Боловсролын давуу тал

Боловсролын давуу тал
Мэргэжил гэж юу вэ?
Би оюутан байхдаа ургамалын биохимийн шалгалтан дээр уначихаваа. Тэгэхэд профессор маань нэг хатуу vг хэлсэн “Чи заавал биохимич болж яах нь вэ! Энэ ертөнц дээр хvний амьдрах vй тvмэн арга, тvvнээ дагасан vй тvмэн мэргэжил байна шvv дээ. Биохимид нэгэнт л авъяасгvй юм бол амьдрахад чинь хэрэг болохуйц өөр мэргэжил эзэмшихгvй юу. Тэр олон мянган мэргэжлийн аль нэгэнд нь чи авъяастай л байгаа шvv дээ“.

Боловсрол гэж юу вэ?
Бас л оюутан байхдаа Ургамал судлалын шvvлгэнд тэнцэхгvй болоод явчихлаа. Ургамалын нэрсийг латинаар тогтоох ёстой атал цаана нь польшоор байтугай монголоор юу гэж нэрлэдэгийг нь мэдэхгvй амьтан чинь бөөн холион бантан хийгээд эцэст нь муухан шиг заль гаргаж хуулж байгаад баригдав. Багш хэлж байна. “Чи намайг биш, өөрийгөө хуурч байна. Чи энэ олон латин нэрийг тогтоосон ч, эндээс гараад л мартана. Чамайг мартана гэдгийг чинь ч би сайн мэдэж байна, бvгдээрээ л мартчихдаг юм. Yvнийг тогтоогоод ч чиний амьдралд нэг их хэрэгтэй юм биш. Yvнийг чи ч мэднэ, би ч мэдэж байна. Гагцхvv чи vvнийг гараад мартдаг ч бай, яг одоо хичээл зvтгэл гарган тогтоосноороо хожим амьдралд өөртөө хэрэгтэй юмаа номын сангаас ч юм уу хаанаас ч байсан тун амархан хайгаад олчихдог болно. Их сургууль чамд латин нэр тогтоолгох гээд байгаа юм биш, амьдралд гараад хэрэгтэй зvйлээ хаанаас ч олж чаддаг чадвар олгох гээд байгаа юм шvv дээ“.
Хvн болгон боловсролтой байх албагvй, энэ vнэн. Тэр дундаа өндөр боловсролтой байх нь зайлшгvй шаардлага биш. Боловсрол бол миний ойлголтоор орчныхоо тухай системтэй зөв ойлголттой болохыг л хэлнэ. Мэдлэгээ нэмэгдvvлнэ гэдэг харах өнцгөө нэмэгдvvлж байна гэсэн vг. Орчныхоо тухай зөв ойлголттой болох ахул алив шийдэх асуудлыг алсаас харах, зөв шийдвэрлэх бололцоо гарна, амьдрахад хялбар төдийгvй, амьдрал өөрөө утга учиртай болно. Амьдрахад ч vхэхэд ч арай л хөнгөн байх болов уу. Тэгээд ч боловсролтой хvн илvv урт насладаг, нас өндөр болсон хойноо ч зөнөгөлдөггvй гэдгийг шинжлэх ухаан тогтоочихсон юм. Мэдэрлийн эс гэдэг бол төрөхөд хамгийн олон тоотой байдаг ба хэзээ ч нөхөн төлждөггvй учраас нас ахих тусам тоо нь цөөрч байдаг онцгой эс боловч, хvний тархи таван зуун жил наслах бололцоотойг эрдэмтэд тогтоожээ. Тархины эд эс нь байнгын дасгалжилт шаардаж байдаг, дасгалжилт хийхгvй бол амархан хөгширдөгийг ч тогтоосон байна.
Боловсролтой хvн техник шинжлэх ухаан технологийн дэвшлийг илvv хурдан хvлээж авамтгай байдаг. Хоёр жил тутамд компьютэр vеэрээ шинэчлэгдэж байгаа өнөөгийн vед технологийн дэвшлийг өөртөө хурдан өөриймшvvлнэ гэдэг хэрхэн чухал болох нь ойлгомжтой.
