БААБАР ҮҮНИЙГ Л ХЭЛЭЭД БАЙЖ

http://mongolnews.mn/p/11638
2010-10-20 13:58:51


Даваадорж
Өдгөө зуугийн талаас хол өнгөрч яваа Баабарын өөрийнхөө үеийг оролцуулаад өөрөөсөө дээш үеийн социалист үзэл сурталд өсөж бойжсон “бүтээгдэхүүнүүд” өөр ертөнцөд одсоны дараа Монголын нийгэм сая шинэчлэгдэх боломжтой болох тухай номлолыг би хүлээн зөвшөөрдөг нэгэн.
Хатуу боловч үнэнийг ийнхүү томъёолох болсноо мань эр ойлгомжтой тайлбарладаг. Түү- ний зөв байсныг ардчиллын хорин жилийн түүхээс бид харж байна. Энэ хугацаанд Монголын цоо шинэ үе өсөж өндийлөө. Шинэ үеийнхэн эрийн цээнд хүрэх хооронд хэсэг “цонхтой үе” байв даа. Онгойсон энэ орон зайд Монголд эх захаа алдсан, ХАОС орчин үүссэн.
Хэн юу дуртайгаа хийж, хэлдэг болсон. Хууль гууль болдгийг, хулгайч сайдын сэнтийд залардгийг, ёс зүй яаж ялзардгийг бид харж, хараад зогсохгүй дасан зохицсон. Өрсөж залгиж чадсан нь л хождог, ичгүүр сонжуургүй зэрлэг ёс суртахуунтай бүхэл бүтэн үеийнхэн энэ хугацаанд хогийн ургамал шиг газар авч, цэцэглэсэн. Хор урхагийг тоочоод үл барах.
Хорин жил хуримтлагдсан нийгмийн их бухимдал “Өнгөрч одох” үеийнхний өөрсдөө ч мэдэхгүй үлдээж буй ул мөр. Юу ч бүтээдэггүй мөртөө баялгийн эзэн сууж, юу ч сураагүй мөртлөө төр, засгийн хэргийг хүртэл хэлэлцдэг тийм нэг үеийнхэн энэ урт завсарлагааны хугацаанд бий болсон.
За энэ бүхэн дүүрч, жам ёсных гээд орхиж болж байна. Сэтгэлд гал, зүрхэнд итгэл асаасан шинэ үеийнхэн төлжиж “цонхтой цагийнхныг” түрэх ойртсоныг мэд рэх туйлын таатай. Энэ хорин жилд бойжсон үеийнхэн юугаараа гайхамшигтай, тэдэнд яагаад итгэж найдаж болох вэ гэж үү. Үүнийг өгүүлэхийн тулд баахан оршил нуршлаа. Бидний оройн дээд Очирваань бурхныхаа оронд залах шахдаг Дэлхийн банк, ОУВС, Азийн хөгжлийн банкны удирдлага, толгойд дөнгөж хорь гарч яваа монгол залуус гарч ирж байгааг дуулгавал ямар вэ? Сансар судлалын гол цөм NASA, бардам америкчуудын бахархал болсон Пентагонд монгол залуус гол 

технологич, компьютерын программ хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байна гээд бод доо. Нью-Йоркийн тэнгэр баганад сан өндөр барилгуудын орой дахь тохилог оффисуудад мон гол залуус залран “Rodman & Renshaw”, “Morgan Stanley”, “Goldman Sachs” зэрэг дэлхийд цуутай банкны бодлого, хөрөнгө оруулалт хариуцсан захирал, үнэл гээний мэргэжилтнээр ажил лаж байгаа нь жинхэнэ бахар хал.
Ийм залуус дэлхийн өн цөг булан бүрт хэдэн арваараа байна. Мал маллаж, морь унахаас өөрийг мэдэхгүй саяхныг хүрсэн монгол хүнд Нью-Йорк, Торонто, Лондон, Хонконг, Токиогийн хөрөнгийн биржүүд дээр дэлхий дамнан хэрсэн санхүүгийн аварга корпорациуд арилжаагаа даатгадаг болсоныг сонс доо. Монгол Улсын, монгол хүний үнэлэмж хэдхэн жилийн дотор ямар байгаад яаж өссөнийг хар.
