Д. Сугар МИАТ-ын мєнгийг суйлах ажлаа эхэлжээ

Д. Сугар МИАТ-ын мєнгийг суйлах ажлаа эхэлжээ
 http://www.olloo.mn/modules.php?name=News&file=article&sid=55393
2007-05-01 10:07:42 , Мэдээний дугаар: #55393
- Тус компанийн мєнгєнд Д.Сугар бvр бугуйгаа дvрэхээр улайрч байна -
Монголын авиа компанийн тєлєєх ашиг сонирхлын єрсєлдєєн тєрийн томчуудын дунд єрнєсєєр ирсэн. Vе vеийн турш шvv. Харин єдгєє иргэний агаарын тээврийн vйлчилгээ эрхлэгч "МИАТ' компанийн толгойд Б.Эрдэнэбилэг гэгч хvн ширээ сандал тєвхнvvлээд буй. Тvvний ард мєнєєх гайхал гэгчээр Тєрийн ємчийн хорооны дарга Д.Сугарын эрх ашиг, зангараг бий гэлцдэг. Vнэний ортой л vг. Б.Эрдэнэбилэгийг нойтон турээсийн шуугианы дундуур "МИАТ" компанийн захирлын суудал руу гулсуулсан нь мань Д.Сугар. Нєгєєтэйгvvр, тэдэнд нэг нутгийнх гэж тал тохой татах шалтаг захаас аваад мундахгvй.



Гэвч ханцуй дотроо сугадалцсан энэхvv байдал нь дээлийнхээ євєр тvрий дэх улсын хєрєнгєнєєс єгєє аваа, хонжоо хольцоо хийлцах таатай боломжийг олгов бололтой. Шуудхан хэлэхэд, тэд "МИАТ"-ыг хувааж идэх ажилдаа оржээ. Тус компани vйл ажиллагаанаасаа олон сая ам.долларын алдагдал хvлээгээд эхэлчихэж. Тухайлбал, гадаад тєлєєлєгчдийнхєє зардлыг-2.5 сая ам.доллараар хэтрvvлсэн. Зєвхєн vvгээр ч зогсохгvй л дээ. Дор дурьдах баримтуудаар ч "МИАТ"-ын халааснаас алдагдсан мєнгєний тоо хэмжээ тодорхойлогдохгvй байж мэдэх.

Эдгзэр нь мэдээж удирдлагуудын буруугаас vvдэлтэй. Д. Сугар, Б.Эрдэнэбилэг нар "МИАТ" компанийн Vйлчилгээ хариуцсан дэд захирал асан Хоролсvрэнтэй нийлж энэ бvхний орц, найрлагыг тохируулжээ гэвэл хилсдvvлсэн болохгvй. Тэд гурвуулаа Євєрхангайнх. Хоролсvрэн нь "МАТ" гэдэг хувийн компанитай. Гэтэл хамгийн хачирхалтай нь, "МИАТ" компанийн бvх каргог энэхvv компани зуун хувь гэрээтэйгээр авсан. Тєрийн компанийн vйлчилгээг хувийн компани гэрээлэн авах нь байж болох юм гэхэд бvхнийг эрх мэдэн ємчилж ер нь таарах уу. Гэтэл тvvнийгээ барцад, балаг багатай аваад явж ч чадсангvй. Тус компанийн "МИАТ-тай хийсэн гэраэнд Гєрманаас нэг кг ачааг 1.5 ам.доллараар зєєвєрлєнє гэж заасан атлаа дєрвєн еврогоор, Солонгосоос 1.3 ам.доллар хэмээн хэрээлээд гурван ам.доллараар ачдаг гэнэ. Ийнхvv тєрийн компанийн ємнvvр хєндєлсєн ашиг сааж, иргэдийн хэтэвчнээс "МИАТ"-ийн нэраэр єч тєчнєєн мєнгє илvv завшиж байна.

Тvvгээр ч зогсохгvй, Хоролсvрэн нарын буруугаас болж, Монголын тєр нэг сая орчим ам.доллараа алдчихаад буй ажээ. Юу гэвэл, Улаанбаатар-Миланы нислэгийн бvх гэрээг Хоролсvрэн дэд захирал байхдаа хийсэн. Ингэхдээ мєнгийг нь урьдчилаад тєлчихжээ. Гэтэл байгуулсан гэрээ хэсэг хугацааны дараа ашиггvй болох нь тогтоогдож, "МИАТ" компаниас гарсан 950 мянга орчим ам.доллар Монголын
талд эргэж олдохооргvй болов. Учир нь анх гэрээ байгуулахдаа "Урьдчилан тєлсєн мєнгийг буцаан олгохгvй" гэсэн заалт тусгаж, тvvнд нь мєнєєх Хоролсvрэн гарын хэв, "МИАТ"-ын тамга хоёроо палийтэл нь тамгалж орхисноос тэр.

Хоролсvрэн, Д.Сугар нарын хэлхээтэй мэт нэр холбогдох єєр баримт хийгээд балагтай хэргийн ул мєр цєєнгvй юм билээ. "Агро сервис" гэж 30 гаруй рнгрцтой улсын томоохон компани байв даа. Агаарын зураг авалт хийх, хортой мэрэгчдийг устгах зэрэг ажил эрхэлдэг ганц компани. Тэгвэл энэхvv компанийг Тєрийн ємчийн хорооны дарга Д.Сугар 530 гаруй сая тєгрєгєєр Хоролсvрэнд хувьчилсан аж. Гэтэл тус компанид ажилладаг зарим хvний яриагаар бол 4-5 онгоцынх нь тємрийг эарахад л 530 саяын vнийг элбэг барих байсан гэнэ.

Єєрєєр хэлбэл Д.Сугар тєрийн vнэтэй бvхнийг vнэгvйдvvлэн, єєрийн хань хамсаатныхаа гудсан доор гулсуулчихдаг ов мэхэндээ туйлын гаршиж буй янзтай. Ер нь албан тушаал болоод тєрийн хєрєнгийг хийцлэхдээ Д.Сугар дархан суйлаа мэхтэй болоодохжээ. Тєрийн ємчийн аль нэг байгууллагад халаа сэлгээ хийгдэхэд тэнд Д.Сугарын дархан суйлаа зоолттой. Нэгийг нь унагаж, нєгєєг нь давуулахдаа дадсан гэж жигтэйхэн. Гэхдээ дандаа Євєрхангайн, эсвэл Д.Сугарын дэвжээний "бєхчvvд" даваад байдаг нь онцгvй л дээ. "Богдын бєх давсан" гэдэг шиг сонирхолгvй.

Цаашдаа тарих балаг нь ч гэж тамтаггvй юм гарна. Наанадаж тєрийн хєрєнгийг хувийн данх руу цай шиг хийцлээд єгдгийн нэгээхэн жишээ дээр єгvvлсэн "МИАТ"-ын эргэн тойронд єрнєж буй хэрэг юм. Сураг сонсвол, тус компанийн мєнгєнд хуруу дvрсэн Д.Сугар бvр бугуйгаа дvрэхээр улайрч байгаа дуулдав. Сvvлийн vед "МИАТ" компанид хамгийн их ашиг авчирдаг катерингийн vйлчилгээг хувьчилж авахаар шамдах болжээ. Катерингийн vйлчилгээ гэж онгоцны доторх хоол ундны vйлчилгээг хэлдэг аж. Энэ vйлчилгээг хувьдаа атгахын тулд Катерингийн захирал Мєнхбаяр, Онон нарыг халах санаархал явж байгаа гэх бєлгєє.

(Нийгмийн толь 100/192)
Д.Ирээдvй 

No comments:

Post a Comment