Завсардсан Баабар

http://www.olloo.mn/modules.php?name=News&file=article&sid=68138
2008-02-18 19:09:39 , Мэдээний дугаар: #89356
Нийтлэлч Баабарын бичсэн "Завсарын vеийнхэн" нийтлэл хэвлэлд гарсантай холбогдуулан Философч С. Молор-Эрдэнэ шvvмж бичсэн байна. Yvнтэй холбогдуулан нийтлэлч Баабар тайлбар хийснийг хvргэж байна. Баабарын бичсэн „Завсарын vеийнхэн“ гэсэн нэртэй єгvvлэл „Єдрийн сонин“-ы 35 дугаарт нийтлэгдсэнийг уншаад тєрсєн бодлоо илэрхийлэх гэсэн юм. Vvний шалтгаан нь Баабар єгvvлэлдээ дэндvv олон сэдвийг холилдуулан бичиж мэдээлэлийн, боловсролын, мэдлэгийн болон шинжлэх ухааны олон алдаанууд хийжээ. Нэгэнт би энэ талын мэргэжлийн хvн болохоор засвар залруулга хийх шаардлагатай гэж vзлээ. Баабарт єєрт нь энэ єгvvлэлээрээ дамжуулан хэд хэдэн санамж єгч зарим зvйлийг анхааруулж байна гэдгээ энд зориуд хэлмээр байна.


Баабар єгvvлэлдээ байгалийн хєгжил, ниймийн хєгжил, байгалийн шалгарал, нийгмийн шалгарал, улс тєрийн хєгжил, улс тєрийн шалгарал гэсэн єнєєгийн монголчуудын бидний тулгамдсан асуудлуудыг хєндєж бичсэн нь vнэхээр л зєв бас цаг vеэ олжээ. Гагцхvv Баабар энэ л чухал ойлголтуудыг нухацтай ойлгоогоогvй юм уу аль эсвэл зориуд ингэж хольж хутгаж бичсэн юм уу байж боломгvй vйлдэлvvд хийжээ. Иргэн Баабар юугаа бичих нь тvvний эрх мэт боловч тvvнд болохгvй зvйлvvд бий. Тэр юуг болохгvй вэ гэвэл олон нийтэд буруу зєв мэдээлэл єгєх, цаанаа єргєн утгатай мэргэжлийн нэр томьёонуудын тухай vнэн худал бичиж болохгvй.

Баабар болон єнєєгийн улс тєрчидєєс боловсрол, мэдлэг шаардах нь мэдээжийн хэрэг дэндvv ахадсан гэдэг нь ойлгомжтой. Тэд нэгэнт л арван жилийн сургууль тєгсєєд тvvнээс хойш боловсролдоо анхаараагvй, хэрвээ зарим нь дээд сургууль тєгссєн бол тухайн мэргэжлээрээ ажиллаагvй, цол зэрэг хамгаалаагvй, тvvнийхээ талаар олон ном зохиол уншаагvй тул тэднээс єндєр мэдлэг хvлээх боломжгvй. Гэхдээ л тэдэнд анхааруулах зvйл бол мэдлэгийг хvндэлж, дэлхийн шинжлэх ухааны ємнє хvлцэл єчиж сурах. Аугаа их мэдлэгийн ємнє даруухан байх юунаас ч чухал.

Баабарын нэрлэсэн „алдагдсан vеийнхэн“ социализмын боловсрол дээрээ л нэг дэгэн дуган явна. Харин тэр „завсарын vеийнхэн“ бол ардчилалын єєрчлєлтvvдээс шалтгаалан боловсрол авах боломж ч байсангvй. Ерєєсєє ч монголын улс тєрчид боловсрол, мэдлэгийг ярих тун дургvй. Улс тєрийн шинжлэх ухааны нэр томьёонуудыг хооронд нь ялгаж салгаж чадвал их юм. Тиймээс л манай улс тєрд хєгжил ч явагдахгvй бас шалгарал ч явагдахгvй байна шvv дээ. Мэдэхгvй хvн чинь юу хийх вэ дээ. Нэгэнт л боловсрол, мэдлэгээрээ уралдах чадваргvй тул хий хоосон шуугиан дэгдээж биеэ нааш цааш хєдєлгєж эсвэл ємссєн зvvснээрээ л уралдах юм даа.

