ААЛЗНЫ ТОР цуврал буюу Мартагдаагvй тvvх

http://www.olloo.mn/modules.php?name=News&file=article&catid=200&sid=81938
2007-12-27 10:29:23 , Мэдээний дугаар: #81938

Одоогоос таван жилийн ємнє Дэд доктор Б.Ганбат монгол орныг нэлэнхvйд нь хэрсэн албан тушаалтан эрх мэдэлтнvvдийг аалзны тор мэт хэрсэн авилгал хээх хахуулийн хэргvvдийг нэртэй устай, эх сурвалж, vндэслэлтэй гаргаж "Аалзны тор" хэмээн цувралаар тавьсан нь тухайн цаг vед ард тvмнийг алмайруулж, авилгалч, олигархуудыг цус харвуулахаар хэрэг болж байсан. Цаг хугацаа явсаар байгаа ч дуулиан тарьж байсан эл гэмт хэрэг бvхий нийтлэлvvд єнєєдєр ч гэсэн vнэ цэнэтэй хэвээр байх учиртай. Гэвч манайхан юманд дасаж мартагнахдаа амархан гэмтэй улс. Эдгээр хэргvvд єнєєдрийг хvртэл тодорхой болж хууль хяналтын байгууллагуудаар шийдэгдээгvй боловч манай нийгэмд улам гаарч байгаа авилгал хээл хахуулийн хэргийг бид мартах учиргvй. Энэ vvднээс бид мартагдах шахсан эл нийтлэлийг олон нийтэд дахин дэлгэж байна.

Аалзны тор-3-ийг энд дарж vзнэ vv.

Аалзны тор-4-ийг энд дарж vзнэ vv.

Аалзны тор-5-ийг энд дарж vзнэ vv.

АЛТ ХУДАЛДАН АВАХ ЯМАР АШИГТАЙ ВЭ?
Энэ дэлхий дээр тогтмол vнэтэй юм гэж нэгээхэн ч vгvй. Єдгєє нэг унц алт (30 орчим грамм) 286 ам доллар. Гэтэл 70-аад оны эцсээр унц нь нь 800 ам доллар байжээ. Америк доллар маань єєрєє Канад доллар, Япон иентэй харицуулахад ханш нь мєн л дээш доошоо савлаж байдаг. Бvтээгдэхvvний vнийн тухайн єдєр цаг минут дахь vнийг олон улсын бирж тогтооно. Биржvvд дотроо тєрєлжсєн байдаг. Ухаан нь зэсийн vнэ Лондонгийн бирж дээр vнээ тогтоож байхад ноолуурын vнэ Шанхайн бирж дээр учраа олж байх жишээтэй. Бирж дээрх vнэ маш олон зvйлээс хамаарч байдаг

Гол нь хэрэгцээнээсээ шалтгаалж vнэ нь савлана. Жишээ нь: 9 сарын 11-ний дараа дэлхийн ноолууран бvтээгдэхvvний гол зах зээл АНУ эдийн засгийн хямралд орсон тул Шанхайн бирж дээр ноолуурын vнэ урьд ємнє vзэгдээгvйгээр унаж байх маягтай. 9999 сорьц буюу дєрвєн естэй гэгдэх цэвэр алт 1 унц нь 286 ам долларын ханштай байна. Хэн дуртай нь мєнгєє тєлєєд авч болно.

Гэхдээ жилдээ 12 тн алт vйлдвэрлэдэг Монгол улс Улаанбаатарт зах ажиллуулаад энэ vнээр єгч чадах уу? Чадахгvй. Ямар ч баталгаа байхгvй, брэнд нэйм гэгдэх зах зээлийн нэр хvнд vгvй. Иймээс Монголоос алтыг авч Лондонгийн бирж дээр хvргэж єгєх зуучлагч хэрэгтэй. Зуучлагч юунаас ашиг олох вэ? Татвар, тээвэр, хамгаалалт (алтны vйлдвэрлэлд хамгийн их єртєг шаардах хэсэг нь энэ), цэвэршvvлэлт (хvлээн зєвшєєрєгдсєн газрын 9999 хэрэгтэй учраас), даатгал борлуулалтын шимтгэл (аль нэг брокероор дамжих учраас), хэлцэл (алтны vнэ хэзээ савлахыг урьдчилан тааж форвард, фvчvэр диливэр гэх мэт хэлцэл хийнэ) зэргээс зуучлагч єєрєє ашиг унагана. Иймээс Монгол банкны цуглуулсан алтыг авах гэсэн єрсєлдєгч тун олон. Монгол улс жилдээ ойролцоогоор 120 сая ам долларын алт гадагш зардаг. Yvнээс зуучлагч нар ойролцоогоор 30 сая доллар єєрсдєдєє унагана. Зуучлагч нарын Монголоос ашиг унагадаг бас нэг бvтээгдэхvvн бол зэс юм. Жилд бараг 100 сая ам долларын ашиг зуучлагчид олно.

Зэсийн баяжмал нь алтыг бодвол илvv найраатай. Монголд алт бvдvvн баргаар ямар цэвэршvvлэлттэй гарч байгаа нь ойролцоогоор тодорхой байдаг бол Эрдэнэтийн баяжуулсан зэсийг ингэж тодорхойлоход хэцvv. Эрдэнэтийн шороо 7%-ийн зэстэй байдгийг баяжуулж ойролцоогоор 30%-ийн зэстэй болгодог. Yvнээс гадна уул шороон дотор алт мєнгє молебдин тодорхой бага хэмжээгээр агуулагдаж байгаа. Чухам vvнийг зуучлагч хэдэн хувь гэж vзэж Эрдэнэттэй гэрээ хийх нь ашгийнх нь эх vvсвэр болно. Албан ёсоор Эрдэнэтийн зэсийг Лондонгийн биржийн vнээр авдаг. Гэвч vнэнгээсээ ингэж авбал ямар ч ашиг гарахгvй чингэх нь тэнэг хvний илvv ажил болно. Бодит тооноос нь амжилттай буулгаж тооцож чаддаг учраас л ашиг ихтэй, тэр ч утгаараа Эрдэнэтийн баяжмал авах єрсєлдєєн лут єндєр.Єєр нэг ашиг нь тээвэрлэлтээс орж ирнэ. CIF, DAF, on board гэсэн нєхцлvvдийн алингаар нь хийв, тємєр замын компаниудтай яаж тохиров гэдэг их чухал. Yvний дараа зэс хайлуулах vйлдвэртэй хэрхэн тохирсон нь бас дараагийн ашгийг авч ирнэ. Казакстаны зэс хайлуулах vйлдвэртэй Монгол бие даан гэрээ байгуулж 30 сая доллараа алдчихсан нь нэгийг єгvvлнэ. Харин зуучлагч нар ийм алдаа хийхгvйгээр vл барам vргэлж єєртєє ашигтай байлгаж чадна. Тэд бараг єєрийн гэгдмээр болтол хахуульдаад худалдаад авчихсан зэс хайлуулах vйлдвэртэй, тэр нь Хятадад бий. Харин Хятадын зэс хайлуулах vйлдвэрvvд шууд худалдаа хийхээр олон удаа санал тавьсан боловч Эрдэнэтийн удирдлага хэзээ ч хvлээж авдаггvй, учир нь амьдарч буй гол унац нь vгvй болох, vгvйдээ л багасах аюултай.

