2015 оны 3 сарын 5
элдэв ЯРИЛЦЛАГА, МЭДЭЭНИЙ ЦУГЛУУЛГА блог*Collection of interviews, news and articles* Sammlung von Interviews, Nachrichten und Artikeln
О.Бум-Ялагч: Бид монголд ногоон үзлийг тарьсан
2015 оны 3 сарын 5
О.Бум-Ялагч: Төрөөс намыг биш сонгуулийг санхүүжүүлдэг болмоор
2015 оны 3 сарын 2
Монголын Ногоон намын дарга
О.Бум-Ялагчтай уулзаж ярилцлаа.
-Юуны өмнө 25 жилийн ойтойгоо удахгүй золгох Монголын ногоон намын хамт олонд баярын мэнд хүргэе!
-Танай сонины уншигчдад хонин жилийн мэнд дэвшүүлье. “Ардчилал” сонин бол Монголын ногоон намын хувьд чухал хэвлэлийн нэг. Манай лидерүүдийн төлөөлөл Дарь.Сүхбаатар танай сонинд ажиллаж байсан түүхтэй. Манай нам бол 1990 оны гуравдугаар сарын 9-нд тунхаглан зарлаж байгуулагдсан, ардчиллын анхдагч улс төрийн хүчний нэг. Намын бүртгэлд гуравдугаарт байдаг боловч намынхаа нэрийг солиогүй гэдгээрээ магнайлж явдаг. Энэ онд манай намын 25 жилийн ой тохиож байгаа тул бид хоёр сар гаруйн аян зохион байгуулахаар болсон. Юутай ч ойн баярын мэндийг Ногоон намд итгэдэг, дэмждэг эрхэм гишүүд, сонгогч нартаа хүргэе.
-Ардчилалд анхнаас нь зүтгэсэн улс төрийн хүчний хувьд 25 жилийн ардчилсан Монголын нийгмийг хэрхэн дүгнэх бол?
-Монголын нийгэм өнөөдөр тогтворгүй байна. Ардчиллынхан засгийн эрх барихаар нэгнээ дэгээдэх хандлагатай гэж иргэд ярьж, буруу хүмүүсээ дэмжиж, сонгожээ гэж гутаж байна. Ардчиллынхан яагаад ингэдэг гэхээр таван нам нэгдсэн, таван өөр фракцтайгаас л үүдэлтэй гэж би хувьдаа боддог. Ингэж нэгдэнэ гэдэг бол таван ондоо үзэл баримтлал, зорилгыг нэг шуудайнд оруулсных. Үүнээс болж бужигнадгаас биш тэд ардчилсан үзэл баримтлалаасаа ухарсан, ардчиллыг ашигласан зүйлгүй. Өөр өөр чиг баримжаа нь нэг зүгт харахгүй байгаад л учир байна.
Өнөөдөр хүн амын тал хувь нь ядуу байна. Засгийн газар төсвөө хасч, цалин нэмэхгүй гэсэн шийдлээс болж ядуурал өслөө. Шинэчлэлийн Засгийн газрын үед нэн ядуу нь 18 хувь, ядуу нь 19 хувь байсан ч одоо хүн амын тал хувьд хүрч. Нэгэнт бодит байдал ийм байхад ардчиллынхан гарч ирээд сайхан болно гэж итгэсэн ард түмэн, намынхан нь их гутарч байна. Хүн л юм чинь эцэстээ нэг амьтанд буруу өгдөг. Тэгэхдээ хувь хүн рүү чиглэдэг. Элбэгдорж, Алтанхуяг, Баярцогт, Сайханбилэг гээд л. Гэвч монголчууд бидний үндсэн хүмүүжлийн нэг дутагдал нь алдааг бусдаас хайх. Баабар хэлсэн дээ, өнөөдөр Монголын нийгэм, төлөв байдалд ард түмэн өөрсдөө буруутай гэж. Гашуун боловч үнэн.
-Ард түмэн буруутай гэхээр хүлээн зөвшөөрөх хүн цөөн л болов уу. Таны ингэж хэлэх үндэслэл нь?
-Өөрөөсөө буруу хайж, жаахан бодож үзье. Дэлхийн эрүүл нийгмүүд, хөгжсөн орнуудыг харахаар идэвхтэй бүлэг буюу дунд давхарга нь нийгмээ эрүүлжүүлж, хөтөлдөг. Тэд бие даагаад амьдралаа аваад явчихдаг, өөрийгөө соён гэгээрүүлэх чадвартай, түүнд цаг зав зарцуулдаг. Гэвч ийм хүмүүс манайд байдаггүй. Яагаад гэвэл цөм гадаадад амьдардаг, одоо ч явж байгаа. 200-гаад мянган хүн гэхээр хүн амын бараг 10 хувь. Одоо Монголын нийгмийн дунд давхарга нь малчид. Гэтэл тэд нийгмийн үндсэн шийдэл болдог нийслэлээс хол амьдардаг. Тийм болохоор жагсаал, цуглаан өргөн хүрээг хамарч чаддаггүй. Нийгмээ урагш нь татаж явдаг “локомотив” байхгүй болчихоор үлдсэн нь гутранги үзэлтэй, бусдаас алдаа хайж, эрүүл мэнд, сэтгэхүйн хувьд өөрийгөө дайчлах чадваргүй болж таарна. Төр засаг толгойлогчдод итгэж найдаад суучихдаг хүмүүс. Тэр нь юу ч чадахгүй болохоор шүүмжлэхээс хэтэрдэггүй ийм л дүр зурагтай, манай нийгэм.
-Нийгмийн идэвхгүй тэр хэсгийг хэрхэн “хөдөлгөх” вэ?
-Тэр бол улс төрийн намын зорилго. Өнөөдөр улс төрийн нам байгуулахыг төр яагаад зөвшөөрч, Үндсэн хуульдаа зааж тусгаад байна гэхээр идэвхтэй хэсэгт тулгуурласнаар нийгэм эрүүл байна аа гэдэг улс төрийн онолын л биелэл. Тэр ч утгаараа намуудыг дэмжих төрийн бодлого байх ёстой. Харамсалтай нь, Ардчилсан намын УИХ дахь бүлгийн дарга байсан, одоо Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат гэдэг хүн парламентад сонгогдоогүй улс төрийн намуудыг татан буулгана гэж ярьсан. Улс төрийнхөө онолыг л мэдэхгүйн илрэл. Ингээд тунгаагаад үзэхээр дээр гарсан хүмүүс нь бидний шаардлагыг бас хангаж чадахгүй байгаа. Тийм учраас л бид муулж, өөлдөг шүү дээ. Хэдий тийм ч эхнээс нь бодохоор ард түмэн бид хяналтаа сайн тавьсан бол ийм хүмүүс дээшээ гарахгүй.
-Тэгэхээр сонгуульд санал өгч төрөө байгуулдаг ард түмэн нийгмийнхээ болохгүй бүтэхгүйн бүх бурууг үүрч таарах уу?
