай улсад ураны батлагдсан нөөц хэдэн тонн байдаг вэ? Цөмийн эрчим хүчний салбарыг авч явахад ураны нөөц хангалттай юу?
-80-аад мянган тонн батлагдсан ураны нөөцтэй. Монголын ураны нөөц Монголын бүү хэл дэлхийн ураны хэрэгцээг хангахаар нөөц. Дэлхийн ураны жилийн хэрэгцээ 60 мянган тонн. Энд зөвхөн эрчим хүчнээс гадна бусад эрэлт хэрэгцээ орно л доо. Тэгэхээр манайх дэлхийн ураны жил гарангийн хэрэгцээг хангах нөөцтэй орон.

-Цөмийн эрчим хүчний салбар нь манай орны хувьд хэр ирээдүйтэй гэж та боддог вэ?

-Манайд энэ салбар маш их ирээдүйтэй. Хэдийгээр манайх нүүрсээр баян орон ч нүүрсээ шатааж амьдрах нь олхиогүй арга. Химийн үйлдвэр байгуулаад, нүүрсээ боловсруулж химийн бүтээгдэхүүн гаргах зэргээр ашиглах, эрчим хүчний хувьд хямдхан цөмийн эрчим хүч гаргаад толгой өвдөхгүйгээр байх зэрэг рүү л анхаарах хэрэгтэй.

-Цөмийн Энергийн хууль нэгэнт батлагдан гарлаа. Одоо хэрэгжүүлэх тал дээр ямар бэрхшээл тулгарч байна?

-Тодорхой давхаргын сонирхлын зөрчилд орж байна л даа. Замбараагүй байсан юмыг эмх цэгцэнд оруулж төр хяналтандаа авахаар эсэргүүцэх хүн олон гарч байна. Гол нь би зохиогоод хийчих гээд байгаа юм биш. Тэгвэл би одоо Нобелийн шагнал авна биз дээ. Энэ бол дэлхий даяар байдаг зүйл. Зах зээл хөгжсөн том том орнуудад ардчилалтай, эрх чөлөөтэй, нээлттэй байдаг ч урантай холбоотой асуудал хатуу чанга хяналтанд байдаг. Төрөөс зохицуулалт сайтай. Бүр нарийн ярьвал зарим орнуудад манайх шиг статустай байгууллага нь өөрийн цагдаа цэрэгтэй байдаг юм билээ.

-Цөмийн цахилгаан станц хэр зардалтай вэ?
-Үйл ажиллагааны зардал маш бага. Түлш нь шатаж дуустал горим барьж байх л зардалтай. Түүнээс дулааны цахилгаан станц шиг худалдан авалт, тээвэрлэлт, хог хаягдал цэвэрлэх гэсэн зардал цаг, минут тутамд гарна гэж байхгүй.

-Маш бага уранаар их хэмжээний эрчим хүч гаргадаг гэж яригддаг даа?
-Тийм. Нэг ийм харьцуулалт байдаг. 30 гр уран нь гурван тонн нүүрснээс гаргах дулаантай ижил хэмжээний дулаан гаргана гэж.

-Хаягдал хэр хэмжээгээр гарах вэ? Бусад улсуудад хаягдлын асуудал хэр яригдаж байна?
-Манайхан их муухайгаар хэлдэг л дээ. Цөмийн шаар, хог хаягдал гээд л. Уг нь бол хэрэглэсэн түлш гэж олон улсад ярьдаг. Тэр хэрэглэсэн түлш бол өөрөө түүхий эд. Эргээд боловсруулалтанд орж ашгаа өгдөг. Дахиж боловсруулаад дахин түлш хийнэ. Нөгөө нэг хэсгээр нь цөмийн зэвсэг хийдэг. Бас бүүр хэрэглэж болохгүй хэсэг байна, түүнийг бол булшилдаг. Би дулааны цахилгаан станцыг муулж байгаа юм биш. Манайд дулааны станцгүй болно гэж бол байхгүй. Гэхдээ манай нүүрс уран ихтэй. Шатаахаар баяжигдаад үнс нь цацраг идэвхт бодис ихтэй болж байгаль орчныг бохирдуулах талаараа атомын цахилгаан станцаас илүү хортой.

