С.АВИРМЭД: Тєрийн бодлого зєв, хууль сайн байвал

http://ns1.olloo.mn/modules.php?name=News&file=article&sid=39072 2006-11-03 09:21:38 , Мэдээний дугаар: #39072
Сvvлийн vед олны анхаарлын тєвд байгаа нэг асуудал бол Ашигт малтмалын тухай шинэ хууль. Энэ талаар доктор С.АВИРМЭДТЭЙ ярилцлаа.
 -Ашигт малтмалын тухай хуулийн талаар янз бvрийн шvvмжлэл их гарч байна. Таны дvгнэлтийг сонсъё? -1997 оны Ашигт малтмалын тухай хуулийг бид хангалттай муулсан. Vндэсний эрх ашигт ноцтой хохирол учруулсан олон алдаа, завхрал энэ хуулиас эхэлсэн. Vvнийгээ шинэ хуулиар засна гэж найдаж байлаа. Харамсалтай нь ингэж чадсангvй. Мэргэжлийн хvмvvс бид шинэ хуулийг сахил хvртээд шал дордов гэгч боллоо гэж дvгнэж байгаа. 1930-аад онд хэлмэгдvvлэлтийн vед л улс тєрийн гол шийдвэрvvдийг цагаан сар, наадам гээд олны анхаарал єєр тийшээ хандсан vед гаргадаг байсан гэдэг. Гэтэл одоо тэр vе давтагдаад байх шиг. Сvvлийн vед улс орны эрх ашигтай холбоотой том том шийдвэрvvд дандаа иймэрхvv vед гарч байгааг хvмvvс анзаарч байгаа биз ээ. Ашигт малтмалын хуулийг гэхэд л наадам тулгаж байгаад л баталчихсан.
-Хуулийг хурдан єєрчлєх хэрэгтэй гэдэг дээр санал нэгддэг байсан атлаа Ашигт малтмалын тухай шинэ хуулийг батлахаа азнаач гэж уриалга гаргаж байсан хvмvvсийн дунд та байсан шvv дээ? -Хуулийн тєслийг бvрэн гvйцэд боловсруулж чадаагvй, олон хувилбарыг нэгггэж яаж нэг хууль болгох вэ гээд олон асуудал байсныг бvгд мэдэж байгаа. Гэтэл долдугаар сарын 7-ны єдєр хоёр намын бvлгийн дарга нар уулзаад л хуулийг батлая гэсэн дvгнэлт гаргасан тухай мэдээлэл байдаг. Vзэл баримтлалгvй, хэсэг бvлэг хvний тэр дундаа гадаадынхны эрх ашгийг хамгаалсан хууль гарахаас сэргийлэх гэж мэдэгдэл гаргаж, хуулийг батлахаа тvр хойшлуулахыг уриалсан. Гэвч УИХ яаран сандран энэ хуулийг баталсан нь єнєєдєр нийгмийн бухимдлын нэг шалтгаан болоод байна.
 -Энэ хуулийг vзэл баримтлалгvй гэлээ. Vvнийгээ тодруулна уу? -Энэ хуульд vзэл баримтлал байхгvй гэдгийг бvр албан ёсоор хэлье. Монгол Улсын Vндсэн хуулийн 6-гийн нэг, хоёр гэсэн заалт бий. Энд Монгол Улсын газрын хэвлийн баялаг бvх ард тvмний мэдэлд тєрийн ємч байна гэж заасан. Энэ заалтыг баталгаажуулсан vзэл баримтлалыг бид хуульд тусгуулах гэж тэмцсэн юм. УИХ-ын дарга Ц.Нямдоржтой гурван удаа, Ерєнхийлєгчтэй нэг удаа уулзан энэ хуулийг Монгол Улсын тєлєє монголчуудын тєлєє хууль болгоё, vзэл баримт-лалдаа vvнийг зааж баталж єгєєч гэж хvссэн. Ц.Нямдорж даргатай уулзахад зvйтэй байна, дэмжинэ гэдэг хариу хэлдэг байснаа сvvлдээ "Vзэп . баримтлал гэж та юугаа хэлээд байгаа юм бэ" гэж асууж байсан.