ЗУУЧЛАГЧ БАЙГУУЛЛАГА ГЭЖ ХЭН БЭ?
Зуучлагч байгууллагыг "коммидити трейдинг компани" гэнэ. Ийм компаниуд гол тєлєв хагас хууль бус vйлдэл хийдэг. Жинхэнэ хууль бус компаниудыг бодвол илvv баянаас гадна хуулийн цоорхойгоор ажилладаг учир нэр ус нь бvхэнд илэрхий болсон байдаг. Эдний хийдэг бизнес нь алт, зэс, цайр, мєнгє, тамхи, элсэн чихэр, улаан буудай, цагаан будаа, архи, спирт зэргийг vйлдвэрлэгчээс биржид хvргэж єгєх ажил юм. Коммодити компаниуд гол тєлєв Швеййцари, Люксенбург, Голланд зэрэг нєхцєл сайн єгдєг, тэр чанараараа бага сага луйвар, булхайг тоодоггvй жижиг орнуудад бvртгэлтэй байдаг.

Зуучлагч компаниуд бараг бvгдээрээ хаалттай байна. Энэ нь юу гэсэн vг вэ гэвэл хувьцааг нь олон нийт эзэмшдэггvй, зєвхєн хувь хvнд бvх хєрєнгє хамаатай. Хєрєнгийн биржээр дамжин хувьцаа нь худалдагдвал томрох учиртай боловч коммидити компаниудын хувьд энэ нь олон нийтийн хяналтад єртєх аюултай учраас хувьцаагаа зарахаас vргэлж татгалзана. коммидити компанид vйлчилдэг банк нь хаалттай байх нь элбэг. Эдгээр банк мєн л гол тєлєв Голландад бvртгэлтэй байдаг. Зуучлагч компаниудаас буурь суурьтай компаниуд аль болох дєлдєг. Эдний илэрч шуугиан тарьсан бульхайнууд нэлээд бий. АНУ-ын коммидити компани болох «Марко Ричи интэрнэшнл» нь Б.Клинтоны эхнэрийн сонгуулийн ажилд нэлээд мєнгє єгсєн ба vvнийх нь тєлєє ерєнхийлєгч буухынхаа ємнє Марко Ричид илэхсэн булхайг нь хэрэгсэхгvй болгох єршєєл vзvvлтэл бєєн шуугиан vvсч эцэст нь цуцалсан билээ.

МОНГОЛЫН ЗЭСИЙГ ХЭН ЗУУЧИЛДАГ ВЭ?
1988 оноос эхлэн Монголын зэсийг «Глинкор», «Марко Ричи интэрнэшнл», «Капитал Рисорс», «Трафигура», «Жеральд Металл» гэсэн 5 компани худалдан аван биржид хvргэдэг. Сvvлчийнх нь АНУ-д бусад нь Швейцарьт бvртгэлтэй. Эзэд нь бvгд еврейчvvд. Бvгд хаалттай компаниуд. Бvгд сvрхий баян боловч Глинкороос бусад нь интернетэд вэб сайтгvй. «Глинкор» ч вэб сайтдаа ердєє ганцхан нvvр л материалтай. Эдгээр таван аварга Монголын зэсийн 90%-ийг атгадаг. Євєр хоорондоо асар их єрсєлдєх боловч гаднаас єєр компани оруулахгvй. Yлдсэн жаахан дээр нь «Самсунг», «Эл жи», «Иточу» мэтийн «жижигчvvд» зодолдоно. Мэдээж «Самсунг», «Эл жи» дэлхий хэмжээний лигант компани , гэхдээ коммидити хийх дээрээ тулбал ухаан нь Жеральд Металлын дэргэд жулдана. Нэр хvндтэй компаниуд учир хахуульдах гэх мэтийн хагас хууль бус юм хийхээсээ жийрхэнэ. Тэр хэмжээгээрээ булхайн зах зээл дээр хожигдоно.

Эдгээр таван компани бvгд Монголд єєрийн тєлєєлєгчтэй. Зарим нь албан ёсоор, зарим нь албан бусаар. Монголын улс тєрийн нєхцєл байдлыг эднээс сайн мэдэх єєр хэн ч vгvй. Гол холбогдох газар нь Засгийн газар, Монгол банк, яамдууд, Эрдэнэт, арилжааны томхон банкууд, нєлєє vзvvлж чадах бие хvмvvс. Эдгээр местэн дээр єєрчлєлт гарах нь уул таван компанийн хоорондын харьцаа єєрчлєгдєх шинэ боломж vvсгэнэ. Хохирсон хэсэг нь сонгууль, Засгийн газрын єєрчлєлт, Эрдэнэтийн удирдлага солигдох Монгол банкны удирдлага єєрчлєгдєхийг анаж байдгаар барахгvй ийм байдал vvсэх нєхцєлийг хангах эрмэлзэлтэй байдаг. Хожсон хэсэг нь одоо байгаа байдлыг аль болох удаан vргэлжлvvлэх сонирхолтой, тэр утгаараа нєгєє талын «лобби» ил далд vйлдэнэ. Яг л энэ чанараараа тэд Монголын улс тєрийн амьдралыг ихэд сонирхдог тєдийгvй маш ихээр оролцдог.