-Өндөр технологи шаарддаг болохоор ажиллах хүчний нөөц дутагдалтай биз?
-Боловсон хүчин дутагдалтай. Манайд цөмийн физикчид гээд байна. Нэлээд өндөр түвшнийх нь ч байна, дөнгөж нэг их сургуулиа төгссөн нь ч байгаа, Гэвч энэ шинэ салбар руу ороход мэдлэг бага байна. Бидний олж авсан мэдлэг бол онолынх. Жишээ нь би л гэхэд ямар уран ухаж үзсэн биш, атомын цахилгаан станцад очиж байсан ч ажиллуулж үзсэн биш, тийм биз. Гэхдээ сармагчин биш болохоор заавал барьж үзэж байж юм уу, хазаж үзэж байж сурна гэсэн юм байхгүй болохоор чадаж таарна. Гагцхүү хүнийхээ тоог олон болгох ёстой. Боловсон хүчин гадаадад бэлтгэхдээ өгөө авааны тал дээрээ ярих хэрэгтэй. Манай шорооноос атгахаасаа өмнө мэргэжилтэн бэлдэж өгөө гэж. Бид нэг ч грамм уран олборлуулаагүй байж мэргэжилтэн бэлдээд авна гэдэг ашгаа өгч эхэлсэн гэсэн үг.

-Хаана боловсон хүчнээ бэлдэж байна вэ?
-Одоохондоо Орост жилд 10 оюутан, таван мэргэжилтэн бэлтгэх гэрээ хийсэн. Сурч байгаа. Францын нэг компанитай мэргэшүүлэх тал дээр хамтаръя гэсний дагуу дөрөв таван хүн яваад ирсэн. Канад, Австрали байна. Бас Хятад, Японтой боловсон хүчин бэлтгэх тал дээр хамтрах талаар ярьсан.

-Манайд ямар ямар улсууд хайгуул хийж байгаа вэ?

-Оростой хамтарсан байна. Канад, Франц, Энэтхэг, Хятад гээд олон орных байгаа.

-Шуугиан тариад байсан "Хан ресурс" компанийн асуудал юу болсон бэ?

-"Хан ресурс" компанийн лицензийг цуцалсанаар Монголын нэр хүнд уналаа гэж ярьж байгаагийн эсрэг байна. Тэднийг чимхэж өгснөөр манай нэр хүнд харин өссөн. Шүүхдээд, олборлолт явуулах лиценз олгох эсэх нь Цөмийн Энергийн Газрын эрх мэдлийн асуудал гэсэн шүүхийн шийдвэр гарсан. Тэд олон улсын шүүхэд хандана энэ тэр гэж айлгаад л яваа. Энд хэлэхэд манай нэр хүнд олон улсын тавцан дээр өсч байна. Хуультай болоод цэгцрээд ирэхээр манайхыг хүндэлж эхэлсэн. Ноднин Олон Улсын Атомын Энергийн Агентлагийн хурал дээр манайхыг захирагчдын зөвлөлд сонгосон. Энэ жил хурлыг нь Монгол улс даргалахаар болсон гээд нааштай сайхан алхмууд байна.

-"Хан ресурс" гэснээс "Мон Атом" компани ямар эрх үүрэгтэй компани юм бол. Бодлого барих хэмжээнийх биш биз дээ?
-Манай доор байгуулагдсан, одоо нөгөө 34 хувь энэ тэрийг эзэмшээд явах компани. Гэтэл эрх үүргээ буруу ойлгоод, бодлого барьж байгаа гэж гадныханд ойлгуулаад байгаа юм. Бид тэрнийг нь таслан зогсоосон боловч тэр яриагаа зогсоогоогүй л байх шиг байна лээ. Одоо манай доороос гараад ТӨХ-ны мэдэлд очсон. Бодлого барьж байгаа байгууллага ганцхан байгаа. Ганц ч байх болно.

-Цөмийн Энергийн тухай хууль хэр зэрэг хууль болсон гэж та бодож байна вэ. Нэг хэсэг баахан шүүмжилсэн шүү дээ?