Энэ бол хэнтэй ч хуваалцахгүй шинэ үеийнхэнд ногдох гавьяа. Монголдоо дөнгөж аравдугаар анги төгсөөд Америкт гарсан 16 настай бацаан өдгөө Пентагоны тусгай өрөөнд компьютерийн сүлжээг нь хариуцаад суудаг гол хүн болсныг АНУ дахь монголчууд бахархан ярихыг сонслоо. Австралийн холбоо ха рил цааны салбар эдүгээ дөнгөж 30 нас хүрч яваа монгол залуугийн менежментээр хөгжиж байгаа гэвэл итгэхэд бэрх ч яах аргагүй үнэн юм. Зөвхөн гадаадад биш Монголдоо ч тэр бүхэл бү тэн үе солигдох процесс банк, санхүү, бизнесийн салбарт хүчтэй давал гаалж байгааг анзаарахгүй байхын аргагүй.
“Цонхтой” цагаар төрөн гарсан үндэсний том компаниудыг үндэслэгчид цаашид өөрсдийн толгойгоор компани, аж ахуйгаа авч явахад үнэхээр хэцүү болж. Тэд шинэ үеийнхэнд эргэлт буцалтгүй бизнесээ даатгаж байна. Энэ нь эрүүл бөгөөд зүй ёсны үзэгдэл.
Монголын том компаниудын гүйцэтгэх захирлуудын 70 хувь нь Өрнөдөд боловсрол эзэмшсэн 30 хүртэлх насны залуучууд болсоны учир энэ. Жамаараа яваа ертөнцийн хэнд ч захирагдахгүй хуулиа гэж. Шинэ үеийнхнээр бахархахын нэгэн учир энэ бөлгөө. Хамгийн гол нь тэд юмыг эрүүл саруул ухаанаар харж чаддаг, нийгмийн шударга бус явдалтай эвлэршгүй тэмцдэг, шударга ёс тогтох ёстой гэдэгт итгэдэг, монгол хүн хэнээс ч дутахг үй боловсрол эзэмшсэн шиг эзэм шиж, өндөр цалин авч, баян чинээлэг, сэтгэл тайван амьдарч чадна гэсэн чинхүү итгэлтэй болсон байдаг.
Өөрсдийн хувьд төдийгүй нийг мээ тийм болгон цогцлооно гэсэн юунд ч торохгүй цалгисан тэ мүүлэлтэйгээрээ үнэ цэнэтэй. Орчин үеийн hi-tech, nano tehnology-ийг тэд л Монголд нэвтрүүлж эхэллээ. Баруунд өндөр боловсрол эзэмшиж, мэргэжлээрээ ажиллан туршлага хуримтлуулсан, хуулийг хүн бүр сахин биелүүлэхийн утга учрыг яс махандаа тултал ойлгож ухаарсан цоо шинэ үеийнхэнд итгэж найдахын бас нэгэн учир ийм буюу.
Ганцхан жишээ татахад АНУ-ын хөрөнгө оруулалтын “Rodmann & Renshaw” банкны тэргүүн дэд захирлаар ажиллаж байгаа Жадамбын Жамул (Эрүүл мэндийн дэд сайд Ж.Цолмонгийн төрсөн дүү.) хэмээх монгол залуу тай уулзахад С.Зориг агсны нэгэнтээ “Би монгол хүний саруул ухаанд итгэдэг” гэж хэлсэн үг сэтгэлд харваж байсан. Дэлхийн том, том банкирууд, тэрбумтнууд түүнтэй зэрэгцэн сууж санхүү, хөрөнгө оруулалтын асуудлаа харилцан зөвлөлдөж байдгийг харлаа.
1994 онд Бостон хотод коллеж төгсөөд арилжааны чиг лэлээр баклаврт суралцсан энэ залуу Канадын хөрөнгө оруулалтын нэгэн банкинд ажилд орсноор амжилтын гараагаа эхэлж хоёрхон жилийн дотор Нью-Йоркийн хөрөнгийн бирж дэх хамгийн үр дүнтэй диллерээр шалгарч, том банкуудын анхааралд орсон гэж байгаа. Үүнийгээ ердөө л шаргуу хөдөлмөр гэж даруухнаар тайл барлах юм. Өнгөрсөн зун Монголд олон улсын хөрөнгө оруулагчдын том уулзалтыг тэрбээр зохион байгуулсан.