 -Ашигт малтмалын тухай шинэ хуулийг "Айвенхоу майнз"-д зориулсан хууль боллоо гэх. Ингэж vзэх ямар vндэслэл байна вэ? -Энэ хуулийг наадмаас ємнєхєн долдугаар сарын 8-нд УИХ-аас баталсан. Vvнээс хоёр хоногийн дараа буюу долдугаар сарын 10-нд "Айвенхоу майнз" компани мэдэгдэл хийсэн. Тvvнтэй зэрэгцээд интернэтээр Монголын Ашигт малтмалын тухай хууль батлагдлаа. Хєрєнгє оруулахад боломжийн хууль болсон гэсэн мэдээллийг бас цацсан. Долдугаар сарын 8-нд хуулийг баталсан гэснээс єєр мэдээлэл байхгvй байхад Айвенхоу их сайхан хууль болсныг нь мэдчихээд зарлаад байдаг нь ямар учиртай юм бэ. Хоёр дахь нь, хєрєнгє оруулалтын гэрээтэй холбоотой. Ємнє нь 10, 15 жилээр байгуулж байсан нь шинэ хуулиар 30 жил болсон. гурав дахь нь 300 сая доллар гэсэн тоо. "Айвенхоу майнз" 300 сая долларын хєрєнгє зарцуулсан гэдгээ зарлачихаад байгаа шvv дээ. Тэдний зарсан хєрєнгийн хэмжээтэй адил тоо хуульд орж ирдэг нь сонин байгаа биз. Энэ бvхэн хууль ард тvмний талд биш, "Айвенхоу майнз"-ын талд гарсан гэсэн сэжиглэл тєрvvлж байгаа юм.
 -Стратегийн ач холбогдолтой ордын 34 хvртэл хувийг тєр эзэмшиж болно гэсэн заалт орсон. Тэгэхээр Оюутолгойд монголчууд хувь эзэмших боломжтой гэж хууль тогтоогчид тайлбарлаад байгаа шvv дээ? -Тиймээ, 34, 50 гэсэн хоёр тоо заасан заалт орсон. Улсын тєсвєєр хайгуул хийж нєєцийг нь тогтоосон ордын 50 хvртэл, хувийн хєрєнгє оруулалтаар хийсэн бол 34 хvртэл хувийг стратегийн нєєц гэж vзвэл улс авна гэсэн. Ингэж хувь хэмжээг хуульчлан заана гэдэг нь олон улсын практикт бараг байдаггvй зvйл. Наймаа хийх гэж байгаа хvн vнээ шууд хэлдэггvй биз дээ. Хар ухаанаар бодъё л доо. Та хашааныхаа газрыг ухаж байтал 100 кг алт гараад ирж. Тэрнийхээ 34 хувийг єєрєє аваад 66 хувийг нь хvнд зvгээр єгєхтэй яг адил байгаа биз дээ. Монгол хvн єєрийн нутаг дээрх ємчєє мэдэхгvй тал илvv хувийг гаднынханд буюу хєрєнгє оруулагчдад єгч байна гэсэн vг шvv дээ. Бас нєгєє талаас нь vзэх юм бол хувь эзэмшихгvй байж ч болно гэсэн санаа. Vvнийг нь эс тооцдог юмаа гэхэд тєр хувь эзэмшлээ гэхэд "Айвенхоу"-д юм уу єєр компанид мєнгє тєлєх хэрэгтэй болж байна. Энэ стратегийн их чухал ач холбогдолтой орд байна, манай тєр хувь эзэмшинэ гээд очиход єєдєєс нь мєнгєє тєлєєд хувиа ав гэнэ. Тэгэхээр бид хоосон vлдэнэ гэсэн vг.