-Баабар шиг бүгдийг нь ард түмний буруу гэж болохгүй. Миний бодлоор 50, 50 хувьтай. Амьдралын төлөө тэмцэх, хөндлөнгийн хяналт тавих, хэвлэлийн дөрөв дэх засаглал сул гэдэг нь ойлгомжтой. Нөгөө талаас дээшээ гарч байгаа нь бидэнтэйгээ таарсан л хүмүүс байна. “Фортуна” Батбаяр л гэхэд УИХ-ын чуулганд согтуу орж ирээд даргатайгаа хэрэлдээд сууж байна. Хууль тогтоодог их танхимд согтуу хүн оруулдаггүй л байя. Өөр улсын парламентад согтож унасан нь байхгүй, ажилдаа ядраад унтаж байгаа хүн л мэр сэр харагддаг. Энэ ч утгаараа төр засгаа дээдлэх уламжлал алдагдлаа. Ерөнхийлөгч ч гэсэн унтахын алдад хүмүүст их гоё юм ярьдаг. Гэвч өглөө босоход бүх зүйл бахь байдгаараа. Ингэсээр иргэдийн итгэл алдарна шүү дээ. Нэг ярьсан зүйлээ дуустал нь чимээгүй хүлээж байгаад дахиад шинэ зүйл яривал л ард иргэд үнэлж, итгэнэ. Одоо Оросын ард түмэн Путинийг яагаад шүтээд, буулгахгүй дагаад байгааг харахаар хэлсэндээ хүрдэг зан чанарт л байна шүү дээ.
-Улс төрийн намын тухай ярьж эхэлснийх одоо намуудын өрсөлдөх чадвар ямар байгаа гэж та үздэг вэ?
-Өнөөдөр улс төрд мөнгөтэй, баян хүн олноор гарч ирлээ. 1990-ээд онд сонгуулийн үеэр нэг сонгогчид 13 төгрөг зарцуулж байсан. Харин одоо 30 мянгаас буухгүй. Тэгэхээр маш их мөнгөтэй хүн л сонгууль хийж чадна. Цаашилбал, сонгууль гэдэг чинь олон мөнгөтэй хүний дундаас нэг мөнгөтэй нь гарч ирэх ойлголт болчихлоо. Мөнгөтэй хүн төрд гарахаараа улам их мөнгөтэй болохоо л боддог юм байна.
-Хонин жилд улс төрийн салхи хэр хүчтэй үлээх бол, сонгуулийн өмнөх жил шүү дээ.
-Улс төрийн хувьд өрсөлдөгч хүчнүүд тус бүртээ өсч дэвжих нь тодорхой. Бүгд нэгэн зэрэг өсөөд ирэхээр тэдний хоорондын сөргөлдөөн илүү хүчтэй л болно гэсэн үг. Жил болгон “хаврын синдром” гэж яриад байдаг жагсаал, цуглаан айхтар өрнүүн болох магадлалтай байна. Багш нар цалингаа нэмүүлье гээд нэгдүгээр сард жагсахад төв талбай дүүрсэн. Тэгэхээр нийгмийн масс бол жагсахад бэлэн байна. Амиа золиослоод газар усаа, улс орноо хамгаалъя гэж өлсгөлөн боллоо. Энэ мэтээр улс төр, нийгмийн байдал их бужигнаантай жил эхэлж байна уу даа.
-Нийгэм, улс төр, эдийн засаг бүх талд хүндрэлтэй энэ үед ойн баяраараа та бүхэн ямар шийдэл, санал дэвшүүлэх вэ?
-Бид өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаа дүгнэж, цаашдын ажлаа хэлэлцэнэ. Юун түрүүнд, бид ногоон гэдэг ойлголт, үзэл хэвшүүлж чадлаа. 25 жилийн өмнө Ногоон нам байгуулагдахад элэглэн дооглож байсан. 2009 онд, манай намыг тэргүүлж байсан Энхбат УИХ-ын гишүүн болоход Нямдорж гишүүн “Ногоон, хар гэнэ үү намын юм...” гээд орилсон гэхээр саяхныг хүртэл ойлгодоггүй л байсан хэрэг. Гэтэл одоо Иргэний зориг нам ногоон нэртэй боллоо, ногоон хөгжлийн гэсэн тодотголтой яамтай боллоо. Хоёрт, бид мөнгө идсэн, хулгай хийсэн, алаан хядаан, муу муухайд огт ороогүй. Нэр хугарахаар яс хугар гэдэг зарчимдаа үнэнч явсаар нэрээ бүтэн байлгаж байгаа юм. Биднийг их ноомой, зарчимдаа дэндүү үнэнч гээд шүүмжлэх нь бий. Гэвч янз бүрийн хуйвалдаанд орохоор өөрийнхөө үзэл баримтлалын эсрэг болчих гээд, нэр хугарчих гээд байдаг юм. Үүнээс гадна манай нам улс төрийн ертөнцөд шинэ бодлого дэвшүүлнэ. Улс төрд мөнхийн дайсан гэж үгүй, харин эрхэм зорилго л хөдлөшгүй байна гэдгээр өчигдрийн дайсантай өнөөдөр нэгдээд зорилго руугаа урагшлахыг хүлээн зөвшөөрнө. Тэр ч утгаараа МАХН-тай санамж бичиг байгуулсан, Бат-Эрдэнэ аваргыг Ерөнхийлөгч болоход дэмжинэ гээд МАН-тай санамж бичиг байгуулсан. Одоо бүгд эрх зүйн харилцаа нь дууссан, хүчингүй л дээ. Мөн парламентад суудалгүй намуудын уулзалт, хэлэлцүүлэг байнга зохион байгуулж өмнөх Засгийн газарт хяналт тавьж ирлээ. Харин өнөөдөр Шийдлийн Засгийн газарт сүүдрийн Засгийн газар байгуулах ажилд манлайлж явна. Аливаа сүүдрийн засгийн газар нь үндсэн Засгийн газраа эхний зуун хоногт нь хүлээцтэй хардаг юм. Юу хийж, хэрхэн ажиллах нь вэ гэдгийг. Тэр хугацаа гуравдугаар сарын 20-нд дуусч байгаа. Түүнээс хойш сүүдрийн засгийн газар идэвхтэй ажиллана. Одоо манай уриалгад гурван өөр нам нэгдээд ажиллаж байгаа. Цаашид бүх намын хувьд анхаарах гол ажил нь 2016 оны сонгууль.
-Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэхээр ажиллаж байгаа. Үүнд та ямар байр суурьтай хандаж байна?