Зах зээл нь дөнгөж нээгдэж байгаа эх орондоо эдийн засгийг нь залгичих бус жинхэнэ харилцан ашигтай хамтын ажиллагааг эрхэмлэсэн гаднын үр ашигтай хөрөнгө оруулагчдыг татахыг зорьдог гэдгээ тэр өгүүлсэн юм. Энд ажиллаж байгаа минь эх оронд илүү тустай.
Бид Лондон, Хонконг, Нью-Йорк, Парист байх хэрэгтэй. Барууныг Монголтойгоо холбох гүүр болж ажиллах ёстой биз дээ” хэмээн Энд ирж ажиллаж болохгүй юу? гэсэн миний асуултад товчхон харилсан. Эдүгээ “Ньюком” группийн гүйцэтгэх захирал Болд, “Женко” группийн зөвлөх Ганбат, Ерөнхийлөгчийн Тамгын газарт ажиллаж байгаа Дуламсүрэн гээд Барууны аль ч корпораци, банкууд ажилтнаараа, тэр тусмаа удирдлагын хүрээнд авахыг хүсдэг залуучуудаас ирээдүйн Монгол харагдана.
Шинэ үеийнхний сэтгэл, итгэл, мэдлэг, чадвар эх орноо чиглэх боллоо. Уул уурхай, газрын эрдэс баялаг шавхагдашгүй юм биш. Нэгэн цагт дуусна. Тэр үед өндөр мэдлэг боловсрол, нарийн мэргэжил, орчин үеийн технологийг эзэмшсэн залуус, тэдний дараа дараагийн үеийнхэн Монголын жинхэнэ хэзээ ч шавхагдашгүй баялаг байх болно.
Шинэ үеийнхэнд авах идэхийн хязгааргүй шунал, дэмий чалчсан улстөржих дон, урваж, шарваж зөөлөн суудал мөрөөдөх эмгэг байхгүй. Яагаад гэвэл тэд Монголд хэзээ ч байгаагүй цоо шинэ иргэд. Тэд өөрсдийн сурч, боловсорч, төлөвшсөн тэр л орчноо Монголд бий болгоно. Баабар авгай үүнийг л хэлээд байж шүү дээ.
buyan 75.121.80.225 2011 оны 02 сарын 06 11:15 Хариулах
Baabar Mongoliin toloo yu xiisen yum be? Mongolchuudad xereggyi ene gazar nutagt xujaag oruulya gej yojlon doromjlox durtai. Mongol ulsiin gazriin xevliig ene gaixuulaad baigaa zaluuchuudtaigaa xamtran uxaj duusgasan ch yadag yum gesen sanaataigaar ooroo bichsen yum shig baina. Mongolchuudiig oor zusardax argaar doromjilj baina gaj oilgoloo.
Hun 68.13.68.57 2011 оны 02 сарын 05 09:26 Хариулах
manai eruhnii saidiin tursun huu shyy dee. Mundag zaluu boljee
Зочин 85.125.249*** 2011 оны 02 сарын 05 00:11 Хариулах
He he, zarim gazar n jaahan hetruulchikhjee. Ter ner n durdagdaagui bolovch yag yu hiij yavaa geed aldarshigdan bichigdsen humuus oornoo unshaad jaahan ichih baihdaa. Gehdee yahav, yer n gol message ugogdoj. Medeej uye ungorch baina. Delhiin standardaar ajilladag zaluusiin too olshirch baina. Bur hurdan geometr progressoor olshroosoi. Ter tsagt l mongoldoo ochij ajillah yum shuu.