 -Яагаад бид хоосон vлдэнэ гэж? -"Айвенхоу майнз" одоо Оюутолгойгоос тvvхий эдийг гадагш нь зєєж ашиглах гэж байна. Хамгийн хямдхан аргаар, бага зардлаар баяжуулах vйлдвэрийг байгуулахдаа нэг тэрбум 200 сая долларыг зарна гэж тооцаолж байгаа юм. Монголын тєр єнєєдєр ийм зардал гаргаж чадахгvй нь ойлгомжтой. Vvний гуравны нэг буюу 400 сая доллар. Бид 34 хувийг тєрийн эзэмшилд авъя гэж байгаа бол "Айвенхоу майнз"-д энэ 400 сая долларыг тєлєх болж байгаа юм. Манайд ийм мєнгє байгаа бил vv. Vгvй л байхгуй юу. Ингээд аваад vзэхээр энэ тал дээр нєгєє муулаад байдаг 1997 рны хууль арай дээр байсан юм. Ард тvмэн, иргэний хєдєлгєєн гээд vvнийг ойлгож мэдсэн хэсэг бухимдаад байна.
-Хувь эзэмших тал дээр хуучин хууль юугаараа одоогийнхоос давуу гэж? -1997 оны хуульд тэгж хатуу тоо заагаагvй. Тиймээс сайн наймаа хийчихдэг тєр засаг, сайд дарга нар байсан бол бvр 70, 80 хувиа ч авчих боломжтой байлаа. Харин одоо 50 хvртэл хувь гээд хатуу заачихсан тул яах вэ. Оюутолгойгоос одоо 34 хувийг нь л авна. Авахгvй байх магадлал бас єндєр. Манайхан гадаадынхан явчихна гээд айгаад тэдэнд найр тавиад хєрєнгє оруулалтын урт хугацааны гэрээ байгуулна гээд тал засч гvйгээд л. Ер нь харилцан ашигтай байгаа тохиолдолд хєрєнгє оруулагч vлдэж л таарна. Боливийн Ерєнхийлєгч гадаадын хєрєнгє оруулагчдад хатуурхаад л байсан. Гэтэл саяхны хэвлэлд бичсэнээр бол Боливийн нефтийн салбарт хєрєнгє оруулагчид, нефь олборлогчид гараад явчихалгvй vлдсэн л байна. -Эрдэнэтийн 50 хувийг эзэмшихэд монголчууд мєнгє тєлєєгvй шvv дээ? -Тиймээ, Монгол Улсаас нэг тєгрєг ч гараагvй. Эрдэнэт vйлдвэрийг барихад 500 сая шилжих рублийн зардлыг оросууд гаргаад тэр дотроосоо 50 хувийг манайд єгєєд тэндээс гарах бvтээгдэхvvнээрээ манай 50 хувийг тєлєєрэй гэж гэрээ байгуулсан. Эрдэнэтийн энэ жишээ нь дэлхийн эдийн засгийн сонгодог хэлбэр биш. Хэрвээ бид тэр vед хамтарсан зэсийн vйлдвэр байгуулсан бол гээд илvv сайн хувилбарууд байсан л даа. Гэхдээ одоо бид канадуудад мєнгє тєлж байж юмаа авах болчихоод байгаа энэ нєхцєлтэй харьцуулах юм бол хамаагvй дээр л дээ. -34, 50 гэсэн тоо ямар vндэслэлээр хаанаас яагаад гараад ирэв? -Бид уг нь бvр эхнээсээ ингэж тодорхой тоо заахын эсрэг байсан. Гэтэл Уул уурхайн ассоциац, эдийн засагч докторуудын 50:50 гэдэг хєдєлгєєн гээд л єєр юм ярьдаг байгууллага хvмvvс олон байсан. Ийм юм яриад гараад ирэхээр цєєнхийн эрх ашгийг хамгаалагчид ашиглаад, эрх баригчид маань Эрдэнэт шигээ бодоод л шийдчихсэн хэрэг. Ингэж тоо