-Мэргэжлийн хүний нүдээр харахад учир дутагдалтай юм байна. Торгууль маш бага. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх мөнгөн торгууль оногдуулна гэж заасан нь тэр том талбайд олборлолт явуулж байгаа компанийн хувьд инээдтэй байгаа юм л даа. Хууль зөрчвөл нэг сая доллараар торгож байж л тэдэнд мэдрэгдэнэ. Энэ дээр хэлэхэд манай хуулийн эсрэг байдаг хүмүүс энэ хуулийг хатуу чанга, хуучин нийгэм рүүгээ орох нь гэж ярьдаг. Тэдэнд бусад орны хуулийг уншаад үзээрэй гэж хэлмээр байна.

-Олборлох лиценз өгөхдөө ямар шалгуур тавих вэ. Мон атомын цахилгаан станц барих талаар яригдаж эхэлсэн. Энэ талаар?
-Лиценз олгохдоо үнэхээр хийж чадах уу, байгаль орчинд халгүй байх уу, манайд ашигтай юу гэдгийг харгалзаад болохоор бол өгнө. Цөмийн цахилгаан станц барих яалт ч үгүй ойрын зорилт. Саяхан Хэрлэнгийн хөвөөн дээр атомын цахилгаан станц барих талаар хурал боллоо. Анхны судалгааны дүнг хэлэлцсэн. Агаар мандлын, салхины, усны гээд судалгаанууд хийгээд 30 орчим газраас ус элбэгтэйгээр нь Хэрлэнгийн хөвөөг сонгосон. Тэгээд тэнд нь хуралдаад ирлээ.

-Таны хүсэж тэмүүлж явдаг зүйл бол мэдээж энэ салбарын ирээдүйтэй холбоотой байх. Энэ талаар?
-Би улс төрөөс ангид хүн, бизнес оролддоггүй. Гагцхүү энэ салбарыг олон улсын жишигт хүрэх хэмжээнд хүргэх гэж бодож яваа. Анх энэ салбарыг миний аав Монголд хөгжүүлсэн. Энэ миний бахархал. Миний аав Содном гэж акедемич хүн байлаа. Шинжлэх Ухааны Акедемийн Ерөнхийлөгч, Дээд Боловсролын Хорооны дарга зэрэг албыг хашиж явсан хүн. 1990-ээд онд ардчилал гарч, огцор гэж хэдэн залуус гадаа нь цуглахад сайн л биз дээ гээд ажлаа өгч байсан юм. Монголд атомын цахилгаан станц барих юмсан гэсэн бодол миний аавын мөрөөдөл байсан. Аавын шарил дээр хамгийн сүүлд сонинд өгсөн ярилцлагынх нь төгсгөлийнх нь үг байдаг юм. "Атомын цахилгаан станц Монголын ойрын ирээдүй шүү" гэсэн үг. Би мөрөөдөж явсныг нь гүйцээх гэж зорьж явна.

-Сайхан мөрөөдөл байна. Аавынхаа мөрөөдлийг биелүүлэх цаг ойрхон байгаа гэдэгт итгэж байна. Таны ажилд амжилт хүсье. Ярилцсанд баярлалаа.

-Баярлалаа. Танай сонины уншигчдад сайн сайхныг хүсье.

П.Алтанболор

С.Энхбат: Атомын цахилгаан станц барих шатаа Монгол нэгээр ахиулсан

Ураны орддоо тvшиглэн атомын цахилгаан станц байгуулах боломжтой эсэх талаар Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Цємийн энергийн комиссын дарга С.Энхбаттай ярилцлаа

