С.Авармэд: Яг үнэнийг хэлэхэд Асгат хүн шунаад, шуугиулаад байх орд биш

http://forum.mn/old/index.php?coid=1851&cid=331 С.Авармэд: Яг үнэнийг хэлэхэд Асгат хүн шунаад, шуугиулаад байх орд биш (Зууны мэдээ 161/2609 2007.07.06) -Монголын төр юугаа харамлаж, юугаа ашиглахаа мэдэхгүй байна "Зууны мэдээ" сонины редакцийн хойморт эрдэмтэд тухаллаа. Тэдэнтэй Асгатын мөнгөний орд газар, түүнийг ашиглах боломжийн талаар халуухан яриа өрнүүлсэн юм. Ашигт малтмалын баяжуулалт, мөталлургийн инженер, доктор М.Дамдинсүрэн, доктор С.Авирмэд, ШУТИС-ийн Уул уурхайн сургуулийн захирал, доктор, профессор Л.Пүрэв нар сүүлийн үед алтны анхаарлыг татаж, үнэн худал нь мэдэгдэхгүй олон ярианы эзэн нь болоод байгаа уг ордын талаархи бодит үнэнийг дэлгэлээ. -Асгатын ордыг мэдэхгүй хүнгүй боллоо. Энэ орд нөөцөөрөө ч, уул геологийн нөхцөлөөрөөч дэлхийд ховор гэж хэлэх хүн байхад бас байдаг л нэг дундаж орд гэж хэлэх нь ч байна. Энэ орд үнэхээр дэлхийн хэмжээнд ярихаар том орд уу, эсвэл үгүй юү гэдгээс ярилцлагаа эхлэх үү? С.Авирмэд: -Манай улсад төсвийн хөрөнгөөр хайгуулыг нь хийж нөөцийг нь тогтоосон 700-гаад орд бий. Сүүлийн үөийн хэллэгээр топ гээд нэрлэх юм бол ойлгомжтой. Оюутолгой, Таван-толгой, Бүрэнхааны фосфорит, Төмөртэй орд гээд олныг нэрлэж болно. Ингээд жагсаахад Асгатын орд дундаас дээгүүрт орно, Геологичдын хэлээр баталгаат нөөц нь 600-гаад сая доллар юм. Өөрөөр хэлбэл, 2200 тонн мөнгөтэй, Цаана нь 6000 тонн прогнозын нөөц бий. Энэ нь баталгаагүй нөөц бөгөөд нарийвчилсан хайгуул хийсний үр дүнд 50 хувь нэмэгдэж, эсвэл 50 хувь хасагдаж ч болно гэсэн үг. 2200 тонн мөнгө нь 550 сая долларын үнэ цэнэтэй юм. 550 сая доллар их үү, бага уу гэдгийгжишихэд Эрдэнэт үйлдвэрийн нэг жилийн бүтээгдэхүүнтэй тэнцэнэ. Харин уг ордыг дэлхийн хэмжээнд аваад үэвэл нөөцөөрөө дундаас дсогуурт орох орд. Бидний үзэж байгаагаар жилд 30 гаруй сая долларын бүтээгдэхүүн үйлдлэрлэнэ. Ийм хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үйлдвэр тиим том биш шүү дээ. Тэгэхээр Асгатын орд Монголдоо бол дунд зэрэгт, дэлхийд бол жижигт орох орд гэж ойлгож болно. -Асгатын ордын хайгуул судалгааны ажлыг нэлээд эрт, хуучин тогголцооны үед л хийж байсан юм билээ. Та нарын бодлоор энэ ордыг ашиглалгүй өдийг хүрсэн шалтгаан юу вэ? С.АВИРМЭД: -1970-аад оны сүүлч 1980-аад оны эхээр хайгуул судалгааны ажил эхэлсэн. Анхандаа маш том орд оллоо, нэг хэсэг нь Оро-сын талд байдаг, Монгол талдаа маш их нөөцтэй гэх мэт явган яриа их гарсан л даа. Тэгээд анхны хайгуулыг Оросын геологийн экспедиц хийсэн гам. Ер нь Асгатыг оросууд л судалсан юм шүү дээ. Монголчууд сүүлд нь 1980-аад оны дундуур геологийн анги ажиллуулсан. Газар доогуур хайгуулын олон