Хүү 49.0.136.151 2011 оны 02 сарын 02 12:05 Хариулах
Цээжний хонжоо хийгээд явах ч сайхан шүү хэхэ. Урдах зүйлээл сайн хийгээд явах минь
Зочин 202.61.97.25 2011 оны 01 сарын 22 18:56 Хариулах
ардчилалынх ху-гийнх гэж хорин жил биднийг муудалцуулчихаад биднийг зодолдож байх хойгуур улс орныг маань одоо ирээдүйтэй нь цөлмөчихсөн байна шүүдээ Дээгүүрээ МАХН-тай хийсэн АН-ын албан тушаалын наймаа нэг хөннжилд хослон цөлмөж байхад доогуураа хамтран хүчээ нэгтгэн луйварчид олигархуудаас төрөө цэвэрлэж төрхөмд нь буцаая эх орнооэд баялагтаа эзэн нь байгааг мэдрүүлцгээе
MONGOL 87.219.2.70 2011 оны 01 сарын 01 21:45 Хариулах
Amerik gej mayaglaad yaxav ta nar .mongoliig xoosruulax uil ajilgaagaa exezen.Duussan bid.Xoosorson bid.Udaxgui ex orondoo erx medelgui bolj tednii bool,zarz bolj baigaagaa uxaaraach.Amerikuud ooriinxoo buunii noxoig surguulid surgax nerteigeer beldej baigaad uls tord churguuldag yum gesen.negent ooriinxon noxoi baigaa zagt xulgaigaa cholootei xiix bolj baigaa baixgui yu.mongoliig tonoj duuslaa yanadaa xoorxii.bidnii ireedui iim baix bolovuu gej bi aidag yum.ta buxen uzeed bodooroi.amerik,evreinuudiin xiisen uran buteeliig SUPPORT-ISRAELIS GEED OROOROI.MINII MONGOLIIN IREEDUI
Хөдөө царайт 202.179.10.58 2010 оны 12 сарын 31 14:58 Хариулах
Баабар энд арай дутуу бодсон юм. Шилжилтийн үеийнхэн гэж хуучны мууг шинэ үеийн муутай нийлүүлсэн бүтэхгүй нөхдүүд гарна гэдгийг урьдчилан харж чадаагүй. МАСЗХ-ны нөгөө сайхан гарууд мэт. Олонд танигдсан нь эд нар,эдний адил сэтгэхүйтэй бүхэл бүтэн нэг үе байнаа. Товчоор хэлвэл Нянгарууд
Gazar 182.160.38*** 2010 оны 11 сарын 30 17:47 Хариулах
Өлзийт хороололд 2 айлын зэрэгцээ газар зарна. Холбогдох бичиг баримт бүрэн. Утас: 99209760 95833231
МГЛ 180.235.16*** 2010 оны 11 сарын 23 18:49 Хариулах
БААБАР ОЛИГАРХАД,АРД ТҮМЭНД ҮЙЛЧИЛДЭГ ТУСГАЙ ЦАГТАЙ БОЛСОН ЮМ ШИГ БАЙНА.
Зочин 202.70.36.46 2010 оны 11 сарын 12 15:33 Хариулах
Good, гэхдээ эх орондоо бүр ирж байна уу, түр ирж байна уу гэдэгл байна, ихэнх нь гадаад дахь иргэншлээ бат болгочихсон, энд бүтэхгүй бол буцах араагаа давхар хийсэн хүмүүс л явж байгаа, яг эндээ үүрд зүтгэх залуус хаана явна?
baabart 98.212.191.95 2010 оны 11 сарын 11 08:48 Хариулах
baabar oyu-tolgoigoos avah hahuulia bugdiig avsan bolohoor odoo tuund ene nasandaa horgodood bai yum baihgui. odoo avsandaa orj zaluu ue shine niigemdee zam tavij ugduu. tanii helseneer ta ooroo odoo uheh bolson bna...
