О.Бум-Ялагч: Дэлхий нийтээрээ айгаад байгаа зүйлээс бид хол байсан нь дээр

эх сурвалж http://www.dailynews.mn/?vfile=7&vmet_id=18275&vmet_main=6471&vt=&vl=&vdate=&vofile=40&left=yes&vpage=
Он сар 2011.4.1

Харь орнуудын цөмийн хаягд­лыг өөрийн улсдаа хадгалах сана­лыг олонхи улс үндэстнүүд ха­раал зүхэл, үхэл санал болго­сон мэт хүлээж авдаг аж. ОХУ-ын эрх ба­риг­чид нутаг дэвс­гэртээ цө­мийн хог хаягдлын олон улсын цэг байгуу­лах та­лаар хэлэлцэж бай­сан ч ногоон үзэлтнүүдийн эсэр­гүүцэл­тэй тулгарч цуцлагдаж байжээ. Монгол Улсыг цөмийн хог хаягд­лын цэг болгох талаарх мэдээл­лийг байгаль хамгаалаг­чид, ир­гэд хэрхэн хүлээн авч байгааг Ногоон намын гадаад асуудал хариуцсан дарга О.Бум-Ялаг­чаас тодрууллаа.

-Монголыг цөмийн хог хад­галах цэг болгох талаар яриа өмнө нь гарч байсан уу?

-Говьд атомын цахилгаан стан­цын хаягдал булсан гэх мэдээлэл социализмын үед гарч, тухайн үеийн төрийн өндөр албан ту­шаалтан илчлэхээр ажиллаж бай­сан түүх бий. Изотомын гэх энэ асуудлаар Б.Чадраа гуай хүртэл шоронд орж байлаа. Ер нь том гүрнүүд Монголын өргөн уудам нутгийг цөмийн хог булшлах газар гэж төсөөлдөг нь нууц биш. Тай­ванийн Засгийн газрын харьяа Цө­мийн энергийн газрынхан 2004 оноос Оросын мафид цөмийн хог хаягдлаа худалдаж байсан. Оро­сын мафиуд өнөөхийг нь Мон­голын Мардайд булах асуудал ярьж байсан нь илчлэгдээд 2006 онд зогсоож байлаа. Тайванийн Ногоон нам энэ асуудалд бидэнтэй хамтарч ажиллаж байсан. АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд­тай уулзах хүсэлт гаргасан.

-Цөмийн эрчим хүчтэй хол­боотой худалдааны гэрээ бай­гуулах үүрэгтэй АНУ-ын итгэмж­лэгдсэн төлөөлөгч манай улсын эрх бүхий албан тушаалтантай цөмийн хог хаягдал нутагтай агуулах талаар хэлэлцээр хий­сэн гэх мэдээллийг хэрхэн хү­лээж авч байна вэ. АНУ-ын Но­гоон намынхантай энэ асууд­лаар холбогдсон уу?

-АНУ-ын Засгийн газрын өндөр албан тушаалтан Гадаад харил­цааны яамны хоёр ажилтантай албан бус яриа хийсэн мэдээлэл бидэнд байна. Хоёр албан ту­шаалтны албан бус яриаг АНУ-ын тал шийдвэр гаргах түвшний то­хиролцоо болсон гэж ойлгож бай­гаа. Өөрөөр хэлбэл, Монгол Улсыг төлөөлж ярих эрхтэй гэж АНУ-ын тал хүлээж авч байгаа. Тиймээс бид Ерөнхийлөгчид "Төрийн албан хаагч үндэстний хэмжээний хэлэл­цээр хийснийг тодруулаач" гэсэн хүсэлт тавьсан.

Дээрх мэдээллийг Америкийн томоохон хэвлэл мэдээллийн хэ­рэгслээр мэдээлсэн нь учиртай байх. Цөмийн хог хаягдал булна гэвэл Монголын төрийн бус бай­гууллагынхан яаж хүлээж авахыг тандах зорилгоор мэдээлэл цац­сан байж болно. Монголд хөрөнгө оруулах талаар мэдээлэл цацдаг гадаадын сайтад энэ чиглэлээр хөрөнгө оруулах боломж байна гэсэн утгаар мэдээлсэн байна лээ. Эрдэмтэд манай говийг эдийн засгийн үр ашиггүй, зэлүүд, цөл газар гэж ярьдаг. Тиймээс цөмийн хог хаягдал булчихвал эдийн зас­гийн өгөөжтэй, ашигтай үйл ажил­лагаа болно гэх мэтээр мэдээлсэн байна. Бид энэ мэдээллийн талаар АНУ-ын Ногоон намынхнаас facе­book-ээр асуусан. Судлаад хариу өгөхөөр болсон.