-Манай нам энэ өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөхгүй. Улс төрийн намын санхүүжилтийг ил болгоно гэснийг ч эсэргүүцнэ. Энэ хууль гарчихвал парламентад суудалтай намын өдөр тутмын үйл ажиллагааны зардлыг төр хариуцах болчихно. Өөрөөр хэлбэл, парламентад суудал авангуутаа нам чинь төрийн, төсвийн байгууллага болчих гээд байна. Үндсэн хуулиар байгууллагыг төрийн ба төрийн бус гэж хоёр ангилсан нь холилдох нь. Хамгийн гол асуудал бол улс төрд мөнгөтэй, төгрөгтэй хүмүүс орж ирэхээрээ нийгмийн эмзэг асуудлыг орхигдуулдаг гэдгийг бүгд харлаа шүү дээ. Зөвхөн өөрсдийн эрх ашигт нийцсэн зүйлд л анхаардаг гэдгийг баталсан хуулиуд нь нотолно. Тэгэхээр дараагийн сонгуульд мөнгөтэй, төгрөгтэй хүн оруулах асуудлыг хязгаарлах хэрэгтэй. Тэр арга зам бол сонгуулиас хөрөнгө мөнгөний хамаарлыг арилгах. Өөрөөр хэлбэл, сонгуулийг төр өөрөө санхүүжүүлдэг дэлхийн жишигийг хэрэгжүүлье гэж. Энэ аргачлал төрд өөрт нь ашигтай. Сурталчилгааны самбарыг тодорхой газар хатгаад түүнийгээ намуудад ижил тэнцүү хуваагаад өгчихнө. Ингэвэл айл айлын үүд тогшдогоо болино. Сонирхсон хүн нь самбараас очоод үзнэ, сонирхоогүй нь очихгүй. Ингэхээр улс төрд орж ирэх хүмүүс шигшигдэж эхэлнэ. Заавал мөнгөтэй нь биш, сайн бодлого, зорилготой нь л цоройгоод сонгогдоно. Түүний дараа парламентаас баталдаг хууль, бодлого, шийдвэр нь дор хаяж Үндсэн хуульдаа, улс орны үзэл баримтлалд, үнэт зүйлдээ нийцэж эхэлнэ ээ. Нэг компанийн төлөөх хууль огт гарахгүй. Тийм болохоор иргэд алдаанаасаа сургамж авч дараагийн сонголтоо хийх хэрэгтэй.
-Өнгөрсөн хугацаанд иргэд хоёр нам дээр л “тоглож”, аль нэгийг нь л сонгож ирлээ. Одоо хуулиа сайжруулж, засаад явахаар сонгуульд санал өгч сурах янз байна уу?
-Яахав, өнгөрсөн хугацаанд луйвардаад байсан л даа. Эхэндээ тог тасалдаг байснаа хожим хар хайрцаг оруулж ирсэн. Одоо болохоор гомдол гарвал хар хайрцгийн саналыг гараар тоолно гэж өөрчлөх гэж байгаа. Нэг бодлын урагштай алхам боловч задлаад үзэхээр залилан хэвээрээ. Хар машинаар тоолоод гомдол гаргавал гаднаас хүн оруулахгүй сонгуулийн ажилтнууд өөрсдөө тоолно гэнэ. Тэгэхээр чинь тэд хар машиныхаа дүнг л зөв байжээ гэхээс яах вэ дээ. Хэн ч бодсон тийм. Үнэхээр тоолдог болъё гэвэл бүгдэд нээлттэй тоолох хэрэгтэй. Сонгогчид өөрсдөө тоолсон ч болно. Дөрвөн жилдээ нэг эдлэх эрх нь тэр биз дээ.
-Саяхан л та бүхэнтэй хамт жагсч, тэмцэж байсан хүмүүс УИХ-д өргөн бүрэлдэхүүнтэй сууж байна. Тэдэнтэй хэр хамтардаг вэ, тэдэнд ямар үнэлгээ өгөх бол?
-Тийм ч сайн хамтарч чаддаггүй. Яагаад гэвэл УИХ-д орсон хүмүүс их өөрчлөгддөг. УИХ гэдэг чинь маш их мөнгө, эрх мэдэл дээр очихын нэр. Наанадаж Баянсэлэнгэ л гэхэд 17 тэрбум төгрөгтэй нэр холбогдоод авсан. Тэгэхээр дотор нь маш их мөнгө эргэлддэг гэсэн үг. Ер нь, тэнд орсон хүмүүс ховсдуулчихдаг юм шүү. Эхлээд тэр гишүүдийн нас залуу, бас амьдралын бололцоо баталгаатай биш. Мөн нээнтэгтэй байгаа шүү дээ. Энэ бүгдийг залуу хүний алдаа л гэж бид хардаг. Тэрнээс биш хуучин Гүндалай шиг цаас бариад тонгочоод байвал тонгочоод л баймаар. Ганцаараа байсан Гүндалайн хажууд өнөөдөр Зандан, Ганбаа, Цог, Уянга, Батцэрэг, бие даагчид гээд супер олуулаа. Цөм цаас бариад суу л даа, үнэн мөнийг нь хэл л дээ. Ингэхээр чинь хүмүүс Монгол газар нутгийг зүгээр авах уу. Номтойбаяр Цагаан суваргыг авахад Уянга ганц хоёр үг хэлээд өнгөрнө билээ. Нэрээ бодоод дуугарахаас аргагүй. Бусад нь бүр таг дуугүй шүү.
Эх сурвалж: www.assa.mn
О.Бум-Ялагч: Би тэр мэдээллийг нь аваачиж єгсєн бол єнєєдєр "Шпигель"-тэй шvvхдэнэ гээд явахгvй биз дээ
Он сар 2007-03-30 12:46:29
ХБНГУ-ын "Шпигель" сэтгvvлд гарсан мэдээллийн дагуу Ерєнхийлєгч Н.Энхбаярт хандан байр сууриа илэрхийлэхийг шаардаад буй О.Бум-Ялагч, Г.Уянга, Г.Баасан, Д.Ганхуяг, Х.Бат-Ялалт нарын таван иргэн єчигдєр хэвлэлийн бага хурал хийлгэлээ.
Монгол Улсын нэр хvндийг олон улсын тавцанд ихээр унагсан дээрх мэдээлэл, Ерєнхийлєгчийн Тамгын газраас хийсэн мэдэгдэл хоёрын аль vнэн болохыг шалган тогтоож, асуудлыг нэг мєр эцэслэн шийдэх ёстой гэж тэд vзэж байгаа аж. Тvvнчлэн тэд дээрх мэдээллийн vнэн эсэхийг нягтлан тогтоохын тулд боломжит бvх аргыг хэрэглэн ажиллах бєгєєд зєєхєн иргэнийхээ хувиар асуудалд хандана гэв. Тэдний хийх эхний алхам нь Ерєнхийлєгчид хандаж єєрийн болоод улсын нэр хvндийг сэргээлгэх vvднээс "Шпигель" сэтгvvлийг шvvхэд єгч, асуудлыг нэг тийш нь болго хэмээн шаардах юм байна. Мєн уг нийтлэлийг бичсэн сэтгvvлч Манфрэд Эртель болон "Шпигель" сэтгvvлд хандан дээрх материалынхаа талаар албан ёсны байр сууриа Монголын нийт иргэд, хэвлэл мэдээллийн байгууллагуудад илэрхийлэхийг хvсч, албан бичиг илгээхээр шийдвэрлээд байгаа гэв.