Цолмон 180.149.96.75 2010 оны 10 сарын 27 07:37 Хариулах
Ямар сайхан гэгээлэг мэдээ вэ. Үүнийг уншаад, монгол залуучуудаараа бахархах сэтгэл төрж , нармай шархирж байна. Даан ч төр засаг маань БОЛОВСОН ХҮЧНИЙ БОДЛОГОО алдсан. Дээр нь хэдэн ЯЛЗАРСАН ЮМНУУД суудлаасаа ЗУУРАЛДААД БАЙНА.
baagii 218.12.2.148 2010 оны 11 сарын 29 19:30 Хариулах
harin tiimee iimerhuu gegeeleg medee sonshoor setgel sergeed saihan l baidiin bugd ingej boddog bol ch saihan l bna
Зочин 61.202.5.26 2010 оны 10 сарын 26 08:34 Хариулах
bid bugd bur elii balai baidald orj guitslee, sotsializm-n uees avah yum ih bii, hayah yum ch bii, 40 -ees deesh nasniihan chad hiisen tsagt gej chi uuriinhuu eej aav-g bushuu nud aniaasai gedgiig demjij yavdag yaasan ch yalzarsan tolgoitoi nuhur vee dee?? social constructivism bolood niigmiin onoliig unshchihaad yum bichvel yaasan yum bee??? unuudur mongol-d bol zugeer anarhizm l bna, uur yuu ch alga usa,bn
zochin 202.131.23*** 2010 оны 10 сарын 24 10:15 Хариулах
Saihan niitlel bna.Davaadorj chamd bayarlalaa.Bainga chinii niitleliig unshdag shyy.Ulam sain niitlel bicheeerei .Almaaziig zylgeh tusam ongo ordog gedgiig sanaj yavaarai daa
Зочин 61.202.5.26 2010 оны 10 сарын 22 13:12 Хариулах
bid bugd bur elii balai baidald orj guitslee, sotsializm-n uees avah yum ih bii, hayah yum ch bii, 40 -ees deesh nasniihan chad hiisen tsagt gej chi uuriinhuu eej aav-g bushuu nud aniaasai gedgiig demjij yavdag yaasan ch yalzarsan tolgoitoi nuhur vee dee?? social constructivism bolood niigmiin onoliig unshchihaad yum bichvel yaasan yum bee??? unuudur mongol-d bol zugeer anarhizm l bna, uur yuu ch alga usa,bn
Зочин 61.202.5.26 2010 оны 10 сарын 22 13:12 Хариулах
bid bugd bur elii balai baidald orj guitslee, sotsializm-n uees avah yum ih bii, hayah yum ch bii, 40 -ees deesh nasniihan chad hiisen tsagt gej chi uuriinhuu eej aav-g bushuu nud aniaasai gedgiig demjij yavdag yaasan ch yalzarsan tolgoitoi nuhur vee dee?? social constructivism bolood niigmiin onoliig unshchihaad yum bichvel yaasan yum bee??? unuudur mongol-d bol zugeer anarhizm l bna, uur yuu ch alga usa,bn
Зочин 61.202.5.26 2010 оны 10 сарын 22 13:12 Хариулах
bid bugd bur elii balai baidald orj guitslee, sotsializm-n uees avah yum ih bii, hayah yum ch bii, 40 -ees deesh nasniihan chad hiisen tsagt gej chi uuriinhuu eej aav-g bushuu nud aniaasai gedgiig demjij yavdag yaasan ch yalzarsan tolgoitoi nuhur vee dee?? social constructivism bolood niigmiin onoliig unshchihaad yum bichvel yaasan yum bee??? unuudur mongol-d bol zugeer anarhizm l bna, uur yuu ch alga usa,bn
ataach nart 202.131.23*** 2010 оны 10 сарын 22 11:30 Хариулах
mongoliin zaluuchuud yneheer baabariin yeiinhnii hiij chadaagyig hiine .tednii yeiinhentei hamt teneg tolgoitoi mongoldoo hairtaidaa bish gologdoj hog shaar bolon yldej hiigmiig buzarlaj amidarsan bolj yavaa zaluuchuud bas tsevershih yostoi
Зочин 61.202.5.26 2010 оны 10 сарын 22 10:49 Хариулах
buhniig medegch gej het durdee itgesen baabar bol uuriin sursan microbiologoo ch oligtoi yarij chadahgui nuhur sh dee, ter ni d tolgoigoo ugaalgasan zaluu bna.