-Хог хаягдал байршуулбал эдийн засгийн ашиг нь хэр байдаг юм бол?

-Хэр зэрэг эдийн засгийн өгөөж­тэй, ямар хор хохиролтойг нь огт дурдахгүй байгаа. Эрсдэл, аюул нь өндөр учраас амлаж байгаа мөнгө нь их байх. Эрх мэдэлтнүүд ирэх сонгуулийн мөнгөө бэлтгэхээр тохиролцож байгааг ч үгүйсгэх аргагүй.

-Цөмийн хог, хаягдлыг яаж хадгалдаг юм бол. Хор нөлөө нь их үү?

-Цөмийн хог хаягдлыг байнга дулааныг нэг түвшинд байлгах ёстой. Тусгай ширмэнд нэг хэмд хадгалдаг. Хадгалалтын горим алдагдвал тэсрэх аюултай. Хад­галсан газар орчмынх нь цацраг идэвхи ихэснэ. Германд ийм төр­лийн хаягдлаа газрын доорх агуйд хадгалдаг. Агуй нь гүн учраас хүйтэн байж хадгалалтын горим таардаг. Манай говь халуун. Дээр нь гүний ус хангалттай биш. Тэгэ­хээр ерөөсөө цөмийн хог хадгалах тохиромжтой газар биш.

-Бусад оронд ийм төрлийн хог хаягдал боловсруулах, хадга­лах үйлдвэр байдаг уу?

-Дэлхийд энэ төрлийн хог дахин боловсруулах хоёр ийм үйлдвэр байдаг. Японы хойд хэсэгт нэг нь байдаг. Тэр хавьд Японы уугуул иргэд амьдардаггүй юм билээ. Иргэд хорт хавдраар маш их өв­чилдөг. Гэхдээ дахин боловсруулах технологи бүрэн шийдэгдээгүй. Боловсруулсан хог хаягдлаа хам­гийн сүүлд хаана хадгалдаг нь тодорхой биш. Нэг улсаас нөгөө рүү нууцаар дамжуулдаг гэх мэдээлэл байгаа. Ер нь цөмийн цахилгаан станцыг бурхны номонд тамын галтай зүйрлэсэн байдаг.

-Цөмийн хог хаягдлыг шаард­лагын дагуу буллаа гэхэд хор холбогдол их үү?

-Тусгай горимоор нэг сая жил хадгалж байж хоргүй болдог. Дээр нь хийдэг сав нь хэр найдвартайг батлаагүй. Үнэхээр аюулгүй бол АНУ цөлдөө булахгүй яасан юм. Францууд хаягдлаа Германд хад­галдаг. Аюултай учраас л хүний нутагт хаяж байгаа хэрэг. Бүдүүн баргаар хэлэхэд л дэлхий нийтээ­рээ айгаад байгаа зүйлээс бид хол байсан нь дээр. Бидэнд аюулгүй байлаа гэхэд хойч үед минь ямар аюул учрахыг тооцох ёстой. Судал­гаагаар атомын цөмийн энергийг залуучууд биш ахимаг насныхан дэмжсэн байдаг. Шинжлэх ухаан цөмийн энергийг аюултай гэж но­толсон учраас л ирээдүй үе татгал­заж байгаа. Германы Байгаль орч­ны сайдаар ажиллаж байсан хүн цөмийн технологийг маш орчин үеийн хөлөг онгоц. Гэхдээ буух дугуй байхгүй гэж зүйрлэж байсан. Нэгэнт цөмийн урвалд орсон бол зогсоож болдоггүй.

"Фүкүшима"-гийн атомын ца­хилгаан станцыг зогсоосон ч байн­га хөргөхгүй бол дэлбэрэх гээд байгаа биз дээ. Хоёрдугаар ректор нь цуурснаас болж далайн ус хордож эхэллээ. Ийм гамшиг болж байхад цөмийн хог хаягдал хад­галах эдийн зас­гийн ашигтай гэж ярих нь утгагүй. Цөмийн хог хаяг­дал булсан газрын цацраг идэвх ихэсдэг учраас эко систем алдагд­даг. Хүний удам­шилд маш хортой нө­лөөлдгийг шинжлэх ухаан ба­талсан.

Т.ЦОГТ-ЭРДЭНЭ
Б.ЦЭЦЭГДЭЛГЭР

No comments:

Post a Comment