-Цємийн энергийн комисс гэхээр нэг л хаалттай газар санагддаг?
-Ер нь бол улсын нууцад хамаарах зvйл цєєнгvй байдаг болохоор тэр биз. Бид ч гэсэн “тэгэх гэж байна” гээд л бусад байгууллага шиг vйл ажиллагаагаа сурталчилаад байдаггvй. Иргэд саяхнаас уран олборлоно гэж ярьснаас хойш ийм байгууллага байдгийг мэддэг болж байгаа юм шиг байна лээ. Уг нь манай байгууллага 1962 оноос vйл ажиллагаагаа явуулаад 45 дахь жилээ vдэж байна. Ємнє нь Сайд нарын зєвлєлийн дэргэдэх гэж явдаг байсан бол одоо Цємийн энергийн комиссын дарга нь Ерєнхий сайд байна гэж хуульчлан заагаад єгсєн. Харин Засгийн газрын 263 дугаар тогтоолоор Цємийн энергийн комисс тохируулагч агентлаг болох тогтоол гараад удаагvй байна.
-Засгийн газарт цємийн энергийн бодисыг хэрхэн ашиглах, цаашид баримтлах бодлогын талаар хуу-лийн тєслєл саяхан єргєн барьсан гэсэн?
- Тийм ээ. “
Цацрагт идэвхт бодис, цємийн эрчим хvчний талаар тєрєєс баримтлах бодлого” хуулийн тєслийг єргєн барьсан. Засгийн газраар хэлэлцvvлсний дараа Yндэсний аюулгvй байдлын зєвлєлд оруулан Олон улсын атомын цахилгаан энергийн агентлагийн саналыг авахаар болж, Ерєнхий сайд Австри улсад хийсэн айлч-лалынхаа vеэр ОУАЭА-д зочилсон. Агентлагийнхан vнэлэлт, дvгнэлтээ ирэх оны тавдугаар сарын сvvлчээр ирvvлнэ. Харин тєрєєс баримтлах бодлогын чиглэлд цацраг идэвхт бодис буюу тэр дундаа уран, тори, цємийн технологи, газрын ховор элемент, цємийн энергийн комисс хэрхэн ашиглах тухай аюулгvй байдал, салбарыг бэхжvvлэх талаар тусгасан юм. Тvvнчлэн ашигт малтмалын олборлолтод хєрєнгє оруулагч нь олон улсын энэ салбартаа танигдсан тєрийн болон тєрийн бус байгууллага байх шаардлагатай. Уран олборлох-доо эцсийн бvтээгдэхvvнийг шороотой нь цуг ухаж нь гаргахгvй гээд л олон зvйл тусгасан л даа.
-Цацрагт идэвхт бодисыг манайхан ахуй хэрэглээндээ ашигладаг. Ер нь хэнэггvй талдаа хvмvvс шvv дээ?
-Тийм. Шинжлэх ухааны салбарт єргєн хэрэглэдэг. Хамгийн энгийн жишээ гэхэд л эмнэлгийн оношилгоонд хорт хавдар эмчлэх цацрагийн багаж байна. Хєдєє аж ахуйд ургац тариалан технологийн vр єгєєжийг дээш-лvvлэх, шинэ сорт гаргах, мал эмнэлгийн оношилгоонд, уул уурхайд тандалтад хэрэглэдэг. Шинжлэх ухааны салбарт бол єргєн хэрэглэнэ шvv дээ. Манай улс ер нь бол ахуйн хэрэглээндээ тvлхvv ашиглаж ирсэн. Энэхvv цацраг идэвхт бодисыг хэрхэн ашиглаж байгаа талаар манайхаас байнга шалгалт хийдэг. Хэрэглээний хувьд гайгvй ээ. Олон жилийн ємнє цацраг идэвхт цахилгаан vvсгvvрийн хэрэг гарч байсан бол ноднин жил цацрагт идэвхт vvсгvvрийг зарах гэж байгааг ТЕГ-ынхан илрvvлэн манайд хvлээлгэн єгсєн. Тэр хурааж авсан багажийг тусгай хамгаалалттай байгууламжид хадгалдаг. Манай улсад тэдэн цацраг идэвхт бодис, багаж хэрэглэж байна гэсэн тоог нь гаргаж єгч чадахгvй нь. Нууцад орно. Олон улсад хамгаалалттай байгууламж нь цэрэгжvvлсэн, цагдаатай байдаг. Манайд бол ОБЕГ-ын харьяа химийн бодисын анги л хамгаалалтаа авсан. Нэг их илт тод яриад байж болохгvй, учиргvй нууцлах ч ёстой зvйл ч манай ажилд бий. Харин одоо л уранаа олборлон атомын цахилгаан станц байгуулахаар ярьж байна. Энэ нь манай улсын хувьд чанарын том алхам юм. Одоо цємийн энергийн хvч ашиглан бэлтгэл ажлаа хангана гэж vзээд атомын цахилгаан станцыг 2021 онд байгуулахаар ярьж байгаа.
