МОНГОЛ УЛСЫН ХИЛЭЭР НҮҮРС УРСГАХ “WINSWAY”-ГИЙН ЗАХИАЛГА БИЕЛЭХ ҮҮ

http://www.mongolnews.mn/mobile.php/p/36071
2012-10-12 08:25
Монголын өмнөд бүсийн хар алтанд эзэн суусан БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Winsway” гэх компани бий. “Айвенхоу майнз” (хуучин нэрээр) шиг хар, цагаан хэл аманд өртөж, монголчуудад танигдаагүй ч байгуулагдсанаасаа хойш 5-6-хан жилийн дотор уул уурхайн акулуудтай эн зэрэгцэн, дэлхийд зиндаархаж буй. БНХАУ-даа дунд зэргийн компани гэх статустай “Winsway” ийнхүү үнэд хүрсэн нь Монголын нүүрсний зах зээлийг бүхэлд нь хяналтдаа оруулсантай холбоотой. Анх “Тавантолгой”- н нүүрсний тээвэрлэлтээр Монгол дахь бизнесийн гараагаа эхэлж байсан бол, эдүгээ Өмнөговийн газар нутгийн долоон хувь нь лиценз нэрээр энэ компанийн мэдэлд шилжээд байна. Ганц Өмнөговьд ч биш, Хэнтий, Сүхбаатар аймагт ч мөн уул уурхайн лицензүүдтэй. Гэхдээ тэд эдгээр лицензийг Монгол Улсын хуулийн дагуу аваагүй гэж хэлж болно. 
Олон улсын хөрөнгийн бирж дэх хувьцааны арилжаа нэрийн дор “Polo Resources” компанийн “Peabody Energy”-тэй хамтарсан компанийнх нь 50 хувийг худалдан авснаар “Polo Resources”-ийн Монголд эзэмш дэг нүүрс ний 56, ураны 26 лиценз нь “Peabody” “Wins way”-гийн хамтралд автоматаар шилжсэн юм. Тухайн үед Ерөн хий лөгч Ц.Элбэгдорж Монголд ашигт малтмалын лицензтэй холбоотой бүх шилжилт, хөдөлгөөнийг хориглоод байсан. Гэтэл Монгол Улсын нутаг дэвсгэр, төрийн хараа хяналтаас ангид, хувьцааны арилжаа нэртэй Монголын баялгийг нэгээс нөгөөд шилжүүлсэн гаднынхны энэ наймааг Монголын төр нүдэн балай, чихэн дүлий өнгөрөөсөн.
Харин одоо “Winsway” компанийн Монголын төр, ард түмэнд дунд хуруугаа гозойлгодог тохуурхал хэрээс хэтрээд байна. “Winsway” компани анх нүүрс зөөдөг байлаа. Дараа нь лиценз эзэмшигч болсон. Харин одоо нийт нүүрснийхээ 70 хувийг Монголоос импортолдог бол Монгол Улсын дархан хилийн тусгай бүсэд нүүрс урсгах туузан дамжуулагч гэх “нууц“ байгууламжийг дур зоргоороо захиалан бариулж, 70-80 хувийг нь бэлэн болгожээ. Хамгийн эмзэглэмээр нь улсын хил дээр ийм байгууламж барихыг хуулиар хориглодог. Гэтэл хоёр компани үгсэн хотын захад нэг байшин барих гэж байгаа юм шиг шийдсэн бололтой юм билээ. ГЕГын дарга Д.Цэвээнжав хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Хилийн боомтод туузан дамжуулах систем байхгүй. Харин Монгол, Хятадын хоёр аж ахуйн нэгж хороондоо гэрээ байгуулаад, хийж байсан ажил бий. Албан ёс ны зөвшөөрөлгүй, бүрэн болоогүй ажил” хэмээн үүнийг нотолсон байдаг юм билээ.
