2012 оны 2 сарын 2
С.Батболд:
“Олигархийн” гэх тодотголтой пүүс компаниудын тогтолцооноос ард түмний
засаглалтай компаниудын бүтэц рүү шилжилт хийнэ
Монгол
ардын намын дарга, Ерөнхий сайд С.Батболдын МАН-ын III хуралдаанд
“Монгол ардын намаас дэвшүүлж буй Монгол Улсыг ирэх 20 жилд хөгжүүлэх
Ард түмний хөгжлийн хөтөлбөрийн зорилт”-ийн талаар тавьсан илтгэл
Эрхэм журмын нөхөд өө,
Хатагтай ноёд оо,
Та бид бага хурлын III хуралдаанаараа XXI зууны Монгол орныхоо ирэх 20 жилийн хөгжлийг тодорхойлох түүхэн шийдвэр гаргахаар хуран цуглаад байна.
Бага хурлаа товлон тогтсон энэ өдөр бол Дамдины Сүхбаатарын мэндэлсэн түүхт өдөр өө. Тэрээр Ардын намыг үндэслэн байгуулагч анхны долоогийн нэг, Ардын хувьсгалыг ялалтад хүргэх тэмцлийг удирдан манлайлж гарамгай гавъяа байгуулсан Mонголын ард түмний сод хөвгүүн, чин зоригт баатар билээ.