Боловсролтой хvн vнэн зөв мэдээлэлд бvхнээс тvрvvн хvрнэ. Энэ чанараараа хуурамч болон дам цуу мэдээллийн vнэнийг хурдан анализ хийж дvгнэлт гаргах чадвартай. Мэдээллийн эрин болсон өнөө vед энэ чанар амьдралд ямар их хэрэгтэй вэ. Боловсролтой хvн анализ, дvн шинжилгээг хурдан зөв хийх чадвартай болдог учир хvн бvр алхам тутамдаа шийдвэр гаргаж байх болсон энэхvv хурдацтай эрин vед энэ чанар ямар чухал болох нь ойлгомжтой. Боловсролтой хvн мэргэжил сайн эзэмшдэг талтай. Боловсролгvй хуульч, боловсролгvй сэтгvvлч, боловсролгvй эмч, боловсролгvй инжинер мэргэжилдээ сайн байж болох боловч, ерөнхий статистикаараа боловсролтой нь л илvv байдаг. Боловсролтой хvн соёл эзэмшихдээ сайн. Хаанахын ч ямар ч заншлыг хэрэгтэй vедээ дагаж чаддаг, хvнтэй эвтэй харилцдаг, ядахнаа л хоол ундаа аятайхан идчих чадварыг дороо олно. Боловсролтой хvний амьдрал утга учиртай, зорилготой болдог. Боловсролын хvчээр хvн өөрийгөө төдийгvй нийгмээ, тvvхээ, хvний болон амьд ертөнцийг, орчлон хорвоог мэдрэн өөрийн байгаа цэгээ тодорхойлж чадна. Орчлон ба цагийн агуу ихийг мэдэрснээр энэ зайн дотор юу хийж, юу бvтээх ёстой нь ойлгогдож, элдэв орон зайны болон хуушуурын адгууслаг зодоон тэмцээнээс ангид байн, орон зайд биш, цагт шvтэх бишрэл бий болно.
Амьдралын арван хувь нь хувь төөрөгөөс, ерэн хувь нь чиний тvvнд хандах реакцаас хамаарна. Хvн хувь заяаныхаа боол байдаггvй, vнэн хэрэгтээ оюун ухааныхаа л боол болдог! Уйлж төрдөг, гомдоллож амьдардаг, харамсаж vхдэг ердийн амьдралыг боловсрол л өөрчлөх байх. Шал дэмий төрлөө гэхээргvйгээр л амьдар! Боловсролтой хvн бусдыгаа бодвол илvv нөлөөтэй байдаг. Нөлөөллийнхөө хvрээг тэлэх сонирхол хvнд байтугай адгуусанд байдаг vндсэн зөн совингийн нэг.
Боловсролгvй хvний найз нөхдөөсөө олж байгаагаас илvvг боловсролтой хvн дайснаасаа олж чадна. Хvн бол байгалийн ч бvтээл, оюуны ч цогцолбор. Өөрөөр хэлбэл хvн бол Бурханы ч бvтээл чөтгөрийн ч бvтээл. Ямар ч хvнд хvнлэг, бурханлаг, оюунлаг гэгээн шинж чанар ч бий, чөтгөрлөг, адгууслаг, байгаллаг харанхуй шинж чанар ч бий. Хvн бол аль алинийг агуулсан хольц. Боловсролтой хvний бурханлаг хэсэг нь давамгайлах магадлал илvv байдаг юм даа. Эцэст нь “Ухаантай хvн байхгvй юмандаа шаналахын оронд байгаа юмандаа баясдаг” гэсэн эртний гvн ухаантан Дэмокритийн нэг сайхан vгийг сануулъя. Амьдрал богинохон учраас тvvнээс аль болох их жаргалыг салгаж ав, арван тавны сар гарахад л байгалийн сайхныг бишрэн жарга гэж Кvнз сургажээ. Хэрвээ хvн аз жаргалын төлөө төрдөг юм бол, боловсролтой хvнд жаргах шалтаг мундахгvй. Боловсролтой болох гэж байгаа нь энэ гээд дайралдсанаа vзэж харан, уншиж бяслагаад явбал нас ч хvрэхгvйгээс гадна нэгэнт хvний тархи хогийн сав биш учраас онцын хэрэгцээгvй мэдээллvvд чинь нийт системээ гацаагаад хэрэгцээтэй зvйлээ амьдралд ашиглаж чадахаа болино. Өөрөөр хэлбэл системчлэгдээгvй мэдлэг бол мэдлэг биш, тэр дундаа боловсрол бvр ч биш. Логик дараалалд ороогvй мэдлэг тус эс өгмv. Yлгэрлэвээс байшинг тоосгоор барьдаг боловч овоолоод хаячихсан бөөн тоосгыг хэн ч байшин гэдэггvй шиг фактын цуглуулгатай хvн их бодож л хоосон цэцэрхэгч болно.
