Showing posts with label Peabody. Show all posts
Showing posts with label Peabody. Show all posts

МОНГОЛ УЛСЫН ХИЛЭЭР НҮҮРС УРСГАХ “WINSWAY”-ГИЙН ЗАХИАЛГА БИЕЛЭХ ҮҮ

http://www.mongolnews.mn/mobile.php/p/36071
2012-10-12 08:25
Монголын өмнөд бүсийн хар алтанд эзэн суусан БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Winsway” гэх компани бий. “Айвенхоу майнз” (хуучин нэрээр) шиг хар, цагаан хэл аманд өртөж, монголчуудад танигдаагүй ч байгуулагдсанаасаа хойш 5-6-хан жилийн дотор уул уурхайн акулуудтай эн зэрэгцэн, дэлхийд зиндаархаж буй. БНХАУ-даа дунд зэргийн компани гэх статустай “Winsway” ийнхүү үнэд хүрсэн нь Монголын нүүрсний зах зээлийг бүхэлд нь хяналтдаа оруулсантай холбоотой. Анх “Тавантолгой”- н нүүрсний тээвэрлэлтээр Монгол дахь бизнесийн гараагаа эхэлж байсан бол, эдүгээ Өмнөговийн газар нутгийн долоон хувь нь лиценз нэрээр энэ компанийн мэдэлд шилжээд байна. Ганц Өмнөговьд ч биш, Хэнтий, Сүхбаатар аймагт ч мөн уул уурхайн лицензүүдтэй. Гэхдээ тэд эдгээр лицензийг Монгол Улсын хуулийн дагуу аваагүй гэж хэлж болно.