Showing posts with label Зэнээ. Show all posts
Showing posts with label Зэнээ. Show all posts

М.ЗЭНЭЭ: МОНГОЛЫН ГАЛ ГОЛОМТЫГ ШАЛДАН БАНДИ НАР ХЭД ХУВААЖ БАЙНА.

М.ЗЭНЭЭ: МОНГОЛЫН ГАЛ ГОЛОМТЫГ ШАЛДАН БАНДИ НАР ХЭД ХУВААЖ БАЙНА.

Зууны мэдээ 2000.02.29 №38


М.ЗЭНЭЭ: МОНГОЛЫН ГАЛ ГОЛОМТЫГ ШАЛДАН БАНДИ НАР ХЭД ХУВААЖ БАЙНА.
Засгийн эрхэнд ганцхан нам ноёлохгүй гэдэг нь тодорхой боллоо. Тиймээс намууд боловсон хүчнээ яаж бэлдэхёстой вэ?
Боловсон хүчнийг бэлдэхдээ эхний ээлжинд ажил амьдралын ололт амжилтыг эхлэж мэдрүүлэх хэрэгтэй. Түүн дээр тулгуурлаж сургах ёстой. Сурснаа хэрэгжүүлж чадаж байна уу гэдгийг баталгаажуулах л учиртай. Дараа нь төрийн аппаратад ажиллуулдаг байх нь чухал. Нэг намын эрх ашгийн үүднээс боловсон хүчин бэлдэнэ гэдэг учир дутагдалтай. Улсын боловсон хүчин гэдэг үүднээс бодлогыг төр гартаа авах ёстой.
УИХ-ын сонгуулийн дараа МАХН-ын гишүүдийг толгой дараалан ажлаас нь халсан. Энэ маш муухай явдал. Үндсэн хуулийн заалтыг шууд зөрчсөн, харгис бодлого явуулсан. Гэтэл 1992-1996 оны хооронд МоАХ-ны гишүүн гэж нэг ч хүнийг ажлаас халаагүй. Тэд ажлаа хийж л явсан. Ардчиллыг үнэн чанартаа монголд энэ хэдэн залуу авчирсан юм биш. Ардчилсан хувьсгалыг сэдэгчид Л.Түдэв тэргүүтэй манай сор болсон сэхээтнүүд хэрэгжүүлэхэд нь гудамжинд хашигчсан фанатикууд нь Ардчилсан холбооны зарим нөхөд байгаа байх. Сонин хэвлэлээр ардчилсан хувьсгалын үр дүнг хүртсэн адгийн шаарнууд гэж Баабар хараагаад байна. Баабар, Элбэгдорж нар чинь ардчилсан хувьсгалын үр дүнг хувалз мэт сорсон адгийн шаарнууд шүү дээ. Үүнийгээ өөрсдөө ойлгодоггүй байж бусдыг үзэн ядах байдлаар асуудалд ханддагаас болоод хүмүүсийн хооронд хичнээн айхтар зөрчил гарч байна. Монголын хоёрхон сая хүнийг хөгшин залуу нам, хүчнүүдэд хуваагаад хаячихлаа. Зүй нь бол монголчууд нэг тугийн дор нэгдсэн бодлогод зангилагдаж байж тусгаар тогтнолыг хамгаалдаг. Ер нь нэг бүдүүлгийн гарт могой бариулж, нөгөө бүдүүлгийг захируул гэдэг гадны бодлого хүчтэй явагдсанаас дэлхий дээр монголчууд арван хэд хуваагдлаа. Үлдсэн ганц гал голомтыг нь энэ хэдэн шалдан банди нар хэд хувааж байна.