Би ч залуудаа хэрэгтэй хэрэггvй юм уншиж хайран сайхан тархиа хогийн савны хэмжээнд ашиглаж цаг их vрэн, эргээд харамсаад харамсаад талаар болсон. Дараа vеийнхэн нь өмнөхөө давамгайлахгvй юм бол аль ч нийгэмд дэвшил байхгvй. Иймээс тэрхvv алдсаныг минь одоогийн залуучууд битгий давтаасай гэж боддог. Зөвхөн өөрийнхөө алдсан сургамж, алдаагаа засах гэж оролдсон туршлага дээр vндэслэн орчин vеийн боловсролтой залуус гучин наснаасаа өмнө ямархуу зvйлстэй танилцсан байх ёстой талаар жагсаалт гарган толилуулж байна. Гэхдээ энэ бол дор хаяж арван жил судлах зvйлийн тоймыг гаргаж байгаа болохоор нилээд том жагсаалт болох байх. Арван жил аажуу тайван vзэх юмыг хөдөлмөр батлан хамгаалахын норм биелvvлнэ гэгчээр арван сарын дотор шудрах юм бол толгойд чинь vлдэх юм багаас гадна биеийн эрvvл мэндэд чинь ч муу шvv дээ! Иймээс яаралгvй дайр!

Бэлтгэл

Юун тvрvvн өөрийнхөө IQ –г тогтоочих хэрэгтэй байх. Энэ бол Intelligence Quotient буюу “оюуны илтгэцvvр” гэсэн vг. Хvний оюуны чадвахийг илэрхийлэх тест аргыг 1905 онд Францын эрдэмтэн Альфрэд Бинэ (Binet) санаачилсан ба 1916 Станфордын профессор Лvис Төрман (Terman) коэфицентаар илэрхийлэх арга олжээ. Хvний оюуны илтгэцvvрийг хэмжих нь жараад оны vед Америкт моод болж, тvvгээр vл барам ажил сургуульд vvгээр нь хэмжиж авдаг болсон нь олон хvний эгдvvг хvргэн, сvvлдээ зарим нэг мэргэжлийг тооцохгvй бол хvнийг оюуны илтгэцvvрээр нь ялган гадуурхахыг хориглосон хууль гарчээ. Хvн оюуны чадвахийн хувьд байгалаас янз бvр vзvvлэлттэй заяагдсан.
Хvний популяцийн хэдхэн хувь нь норм хэмжээнээс доогуур буюу дээгvvр байдаг. Доогуурыг нь идиот, дебил, дvйнгэ гэхчлэн ялгадаг бол дээгvvрхийг нь гоц, сод, гени гэхчлэн бас ялгана. Юм яаж мэдэх вэ, өөрөө ердийнхөөс дээгvvр vзvvлэлттэй ч гарах юм билvv? Чингэвэл өндөр боловсрол эзэмших магадлал, чадвар чинь нэмэгдэнэ. Доогуур юмуу өөрт чинь чамлалттай vзvvлэлт гарч магадгvй учраас оюуны илтгэцvvрээ ганцаараа байхдаа өөрөө оролдоод тодорхойлчихсон нь дээр байх. Ер нь оюуны илтгэцvvрээ тодорхойлох нь хvнд дээрэлхэх буюу хvнээс ичих шалтгаан биш, гагцхvv өөртөө итгэлтэй болж өөрийнхөө боломжийг өөртөө л тодорхойлох гэж байгаа хэрэг шvv. Байгаль хvний оюуны илтгэцvvрийн дээд төвшинг тогтоож өгдөг, тархиа байнга дасгалжуулж байсан хvн л байгалийн заяасан тэр төвшинд хvрдэг гэнэ. Ухаантай байхын тулд юун тvрvvн тэр нь цаанаасаа заяагдсан байх ёстой шvv дээ.
Yнэхээр бvтээлч оюуныг муу сургалт ч эвдэж чаддаггvй юм. Оюуны илтгэцvvрийг чинь дээд тал нь 125 гээд л бурхан тогтоочихсон бол чи яаж ч чардайгаад vvнээс дээш гарахгvй. Харин тархиа ажиллуулахгvй бол доошоогоо хэдийг ч зааж магадгvй гэсэн vг. Хvний оюуны дээд хязгаарыг тогтоочихсон мөртөө доошоо тэнэглэх хязгаарыг нь зааж өгөөгvй, бурхан ямар шудрага бус юм бэ! Компютер! Yvнийг эзэмшээгvйгээр өнөөгийн ертөнцөд нэг их хол явахгvй. Компютерийн хэл эзэмшээд программ зохиогоод байх шаардлагагvй л дээ, энэ бол мэргэжилийн ажил. Чадварлаг хэрэглэгч л болчихвол болох нь тэр.