Монгол Улсын Хилийн боомтын тухай хуульд улсын хилийг таван төрлийн тээврийн хэрэгсэл дамжин өнгөрч болно гэж заасан байдаг. Үүнд: авто зам, агаарын зам, төмөр зам, усан зам мөн цахилгаан дамжуулах шугам ордог. Гэтэл Монгол, БНХАУ-ын хооронд туузан дамжуур гат тээ вэрлэлт гэх хуультай зөр чилд сөн ийм байгууламжийг Өм нө го вийн Гурван тэс сумын Шивээ хүрэнгийн боомт дээр барих зөвш өөрлийг хэн олгов? Эх сурвалжийн хэлснээр Говийн дархан цаазат газар нутгийг дайран өн гөрөх ийм байгууламж барих газрынх нь зөвшөөрлийг БОАЖЯ, харин туузан дамжуулагч барих зөвш өөрлийг нь ЗТБХБЯ, МХЕГ олгосон гэдэг мэдээлэл байна. Уг нь улсын хил, түүнээс 15 км хүртэлх нутаг дэвсгэрт нууц байгууламж барих нь байтугай ямар нэгэн үйл ажиллагаа явуулах хориотой аж. Хэрэв зайлшг үй шаардлага гарвал УИХ, Засгийн газар улмаар ҮАБЗ-ийн хэмжээнд яригдаж, хянагдах ёстой. Гэтэл сонгуулийн дөрвөн жилээр солигддог улс төрийн статустай яамны сайд, агентлагийн дарга нар дархан хилээ дамжуулах бүс болгох зөвшөөрөл олгосон нь Засгийн газраас ч давуу эрх эдэлжээ. Уг байгууламжийн нийт өртөг нь 10 гаруй тэрбум төгрөг гэнэ.
Одоогоор үүний 50 гаруй хувь буюу 5-6 тэрбум төгрөгийг туузан дамжуулагчийн суурь, нүүрсний пункер, бусад байгууламжийг барихад зарцуулсан гэсэн мэдээлэл байна. Харин одоогоор түр зогсоод байгаа аж. Хэн, хэзээ, яагаад зогсоосныг асуух гэсэн боловч Гурвантэс суманд энэ талаар мэдээлэл өгөх зоригтой хүн олдсонгүй. Өнгөрсөн жил УИХ-ын гишүүн асан Ц.Шинэбаяр үндэсний аюулгүй байдалд харшилсан энэ асуудалд анхаарал хандуулж, газар дээр нь биечлэн очиж, үнэн бодит байдлыг олон түмэнд хүргэж байсан. Харин энэ парламентын гишүүдээс тийм эх оронч хүн байна уу? “Winsway” компанийн туслан гүйцэтгэгч нь Чингэлтэй дүүрэгт бүртгэлтэй “Сантранс” компани юм байна.
Шивээ хүрэн боомтоос нэг кило метр орчим зайд байрлах энэхүү туузан дамжуулагчийн суурь нь бэлэн болсон тул УИХ, Засгийн газраас асуудлыг нь нааштай шийдвэл, дамжуулагчийг нь угсраад л нүүрс зөөж эхлэх бололтой. “Хэдэн цементэн суурь цутгасан төдийгөөс өөр зүйл байхгүй” хэмээн Гурвантэс сумын удирдлагууд тайлбарласан. Гэтэл энэ бол туу зан дамжуулагчийн 70-80 хувьтай тэнцэх гол ажил нь бэлэн болсон гэсэн үг хэмээн учир мэдэх хүмүүс хэ лэв. Хятадын тал ч Сэхэ боом тод өөрсдийн хариуцах байгуулам жийн хэсгийг хэдийнэ барьж дууссан гэсэн мэдээлэл байна. “Winsway” компанийн энэ ашиг сонирхлыг хэн дэмждэг нь сонирхолтой. УИХ-ын нэр нөлөө бүхий гишүүнээс эхлээд төрийн сайд хүртлээ “Хилийн боомтын талаар төрөөс баримтлах бодлого”-ыг санаачлан боловсруулж, төрийн бодлогын хэмжээнд лообий хийж яваад бүдэрсэн гашуун түүх бий. Хэрэв хилийн боомтоор туузан дамжуулагчаар тээвэрлэлт хийхийг зөвшөөрвөл ганц нүүрс биш, Монгол улсын батлан хамгаалах, аюулгүй байдал ч урсана хэмээн ажиглагч, шинжээчид болгоомжилж байна.
