С.Авирмэд: Ц.Нямдорж дарга хуульд засвар хийж, ашигт малтмалын ордыг зvй зохистой ашиглах бодлогыг алдагдуулсан

http://archive.olloo.mn/modules.php?name=News&file=print&sid=44905
Огноо: 2007-01-13 12:09:04

УИХ Ашигт малтмалын тухай хууль баталсан. Гэвч нэгэнт батлагдсан хуульд редакци хийж, тэндээс єгvvлбэр танасан гэж УИХ-ын зарим гишvvн vзэж байна. Vнэн хэрэгтээ зєвхєн ганц єгvvлбэр биш, бvхэл бvтэн бvлэг єєрчлєгдсєн байжээ. Эдийн засгийн шинжлэх ухааны доктор, уурхайн инженер, геологич С.Авирмэдтэй уулзаж ярилцлаа.


-Ашигт малтмалын тухай хуульд редакци хийх явцад чухам ямар зvйл заалтыг яаж єєрчилсєн юм бол?
-Энэ хууль УИХ-аар 2006 оны долдугаар сарын наймны єдєр батлагдсан. Их Хурлын дэгийн тухай хуулиар аливаа батлагдсан хуулийг гурав хоногийн дотор ёсчилдог гэж би сонссон. Гэтэл Ашигт малтмалын хуулийг баталснаас нь хойш cap гарангийн дараа буюу 2006 оны наймдугаар сарын 15-нд УИХ-ын дарга гарын vсгээ зурж ёсчилсон байдаг юм. Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн хувилбар vvнээс хойш сарын дараа Ерєнхийлєгчид очсон. Бид яг тэр хувилбарыг олж авсан юм. Гэтэл “Айвенхоу майнз” компани хуулийг ёсчлоогvй байхад олоод авчихсан, бvр мэдэгдэл хvртэл гаргаж байсан. Хууль батлагдсанаас хойш хоёр хоногийн дараа, 2006 оны долдугаар сарын 10-нд шvv дээ. “Айвенхоу майнз”-ын энэ мэдэгдлийг дэлхий даяар цацсан. “Монгол Улсад Ашигт малтмалын тухай хууль батлагдсанаар эдийн засгийн таатай орчин бvрдлээ. Гадаадын хєрєнгє оруулахад боломжийн боллоо” гэсэн утгатай мэдэгдэл байсан санагдана. Гэтэл бид, єєрєєр хэлбэл, хуулийн тєсєл боловсруулахад зєвлєхєєр оролцож байсан тєрийн бус байгууллага, эрдэмтэн мэргэд наймдугаар сарын тавнаас хойш яг ёсчилж баталсан хуулийг олж харсан. Гэтэл яасан гэж санана. Ашигт малтмалын хууль маань УИХ-аар батлагдсанаасаа тэс єєр болчихсон байсан. Хуулийн утга агуулга, зарчмыг єєрчилсєн байсан. УИХ-ын дарга Ц.Нямдорж зєвхєн найруулгын шинжтэй єєрчлєлт хийсэн гэдэг. Гэтэл vгvй юм. Монгол Улсын газрын хэвлийн эрдэс баялаг гэдэг бол тєрийн ємч. Монгол Улсын ардтvмний мэдэлд байна гэж Vндсэн хуулийн 6.1, 6.2-т заасан байдаг. Гэтэл Ц.Нямдорж дарга хуульд єєрчлєлт хийсэн. Тvvнээс ємнє хоёр, гурван ч єєрчлєлт энэ хуульд оруулсан байдаг юм билээ. Харин хэн хийсэн бэ гэдэгтодорхой бус. Тэр єєрчлєлтvvд дунд “Монгол Улсын газрын хэвлийн баялаг бол тухайн ордыгэзэмшигчийн ємч мєн” гэсэн заалтыг хуульд оруулчихсан. Энэ єєрчлєлтийг зєвхєн Ц.Нямдорж дарга хийв vv. Тvvний туслахууд уу. Хэн бэ гэдгийг нь бид тодруулж чадаагvй. “Ашигт малтмалын ордын хайгуулын тусгай зєвшєєрєл эзэмшигч” гэж хуульчилсан, Энэ бол зарчмын том єєрчлєлт. Дээр нь ашигт малтмалын тухай хуулийн нэгдvгээр зvйлийн эхэнд “…тvvнийг ашиглах болон хайгуулын талбай, уурхайн эдэлбэрийн орчныг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулна”гэж Их Хурлын гишvvд баталсан. Гэтэл “Хамгаалах” гэдэг vгийг нь авчихсан байна. Vvнийг Ц.Нямдорж дарга авсан. Монгол Улсын байгаль орчныг хамгаалах гэдэг бол маш том асуудал. “Хамгаалах” гэдэг vгийг дарна гэдэг нь агуулга болон зарчмыг єєрчилж байгаа юм. Єєрєєр хэлбэл, УИХ-аар баталсан хуулийг єєрчилсєн гэсэн vг. Хоёрдугаарт, УИХ-ын гишvvдийн баталсан уг хуулийн есдvгээр бvлгийг тэр чигээр нь хассан байдаг. 27 зvйл заалттай бvхэл бvтэн бvлэг шvv дээ. Тvvний оронд 24 шинэ зvйл заалт оруулсан. Тэр нь УИХ-аар батлагдаагvй. Ерєєсєє энэ хуулийн бvх зvйл заалт єєрчлєгдсєн. Vнэн хэрэгтээ Лицензийн хууль гэж ард тvмний ярьдаг 1997 оны хууль тэр чигээрээ vлдсэн.