Баабарын бичсэн биологийн хєгжил, биологийн шалгарал хоёр нь тухайн шинжлэх ухааныхаа тайлбараар олон сая жил явагдсан урт удаан хугацааны vйл явц. Хvvхэд тєрж єснє гэдэг биологийн хєгжил. Vр хєврєл гэх мэт биологийн нарийн тєвєгтэй vйл явцын дунд хvvхэд ээж аавынхаа удамын генvvдийг аван тєрнє гэдэг ёстой л байгалийн шалгарал. Монгол хvн бvр л байгалийн хєгжилєє даган шалгаран тєрсєн. Хvн єсєж том болоод дараа нь хєгширч жижгэрэх нь бас л биологийн хєгжилийн vйл явц. Баабарын нэрлэсэн улс тєрчидийн 10 жил ажилласны дараа “тэтгэвэрт” гарах мєн хєгширч “євгєн” болох нь бас л биологийн vйл явц. Хэрвээ тэтгэвэрт гарахгvй гэж зvтгээд цаашаа бас байр сууриа тавьж єгєхгvй шинэ боловсролтой мєн шинэ мэдлэгтэй хvмvvсийг ад vзээд байвал биологийн биш нийгмийн vйл явц.
Баабарын бичсэн эволюц, организм, мутаци гэсэн биологийн нэр томьёонууд нь энэ тєвєгтэй биологийн шинжлэх ухааныг ойлгоход тустай болов ч тvvний цаана бvхэл бvтэн шинжлэх ухааны салбар бий шvv гэдгийг л хvндэлж vзэх чухал. “Мутаци бол хувьсгал” гэжээ. Энд хувьсгал болохгvй биологийн л vйл явц болон єнгєрдєг. Эволюцийн эсрэг утга нь бол рэволюци. Хэдийгээр рэволюцийг монголоор хувьсгал гэж орчуулдаг ч гэсэн мутаци чинь рэволюци биш. Энэ мэт vгийн болон утгын олон алдаанууд байна. Энэ бяцхан єгvvлэлээр тэр болгоныг бичих боломжгvй тул ингээд дараагийн сэдэвтээ орлоо.

Баабар цааш нь єгvvлэлдээ єнєєгийн монголын нийгмийн чухал сэдвvvдийг хєндєж дvгнэлт гаргаж бас зарим тааваруудыг тавьжээ. Дvгнэлт, таамаглал бол шинжлэх ухааны салбарт хэрэглэж мэдлэгт хvрдэг маш чухал нэр томьёонууд. Дvгнэлт гэдэг бол аливаа явагдсан vйл хэргийг єнгєрсєн хойно ажиглалтаасаа мєн олон баталгаатай баримтууд дээр тvшиглэн хийдэг арга. Энэ дvгнэлт зєв бас vнэн болж чадвал хvн тухайн сэдвээр мэдлэгтэй болдог. Баабар улс тєрийн дайралтаараа ямар ч мэдлэгтэйгээ харуулсангvй бас биологийн салбарын нэр буруу хэрэглээд зогссонгvй vvн дээрээ монголын нийгмийн талаар дvгнэлт болон таамаглал хийхийг оролджээ.