заана гэдэг Монголын ард тvмний эрх ашгийн эсрэг хийсэн vйлдэл. Vvнийг ингэж хийсэн хvмvvс нь мэдэж байгаа биз. Ингэж ярьж байсан хvмvvс єнєєдєр таг чиг. -Хуулийн тєсєлд тоо байсан уу, эсвэл УИХ-ын чуулган дээр санал гарч ирсэн vv? -Vндсэндээ Ашигт малтмалын тухай хуулийг хаалттай хэлэлцсэн. Хэн ямар санал гаргав гэдэг талаар мэдээлэл хомс байсныг хvмvvс санаж байгаа байх. УИХ-ын гишvvн Ц.Дамиран байнгын хорооны хурал дээр санал гаргаж оруулсан юм билээ. Долдугаар сарын 7-нд хуулийн тєслийг хэлэлцэж байхад тєрийн орол-цооны хэмжээг тєрийн оруулсан хєрєнгєєр хэмжинэ гэсэн саналыг тэрээр гаргаж оруулсан байдаг. УИХ-ын дарга ч гэсэн наанаа би газар шорооныхоо тєлєє тэмцэж байгаа хєдєлгєєний гишvvн ч баймаар байна гэж ярьж байсан атлаа цаанаа єєр хvмvvсийн, тодруулбал Уул уурхайн ассоциацынхны vгийг л сонсдог, тэдний хэлж ярьснаар хийсэн гэж хэлж болно. -Тогтвортой байдлын гэрээг хєрєнгє оруулал-тынх болгосноор ямар ахиц дэвшил гарч байгаа юм бэ? -Vндсэндээ хєрєнгє оруулалтын гэрээ гэж нэрээ єєрчилснєєс биш хуучин тогтвортой байдлын гэрээний vндсэн нєхцєлvvд хадгалагдсан гэж хэлж болно. "Бороо гоулд"болон Цайрын ордын тогтвортой байдлын гэрээнээс єєрчлєгдсєн дэвшилттэй тал нь удаан хугацаагаар татвараас чєлєєлєхгvй юм уу гэж ойлгож байгаа. Ямар нэртэй байх нь хамаагvй энэ нь тусгай хєнгєлєлт эрх дархыг хєрєнгє оруулагчдад, гадаадынханд эдлvvлж найр тавьж тал зассан хэрэг шvv дээ. Ер нь єнгєрсєн 16 жилийн туршид ялангуяа 1996-2006 онд тєрийн эрхэнд байсан тvшээд Монгол Улсын тєлєє ажилласангvй. Баталсан хуулиуд нь ард тvмний эрх ашгийн эсрэг болоод байна. Ашигт малтмалын, Хоршооны, Татварын гээд нэрлэж болно. Ашигт малтмалын хуульд нєєц ашигласны тєлбєрийг 7.5 хувь байсныг сая дахиад бууруулсан. Хамгийн гол орлого олдог юмаа ингэж бууруулах шаардлага байсан уу гэдгийг ч эргэж харах хэрэгтэй. -Уул уурхайн салбарынхан нєєц ашигласны тєлбєрийг бууруулсныг баяртайгаар хvлээн авсан. Харин та єєр бодолтой байх юм? -Нєєц ашигласны тєлбєр ялгавартай байх ёстой. Ялгавартай байна гэдэг нь юу гэхээр манай хайгуул хийчихсэн 45 ашигт малтмалын 700-гаад орд байдаг. Эдгээр орд бvрт нєєц ашигласны тєлбєр єєр байх ёстой. Ашигт малтмалын орд хаана байхаасаа, тvvнийг яаж ашиглахаасаа хамаараад гарах зардал нь єєр байдаг. Vvнээс шалтгаалаад нєєц ашигласны тєлбєр єєр байх ёстой. Заримд нь хамаагvй єндєр, заримынхыг нь бvр тэглэж болно. Жишээлбэл, одоо 40 мянган айлын орон сууц гээд ярьж байна. Нэгэнт л тєр бодлогоороо