МИАТ компанийн хувьчлалын асуудлаар УИХ-д хандлаа

http://www.shuud.mn/%D0%BC%D0%B8%D0%B0%D1%82-%D0%BA%D0%BE%D0%BC%D0%BF%D0%B0%D0%BD%D0%B8%D0%B9%D0%BD-%D1%85%D1%83%D0%B2%D1%8C%D1%87%D0%BB%D0%B0%D0%BB%D1%8B%D0%BD-%D0%B0%D1%81%D1%83%D1%83%D0%B4%D0%BB%D0%B0%D0%B0%D1%80/
2012 оны 11-р сарын 06. 20:00

МИАТ компанийн хувьчлалын асуудлаар УИХ-д хандлаа

-Агаарын тээврийнхэн эрхэм гишүүдэд ил захидал илгээв-
 МИАТ компанийг хувьчлах асуудал гурван Засгийн газрын өнгөнд яригдсаар өнөөг хүрсэн. Саяхан УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос “Иргэний нисэхийн талаар төрөөс баримтлах бодлого” гэсэн баримт бичгийг эрхэм гишүүдэд танилцуулжээ. Түүнд МИАТ ХК-ийн 49 хувийг одоо үйл ажиллагаа явуулж буй хувийн агаарын тээвэрлэгчдэд хувьчлах шийдвэр гаргах тухай тус салбарын удирдлагуудад танилцуулсан байна.
МИАТ-ийг хувьчлах, төрийн оролцоог багасгах бодлого, санаачлагыг тус компанийн нисгэгч, инженер техникийн ажилтнууд дэмжиж байгаа ажээ. Гэхдээ олон жил ажил амьдралаа холбосны хувьд байр сууриа илэрхийлж, УИХ-аас гаргах иргэний нисэхийн бодлогын баримт бичигт нэмж оруулан, хувьчлалын арга механизмыг дэлгэрэнгүй тусгаж өгөхийг Монголын агаарын тээврийн нисгэгчдийн холбоо, Агаарын тээврийн инженер техникийн ажилтнуудын холбооноос хүсч ил захидал илгээсэн байна.
Тэдний саналд 1993 оноос хойш төрөөс нэг ч төгрөгийн мөнгөн дэмжлэг авалгүй агаарын тээврийн салбарын хөгжлийг өөрсдийн хүч хөдөлмөр, ур чадвар, мэдлэг мэргэжлээрээ үүрч ирсэн МИАТ-ийн хамт олонд компанийн 15-аас доошгүй хувийг ажилласан жилээс нь хамааруулан үнэгүй хувьчлах, мөн 34-өөс дээшгүй хувийг тус компанид хөрөнгө оруулах боломжтой бөгөөд МИАТ компанитай зах зээлийн өрсөлдөөнд шууд ордоггүй гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад худалдах буюу Монголын хөрөнгийн биржээр дамжуулан иргэд, хуулийн этгээдүүдэд нээлттэй худалдах замаар хувьчлахыг баталгаажуулж өгөхийг хүсчээ. Цаашилбал өөрсдийн бизнесээ үр ашигтай явуулж чадахгүй байгаа хувийн хэвшлийн агаарын тээвэрлэгчдэд МИАТ ХК-ийн 49 хувийг хувьчлах асуудлыг эргэн харж цуцлахыг санал болгосон байна.
Ер нь олон парламент, Засгийн газар дамжсан МИАТ компанийн хувьчлал болон иргэний нисэхийн салбарын бодлогын баримт бичгийг УИХ дахь улс төрийн бүх хүчин нэгдмэл санал, consensus ойлголцолд хүрч баталбал илүү үр дүнтэй гэж үзсэн байна.
МИАТ компанийг өдий хүртэл өргөжүүлэн тэлсэн тус хамт олныг хувьчлалын гадуур хувь хүртээлгүй орхиж, тэдний олон жилийн шударга хөдөлмөрөөрөө буй болгосон баялгийг зохиомол байдлаар үүсгэсэн ашиггүй үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлийн агаарын тээврийн компаниудад давуу эрхээр хувьчилбал Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуульд заасан шат дараатай эсэргүүцлийн арга хэмжээ авахаа эрхэм гишүүдийн сонорт уламжилсан байна.