-ДЦС-ыг бодвол хамаагvй аюул ихтэй гэж vздэг шvv дээ. Тухайлбал, хvн тєрєлхтєний тvvхэнд хамгийн хор толбо vлдээсэн нь ОХУ-ын Чернобелийн атомын цахилгаан станц байна. Єнєє хvртэл цацрагийн хор арилаагvй л байна?
-Дэлхийн цаг агаарын дулаарлаас vvдсэн байгалийн гамшиг, агаарын бохирдол ярьж байгаа vед атомын цахилгаан станц нь ДЦС-аас хамаагvй илvv л дээ. Гэхдээ манайханд буруу ойлголт байдаг. Цємийн энерги гэхээр л Японы Хирошимад хаясан атомын бємбєг юм байна гэж ойлгодог. Энэ ч аргагvй мэт. Учир нь, дэлхийн улс оронд террорист халдлага гарах, атомын цахилгаан станцаараа айлгах Хойд Солонгос гэхэд л дэлхийн энхтайванд халдах гэж байгаа vйлдлvvд цацраг идэвхит бодистой холбогдох нь их байна л даа. Нєгєєтэйгvvр бидэнд цочрол єгсєн Чернобелийн атомын цахилгаан станц дэлбэрснээс хойш 23 жил єнгєрчихєж. Одоо бол атомын цахилгаан станц цємийн технологийн аюулгvй ажиллагаа нь дээшилж, цэвэрхэн ч болсон. Харин атомын цахилгаан станцыг ДЦС-тай жишин аюулгvй гэж хэлж болохгvй. Тухайлбал, ДЦС гэхэд л нvvрсээ зєєхєд нарийн тоос босно, шатаасны дараа утаа тортог гарна. Манай улсын олон нvvрсний орд урантай. Єєрєєр хэлбэл, шатаасны дараа vнсэнд нь цацрагт идэвхт бодис агуулагдаж байдаг гэсэн vг. Ер нь олон улсын гэрээгээ зєрчсєн улсад эдийн засагт нь хориг арга хэмжээ авдаг. Yнэндээ цацраг идэвхт бодисыг энхийн болон зэвсгийн зориулалтаар ашиглах гэж хоёр ангилдаг. Гэхдээ атомын цахилгаан станцийг хvссэн улс болгон байгуулаад байх зvйл биш. Атомын цахилгаан станц ДЦС-аас нэг ялгаатай нь олон улсын хяналтын дор ажилладаг. Уран олборлон ашиглахдаа олон улсын хууль дvрмийн дагуу явна. Yvнийг мэдэх Олон улсын атомын энергийн агентлагийн атомын цахилгаан станц байгуулах гурван шатлалтай шалгуур бий. Манай улс тvvний эхний шат буюу хууль эрх зvйн орчныг бvрдvvлэх гээд л явж байна .
-Тэгэхээр манайх хууль эрх зvйн орчноо бvрдvvлж л байгаа юм байна. Хэдэн тэрбумын хєрєнгєєр баригдах бол. Гадаадынхан ч хєрєнгє оруулъя гэж санал тавьсан?
-Хууль гарсны дараа нарийвчилсан судалгаа хийнэ. Газрын геологи, нар, ус, салхи зэргийг бодолцон хаана, ямар газарт байгуулвал зvгээр гээд л газарзvйн судалгаа ч яригдана л даа. ОХУ, Казахстан, Солонгос, Япон зэрэг орноос хєрєнгє оруулалт хийе гэсэн хvсэлт тавиад байгаа. Гэхдээ бид єєрсдийнхєє нєєц болол-цоогоор дотоодынхоо хvчээр барина гэж бодож байна. Ер нь атомын цахилгаан станц маш их ач холбогдолтой шvv дээ. Тухайлбал, уранаа олборлочихоод юугаараа зєєх вэ. Тиймээс дэд бvтэц гэхэд л тємєр замаа яаж шийдэх вэ гээд л зохицуулах асуудал их. Манай улс уранаа олборлон эрчим хvч vйлдвэрлэснээр хєгжилдєє том дэвшил хийнэ гэж бодож байна. Тэр их эрчим хvч vйлдвэрлээд ирэхээр хvнд vйлдвэрvvд байгуулагдана. Тэгэхээр 400 квт шугам тавигдана. Yvнийхээ дагуу л дэд бvтэц шийдэгдэх юм. Yйлдвэр байгуулахаар том тvлхэц єгч, соёл иргэншлийг ч авчирна шvv дээ.