хямд єртєгтэй орон сууц барихыг дэмжиж байгаа юм бол дэмжсэн шиг дэмжээд гол тvvхий эд элс хайрга гээд нєєц ашигласны тєлбєрийг тэглэчихэж болно шvv дээ. Ингэвэл илvv бодитой дэмжлэг болно. Хєдєє аймгуудад тоосгоо хийгээд хэрэгцээгээ хангаад явж байгаа газар зєндєє байна. Орон нутгийн хєгжлийг дэмжих гэж байгаа бол тэднээс алт ухаад их хэмжээний ашиг олж байгаа компанитай адил татвар нэхэх хэрэг байна уу. Харин ч бvр эсрэгээрээ алт ухаад ашиг єндєр олж байгаа газруудын татвар бусдаасаа єндэр байж болно шvv дээ. -Иргэний хєдєлгєєнvvд бvх лицензийг хураах тухай шаардлага тавьж байсан? -Иргэний хєдєлгєєнvvд талийгаач О.Энхсайхан бид ч ийм бодолтой байсан. Хэрвээ хvмvvс санаж байгаа бол 2005 онд Ерєнхийлєгчийн сонгуульд нэр дэвшигчид ийм санал бодолтой байснаа сонгуулийн сурталчилгааны vеэр ил тод мэдэгдэж байсан. Ер нь хурааж аена гэдэг бол чанга. Харин бvх лицензийг дахин бvртгээд юм хийж байгааг нь vлдээгээд юу ч хийхгvй єч тєчнєєн жил зvгээр суучихаад нєгєєх лицензээ наймаалаад зараад суугаад байгааг нь хурааж авах ёстой. -Лицензийн наймааг шииэ хуулиар цэгцэлж чадсан уу? -Хуульд лицензийг шилжvvлэх гэсэн vг бий. Энэ шилжvvлэхийн цаана дандаа наймаа явдаг. Одоо 8000 гаруй лиценз олгосны 1000 гаруй нь ашиглалтынх гэсэн тооцоо байдаг. Эдгээр лиценз єч тєчнєєн удаа эдийн засгийн эргэлтэд орчихеон байх жишээтэй. Лицензийг шилжvvлж болно. Зах зээлийн жамаа дагаад ингэхээс єєр аргагvй. Хамгийн гол нь тєр тэр лиценз хэнээс хэнд очиж байна вэ гэдэгт хяналт тавьж, тэр наймаанаас татвараа авч байх ёстой. Улаан-Овоогийн нvvрсний ордын лицензийг 9.6 сая доллараар зарсан гэдэг. Эндээс улс 30 хувийн ашгийн татвараа авч байх ёстой. Бороогийн алтны ордын лицензийг 20 гаруй сая доллараар зарсан гэдэг. Тvvнээс татвараа улс авсан уу, vгvй юу гэдэг тодорхойгvй байх жишээтэй. Vvнийг цэгцлэх, тєрийн бодлогоор ашиглах ёстой гэдэг асуудлыг шинэ хуульд тусгуулах гэж бид нэлээд хvчтэй тавьсан. Ха-рамсалтай нь, vvнийг зарим хэсэг бvлэг огт єєрєєр мушгин гуйвуулсан. -Тэр хэсэг бvлэг гэдэг нь хэн бэ? -Ялангуяа Уул уурхайн ассоциац. Зах зээлийн vйл явцад тєр их оролцох гэлээ, тєр оролцоод ирэхээрээ хамаг юмыг унагадаг гээд нєгєє тал руу нь мушгин гуйвуулсан. Тєрийн бодлого байхгvйн жишээ нь Оюутолгой дээр тодорхой харагдаж байна. Хэрвээ Монголын тєр бодлоготойгоор энэ асуудалд халдаж чадсан бол Оюу-толгойд зэс хайлуулах, vйлдвэрлэх vйлдвэр, Монголын нутгаэр тємєр замаар тээвэрлэх, Тавантолгойн ордод тvшиглэсэн эрчим