О.Бум-Ялагч: Би тэр мэдээллийг нь аваачиж єгсєн бол єнєєдєр "Шпигель"-тэй шvvхдэнэ гээд явахгvй биз дээ

Эх сурвалж http://www.olloo.mn/modules.php?name=News&file=print&sid=52107
Он сар 2007-03-30 12:46:29

ХБНГУ-ын "Шпигель" сэтгvvлд гарсан мэдээллийн дагуу Ерєнхийлєгч Н.Энхбаярт хандан байр сууриа илэрхийлэхийг шаардаад буй О.Бум-Ялагч, Г.Уянга, Г.Баасан, Д.Ганхуяг, Х.Бат-Ялалт нарын таван иргэн єчигдєр хэвлэлийн бага хурал хийлгэлээ.

Монгол Улсын нэр хvндийг олон улсын тавцанд ихээр унагсан дээрх мэдээлэл, Ерєнхийлєгчийн Тамгын газраас хийсэн мэдэгдэл хоёрын аль vнэн болохыг шалган тогтоож, асуудлыг нэг мєр эцэслэн шийдэх ёстой гэж тэд vзэж байгаа аж. Тvvнчлэн тэд дээрх мэдээллийн vнэн эсэхийг нягтлан тогтоохын тулд боломжит бvх аргыг хэрэглэн ажиллах бєгєєд зєєхєн иргэнийхээ хувиар асуудалд хандана гэв. Тэдний хийх эхний алхам нь Ерєнхийлєгчид хандаж єєрийн болоод улсын нэр хvндийг сэргээлгэх vvднээс "Шпигель" сэтгvvлийг шvvхэд єгч, асуудлыг нэг тийш нь болго хэмээн шаардах юм байна. Мєн уг нийтлэлийг бичсэн сэтгvvлч Манфрэд Эртель болон "Шпигель" сэтгvvлд хандан дээрх материалынхаа талаар албан ёсны байр сууриа Монголын нийт иргэд, хэвлэл мэдээллийн байгууллагуудад илэрхийлэхийг хvсч, албан бичиг илгээхээр шийдвэрлээд байгаа гэв.


Иргэн О.Бум-Ялагч хэлэхдээ "Би єчигдєр Манфрэд Эртель гэдэг сэтгvvлчтэй нь утсаар холбогдож, энэ мэдээллийн баталгаатай эсэхийг асууж, нэлээд хэдэн зvйл тодруулсан. Тухайн сэтгvvлч маань єєрийн бичсэн материалд дурьдагдсан баримт сэлт хийгээд, холбогдох эх сурвалжаа баталгаатай гэдэгт тун итгэлтэй байна билээ.
Яагаад тийм итгэлтэй байгааг нь асуухад "Шпи¬гель" сэтгvvл нь мэдээллийн бодитой эсэхийг нягтлан шалгадаг бvхэл бvтэн албатай. Манфрэдийн нийтлэлийг тус алба нь шалгаад нийтлэхийг зєвшєєрсєн учраас тэр гэв. Уг алба нь нийтлэгдсэн материалын дагуу зарга vvсэхэд ялалт нь "Шпигель" сэтгvvлийн талд гарахаар тийм баримтыг л нийтлvvлдэг юм байна билээ. Тэгээд тус албанд нь манай улсад арав гаруй жил амьдарсан нэгэн гєологич байдаг. Тэрбээр Монголын улс тєрийн лидерvvд цєм уул уурхайтай холбогдсон," хувьдаа лиценэ эзэмшсэн гэдгийг нь баримтаар хэлээд єгсєн байгаа юм. Тэгээд ер нь энэ мэдээллийн дагуу зарга vvссэн тохиолдолд "Шпи¬гель" сэттvvлд дахин дэлгэх баримт байгаа бєгєєд ялна гэдэгтээ итгэлтэй учраас ингэж нийтэлсэн юм билээ. Тvvнээс гадна єєрийнх нь бичсэн нийтлэлийн дагуу ингэж асуудал vvсгэж байгаа нь Монголын ардчилал хэр тvвшинд хєгжиж буйг илэрхийлж байна гэсэн. Дашрамд дурьдахад, Манфрэд Эртель нь ирэх зун єєрийн биєэр Монголд ирэхээ мэдэгдээд байгаа" гэв. Хэвлэлийн бага хурлын тєгсгєлд сэтгvvлчид тэднээс сонирхсон асуултдаа хариу авлаа.