Хэрвээ Баабар монголын нийгмийн хєгжилд бас шалгаралд дvгнэлт бас тамаглал хийх гэж хvсэж байгаа бол нийгмийн шинжлэх ухааны дvгнэлт ба таамаглал гэсэн аргуудыг хэрэглэж сурах шаардлагатай. Эмпир болон теори гэсэн ойлголтууд нь нийгмийн хєгжилийг бас шалгаралыг хэмжихэд чухал нэр томьёонууд. Хэрвээ энэ аргуудыг зєв хэрэглэж чадвал монголын нийгмийг дvгнэж бас урьдчилан тааварлах боломж бий. Буруу хэрэглэвэл маш осолтой бас нийгэмд аюултай. Францын соён гэгээрэл, Оросын Октябрийн хувьсгал болон Монголын ардчилал гэсэн нийгмийн хєдєлгєєнvvд нь аж амьдрал болон оюун санаанд нєлєєлсєн vйл хэргvvд. Энэ vйл хэргvvд зєв буруу гэж vнэлэхийн тулд нийгмийг хэмждэг хэмжvvрvvд чухал vvрэгтэй.
Нийгмийн сайн мууг хэмжихэд мораль, шударга ёс, эрх чєлєє гэсэн хэмжvvрvvдийг хэрэглэдэг. Тэдгээр нь нийгмийнхээ хэр амжилттайг ойлгож мэдэхэд чухал нэр томьёонууд бєгєєд шинэ vvссэн нєхцєл байдалд хvнлэг чанар их vv, vнэнч шударга зонхилсон уу, хайр халамж тархсан уу гэж нийгмийнхээ сайн эсвэл муу тухай эцсийн дvгнэлтэнд хvрдэг. Харин таамаглал бол єєр хэрэг. Нийгмийн хєдєлгєєнvvдийг урьдчилан таах боломж тун бага. Францад, Оросд, Монголд болсон нийгмийн хєдєлгєєнvvдийг хэн ч урьдчилан тааж чадаагvй. Тэдгээрийг удирдан явуулсан хvмvvс ч гэсэн хэрхэн тєгсгєл болохыг тааж чадахгvй байсан. Энэ бол баримт. Єєр бас нэг баримт бол Францын соён гэгээрэл єєрийн орноосоо хальж хvн тєрєлхтєнд мораль, шударга ёс, эрх чєлєє гурвууланг нь авчирсан. Харин Монголын ардчилсан хувьсгал мораль, шударга ёс, эрх чєлєє гурвын алинийг нь монголын нийгэмд авчирсаныг ард олон єєрсдєє мэдэж байгаа. Монголын улс тєрд бол аль нь ч байхгvй. Энэ бол баримт.

Баабар монголын нийгмийг урьдчилан таах гэж ”дахиад арван жил тєр барина”, “нийгэмд шинэчлэлт явагдахгvй” гэх мэт таамаглалуудыг дэвшvvлжээ. Vvний тулд яагаад ийм таамаглалд хvрсэнээ тайлбарлаж баталгаажуулаагvй тул учир дутагдалтай. Дvгнэлтэнд эмпир хэрэгтэй харин таамаглалд заавал теори хэрэгтэй шvv дээ. Баабар хаанаас ч юм бэ vндэслvvлэн хэд хэдэн дvгнэлтvvд гаргажээ: “социализмын vеийнхэн тус ч хvнийг єрєвддєг”, “ардчилалын vеийнхэн харанхуй бvдvvлэг”. Баабар ийм дvгнэлтэнд хэрхэн хvрсэн бэ? Энэ дvгнэлтээрээ улс тєрчидийг нэрлэсэн бол шинэ зvйл биш. Хэрвээ Баабар шинэ vеийн монголчуудыг хэлж байгаа бол буруу алдаатай. Яагаад гэвэл Баабар улс тєрчидтэй зєрчилдєх эрхтэй. Харин монголын ард тvмэнтэй зєрчилдєх эрх тvvнд байхгvй.
Єнєєгийн орчин vеийн монголын шинэ vеийнхэн мэдлэгтэй, боловсролтой бас оюунлаг болсон шvv дээ. Шинэ vеийн монголчууд хэдийгээр социализмын vед тєрж єсєж тэд єнєєдєр 40, 50, 60 настай ч гэсэн мэдлэг чадвар нь нэмэгдэж нийгмийн хєгжилийг удирдах бvрэн нєєцтэй боловсрол эзэмшижээ. Биологийн хувьд хvн хэдэн настай байх нь нийгмийн хєгжилд заавал муу сайнаар нєлєєлнє гэсэн онол байхгvй. 60 настай хvн тєр барьж болохгvй яагаад гэвэл “хєгшин” гэсэн хууль ч байхгvй. Хувьсгал болсон ч болоогvй ч 60 настай хvнийг монголын амьдралд ямар ч боломжгvй гэсэн Баабарын дvгнэлт юм уу таамаглал ч юм уу тулгалт бол нийгэмд хагарал vvсгэх гэсэн оролдлого гэж болгоомжлохоос єєр газар байхгvй.
Оюунлаг, шинэ, орчин vеийн монгол Баабарын хаалгыг тогшиж байхад Баабар сонсоогvй дvр vзvvлж бас хажуу хавийнхан чинь “одоо хаалгаа нээгээд єгєєч” гээд зєвлєєд байхад тэрээр vгvй гээд байвал ёстой л монголын “нээлттэй нийгмийн” эсэргvvцэгч болж хувиран ардчилалын vнэт эд эс болох эрх чєлєєг дарагдуулсан болно шvv дээ. Шинэ vеийн монголчууд магадгvй Баабартай нас чацуу зарим нь ахмад настай. Гэхдээ тэдэнд нэг том ялгаа бий. Энэ бол боловсрол, мэдлэг бас хvн чанар. Хэдийгээр шинэ vеийн монголчууд социализмын vед тєрж єссєн ч тэд багаасаа “тєр улсаа” vзэн ядаж бас “ хvн ардаа” доромжилж єсєж хvмvvжээгvй юм шvv. Дэлхийн нэрт зохиолч Виктор Гюго хэлэхдээ: “Шинэ vеийн цаг нь ирсэн бол тvvнийг ямар ч эрх мэдэл зогсоож чадахгvй.” гэж нийгмийн шинэчлэлийг магтан дуулжээ.
Боловсролтой, мэдлэгтэй, оюунлаг монголчууд єнєєдєр ирээдvйгээ зорин алхаж байна. Баабар хэдийгээр завсардаж хоцорсон ч гэсэн шинэ vеийн монголчуудтай хєл нийлvvлэн алхахыг зорилгоо болгох нь зєв. Vvний тулд эхлээд ярилц, мэтгэлц бас асуугаа ч. Ингэж чадвал ухаан сэргэдэг юм шvv. Философийн “цивилизац” гэж ухагдахуун юуг илэрхийлдэг вэ гэхээр “сайн иргэн” гэсэн утгыг. Баабар сайн иргэн болохын тулд нийгмийнхээ оюуныг ойлгож тvvний шинэчлэлтйиг зєвшєєрєх хэрэгтэй. Цааш нь бас оюунлаг хvн болохын тулд “шижир” бодож бас “тунгалаг” хэлээр бичиж байх. Тэгсэн цагт Баабар хvмvvст тал засдаггvй, нэг талыг барьдаггvй, хэдхэн хvнийг л онцгойлж ялгадаггvй, шvvмжтэй, барьцтай, vнэний тєлєє, хэлсэн vгнээсээ буцдаггvй, эхэлсэн vйл хэргийнхээ эцсийн тєлєє тэмцэгч болж чадах боломж бий.