Сонгууль болон хээл хахуульд эргэлдэж байгаа мєнгєний маш олон хувь нь эднээс vvсэлтэй. Эдний завсраар чихэх гэсэн «Самсунг», «Иточу», «Сумомито», «Эл Жи» компаниуд ч галуу дуурайж хєлєє хєлдєєхийн vлгэрээр Монголын цаг зуурын томчуудын аяыг харах гэж нэлээд шатжээ. Жишээ нь vзvvлж чадах «Иточу» компани хувийн гэгдэх «Эрдэнэт концерни»-д зэс хайлуулах vйлдвэрийн зориулалтаар 10 сая ам доллар зээлдvvлээд шатсан. Yvнийг улсын Эрдэнэт vйлдвэрээр барьцаалан зээлсэн боловч одоо болтол буцааж сохор зоос ч єгєєгvй байна.Эсвэл «Самсунг» нь «Эрдсам» хэмээгч мєн л хувийн гэгдэх компани байгуулж шатсан. Хийсэн хэдэн телевизор нь одоо хэмхрээд дуусчээ.

Нэг vгээр хэлэхэд эд мєнєєх таван аварга шиг аргыг нь олж ажиллаж чаддаггvй. 1992-1996 оны засгийн газрын vед «Глинкор» компани абсолют ноёлогч байв. Чухам энэ компани Эрдэнэт vйлдвэрийн даргыг гол баяжуулагч нь байлаа. Тухайн vеийн Засгийн газар ч эдний vйлчлэгч, хээл хахуулийн vйлчлvvлэгч нь байв. Харин 1996 оноос єєрєєр хэлбэл сонгуулийн дараагаас «Марко Ричи интэрнэшнл» товойн гарч ирсэн юм. Гэтэл 2000 оны 8 сараас «Жеральд Металл» vнэмлэхvй ноёлогч боллоо. Тэд бооцоогоо хамгийн зєв тавьснаас гадна ирээдvйн эздийг урьдчилан харж тордож бордож чадсан байна. Єдгєє «Жеральд Металл» Монголын нийт зэсний бараг гуравны нэгийг ганцаараа атгаж байгаа. Бvдvvн тооцоогоор жилийн 30 орчим сая ам доллар Монголын зах зээлээс ашиг болгон шvvрч байгаа хэрэг юм. Эрдэнэтээс зэсийн баяжмалыг эдгээр коммодити компаниуд руу дамжуулан завсрын зуучлал дээр Монголын нэртэй баячууд, vнэндээ бол жижиг гарынхан гvйлдэж унац хайна. «Алтай трейдинг», «Пэтровис», «Буян» зэрэг компаниуд эндээс анхны томоохон ашгаа хийж байлаа.

ТЭДНИЙ САНХYYЖИЛТ ХЭРХЭН БYРДДЭГ ВЭ?
Эдгээ коммодити компаниуд ээлжит vйлдэлдээ єєрснєє мєнгє гаргадаггvй, vvнийг зээлж хэрэглэдэг. Зээл олгогч банкууд нь гол тєлєв Голландад бvртгэлтэй томхон арилжааны банкууд юм. «Ай эн Жи Баринг», «Эй Би Эн Амро» зэрэг банкууд Монголд зэс, сvvлийн vед алт зуучилж буй компаниудын цаад санхvvгийн эх vvсвэрийг бэлдэж єгнє. Тэгсэн мєртєє эдгээр банк Монголтой ганц ч холбоо байхгvй. Монголын ганц ч банк эдэн дээр дансгvй. Олон сая долларыг нь дамжуулан зээлдэгчийнх нь хувьд уул банкны тєлєєлєгч тайлан бичих зорилгоор нэг удаа Эрдэнэтэд ирээд буцна. Ингэхдээ Монголын нам засгийн удирдагч хэнбугайтай ч тоож уулзахгvй. Монголын банкуудаар ч орохгvй. Саяас дээш доллар зээлсэн vйлчлvvлэгчээ жил бvр очиж шалгана гэсэн дvрэм журмынхаа дагуу л ирж буй нь тэр. Єєр тэдэнд Монголоос сонирхох єчvvхэн ч зvйл ч байхгvй. Коммодити компаниудад ямар нєхцєлєєр зээл олгодог вэ? Нэгдvгээрт, зээлээ даатгуулахыг шаардана. Хоёрдугаарт: Эрдэнэттэй харилцдаг Монголын банкны баталгаа шаардана. Даатгуулах ч яахав даатгуулчихна. Харин баталгааны хувьд vvнийг олон жилийн турш ХОТШ банк гvйцэтгэж байсан юм. Одоо энэ vvргийг Худалдаа хєгжлийн банк хийх болжээ. Цаад гэрээ коммодити компанидаа дэндvv ашигтай учраас наана батламж гаргаж байгаа арилжааны банкинд бараг ямар ч эрсдэл байдаггvй.

ЖЕРАЛЬД МЕТАЛЛ ЯАГААД ГЭНЭТ ТОМРОВ?
2000 оны парламентийн сонгуулийн дараагаас «Жеральд Металл» Монголын зэс алтны зах зээл дээр vгээ хэлэх эрх бvхий нэг нойморын компани болон босч ирлээ. Эрдэнэтийн зэсийн гуравны нэгийг тэд гаргах эрхтэй болсноор бусад єрсєлдєгч компаниудаа шууд доош нь чихжээ. Гол учир шалтгаан нь Монголын дараагийн Ерєнхий сайд ба тєв банкны захирал болох хvмvvс дээр зєв бооцоо тавьж чаджээ. Монгол банкны дэд ерєнхийлєгч байсан О.Чулуунбаатар 1996 оны сонгуулийн дараа єєрийнх нь vгээр чухам энэ компанид дилер юм уу брокер хийж байжээ. Энэ бол vнэмшил багатай яриа, учир нь дилер брокер нь уг хvнд хэтэрхий томдох ажлаас гадна энэ нь олон жилийн туршлагатай хvний хийдэг ажил юм. Юутай ч уг компанитай холбоотой байснаа єєрєє хvлээн зєвшєєрдєг. Єнгєрсєн парламентийн vеэр МАХН-ын бvлгийн дарга АНУ-д маш олон удаа айлчилсны цаад учрыг нь ядахнаа заримыг нь энэ сvлжээгээр тайлбарлаж болмоор. Энд хувийн сайн найз нєхдийн хэлхээ холбоо голлох vvрэгтэй болов уу. Yнэндээ «Жеральд Металл-д» Худалдаа хєгжлийн банк огт хэрэггvй. Банк ч эдний бизнес биш. Коммодити трэйдинг компани илvv юм руу хошуу дvрдэггvй. Учир нь эрхэлж буй бизнес нь тэртээ тэргvй нэлээд эрсдэлтэй юм. Ийм чиглэлээр ажилладаг «Сорос» маягийн валютын спекуляци хийдэг єєр компаниуд байдаг. Монголын Худалдаа хєгжлийн банк єєрсдєд нь хэрэгтэй хvнд очиход тусалж байж Монголын зэс, алтанд онц эрхтэй болох юм. Энэ нь «Жеральд Металлын» ганц бєгєєд гол зорилго. Ингэхийн тулд яах вэ. «ХХБ»-ийг доллараар тордох учиртай. Иймээс Монгол банкны баталгаа байвал ирээдvйд авах зэс, алтныхаа урьдчилсан тєлбєрийг хийхэд «Жеральд Металл» бэлэн байлаа. 20-30 сая ам доллар Тєв банкны баталгаагаар урьдчилж єгєхєд vнэндээ хvv ч гэж ярих хэрэггvй юм. Ердєє л урьдчилсан тєлбєр. Хэрэв улс тєрийн нєхцєл гэнэт єєрчлєгдвєл урьдчилан тєлсєн мєнгє эрсдэлд орох учраас харин алсын хараатай, Монголын улс тєрийн байдлыг сайн шиншилж мэдсэн байх хэрэгтэй. Чухам энд «Жеральд Металл» маягийн коммодити компанийн эрсдэл нуугдаж , ашиг нь далдлагдсан байдаг.