хvчний эх vvсвэр нь Монголоос байх ёстой гэх мэтчилэн Монгол Улсад ашигтай байх хувилбараар асуудлыг шийдэх ёстой. Тvvнээс тэдний дотоод хэрэгт оролцоод байх шаардлагагvй. -Уул уурхайн vндэсний ассоциацын талаар та нэлээд шvvмжлэлтэй хандах юм? -Энэ ямар байгууллага юм бэ гэдгийг авч vзэх хэрэгтэй байх. Уул уурхайн vйлдвэрлэл эрхлэгчийн, бvр тодруулбал, алт олборлодог хэдхэн компанийн эрх ашгийг хамгаалдаг тєрийн бус байгууллага. Харамсалтай нь тєр, засаг vvнийг Монгол Улсын уул уурхайн салбарын эрх ашгийг тэр чигээр нь хамгаалдаг, тєлєєлдєг мэргэжлийн байгууллага гэж ойлгоод хуулийн тєсєл боловсруулах ажлын хэсэгт оролцуулж vгийг нь сонедог юм. -Нэгэнт хуулийг ингээд баталчихлаа. Одоо яах вэ? -Энэ хууль монголчуудад, Монголд зориулсан хууль болоогvйг мэдэрч тэмцэж байгаа хэсэг байна. Нийгмийн энэ эсэргvvцэл тvрэлтийг манай улстєрчид зєвєєр мэдэрч ойлгон хуулиа єєрчлєх ёстой. Ер нь Монгол Улс тєрийн бодлогоо боловсруулах ёстой. Огт бодлого чиглэлгvй явж ирлээ гэж хэлэх гээгvй. Хамгийн гол нь гадаадынхны оролцоогvйгээр тєрийн бодлогоо боловсруулж зоригтойгоор хэрэгжvvлэх тиим улстєрч, тиим улс тєрийн хvчин хэрэгтэй байна. Тvvнээс Монголын ард тvмний ємчийг гадаадынхны ємч гээд зарлаад тунхаглаад байдаг Засгийн газар, улстєрчид хэрэггvй. -Яагаад та гадаадынхны оролцоогvйгээр гэж онцлоод байгаа юм бэ? -Vндэсний хєгжлийн цогц бодлого боловсруулах тєслийн уралдааныг дvгнэсэн хурал дээр Шадар сайд М.Энхсайхан ийм сайхан тєслvvдээр Монгол Улсыг хєгжvvлж болж байна. Гагцхvv гаднын нєлєє их байна гэсэн санааг хэлж байсан. Сая Засгийн газрыг огцруулах асуудал хэлэлцсэн хурал дээр АНУ болоод их гvрнvvдийн бодлогыг хэрэгжvvлэгч гэсэн асуудал сєхєгдєж байна. Бас vндэстэн дамнасан корпорацууд болоод гадаадынхан манайд бодлогоо тулгаж байна шvv гэж хэлсэн. Монгол Улсын Шадар сайд хvн биднээс арай єєр тєвшний мэдээлэлтэй байгаа шvv дээ. Эндээс Монголын тєрийн бодлогод гадаадынхны нєлєє их байдаг юм байна гэдэг нь мэдрэгдэж байна. Ер нь иймэрхvv жишээ цєєнгvй бий. Элчин сайд Жон Дингер гэж байсан. Тэр хvн Ашигт малтмалын хуулиа єєрчлєх юм бол гадаадын хєрєнгє оруулалт тэр чигээрээ зогеоно гэж хэлж байсан гэдэг. Энэ бvхэн гадаад бодлогын асуудал. Бvр тодруулбал, гадаад бодлогоо эргэж хар гэсэн сануулга гэж би ойлгож байгаа. -Иргэний хєдєлгєєнvvдтэй яаж хамтран ажиллаж байна вэ? -Хєдєлгєєнийхєн vнэхээр бидний хэдэн эрдэмтэн судлаачдын тавьсан санал санаачилгыг ойлгож дэмждэг. Бид ч тэднийг дэмждэг. Харамсалтай нь