О.Бум-Ялагч: Германы төрийн байгууллага “Шпигель”-д баталгаа гаргахаас өөр ямар баримт хэрэгтэй юм бэ?
http://news.banjig.net/news/read/6459
Манфред Эртл Германы Геологийн шинжлэх ухаан байгалийн баялгийн холбооны албаны Астманд мэдээллийг шалгаад өгөөч гэж хандсан. Астан ч албан ёсоор хариулт өгсөн юм билээ.
“Шпигель” сэтгүүлд нийтлэгдсэн материалын эргэн тойронд болж буй үйл явдлын талаар анх уг мэдээллийг “задалсан” гэх Монголын ногоон намын Улаанбаатар дахь салбарын дарга О.Бум-Ялагчтай уулзаж ярилцлаа.
-”Шпигель” сэтгүүлд гарсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр дурдагдсан нийтлэлийн талаар та хэвлэлийн бага хурал хийсний дараа ГХЯ болон Монгол банкны ерөнхийлөгч асан О.Чулуунбат нар “Уг нийтлэл манай Ерөнхийлөгчтэй тухайлан холбоогүй, манайхан орчуулган дээр нь жаахан ташаарчээ” гэсэн мэдэгдэл хийсэн. Үүнээс хойш та “Шпигель” сэтгүүлийнхэнтэй дахин холбогдсон уу?
-Хэвлэлийн бага хурлын дараа бид Монголын ногоон намын Улаанбаатар хотын салбар зөвлөл болон Иргэний зориг намтай хамтраад ТЕГ-ын дарга Н.Ганболд, Ерөнхий сайд М.Энхболд нарт шаардах бичиг явуулж “ГХЯ яам ажлаа муу хийж байна шүү. Монгол Улсын аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж болох энэ асуудлыг даруй судалж олон нийтэд танилцуулна уу” гэсэн юм. Үүнээс хойш долоо хоногийн дараа ТЕГ-ын хэлтсийн дарга Баярсайхан гэж хүн надтай уулзсан. Тэр надтай их нөхөрсөг байдлаар санал солилцож, видеокамераар бичиж баримтжуулсан. Надаас яаж энэ мэдээллийг авсан тухай тодорхой мэдээллүүдийг авч гараар протокол хөтлөөд гарын үсэг зуруулсан.
О.Бум-ялагч: Ногоон намыг устгах сонирхол Д.Энхбатаас өөр олон хүнд бий
Он сар (2011-02-17)
Монголын Ногоон намын Бага хурлын гишүүн О.Бум-Ялагчийг "Ярилцах танхим"-даа урьж цаг үеийн асуудлаар ярилцлаа.
- Танай намын Ёс зүйн хороо хуралдаад "Намын дарга Д.Энхбатыг намаас хөөлөө" гэж мэдэгдсэн. Харин энэ шийдвэрийг тэрбээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Одоо та нар яах вэ?
- Тэр хүн хүлээн зөвшөөрөх эсэх нь хамаагүй. Ёс зүйн хороо намынхаа дүрмийн дагуу шийдвэр гаргасан. Намын дүрэмд “Дүрэм, ёс зүйн хорооны шийдвэр нь эцсийн бөгөөд ямар ч шатанд хүчин төгөлдөр байна” гэсэн заалт бий. Харин чухам ямар чиглэлээр шийдвэр гаргах тухай тодорхой заалт байдаггүй юм. Би хуульч биш. Гэхдээ дээрх шийдвэр хууль зүйн бүрэн үндэслэлтэй гэдгийг манай намын гишүүн, өмгөөлөгч Ц.Монгол хэлсэн. Ц.Монгол бол Д.Энх-батыг дэмждэг хүн. Харин одоо биднийг дэмжээд явж байна. Хууль, дүрэм сайн мэддэг хүн ийм шийдэл гаргаж байна гэдэг чинь хэн нь зөв, буруу зүйл хийгээд байгааг нэг талаар нотолж байгаа хэрэг. Тэгээд ч манай намын дүрэмд “Намын гишүүн намын бодлого, зорилгын эсрэг үйл ажиллагаа явуулбал хоёр дахь удаагаа сануулаад гурав дахь удаад шууд намын гишүүнчлэлээс хасна” гэсэн заалт байгаа.
- Гэхдээ Д.Энхбат дарга "Гишүүнчлэлээс хасах эрх бүхий субьект нь Ёс зүйн хороо биш" гээд байгаа шүү дээ?
- Гишүүнийг хасах эрх хэнд байх вэ гэдгийг намын дүрэмд тодорхой зааж өгөөгүй. Их хурал, Бага хурлын хариуцах асуудал нь тодорхой. Тиймээс Дүрэм, ёс зүйн хороонд энэ эрх хадгалагдах нь ойлгомжтой болж байгаа юм. Аливаа гомдол гаргасны дагуу асуудлыг авч хэлэлцэнэ. Уг гомдлыг бичгээр, эсвэл амаар ч гаргасан байж болно. Асуудал энэ зарчмын дагуу л явж байна.
О.Бум-Ялагч: Д.Энхбат мөнгөө төлөөгүй бол Н.Баяртсайхан гарах байсан байх
Он сар 2011-05-17 өдөр 10:26
НН-ын Улаанбаатар дахь салбар зөвлөлийн дарга О.Бум-Ялагчтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Яг энэ цаг дор цөмийн хог хаягдлын талаар их ярьж байна. Нөгөө талаар Ногоон намыг татан буулгаад ИЗН-тай нэгдсэнээр Д.Энхбат гишүүн цөмийн хог хаягдлыг Монголд булшлах зам нээгдэнэ гэж үзсэн оролдлого гэх ч яриа байна. Энэ талаар?
-Монголын Ногоон нам бол Азийн анхны Ногоон нам, Монгол Улсын хувьд бол дээрээсээ гуравт бичигддэг улс төрийн хүчин. Албан ёсны 3000 гаруй гишүүнтэй ийм нам. Энэ улс төрийн хүчин нэг үе үйл ажиллагаагаа идэвхжүүлээд саармагжсан. Учир нь Ногоон намд карьер хийх гэсэн хүмүүс маш олон орж ирж байсан. Энэ үед Д.Басандорж нарын хэсэг улс ийм хүмүүсийг оруулж ирмээргүй байна гэж их эмзэглэж байсан. Сонгууль дөхөөд ирэхээр Ногоон намыг улс төрийн хүчнүүд ашигладаг байсан учраас тэр.
О.Бум-Ялагч: Иргэний зориг намын хэрэг эрхлэх газрын дарга намайг зодсон
Он сар (2011-03-29)
Ногоон намын гадаад асуудал хариуцсан дарга О.Бум-Ялагчийг "Ярилцах танхим"-даа урилаа.