-Та тvрvvнд станцын нvvрсний vнс цацраг идэвхт бодистой байдаг гэлээ. Гэтэл саяхан барилгын компаниуд дээврийн хучилтаа vнсээр хийж байна хэмээн шvvмжлэхэд нэгэн эрдэмтэн хоргvй гээд байсан шvv дээ?
-Тэрийг би сайн хэлж мэдэхгvй юм. Гэхдээ л хэрэглэж болохгvй шvv дээ. Цацрагт идэвхт бодис ямар аюултай билээ. Хойч vр удам, генд нь нєлєєлдєг. Туршилт судалгааны vндсэн дээр л ашиглаж болох уу, vгvй юу гэдгийг мэднэ шvv дээ. Гэхдээ хямдхан нvvрс гэдэг мєнгє шатаахтай адил зvйл шvv дээ. Єнєєдєр ДЦС –ын эрчим хvч нэг мгвт нь нэг сая ам.доллар байхад атомын цахилгаан станц 2-3 сая ам.доллар байх жишээтэй. Гэтэл атомын цахилгаан станц дулааныхаас цэвэрхэн. Манай ураны нєєц 60 мянган тн байгаа болохоор эрчим хvчээ гадаадаас экспортлоод байхааргvй болно. Магадгvй урд, хойд хєршдєє ч экспортолж болно шvv дээ. Тvvнчлэн манай улс ураны нєєцєєрєє дэлхийд 15 дугаар байранд ордог. Єєр ч шинэ илэрлvvд гарч ирж байна. Судалгаа шинжилгээ хийх юм бол эхний тавд ч орох боломж байгаа юм.
-Нээрээ Мардайн ордын олборлолт ямар тєвшинд явж байна вэ?
-Мардайгаас ємнє нь уран олборлож байсан шvv дээ. Одоо уран олборлоход бэлэн байгаа ч хууль эрх зvйн орчныг боловсронгуй болгох ёстой. Хууль эрх зvйн орчноо бvрдvvлсний дараа олборлолт хийхгvй бол Африкийн гашуун тvvхийг давтаж болохгvй. Єнєєдєр тус улс газар доорх эрдэс баялгаа хамаагvй ашиглас-наас газрын баялгийнх нь нєєц дуусч, улс нь хоосорч, ард тvмэн нь ядуу хэвээрээ vлдлээ. Бид тєлєвлєгєєт хяналтаа сайжруулснаар уранаа бvрэн дvvрэн ашиглана гэж vзэж байгаа. Мардай гэдэг маань нийтдээ гурван орд байгаа. Тэгэхээр нийлээд 60 мянган тн уран байна гэсэн судалгаа гаргаад байгаа юм. Гэхдээ одоо бол бид олборлох биш судалгаа, шинжилгээ л их хийж байна. Єєєрєєр хэлбэл, хайгуул хийж нєєц тогтоох ажил явж байгаа гэсэн vг л дээ.
-Атомын цахилгаан станцаа байгуулчихлаа гэхэд боловсон хvчин хэр байгаа юм. Тєсєвлєсєн мєнгє нь хэр хvрэлцээтэй байдаг юм бэ?
-Энэ чиглэлийн мэргэжилтнээ МУИС –д бэлтгээд 20 гаруй жил болж байна. Гэхдээ боловсон хvчний чанар муу байна. Их сургуулиуд сургалтын тєлбєрєє гvйцээх гэж хvvхэд авдгаас биш сургалт муу шvv. Тэр олон тєгсєгч дундаас л шилээд хvнээ бэлтгэж байна. Япон, Малайз, ОХУ Солонгост энэ чиглэлээр хvн мэргэшvvлэн сургах талаар Ерєнхий сайд айлчлалаараа ярилаа. Манай комиссын харьяа Дозиметрийн тохируулагч лаборатори, Изотоп тєв, Цацрагийн хяналтын алба гэж байна. Олон улсад бичигдсэн жишгийн дагуу тєсвийг баталсан бол дєрвєн жилийн хугацаанд хасах ёсгvй, хэнээс ч хамааралгvй статустай байх ёстой гэж хуульчлан заасан байдаг. Манайх тєрийн байгууллага учраас цалин нь адил.