Туузан дамжуулагчаар хоногт хэдэн тонн нүүрс гаргах, өдөр шөнөгүй урсгах уу? Үүнийг яаж хэмжиж, хянах вэ? Хилийнхэн аюулгүй байдлаа хянаж чадах уу, Гаалийнхан тэр дам жуулагчаар буянаа гаргах гүй байж чадах уу гээд эргэлзээтэй олон асуудал байна. Төмөртэй гэх уулыг буулгаад, аваад явсны дараа л нутгийнхаа баялгийг дууссаныг ойлгож байгаа шигээ Гурвантэс сумын газар нутаг ухсан хар шороо болоод үлдэхийн цагт энэ хоолойгоор ямар хэмжээтэй баял гаа урсгасныг мэдэж магадгүй. Тиймээс БНХАУ-ын ашиг сонирхолтой шууд холбоотой нүүрс урсгах энэ байгууламжийг дархан хилийнхээ тусгай бүс, Говийн дархан цаазат газартаа бариулах ямар шаардлага Монголын төр, засагт байна вэ? Нүүрсээ хэдэн арван сая тонноор нь Хятад руу зөөж л байвал монголчууд баяжина гэсэн тархи угаалт явагддаг.
Хятадууд амаа ангаасан 15 толгойтой мангас шиг л өмнөд хилийн дагуу 7-8 чиглэлд төмөр замаа тавьж, туузан дамжуулагч барин Монголын нүүрсийг боломжтой бүх л хэлбэрээр зөөж авахаар саваа бэлтгэж байна. Харин монголчууд баялгаа өгөх гэж дархан хилээ хүртэл хамгаалалт гүй болгох шаардлага бий гэж үү. Авах хүн бөхийж, өгөх хүн гэдийдэг гэдэггүй бил үү. “Winsway” компани манай өмнөд хилийн боомт бүрийг угтуулан Монголын баялгийг зөөж, авах бэлтгэлээ хангасан. Шивээхүрэн, Гашуун сухайтад аль хэдийнэ ложистикээ бэлдсэн бол, одоо Дорноговь, Дорнод, Сүхбаатарт хилийн гурван ч боомтыг шинээр нээхийг хүлээн, урьдчилан төлөвлөлтөө хийжээ. Монголын төр, засгийн бодлого шийдвэр, хууль тогтоомж Монгол Улсын эрх ашиг, аюулгүй байдлын төлөө байх ёстой. Гэтэл “Winsway” мэтийн компаниудын Монголд явуулж буй үйл ажиллагаа, төлөвлөлтөөс ажиглахад гаднынхан хэдхэн улстөрчийн лообий, дэмжлэгээр ашиг сонирхолдоо нийцсэн шийдвэрийг Монголын төр, засгаар гаргуулдаг болсон юм биш байгаа. “Winsway” дээрх байгууламжаа нэгэнт их хэмжээний хөрөнгө гарган бариад дуусах шатандаа орсон. Тийм болохоор Монголын хуультай, хуульгүй цаашдаа ашиглана гэж тооцоолж байх шиг байна. Тиймээс Шивээхүрэнгийн боомт дахь дутуу орхисон туузан дамжуулагчийг өргөтгөж, Нарийнсухайт руу татах хувилбар ч яригдаж эхэлжээ.
Нийтдээ 50 гаруй км үргэлжлэх туузан дамжуулагчаар нүүрсээ гаргахаар зураг төсөл нь ч бэлэн болсон мэдээлэл байна. Хэрэв биелбэл Нарийнсухайтын уурхайн ам бүрээс шахуу нүүрсээ урсгах байх. Энэ стратегийн ордыг одоогоор Канадын “Саусгоби сэндс”, Монголын МАК, БНХАУ-ын “ЧинхуаМАК” компаниуд хэсэгчлэн хуваан эзэмшиж буй. “Саус гоби сэндс”- ийнхэн энэ ордын нэг хэсгийг Овооттолгой хэмээн нэрлэн өмчилж, олон улсын хөрөнгийн зах зээл дээр үнэ хаялцуулж байгаа бол, “Чинхуа”, “МАК” компани Тогтвортой байдлын гэрээгээр Нарийнсухайтын ордыг эзэмшдэг. Энэ гэрээний хугацаа 2015 онд дуусна. Үүнээс өмнө Нарийн сухайт-Шивээхүрэн гийн туузан дамжуулагч ашиглалтад орвол Нарийн сухайтын нүүрс өдөр, шөнөгүй голын ус мэт урсана. Харин 2020 он гэхэд монголчууд бидэнд юу үлдэх бол. Нүүрсэндээ түлэгдэж харласан уртаас урт хоолой, ухсан хар шорооноос өөр юм үлдэх үү.

No comments:

Post a Comment