Татвар, гаалийнхан дотны андууд

http://www.sonin.mn/news/gemt-hereg/13702
Хууль тогтоох дээд байгууллагад ажилладаг байсан эрхмүүд Монголын мөнгөний уурхайн гэгддэг Гаалийн ерөнхий газарт эхнэр хүүхэд, анд найзууд гээд өөрийн хүмүүсээ “шахдаг” болжээ.


Тухайлбал, УИХ-ын гишүүн асан Д.Дондогийн эхнэр гаальд ажилладаг бол төмөр замтай нягт уялдаатай хэмээн яригддаг УИХ-ын гишүүн асан Р.Рашийн эхнэр ч төмөр замын Гаалийн газарт ажилладаг. Гаалийн ерөнхий газартай холбоотой Монголын төсвийг бүрдүүлдэг бас нэг газар нь Татварын ерөнхий газар.

Энэ хоёр байгууллага нь зүү орох зайгүй найзууд. Гаальд ажиллаж байсан хүмүүс ажлаа сольвол татвар руу, харин татварынхан гааль руу шургалдаг нь жам болжээ. Олон тэрбум төгрөг идсэн гэх Татварын ерөнхий газрын дарга асан Д.Баттөмөр Гаалийн Ерөнхий газраас Татварын Ерөнхий газар руу орсон.


Уг нь гаалийн ажилтан хүн гаалийн мэргэжилтэй, татварын чиглэлээр ажиллах хүн санхүүгийн мэргэжилтэй л байх ёстой юм шиг хэнд ч санагдана. Гэтэл жаахан л ойролцоо мэргэжилтэй бол энэ хоёр байгууллагыг дамжигчид их болжээ. Татвар, гаалийн байцаагчид нь ч жирийн нэгэн ажилтныг бодвол унаж байгаа унаа, амьдарч байгаа байр орон сууц нь ч хангалуун.

Бас дансандаа мөнгөтэй. Жирийн төрийн албан хаагчийн цалингаар хэн ч ингэж амьдрахгүй нь ойлгомжтой. Тэгэхээр доод ажилчид нь ингэж ажиллаж байгаа юм чинь удирдлагууд нь яадаг нь хэнд ч ойлгомжтой. Хэтэрхий шунаж идээд цадахгүй хэтрүүлж байж хахаад баригдчихсан. Илэрч байгаа нь л энэ болохоос илрээгүй нь хэр байдаг болоо.


Бодоод үзэхэд толгой ч хүрэхгүй юм. Монгол Улсын эдийн засгийн гол тулгуур болсон энэ хоёр байгууллагад жирийн байцаагч болсон ч ач холбогдолтой. Энэ хоёр байгууллагад орох л гэж янз бүрийн авлига хээл хахууль өгч байж орох нь ч бий. Импортолж байгаа бараа бүтээгдэхүүнээ ямар нэгэн татваргүйгээр оруулахын тулд гаалийн болон татварын танилууд байх хэрэгтэй.

Ингээд л нөгөө хууль дүрэм зөрчигдөөд ирж байгаа юм. Манайхан хуулийг зөрчих гэж гаргадаг юм гэж хошигносон ч байдаг. Үнэхээр гаргасан хууль дүрмээ завхруулагчид нь хууль гаргагчид өөрсдөө л байдаг гэж хэлж болохоор. Монголын эдийн засгийг бүрдүүлэгч татвар, гаалийнханы найзархаг байдал улам л нэмэгдэж байгаа.


Өнгөрсөн онд гаалийн байгууллага 3198 зөрчил илрүүлж, хянан шийдвэрлэсэн байна. Үүнээс гуравны нэг нь л татвараас зайлсхийх, санаатайгаар гаалийн мэдүүлэггүй бараа бүтээгдэх үүн оруулахыг завдсан хэрэг гарчээ. Үнэхээр бүтэн жилийн хугацаанд иймхэн л зөрчил гарч, татвараас зайлсхийж байна гэж үү. Үүний цаана хэчнээн ч зөрчил хөшигний цаана үлдэж байгааг хэн ч мэдэхгүй.