-Саяхан Ерєнхий сайд ОХУ-д айлчлахад уран олборлолтод хамтран ажиллаж болох юм хэмээн ярьсан?
-Ураны чиглэлээр хєрєнгє оруулалт хийн хамтран ажиллах хvсэлтээ ОХУ, Япон, Франц, Солонгос илэрхийлсэн. Гэхдээ хэнтэй нь ямар тєвшинд ажиллах вэ гэдэг нь чухал л даа. Стратегийн тvнш байх уу. Хєрєнгє оруулагч байх уу. Єнєєдєр дэлхийн таван орон цємийн зэвсэгтэй. Манай улс цємийн зэвсэг дэлгэрvvлэхгvй гэрээ, цємийн технологийг зєвхєн энхийн зориулалтаар ашиглана гэж тунхагласан. Тус агентлагаас байнга шалгалт хийдэг. Єнгєрсєн зургадугаар сард гэнэтийн шалгалт хийгээд явсан. Манайхыг цацрагт идэвхт бодисын хадгалалт сайн байна гэсэн. Гэхдээ хэн ч ирэх гэж байна гэж мэдэгдэхгvй. Онгоцны буудал дээр бууснаас нь хоёр цагийн дараа мэдэж байх жишээтэй. Хатуу хяналт тогтоон ажилладаг юм.
-Єнєєдєр дэлхийд хэдэн улс атомын цахилгаан станцтай юм бэ. Тэдэнд яаж хяналт тавьдаг юм бол?
-Дээр би хэлсэн шvv дээ. Хvссэн улс орон ураны атомын цахилгаан станц байгуулдаггvй. Олон улсын агентлагийн зєвшєєрлєєр л байгуулна. Єнєєдєр ОХУ, Америк, Хятад, Франц атомын цахилгаан станцтай.
-Хэрвээ атомын цахилгаан станц байгуулчихвал эрчим хvчний vнэ буурах болов уу?
-Хямдхан болох ёстой. Єєрийн ураныхаа ордод тулгуурлан атомын цахилгаан станц байгуулахад асуудалгvй. Ураны нєєц их байна. Одоо байгаа vнээс хямдхан агаарт ямар ч хорт бодис хаяхгvй гэдгийг л хэлмээр байна. Ураны оронд баяжуулсан тори-г олборлон станц ч байгуулах юм гэж vзэж байгаа. Ураныгаа бодвол олдоц ихтэй болохоор сvvлийн vед их ярьж байгаа. Энэтхэг улс саяхан тори-н орддоо тvшиглэн станц байгуулсан гэсэн. Гэхдээ тори-гийн боловсруулалт нь их ажиллагаатай учраас ураныг ашиглая гэж яриад байгаа юм.
-Бид их азтай ард тvмэн гээд л газрын баялгаа бvгдийг нь шавхаад байх нь хэр зєв юм. Єнєєдєр гэхэд хаана л нvvрсний орд байна ухаад, заримыг нь Хятад руу экспортолж байна. Гэтэл Хятад улс єєрийнхийгєє хадгалаад чулуу болгох гэсэн тєрийн хар хайрцагны бодлого явуулж байгаа юм болов уу гэсэн хардлага тєрєєд байгаа юм?
-Манай улс ураны их нєєцтэй шvv дээ. Одоо эрэлт хэрэгцээ байгаа дээр нь борлуулах ёстой. Хадгалаад байдаг 50 жилийн дараа ямар ч хэрэггvй болчихвол яах юм. Харин ч эдийн засгийн эргэлтэд оруулж эрчимтэй ашиглах ёстой. Ашигт малтмалын орлого ард тvмнийх. Статистикийн судалгаагаар нэг хvнд ногдох дотоодын нийт бvтээгдэхvvн 1000 ам.доллар байгаа бол уранаа олборлосон хойно нэг хvнд ногдох дотоодын нийт бvтээгдэхvvн 15000 ам.долларт хvргэнэ гэж vзсэн. Одоо Солонгост яг ийм байгаа. Цєєхєн хvн амтай манай улсын хувьд хєгжил хурдацтай явах болов уу гэж бодож байна. Монголын сайхан залуус ийм хєлс авахын тєлєє л Солонгост боолын хєдєлмєр эрхэлж байна шvv дээ. Атомын цахилгаан станц байгуулагдчихвал ажиллаж байгаа хvмvvсээс гадна
Т.ОЮУНБАЯР /2008.11.7/

