С.Баярцогт: Би тэр үед мэдлэггүй байжээ

http://vip76.mn/content/17451

С.Баярцогт: Би тэр үед мэдлэггүй байжээ

2013 оны 04-р сарын 04
Дугаар17451
Уншсан:575
Нийтлэлч:Т.Бэх
Эх сурвалж:Сайт: Time.mn
С.Баярцогт: Би тэр үед мэдлэггүй байжээ
Улсын Их Хурлын гишүүн С.Баярцогт
  • Offshore гэхээр голдуу эзэн нь шууд харагддаггүй юм л даа. Тэгэхээр эрэн сурвалжлах сэтгүүлзүйн байгууллага тэднийг сонирхож компанийн цаана ямар хүмүүс байгааг хайсан юм билээ л дээ. Үүний ард улс төртэй холбоотой ямар хүмүүс байна гэдгийг тодруулж хараад тэр хүмүүс надтай уулзсан нь өнөөдрийг хүртэлх бүх үйл явдал.

УИХ-ын дэд дарга С.Баярцогт дөнгөж сая мэдээлэл хийлээ.Тэрбээр Швейцарьт Legend Plus Capital Limited хэмээх компанитай болохоо хөрөнгө орлогын мэдүүлэгтээ дурдаагүйн төлөө өндөр хариуцлага хүлээх нь тодорхой боллоо.

-Гадаадын хэвлэлд таныг нэг сая ам.доллартай тэнцэх хөрөнгийг Швейцарьт хадгалдаг гэж бичсэн байсан. Одоо өөр дүн яриад байх юм?
-Үүнийг буруу мэдээлэл байна гэж хэлэх байна. Сая ам.доллар гэдэг нь хамгийн ихдээ хэдэн төгрөг төвлөрч байсан бэ гэсэн асуултад тэгж хариулсан хэрэг юм. Анх тэнд мөнгө төвлөрүүлэхэд сая орчим ам.доллар байсан нь үнэн. Асуудлын гол нь 2006 оноос 2008 он хүртэл манай улс эдийн засгийн хувьд нэлээд өсөлттэй байсан. Манай найз нарын зүгээс харилцан ашигтай ажиллах зорилгоор мөнгө төвлөрүүлсэн. Тухайн үед олон улсын банкууд ч тийм зүйл зөвлөдөг байсныг нь би тэр сэтгүүлчид хэлснийг буруу ойлгосон юм шиг байна. Дахиад хэлье. Энэ компанийн дансанд монгол төгрөгөөр 3 сая төгрөгтэй тэнцэх валют байгаа. Үүнийг би хөрөнгө орлогын мэдүүлэгтээ, нийт компанийнхаа хөрөнгөтэй цуг бичсэн байгаа.

Намайг энд гэмт хэрэгт буруутгаад байгаа зүйл байхгүй. Өөрөөр хэлбэл тэнд данстай байна гэдэг нь чухал биш.
-Ёсзүйн хариуцлага гэхээр ямар хариуцлага хүлээх вэ?
-Авлигатай тэмцэх хуулийн дагуу болон Хувийн болон нийтийн ашиг сонирхлын дагуу хөрөнгө орлогын мэдүүлэгтээ санамсаргүй эсвэл санаатайгаар тодорхой зүйлээ орхигдуулсан эсвэл нуун дарагдуулсан байвал байгууллага нь арга хэмжээ авах ёстой. Тэгэхээр УИХ-д энэ арга хэмжээ авах эрх нь байгаа. Энэ талаар би АТГ-т дэлгэрэнгүй  мэдүүлнэ. Товчхондоо гаргасан алдааныхаа төлөө хариуцлага хүлээхэд бэлэн байна. Энэ нь  бусад хүмүүст үлгэр дууриал болох ёстой гэж бодож байна.
-Таныг гадаадын хэвлэлд ингэж бичсэн нь Оюутолгойн гэрээтэй холбоотой байж болох уу?
-Ингэж бодохгүй байна.
-Таны компани ямар үйл ажиллагаа явуулдаг байсан бэ?
-Ямар ч үйл ажиллагаа явуулдаггүй байсан. Ойлголтоо нэгтгэх хэрэгтэй байна. Энэ нь Offshore дээр байгаа данс буюу харилцах данстай адилхан. Татвар төлдөггүй данс юм.

