Showing posts with label Урлаг. Show all posts
Showing posts with label Урлаг. Show all posts

Рагу: Монголын урлагт "мафи"-ийн нөлөө их байна

http://art.news.mn/content/163698.shtml
2013 оны 11 сарын 29
“Universe best songs” наадмын шүүгч, дууны инженер Рагу Раман өнгөрсөн 16-ны өдөр АНУ-д ажиллаж, амьдрахаар явсан билээ. Тэрээр явахынхаа өмнө Монголд өнгөрүүлсэн долоон жилийн хугацаан дахь хийж бүтээсэн ажил болон Монголын хөгжмийн урлагийн тухай бидэнтэй сонирхолтой яриаг өрнүүлсэн юм.

-Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Манай  Хуур.mn сайтын урилгыг хүлээн авсан танд баярлалаа. Хоёулаа Рагу гэж хэн бэ яагаад урлагийн амьдралыг сонгосон талаар ярилцлагаа эхлэх үү?

-Би  уг нь хот төлөвлөлтийн инженер мэргэжилтэй. Энэ мэргэжлээрээ коллежид гурван жил, их сургуульд нэг жил сурч байсан ч хичээлдээ тааруу оюутан байсан. Тэр үеийнхээ амьдралыг үзэн яддаг байлаа. Тийм дээ ч ирээдүйдээ барилга бариад, өдөр бүр барилгачидтай хамт ажиллаад, амьдрахыг хүсээгүй. Амьдралд минь шинэлэг өнгө төрх авч ирэх тэр л том өөрчлөлтийг хүссэндээ өөрийнхөө дуртай, хийхийг хүссэн зүйлээ хийх гэж хөгжмийн амьдралаа сонгосон доо. Би Сингапурт хоёр жил, Английн Middlesex University-д дөрвөн жил “Дуу бичлэгийн урлаг” гэдэг ангид суралцаж, шилдэг төгсөгч болж байсан.