АСАР ТОМ ЗЭЭЛИЙН МЄНГЄ ХААНААС БОСОВ?
2000 ондоо багтаж Монголд 10 гаруй сая ам долларын зээл гэнэт орж ирлээ. Гаднаас орж ирэх зээл нь ОУВС-тай зєвшилцсєн байх шаардлагатай. Чухам ингэсний хvчинд илvv улс тєрийн агуулга бvхий нэн хєнгєлєлттэй зээлээс Монгол улс сvvлийн 10 жилд 1 тэрбум ам долларынхыг авчээ. 40 жилийн хугацаатай, 0.75%-ийн хvvтэй, эхний 10 жилд vндсэн хvv тооцдоггvй ийм сайн зээл нь гол тєлєв дэд бvтэц хєгжvvлэхэд чиглэсэн байдаг юм. Хєгжиж байгаа орнууд арилжааны зээл авбал эргvvлж тєлж чаддаггvй учраас ОУВС єєрсєдтэй нь байнга зєвлєж байхыг санал болгодог. Гэтэл дээрх 10 гаруй сая долларын зээл албан vгээр авч vзэх юм бол жилийн 12%-ийн хvvтэй аж. Энэ нь дотоод дахь банкны хvvтэй харьцуулахад нэн хєнгєлєлттэй зээл юм. Yнэндээ энэ бол «Жеральд Металл» єєрийн ирээдvйд авах алт, зэсний урьдчилсан тєлбєрийг хийж буй эрсдэлтэй алхам байлаа. Чухам энэ мєнгийг нь Монгол банк дотооддоо 12 хувийн хvv тогтоон єєртєє ашиг унагахад буруу гэх зvйлгvй. Гэвч энэ нь хуулиар Монгол банкинд хориглосон бизнес юм.

Энэхvv орж ирсэн зээлийг авах эрхтэй компани нь яах аргагvй «Монгол Газар» байлаа. Эднийх алт ухдаг учраас дотоодын vйлдвэрлэлийг дэмжинэ гэсэн гэсэн сонгуулийн хєтєлбєртэй таарч байв. Хэдийгээр энэ мєнгє дотогшоо алт, ноолуур, мах зэрэг дотоодын vйлдвэрлэлийг дэмжинэ гэсэн боловч дотоодын vйлдвэрлэл болон МАХН-ыг дэмждэггvй аж. Иймээс тухайлбал дотоодын махны 90 хувийг дотоодын компани vйлдвэрлэдэг боловч энэ таваас гадуур болох «ТБД Андууд» (захирал нь ХААЯ-ны дэд сайд Б.Тэрбишдагва), «БЦ Монголия» (захирал нь хуучин МАХ-ын дарга) компаниуд сарын нэг хувийн хvvтэй тус бvр сая ам долларын зээлээр тєрийн хайр хvртжээ. Yvнээс гадна «Монгол газар» компани зээл тvгээгч нартай тун ойр харилцаатай байлаа. Яг энэ vеэр Yндсэн хуулийн хямрал гарч тєрийн єндєрлєгvvд би чи-дээ хvрээд байв. УИХ-ын даргын тэр vеийн vг ч vнэндээ тэр зээлийн хуваарилалтаас vvдэн нэлээд бухимдуу сонсогдож байв. Эцэст нь хуваарилалт аль алиных нь санаанд нийцэж Ерєнхий сайд Н.Энхбаярын ивээн тэтгэдэг «Монгол газар» найман сая ам доллар, УИХ-ын талийгаач даргын ивээлд байсан «Монполимет» (захирал нь Б.Гарамжав) дєрвєн сая ам доллар зээлэн тохиролцоонд хvрчээ. Yндсэн хуулийн хямрал ч амжилттайгаар шийдэгджээ.

ДАРААГИЙН БАГЦ МЄНГЄ ХЭРХЭН ХУВААРИЛАГДАВ?
2001 он гарснаас нэлээд хойно «Жеральд Металл»аас дахин 13 сая ам доллар орж ирлээ. Мэдээж «Жеральд Металл» банк биш учраас шууд нэрээр нь биш, гагцхvv тvvний vйлчлvvлэгч банкаар дамжиж ирж буй хэрэг. Дахиад л дотогшоо албаны байдлаар тайлбарлахдаа сарын нэг хувийн хvvтэй аж. Гэвч энэ нь vнэндээ ирээдvйд тус компанийн авах алт, зэсийн урьдчилсан тєлбєр юм. Яагаад дахин урьдчилгаа мєнгє сандран авах болов? Тvрvvний авч «Монполимет», «Монгол газар» єгсєн зээл зарим хvний эгдvvцлийг тєрvvлж, шударга явдал, єєрєєр хэлбэл тэгш хувааж авах зарчмыг нэхсэн бололтой. Ингээд Монгол банкны Одонгуагийн гарын vсэг бvхий 13 сая ам доллар Худалдаа хєгжлийн банкинд орж ирэв. Дагалдах бичигт уул долларыг тухайн тийм тийм компаниудад сарын ганц хувийн хvvтэйгээр єгєх ёстойг заасан байв. «Шижир алт», «Шороон орд», «Монголын алт» зэрэг алт олборлодог компаниуд єєрснєє ч мэдээгvй, зээл ч гуйгаагvй байхад нь гэнэт энэхvv нэн их хєнгєлєлттэй зээл орж ирж гайхлыг нь тєрvvлсэн байна. Энэхvv гэнэтийн долларан бороо нь vнэндээ Засгийн газар дотоодын vйлдвэрлэлийг дэмжиж буй бус, нэгэнт гарсан хэрvvлийн бузрыг ариусгах зориулалттай байлаа. Энэ тараасан зээлд урьд нь нэгэнт хишгээ хvртсэн «Монгол газар» хvртэл хамрагдан дахин нэг сая ам доллар аар тэтгэгдэв. Мєнгєн дээр vvссэн ах дvv нарын хэрvvл уруул тvр зуур намжлаа.