Татвараас зугтаж нууж оруулж ирсэн бараа бүтээгдэхүүнийг дагаад гэмт хэрэг ч өсөж байна. Тэр дундаа хүнсний бүтээгдэхүүнээр дамжин хүнсний аюулгүй байдал гээч нь алдагдаж хүн амын эрүүл мэндэд хор хохирол учирна. Орлого л олж байвал хүн амын эрүүл мэнд огтхон ч хамаагүй болсон нийгэм юм уу даа.

Хятад улсаас шинжилгээгүй эм тариа, хүнсний бүтээгдэхүүн орж ирж байна, гадаадаас хугацаа, хаана үйлдвэрлэсэн нь мэдэгдэхгүй хүнсний бүтээгдэхүүн их байна л гэх юм. Энэ бүхнийг шалгалтгүйгээр оруулж ирж байгаа нууц хүмүүс байгаа нь тодорхой байна. Хэрвээ шалгалттай, хяналттай энэ бүхнийг оруулж ирж байгаа бол юу гэж энэ хүнсний аюулгүй байдал алдагдаж, хуурамч эм тариа зарагдах юм бэ.

Энэ бүхний цаана хэн байна вэ. Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газрын найзын холбоо улам л бэхжээд байна. Тэд зүү орох зайгүй анд найзууд. Гаалийнхны ажиллаж байсан хүн ажлаа сольвол татварын алба руу, татварын Ерөнхий газар ажиллаж байсан хүн ажлаа өөрчилбөл гаалийн байгууллагад ажилд ордог болжээ.

Гэхдээ энэ нь саяхнаас цэцэглэж байгаа бус эртнээс л энэ хоёр байгууллагыг сонирхогч дээдчүүл их байсан. 1996-2000 онд УИХ-ын гишүүн Л.Одончимэд өөрийн гарын хүн болох Ж.Батбаяр гэдэг хүнийг Гаалийн ерөнхий газрын дэд дар¬га болгож байсан түүхтэй. Тэгэхээр энэ хоёр байгууллагын эртний андын холбоо улам бүр дотносож найзын хүрээ улам л тэлэгдэж байна.


Бараа ихээр орж ирж буй гаалийн боомтод ажиллаж буй гаалийн ажилтан ямар нэгэн аргаар хууль бусаар эд зүйл нэвтрүүлэх, эсвэл гаалийн татвараас бараа импортлогчийг ямар нэгэн аргаар чөлөөлчихвөл түүнийхээ шагналд багагүй хэмжээний шан харамж авдаг гэх юм. Тиймээс ойр дотны нэгнээ гааль руу чихчихвэл өвөр ч дагаад түнтийдэг бололтой.

Гаальтай холбоотой энэ мэт хэрэг ч өмнөх жилүүдэд гарч байсан. Тухайлбал өнгөрсөн жил Замын-Үүдийн гаалиар их хэмжээний арматур төмрийг хуурамч бүрдүүлэлтээр оруулж ирсэн хэргийг хэлж болно.

Монгол Улсад арматур төмрийг хийдэг байхад заавал урд хөршөөс чанаргүй, хямд арматур оруулж ирж буй иргэний барааг хуурамч бүрдүүлэлт хийж, гаалийн болон нэмэгдсэн өртгийн татвараас хууль бусаар чөлөөл өх ажилд гаалийн ажилтнууд оролцож байгаа нь харамсалтай. Ингээд л гаалийнхан, татварынхан найзууд болж хууль бус үйл ажиллагаагаа татвараас бултуулахын тулд улам л гүнзгийрч байна.


Г.Хишигсүрэн
Эх сурвалж:

