Д.Сугар АТГ-т шалгуулж байна
2011 оны 8 сарын 10
Юутай ч түүнийг шалгаж байгаа тухайг Авлигтай тэмцэх газрын хэвлэлийн төлөөлөгч баталсан. Мөрдөн байцаах ажиллагааны нууц учир Төрийн өмчийн хорооны даргыг ямар үндэслэлээр шалгаж байгааг олон нийтэд ил тод мэдээлэх боломжгүй гэж байсан. Харин энэ өдрүүдэд Д.Сугар дарга “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Таван толгойн ордын баруун цанхи дээр ажиллах стратегийн хөрөнгө оруулагчийг тодруулах олон улсын сонгон шалгаруулалтын дүнг гаргах гээд завгүй явна.
Нэгэн хэвлэлд бичсэнээр “Эрдэнэт” үйлдвэрт нийлүүлэх бараа, бүтээгдэхүүнийг гадаадын компаниар гүйцэтгүүлж их хэмжээний ашиг олох боломж олгосон гэдэгт буруутаж байгаа сурагтай. Д.Сугар даргыг шалгах болсон мэдээллийг улс төр, бизнесийн бүлгийн захиалгат хэмээн хардах нэгэн байгаа бол Тавантолгой төсөл дээр нэлээд юм “цохиж” яваа гэх хардах хүмүүс ч байна. Хамгийн сүүлд Өвөрхангайн наадамд очихдоо онгоц хөлөглөж, зуу зуун ам.доллар тараасан шуугиан түүнийг төрөөс төрсөн тэрбумтны нэг хэмээн цоллуулах дуулиан боллоо.
Б.СҮРЭН
No comments:
Post a Comment