нэгдэж чадахгvй байна. Ганцаарчилсан тоглолт хийгээд байх болсон. Тавантолгой, Оюутолгойн асуудлыг бид шийддэг гэж давхиад л. Асуудал бол байна. Тvvнийг шийдэх гээд явж байгаа нь зєв. Гэхдээ олон тийшээ сарнисан тэмцэл нь vр дvн муутай болж байгааг vгvйсгэх аргагvй. Оюун ухаанаар бус, хvчээр асуудлыг шийднэ гэж байхгvй шvv дээ. -Хууль баталсны дараа хориг тавиулах гэсэн лоббиг эрдэмтэн судлаачид хєдєлгєєний зvгээс тавьж байсан? -Долдугаар сарын 20-доор бид Ерєнхийлєгчид захидал бичсэн. Ерєнхийлєгч ууланд авирах гээд явчихсан, аппаратын ажилтнууд нь амарсан тиим vе таарсан. Улс орны эрх ашигтай холбоотой энэ асуудалд Ерєнхийлєгчийн эдийн засгийн бодлогын зєвлєх vнэхээр гомдмоор хариуцлагагvй хандсан даа. -Захидал бичсэн эрдэмтдийг хуулийнхаа мєн чанарыг ойлгоогvй гэсэн хариултыг хэвлэлээр єгсєн. Хэн нь ойлгохгvй байгаа юм бэ? -Намхайжанцан зєвлєхтэй утсаар ярихад амарч байгаа, наймдугаар сараас наашгvй гэж хариулт єгч байсан юм. Тэгсэн атлаа биднийг хуулийнхаа мєн чанарыг ойлгоогvй гэж доромжлов. Єєрсдєє хуулиа уншаагvй, мэдэхгvй судлаагvй байж ингэж хэлж болохгvй шvv дээ. Єєрсдєє мэдэхгvй байсан гэдгээ ганцхан тоон дээр харуулсан. 7.5 хувь гээд ярьчихсан байсан. Тэр чинь 1997 оны хуулийн тоо шvv дээ. Ийм буруу мэдээлэл авч байгаа юм чинь манай дарга нар яаж зєв шийдвэр гаргах билээ дээ гэж тэр vед єєрийн эрхгvй бодогдож байгаа. -Оюутолгойтой байгуулах хєрєнгє оруулалтын гэрээн дээр ажлын хэсэг ажиллаж байгаа. Энэ талаар танд ямар мэдээлэл байна вэ? -Сар гаруйн ємнє бидэнтэй энэ ажлын хэсгийнхэн уулзсан. Сангийн яам, Vйлдвэр худалдаа, Хууль зvй, дотоод хэргийн яамдаас оролцсон эрээвэр хураавар бvрэлдэхvvнтэй. Энд уул уурхайн мэргэжлийн хvн гэж бараг алга. Цаана нь канадууд дэлхийн шилдэг мэргэжилтнvvдийг ажиллуулж байна шvv дээ. Энэ хоёрын хооронд их зєрvv байгаа биз дээ. Уг нь улс орны эрх ашгийн тєлєє гэж байгаа бол салбар салбараас шилдэг мэргэжилтнvvдээ цуглуулаад энэ дээр суулгах, ажиллуулах ёстой санагдаж байгаа юм. Оюутолгой ямар байх вэ гэдэг техник эдийн засгийн vндэслэл нь ирчихсэн. Vvнд манай гайгvй мэргэжилтнvvд дvгнэлт хийчихсэн байгаа. -Канадууд ер нь Оюу толгойд юу хийх гээд байна вэ. Тvvнд нь манай мэргэжилтнvvд ямар дvгнэлт єгєєд байгаа бол? -2007-2008 оноос бvтээгдэхvvн гаргаж эхэлнэ гэж тооцоолж байгаа юм билээ. Эхэн vедээ уурхайн дээд хэсгийг ил уурхайн аргаар ашиглан газар дээр нь баяжуулаад 24-25 хувийн агуулгатай зэсийн баяжмалыг автомашинаар Хятад руу зєєх хувилбар