ЦЕНТРПОЙНТЫН ЗОДООНТОЙ ЗЭЭЛ ЯМАР ХОЛБООТОЙ ВЭ?
«Монгол газар»-ын зээлсэн мєнгє, хагас хугас нь эрvvгийнхний дарамтад орж тэдний халаасанд орсон тухай шуугидаг. Yvнийг батлах мэт цагдаагийнхан зодооны хэргээр хэсэг хvмvvсийг баривчиллаа. Баригдагсдын дотор Цагдаагийн шинэ удирдлагын зарим хvнтэй хувийн єс хонзонтой хvмvvс ч байгаа учраас асуудлыг хурцатгах зорилго дотор нь агуулагдаж байв. Нєгєє талаас Ерєнхийлєгч Н.Багабандийн зvгээс асуудлыг хурцатгах хувийн сонирхол бас бий. Бvгд єєр єєрийн тайлбартай, цаанаа хувийн сэдэлтэй юм. Гэтэл Засгийн газраас энэ асуудлыг хурцатган дэвэргэх бас єєрийнх нь шалтгаан байх аж. «Монгол газар» нь Японы «Иточу» компанид нэлээд их єртэй байсан ба vvнийгээ «Жеральд Металл»-ын зээлээр хаажээ. Нэгэнт хугацаанд нь мєнгєє тєлсєн тул «Иточу»-аас дахин 14 сая ам доллар зээлсэн ба vvний тєлж эхлэх хугацаа 2002 оны нэгдvгээр сарын 30-наас эхлэх ёстой. Гэтэл «Монгол газар»-т ийм мєнгє байхгvй. Мєнгєє тєлєхгvй бол Монгол банкны баталгаа болоод бусад асуудал босч ирнэ. Иймээс тус компанийн захирлыг зодоон мэтийн асуудалд холбогдуулан хорих нь байж болох тун дажгvй гарц юм. «Монгол газар» авсан зээлийнхээ барьцаа баталгааг «Административ баталгаа» гэж нэг бус удаа тодорхойлсон. Yнэндээ ийм баталгаа байдаггvй. Ийм их мєнгєний баталгааг зєвхєн Тєв банк, аудиттай чадал бvхий арилжааны банк эсвэл Засгийн газар л гаргаж чадна.


ХУДАЛДАА ХЄГЖЛИЙН БАНКНЫ ХУВЬЧЛАЛ ЮУ БОЛОВ?
Худалдаа хєгжлийн банкаар Монголын нийт гvйлгээний 60 гаруй хувь єнгєрдєг, хадгаламжийн хэмжээ нь 120 сая ам. доллароор хэмжигддэг, жилд улсын татварт єгдєг мєнгє нь бараг 10 тэрбум тєгрєг болдог. Энэ нь банкны 30 хувийг П.Жасрайгийн засгийн газраас хувьчлахаар болсон ба энэ нь М.Энхсайханы Засгийн газрын vед хэрэгжжээ. Алив банкны чадал тэнхээ мєнгєндєє биш, менежменттэй байдаг. Энэ банк ч энэ vзvvлэлтээрээ Монголдоо толгой зохидог юм. Сангийн сайд асан Баабар сvйрч буй “сэргээн босголт” банкийг “Худалдаа хєгжил” банктай нийлvvлээгvйгээ ганц амьд, чадалтай улсын мэдлийн банкаа тvлхэж унагахаас болгоомжилсон гэж тайлбарладаг, тухайн vеийн Худалдаа хєгжлийн банкны удирдлага ч ийм алхам хийхгvй байхыг сайдаас гуйж байжээ.

Нэгэнт Монголын гvйлгээний 70 хувийг хянаж чадаж байвал энэ жижиг улсыг удирдахад хялбар болно. Иймээс vvний бэлтгэл болгож 1996 оноос ємнє Монгол банкинд єнєєгийн ерєнхийлєгчийн удирдлагад байсан баг 2000 онд “Худалдаа хєгжлийн банкны удирдлагад бараг бvрнээрээ нvvж ирлээ. Удирдлагад Ерєнхий сайдын эхнэр О.Цолмон ч багтлаа. Тэрээр асуудлыг нухацтай хянахын тулд тvр хугацаагаар Тагнуулын тєв газрын зєвлєх болж, захирлуудад ч vvрэг даалгавар єгч байлаа.

ХХБ-ны хуучин удирдлагыг муулж, хараах гэсэн боловч vнэхээр менежмент нь сайн байсан тул тэгсхийгээд чимээгvй болсон боловч тэдний 50 хувийн хяналтыг vгvй хийхээр бєєн шуугиан vvсгэв. Бараг л луйвардаад авчихсан маягтай хэсэх ярьж байснаа аль аль тал єєрийн эрх ашгийг харилцан ойлголцоод 30 хувийг нь хяналт тавих боломжгvй хэмжээнд нь багасгаж тохиролцов. Єєрєєр хэлбэл хуучин удирдлага оргvйд орхноо охинтой хоцорч, шинэ удирдлага хяналтын бvрэн багцтай боллоо.

Yvний дараа хувьчлах асуудлыг ярьлаа. Ердєє л 12 тэрбум тєгрєгєєр vнэллээ. Гадаадын компанид худалдах юм болов. Гэтэл Монголын банкийг сонирхох буурьтай ганц ч банк гарч ирсэнгvй. Ерєєсєє л алив улсын гvйлгээний ихэнхийг хянадаг банкийг худалдаж авахыг ямар ч буурьтай банк зєвшєєрдєггvй. Этик моралийн талаасаа тэд ийм юманд гар дvрдэггvй, энэ нь бараг бичигдээгvй хуульболжээ. Харин тухайн оронд сонирхогч бvлэглэлд авч єгєхєд тусалж зуучлан шангаа хvртдэг практик бий. Жишээ нь: Чехийн “Обходный банк” гэгчийг Японы “ Номура” банк 25 сая ам.доллароор худалдан авсан ба хоёр жил консервацид хадгалж байгаад Чехийн Ерєнхий сайд асан Клаусын бvлэгт 28 сая ам. доллароор эргvvлэн зарсан ба энэ нь тус банкны 3 сая ам.доллрын цэвэр ашиг болон vлджээ. Нэг vгэндээ Монголын Худалдаа хєгжлийн банкийг сонирхох нэг ч буурьтай банк гарсангvй. Гарах ч учиргvй. Зєвхєн Монголд бизнестэй байж л Монголын арилжааны банкыг сонирхоно. Энэ нь дор хаяхад 100 сая ам.доллароор хэмжигдэх ёстой. Гэтэл ийм хэмжээний эргэлт Монголд ердєє л зэс, алт байдаг, тэрийг нь банк гэхээсээ коммодити компани л сонирхдог. Иймээс энэ ХХБ-ны хувьчлалын асуудлаар Засгийн газар, Монгол банк “Жеральд Металлаас” тусламж гуйжээ.

