Нуураа чи хөлдөх гээд байна уу даа ай хө
Нугас гэдэг амьтан хөөрхий болох нь дээ
Нууцгай чиг ханилсан бидэн хоёр оо ай хө
Арга ч үгүй амраг мөнөөсөө мөн шүү дээ ай хөөрхий минь дээ
Далай чи хөлдөх гээд байна уу даа ай хө
Загас гэдэг амьтан хөөрхий болох нь дээ
Далдуураа чиг ханилсан бидэн хоёр оо ай хө
Арга ч үгүй амраг мөнөөсөө мөн шүү дээ ай хөөрхий минь дээ
Нүглээ чиг нүгэлээс айсангүй дээ ай хө
Нүдний чинь хөөрхөнд арга ч үгүй автагдлаа ай хөөрхий минь дээ
Аюулаас чиг аюулаас нь айсангүй ай хө
Аашны чинь хөөрхөнд арга ч үгүй автагдлаа ай хөөрхий минь дээ
Мэлмэрүүлээд чиг уйлаад яах вэ дэ хөө
Мэнд л амар чиг суувал чиг уулзана шүү үр минь дээ
Асгаруулаад чиг уйлаад яах вэ дээ хө
Амар мэнд л суувал чиг уулзана шүү дээ үр минь дээ хөө
Ай хөөрхий минь дээ
http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=hwKMNRJNi6M
http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=xUQoE6MbQCg
No comments:
Post a Comment