Өнөөгийн хvмvvст компютер гэдэг бие органзмынх нь салшгvй нэг хэсэг болжээ. Хvн төрлөхтний гурван том нээлтийг мэдэх vv? Нэгдvгээрт гал, хоёрдугаарт дугуй, гуравдугаарт интернэт! Интернэт дотор хэн сайн сvлжиж байна, тэр илvv мэдээлэлтэй, хэн илvv мэдээлэлтэй, тэр илvv эрх мэдэлтэй! Болбол хурдан бичих сургууль хийгээд арван хуруугаараа харалгvй бичдэг болчих юм бол амьдрал чинь мөн хөнгөрөнө дөө. Гадаад хэл байна. Гадаад хэл бол дангаараа мэргэжил ч биш, боловсрол ч биш. Гэхдээ энд хэлний сурган юм уу, хэл судлал гэсэн нарийн мэргэжлийг хөндөөгvй шvv. Зvгээр л чи англи хэл сурчихаад тэрийгээ нэг их юманд бодож байгаа бол Канадын Квэбэкт (тэнд уул нь францаар ярьдаг юм) захын чавганц, хармайны хулгайч наад хэлээр чинь чамаас дээр ярьдаг юм шvv л гэж хэлэх гэсэн юм.
Гэхдээ гадаад хэл эзэмшихгvй бол чи хэдхэн сая хvний зах зээлтэй монгол хэлээр боловсролд хvрэхэд vнэхээр хvнд. Yлгэрлэвээс дvvрэн мөнгөтэй сейфний хажууд тvлхvvр ч vгvй, эвдэх багаж ч vгvй vйлээ эдэлж суугаа хулгайч шиг л харагдана. Ямар гадаад хэл зvгээр вэ? Зав байгаад сурч чадаж байвал эскимос хэл ч болно. Гэхдээ өнөөгийн дэлхий дээр хоёрхон хэл байгаа, нэг нь англи хэл, нөгөө нь бусад хэл! Англи хэлний хувьд яг Оксфорд аялгаар яриад, бvх зvйр vгийг нь ойлгочихсон, 100 мянган vг тогтоочихсон байвал хvнд аятайхан сэтгэгдэл төрvvлэх боловч энэ нь зайлшгvй шаардлага биш, хамгийн гол нь энэ хэлээр дамжаад мэдээлэлд хvрч, мэдээллийг хvргэж чадаж байвал л гол зорилго энэ. Бусад хэлний тухайд гэвэл франц, герман, испани хэлний ерөнхий бичлэгийн жаягийг ойлгочихоод пайкс (paix), жунт (Junta), рэнаулт(Renault), дэутсч (Deutsch) гээд байхааргvйгээр л болчихвол барав биш vv.
Монгол хvний хувьд хятад, орос хэл маш чухал. Яаж ийж байгаад хамгийн их хэрэглэгддэг мянган ханз тогтоочихвол, мөн оросоор англи хэлнийхээ хэмжээнд оччихвол тун зvгээр. Хэлний мэргэжилтэн биш юмуу, онцгой шаардлага гараагvй, эсвэл хэлээр онцгой авъяастай биш бол цааш нь хэрэггvй биз дээ. Yvнээс гадна монгол хvнд монгол хэл гэж нэг чухал юм байна. Байжуу гэж ямар тоглоом болохыг яс мэддэг, гэрийн цаваг гэхээр гялс ойлгодог байх тухай энд яриагvй. Соёлтой боловсролтой ямар ч хvн эх хэлээрээ хvн ойлгохуйц логик дараалалтай ярьж, бичиж чаддаг байх ёстой. Ядахнаа бичсэн захианы чинь сэтгэлийн нарийн илэрхийллийг хайрт чинь зөв ойлгог л доо! Ер нь гадаад хэл бол мэдээлэл солилцох багаж, харин эх бол сэтгэлээ илэрхийлэх хэрэгслэл.