Л.Санжаасүрэн: Д.Энхбатыг хулгайлах ажиллагаанд тагнуул, цагдаа, дипломат алба, МИАТ-ийн ажилтнууд оролцсон

Ярилцсан Б.ДОЛЗОДМАА
эх сурвалж: http://www.dailynews.mn/?vfile=30&vmet_id=15284&vmet_main=1002

Өмгөөлөгч асан Л.Сан­жаасүрэнтэй ярилц­лаа.
-Францаас Д.Энх­ба­тыг хулгайлсан хэ­рэгт Монголын Үндэс­ний аюул­гүй байдлын зөв­лөлийн ажлын албаны дар­га Б.Хурц сэжиг­лэг­дэж Лондонд саа­туу­­лагдаад байгаа. Та Д.Энх­­бат агсны өм­гөөлөгчөөр ажил­лаж байсны хувьд одоо өр­нөж буй улс хоорондын энэ үйл явцыг хэрхэн харж байна вэ?

-Д.Энхбатыг Фран­цаас хулгайлж авчирсан асуудал бол хууль бус хэрэг. Түүнийг эрүүдэн шүүх ажиллагаа мөн хууль бус. Энэ ажиллагаа Монголын төдийгүй олон улсын хооронд байгуул­сан эрхийн хэм хэмжээг зөрчсөн гэж үздэг. НҮБ-аас гаргасан шүүх эрх мэдлийн хүрээнд хориг­долтой харилцах наад захын жишгийг зөрчсөн үйлдэл байдаг. Би 2004 онд шүүх хурал дээр хууль дүрэм зөрчиж бай­гаа энэ үйлдлүүдийн та­лаар дэлгэрэнгүй хэлсэн. Д.Энхбатын эсрэг хэрэг­лэж байгаа эрүүдэн шүүх харгислал, хэлмэг­дүүлэл­тээ таслан зогсоохгүй бол асар их хор уршиг дагуул­на. Үүнийг би хариу­цах­гүй шүү гэдгийг хэлсэн. Д.Энхбатын эсрэг үйл ажиллагаа явуулсан ал­бан тушаалтан, түүний удирдлага хариуцах бол­но шүү гэдгийг би долоон жилийн өмнө хэл­чих­сэн.

-Хууль зөрчсөн ажил­­­лагаа явагдаад бай­на гэдгийг та хан­галт­тай их хэлж, ярьж байсныг тань санаж байна. Тэгвэл тэр үед манай ул­сын хуулийн бай­гууллага өмгөөлөгч таны асуулгад ямар байд­лаар хариулт өгч байсан гэдэг нь сонин байна?

-Тухайн үед ямар арга хэмжээ авч байсан нь надад мэдрэгдээгүй. Би өмгөөлөл хийснийхээ тө­лөө байцаагдаж байх үе­дээ мөрдөн байцаагчаас эхлээд бүх шатны проку­рор, шүүх, УИХ-ын 76 гишүүн, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч, тусгай хя­нал­тын бүх хороодод хууль бус ажиллагаа яваг­даад байна, Монголын нэр хүндийг унагаж бай­на гэдгийг мэдэгдэж бай­сан. Харамсалтай нь хэн ч хүлээж аваагүй. Гэтэл намайг шоронд хориг­доход зөвхөн миний гар дээр 20 гаруй орноос 320 захидал ирсэн. Тэр үед Монголын Хууль зүй, до­тоод хэргийн яам, Гадаад хэргийн яам, Засгийн га­зар, Ерөнхийлөгчид, га­даа­­дад суугаа Монголын Элчин сайдын яамдад гадны иргэдээс асар их мэдээлэл ирсэн гэж би сонссон. Зөвхөн миний хүлээж авсан захидлаас харахад дэлхийн олон орноос Монголын эрх баригчдыг хууль бус ажил­­лагаагаа зогсоо гэж шаардаж байсан. Фран­цын талаас манай улсын дипломат ажилтныг нутаг орноосоо хөөсөн гэх мэт явдал гадна өрнөөд бай­хад Монгол ямар ч хариу арга хэмжээ аваагүй. Ха­рин Монгол Улсын Зас­гийн газар өмгөөлөгч Л.Сан­жаасүрэн, Д.Энх­бат нар хэрэгтэн, энэ хоёр буруутай гэсэн мэдээл­лийг гадагш цацаж бай­сан. Засгийн газар гэж хэлж байгаа учир нь НҮБ-ын субьект бол Засгийн газар байдаг учраас тэр.