км хонгил буюу штольн барьсныг тооцож үзэхэд хайгуулын нэлээд зардал гарсан байх. Энэ ордыг өнөөдрийг хүртэл ашиглаж чадаагүйн нэг том шалтгаан нь тухайн үед дэлхийн зах зээл дээр мөнгөний үнэ бага байсантай холбоотой. Бид оросуудтай хамтарч уг ордод хоёр удаа буюу 1982, 1987 онд эдийн засгийн үнэлгээ хийсэн. Тэгэхэд алдагдалтай ч юм шиг, ашигтай ч юм шиг байсан учраас ордыг ашиглаж чадалгүй өдий хүрсэн. Дараа нь америкууд, израилийн томоохон пүүсүүд орж ирээд бүгд голоод, хаяад явсныг мэргэжлийн хүмүүс мэдэж байгаа байх. Ордыг ашиглахын тулд дор хаяж 100 гаруй км өндөр хүчдэлийн шугам тетна,мөн зам тавих хэрэггэй болно. Тийм болохоор л гадаадынхан халшраад явсан болов уу. Яг үнэнийг хэлэхэд хүн шунаад, шуугиулаад байх орд огт биш. Тавантолгой, Оюутолгой, Төмөртэй, Бороогийн алтны ордтой зүйрлэх юм байхгүй. Нэг их өндөр ашиг эндээс олох боломжгүй. -Асгатын нэг хэсэг нь Оросын талд байдаг гэж дээр хэллээ. Оросын талд эсвэл манай талд их нөөц байгаа, оросууд цаанаас ухаад байгаа гэсэн янз бүрийн яриа байдаг. Эдгээр нь хэр бодитой мэдээлэл вэ? Л.ПҮРЭВ: -Асгат манай улсын баруун хойд хэсэгт ОХУ-ын Горный Алтай муж, Туватай хиллэдэг. Мөн уулархаг бүсэд, далайн төвшнөөс дээш 3600 метрийн өндөрт оршдог. Дээр нь мөнх цэвдэгтэй, хүйтэн бүсэд ОХУ-ын Сибир, АНУ-ын Аляскатай ойролцоо цаг агаартай нутагт байрладаг. Өөрөөр хэлбэл цаг агаарын хувьд хүнд хэцүү, газар зүйн байрлалын хувьд ч төвөгтэй тогтоцтой. Нөгөө талаас ОХУ-ын хил дээр байрлалтай учраас ОХУ-ын хилийг хоёр ч удаа давж байж орд-доо хүрэх болдог. Уг ордыг далд уурхай барьж ашиглана. Засаг захиргааны хувьд Баян-Өлгий айм-гийн Ногооннуур суманд харьяалагддаг. Тэнд дэд бүтэц ерөөс хөгжөөгүй. Эрчим хүчийг Өлгий хотоос 110 кВТ-ын шугам татаж, уурын зуух барьж байж дулаанаар хангах хэрэгтэй. Усаа гүний худаг өрөмдеж гаргаж авахаас өөр арга байхгүй. ОХУ-ын талд байгаа ордын хэсэг нь судалгаа хийгдээгүй тодорхой нөөц батлагдаагүй юм билээ. -Дэд бүтцийн талаар сая хөндлөө. Мэдээж тэнд цахилгаан хүргэж, зам тавих хэрэгтэй. Харин дэд бүтцийг эдийн засгийн ямар механизмаар хийх бол. Үүнийг тооцон судалсан зүйл бий юү? Л.ПҮРЭВ: -Ийм хөрөнгө оруулалт их шаардах, газар зүйн төвөгтэй байрлалтай орд газрыг бид хамтарсан үйлдвэр байгуулж л ашиглаж таарна. Монголын аль нэг компани дангаараа хөрөнгө оруулалт хийж Асгатын ордыг ашиглах боломж бараг байхгүй. Тийм болохоор байгалийн хүнд нөхцөлд үйл ажиллагаа явуулдаг гадаадын туршлагатай нэр хүндтэй компанийн дэмжлэг зайлшгүй хэрэгтэй. Үүнийг тооцоолсны үндсэн дээр ОХУ-ын Полиметалл компанитай хамтрах тухай яриа хөөрөө гарсан гэж ойлгож байгаа. -Хамтрагчийн тухай асуудал хамгийн их , улстөржиж байгааг та бүхэн мэднэ. Асгатын мөнгөний ордыг ашиглаад эхэллээ гэхэд Монголын талын эзэмших хувь хэмжээ дэндүү бага байна гэсэн шүүмжлэл маш их гардаг? Л.