  1. төр хамгийн муу менежер гэж элбэгээ, баабартан айлдсан энэ одоогийн төрийн үнэнийг хэлсэн байна шүү. тийм муу арчаагүй юманд татвар төлж суудаг монголчууд мөн тэнэгээ
    зочин, 2013-03-06 10:16:38, 49.0.166.223Хариу бичих
  2. tatvar tuluhgui geed eserguutseye gej urialah uu ter tsagt naaduul chini uhaarah baih daa ta nar tatvarguigeer haashaa ch yavj chadahgui shuu gej turiinhend uzuulmeer baih yum
    Зочин, 2013-03-06 10:49:14, 202.131.233.230
    муу мэнежэр руу яагаад зүтгээд байна энэ эрхмүүд
    Зочин, 2013-03-06 19:50:16, 77.58.195.202
    Уунийг дээрх хоер хэлсэн юм биш. Аль хэзээ гадны хэвлэлд хэлж бичсэн сургалт бур дээр иш татан хэлж байдаг зуйл шуу
    Змбдмб, 2013-03-07 08:50:31, 49.0.206.44
    asuudal naadah chin l yum daa, ta nariin 2,3 togrogiin varaar manai tor yaagaad ch dutahgui, tertei tergui uul uurhaigaas mongo orj irne, tegeed bodohoor huuhdiin ene ter zov l bgaam daa ug ni
    Зочин, 2013-03-08 14:00:24, 122.201.18.214
  3. Tatvar gej yubolohiig onoliin hureend sudlah heregtei. Ta buhen odor tutam ergen toirondoo baigaa hodolgooniig ajaad uz. Delhiin gadarguu deer bolj baigaa buh hodolgoond urelt gej zuil mash ih uuregtei. Ureltiin huch tatvar gedegtei shuud onolooroo holbogdoh bolno.
    Зочин, 2013-03-06 15:05:33, 210.254.38.18Хариу бичих
  4. татварын байцаагч нар олигархиудаас болгоомжилж таварын үлдэгдэл толоогүй юмаа бараг нэхэхгүй шүү дээ олгархиуд хэдэн жилээр татвар толохгүй явна Харин борчуудыг шууд л хутга гаргах шахаад л татвараа авна бас болоогүй том том ярьж оо орж том томоор баана гээч шүүхд огно 0-, торгууль тавина омссон дээлийг нь арай л авах шахан даа
    Зочин, 2013-03-06 19:55:18, 77.58.195.202Хариу бичих
  5. Жинхэнэ унэн, жижгуудийг татвараас хонговчилж, томчуудаас авах татвараа ядаж бурэн авч байвал улсад хамаагуй илуу ашигтай. Томчуулын татварааас зугтаалгаж буй монго жижгуудийн толох бух татварааас хамаагуй их байгаа
    Змбдмб, 2013-03-07 09:20:40, 49.0.206.44
  6. MONGOL uls manan aas salsan tsagt l hogjino tegehgui bol ard tumen hold n uregdeed uls oron maani hoosorno haa baina ter 2 tolgoi bayartsogt batbold zorigt gansuheeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeee
    ard, 2013-03-06 20:27:56, 84.193.225.140Хариу бичих
  7. Goy goy
    Зочин, 2013-03-06 20:48:47, 182.160.50.234Хариу бичих
  8. AX DUU XAMAATAN CADAND NEG BAIGUULGAAR DUUREGBEL ULCIN AJIL YBXGUI BOGOOD SCHUMJLEL DUTAGDLIG XULEEJ ABXGUI ULC MЦNXXЦD XURGEJ BAIGAA YM BISCHU UUN DEER ard tumen schardlaga tabij boliulax talaac jagcaal xix xeregtei bischu
    Зочин, 2013-03-06 21:29:50, 2.203.2.152Хариу бичих
  9. төрийн түшээд ядуу дунд иргэдээс авах татварыг нэмэгдүүлэх тухай өдрийн бодол шөнийн зүүд болохын зэрэгцээ татварын өршөөлийг хэнд үзүүлэх түүнд хэнийгээ багтаах талаар бодолд орж зарим нь хий юм үзэж хардаг болсон дуулдана. даанч татвараас өршөөгдсөн хэд нь ядуучууд дундчуудыг төр татвар авахаас нь өмнө юмны үнээ нэмээд хураачих юмдаа.
    зочин, 2013-03-07 19:05:09, 49.0.162.54Хариу бичих