  1. Сэнгээ бичсэн нь:
    МИАТ-ынхан гэж жолооч цэвэрлэгчээсээ авахуулаад толгой дараалан хулгай хийж амьдардаг ажил хийхээсээ илүү хов жив хулгай зэлгий биеийн амрыг харж сурсан дуракууд одоо хувьчлах цаг нь болсоон төрийн өмчийг арай л гамгүй хусаж сурсан нөхдүүд бас юун үнэгүй хувьцаа битгий хуц…
  2. Anonymous бичсэн нь:
    Санадаг л санаа
  3. nisgegch бичсэн нь:
    MIAT-iinhan huvichlald belen. Gehdee oorsdiinhoo hols hucheer uusgen bii bolgoson horongiinhoo 49 huviig zalitai humuust ogohguig l hicheej baina. Horongiin birjeer huvitsaagaa zaruulahiig husch baina. Hols hucheeree bii bolgoson horongonoosoo ochuuhen hesgiig ni oorsdodoo avch uldehiig l husch baina. Hamgiin oirhon jishee bol TDBank shuu dee. Tedniig huvichlahad ajillagsdad ni huvitsaa ogson l biz dee.
  4. unshigch бичсэн нь:
    MIAT ni huvitsaat kompani gej yavdag bogood neg bur ni 100 togrognii unetei 55 saya huvitsaa gargasan gegddeg. Herev zasgiin gazriin agaariin teevriin talaar barimtlah bodlogod zaasnii daguu 49 huviig consorcium uusgesen gegdeh EZNIS, MOngolian Airlines nart ogohoor shiidvel deerhi kompaniud 950 myangan dollar tus burdee gargaad l avch orhino amarhan baigaa biz dee. MIAT bol ard tumnii omch, tend ajillaj baigaa ajilchdiinh ni omch. Lu. Bold, Nyamtaishir, Horolsuren nariin omch bish. Tiimees l tend ajillaj baigaa ajilchid ni duugarch baigaa yum. Mongolian airlines groupiig ongots ch baihgui baihad X.Battulga shahaj baigaad gerchilgee oguulj baisniig Nisehiinhen bugdeeree medej baigaa. Ene ni tsaashaa yaj urgeljilj baigaag ta buhen minii deer bichsenees haraarai.
  5. Boogii бичсэн нь:
    MIAT huvichilah ni zovoo. ulsynh bolohoor ashigui ajilaad avligachidyg davruulaad baina shuu dee? 49% huvid ogoh ni zov. tegehdee hunee olj ogoh heregtei shuu dee?
  6. инженер бичсэн нь:
    Хаха Mongolian Airlines Group-н хорчин Хоролсүрэн, Ард нь байгаа Лу. Болд болон бусдад том цохилт өгсөн байна. Сайн байна нисгэгч, инженерүүдээ ээ.
  7. Anonymous бичсэн нь:
    ЮУН ҮНЭГҮЙ АВАХ 15 ХУВЬ БЭ. ҮНЭГҮЙ ЮМАНД НУГАСГҮЙ ЮМАА ХЭ ХЭ
  8. Anonymous бичсэн нь:
    ЮУН БАЯЛАГ БИЛЭЭ ?. НЭГ Ч ОНГОЦ БАЙХГҮЙ БИЗ ДЭЭ. ТАВАН ТЭР БУМЫН ӨР Л БАЙГАА ГЭСЭН БИЗ ДЭЭ
    • MONGOL KHUN бичсэн нь:
      МИАТ-ын хувьчлалд Иргэний нисэхэд 1985-1999 оны хооронд ажиллаж байсан хүмүүст үнэгүй 15 -с доошгүй хувийг хувьчлах нь МАШ ЗҮЙТЭЙ шүү. Иймээс МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР, ХУВЬЧЛАЛЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН ХОЛБОГДОХ ХАРИУЦЛАГАТАН ЗААВАЛ АВЧ ҮЗЭЖ ШИЙДВЭРЛЭХ НЬ ШУДАРГА ЁСОНД НИЙЦЭНЭ ШҮҮ.
  9. Anonymous бичсэн нь:
    ЭНЭ ОДОО ЮУ ВЭ ???
  10. miat бичсэн нь:
    huvchlal geed huvaaj ideh gej bna muu luivarchinguud

No comments:

Post a Comment