Хурдан уншаад сурчихвал хязгааргvй их мэдээлэл дунд хурдан маневрлахад тун хэрэгтэй. Өнөөдөр дэлхийн аварга Шон Адамс гэгч минутанд 3 850 vг уншаад ойлгодог гэнэ. Ерөнхийлөгч Рvзвэльт хуудас хуудсаар нь харж уншаад ямарч зузаан номыг нэг суултаар дуусгадаг байж. Кеннеди минутанд мянгаас дээш vг уншдаг байв.
Дасгал сургууль хийгээгvй ердийн хvн энгийн текстийг минутанд 200 vгийн хурдаар уншиж ойлгодог. Дасгал сургууль хийвэл тун удалгvй минутанд 600 vг уншиж ойлгодог болох ба энэ нь мэдээллийг гурав дахин хурдан авна гэсэн vг шvv дээ. Компютерээр бол рамаа л нэмчихлээ гэсэн vг. Ийм дасгал хийх хэдэн мянган сурах бичиг байдаг биз. Banton Smith “Speed reading made easier” :, Wede Cutler “Triple your reading speed” гэсэн хоёр номыг санал болгож байна. Мөн санах ойгоо нэмэгдvvлбэл тархины сайн дасгал болохоос гадна амьдралд их л хөнгөлөлт болно. Напалеон шиг зэрэг хэд хэдэн vйлдэл хийдэг юмуу, Каспаров шиг “Дайн ба энх”–ийг ганц уншаад л хуудасны дугаартай нь цээжилдэг болчих нь юу юм, учир нь тэдний байгалийн өгөгдөхvvн нь хэт өндөр, гэхдээ Ralph Haber “How we remember what we see?” :, E.Hunt, T.Love “How good can memory be?” гэх мэтийн сурах бичиг олоод дасгал хийвэл сvрхий ойтой болно доо. Гэхдээ “Ертөнцийн бvх юмыг тогтоох ч арай хvнддээд байна шvv” гэсэн Гоголийн ёж vг бий. Хvн гээч амьтан мартдагийнхаа хvчээр л сэтгэдэг юм. Иймээс ерөнхий баримжаа, схемчлэл, зураглал, бvдvvн тойм, дараалал, агуулгыг тогтоож цээжлэхэд анхаарлаа төвлөрvvлээрэй. Ер нь унших, vзэх, сонсох тутам цаашаа улам хялбар болдог зарчим бий.
Схемээ ойлгоод, мэдээллээ системчилж чадах юм бол давтагдах явдал маш их учраас тvргэн хараад л баримжаа нь ороод ирнэ шvv дээ. Ер нь тоондоо сайн хvvхэд бvх хичээлдээ сайн байдаг, том болоод амьдралынхаа хөлийг олдог гэж ярьдаг ортой, энэ нь тоо сайн бодоод хариуг нь зөв гаргахаар бvх юмны учир олдчихдог гэсэн vг биш, тоонд сайн байна гэдэг маань уул хvний логик сэтгэлгээ сайн байна л гэсэн vг шvv дээ! Yvнийг бас саначихаарай! Боловсрол олоx аргачлал гэж нэг чyxал юм байна. Чyxал гэсэн ном барьж аваад yншаад сyyвал vнэxээр нас чинь xvрэxгvйгээс гадна yтга yчраар ч бага. Xичнээн зөв сонголт xийлээ гээд энэ eртөнц дээр чyxал ном барагдаxгvй олон бий шvv дээ.
Иймээс мэдээлэлд xvрэx орчин veийн олон xэрэгслэлvvдээс xамгийн дөт, xялбар шyyрxайг нь барьж авч зөв xослyyлаx xэрэгтэй. Бvдvvлэг байж мэднэ, нэг зvйл дээр жишээ авъя л даа. Tолстойн “Дайн ба энx” гээд том зоxиол бий. Yvнийг мэдсэн байx шаардлагатай л даа. Tэгвэл эxлээд Сергей Бандарчyкийн “Дайн ба энx” киног vзчиxьe. 5цаг л орно. Эндээс чи киноныx нь тyxай төдийгvй номныx нь болоод XIX зyyны эxэн ve, Напалeоны аян дайн гээд нилээд xvрээний мэдлэгтэй болоод авна. Дараа нь жишээ нь “Всe шeдeвры рyсской литeратyры” гэсэн номноос “Дайн ба энx” романы тyxай eрдөө таван xyyдсанд багтаасан тайлбарыг олоод yншчиx. Цааш нь дэлгэрvvлэx шаардлагагvй бол ингээд л орxи. Xорxой чинь xvрээд байвал 4 боть номыг нь олоод yншчиx. Норм биeлvvлэx гэж байгаа биш yчраас тэр айxавтар бvдvvн номыг заавал yншиx шаардлага байxгvй. Гэxдээ xvн төрлөxтний vлдээсэн бас нэг аyгаа дyрсгалынx нь xyвьд “Дайн ба энx”-ийн тyxай тодорxой ойлголт чамд зайлшгvй байx ёстой.