Зочин 61.202.5.26 2010 оны 10 сарын 22 10:47 Хариулах
bid bugd bur elii balai baidald orj guitslee, sotsializm-n uees avah yum ih bii, hayah yum ch bii, 40 -ees deesh nasniihan chad hiisen tsagt gej chi uuriinhuu eej aav-g bushuu nud aniaasai gedgiig demjij yavdag yaasan ch yalzarsan tolgoitoi nuhur vee dee?? social constructivism bolood niigmiin onoliig unshchihaad yum bichvel yaasan yum bee??? unuudur mongol-d bol zugeer anarhizm l bna, uur yuu ch alga usa,bn
Зочин 61.202.5.26 2010 оны 10 сарын 22 10:47 Хариулах
bid bugd bur elii balai baidald orj guitslee, sotsializm-n uees avah yum ih bii, hayah yum ch bii, 40 -ees deesh nasniihan chad hiisen tsagt gej chi uuriinhuu eej aav-g bushuu nud aniaasai gedgiig demjij yavdag yaasan ch yalzarsan tolgoitoi nuhur vee dee?? social constructivism bolood niigmiin onoliig unshchihaad yum bichvel yaasan yum bee??? unuudur mongol-d bol zugeer anarhizm l bna, uur yuu ch alga usa,bn
usa,bn 61.202.5.26 2010 оны 10 сарын 22 10:47 Хариулах
bid bugd bur elii balai baidald orj guitslee, sotsializm-n uees avah yum ih bii, hayah yum ch bii, 40 -ees deesh nasniihan chad hiisen tsagt gej chi uuriinhuu eej aav-g bushuu nud aniaasai gedgiig demjij yavdag yaasan ch yalzarsan tolgoitoi nuhur vee dee?? social constructivism bolood niigmiin onoliig unshchihaad yum bichvel yaasan yum bee??? unuudur mongol-d bol zugeer anarhizm l bna, uur yuu ch alga usa,bn
Зочин 202.179.20*** 2010 оны 10 сарын 22 09:02 Хариулах
Боловсрол, зан чанараараа танигдан гадаад улсад өндөр, эсвэл нарийн ур чадвар шаардсан албан тушаалд ажиллаж байгааг баримтаар нь сонсоод сайхан байна. Нэг харамсалтай зүйлийг эргэцүүлэхэд бодох хэрэгтэй л дээ. Өнөөдөр улс орныг удирдахаар бэлтгэгдэж буй намуудын дэргэдэх байгууллагуудад шурган орсон залуучуудыг эргэн хар даа. Ихэнхи нь буюу 90 % нь төрийн мөнгөөс хулгайлж бизнесээ босгосон, өнөөдрийн өндөр албан тушаалд ажиллаж буй эсвэл байсан хүмүүсийн хүүхдүүд нь удирдах зөвлөлд нь орсон байналээ. Эсвэл боловсрол талаасаа мааруухан, хор найруулахдаа гаршсан залуучууд сэмхэн орж бэлтгэгдэж байна. Харамсалтай. Тэдгээр гадаадад ажиллаж буй чадварлах залуусыг хавьтуулахгүй. Учир нь өөрөөс нь илүү болчихно гэсэн мөнхийн болгоомжлолтой байдаг.
yeguuch 203.160.55.50 2010 оны 10 сарын 22 06:12 Хариулах
Saihan seruun zuudleed bai, ted abiyastai uhaantai chadbarlag deer ni ajiltai mungutei yum yumtai baig ldee, gehdee bi neg yumyg logicoor harj bna, end zobson ard tumniihee tuluu temcej chadah ene hund baidlaas gargah huni ni engiin dund tubshniihuus garch irsen eh oronch negen baih bolno gedegt bat itgeltei ybdag.,
Зочин 178.73.48.65 2010 оны 10 сарын 22 01:46 Хариулах
iim gaihamshigt humuusee bid unelehgui neg mangar buhud suuri honi, jip mashin beleglez tenegtetgeeged ter mangaruud ni baastai burhad shig peediildeed baihad mongol oron yaz hugzih ve dee
Тулга 202.179.15*** 2010 оны 10 сарын 21 19:23 Хариулах
Бид маш олон эдийн засагч, хуульч, хэл судлаач нарыг гадаадад сургасан. Тэдний ихэнх нь өөрийн салбартаа сайн яваа. Гэвч бид гадаадын том сургуулиуд руу яагаад барилгын, механик гэх мэт инженерүүдийг /программ хангамжийг оруулаагүй болно/ тийм цөөхөн явуулдаг юм бол доо. Миний бодлоор тийм хүмүүс бодит баялгийг бүтээдэг бус уу
giichin 121.172.53*** 2010 оны 10 сарын 21 17:49 Хариулах
henii huch hudulmur shingsen hulsuur ter undur bolovsroloo sursan be gedgee uhaarah heregtei baihaa edgeer magtaad bgaa zaluus
Zochin 128.134.20*** 2010 оны 10 сарын 21 16:06 Хариулах
Utga nairuulgiig ni hosluulaad unen yumiig mash saihan bichsen baina.
