Б. Баабар “Нvvрс vv, vнс vv” нийтлэлээ 100 саяар vнэлж бичжээ

http://www.olloo.mn/modules.php?name=News&file=article&sid=68138
2007-09-12 07:45:29 , Мэдээний дугаар: #68138 
“Кредит” банкаа Оросуудад алдсан “Петровис”-ийн Оюунгэрэл Х.Баттулгатай чимээгvй дайн зарлав Нэрт нийтлэлч Б.Баабар хэвлэл мэдээллийн хэрэгслээр "Нvvрс vv, vнс vv" гэдэг нийтлэлээ айлдсан. Тvvний хувьд мєнхийн ядуу байсан монголчуудад юун тvрvvн мєнгє хэрэгтэй. 2200 жилийн тvvхэндээ ийм бололцоо таарч байгаагvй. Бvр Чингис хаанд ч ийм боломж гараагvй. Монголын зэс, нvvрсийг хэн ч тоодоггvй байсан тэр vе эргээд ирж магадгvй.Энэ хорвоо дээр зарагддаггvй зvйл гэж байдаг. Намайг худалдагдсан гэж байгаа ч би худалдагдах хvн биш хэмээн нэлээн томорсон єнгє аяс нийтлэлээс нь цухалзаж байсан.


Мэдээж энэ бvхнийг талархан хvлээн авч байгаа хэсэг байсан ч харамсалтай нь худалддаггvй гэгдээд байсан эрхэм маань уг нийтлэлээ чамгvй мєнгєєр туурвисан байх юм. Єєрєєр хэлбэл тэрээр уг нийтлэлээ 100 сая хvргээд амжсан ажээ. Харин захиалагч нь Петровис компанийн захирал хатагтай Оюунгэрэл гэнэ. Хэзээ ч шатрын нvvдэлд сул хvv идvvлж байгаагvй эрхэм Б.Баабартан бэлнээр 50 саяыг нь гардан авч vлдсэн 50 саяыг нь хувийн эзэмшлийнхээ "Нетко" пи ар хэвлэлийн компанийхаа байшинд хєрєнгє оруулалт хийсэн сурагтай. Нэгэн цагт АН-ын VЗХ-ны гишvvн болохын тулд найман сая тєгрєгєєр намуудын судалгааг vнэ хvргэж намынхаа босгыг алхаж байсан нэгэн.

Тэр ч утгаараа магадгvй эрхэм нийтлэлчийн оюуны баялгийг зvй ёсоор vнэлсэн бизнесмэн ч гэж Петровисийн захирал хатагтай н.Оюунгэрэлийг vнэлээд нэг их хол зєрєхгvй л байх. Харин энэ нийтлэлийг нийгэм янз бvрээр хvлээн авсан ч зохих мессежийг бvрэн хvргэж чадаагvйгээс болж олигтой vр дvнд тєдийлєн хvрсэнгvйгээр барахгvй тэдний дундчимээгvй дайн зарлаад єнгєрлєє. Хамгийн гол нь дээрх нийтлэлийн ач холбогдол нь Оросуудын Тавантолгой дахь санаархлыг тvр ч атугай намжаахад оршиж байсан гэдэг.

Гэтэл байдал эсрэгээрээ эргэж сахалт Ивануудын vйл ажиллагааг эрчимжvvлээд єгчихєв. Ёстой л нєгєє нуухыг нь аваад нvдийг нь сохлов гэгч л болж єнгєрчээ. Учир Оросын тэрбумтан Олег Дерипаска 850 мянган ам доллар зєвхєн хэвлэлийн пи ар-д зориулж зарцуулж байгаа гэдгээс vзэхэд монголын хурган баячуудын дунд чимээгvй дайн зарлах эх vvсвэр нь болов.

Орос тэрбумтнаас бэлэглэсэн тэр мєнгє нь МоАХ-ноос зохион байгуулах суулт, жагсаал, цуглаан, дайралтыг санхvvжvvлэх зорилготой ажээ. Мєн vvний зэрэгцээ МоАХ-ны хэвлэлийн алба гэдэг нэрийн дор ард тvмний тархийг угаах vйл ажиллагааг явуулж хамгийн гол нь Тавантолгойн ордыг улсын санд авах тухай хуулийг санаачлан оруулж, тvvнийг батлуулахын тулд лоббидоход санхvvгийн дэмжлэг vзvvлэх зорилготой талаар ємнє нь манай сонин нийтэлж байсан билээ.

Нєгєє талд нь Энержи ресурс нэртэй монголын толгой компаниудын бvлэглэл ийнхvv нэрт нийтлэлчид vнэ хаясан юм байх. Мєн Перовис компанийн захирал н.Оюунгэрэл захиалгаар МоАХ-г намнахаар зэхсэн нь хуучны ужиг шархтай нь холбоотой ч байж магадгvй. Учир нь МоАХ-ны дарга УИХ-ын гишvvн Х.Баттулга нь н.Оюунгэрэл захирлын Кредит банкыг С.Громов гэгч сахалт нєхєрт vнэгvй шахам заруулсанд єдгєєг хvртэл сэтгэлийнхээ гvнд эмзэглэж битvvхэн шаралхаж явсан нь ч дээрх нийтлэлийг бичvvлэхэд ихээхэн vvрэг гvйцэтгэсэн байж болзошгvй. Гэхдээ юмыг яаж мэдэх вэ хvний нохой идэхээр єєрийн нохой идэг ч гэж бодсон юм бил vv хэн мэдэхэв.

Хvмvvс 34 (434) 

No comments:

Post a Comment