  10. Гааль хамгийн их авилга авдаг. Энэ бол хэн ч маргахгүй үнэн. Гэтэл энэ засгийн газар төрийн алба хүнд сурталтай, мэргэжлийн хяналт муу тараана, авилга одоо буурч байна гэх шиг ард түмний тархийг угааж байна. Үнэхээр хүнл суртал авлигатай тэмцэх чин хүсэл байх аваас гаалиас эхлэх хэрэгтэй.
    Зочин, 2013-03-07 21:03:07, 49.0.201.48Хариу бичих
  11. манай ардчилсан ерөнхийлөгч гаалийг хахуулгүй болгосон гэж монголд байтугай дэлхийд зарлаад байхад юугаа бурцгаагаад байгаа юм бэ?
    зочин, 2013-03-08 08:06:32, 49.0.162.184Хариу бичих
  12. waahahah hen tegej shaaj bna gaaliig hahuuligui bolgoson gej Ebe agaa chini helenguut alga bolson uu eooh jinhene onigoo chini ene yavj bna sh dee
    Зочин, 2013-03-11 06:06:57, 49.0.200.69
  13. Намын харьяалалгүйгээр төрийн албаа мэдлэг чадвар ёс зүйгээр нь шалгаруулж бүрдүүлэхгүй бол 2 намын нөхдүүд ээлжилж өөрсдийн хүнээ байршуулж байгаад зорилготойгоор Монгол орны татварын орлогыг хуваан иддэг , хариуцлага тооцдоггүй,шшугиж байгаад намддаг ,ард түмэн ажил орлогогүй ядуурлаас гарахгүй хэдхэн хүн баяжаад , ядуу хоосны ялгаа туйлдаа хүрлээ. Бид хэзээ Монгол Хүнээ ХҮН шиг дэлхийн жишигт аьдруулах вэ.
    Зочин, 2013-03-10 15:07:19, 202.179.10.150Хариу бичих
  14. чадаж байгаа юманд аргагүй гэдэг та нар тэр суудалд очоод суучих арын хаалгагүй, албан тушаал авахад хахуулд өгөх мөнгөгүй байж юугаа хуцаад байгаа юм бэ? ардчлалын өгсөн сайхан алтан боломжийг ашиглаж чадахгүй байгаа өөртөө л гомд хүссэн бүхнээ хийж болох ардчлалыг олж авчихаад гонгинодогоо боль
    ъ, 2013-03-11 08:16:15, 49.0.160.225Хариу бичих
  15. wahahaha henii ugaadas doloodog gulug ve chi chini aain hend tomrood shaagaad bnaa chi ongirch l baig udahgui hiisen lai chini uurt chini ireh baihaa
    Зочин, 2013-03-11 08:55:16, 202.131.233.230
  16. Угаасаа л гааль, татвар бол бузрын уурхай шүү дээ. Үе удмаараа сөнөх ёстой бэрдүүд. Монгол хүн гэж ямар зан араншинтай хэн бэ гэдгийг эднээс харж болно. Ичмээр, аймаар хүмүүс одоо эд нар монгол дээл гутал өмсөж хулгай дээрмээ хийх л үлдсэн.
    Зочин, 2013-03-11 08:30:07, 122.201.18.215Хариу бичих
  17. Би яаагаад монгол дээл харахаар дургүй хүрдэг болсноо хэлье. Гаалийн гэнэт баяжсан нэгэн хурган дарга цагаан сар тэмдэглэж байхыг харсан. Тийм гоё дээл тансаг цагаан сарыг би урьд нь ч дараа нь ч үзээгүй. Монгол ёс заншил цагаан сар эх орныг аврана гэж донгосоод тэмцээн явуулбал ийм л нүгэлт луйварчид л түрүүлэх юм билээ. Миний зүгээр атаархал хорсол биш. Би гурван хэлээр бичдэг, боловсролтой, юм үзсэн аз жаргалтай жирийн нэгэн.
    Дээл, 2013-03-11 08:39:55, 122.201.18.153Хариу бичих
  18. Mongol ulsin gaali bol jinhen huuli baridaggvi hulgaichid . Hydadaas orj irj bgaa hortoi hvns baraandaa hynalt tavij chadahgvi ard irgedee ireedvi hoichoo horduulj bgaa murtuu. America's tsagaan saraar heregle geed ybuulsan 6 shirheg grey goose arhiig horiotoi baraa gej heleed huraan avaad uursdiin Aav eejdee beleg bolgoson Ter zaazuur narantuya icheech chinii ene archaagvi uruvdultei Turj vhsen zan hezee Negen tsagt vr hvvdvvded chini uvchin bolj chamaig zodoon bolnoo hvnii haraal ideh ymar bdag. Ym chi medernee udahgvi
    Lham, 2013-03-13 01:36:42, 50.131.105.184Хариу бичих
Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

No comments:

Post a Comment