Огноо: 2012-01-24 17:34:46
Хэдийгээр “Mongolian airlines” группийн ард улстєрийн томчууд, гадны хєрєнгє оруулагчид бий гэдэг ч “МИАТ” ХК-тай єрсєлдєх, цаашлаад зах зээлийг нь булааж дампууруулах эхлэлийг тавьсан хvн нь ТЄХ-ны дарга асан Д.Сугар гэнэ.
“Mongolian airlines” группийг байгуулахад Засгийн газрын сайд, УИХ-ын гишvvн, гадны хєрєнгє оруулагчдын нэр нєлєє их байсан ч ТЄХ-ны дарга асан Д.Сугарын vvрэг маш их байсан гэнэ. Бvр тодруулбал хувь эзэмшдэг ч байж магадгvй аж.
Vvний нэг илрэл нь “Mongolian airlines” групп ТЄХ-ны тогтоолоор сvрдvvлэн Монгол Улсын хилийн бvсэд байрлах “МИАТ” ХК-ийн эзэмшлийн барилгыг нурааж, компанийнхаа барилгыг барьж буй явдал. “Mongolian airlines” группийнхэн “Чингис хаан” нисэх онгоцны буудлын хашаанд байсан “МИАТ” ХК-ийн ачаа, шуудан vйлчилгээний барилгыг нурааж, єєрсдийн карго буюу ачаа, шуудан vйлчилгээний барилгаа барьж эхлээд байна. “Чингис хаан” нисэх онгоцны буудал тєрийн тусгай хамгаалалт дор vйл ажиллагаа явуулдаг, Монгол Улсын онцгой чухал объектуудын нэг. Гэтэл нєлєє бvхий улстєрчдєєс бvрдсэн эзэдтэй хувийн нэгэн компани улсын онц чухал объект руу халдаж, хувьдаа барилга барьж байна.
“МИАТ” ХК-ийн энэхvv хуучин барилга 1976 онд ашиглалтад оржээ. Олон жил vйл ажиллагаа явуулсан барилга цагийн аясаар муудсан тул холбогдох байгууллагууд нь vйл ажиллагаа явуулахыг хориглож, 2008 онд акталсан аж. Энэ дагуу “МИАТ” ХК шинэ ачаа шуудангийн vйлчилгээний барилгатай болжээ.
Хачирхалтай нь “МИАТ” ХК-ийн хуучин ачаа шуудан vйлчилгээний барилгыг акталсных нь дараа нураах болон ємчлєлийн асуудлыг огт сєхєєгvй гэнэ. Гэтэл 2011 оны наймдугаар сард Тєрийн ємчийн хорооноос “МИАТ” ХК-ийн эзэмшлийн хуучин ачаа шуудан vйлчилгээний барилгыг нураах тухай гэнэтийн шийдвэр гаргажээ.
Хамгийн гол нь гурван жил шахам чимээ сураггvй байсан энэ асуудал “Mongolian airlines” группийг vйл ажиллагаа явуулж эхлэхээс ердєє гуравхан сарын ємнє єрнєж, хоёр ч эзэмшигчтэй болсон байна. Барилгыг нурааж эхлэх vед “МИАТ” ХК Тєрийн ємчийн хорооноос хуучин барилгыг нураахыг шийдвэрлэсэн албан ёсны тогтоол шаардахад 2008 оны наймдугаар сард акталсан хуучин тогтоолоо ирvvлжээ. ТЄХ-ноос ирvvлсэн тогтоолд “МИАТ” ХК-ийн ємч хэмээн бvртгэж байсан хуучин ачаа шуудан vйлчилгээний барилгыг Иргэний нисэхийн Ерєнхий газрын ємч хэмээн тэмдэглэсэн байж. Иймээс ТЄХ-ны дарга Д.Сугар хувийнхаа ємчийг захиран зарцуулж байгаа аятай тогтоол ирvvлжээ.
Харин хуучин ачаа шуудан vйлчилгээний барилга “МИАТ” ХК-ийг vvсэн байгуулагдсан цагаас хойш тус компанийн ємч хэмээн бvртгэгдсээр ирсэн гэдгийг удирдах албан тушаалтнууд нь баталж байв. ТЄХ-ны дарга Д.Сугар гэнэтийн шийдвэр гаргаж, барилгыг нурааж эхэлснээр ачаа шуудан vйлчилгээний хуучин барилга ИНЕГ, “МИАТ” ХК-ийн хоёулангийнх нь нэр дээр бvртгэлтэй болж таарсан. Хэдийгээр энэ барилга хоёр газар бvртгэлтэй боловч ямар ч байсан тєрийн ємч гэдэг нь тодорхой байгаа юм.