Ерєнхий сайдын улирал тутамд хийдэг АНУ-ын аялал ч vvнтэй нэлээд холбоотой юм.”Жеральд Металлын” хувьд єєрийн vйлчлэгч “Ай Эн Жи Баринт”, “Эй Би Эн Амро” зэрэг банкуудад хандсан байна. Нэгэнт эдгээр банк Монголд сонирхол байхгvй тул хамтарсан фиктив банк-компани хvртэд байгуулж vзжээ. Ингээд ХХБ-ны хувьчлалыг хууль зєрчин байж богино хугацаанд зарлав. Харин ганцхан хариу ирсэн байна. Энэ нь “Ай Эн ЖИ Баринт-Жеральд Металл” гэсэн консерциум. Єрсєлдєгчгvйгээр хувьчилж болдоггvй хуулийг Засгийн газрын хурлаар єєрчлєн, зарим том аж ахуйн нэгжийг єрсєлдєгчгvй хувьчилж болох тогтоол хvртэл гаргалаа. Улсад жилдээ бараг 10 тэрбум тєгрєгийн татвар єгдєг банкийг ердєє л 12 тэрбумаар vнэлснийгээ єрсєлдєгч гарч ирээд зах зээлийн жинхэнэ vнэнд нь хvргэх болно” гэж цайруулдаг байсан Засгийн газар энэ тогтоолоосоо хойш амандаа ус балгалаа. Дараа нь ХХБ-ны хувьчлалын хугацааг хэд хэд сунгаж, зарлалыг нь сонинд маш жижгээр єрєєсєн єнцєгт нь хvнд ажиглагдамгvй тавих аргад оров. Байн байн єєрчилж, хугацааг нь сольж, нєхцлийг нь єєрчилсєн зарлалууд байсхийгээд жижиг шрифтээр сонинд зарлах тєдийгvй єнгєрч байгаа нь асуудлыг цэгцээр нь ойлгох ямар ч бололцоогvй болгон, гагцхvv хожим шvvхийн ємнє єєрсдийгєє зєвтгєх нєхцлийг л хангах аж. Оролцох сонирхлыг нь хєндєхийн тулд Ерєнхийй сайд єєрєє эдгээр фиктив банкуудтай холбогдон улс тєрийн баталгааг нь амаар гаргах аж.

ЄЄР ЯМАР СОНИН БАЙНА?
Банкууд хадгаламж эзэмшигчдийн хєрєнгийг цуглуулж аваад цааш нь том банкинд илvv хvvгээр хадгалуулдаг. Даатгалын компани цааш нь том компанид давхар даатгуулдагтай ижил юм. Худалдаа хєгжлийн банк энэ жишгийн дагуу гадаадын том банкуудад мєнгєє хадгалуулна. Монгол банк ч ялгаагvй. Ухаан нь улсын нєєцєд 180 сая ам.доллар байгаа гэдэг маань энэ нь Монгол банкны подволд биш аль нэг гадаадын банкны харилцах дансанд байршсан байдаг. Улс байршуулсан валютаараа барьцаалан арай бага мєнгийг эргvvлж зээлж болдог. Жишээ нь: 10 сая ам.долларын хадгаламж тавьчихсан байна гэхэд тvvнээ барьцаалаад 9 сая ам.доллар зээлье гэвэл цаад банк нь уухайн тас єгнє. Ердийн л нэг банкны механизм байж болох операци. Харин барьцаалагдсан мєнгє зээлийг тєлтєл хєдєлгєєнгvй болно.
Олон улсын валютын сангаас Монгол банкийг нэгэн оффшоор банкинд эрх олгосныг буруушааж, vvнээ цуцлахгvй бол цаашид хамтарч ажиллахгvй гэсэн тулган шаардлага тавьсан нь ердєє ноднин. Офф шоор гэдэг нь уг нь “эргээс алс” гэсэн англи vг ба худалдаа эдийн засгийн утгаараа зонхилох орнуудаас гадуур, хуулиас зугтаасан, хєнглєлт хайсан, хар бараан бизнес гэсэн утга агуулдаг. Кайман, Виржини зэрэг арлууд ер бусын хєнгєлєлт vзvvлж компаниудыг хялбар бvртгэж аваад бага татвараар нь амьдардаг. Ийм газар бvртгэлтэй Оросын гэгдэх нэг банк Монгол банкнаас vйл ажиллагаа явуулах эрх авсан нь ОУВС-гийн хараанд єртжээ. Удалгvй ОУВС-гийн шаардлагыг хvлээж аваад эрхээ цуцласан боловч эргээд єнєєдєхдєє банк бус санхvvгийн байгууллагын эрх олгосон байна. Тэр нь удалгvй гэнэт АПУ-гийн хувьчлалд оролцон 4 сая гаруй ам.долларгаргасан ба vvнээ Монголын хэдэн жул компанид тараан тэднийгээ хувьчлалд оруулжээ. Энэ юун мєнгє вэ?