ПҮРЭВ: -Уг ордын ашиглалтын лицензийн хууль ёсны эзэмшигч нь хоёр улсын хамтарсан хөрөнгө оруулалттай Монголросцветмет компани байгаа. Бүр тодруулж хэлбэл, Монголын тал 51, оросууд 49 хувийн хөрөнгө эзэмшдэг. Монгол давуу эрхтэйгзэр ашмглаж буй ийм туршлага бидэнд бэлхнээ байна. Харин бид тэр 34 гэсэн хувийг яаж тогтоосон тухай сайн мэдэхгүй юм. Ер нь бага хувьтай хамтарсан үйлдвэр байгуулна гэвэл ямар ч улсын аль ч том үйлдвэр хамтрахыг сонирхохгүй байх. Яагаад гэвэл анхны хөрөнгө оруулалт их. Анхны хөрөнгө оруулалт их атлаа олж байгаа үр ашиг нь их биш тохиолдолд олон жилийн дараа ашиг олно гэсэн үг, Иймээс Засгийн газар хоорондын хэлэлцээ хийж Ногооннуур сум болон төвийн дэд бүтцийг хөгжүүлж өгнө, хөрөнгө оруулалтаа 100 хувь даана гэсэн саналтай хамтрагчийг илүү дэмжих нь зөв байх гэж үзэж байна. -Асгатын ордод олборлолт явуулах технологи, үйлдвэр байгуупах санхүүгийн чадавхи, туршлага манай дотоодын компаниудад бий болов уу? М.ДАМДИНСҮРЭН: -Технологийн асуудал төвөгтэй л дээ. Яаж олборлох вэ, олборлосноо яаж боловсруулах вэ гэдэг нь хоёр өөр асуудал. Асгатын орд бол үйлд-вэрлэл явуулахад их хүнд, ил уурхайд хэрэглэдэг тоног төхөөрөмжийг ашиглах боломжгүй. Уул геоло-гийн хүнд нөхцөл нь үйлд-вэрлэлийн маш өндөр зардал гарна гэдгийн нотолгоо. Газрын доорхи аргыг л ашиглана. Асгатын тухайд янз бүрийн л аргыг хэрэглэн хүдэр гаргалаа гэж үзье. Энэ нь мэдээж төрөл бүрийн металл агуулсан хүдэр байна. Тэгэхээр үүнийг яаж боловсруулах вэ гэдэг асуудал босч ирнэ. Энэ тохиолдолд бүх металлыг баяжуулалтын одоогийн мэдэгдэж буй аргуудаар тусад нь ялгаж болохгүй. Бид 1970-аад оноос эхлээд геологи, хайгуулын ажилтай зэрэгцэн энэ талаар маш олон туршилт хийсэн. Геологийн төв лаборатори, ОХУ ч туршилт хийсэн. ОХУ-ын тал боловсруулалтын долоо, найман хувилбар гаргасан ч бүтээгүй. Ингээд энэ бүх хувилбарын эцэст нь бүх металлыг агуулсан хам баяжмалыг л гаргаж болох юм гэдэг дээр тогтсон. Хам баяжмал дотроо зэсийн агуулга хэд байх вэ гээд л чанарын шаардлага босч ирнэ. Гэтэл Асгатын хам баяжмал хоёр үзүүлэлтээр чанарын шаардлага хан-гахгүй. Яагаад гэвэл уг баяжмал доторхи мышъяк хэмээх хорт бодисын агууламж өндөр, Асгатын орд нь 4200 тонн мышьяктай гэж байгаа, Хуучин ЗХУ-ын үед мөрдөж байсан стандартаар бол зэсийн баяжмал доторхи мышъкийн агууламж 0.6 хувиас хэтрэх ёсгүй гэдэг байв. Гэтэл Асгатынх хамаагүй өндөр буюу 1.2-1.4 хувьтай байгаа. Ийм баяжмалыг хэн хүлээж авах вэ гэдгийг ярих л ёстой. Ер нь дэлхийн практикаас харахад хөрөнгө оруулагчид ийм баяжмалд дурамжхан байдлаар