Гэтэл нэг объект хоёр байгууллагын нэр дээр бvртгэгдсэн энэ байдлыг овжин ашигласан “Mongolian airlines” групп ТЄХ-гоор дамжуулан тєрийн мэдэлд байсан хуучин барилгыг авч, газар дээр нь єєрсдийн ачаа шуудан vйлчилгээний барилга барьж байна. Єєрєєр хэлбэл Монгол Улсын хилийн бvс гэгддэг онцгой чухал объект дотор гадны хєрєнгє оруулагчтай “Mongolian airlines” групп гэдэг хувийн компанийн барилга баригдаж байгаа юм.
“МИАТ” ХК-иас хуучин ачаа шуудан vйлчилгээний байгууламжийг ИНЕГ, “МИАТ” ХК хоёрын хэн нь албан ёсоор эзэмшдэг болохыг тогтоолгохоор ТЄХ-нд дахин албан бичиг илгээжээ. Одоогоор хариу ирvvлээгvй байгаа аж. Харин энэхvv албан бичгийн хариуг хvлээж суух хооронд “Mongolian airlines” групп аль хэдийнэ каргоны барилгаа бариад дуусчих бололтой.
Ерєнхийдєє энэ хэргийн тухайд ТЄХ-ны дарга асан Д.Сугар ажлаа єгєхєєсєє ємнє тєрийн ємчийн байгууламжийг нурааж, газрыг нь нутгийн дvv Ч.Хоролсvрэндээ бэлэглэчихсэн гэдэг юм билээ. “Mongolian airlines” группийн ерєнхий захирал Ч.Хоролсvрэн, ТЄХ-ны дарга асан Ч.Сугар нар Євєрхангай аймгаас гаралтай, нэг нутгийнхан. Энэ ч утгаараа Д.Сугар 2005 онд “МИАТ” ХК-ийн ТУЗ-ийн дарга гэх нєлєє бvхий албан тушаалыг хашиж байх vедээ “Mongolian air trans” ХХК-ийн гvйцэтгэх захирал Ч.Хоролсvрэнг “МИАТ” ХК-ийн коммерын асуудал эрхэлсэн дэд захирал болгосон байдаг. Тухайн vед Ч.Хоролсvрэнгийн “Mongolian air trans” ХХК нь “МИАТ” ХК-ийн ачааны борлуулагч агент байжээ.
Ч.Хоролсvрэнг энэхvv албан тушаалд томилсны дараа Vндэсний аудитын газраас “МИАТ” ХК-д аудитын шалгалт хийж, гэрээт агентын гvйцэтгэх захирлыг “МИАТ” ХК-ийн удирдах албан тушаалд томилсноос болж тус компанид нэлээд хэмжээний хохирол учирсан болохыг тогтоож байв. Гэвч ТУЗ-ийн дарга Д.Сугарын єєдєєс vг хэлж зvрхлээгvй дарга нар нь Ч.Хоролсvрэнд ямар ч хариуцлага тооцож чадаагvй байна.
Vндэсний аудитын шалгалтын дараа Ч.Хоролсvрэн ажлаасаа халагдах ёстой байтал эсрэгээрээ улам томорч эхэлсэн. Тэрбээр удалгvй 4500 еврогийн цалинтай, Европын бvсийг хариуцсан захирал болов. Улмаар “МИАТ” ХК-ийн vйлчилгээ хариуцсан дэд захирал, санхvv хариуцсан захирал, “МИАТ”-ийн Токио дахь тєлєєлєгчийн газрын ерєнхий менежер, тэргvvн дэд захирал гээд гvйцэтгэх захирлаас бусад бvхий л албан тушаалыг хашиж байлаа.
Нэг ёсондоо Ч.Хоролсvрэн Д.Сугарыг ТЄХ-ны дарга байх хугацаанд дураараа дургисан. Vvнийг Ч.Хоролсvрэнтэй хамт ажиллаж байсан хvмvvс ч хэлдэг. Тэрбээр зvгээр ч нэг албан тушаал солилгvй, бас бус тєрийн хєрєнгє шамшигдуулсан гэх хэрэгт нэр хутгалдаж байсан юм билээ.
Ямартай ч “МИАТ” ХК-ийг тал талаас нь хэмлэж, дампууруулах vйл ажиллагаанд УИХ-ын гишvvн Х.Баттулга, Л.Болд, “МАК” ХХК-ийн захирал Б.Нямтайшир нараас гадна ТЄХ-ны дарга асан Д.Сугар ч нэлээд гvн хутгалдсан бололтой.
No comments:
Post a Comment