байна. Цаашдаа 2013-2014 он гэхэд жилд 40 сая тн хvдэр олборлоод тvvхийгээр нь Хятад руу зєєх гэх маягаар ургэлжилнэ гэж тооцоолж байгаа бололтой. Хэрвээ бид зэсийн vйлдвэр баигуулах юм бол жилд хоёр тэрбум долларын бvтээгдэхvvн гаргаж болно. Тvvхий эдээр нь гаргах юм бол тvvнээс долоо дахин бага ашигтай. "Айвенхоу майнз"-ын хямд зардлаар тvvхий эдийг нь аваад хилийн цаана боловсруулан єндєр ашиг олох бод-лого явж байна. Харин Монголын тєрийн бодлого тодорхойгvй, vvнийг чинь тодорхойлоод єгье гэхэд хариу єгєхгvй байгаа. -Монголд зэсийн vйлдвэр байгуулчихвал хоёр тэрбум долларын орлого олно гэлээ. Ийм vйлдвэр яаж байгуулах вэ гэдэг тооцоог та нарыг хийсэн гэж ойлгож болох уу? -Энэ тєслєєрєє бид Vндэсний хєгжлийн цогц бодлого боловсруулах тєслийн уралдаанд хvртэл оролцсон. Оюутолгой, Цагаан суварга, Эрдэнэтээс гарах тvvхий эдийг боловсруулж, жилд 300-400 мянган тн зэс боловсруулах vйлдвэрийг говьд байгуулах боломжтой. Vvнтэй уялдаад тємєр замын асуудал гарч ирнэ. Оюутолгойгоос Зvvнбаян хvртэл 300 гаруй км газар тємєр зам тавих шаардлагатай. Зэсийн vйлдвэр болоод Оюутолгойн эрчим хvчний хэрэгцээ асар их. Vvнийг шийдэх гарц нь Тавантолгой. Тэнд єндєр vнэтэй коксжих нvvрсний асар их нєєц бий. Тvvнийг тvшиглээд цахилгаан станц байгуулах техник эдийн засгийн тооцоо бvгд байна. Ингэвэл Оюутолгой, зэсийн vйлдвэрийн цахилгааны хэрэгцээг хангаад зогсохгvй Хятад руу экспортлох боломжтой. Vvнийг хийе гэхээр Тавантолгой нь хувь хvмvvсийн халаасанд байж байдаг. Тєр мэдэл байхгvй. 50 хvртэл хувийг авч чадах уу, vгvй юу гэдэг эргэлзээтэй. Тавантолгойн хєрєнгє оруулалт нэг тэрбум доллар гэхэд 500 сая долларыг тєлж байж тєр 50 хvртэл хувийг нь эзэмшинэ. Шивээ-Овоод тєрийн мэдэлд 5-6 жил хvрэхтэй vгvйтэй нь vлдсэн. Бусдыг нь бас лицензээр єгчихсєн. -Хэрвээ энэ тєсєл хэрэгжлээ гэхэд? -Vvнийг хийхийн тулд хуулиа єєрчлєх хэрэгтэй. Сарын дундаж цалинг 162 мянга гэж Ерєнхий саид сая хэлж байсан. Энэ хоёр, гурван ордыг зєв ашиглаж чадах юм бол бидний тооцоолсноор тєрийн болон тєсвийн байгууллагын ажиллагсдын цалинг 150 байтугай 500 долларт хэдхэн жилийн дотор хvргэж чадна. Тэтгэвэр тэтгэмжийг нэмлээ л гээд байгаа. Хэдээр нэмж байгаа билээ. Тав, аравхан мянган тєгрєгєєр хуурахгvй бодитой нэмэх боломж эндээс л гарч ирнэ. Ер нь хууль сайн болоод тєрийн бодлого зєв байвал тєрийн болон тєсвийн байгууллагын ажилтнууд удахгvй 500 долларын цалин авна гэдэгт би итгэлтэй байдаг. Ярилцсан Д.ОТГОНБАЯР

No comments:

Post a Comment