Боловсролын давуу тал
Мэргэжил
гэж юу вэ?
Би
оюутан байхдаа ургамалын биохимийн шалгалтан дээр уначихаваа. Тэгэхэд профессор
маань нэг хатуу vг хэлсэн “Чи
заавал биохимич болж яах нь вэ! Энэ ертөнц дээр хvний амьдрах vй тvмэн арга,
тvvнээ дагасан vй тvмэн мэргэжил байна шvv дээ. Биохимид нэгэнт л авъяасгvй юм
бол амьдрахад чинь хэрэг болохуйц өөр мэргэжил эзэмшихгvй юу. Тэр олон мянган
мэргэжлийн аль нэгэнд нь чи авъяастай л байгаа шvv дээ“.
Боловсрол гэж юу вэ?
Бас
л оюутан байхдаа Ургамал судлалын шvvлгэнд тэнцэхгvй болоод явчихлаа. Ургамалын
нэрсийг латинаар тогтоох ёстой атал цаана нь польшоор байтугай монголоор юу гэж
нэрлэдэгийг нь мэдэхгvй амьтан чинь бөөн холион бантан хийгээд эцэст нь муухан
шиг заль гаргаж хуулж байгаад баригдав. Багш хэлж байна. “Чи намайг биш, өөрийгөө хуурч байна.
Чи энэ олон латин нэрийг тогтоосон ч, эндээс гараад л мартана. Чамайг мартана
гэдгийг чинь ч би сайн мэдэж байна, бvгдээрээ л мартчихдаг юм. Yvнийг
тогтоогоод ч чиний амьдралд нэг их хэрэгтэй юм биш. Yvнийг чи ч мэднэ, би ч
мэдэж байна. Гагцхvv чи vvнийг гараад мартдаг ч бай, яг одоо хичээл зvтгэл
гарган тогтоосноороо хожим амьдралд өөртөө хэрэгтэй юмаа номын сангаас ч юм уу
хаанаас ч байсан тун амархан хайгаад олчихдог болно. Их сургууль чамд латин нэр
тогтоолгох гээд байгаа юм биш, амьдралд гараад хэрэгтэй зvйлээ хаанаас ч олж
чаддаг чадвар олгох гээд байгаа юм шvv дээ“.
Хvн
болгон боловсролтой байх албагvй, энэ vнэн. Тэр дундаа өндөр боловсролтой байх
нь зайлшгvй шаардлага биш. Боловсрол бол миний ойлголтоор орчныхоо тухай
системтэй зөв ойлголттой болохыг л хэлнэ. Мэдлэгээ нэмэгдvvлнэ гэдэг харах
өнцгөө нэмэгдvvлж байна гэсэн vг. Орчныхоо тухай зөв ойлголттой болох ахул алив
шийдэх асуудлыг алсаас харах, зөв шийдвэрлэх бололцоо гарна, амьдрахад хялбар
төдийгvй, амьдрал өөрөө утга учиртай болно. Амьдрахад ч vхэхэд ч арай л хөнгөн
байх болов уу. Тэгээд ч боловсролтой хvн илvv урт насладаг, нас өндөр болсон
хойноо ч зөнөгөлдөггvй гэдгийг шинжлэх ухаан тогтоочихсон юм. Мэдэрлийн эс
гэдэг бол төрөхөд хамгийн олон тоотой байдаг ба хэзээ ч нөхөн төлждөггvй учраас
нас ахих тусам тоо нь цөөрч байдаг онцгой эс боловч, хvний тархи таван зуун жил
наслах бололцоотойг эрдэмтэд тогтоожээ. Тархины эд эс нь байнгын дасгалжилт
шаардаж байдаг, дасгалжилт хийхгvй бол амархан хөгширдөгийг ч тогтоосон байна.
Боловсролтой
хvн техник шинжлэх ухаан технологийн дэвшлийг илvv хурдан хvлээж авамтгай
байдаг. Хоёр жил тутамд компьютэр vеэрээ шинэчлэгдэж байгаа өнөөгийн vед
технологийн дэвшлийг өөртөө хурдан өөриймшvvлнэ гэдэг хэрхэн чухал болох нь
ойлгомжтой.