МИАТ ХК-ийн мэдээлэл

http://www.embassyofmongolia.co.uk/index.php?option=com_content&view=article&id=155%3A2012-04-07-20-11-54&catid=1%3Alatest-news&Itemid=50&lang=en
МИАТ ХК-ийн мэдээлэл


Written by Administrator   
Saturday, 07 April 2012 20:04
МИАТ ХК-ийн зүгээс зорчигчдын эрэлт хэрэгцээг хангах зорилгоор Европын хотуудаас Улаанбаатар хот руу МИАТ компани болон хамтран ажиллаж буй Air Berlin авиакомпанийн нислэгээр зорчих нөхцлийг бүрдүүлээд байна. Үүнд:
  1. МИАТ ХК нь зуны цагийн хуваарийн хугацаанд Европийн чиглэлд долоо хоногт 2-5 удаагийн нислэг үйлдэхээс ОХУ-ын Москва хотоор дамжин 2 удаа, 6-9 сарын хугацаанд ХБНГУ-ын Берлин хот руу 3 удаагийн шууд нислэг үйлдэнэ.
  2. ХБНГУ-ын “Aviareps” компанийг 2010 оны 11 дүгээр сараас эхлэн Ерөнхий борлуулагч агентаар томилсноор зорчигчид Европийн 10 улс дахь “Aviareps” компанийн салбаруудаар үйлчлүүлэн МИАТ компанийн билет худалдан авах бололцоотой болсон.
  3. Air Berlin авиакомпанитай байгуулсан гэрээний дагуу зорчигчид Европийн хотуудаас ХБНГУ-ын Берлин хотоор дамжин Улаанбаатар хот руу МИАТ компани болон Air Berlin авиакомпанийн хамтарсан тарифаар үйлчлүүлэн зорчих боломж бүрдсэн.
МИАТ ХК-ийн 2012 оны 03 сарын 25-наас 2012 оны 10 сарын 27-ныг дуустал мөрдөх Берлин чиглэлийн зуны нислэгийн цагийн хуваарь
Нөхцөл:
  1. Хавсралтаар хүргүүлж буй үнийн дүнд нисэх буудлын такс болон бусад хураамжууд багтаагүй болно.
  2. 2-12 хүртэл насны хүүхэд: Том хүний тарифын 67%, 0-2 хүртэл насны хүүхэд: Том хүний тарифын 10%-иар тооцно.
  3. Оюутны хөнгөлөлт хамаарахгүй.
  4. Дэлгэрэнгүй мэдээллийг МИАТ компанийн ХБНГУ-ын Берлин хот дахь Төлөөлөгчийн газар болон “Aviareps” компанийн салбаруудаас авна уу.
Эх үүсвэр: МИАТ-ын Коммер эрхэлсэн дэд захирал Б. Болор-Эрдэнийн 2012 оны 3 сарын 14-ний өдрийн 02/815 тоот албан бичиг


No comments:

Post a Comment