Хэзээ нэгэн цагт, ямар нэг зvйл Баабарын хувьд шал эсрэгээр эргэж бас буруу зам руу гаа хєгжсєн нь харамсалтай. Тиймээс Баабар энэ бvгдийг ухамсарлаж єєрийнхєє тєлєє хэрэгтэй зvйлсийг хиймээр санагдана. Баабарт шинэ идейнvvд тус болно гэхдээ Баабар боловсролоо системтэйгээр нэмэгдvvлж чадах нь л шийдвэрлэх vvрэгтэй. Ингэж чадвал Баабар нийгмийнхээ ємнє хvлээсэн сургамжтай зvйлс бичих хариуцлагаа ойлгох болно. Vvнийг л Баабар мэдэх нь чухал. Дэлхийн нэрт физикч Алберт Эйнштэйн ингэж хэлсэн байдаг: “Мэддэггvйгээ мэддэг хvн харин мэддэггvйгээ мэддэггvй хvнийг бодоход бас мэддэг.”

БААБАР:


1. Залуу ихэд бухимджээ. Бухимдсандаа болоод бичвэрээ бvх мэдээллийн хэрэгслэл рvv пулемот аятай цацан “зар мэдээ” маягтай бvхэнд хvргэх гэж яарч. Би “Завсрын vеийнхэн” гэж єгvvлэл бичсэн. Надаас арав дvv “улс тєрчдийн” тухай шvv дээ. Єгvvллийг уур хилэн vгvйгээр яльгvй анхаарч уншвал тэнд зєвхєн 2000 оны vед Монголын улс тєрийн тайзан дээр гараад ирсэн хэсэг бvлэг хvмvvсийг л онцлон заасныг ойлгож болохуйц. “Нийгэм нээлттэй болж тvмэн бололцоо vvсэнгvvт эдний vеийн олон залуучууд амь амьдралаа авч явах гэж ухаан сийлж, хєдєлмєр зарж байхад улс тєрєєр бєєлжиж хийрхэлээр цамнаж хєнгєн аргаар амьдрах гэсэн адгийн хэсэг нь нийгмийн донсолгоог далимдуулан улс тєрийн тавцан дээр гарч иржээ.” Яг ийм єгvvлбэр дотор нь цохиж яваа. Ерєєсєє энэ нь ч єгvvллийн гол санаа.

