О.Бум-Ялагч В.Путины айлчлалыг эсэргvvцлээ

эх сурвалж http://www.olloo.mn/modules.php?name=News&file=article&sid=1153407
2009-05-14 09:21:25 , Мэдээний дугаар: #1153407

"Vндэсний ногоон хєдєлгєєн"-ий тэргvvн О.Бум-Ялагчийг Сvхбаатар дvvргийн Цагдаагийн хэлтэст єчигдєр саатууллаа. Энэ мэдээллийн дагуу тус цагдаагийн хэлтэст очсон юм. Vvдэнд нь жижvvрлэж буй цагдаагийн ахлагч бvсгvйн єгvvлснээр О.Бум-Ялагчаас тайлбар аваад явуулсан гэнэ. ОХУ-ын Ерєнхий сайдын айлчлал гээд дvvргийн цагдаа нар хамгаалалтад гарчээ. Дээр єгvvлсэн бvсгvйгээс гадна єєр хоёр гурван цагдаа л "галаа манаж" vлдсэн бололтой. Нэгэнт дvvргийн цагдаагийн хэлтэст мэдээлэл єгєххvн байхгvй учир "хэргийн эзэн" О.Бум-Ялагчаас дараахь зvйлийг тодруулсан юм.

-Цагдаа нар таныг саатуулсан гэх юм. Та ОХУ-ын ЭСЯ-ны гадаа суулт хийсэн юм уу?
-Тийм ээ. Єглєє 10:00 цагийн vед суулт хийсэн. Гэвч тэнд нэг их удаагvй дээ. Цагдаа нарт баривчлагдсан.

-Дvvргийн цагдаа нар баривчилсан юм уу?
-Элчин сайдын яамыг хариуцсан цагдаа нар нь тэнд суулт хийж байхад баривчилж, Сvхбаатар дvvргийн Цагдаагийн хэлтэс дээр аваачсан.

-Танаас тайлбар авсан гэсэн. Юу гэж байх юм?
-Надаас тайлбар авсан цагдаа нь Болормаа гээд жаахан охин байсан. "Та зєвєєр ойлгоорой. Бид ойлголцоогvйгээс ийм явдал боллоо" гэж байсан. Цагдаа нар чинь их аядуу сайхан болчихож. Ємнє нь, би БНСУ-ын Ерєнхийлєгч Монгол Улсад ирэх vеэр нь эсэргvvцээд саатуулагдаж байсан. Энэ удаа ємнєхєєсєє сургамж аваад ЭСЯ-ны гадаа байгаа цагдаа нараас "Энд зогсч болох уу" гэж асуусан. Гэтэл хариу єгєхгvй байсан юм. Тэгээд л тэнд суулт хийсэн.

-ОХУ-ын Ерєнхий сайдын айлчлалыг эсэргvvцсэн жагсаал болох талаар зарим сайтууд дээр мэдээлэл гарч байсан. Тэр жагсаалыг та зохион байгуулах гээд байсан юм уу?
-Vгvй ээ. Долдугаар сарын 1-нээс хойш ямар нэг нийтийг хамарсан жагсаал зохион байгуулахаас айдаг болсон шvv дээ. Би тэнд ганцаараа очсон. Єєр нэг залуу камертай ирж бичлэг хийнэ гэж байсан ч цагтаа ирээгvй юм. "Иргэдийн шударга фронт" ТББ-ын тэргvvн Г.Арсланд ЭСЯ-ны гадаа суулт хийсэн зурагнууд бий. Тэр блог дээрээ тавина гэж байсан.

-Таныг В.Путинтэй уулзах хvсэлтэй байсан гэх юм. Ингэхэд яагаад суулт хийхээр болсон юм бэ?
-С.Баяр болон зарим олигархууд монголыг цємийн хєтєлбєр хэрэгжvvлэгч гvрний тvvхий эдийн бааз болгох гэж байна. "Монголд атомын цахилгаан станц хэрэггvй. Ард тvмэн vvнийг эсэргvvцнэ", "Путин Сталин биш, Монгол буриад биш" гэсэн утта бvхий лоозонг орос хэл дээр бичээд барьсан юм. Аль нэг улсад тєрийн тэргvvнийг сонгох сонгууль болж байхад єєр нэг улсын тєр, засгийн тэргvvн ирэх нь байж боломгvй зvйл. Аль ч улсын дипломат ёсонд ийм юм байдаггvй. Гэтэл Монгол Улсад Ерєнхийлєгчийн сонгууль болох гэж байхад ОХУ-ын Ерєнхий сайд ирлээ. Иркутск мужид ирж байгаатай ялгаа алга. Энэ нь тусгаар улсын vндэсний аюулгvй байдалд халдсантай адил. Би vvнийг эсэргvvцэж суулт хийсэн юм аа.

С.Ганболд

No comments:

Post a Comment