-"Шпигель" сэтгvv¬лийн дэргэдэх хяналтын алба нь Манфрэд Эрте-лийг баримтаа жинхэнэ эх сурвалжаас авсан байна уу гэдгийг нь нягталсан юм уу, эх сурвалжийн єгсєн мэдээллийн vнэн эсэхийг шалгасан юм болов уу?
-Мэдээж тэр том сэтгvvлийн нэр хvндийг асуудал болохоор тал талаас нь шалгасан байлгvй дээ. Би бодохдоо тэр албанд Засгийн газар, тагнуулын байгууллагатай нягт холбоотой хамгийн шилдэг хуульчид нь байдаг болов уу гэж таамаглаж байгаа.

-Манфрэд хэмээх сэт¬гvvлчид манай эх сур¬валжаас авсан тодорхой баримт гэхээр юм яг юу байгаа юм бол, Жишээ нь, баримт бичиг, лицензийн хуулбар гэх ч юм уу, эсвэл эх сурвалжийн утсаар ярьсан бичлэг нь ч байж болно шvv дээ. Ярианых нь явцаас танд ямар нэг зvйл мэдрэгдэв уу?
-Яг тийм нарийн зvйл мэдрэгдээгvй. Ямар ч байсан маш итгэлтэй байна билээ. Шvvх, хяналтын байгууллагаар шалгуулах болбол гаргаж ирэх баримт цаанаа авч vлдсэн байлгvй дээ.

-Тухайн нийтлэлд Ерєнхийлєгч Н.Энхбаярыг нэр бvхий таван улстєрчтэй хамтран орд газар эарах гэж санаархаж байгаа гэснээс биш хаана байрлалтай, ямар нэртэй орд яригдсан нь тодорхойгvй байсан. Ядаж Ерєнхийлєгч Н.Энхбаяр хэдэн хувийг нь эзэмшдэг тухай нь байхгvй. Энэ чинь наад захын баримт шvv дээ. О.Бум-Ялагч та утсаар ярихдаа энэ талаар сураглав уу?
-Энэ талаар нь л бид Шпигель-ээс асууж, шаардлага тавих гээд байгаа юм шvv дээ. Хам¬гийн гол нь бид хэн нэгнийг буруутгах гээгvй. Нэгэнт ийм том факт vvсчихээд байхад дуугvй хараад суух аргагvй болоод Ерєнхий¬лєгч, "Шпигель" хоёрын аль нь vнэн юм яриад байгааг тогтоон, асуудлыг нэг тийш нь болгох гээд байгаа юм.

-Ерєнхийлєгч Н.Энхбаярын санаачилгаар "Vндэсний хєгжлийн цогц бодлого"-той болох асуудал яригдаж байгаа. Гэтэл "Шпигель"-д гарсан нийтлэл нь дээрх бодлогоос алд, дэлэм зєрvvтэй байгааг та бvхэн юу гэж vзэв?
-Та нар Ерєнхийлєгчийн цахим хуудас руу ороод vзээрэй. Нэг мэдэхэд л урьдын ярьж байснаасаа шал єєр юм ярьчихсан бай¬даг шvv дээ. Магадгvй энэ тvvний хувьд нэг том халхавч нь ч байхыг vгvйсгэхгvй шvv дээ.