-Энэ хуулийг ингэж єєрчилснєєр ямар хортой ур дагавар гарах вэ?
-Монгол Улсын vндэсний баялгыг эзэнгvй болгочихсон гэсэн vг. Vндэсний баялгыг тєр ард тvмний мэдлээс гаргах шахсан гэсэн vг л дээ. Vvнийг хуулийн хvрээнд тодорхой жишээгээр тайлбарлах юм бол улсын тєсвийн хєрєнгєєр хайгуул хийсэн ашигт малтмалын ордууд буюу Тавантолгой, Бvрэнхаан, Эрдэнэт, Багануур гэх мэт 700-гаад ордыг эзэнгvйдvvлсэн. Хэн нэгэн гадны баян хvний эрх мэдлээр ашиглах нєхцєлийг бvрдvvлчихсэн. Єєрєєр хэлбэл, Монгол Улс энэ орд газрынхаа зєвхєн 50 хvртэл хувийг л авч болно гэсэн vг. Улсын тєсвийн хєрєнгєєр бус єєр эх vvсвэрээр геологи хайгуул хийсэн орд газруудыг ашиглахдаа тухайн ордын хувьцааны 34 хvртэл хувийг ашиглаж болно гэсэн. Энэ бол ноцтой зарчмын алдаа. Vндсэн хуулийн 6.1, 6.2 буюу “Газрын хэвлийн баялаг тєр, ард тvмний мэдэлд байна” гэсэн заалт зєрчигдєж байна гэсэн vг. Ц.Нямдорж даргын єєрийнх нь шууд хийсэн алдаа бол ашигт малтмалын ордыг зvй зохистой ашиглах бодлогыг алдагдуулсан. Ашигт малтмалын ордыг ашиглах, ємчєє хамгаалах гэдэг энэ хэсгийг дараад хаячихсан. Ингэснээр эзэнгvйдэх аюул нvvрлэж байгаа юм.