Худалдаа хєгжлийн банк хадгаламж эзэмшигчдийн мєнгийг гадаадын банкинд хадгалуулсан байгаа. Хууль ёсоор. Энэ мєнгєндєє тохируулсан аж ахуйн нэгж буюу банк байгуулсан байгаа. Хууль ёсоор. vvнийгээ офф шоор газар бvртгvvлсэн байгаа. Хууль ёсоор. Эргээд мєнєєх нь Монголын нутагт vйл ажиллагаа явуулж байгаа. Хууль ёсоор. Эзэн нь гэгдэх хэн нэгэн гадаад хvнийг банкны эзэн болгож єндєр цалинг нь єндєр тєлж байгаа. Хууль ёсоор. Уул банк бус санхvvгийн байгууллага Монголын их хувьчлалд оролцож байгаа. Хууль ёсоор. Одоо эргээд бодъё. Худалдаа хєгжлийн банкны хадгаламж 100 сая ам.доллароор хэмжигдэнэ. Yvнийг нь барьцаалаад ухаан нь 99 сая ам.доллар зээлж болно. Худалдаа хєгжлийн банкны зарах гэж буй vнэ нь 12 сая ам.доллар. Хадгаламж барьцаалж олсон зээлээр єєр ашигтай обьект хувьчилж аваад эргvvлж чадвал ашиг их унана. Эрсдэлд орж шатвал улсын банк хариуцлагыг нь даана. Худалдаа хєгжлийн банкны гадаадад тавьсан мєнгє хєдєлгєєнтэй байгаа эсэхийг мэдэхэд л хангалттай.

МОНГОЛ БАНК ЯМАР БЭРХШЭЭЛТЭЙ УЧРАВ?
Монголын Тєв банкийг 183 сая ам.долларын нєєцтэйгээр єнєєгийн удирдлага Ардчилсан хvчнээс хvлээн авч удирдлага 1996 оноос мєн л тєв банкийг удирдаж байсан ба 40 сая ам.долларын нєєцтэй хvлээлгэж єгсєн ба 1996 оноос ємнєх асар их зєрчил байдаг, энэ нь ялангуяа тухайн тухайн vеийн ХОТШ банк болон арбитражийн гvйлгээтэй нэлээд холбоотой юм. vvнийг нь тухайн vедээ Монгол банкны дараагийн шинэ удирдлага цагдаад єгснийг нь эрvvлгийн хэрэг vvсгэжээ. Гэхдээ тэр vеийн Цагдаагийн удирдлага улс тєрийн цаг уурыг ажиглан чимээгvй хэвтэж байлаа. Харин 2000 онд засаг солигдонгуут хэргийг хэрэгсэхгvй болгон хаасан нь нэг vгэндээ албан тушаалын наймаа юм. Улсын нєєцийн энэ мєнгийг сонгуулийн амлалтаа хэрэгжvvлэх зорилгодоо тараах гэж учир мэдэхгvй УИХ-ын гишvvд нэг бус удаа шаардаж байлаа. Энэ хооронд Монгол банкны удирдлага ОУВС-гаас гадуур “мєнгє босгох” ажилд шавдан “Чингис хаан” банкинд эрх олгох, нууцаар зээл авах, сэм баталгаа гаргах зэрэг ажил хийж ихэнхи нь ОУВС-гийн шалгалтаар баригджээ. чухам энэ удирдлага 1996 оноос ємнє “Буян” Эрдэнэт концерн”, “Эрэл” зэрэг компанид баталгаа гаргаж єгсєн нь єдгєє нэхэгдэж хvндрэлд оруулж байгаа юм. “Жеральд Металлаар” зуучлуулан олж ирж тараасан 20 гаруй сая ам.долларыг цаадуул нь тєлж чадахгvй болж байгаа ба чингэвэл энэ нь мєнєєх улсын нєєцєєс тєлєгдєхєєс єєр аргагvй болох юм. “Иточу”, “Жеральд Металл” єгсєн мєнгєє нэхэж эхэлсэн ба vvнд эцэст нь Монгол банк л хариуцлага хvлээнэ. Энэ жилийн алтны гарцыг харахаар тохирч саяхан зээлийн хугацааг дахин сунгалаа. Энэ бvх будлианыг нуухын тулд Монгол банк єєртєє аудит хийлгvйгээр барахгvйй тайлан тооцоогоо УИХ-д танилцуулсангvй. Монгол банкны хуулиар жил болгон УИХ-д албан ёсоор тайлагнах vvрэгтэй. Yvнийг ердєє л Монгол банкны ерєнхийлєгч гишvvдийн асуултад хариулах журмаар орлуулж байгаа юм. чухам энэ асуудлыг ОУВС хэрэг болгон сєхєж ультиматиум тавин цаашид хамтран ажиллах эсэхээ шийднэ гэжээ. ОУВС Монгол банкинд гурван шаардлага тавьсан нь алтаар барьцаалж зээл авахыг зогсоох, 2000 оноос нэг ч удаа аудит хийлгээгvй учир яаралтай хийлгэх, 2000 оноос хойш УИХ-д ганц ч тайлагнаагvй учир яаралтай тайлагнахыг анхааруулжээ.

Засгийн газар Монгол банк хоёрын харилцааг хуулиар зохицуулсан байдаг боловч энэ хоёр субъект удирдлагынхаа буюу Н.Энхбаяр, О.Чулуунбат нарын дотнын найз нєхрийн холбоогоор дамжин хуулиас гадуур тоглоом болж єрнєлєє. Урьд Засгийн Газар нь улирлаас хамааралтай эдийн засгийнхаа нєхцєлд байдалд тохируулж Монгол банкнаас бондоор дамжуулан зээл авдаг байлаа. Энэ Засгийн Газар бондыг дуртай vедээ гаргаж байхаар Монгол банктай тохирсон тул урьд хэзээ ч байгаагvй зээл тавих болов. Энэ нь мэдээж УИХ-ын хяналтаас гарч байгаа юм. vvний жишээ болгоход 1996 онд Жасрайн Засгийн газар Монгол банкинд бондоор дамжуулан 60 тэрбум тєгрєгийн єртэй байлаа. 2000 оны зун Амаржаргалын Засгийн газар Монгол банкинд 17 тэрбум тєгрєгийн єртэй байжээ. Гэтэл саяхан гишvvн С.Базархvvгийн толгойлсон шалгалтаар шинэ Засгийн газар богино хугацаанд Засгийн газрын бондоор дамжсан Монгол банкин дахь тавьсан єр нь 37 тэрбум тєгрєгт хvрснийг илрvvллээ. Засгийн газар, Монгол банкны хоорон дахь урсгал єрийн хэмжээ ОУВС-гийн зєвшєєрсєн хэмжээнд байх ёстой ба чухам ийм баланс барьж чадсанаар Монгол улс олон улсын байгууллагын нэн хєнгєлттэй зээлийг хvртэх эрх олж авдаг юм.