wow 202.131.23*** 2010 оны 10 сарын 21 14:09 Хариулах
saihan niitlel boljee Setgyylch Davaadorjid talarhaj bna .Iim lyum bichij bai ldaa
taivaan 116.112.76*** 2010 оны 10 сарын 21 13:38 Хариулах
mongolchuudaa bvgdeeree evlelden negdej eh orondoo ihiig bvteetsgee !!!
sanal 69.151.229*** 2010 оны 10 сарын 21 09:51 Хариулах
Minii medehiin ANU-d undur haruitslagatai ajil hiij baisan neleen olon zaluchuud Mongol ruu bucsan shuu. Mongoldoo jaahan yum hiiye geed l yavtgaasan. Harin tedniig gaduurhaj havchaad baihgui chadavhiig ni ashiglah eseh ni Mongolin darga narin l medel boljdee
Зочин 133.43.247*** 2010 оны 10 сарын 21 09:40 Хариулах
tedniig iruulehiin tuld tuhain gazraa olj baigaa orlogotoi n adil tuvshnii orlogo amlaj baij l ergej irne uu gehees yu gej erguu yum shig sariin 200$ hurehgui tsalin avah, neg avilgach buduun guzeegiin ajliig unegui hiih gej ergej irehev de.
ergej ireh 80.216.203*** 2010 оны 10 сарын 21 01:24 Хариулах
negent garsan l bol ,, tgd ch tendee saihan amidarch bga bol,, hamgiin teneg ni l ergej irne dee. bahdaad bgaa tedgeeruud ergej irj mongolyg hugjuulne gej seruun zuudleed yah ch yum bilee, hangalttai hurungu huraachihaad unegui gazart yasaa tavih gej l irehgui ym bol ted irehgui ee
зочин 182.160.4.172 2010 оны 10 сарын 21 00:02 Хариулах
Хөөрхий шинэ үеийнхэн хөгжсөн монголыг байгуулах гэж ухнадаж байх хооронд монголын газар шороо хүн байтугай амьд амьтан амьдрах аргагүй цөл болно. Шинэ үеийн "гайхамшигт монголчууд" маань гүүрээ тэр талаас нь барьж байгаад дутуу орхиод тэндээ шингэх биз дээ. Харин хаашаа ч явалгүй эх орондоо хөдөлмөрлөж байгаа залуус юм дуулгана гэж бодох юм. Ядаж л чонотой нийлсэн нохой шиг хот эргэж цөлмөөд байхгүй.
Зочин 202.126.92.6 2010 оны 10 сарын 20 21:55 Хариулах
Өвөл цаг хаяанд ирж дээ. Таны машин асах гэж таныг зовоогоод, бас дулаан гаражинд хононо гэж шаналгах гээд айлын эрх хүүхэд шиг аашлах гээд байна уу. Тэгвэл халуухан хучлага хэрэгтэй. Мөнгөө гамнаж цагаа хэмнэ. Бүх машин дулаан хучлагыг хүсдэг. Залгаарай хөө 9517-4824
нандиа 202.131.24*** 2010 оны 10 сарын 20 21:41 Хариулах
Энэ нийтлэлийг уншаад үнэхээр омогших сэтгэл төрж байна.Гэхдээ энэ ялзрал чинь хаа сайгүй газар аваад байна ш дээ.Үүнийг өөрчлөхөд Монголоо гэсэн залуу хүн бүр дуу хоолойгоо нэгтгэх хэрэгтэй ш дээ.Хэлж ярихаасаа илүү хийдэг баймаар бна.