-Ц.Нямдорж даргын энэ vйлдэл Ашигт малтмалын тухай хуулийг боловсруулахад оролцсон эрдэмтэн мэргэд, хууль баталсан УИХ-ын гишvvдийг дорд vзсэн, доромжилсон vйлдэл боллоо гэж яриад байгаа?
-Хууль батлагдсанаас хойш УИХ-ын гишvvд, УИХ-ын дэд дарга, єндєр албан тушаалтнууд яг ийм мессежийг нийгэмд цацаж байгаа. Энэ хуулийг батлахад тєрийн бус байгууллагууд, иргэний тєлєєлєл, эрдэмтдийг оролцуулсан. Тvvн дотор намайг, мєн Хурц, Бямба гээд докторуудыг бvгдийг оролцуулсан гэж Ц.Нямдорж дарга ярьдаг. Vнэхээр Ц.Нямдорж дарга єєрийнхєє захирамжаар биднийг оруулсан л даа. Гэхдээ 2006 оны дєрєвдvгээр сараас долдугаар cap хvртэл хуулийг хэлэлцэх vйл ажиллагаанд оролцуулаагvй. Бид ердєє зургаахан цаг ажилласан байдаг. Энэ бол хэсэг бvлэг гадныхны оролцоотой гарсан хууль. Vvнийг Ц.Нямдорж дарга єєгшvvлсэн.

-Зургаан цаг гэв vv?
-Тийм ээ. Энэ бол бидний санал бодлоо илэрхийлэх боломж олдсон цаг. Бид энэ хуулийн тєслийн нэг хувилбарыг талийгаач О.Энхсайхан гишvvний удирдлага дор боловсруулж, 2005 оны 12 дугаар сарын 28-нд єргєн барьсан. Энэхуулийг УИХ-ын гишvvд, Ц.Нямдорж даргын томилсон ажлын хэсэг ерєєсєє авч хэлэлцээгvй vндсэндээ хав дарсан. Хайгуул ашиглалтын лиценз эзэмшигч гадаадынхан болоод Монголын баячуудын эрх ашгийг хамгаалсан хууль болсон. 2000 оноос эхлээд бидний хэсэг эрдэмтэд тєвийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон удаа хэлж ярьсан. Vvнийг ч авч хэлэлцээгvй. Гадаадын хєрєнгє оруулагчдыг дэмжих нэрийдлээр гадныхны эрх ашгийг хамгаалсан, Монгол Улс, Монголын ард тvмний эрх ашгийг хєсєрдvvлсэн vзэл баримтлалаар хийсэн буюу vзэл баримтлалгvй хууль болсон гэж vзэж байгаа. Энэ хуулийг УИХ-ын гишvvн барилгын инженер Ц.Дамиран нарын хvмvvс гардаж хийсэн. Ер нь хуулийн хоёр тєсєл орж ирсэн. Нэгдvгээр тєсєл нь 1992 оны тєсєл буюу Vйлдвэр худалдааны сайд Б.Жаргалсайханы тєсєл. Хоёрдугаар тєсєл нь бидний тєсєл. Гурав, дєрєв, тавдугаар тєсєл гэж бий. Энэ бол УИХ-ын 19 гишvvн, бас бус тав зургаан гишvvний санаачилсан тєслvvд. 1997 оны Лицензийн хуулийн тєслийг тэр чигт нь найруулаад л Ашигт малтмалын тухай хууль болгочихсон гэсэн vг vv?
-Тэгж хэлвэл Ц.Нямдорж дарга эмзэглэх байх. Уурлаж, бухимдаж ч магадгvй. Vнэн хэрэгтээ яг л тийм юм болсон. Ц.Нямдорж дарга vvнийгээ єєрєє мэдээгvй байж магадгvй.

-Хууль нэгэнт батлагдчихсан. Мєрдєгдєєд эхэлчихсэн одоо яах ёстой вэ?
-”Айвенхоу майнз” зэрэг гадаадын хєрєнгє оруулагчдын тєлєєлєгчид шинэ хуулийн дагуу гэрээгээ байгуулах гээд ирчихсэн сурагтай. Тэгэхээр гэрээ хийж болохгvй. Бид Vндсэн хуулийн Цэцэд єргєдєл гаргачихсан байгаа. Хэрвээ Цэц энэ єргєдлийг хvлээж авахгvй бол бид тэмцэнэ. Иргэний хєдєлгєєнvvд ч биднийг дэмжихээ илэрхийлж байгаа. Зvй нь энэ хуулийг хvчингvй болгох хэрэгтэй байна.

Ц.Мєнх 2007.01.13 Монголын мэдээ

No comments:

Post a Comment