-Энэ мэдээлэл нь зохиомол зvйл бєгєєд Мон¬голын талаас зохион байгуулалттайгаар "Шпи-гєль"-д аваачиж єгсєн гэсэн яриа гарах боллоо. Тухайлбал, ГХЯ-ны хэн нэг албан тушаалтан бус О.Бум-Ялагч таныг аваа¬чиж єгсєн байх магадлалтай гэдэг ч юм уу, Хэрэв энэ vнэн бол цаана нь маш том улс тєрийн сонирхол агуулагдаж байгаа нь тодорхой шvv дээ. Хэвлэлийн бага ху¬рал хийлгэж буй та нарыг харсан ч гэсэн бугд ямар нэг байдлаар улс тєрийн ашиг сонирхол агуулсан хvмvvсээс бvрдсэн байна. Энэ талаар ямар бодолтой байна вэ?
-Тэгэхээр vvнийг "Шпи¬гель" сэтгvvлээс тодруулах хэрэгтэй л дээ. Яг хэн баримтыг нь аваачиж єгсєн юм гээд. Миний хувьд улс тєрийн гэхээс илvv бизнесийн эрх ашиг маань хєндєгдєх гээд байгаа юм.
Би єєрєє Германаас жуулчид авчирдаг. Гэтэл одоо тэнд Монголын уул уурхай эмх замбараагаа алдлаа гэсэн мессеж тарчих юм бол ундны уснаас эхлээд бvх орчин бохирддог хэмээн жуулчид ирэхээ байчихна. Жилд зургаан тонн мєнгєн ус, цианийн хvчил Монголд орж байгаа гэсэн статистик мэдээ бай¬на. Хордчихвол хариуцлагыг нь хэн хvлээх юм. Дээрээс нь "Шпигель" сэт-гvvлд гарсан нийтлэл vнэн гэдэг нь тогтоогдвол Монголд иргэний дайн маягийн юм дэгдэхэд ойрхон болсон гэдэг ойлголт тэдэнд тєрнє биз дээ. Тэгээд ч би тэр мэдээллийг нь тараасан бол єнєєдєр єєрєє араас нь шvvхдээд явна гэж байхгvй.

-Та нар "Шпигель", Ерєнхийлєгч хоёрын хэн нь vнэн яриад байгааг тодруулна л гээд байх юм. Тухайн мэдээлэл vнэн ч бай, худал ч бай тараасан эрх мэдэлтэн нь хэн бэ гэдгийг гаргаж ирэх талаар арга хэмжээ авахгvй юм уу. Хэрэв хэн нэг албан тушаалтан улс тєрийн ашиг сонирхол агуулаад худлаа мэдээ¬лэл тараасан байвал, дээрх хоёрын хэн нь vнэн яриад байгаа нь тогтоогдохгvй шvv дээ?
-Тэр бидэнд нэг их сонин биш шvv дээ. Дараа, дараагийн шатандаа ямар нэг байдлаар шийдэгдэнэ биз. Тэгээд ч энэ бол "Шпигель" сэтгvvлийн асуудал. Хамгийн гол нь Монголын гаэар нутгыг зараад явж байна гэдэг нь бидэнд чухал биз дээ. Германд тєдийгvй дэлхийд нэр нєлєє бvхий сэтгvvл дээрх гарсан баримтыг заавал нягтлах ёстой гэж vзсэний vндсэнд бидний таван иргэн Ерєнхийлєгчид хандаад байна. Vvний оронд ГХЯ яәгаад аль нэг сард нийтлэгдсэн баримтыг нааш нь мэдэгдэж, арга хэмжээ аваагvйг нь олж тогтоох хэрэгтэй. Нийтлэгдсэн єдєр нь интернэтээр ороод ирж байгаа шvv дээ. Бvр нэр заагаад, Н.Энхбаяр тэргvvтэй зургаан улстєрч гээд зарлачихсан байхад чимээгvй л байсан байгаа юм. Дээрээс нь Монголын нийгэмд тэргvvлэх бvх улстєрчид гээд орчихсон. Хэрэв шалгаад vзсэн чинь нєгєє 76 маань бvгд нэг нэг лиценз тэвэрчихсэн байвал юу болох вэ. Нэр бухий таван улстєрч дотор нь Батж. Батбаяр байвал яах бол. АН лав vймж эхэлнэ. МАХН-тай нийлж, газар нутгаа худалддаг гэсэн нэр зvvнэ. Энэ чинь том асуудал биз дээ.

(Нийгмийн толь 073/165)
М.МЄНХЖАРГАЛ

No comments:

Post a Comment