Эх сурвалж http://www.news.mn/content/66187.shtml
Он сар 2011.5.10
АНУ болон Япон хамтран Монголд цөмийн хаягдал байршуулах байгууламж барих талаар төлөвлөж байсан гэх мэдээлэл дэлхий дахинд цацагдаад байгаа. Энэ талаар Цөмийн энергийн газрын дарга Д.Энхбатаас тодруулсан юм.
-Монголд цөмийн хаягдал байршуулах байгууламж барих талаар америк болон япончууд төлөвлөж байсан гэсэн яриа дэгдээд байна. Та энэ талаар ямар тайлбар хийх вэ?
-Энэ бол байж боломгүй зүйл. Америк болон япончууд өөрсдөө ийм бодолтой байгаа бол битгий горьд гэж хэлмээр байна. Манай Цөмийн энергийн газар хэнтэй ч ийм асуудлаар яриа өрнүүлээгүй, өрнүүлэх ч хууль зүйн эрх байхгүй. Бусдын хаягдлыг өөрийнхөө газар нутагт булшлах тийм тэнэг хүн байх уу.
-Энэ асуудал үнэхээр яригдаагүй юм уу. АНУ, Япон, Монгол гурван улсын төлөөлөгчид энэ талаар ярилцсан юм биш үү?
-Хэн, хэнтэй юу ярьсныг би мэдэхгүй. Ямар ч байсан Цөмийн энергийн комисс болон Цөмийн энергийн газар ийм яриаг танай хэвлэлийнхнээс л сонсч байна шүү дээ.
No comments:
Post a Comment