Showing posts with label Ганбат. Show all posts
Showing posts with label Ганбат. Show all posts

ААЛЗНЫ ТОР цуврал буюу Мартагдаагvй тvvх

http://www.olloo.mn/modules.php?name=News&file=article&catid=200&sid=81938
2007-12-27 10:29:23 , Мэдээний дугаар: #81938

Одоогоос таван жилийн ємнє Дэд доктор Б.Ганбат монгол орныг нэлэнхvйд нь хэрсэн албан тушаалтан эрх мэдэлтнvvдийг аалзны тор мэт хэрсэн авилгал хээх хахуулийн хэргvvдийг нэртэй устай, эх сурвалж, vндэслэлтэй гаргаж "Аалзны тор" хэмээн цувралаар тавьсан нь тухайн цаг vед ард тvмнийг алмайруулж, авилгалч, олигархуудыг цус харвуулахаар хэрэг болж байсан. Цаг хугацаа явсаар байгаа ч дуулиан тарьж байсан эл гэмт хэрэг бvхий нийтлэлvvд єнєєдєр ч гэсэн vнэ цэнэтэй хэвээр байх учиртай. Гэвч манайхан юманд дасаж мартагнахдаа амархан гэмтэй улс. Эдгээр хэргvvд єнєєдрийг хvртэл тодорхой болж хууль хяналтын байгууллагуудаар шийдэгдээгvй боловч манай нийгэмд улам гаарч байгаа авилгал хээл хахуулийн хэргийг бид мартах учиргvй. Энэ vvднээс бид мартагдах шахсан эл нийтлэлийг олон нийтэд дахин дэлгэж байна.

Аалзны тор №5

Өмнөтгөл

Аалзны тор өгүүлэл анх гарснаас хойш даруй дөрвөн жил өнгөрлөө. Үүнээс хойш “Аалзны тор - 3”, “Аалзны тор - 4” гэсэн өгүүллүүдийг Монгол улсын иргэн миний бие тус тус бичиж хэвлүүлсэн билээ. “Аалзны тор – 2” гэсэн бичвэр надад хамаагүй, зөвхөн эхний өгүүллийг унтраах, гуйвуулах зорилготой юм байна гэдгийг гярхай уншигч нарт зориулж нэгэнт өгүүлсэн. Үүнээс гадна “Аалзны тор - 5”, “Аалзны тор - 6” гэх мэтийн цувралууд ч гарч байсан нь надад огтоос хамаагүй гэдгийг хэлэх нь зүйтэй. Нэгэнт “Аалзны тор -2” гэсэн бичвэрийг зөвшөөрч буй мэтээр өөрийн дараагийн өгүүллийг үүний араас “3” хэмээн дугаарлаж эхэлсэн нь асуудлыг гуйвуулж, хэн дуртай нь энэ нэрийг ашиглан юу дуртайгаа бичиж болно гэсэн сэдэл өгсөн учир үүнээс хойш өөрийнхөөрөө явахаар шийдлээ.

Аалзны тор №3

Дэд доктор Б.Ганбат.
Єдрийн Сонин 235, 236 /1108, 1109/
2002 оны 09 сарын 27

ААЛЗНЫ ТОР – 3

/энэ бол Аалзны тор-2-ын vргэлжлэл биш/

Баабар юу ярив?
"Аалзны тор" нийтлэл гарсны дараа нийгэмд нэлээн шуугиан vvссэнийг хамгийн ихээр єлгєж авсан хvн нь улс тєрч Баабар юм. Тэрээр "Єдрийн сонин"-д нvvр дvvрэн ярилцлага єгснєєс гадна энэ сэдвээр нэгэн FM-ээр ярьж, Монгол телевиз, "Ийгл ТВ"-ээр мєн ярилцлага єгчээ. Тэрээр маш их юм ярьсан боловч vнэндээ "Аалзны тор" нийтлэлээс илvv гарах юу ч хэлсэнгvй. Гагцхvv "Лугано" банкны вэб сайтыг ухаж vзсэн бололтой хаягийг нь хэлж, дотор нь байгаа банкны балансыг нь татаж хуулан vзvvлэв. Улстєрчийн хувьд тэрээр "Энэхvv Худалдаа, хєгжлийн банкны булхайг илчилнэ, сvvлд эрх мэдэлтэй болохоороо луйврын хувьчлалыг буцаана, vvний тєлєє амь насаа зориулахад ч бэлэн" гэж нэмж хэлж сvржигнэв. Магадгvй, энэ нь тvvний улстєрчийн нэр тєрийг нэмсэн ч байж болох юм. Нийгэмд шударга хvн болж харагдах гэсэн зvтгэлийнх нь оноог ч дээшлvvлсэн байж болох юм. Харин тэрээр асуудлын мєн чанар, цаад утгыг нь огт ойлгоогvй, сониноос хэн бvхний олж авсан мэдээлэлтэй нэгэн болохоо харуулав. Тиймээс ч жинхэнэ луйврыг улам гvнзгийрvvлж, хуйвалдааныг улам чамбай болгоход идэш болж буйгаа мэдсэнгvй. Юу гэвэл, Худалдаа, хєгжлийн банкны хувьчлал нэртэй луйвар явцгvй болоод эхэлмэгч хувьчлал яваагvй бурууг хэн нэг рvv чихэх хэрэгтэй байлаа. Мєн цаашид хууль зєрчсєєр байгааг ямар нэгэн аргаар тайлбар олж хэлэх хэрэгтэй болсон юм. Чухам энэ vед тэдэнд Баабар тус болжээ. "Юун тvрvvн Монгол дахь сєрєг хvчний эрх баригчид, лидерvvд хувьчлалыг эсэргvvцэж байгаа учир энэ асуудлаа эргэж харах болно" гэсэн утгатай бичгийг "Жералд Металл" компаниар хийлгэж аваад vvнээ vзvvлэх болов. Тєрийн ємчийн хорооны дарга Пvрэвдорж vvнийг бvр нээлттэйгээр зарлаж, удаа дараагийн хууль зєрчих ажиллагааныхаа зєвтгєл болгон ашиглалаа. Пvрэвдорж энэ vгээ УИХ-д мєн хэлсэн юм. Ингэснээр хууль тогтоох байгууллагад хvртэл сонсгож хууль бус vйлдлээ "хуульчилж" буй хэрэг билээ. УИХ-д сєрєг хvчний гол vзэл сурталчийн нэрийг гаргаж бурууг чихсэн нь гишvvдэд ТЄХ хууль зєрчсєн эсэх тухай гэхээсээ биеэ хамгаалах, дайснаа vзэн ядах зєнг нь илvvтэй хєдєлгєсєн тул Баабарын нэр бусармаг явдалд нь сайн хамгаалалт болжээ.
Vнэндээ юу болов?