- Бид нэгдсэн гэж үзэхгүй байгаа. Үүнийг Ногоон намаас хөөгдсөн зарим хүн Иргэний зориг намд орсон гэж л ойлгох хэрэгтэй. Яагаад гэвэл Дээд шүүх бидний материалыг авчихсан байгаа. Улс төрийн намуудын тухай хуульд “Нам дотор үүссэн аливаа маргаантай асуудлыг Дээд шүүх шийднэ” гэсэн заалт байдаг. Энэ дагуу л бүх асуудал шийдэгдэнэ. Ер нь ямар нэг компани, пүүсийн удирдлагын түвшинд маргаан гараад тэр нь шүүхээр бүрэн шийдэгдээгүй байхад төлбөр тооцоо, мөнгөн гүйлгээ хийх, шийдвэр гаргах юм бол хүчин төгөлдөр бус болдог. Үүнтэй адил шүүхийн шийдвэр гарахаас өмнө хоёр нам нэгдэх үйл явц болсон учраас хүчин төгөлдөр бус л гэсэн үг. Үүнийг бид зүгээр нэг таамгаар яриад байгаа юм биш. Манай намын хуулийн зөвлөх болон бусад хуульч ингэж тайлбарлаж байгаа.
- Ногоон намынхан хоёр хуваагдаад хоёр удаа их хурал хийсэн. Аль нь хүчин төгөлдөр юм бол?
- Өнгөрсөн хоёрдугаар сарын 19-нд хийсэн их хурал болон намын дүрэмд оруулсан өөрчлөлтийг хүчин төгөлдөр эсэхийг мөн л Дээд шүүх тогтооно. Хэрэв хүчин төгөлдөр гэж үзвэл хоёр нам нэгдсэн гэх ямар ч үндэслэлгүй болно. Яагаад гэвэл тэр их хурлаар Ногоон нам Иргэний зориг намтай байгуулсан хоёр намыг нэгтгэх тухай гэрээг хүчингүй болгочихсон юм.
О.Бум-Ялагч: Дэлхий нийтээрээ айгаад байгаа зүйлээс бид хол байсан нь дээр
Он сар 2011.4.1
Харь орнуудын цөмийн хаягдлыг өөрийн улсдаа хадгалах саналыг олонхи улс үндэстнүүд хараал зүхэл, үхэл санал болгосон мэт хүлээж авдаг аж. ОХУ-ын эрх баригчид нутаг дэвсгэртээ цөмийн хог хаягдлын олон улсын цэг байгуулах талаар хэлэлцэж байсан ч ногоон үзэлтнүүдийн эсэргүүцэлтэй тулгарч цуцлагдаж байжээ. Монгол Улсыг цөмийн хог хаягдлын цэг болгох талаарх мэдээллийг байгаль хамгаалагчид, иргэд хэрхэн хүлээн авч байгааг Ногоон намын гадаад асуудал хариуцсан дарга О.Бум-Ялагчаас тодрууллаа.
-Монголыг цөмийн хог хадгалах цэг болгох талаар яриа өмнө нь гарч байсан уу?
-Говьд атомын цахилгаан станцын хаягдал булсан гэх мэдээлэл социализмын үед гарч, тухайн үеийн төрийн өндөр албан тушаалтан илчлэхээр ажиллаж байсан түүх бий. Изотомын гэх энэ асуудлаар Б.Чадраа гуай хүртэл шоронд орж байлаа. Ер нь том гүрнүүд Монголын өргөн уудам нутгийг цөмийн хог булшлах газар гэж төсөөлдөг нь нууц биш. Тайванийн Засгийн газрын харьяа Цөмийн энергийн газрынхан 2004 оноос Оросын мафид цөмийн хог хаягдлаа худалдаж байсан. Оросын мафиуд өнөөхийг нь Монголын Мардайд булах асуудал ярьж байсан нь илчлэгдээд 2006 онд зогсоож байлаа. Тайванийн Ногоон нам энэ асуудалд бидэнтэй хамтарч ажиллаж байсан. АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдтай уулзах хүсэлт гаргасан.
О. Бум-Ялагч: Тамгаa сайн дураараа өгөхгүй бол албадан гаргуулна
http://www.fact.mn/5898.html
он 2011
Өнгөрсөн баасан гаригт онц их хурлаа хийн, удирдлагаа намаасаа хөөх шийдвэр гаргасан Монголын ногоон намын хэсэг хүмүүс өчигдөр хэвлэлийнхэнд хандлаа. Тэд уг хурлаа “Монголын Ногоон намд үүссэн хямралыг шийдэх үүднээс МНН-ын Дүрэм ёс зүйн хорооноос МНН-д үүсээд буй онц байдлыг харгалзан ээлжит бус их хурлыг хийсэн” хэмээн тайлбарлаж байв. Хурлаар шийдвэрлэсэн гол ажил нь МНН-ын дотоод асуудал хариуцсан дарга Д.Энхбат, гадаад Тэд онц их хурлын тогтоол болон бусад бичиг баримтыг Монгол Улсын дээд шүүхэд хүргүүлэхээ ч мэдэгдэв.
Мөн удирдах зөвлөлдөө ямар нэгэн асуудал хариуцаагүй сул гишүүнийг сонгох юм байна. Монголын ногоон намын өдөр тутмын удирдах зөвлөлд хийж байгаа ажилд гарч буй ямар нэгэн үнэлэлт дүгнэлтийг гишүүд дотроо өгөх үүрэгтэй гэв. Энэ нь 2001 онд дэлхийн 70 ногоон нам баримтлах зарчим аж. Түүнээс гадна Австрали.Швед, Герман, Филиппиний ногоон нам, Японы ногоон хөдөлгөөнүүдэд Монголын ногоон намд өрнөж буй асуудлыг тайлбарласан гэв.
Энэ үеэр ээлжит бус онц их хурлаас намын гадаад асуудал хариуцсан даргаар сонгогдсон О.Бум-Ялагчаас зарим зүйлийг тодрууллаа.
-Монголын ногоон намын тамга хаана байгаа вэ. Хэрэв Д.Энхбат даргад байгаа бол та бүхэн яаж авах юм бэ, эсвэл өөр тамга хийлгүүлэх юмуу?
-Тамга хуучин дарга Д.Энхбатад байгаа. Тэр хүн тамгыг сайн дураараа өгөх байх гэж бодож байна. Сайн дураараа өгөөгүй тохиолдолд дээд шүүхэд бүртгүүлснийхээ дараа албадан гаргуулах боломжтой.
О.Бум-Ялагч: Энхбат хэнийг нь ч ховсдож чадна. “Би нэг л юм хэлье, амархан” гээд л…
http://www.bolod.mn/modules.php?nID=51537&name=News
Он сар 2011-03-2 өдөр 11:05
Монголын ногоон намд ч МАН, МАХН-ынх шиг хуваагдал үүсэв. Онц их хурлаа хийж гадаад, дотоод бодлого
хариуцсан даргаа ч томиллоо. Дээрх асуудлын талаар Ногоон намын гадаад бодлого хариуцсан дарга О.Бум-Ялагчтай ярилцлаа.
-Та намын дарга асан Д.Энхбат шинэ бүтцийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэсэн. Энэ талаар яриагаа эхлэх үү?