ханддаг. Би энд нэг зүйлийг зориуд хэлмээр байна. Асгатын мөнгөний орд гэхээр л долоогоос найман мянган тн мөнгө шороон доор булаатай байгаа юм шиг ойлгодог. Бараг л очоод шууд ухахад цалин цагаан мөнгө гараад ирэх юм шиг эндүү ойлгоод байгаа тал бий. Тийм биш шүү дээ. Мөнгө агуулсан хүдрийг маш нарийн аргаар боловсруулж байж багахан хэмжээний мөнгө гаргаж авна гэдгийг л зөв ойлгоосой. -Асгатын ордыг ашиглалтад оруулбал баяжуулах үйлдвэр байгуулах ёстой юу? М.ДАМДИНСҮРЭН: -Барьж бололгүй яахав. ОХУ-д далайн төвшнөөс дээш 4000 гаруй метрийн өндөрт байгуулсан том үйлдвэр бий. Асгатад ч барьж болно. Гэхдээ баяжуулах үйлдвэрээс ямар бүтээгдэхүүн гарах вэ гэхээр нөгөө хам баяжмал л гарна. Хайлуулах үйлдвэр байгуулъя гэж бодоход нөөц маш багатай. Зэсийн нийт нөөц гэхэд л прогноз нөөцийг оруулж тооцоход л 220 мянга орчим тн байгаа. Үүнээс баттай тогтоосон мөнгөний нөөц 1000 хүрэхгүй тн байгаа юм. Иймэрхүү багахан нөөцтэй ордод үйлдвэр байгуулаад байдаггүй. Ер нь эндээс ургуулаад бодоход Асгатын мөнгөний ордыг стратегийн ордуудын жагсаалтад яагаад багтаасныг ойлгодоггүй. Стратегийн орд гэдгийг ДНБ-ий таван хувьтай тэнцэх нөөцтэйг хэлээд байна гэж ойлгосон. Тодорхойлолт нь ч тун бүрхэг, Нөөц, технологи, хүчин чадал гэх мэт гол гол параметрүүдийг Ашигт малтмалын тухай хуульд оруулж өгөөгүй. УИХ-ын гишүүд дотор иймэрхүү мэргэжлийн нарийн юмыг мэддэг хүн байхгүй байтал эрдэмтэдтэй ч зөвлөлгүй хийчих-сэн. Стратегийн ордын тодорхойлолт тун бүрхэг гэдгийг дахин хэлье. С.АВИРМЭД: -Асгатын ордыг нүдээр үзсэн хүн арай л өөрийг бодно доо. Үйлдвэр байгуулах тал дээр огт хөндөхгүй байгаа нэг бэрхшээл бий. Тэнд үйлдвэр байгуулах тэгш талбай байхгүй. Мэргэжилтнүүд мэднэ дээ, үйлдвэрийн талбай гэж байдаг. Жилд 500 мянган тн хүдэр гаргана гэж тооцоход тэрийг байрлуулах талбай байдаггүй. Түүнээс гадна үйлдвэрийн тоегон байгуулах талбай ч хүндрэлтэй. Түрүүн таны асуусан асуултад хариулмаар байна. Дотоодын компаниуд Асгатыг ашиглаж чадах уу гэдгийг хүн бүр сонирхдог. Технологийн хувьд Дамдинсүрэн гуай ойлгомжтой хэллээ. Монголчууд уулыг ухаж чадна. Орон нутгийнхан энэ тал дээр сайтар мэргэшсэн. Баяжуулах ажлыг бид үнэхээр чадахгүй. Гадаадаас нарийн технологи оруулж ирж, сайн хамтрагч олохоос өөр арга байхгүй гэдгийг шулуухан хэлье. Эдийн засаг хөрөнгө оруулалтын хувьд ч, технологийн хувьд ч туршлагатай хамтрагчаа түшихээс өөр арга байхгүй. Америкууд, израилиуд голоод явсан. Миний хувийн бодлоор оросуудтай хамтрахаас өөр ухаалаг гарц ерөөсөө байхгүй. Л.