Эсвэл өөр жишээ. Aрнольд Tойнбигийн 12 боть “A Study of History”-г тyxайлан тvvx сонирxдоггvй бол барьж авч yншиx xэрэг юyн билээ. Tэгвэл Tойнби vxэxийнxээ өмнөxөн энэ том номоо ганц боть болгоод, бөөн зyраг чимэглэлтэйгээр тyн xялбаршyyлан xэвлэжээ. Чи энэтxэгийн ч юм yy, эсвэл эртний сарматyyдын тyxай yран зоxиол, тvvx псиxологи, философийн ном yншиx, кино vзэx тоxиолдолд зарим зvйл тодрyyлаx шаардлага гарвал мөнөөx зyрагтай Tойнбигаас лавшрyyлаад xарчиж байxгvй юy.
Mopтаймэр Адлэр гэж нэг мундаг хvн бий. Тэрээр Mortimer J. Adler “How to Think About the Great Ideas” “How to read book”, “How to speak, How to Listen” гэдэг номнууд бичиж ер нь юмыг системчилж хэрхэн ойлгох, номноос цэгцтэй ойлголт яаж авах, мэдээллийг хэрхэн цэгцэлж хvргэх, хvлээж авах талаар тун ч vнэтэй зөвлөлгөө өгсөн байна. Болбол vvнийг уншчих л хэрэгтэй байгаа юм даа. Адлэр өөрийнхөө энэ чадварт тvшиглэж “Британика” хэмээх алдартай олон боть нэвтэрхий толийг зарчмын хувьд өөрчилсөн гэж байгаа шvv дээ. Британика гэснээс гэртээ ганц боть нэвтэрхий тольтой байвал юм лавлаж харж байхад зvгээр. Харин “Британика”-г CD-ээр нь өөртөө авчихвал хямд, хэрэгцээ хангана. Иргэншлvvдийн тyxай ВВC, National Geography зэргээс энэ талын сайxан баримтат видeо гаргасан байгааг vзчиxсэн нь тyн xялбар, цаганд xэмнэлттэй. Мэдээллийн 80 хувийг хараа өгдөг. Өнөөгийн технологийн бололцоо мэдээллийн эх сурвалжийг хамгийн хялбаршуулсан хэлбэрээр харааны чинь өмнө бэлэн аваачиж чадаж байна. Кино, видео, компютэр, DVD, зурагт ном гээд л… Аль хялбар, аль дөхөмтэй, аль товч замаар нь урагшил.
Технологийн ийм их боломжтой эрин цагийн залуусыг өөрийн vеийнхнийхээ ном их уншдаг байсан сайхан жишээгээр алмайруулж, чингэхийг шаардах гээгvй байна. Зурагт ч байхгvй байсан юм чинь бидний vеийнхэн ном л уншиж цаг барахаас өөр яах вэ дээ. Мэдээлэл гоо сайханд хvрэх хамгийн сайхан арга бол ном унших мөн, гэхдээ тvvнээс хялбар аргууд гарсан өнөө vед энэ арга албадлага биш. Стэфэн Ковэй гэж хvн хэдхэн жилийн өмнө “Ажил хэрэгч хvний 7 зуршил” гэж ном бичсэн нь эгшин зуур 10 сая хувь борлогдсон байна.
Хvн амьдралдаа амжилт гаргая гэвэл ямар юманд анхаарах талаар энэ хvн тун сайхан зөвлөгөө өгчээ. Дараа нь тэрээр “Ажил хэрэгч өсвөр насны хvvхдийн 7 зуршил”, “Ажил хэрэгч гэр бvлийн 7 зуршил” гэх мэтээр цааш нь задлан дэлгэрvvлж өөр ном хэвлvvлсэн аж. Stephen R Covey “The 7 Habits of Highly Effective People”, “The 7 Habits of Highly Effective Teens” “The 7 Habits of Highly Effective Families” гэх мэт. Шогийн мэдрэмж, афоризм гэхчлэн чухал юм бий боловч тэр талаар дараа тусад нь дэлгэрvvлж ярилцъя.

No comments:

Post a Comment