Зочин 68.28.138.227 2010 оны 10 сарын 20 22:52 Хариулах
Baabar sotsializmtaigaa xamt bulshlagdaj baigaa gaj donton
hhh 88.109.51.45 2010 оны 10 сарын 20 20:11 Хариулах
Бичигч өөрийнхөө мөрөөдөлийг ийм болоосой гэж бичиж байгаа юмуу? түүнээс Монгол нөгөө аймшигийн шуналтай мэдлэг боловсролоор тун маруухан төр засгийн эрх баригчидтайгаа хэвээрээ л тэдний гар дор нухлагдаж баримтлах үнэн хуульгүй, сурах чанартай сургуульгүй, үндэсний дээдлэх ёс зарчимгүй, эрүүл энх амьдралын баталгаагүй ямарч хөгжилд хүрэх урьдаа тавьсан чиг баримжаагүй өлсөж зовож зүдэрсэн ард түмэн хэвээрээ л байгаа шүү дээ,
Зочин 133.43.247*** 2010 оны 10 сарын 20 18:04 Хариулах
mgl-d suraagui humuus mgl-d ajillaj amidarch tesehgui ergej irehgui negmoson yavdag yumaa. manai mongol eruul uhaanaar setgej ajillaj amidrah argagui galzuurmaar niigemtei uls shuu dee.
зочин 182.160.15.52 2010 оны 10 сарын 20 16:12 Хариулах
монгол улс энэ хэдэн өчүүхэн амиа бодохоос хэтэрч сэтгэж чадахгүй луйварчидаасаа хэзээ нэг салж улс шиг улс болж бид сэтгэл зовох зүйлгүй амар амгалан амьдрах юм болдоо монголд одоо шудрага юм гэж алга бүхнийг мөнгө хахуулиар шийддэг болсон
Зочин 202.179.20*** 2010 оны 10 сарын 20 15:59 Хариулах
Сайхан нийтлэл байна
hudlaa shaa 202.55.182.82 2010 оны 10 сарын 20 15:05 Хариулах
kmongoliin tom kompaniuduun guitsetgeh zahiraluudiin 70 huvi ni 30 hurtelh nasnii zaliis gej hudlaa shaahaa boliocheee!!!
hudlaa shaa 202.55.182.82 2010 оны 10 сарын 20 15:05 Хариулах
kmongoliin tom kompaniuduun guitsetgeh zahiraluudiin 70 huvi ni 30 hurtelh nasnii zaliis gej hudlaa shaahaa boliocheee!!!
Зочин 220.101.17*** 2010 оны 10 сарын 20 14:42 Хариулах
teneg mongolchuud.huniig 30garaad l hun gej uzehee baidag hogshin ch geh shig.Udahgui oorsdoo bas tiim boloh baij.Mongolchuud hun bish dursee aldsan luivarchid
Galaa 14.96.115.47 2010 оны 10 сарын 20 14:37 Хариулах
Uneheer saihan medee bna
Зочин 182.160.8.60 2010 оны 10 сарын 20 19:56 Хариулах
Tsolmongiin duug todotgood baih hereggui bizdee? Mongold echneen saihan setgeltei zev zaluus bas bii shuu! Neg taliig barij iim medeelel bichij baigaa chini tiim ch sain haragdahgui baina. Gehdee deerhi zaluuchuudaar baharhaj baina Amjilt husie!
Зочин 147.47.249*** 2010 оны 10 сарын 21 16:03 Хариулах
HENII DUU BAIH YAMAR HAMAATAIN BE. IIM L UXER MONGOL SETGELGEENEES SALYAA GEED BAIHAD CHI NEEREE UXER UU UNEE YU MEDEHGUI EE
adtai damshig 212.84.134*** 2010 оны 10 сарын 21 17:24 Хариулах
saikhan niitleliig ( bakharkham zaluusiig ) Tsolmongiin duu gedeg 2 khon ug gutaajee, ter duu n'unekheer chadvartai bol egcheeree ovogluulaad baikh khereggui baimaar, Tsolmongoos udakhgui gariin beleg avchee ene setguulch aztai damshig ve, hehe

No comments:

Post a Comment