ПҮРЭВ: -Зарим хүн Асгатын ордыг ашиглахад туйлын хялбар мэтээр яриад байгаа нь хачин санагддаг. Уулын малталт дотроо хайгуулын болон ашиглалтын гэдэг ялгаатай. Хайгуулын зориулалттай малталт бол аль болох бага огтолдог, зөвхөн ашигт малтмалын биед хүрээд дээж авч шинжлэхэд зориулагддаг. Зардал ч багатай. Ашиглалтын малталт бол тухайн ордыг ашиглаж дуустал үргэлжилнэ. Далд уурхай байгуулна гэдэг зам тавих төдийхнөөр хязгаарлагдахгүй. Маш том байгууламжууд барьж таарна. Технологийн хүндрэлтэй байдал, хөрөнгө мөнгөний хүрэлцээ гээд л олон бэрхшээл бидний өмнө бий. Уул геологийн ийм хүнд нөхцөлд бие дааж олборлолт явуулсан туршлага Монгол Улсад байхгүй. Голдуу л бусадтай хамтарч ашигладаг. Тийм болохоор дотоодын компаниуд Асгатын ордыг бие даагаад ашиглаж чадна гэж хэлж чадахгүй. Асгат руу очиход ОХУ-ын хилийг хөндлөн огтолдог гэдгийг хүмүүс мэддэг болсон. Ийм нөхцөлд америк, канад, эсвэл хятадын компанитай хамтарлаа гэж бодоход оросууд манай хамтрагчдыг тэр бүр хилээрээ чөлөөтэй гаргах уу, үгүй юү гэдгийг бодох л ёстой. Миний бодлоор оросын энэ чиглэлээр мэргэшсэн компанийг хамтрагчаараа сонгоод, Зас-гийн газар хувь хэмжээгээ сайн тохирчихвол хэн хэндээ ашигтай байж чадах байх. С.АВИРМЭД: -Борлуулах зам бол ерөөсөө л ОХУ шүү дээ. Оросын боловсруулах үйлдвэрүүдэд л хандаж таарна. Хэрэв оросоос өөр хамтрагчтай байвал хойд хөршийнхөнтэйгээ дахиад л наймаалцаж таарна. Хэрэв хамтрагч маань оросууд байвал хоорондоо хэл амаа амархан ололцох боломжтой. Энэ чинь явж явж гадаад бодлогын асуудал болж таарна. -Арваад жил мартагдсан Асгатын ордыг гэнэтхэн тэнгэрт тултал улстөржүүлсэн нь дэлхийн зах зээл дээр мөнгөний үнэ өссөнтэй холбоотой юу? М.ДАМДИНСҮРЭН: -Мөнгөний үнэ алт шиг айхтар нэмэгдээд байсан зүйл байхгүй. Монголын төр, асуудал шийдэж байгаа эрх мэдэлтнүүд юугаа харамлаж хэрэлдэх вэ, юугаа ашиглах вэ гэдгээ мэдэхгүй л байгаа байхгүй юу. Бороогийн дөчин хэдэн тн алттай ордыг Канадын Бороо гоулд гэдэг компанид ямар ч татваргүй өгчихсөн атлаа өндөр ууланд байгаа, геологийн асар хүнд нөхцөлтэй, багахан нөөцтэй ордыг булаацалдаад л, оросуудад өгөхгүй ч гэх шиг юм яриад байгаа нь хачирхалтай. Асгатын ордын прогноз нөөцийг үйлдвэрлэлийн зэрэгт шилжүүлэхэд дахиад л хайгуул хийх нь гарцаагүй. Үүнийг хэн хийх вэ. Орос, монгол, нутгийн казахууд л хийж таарна. Үлдсэн 7-8 мянган тн мөнгөний нөөцийг гүйцээх хайгуул хийх ёстой. Голоод явсан америкууд л лав ирж хийхгүй. Орос-Монголын экспедицийн хийгээд байгаа хайгуул, судалгааны ажил шинжлэх ухааны хэр үндэслэлтэй болохыг Америкийн нэгэн хүрээлэн шалгасан байгаа юм шүү. Шалгаад үзтэл үнэхээр л хам баяжмал гарах юм байна гэдэг технологийн суурь асуудлыг хүлээн зөвшөөрсөн байдаг. Гэхдээ технологи гэдэг бол лабораторийн, хагас үйлдвэрийн, үйлдвэрийн туршилт гэсэн дамжлагаар баталгааждаг учиртай. Асгатад хийсэн жаахан туршилт бол лабораторийн төвшинд, анхан шатанд хийсэн. Үүнийг гүйцээх хайгуулын явцад дахин бүх дамжлагаар оруулж шинжлэн судлах зайлшгүй хэрэгтэй. -Тэрслүү гэмээр нэг асуулт байна. Ерөөсөө Асгатын ордыг ашиглахаа болъё. Заавал тийм хүнд нөхцөлтэй ордыг ашиглах гэж бөөн юм болох хэрэг байгаа юм уу? М.