-Үйл ажиллагаа явуулдаггүй байхад тэнд ямар замаар мөнгө орсон байх вэ?
-Би 3, 4 найзтайгаа нийлж хувьцааны бизнест орохоор ярьж байсан. Тэгээд энэ бол 2008 оны тавдугаар сард гэсэн үг. Тухайн үед үйл ажиллагаа явуулаад ашиг олж байсан бол бүртгүүлье гэж бодож байсан. Гэвч мөн оныхоо наймдугаар сард би Сангийн сайд болсон. Тэгэхээр оролцох боломжгүй болсон гэсэн үг. Дээр нь 2008 оны 10 дугаар сард хямрал эхэлсэн. Ингээд манай найз нар тэнд байсан мөнгөө эргүүлж татсан. Ингээд компани бол харилцах данс шиг л болчихсон юм.
-Найз нараа нэрлэж болох уу. Монгол Улсад татвараа төлсөн гэж бодож байна уу?
-Тэдний талаар би зохих байгууллагад нь мэдээлнэ. Татварын тухайд төлсөн гэж бодож байна.
-Гол асуудал нь та хөрөнгө орлогын мэдээллээ буруу бөглөсөн юм байна. Тийм үү?
-Намайг энд гэмт хэрэгт буруутгаад байгаа зүйл байхгүй. Өөрөөр хэлбэл тэнд данстай байна гэдэг нь чухал биш. Хамгийн гол нь хөрөнгө орлогын мэдүүлэгтээ энэ компанийг дурдаагүй нь л асуудал. Гадаадын сэтгүүлчдийн байгууллагын тавьсан асуудал нь ч яг энэ. Би орлогоо байнга мэдүүлж ирсэн. Тэр компанийн дансанд байгаа орлогыг ч бас орхилгүй мэдүүлсэн. Компаниа нэрээр нь мэдүүлээгүйд л асуудал байна.
-Ямар шалтгаанаар мэдүүлээгүй вэ?
- Offshore компани чинь шууд миний нэр дээр байдаггүй. Дээр нь тухайн үед би харьцангуй мэдлэг муутай байсан. Бас тэнд маш бага мөнгө байсан тул монгол төгрөгөөр бодоод орлогыг нь тавиад байхад болно гэж үзсэн.

-Шууд таны нэр дээр байдаггүй гэсэн мөртлөө таны компани гээд байдаг чинь ямар учиртай юм бэ?
- Offshore гэхээр голдуу эзэн нь шууд харагддаггүй юм л даа. Тэгэхээр эрэн сурвалжлах сэтгүүлзүйн байгууллага тэднийг сонирхож компанийн цаана ямар хүмүүс байгааг хайсан юм билээ л дээ. Үүний ард улс төртэй холбоотой ямар хүмүүс байна гэдгийг тодруулж хараад тэр хүмүүс надтай уулзсан нь өнөөдрийг хүртэлх бүх үйл явдал.
-Ямар ч байсан тэр дансанд байгаа мөнгө хууль ёсных гэж ойлгож болох уу?
-Тийм. Хууль ёсных. Асуудлын гол нь хөрөнгө орлогын мэдүүлэгтээ энэ компанийн нэрийг бичсэн байсан бол өнөөдөр ямар ч асуудалгүй.
-Тэгэхээр 2008 оноос хойших таны хөрөнгө орлогын мэдүүлэг худлаа болж таарч байна уу?
-Орлого талдаа бол худлаа биш.
-Энэ нөхцөл байдлаас болж огцрох магадлалтай гэж үзэж байна уу?
-Ер нь би ёс суртахууны хувьд үлгэр дууриал болох хэрэгтэй. Гэхдээ УИХ хариуцлага тооцно.

-Үйл ажиллагаа явуулдаггүй, дансандаа бага компанийн цаад эзнийг олох гээд онгичиж үзсэн нь өөрөө нэгийг хэлээд байгаа юм биш үү. Энэ компанийг таных болохыг эхнээсээ мэдэж шалгасан юм биш үү?
-Сэтгүүлчдийн надад танилцуулснаар Offshore компани бүртгүүлж байна гэдэг гэмт хэрэг биш ээ. Гол нь улсдаа татвар төлөхгүйн тулд хүмүүс тэгж мөнгө нуудаг. Тийм маягаар л хайсан юм билээ л дээ.

No comments:

Post a Comment