-Эвслээс нэр дэвшин парламентад суудал авч, гишүүнээр ажиллаж байгаа Энхбат МНН-ын экс дарга. Саяхан манай намын Онц их хурал болж түүнийг хассан. Тиймээс одоо манай намын хувьд Энхбат хэн ч биш, түүх болж ард хоцорсон гэхэд болно. Энэ хүн МНН-д ач тустай олон зүйл хийсэн гэдгийг үгүйсгэхгүй. Намын мянга мянган гишүүн ч мэдэж байгаа. Тодруулбал, парламентад суудалтай болгож, ногоон үзэл баримтлалыг өөр өнцгөөс харахыг заалаа.
Ялангуяа ногоон үзэл баримтал нь улс төрийн сонгодог үзэл гэдгийг ойлгуулж чадсан юм. Гэхдээ ганцаараа үүнийг хийгээгүй гэдгийг онцлох хэрэгтэй болов уу. Манай нам ивээлдээ авч, түүнийг дэмжсэн учраас парламентын гишүүн болгосон гэж боддог. Эвсэл байгуулан сонгуульд оролцох үед хүчээ нэгтгэн дан ганц түүний төлөө ажилласан даа. Монголын ард түмэн, тойргийн сонгогчид нь маш их итгэл найдвар хүлээлгэсэн учир ийнхүү хууль тогтоох дээд байгуулагад гаргаж ирсэн. Ер нь, “Форум” нэвтрүүлгээс хойш олонд танигдаж, ирээдүйн шударга улс төрч болох нь гэсэн итгэл олж авсан байх.
-Танай намд нэлээн сүүлд элссэн юм байна. Тэгэхдээ л та нар дарга болгочихоо биз дээ?
-Би л энэ хүний намд элсэх замыг тавьж өгсөн юм. Учир нь, олонд танигдаж, улс төрд гарч ирэх нэгэн гэж итгэсэн хэрэг. Мөн талийгаач ахын маань найз. Тухайн үед ганцхан Энхбат ч намд элсээгүй олон хүн орж ирсэн. Ерөнхийдөө гишүүнчлэлээ тэлэх бодлого явуулж байсан гэхэд болно. Бас Ногоон намаа улс төрийн томоохон хүчин болгохын тулд мэдлэг боловсролтой, чадварлаг залуусаар удирдуулах, шинэчлэл хийх зорилготой байлаа.
Ер нь, баримталсан бодлого амжилттай хэрэгжсэн шүү. Би Герман улс руу явахаасаа өмнө Энхбатыг намдаа оруулах зорилгоор уулзалт зохион байгуулсан юм. Тэр үед танай нам түүхийгээрээ байна, элсэхгүй гэсэн хариу хэлээд гараад явсан. Ийм хариу хэлсэн болохоор энэ хүн ч дээ гэсэн бодол төрж, элсүүлж болохгүй шүү гэж нөхдөдөө хэлээд Герман руу явсан юм. Гэтэл намайг эзгүй хойгуур Энхбат зуун хүн дагуулж ирээд намд элсч, нэг шөнийн дотор хурал зохион байгуулж дарга болсон. Бараг л төрийн эргэлт хийж даргын суудал авсан хэрэг. Гэвч эцэстээ маргаан, талцлаар дуусч байх шиг.
-Ер нь, ИЗН-тай нэгдэх асуудал л маргаан үүсгэсэн байх. Энэ талаар ямар бодолтой байна вэ?
-Энхбат, Зоригт хоёр их муухай зан гаргалаа. Тэд МНН нь улс төрийн хүчний хувьд чадваргүй, жижигхэн нам. Тиймээс татан буулгаж ИЗН-д нэгттэх нь зүйтэй гэж ярьж байгаа. Үнэхээр тийм бодолтой байсан юм бол яах гэж манай намд элсч, орж ирэв. Логикийн хувьд ч таарахгүй байгаа биз дээ. Элсч ор гэж хэн ч шахаагүй байхад л өөрсдөө ирсэн хүмүүс шүү дээ. Зоригтын хувьд жилд 50 сая төгрөг хандивлаж байна гэсэн амлалт өгч байлаа.
Харин Энхбат танай намыг дээд зэргийн улс төрийн хүчин болгоно гэж л амлаж байсан санагдана. Гэтэл өнөөдөр хэлж байсан үгнээсээ няцаж, бүр тараах бодлого явуулж эхэллээ. Ийм туйлбаргүй байж, худлаа хэлж болохгүй биз дээ. Нэг зүйл онцлоход Энхбат бол маш худалч хүн юм билээ.
-Жишээ нь, хэнийг яаж хуурч байсан юм бол?
-Түүний талаар баримт материал цуглуулж байгаа хүмүүс бий. Тодруулбал, манай Бага хурлын гурван гишүүн энэ хүний үнэн ба худал гэсэн сэдвээр баримт, материал бэлтгэж байгаа. Маш олон хүнд худлаа хэлсэн нь тэр баримтаар гарч ирнэ. Намд орж ирээд хийсэн зүйл их ч худал ярьсан нь түүнээс хэд дахин илүү байна. Парламентын гишүүн болчихоод хэвлэлд ярилцлага өгөхдөө МНН-ыг нам шиг нам болгоно гэж хэлж.
Гэтэл өнөөдөр тараахаар хөөцөлдөж яваа. Ингээд л хэлсэн үг, хийж байгаа үйлдэл хоёр нь зөрөөд байгаа юм. Улстөрч хүн амласан л бол түүнийгээ биелүүлэх хэрэгтэй. Ээлжит сонгуулийн үед амласан зүйлээ биелүүлэхийн төлөө МАН, АН хоёр ч зүтгэж байгаа. Хуурсаар хуурсаар худалч, хумсалсаар хумсалсаар хулгайч гэж үг бий. Энэ зүгээр нэг үг биш шүү.
-Нэгдэх, нийлэх нь ашиггүй гэж үзэж байгаа гэсэн үг үү?
-Үгүй. Нийлж нэгдэж болно. Гэхдээ хэн нь тарж, аль нь өөртөө оруулах нь сонин байгаа юм. Өнөөдөр ногоон улс төр хүчээ авч, дэлхий нийт байгаль, экологио хамгаалах бодлого хэрэгжүүлж эхэллээ. Ийм үед манай намыг тараах гэж байгаа нь ямар учиртай юм бол. Цаанаа өөр зорилго байна уу гэсэн хардлага бий.
Уг нь, ИЗН тарж, манайхтай нэгдвэл илүү оновчтой. Яагаад гэвэл ИЗН байгуулагдахдаа Зориг агсны хэргийг илрүүлэх зорилготой байсан гэж боддог. Өнөөг хүртэл илрээгүй болохоор одоо тарж, нэрнээсээ татгалзах хэрэгтэй болов уу. Ер нь, бодлого чиглэлийн хувьд хүчээ авч байгаа намыг тарааж, нөгөөд нь нэгтгэж хүчтэй болгох нь зөв алхам юм уу. Нэгдэх нийлэхдээ тулбал манай нам тарахгүй. ИЗН л тарж манайтай нэгдэх ёстой.
-Маргаанаа таслах, зогсоох, эвлэрэх арга зам бий юү?
