Showing posts with label уурхай. Show all posts
Showing posts with label уурхай. Show all posts

Б.ЭНЭБИШ: “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ”-Н IPO ХОЙШИЛСОНД ДӨРВӨН ШАЛТГААН БИЙ

http://www.mongolnews.mn/i/31217
2012-05-11 13:19:00



“Mining Mongolia 90” олон улсын нээлттэй чуулга уулзалт өчигдөр хоёр дахь өдрөө үргэлжилж, өндөрлөв. Уг чуулганд оролцсон “Эрдэнэс Таван толгой” компанийн гүйцэтгэх захирал Б.Энэбиш дэлхийд ашиглаж эхэлж байгаа коксжих нүүрсний том ордуудын нэг Тавантолгойд дэд бүтэц, үйлдвэрүүдийг цогцолбороор барих шаардлагатай гэдгийг онцолж байлаа. Тавантолгойн ордоос энэ оны эхний дөрвөн сарын байдлаар нийт 1.1 сая тонн нүүрс олборлосон нь өмнөх нэг жилийнхтэй дүйсэн үзүүлэлт болж буй. Харин ирэх онд дээрх тоог долоо, 2014 онд 10, 2015 онд 15, 2016- 2017 онд 20 саяд хүргэхээр “Эрдэнэс Таван толгой” компанийнхан төлөвл ө жээ. Үүнээс Таван толгойн уурхайн олборлолтын үйл ажиллагааг жигдэрсэн гэж болох аж. Баруун Цанхийн нөөцийн шинэчилсэн тооцоог гаргаж дуусгасан бөгөөд Эрдэс баялгийн зөвлөлөөр хэлэлцүүлэхэд бэлэн болсон гэнэ. 

Б.Энэбиш: Хэлэлцээрээс бүх зүйл шалтгаална

 http://economy.news.mn/content/52660.shtml
Б.Энэбиш: Хэлэлцээрээс бүх зүйл шалтгаална
2011 оны 2 сарын 2
Монгол Улсын Засгийн газар Тавантолгойн тендерийг хэрхэн явуулахыг олон нийтийн зүгээс анхааралтай ажиглаж буй. “Эрдэнэс MGL”-ээс Тавантолгойн орд газартай холбоотойгоор хоёр ч тендерийг зарлаад байгаа юм.  Нэгдэх нь  Цанхийн зүүн хэсэгт “Эрдэнэс Тавантолгой” компанийн захиалгаар олборлолт хийх компани, консорциумыг тод­руу­лах олон улсын нээлттэй тендерийг өнгөрсөн нэгдүгээр сарын 27-ны өдөр хаасан бол Цанхийн баруун хэсэгт хөрөнгө оруулж, олборлолт хийн, борлуулалтаа мөн өөрөө хариуцах эрх бүхий компани, консорциумыг шалгаруулах тендерийг уржигдар буюу нэгдүгээр сарын 31-нээр тасалбар болгожээ. Уг тендерт оролцохоор гадаад, дотоодын 15 оролцогч материалаа ирүүлснийг “Эрдэнэс MGL” ком­пани хүлээж аваад Үнэлгээний хороонд шилжүүлсэн байна. Эдгээр оролцогчдыг нэрлэбэл, Шинхуа Энержи, Мицуи корпораци /БНХАУ, Япон/, “Монголын Алт” групп /Монгол Улс/, “Арсэлор Миттал лимитед” /Люксенбург/, “И-Тай” групп /Өвөрмонгол, БНХАУ/, Пибо­ди Энержи /АНУ/, Эн Плас /ОХУ/, “Фортискю Металс” групп /Австрали/, Вале /Бразил/, “Оросын төмөр зам” нийгэмлэг /ОХУ/, “Сумитомо”, “Иточу”, “Сожитц”, “Марубени” группын хамтарсан консорциум /Япон/, “Корес” груп­пээр ахлуулсан БНСУ-ын компаниудын нэгдэл, “ Мэско Стийл лимитед” /Энэтхэг/, Интернэшнл Коул Вентчур лимитед /Энэтхэг/, “Монголын автозамын нэгдэл” консорциум /Монгол/,  “Экстрата” групп /Австрали/, “Эрдос Чэнлон” групп /БНХАУ/, Сигнум Индастриал корпораци /Монгол/ нар юм.

Б.Энэбиш: “Чалко”-той хийсэн гэрээг ил болгох хэрэгтэй

http://economy.news.mn/content/132012.shtml
Өнөөдөр 9 цаг 48 минут
“Ярилцах танхим” энэ дугаарын зочноороо “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Энэбишийг урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Таны удирдаж байсан “Эр­дэнэс Тавантолгой” ком­панийн үйл ажиллагаа тун хүнд байдалд орсон бо­лол­той. Таныг ажлаа өгөх үед нөхцөл байдал ямархуу байсан бэ, ер нь компанийн үйл ажиллагаа хэр явж бай­гаа бол?

-Өнгөрсөн оны аравдугаар сард ажлаа хүлээлгэж өгөх үед хүлээгдэж байсан урсгал ажлуудын төлбөрийг төлөөд санхүүгийн хувьд дансандаа 80 орчим тэрбум төгрөг бу­юу ойролцоогоор 60 сая ам.дол­ларын үлдэгдэлтэй байсан. Үйл ажиллагаа, нүүрсний ол­борлолт нь тогтмол явагдаж байгаа, ахисан төвшний сан­хүүжилтийн олон хувилбар дэвшүүлж хэлэлцээ хийсэн, дөхүүлсэн ийм л байдалтай хүлээлгэж өгсөн. Үндсэн үйл ажиллагаа болох нүүрс ол­борлолтын хувьд 2011 онд нэг сая тонн нүүрс олборлосон, 2012 онд оны эцэс гэхэд ол­борлолтын хэмжээ 3.5 сая тонн хүрэх бүрэн  боломжтой байсан.   Компанийн цаашдын үйл ажиллагаанд онцгой чу­хал цахилгаан станц болон нүүрс баяжуулах үйлдвэр бай­гуу­лах Техник, эдийн зас­гийн үндэс­лэлийг нь дуус­гасан, Баруун Цанхийн талбай дээр үйл ажиллагааг нь нээж, “Эрдэнэс Тавантолгой” энэ хэс­гийн тал­байгаас нүүрс гаргах, орлого олох болом­жийг нь нээж өгөөд гарсан даа. Зээлийн тухайд жаахан дэлгэрэнгүй хэлье.

АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ

http://www.legalinfo.mn/insys/lawmain.php?vlawid=7454 МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ (Шинэчилсэн найруулга) 2006 оны 07 сарын 08 өдөр Төрийн ордон. Улаанбаатар хот НЭГДҮГЭЭР БҮЛЭГ Нийтлэг үндэслэл 1 дүгээр зүйл. Хуулийн зорилт 1.1.Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын нутаг дэвсгэрт ашигт малтмал эрэх, хайх, ашиглах болон хайгуулын талбай, уурхайн эдэлбэрийн орчныг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино. /Энэ хэсэгт 2009 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/ 2 дугаар зүйл. Хууль тогтоомж 2.1.Ашигт малтмалын тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, Газрын тухай, Газрын хэвлийн тухай, Байгаль орчныг хамгаалах тухай, Үндэсний аюулгүй байдлын тухай хууль, энэ хууль, эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ. 2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.