ДАМДИНСҮРЭН: -Өчнөөн олон жил ашиглалгүй яваад ирлээ. Өнгөрсөн он жилүүдэд Монголын төрд Асгатын ордыг ашиглах сонирхол байсан уу гэвэл байсан. Яагаад өдийг хүртэл чадаагүй гэхээр саяын бид гурвын ярьсан хүндрэл, бэрхшээл л байхгүй юу. Өнөөдөр боломж гарч байх шиг байна. Би Полиметаллтай хийсэн гэрээг уншаагүй. Гэхдээ энэ бол байж болох хамгийн сайн гарц байхыг үгүйсгэхгүй. С.АВИРМЭД: -Маш сонирхолтой асуулт байна. Товчхон хэлэхэд 1997 оноос хойш манай төрийн бодлого алдагдчихсан юм. Эрдэс баялгийн салбарт мэргэжлийн буе голдуу хүмуүс дүүрэн байна. Төрийн бодлого байхгүй болчихсон, салбарыг толгойлж байгаа хүмүүс мэргэжлийн бус болохоор, дээрээс нь хуулиа буруу батлаад байгаа болохоор уул уурхайн салбар ингэж их улстөржөөд байгаа юм. Асгатын талаар ингэж орон даяар маргаан үүсгэх нь утгагүй л байхгүй юу. Оюу-толгой, Тавантолгой бол өөр хэрэг. Асгат шиг жижигхэн ордыг ингэх хэрэггүй байсан юм. Төрийн бодлого гэж байдаг бол Асгатыг ашиглах ёстой. Бид чинь эх орноо бүсчилж хөгжүүлнэ, тэгш хөгжүүлнэ гэж гэж яриад байгаа биз дээ. Баруун хязгаар бол орхигдсон нутаг. Хятадууд Шинжаан уйгарыг төрийн бодлогоор хөгжүүлж байна шүү дээ. Баруун бүс нутаг, Баян-Өлгий аймаг яагаад төрийн бодлогын гадна байх ёстой юм бэ. Асгатыг ашиглаж эхэлбэл ганц Баян-Өлгий биш баруун бүс нутаг хөгжинө гэдгийг ойлгох хэрэгтэй. Л.ПҮРЭВ: -Уурхайг дагаж хот суурин газар босч, хөгжил ирж байгаа туршлага олон байна. Ашигт малтмалын ордоо түшиглээд уурхай байгуулж, дэд бүтцээ хөгжүүлсэн Эрдэнэт, Багануурыг нэрлэж болно. Асгатын ордыг ашиглах ёстой. Баруун бүс нутгийг Асгатыг түшиглүүлэн хөгжүүлэх нь хамгийн оновчтой хувилбар. Сүүлийн үеийн компаниудыг хараад байхад дэд бүтэц, боловсон хүчинд маш бага анхаардаг болж. Зөөврийн барилга байгууламж авчирчихаад ордыг ашиглаж дуусахаар ачаад явчихаж байна. Ийм байхад яаж дэд бүтэц хөгжих юм бэ. Нөгөө талаас Монголын одоо байгаа боловсон хүчнийг шаардлагатай бол ашиглаад ихэнхдээ гадаадаас мэргэжилтэн авчирч байна. Эндээс ямар үр дагавар гарч байна вэ гэхээр Монгол Улсад өндөр мэргэшлийн бэлтгэгдсэн боловсон хүчин үлдэхгүй байгаа юм. Оросуудад бас нэг давуу тал бий. Тэд урьдчилж боловсон хүчнээ бэлтгэж, дэд бүтцээ хөгжүүлсний дараа үйлдвэрлэл явуулдаг уламжлалт сайн туршлагатай. Энэ бүхнийг төр, засгийн бодлоготонууд анхаарахад илүүдэхгүй байх. Тэмдэглэсэн Б.ТҮВШИНТӨГС

No comments:

Post a Comment