-Одоогоор тийм зүйл харагдахгүй байна. Дахиад юу гэж ч худлаа амлаж магадгүй хүн. Миний хувьд түүнд итгэхгүй байна. Чингис хаан бүх монголчуудыг нэг тугийн дор нэгтгэсэн гэж ярьсан байна билээ. Энэ бол үнэн түүх. Гэхдээ худлаа хэлж байгаагүй юм шүү. Чингис хааны хүчтэй байсан ганц зүйл нь худлаа хэлдэггүйд байгаа юм. Тийм ч учраас олны итгэлийг хүлээж, овог аймгуудыг нэгтгэсэн.
Харин Энхбат худалч, хуурмаг болохоор энэ намыг сүйтгэх бодлого явууллаа. Мөн төрийн тэргүүн болчихвол ард түмнийг сүйтгэж ч мэднэ. Одоо гишүүдээ тоохгүй, сонгогчдодоо худлаа амлаж явна. Зориг телевизээр ярилцлага өгөхдөө хувийн асуудлаас болж л муудалцсан гэж хэлэх юм. Бидэнд өс хонзон байхгүй. Нам бутаргах гэж байгаа нь хувийн асуудал биш шүү дээ. Худлаа хэлэхэд мэргэшсэн, хүний тархи эргүүлэхдээ маш гарамгай, ховсдох авьяастай хүн. “Би нэг л юм хэлье, их амархан” гээд л эхэлнэ.
-Намынхаа тамга тэмдгийг авсан уу. Хуурамч дарга нарт өгөхгүй гэж хэлсэн байгаа?
-Тамга тэмдгээ авах хүсэлтээ өгчихсөн байгаа. Хариуг нь нааштайгаар өгөх болов уу гэж бодож байна. Улс төрийн соёл гэж их ярьдаг хүн түүнийгээ харуулах байлгүй. Ногоон нам тэр хүнд ямар ч өргүй. Харин ч удаа хуралдаагүй, шийдвэр гаргах боломжгүй гэж тайлбарлаад байна.
-Мөн гишүүдийг нь их хурлаар томилж, даргаа сонгох талаар дүрэмдээ тусгасан гэж Д.Энхбат гишүүн хэлж
байсан?
-Тийм зүйл огт байхгүй. Дүрэм журмаа сайн мэдэхгүй байгаа юм болов уу даа. Их хурлаар гишүүдийг нь сонгож, Энхтайван гэж хүнээр даргалуулсан юм. Гэтэл хөдөө орон нутагт хэрэгжих төслийн байгууллагад ажиллах болсон тул түр хугацаанд Чинзоригт тамгаа шилжүүлэх хүсэлт гаргасан юм билээ. Арав гаруй хоногийн өмнө ойн хурал болсон сурагтай. Энэ хурал дээр Энхтайван ирж л дээ. Гэтэл Зоригт түүнийг ажлаас нь халуулна гэж дарамталж байгаад гарын үсэг авсан гэж сонссон. Ямар ч гэсэн хүнийг айлган сүрдүүлж болохгүй шүү дээ.
Мөн төсөлд ажиллаж байгаа хүн намын харьяалалгүй байх хуулийн заалтгүй. Бид болсон процессын талаар тодорхой мэдээлэл хомс учир Энхтайванаар яриулах хүсэлт тавьсан. Манай хуулийн бодлого хариуцсан хүн болох Ц.Монгол гуайд ч уламжилсан байгаа. Үнэхээр баримтаар нотлогдвол хариуцлагын асуудал ч яригдах болно.
-Д.Басандорж та хоёрыг намаа 17 жилийн турш удирдаж чадаагүй, нэр хүндийг нь өргөөгүй, дахин намаа бутаргах ажил хийж эхэллээ гэж шүүмжилж байгаа?
-Бид тараах бусниулах ажил зохион байгуулаагүй шүү. Хэн нь ийм ажил хийх гэж байгааг манай гишүүд, иргэд харж суугаа байх. Басандорж бид хоёр намдаа багагүй зүйл хийж, амжуулсан. Түүнийг сүүлд орж ирсэн Энхбат мэдэхгүй байгаа болов уу. Байгаль орчин хамгаалах 26 хууль дээр ажиллаж, бусад тогтоол шийдвэр гаргахад гар бие оролцсон. Улс төрийн хүчний хамгийн чухал ажил бол ээлжит сонгуульд оролцох.
Манай нам тасралтгүй оролцож байлаа. Хийсэн ажил ихтэй учраас, дээрээсээ гуравт жагсдаг нам болохоор л тэр хүмүүс элссэн гэж боддог.
-Нэгдэх талаар шийдвэр гаргасан гэж ярьж, дарга МНН-аас томилогдохоор тохирч. Ийм болохоор нэгдсэний дараа нэрээ хадгалан үлдэх боломжтой биш үү?
-Шийдвэр гараагүй. Энэ бол зөвхөн Энхбатын бодол. Намын шийдвэрийг гишүүд гаргана. Гишүүдээсээ гаргана. Гишүүдээсээ асуугаагүй байж нэгдэх нийлэх асуудал ярьж явээ нь хачирхалтай л санагдаад байна. Ногоон нам гэдэг чинь Энхбат биш. Бид түүнээс их зүйл хүлээж байсан ч хийсэнгүй. Хийхийг ч хүсэхгүй байх шиг. Өнөөдөр Мянганбаяр мэтийн байгаль орчин сүйтгэгчидтэй хариуцлага тооцох хэрэгтэй.
Гэтэл ийм зүйл хийх талаар огт дуугарахгүй юм. Ер нь, зориггүй, зүрх муутай хүн бололтой. ХЗДХ-ийн сайд Нямдорж “Цагаан, ногоон нь мэдэгдэхгүй юм орж ирж суучихаад” гэж загнахад хариуд нь юу ч хэлж чадахгүй сууж байгаа юм. ёстой л ханд нь хага дарагдсан даа хөөрхий. Түүнээс яагаад үг дуугарч чаддаггүй юм бэ гэж асуухад ганцаараа болохоор ямар ч нэмэр алга гэдэг. Тэр хүн ганцаараа биш шүү дээ. Ард нь гишүүд, дэмжигчид гээд маш олон хүн бий. Гэтэл иймэрхүү үг хэлээд л сууж байх нь хэр оновчтой юм бол.
-Сонгуулийн үед Д.Энхбат таныг тойрогтоо мөнгө тараасан талаар сонинд хоёр ч удаа ярилцлага өгсөн тухай яриа бий.Тэгэхээр хоорондын зөрчил их эртнээс эхэлсэн юм шиг?
-Тийм зүйл ярьж, хэвлэлд ярилцлага өгч байснаа санахгүй юм байна. Үнэхээр өгсөн гээд байгаа бол баримттай ярих нь дээр болов уу.