Аалзны тор №4

Бичсэн Дэд доктор Б.Ганбат


МАДАМ ХУАРТЫН БYРТГYYСЭН КОМПАНИ

2002 оны 12-р сарын 5-ны єдєр Люксенбургийн оффшор бvсд “Глобал Инвестмент энд Диволепмент” нэртэй компани цоо шинээр бvртгvvллээ. Компанийн эзэн гэгдэх мадам Хуарт єєрийгєє уул компанийг vvсгэн байгуулагч хэмээн бvртгvvлэв. Натариотыг ноён Элминвер гvйцэтгэжээ. Уул компани нь vнэндээ хоршоо юм, учир нь “Жи Эм Ю Кэй” компани эл хоршооны 67 хувийг, “Би Си Эл” компани 13 хувийг, “Жи Ай Ди Маркет” компани 20 хувийг эзэмших болсон гэнэ. Хоршоо уулаасаа жижиг аж. Нийт хєрєнгє нь ердєє л 62 мянган доллар. “Жи Ай Ди Маркет” компани хэдийгээр хувьцааны дєнгєж 20 хvрэхгvй хувийг барьдаг боловч ширхэг бvр нь 1,25 ам. долларын vнэтэй 9600 ширхэг “А” зэрэглэлийн хувьцаатай аж.

Аалзны тор №1

Бичсэн: Дэд доктор Б.Ганбат
Он сар:
2002 оны 03 сар

АЛТ ХУДАЛДАН АВАХ ЯМАР АШИГТАЙ ВЭ?
Энэ дэлхий дээр тогтмол vнэтэй юм гэж нэгээхэн ч vгvй. Єдгєє нэг унц алт (30 орчим грамм) 286 ам доллар. Гэтэл 70-аад оны эцсээр унц нь нь 800 ам доллар байжээ. Америк доллар маань єєрєє Канад доллар, Япон иентэй харицуулахад ханш нь мєн л дээш доошоо савлаж байдаг. Бvтээгдэхvvний vнийн тухайн єдєр цаг минут дахь vнийг олон улсын бирж тогтооно. Биржvvд дотроо тєрєлжсєн байдаг. Ухаан нь зэсийн vнэ Лондонгийн бирж дээр vнээ тогтоож байхад ноолуурын vнэ Шанхайн бирж дээр учраа олж байх жишээтэй. Бирж дээрх vнэ маш олон зvйлээс хамаарч байдаг

Гол нь хэрэгцээнээсээ шалтгаалж vнэ нь савлана. Жишээ нь: 9 сарын 11-ний дараа дэлхийн ноолууран бvтээгдэхvvний гол зах зээл АНУ эдийн засгийн хямралд орсон тул Шанхайн бирж дээр ноолуурын vнэ урьд ємнє vзэгдээгvйгээр унаж байх маягтай. 9999 сорьц буюу дєрвєн естэй гэгдэх цэвэр алт 1 унц нь 286 ам долларын ханштай байна. Хэн дуртай нь мєнгєє тєлєєд авч болно.

Гэхдээ жилдээ 12 тн алт vйлдвэрлэдэг Монгол улс Улаанбаатарт зах ажиллуулаад энэ vнээр єгч чадах уу? Чадахгvй. Ямар ч баталгаа байхгvй, брэнд нэйм гэгдэх зах зээлийн нэр хvнд vгvй. Иймээс Монголоос алтыг авч Лондонгийн бирж дээр хvргэж єгєх зуучлагч хэрэгтэй. Зуучлагч юунаас ашиг олох вэ? Татвар, тээвэр, хамгаалалт (алтны vйлдвэрлэлд хамгийн их єртєг шаардах хэсэг нь энэ), цэвэршvvлэлт (хvлээн зєвшєєрєгдсєн газрын 9999 хэрэгтэй учраас), даатгал борлуулалтын шимтгэл (аль нэг брокероор дамжих учраас), хэлцэл (алтны vнэ хэзээ савлахыг урьдчилан тааж форвард, фvчvэр диливэр гэх мэт хэлцэл хийнэ) зэргээс зуучлагч єєрєє ашиг унагана. Иймээс Монгол банкны цуглуулсан алтыг авах гэсэн єрсєлдєгч тун олон. Монгол улс жилдээ ойролцоогоор 120 сая ам долларын алт гадагш зардаг. Yvнээс зуучлагч нар ойролцоогоор 30 сая доллар єєрсдєдєє унагана. Зуучлагч нарын Монголоос ашиг унагадаг бас нэг бvтээгдэхvvн бол зэс юм. Жилд бараг 100 сая ам долларын ашиг зуучлагчид олно.