2002 онд Булганд болсон нєхєн сонгууль Монгол банкны булхайг гайгvй сайн илчиллээ. Улс тєрийн хєєрєлд орсон байсан тул нэр дэвшигч Б.Жаргалсайханыг 28 сая ам.долларын зээлтэй, тvvнээ тєлєхгvй байгаа учраас олон улсын шvvхэд цаад компани нь хандсан тухай Ерєнхий сайд, Санхvv Эдийн засгийн сайд нар ам уралдуулан зарлалаа. vнэндээ одоогийн ерєнхий сайд Соёлын сайд байж, одоогийн Санхvv эдийн засгийн сайд тэр vеийн зээл тусламж хариуцсан Yндэсний хєгжлийн газрын дарга сайд байж, одоогийн Монгол банкны захирал тэр vед Монгол банкны дэд ерєнхийлєгч байх vед энэ зээл Засгийн газар, Монгол банкны баталгаагаар єгєгдсєн билээ. Ийм баталгаа байхгvй бол захын амьтанд ийм олон сая ам.доллар зээлдэг хэн байх билээ. Тэгэхээр Олон улсын шvvхэд vнэн чанартаа Засгийн газар, Монгол банк шилжчихээд байгаа билээ.

ТЄГСГЄЛ

Саяхны нєхєн сонгуулиар “Буян” компанийг луйварчин хэмээн Засгийн газраас албан ёсоор зарлалаа. Эзэн нь шоронд суугаад авсан учир “Монгол газар” ч бас луйварчны дансанд орж байх шиг байна. “Эрэлийг” нам засгаас байнга луйварчингаар нь дууддаг. Удахгvй ийм нэрийг “ТБД андууд”, БЦ Монголия”, “Монполимет”, “Алтай Трейдинг” гээд олон компани дуулах болно. vнэндээ эдгээр компаниуд луйварчин ч биш сэргэлэн авхаалжтай бvлэг хvмvvс. Эдэнд эрх мэдлийн торгон vзvvрт буй харин жинхэнэ луйварчингууд бололцоо гаргаж єгч, гэнэт тєрийн халамж vзvvлдэг нь эцэст нь ийм нэр дуулгахад хvргэж байгаа юм. Магадгvй “Ургамал ЗМ” ч цаад мєн чанараараа луйварчин биш байж болох юм. Энд бvтэн нэг сая ам.долларыг улсын тєсвєєс гаргаж єгсєн Засгийн газар єєрєє буруутай, єєрєє жинхэнэ луйварчин нь юм.

Нэгэнт хувийн компанид гэнэт ийм сайхан тєрийн хамламжийн бололцоо гараад ирэхэд тvvнийг ашиглахгvй байна гэвэл харин тэнэг хэрэг болно. Тєр хайраа vзvvлээд л байвал хэн ч байсан тvvнийг хvртэж л таарна. Харин жинхэнэ луйварчид маань єєрєє хэрэгт ороод ирэхээр єнєє компаниудаа золигт гаргадаг. Улсын нєєцийн болоод тєсвийн мєнгийг хувийн компаниудад хэрхэн тарааж завсраас нь луйвар хийдэг жишээ болсон нэгэн бичиг баримт 1996 оны хавар “Ил товчоо” сонинд гарсан билээ.

Монгол банкны ерєнхийлєгч С.Моломжамц, Ерєнхий сайд П.Жасрай, УИХ-ын дарга Н.Багабанди нар ярилцан ХАА сайд Єєлд протоколыг нь хєтлєсєн уг протоколд тєрийн мєнгийг хэрхэн хувааж луйвардаж байгаа нь тод харагддаг. Сонирхолтой нь энэ сонин єдгєє хаана ч байхгvй, номын сан зэрэг хадгалагдах газаруудынхыг уран авсан байна. Соёлын сайд байхдаа “Єргєє” театраас эхлээд олон объект авч єгєн хєл дээр нь босгосон Анандбазар гэгчээ Ерєнхий сайд болсон хойноо Н.Энхбаяр бас л харж vзэн НИК-ийн дэд захирал болгосоноо сvvлд нь давраад байна гэж vзсэн юм уу тvvнээ нэр заан шvvмжилж єєрийнх нь нэрийг барьдаг луйварчин гэж цоллосон нь vvний нэг жишээ бус уу ? Эсвэл одоо маш их шуугиж байгаа яриа байна.

1994 онд Ардчилсан хvчин Сvхбаатарын талбай дээр єлсгєлєн зарлахад Б.Жаргалсайхан Жасарайн засгийн газрыг ємєєрч орой болгон зурагтаар ярьдаг байлаа. Дараа нь хvvг нь єєрийн компанид элсvvлж тvvгээр ноолууран бvтээгдэхvvн контербандын аргаар Японруу гаргаж байгаад хил гааль дээр баригдаж, тухайн vедээ бєєн шуугиан болж байсан. Чухам энэ бvхний шан харамжинд тэр vеийн засгийн газар баталгаа гаргаж єгсєн билээ. Одоо болохоор зээл авсан хvнээ хэлэх хэлэхгvйгээр дуудан, бурууг нь бие биерvvгээ ээлжлэн тохоцгоож байна. Жасрайн засгийн газрын vед олон зээл их хэмжээний мєнгє ийм замаар орж ор сураггvй алга болсон билээ.

1995 онд Германы арван сая дойч маркийн хєнгєлттэй зээлийг Yндэсний хєгжилийн дарга Ч.Улаан, ерєнхий сайд П.Жасрай Худалдаа vйлдвэрийн яамны сайд Ц.Цогт гурав гурвуулханаа мэдэж таарсан ба дараа нь тараасан бичиг сэлтээ устгачихсан байна одоо амьд байгаа хоёр нь нас барсан нэгрvvгээ (Ц.Цогт) хамаг бурууг чихэх нь гарцаагvй . Мєн хятадын нэн хєнгєлттэй зээл 100 сая юань мєн ийм нохой замаар орсон ба бичиг баримтыг нь мєн устгажээ.

Муу нэртэй луу данстай Ардчилсан холбоо эвсэл харин тєрийн эрхэнд байхдаа ийм хэрэг огт хийгээгvй. Тэд монгол банкаар ямарч баталгаа гаргаагvй. Засгийн газар нь тєсєвєєсєє зээл єгєх битгий хэл хэнд ч ямар ч компанид тєрийн баталгаа гаргаж єгєєгvй. Хийсэн зєв vйлдэл болгондоо загнуулж хараалгуулж гvжирдvvлж муу нэр л дуулцгаасан. Арга ч vгvй єєрснєє ийм юм хийж гаршчихсан хvмvvс бусдыг яг л єєрсєд шигээ бодон хардах нь зvйн хэрэг юм.

Дэд доктор Б.Ганбат.
2002 оны 03 сар

No comments:

Post a Comment