Э. Мөнгөн
О.Бум-Ялагч: Намайг цөмийн хог хаягдлын талаар чимээгүй бай гэсэн
Он сар 2011.5.20 09 цаг 16 минут
НН-ын Нийслэл дэх салбар зөвлөлийн дарга О.Бум-Ялагчийг цөмийн хог хаягдлын талаар ярих болсонтой холбогдуулан Мөрдөн байцаах газраас дуудаж байцаасан гэх мэдээлэл бидэнд ирсэн юм. Энэ талаар түүнтэй цөөн хором хөөрөлдлөө.
-Таныг цөмийн хог хаягдлын талаар иргэдэд буруу ташаа ойлголт өгч байна гэж Мөрдөн байцаах газраас дуудсан гэнэ. Энэ үнэн үү?
-Мөрдөн байцаах газраас намайг дуудаж, та ард иргэдэд цөмийн хог хаягдлын талаар ташаа мэдээлэл хүргээд байна гэж хэлсэн. Тэр ч бүү хэл ГХЯ-ны тусгай үүрэг гүйцэтгэгч элчин сайд А.Ундраа нөхөртэйгээ хамт ирээд уулзаж энэ талаар ярилцаад явсан.
-Элчин сайд чухам юу гэж хэлэх юм?
-Яахав, мөн л энэ мэт яриа гаргаад яваад баймааргүй байна. Ийм хандлага дэлхий нийтэд байгаа ч өнөөдөр Монголд авчраад булчихсан юм байхгүй байхад чимээгүй байвал яасан юм бэ л гэсэн.
-Тэгэхээр таныг ташаа мэдээлэл тараагаад байгаа гэж ойлгож болох уу?
-Би юу гэж ташаа мэдээлэл тараах вэ. Болоод байгаа асуудлын дэргэдүүр юу гэж дуугүй өнгөрөх юм бэ. Миний хувьд шууд Монголд авчраад булшлаад байна гэсэн санааг яриагүй. Сэрэмжлүүлэх үүднээс ярьсан. А.Ундраа болон Мөрдөн байцаах газраас ч намайг үгүйсгээгүй. Зүгээр л ийм ойлголт ард түмэнд төрүүллээ гэж л сануулсан.
-Тэгэхээр ИЗНН-ын дарга Д.Энхбат таныг дэлхийн НН-уудад ийм захидал бичиж эсэргүүцсэн гэсэн. Энэ үнэн үү?
-Үнэн. Би байдал ийм байна гэж болгоомжлох талаас захидал бичсэн. Бүгд намайг дэмжсэн.
С.Ууганбаяр
Эх сурвалж: “Монголын мэдээ”
О.Бум-Ялагч В.Путины айлчлалыг эсэргvvцлээ
2009-05-14 09:21:25 , Мэдээний дугаар: #1153407
"Vндэсний ногоон хєдєлгєєн"-ий тэргvvн О.Бум-Ялагчийг Сvхбаатар дvvргийн Цагдаагийн хэлтэст єчигдєр саатууллаа. Энэ мэдээллийн дагуу тус цагдаагийн хэлтэст очсон юм. Vvдэнд нь жижvvрлэж буй цагдаагийн ахлагч бvсгvйн єгvvлснээр О.Бум-Ялагчаас тайлбар аваад явуулсан гэнэ. ОХУ-ын Ерєнхий сайдын айлчлал гээд дvvргийн цагдаа нар хамгаалалтад гарчээ. Дээр єгvvлсэн бvсгvйгээс гадна єєр хоёр гурван цагдаа л "галаа манаж" vлдсэн бололтой. Нэгэнт дvvргийн цагдаагийн хэлтэст мэдээлэл єгєххvн байхгvй учир "хэргийн эзэн" О.Бум-Ялагчаас дараахь зvйлийг тодруулсан юм.
-Цагдаа нар таныг саатуулсан гэх юм. Та ОХУ-ын ЭСЯ-ны гадаа суулт хийсэн юм уу?
-Тийм ээ. Єглєє 10:00 цагийн vед суулт хийсэн. Гэвч тэнд нэг их удаагvй дээ. Цагдаа нарт баривчлагдсан.
-Дvvргийн цагдаа нар баривчилсан юм уу?
-Элчин сайдын яамыг хариуцсан цагдаа нар нь тэнд суулт хийж байхад баривчилж, Сvхбаатар дvvргийн Цагдаагийн хэлтэс дээр аваачсан.
-Танаас тайлбар авсан гэсэн. Юу гэж байх юм?
-Надаас тайлбар авсан цагдаа нь Болормаа гээд жаахан охин байсан. "Та зєвєєр ойлгоорой. Бид ойлголцоогvйгээс ийм явдал боллоо" гэж байсан. Цагдаа нар чинь их аядуу сайхан болчихож. Ємнє нь, би БНСУ-ын Ерєнхийлєгч Монгол Улсад ирэх vеэр нь эсэргvvцээд саатуулагдаж байсан. Энэ удаа ємнєхєєсєє сургамж аваад ЭСЯ-ны гадаа байгаа цагдаа нараас "Энд зогсч болох уу" гэж асуусан. Гэтэл хариу єгєхгvй байсан юм. Тэгээд л тэнд суулт хийсэн.
-ОХУ-ын Ерєнхий сайдын айлчлалыг эсэргvvцсэн жагсаал болох талаар зарим сайтууд дээр мэдээлэл гарч байсан. Тэр жагсаалыг та зохион байгуулах гээд байсан юм уу?
-Vгvй ээ. Долдугаар сарын 1-нээс хойш ямар нэг нийтийг хамарсан жагсаал зохион байгуулахаас айдаг болсон шvv дээ. Би тэнд ганцаараа очсон. Єєр нэг залуу камертай ирж бичлэг хийнэ гэж байсан ч цагтаа ирээгvй юм. "Иргэдийн шударга фронт" ТББ-ын тэргvvн Г.Арсланд ЭСЯ-ны гадаа суулт хийсэн зурагнууд бий. Тэр блог дээрээ тавина гэж байсан.
-Таныг В.Путинтэй уулзах хvсэлтэй байсан гэх юм. Ингэхэд яагаад суулт хийхээр болсон юм бэ?
-С.Баяр болон зарим олигархууд монголыг цємийн хєтєлбєр хэрэгжvvлэгч гvрний тvvхий эдийн бааз болгох гэж байна. "Монголд атомын цахилгаан станц хэрэггvй. Ард тvмэн vvнийг эсэргvvцнэ", "Путин Сталин биш, Монгол буриад биш" гэсэн утта бvхий лоозонг орос хэл дээр бичээд барьсан юм. Аль нэг улсад тєрийн тэргvvнийг сонгох сонгууль болж байхад єєр нэг улсын тєр, засгийн тэргvvн ирэх нь байж боломгvй зvйл. Аль ч улсын дипломат ёсонд ийм юм байдаггvй. Гэтэл Монгол Улсад Ерєнхийлєгчийн сонгууль болох гэж байхад ОХУ-ын Ерєнхий сайд ирлээ. Иркутск мужид ирж байгаатай ялгаа алга. Энэ нь тусгаар улсын vндэсний аюулгvй байдалд халдсантай адил. Би vvнийг эсэргvvцэж суулт хийсэн юм аа.
С.Ганболд