2. Хэрэв миний урьд бичсэн єгvvллvvдийг уншиж vзсэн бол шинэ vе нь хуучнаа тvрж нийгмийн дэвшил явагддаг тухай маш их ярьсан. Гагцхvv дараа vеийх нь тvрvvчийнхээсээ илvv боловсрол мэдлэгтэй байж давж гарахгvй бол нийгмийн дэвшил гарахгvй шvv гэж залуучуудад би байнга захидаг. “Монголын нийгэм хэзээ тєлєвшиж, монголчууд хэзээ хvн шиг амьдрах вэ?” гэсэн сэтгvvлчийн хариултанд “Намайг оролцуулаад бидний vеийнхэн vхэж дууссаны дараа манай нийгэм тогтворшино” гээд хариулчихсан нь бєєн шуугиан болж байсан. Олон хvн гомдсон байх. Гэхдээ би vе солигдох тухай, єєрєєр хэлбэл цаг хугацааны фактор голлох vvрэгтэй гэдгийг л арай дэндvv ширvvн хэлчихсэн хэрэг. Тиймээс “социализмын vеийнхэн тусч хvнийг єрєвддєг”, “ардчилалын vеийнхэн харанхуй бvдvvлэг” гэж огт хэлээгvй.

3. Дараа vеийнхэн бидний vеийнхээс vргэлж дээр байх болно, ерєєсєє ч тийм байх ёстой гэж боддогоо би олон бичсэнээс гадна тэдэнд хамаг найдлагаа тавьдаг. Миний дараагийн vеийнхэнтэй би тєрсєн болоосой, тэгвэл мєн ч их бололцоо амьдралд минь гарах байсандаа гэж харуусан бодож тэдэнд атаархдаг. Гэхдээ би тэдэнд л найддаг. Тэдэнд туслахын тулд би залуучуудтай маш их уулздаг. Долоо хоног болгон аль нэг сургууль дээр залуучуудтай уулзан ярилцлага зохиодог. Надад тэднээс сурах юм асар их байдаг.

4. Эволюци, мутацийн талаар тэр байтугай философи утгаар нь ч мэргэжлийн бус хvнтэй маргамааргvй байна. Хэзээ ч хэрэглэдэггvй болохоос би биологийн ухааны доктор хvн. Биохимийн ухааныг биологийн салбарт оруулдаг. Хэзээ ч хvнд vзvvлдэггvй болохоос би Монголын шинжлэх ухааны академийн профессор хvн. Хаана ч гайхуулдаггvй болохоос би олон улсын оюуны ємчийн алтан медалийг социализмын vед Швейцариас хvртэж байсан. Би эрдэм шинжилгээний байгууллагад туслах ажилтнаас нь ахлах хvртэл дэвшиж ажилласан. Би Англид авамори хэмээх бактерийн генид инжинерчлэл хийх судалгааны тєсєл дээр ажиллаж байсан. Генетикч гэсэн vг. Миний дээд сургуулийн диплом “биофизикч” гэж бичээстэй байгаа. Би мэргэжилдээ сайн байсан. Одоо мэргэжлээрээ ажиллаагvй байж цол гуншингаа дуудаж яваад юугаа хийхэв гэж боддог. Нєгєєтэйгvvр бихимич хvн тvvх, философи бичиж болдог, гачлантай нь философич тvvхчид биохимийн сурах бичиж болдоггvй юм. Ийм л муухай нэг парадокс гашуун vнэн байдаг юм даа.

5. Маргааныг цааш vргэлжлvvлэх ямар ч сонирхол алга. Энэ бол маргаан биш дайралцаан шvv дээ. Хvний захиасаар мэдэхгvй юм руугаа дайран vсчих л залуу хvний цаашдын амьдралд хамгийн том толбо болон vлддэг юм даа.

No comments:

Post a Comment