Цэц Ц.Нямдоржийг юу гэж дvгнэв?

http://archive.olloo.mn/modules.php?name=News&file=print&sid=53521
Цэц Ц.Нямдоржийг юу гэж дvгнэв?

Огноо: 2007-04-14 12:54:36

Ц.Нямдорж Vндсэн хуулийн Цэцэд юу гэж мэдvvлэв
Монгол Улсын Их Хурлын дарга Ц.Нямдорж тайлбараа Vндсэн хуулийн цэцэд 2007 оны 2 дугаар сарын 08-ны єдрийн 1/902 дугаар албан бичгээр ирvvлжээ. Тэрээр тайлбартаа ийнхvv учирласан байна:


“1. Улсын Их Хурлын дарга Улсын Их Хурлын 2006 оны 14 дvгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны Дэг”-ийн 51.1, 51.2-т заасан бvрэн эрхийнхээ хvрээнд Улсын Их Хурлаас баталсан хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн эцсийн найруулгыг хянаж, Улсын Их Хуралд танилцуулсны vндсэн дээр ёсчилдог.
Ийнхvv эцсийн найруулгыг хянах явцад УИХ-ын дарга болон Тамгын газрын Ерєнхий нарийн бичгийн дарга хуулийн агуулга, бодлого, зарч-мыг алдагдуулахгvйгээр зєвхєн найрлага, vг хэллэг, дэс дараалал, бvтцийн шинжтэй засварыг хийх эрхтэй.

2. Нэр бvхий иргэдийн єргєдєлд дурдсан Авлигын эсрэг хууль, Ашигт малтмалын тухай хуулийн эцсийн найруулгыг Улсын Их Хурлын 2006 оны хаврын чуулган єндєрлєх vеэр нэгдсэн хуралдаанд танилцуулахад миний бие дээр дурдсан бvрэн эрхийнхээ хvрээнд эдгээр хуулийн эцсийн найруулгыг vргэлжлvvлэн хянаж засварлах шаардлагатайг мэдэгдсэний vндсэн дээр хуулийн агуулга, зарчим, бодлогыг єєрчлєхгvйгээр зохих засварыг хийж ёсчилсон болно.
Эдгээр хуулийн хувийн хэрэгт миний биечлэн засвар хийсэн тэмдэглэл байгааг Цэцэд хvргvvлсэн материалаас тодорхой танилцах боломжтой. Мєн Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнуудын засвар хийсэн тэмдэглэл ч тодорхой байгаа.

3. Дээр дурдсан хуулиудын эцсийн найруулгад засвар хийснээр нэр томъёог жигдэлсэн, хуулийн зvйл, заалтуудын хоорондын логик холбоо, уялдааг хангасан, vг хэллэгийн найруулгыг сайжруулсан, зvйлийн гарчигтай агуулгыг нийлvvлсэн, хоёрдмол санааг арилгасан, шаардлагатай зvйл, заалтын ишлэлийг татсан, бvтцийн хувьд ойлгомжтой, дэс дарааллыг нь цэгцтэй болгосон бєгєєд чингэхдээ хуулийн зохицуулалтын бодлогыг чанд хадгалж чадсан гэдэгт бvрэн итгэлтэй байна.
4. Дээрх хуулиудын найруулгыг Улсын Их Хурлын гишvvдэд урьдчилан тараасны vндсэн дээр Улсын Их Хурлын чуулганы 2007 оны 2 дугаар сарын 7-ны єдрийн нэгдсэн хуралдаанд дахин танилцуулсан бєгєєд Улсын Их Хурлын гишvvдээс хуулиудын талаар зарчмын шинжтэй санал гараагvй болно.
Иймд Vндсэн хуулийн цэцэд маргааныг хянан шийдвэрлэхдээ хуулийн тєслийн санаачлагчаас оруулсан бодлого, vзэл баримтлал, тєслийн хэлэлцvvлгийн явцад орсон єєрчлєлт, Улсын Их Хурлын холбогдох байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд хэлэлцсэн тэмдэглэл, эцсийн найруулгыг хийсэн баримт материалыг хянан vзэж, бодлого, зарчмыг хадгалсан байдлыг онцлон анхаарахыг хvсье.
Энэхvv маргааныг Цэцийн хуралдаанд хэлэлцэн шийдвэрлэхэд намайг тєлєєлєн оролцох итгэмжлэгдсэн тєлєєлєгчєєр Улсын Их Хурлын Тамгын газрын Ерєнхий нарийн бичгийн дарга Н.Лувсанжав, Нэгдvгээр нарийн бичгийн дарга Ж.Нарантуяа нарыг томилж байгаагаа vvгээр мэдэгдэж байна.
Єргєдєл гарсан иргэдээс Цэцийн илтгэгч гишvvнд болон Цэцэд гаргасан тодорхой vндэслэлvvдийн талаар тухай бvрт нь итгэмжлэгдсэн тєлєєлєгчид тайлбар єгєх болно” гэжээ.

УИХ-ын Тамгын газар Ц.Нямдоржийг юу гэж хамгаалав
Улсын Их Хурлын даргын итгэмжлэгдсэн тєлєєлєгч, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерєнхий нарийн бичгийн дарга Н.Лувсанжав, Нэгдvгээр нарийн бичгийн дарга Ж.Нарантуяа нар эрхэм Спикерийг зєвтгєж, 2007 оны 3 дугаар сарын 1-нд Vндсэн хуулийн цэцэд 3/197 дугаар албан бичгээр тайлбараа ирvvлсэн байна. Vvнд:
“1. Ашигт малтмалын тухай болон Авлигын эсрэг хуулийн эцсийн найруулгыг 2006 оны 7 дугаар сарын 20-нд Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанд танилцуулсан. Энэ єдрийн хуралдаанд хаврын чуулганаар баталсан 40 гаруй хууль, бусад шийдвэрийн эцсийн найруулгыг танилцуулсан бєгєєд цаг хугацааны хувьд олон том хуулийн эцсийн найруулгыг нэгэн зэрэг хийх боломжгvй байсан. Энэ байдлыг Улсын Их Хурлын дарга нэгдсэн хуралдаанд танилцуулж, эдгээр хууль, шийдвэрийн тєслийн эцсийн найруулгыг ажлын хэсгийн ахлагч, Байнгын хорооны дарга нартай зєвшилцсєний vндсэн дээр хийх эрх авсан.
УИХ-ын дарга УИХ-ын хуралдааны дэгийн 51.2-т заасан эрх болон 7 дугаар сарын 20-ны нэгдсэн хуралдаанаас олгосон эрхийн хvрээнд найрлага, vг хэллэг, бvтэц, дэс дарааллын шинжтэй засвар хийж Ашигт малтмалын хуулийн эцсийн найруулгыг Ажлын хэсгийн ахлагч Д.Одхvv, гишvvн Ц.Дамиран нарт, Авлигын эсрэг хуулийн эцсийн найруулгыг хууль санаачлагч Улсын Их Хурлын дэд дарга Д.Лvндээжанцан, Байнгын хорооны дарга Ц.Мєнх-Оргил нарт танилцуулж єєр саналгvй гэсэн тул ёсчилсон.

Ер нь хууль, шийдвэрийн эцсийн найруулга хийх, танилцуулах ажиллагааг хуулиар биш, Улсын Их Хурлын тогтоолоор баталсан чуулганы хуралдааны дэгээр зохицуулдаг бєгєєд энэхvv ажиллагаа нь хууль тогтоох vйл ажиллагааны техникийн горим тул энэ талаар гарах саналын зєрєлдєєн ньVндсэн хуулийн Цэцээр хянан шийдвэрлэгдэх маргаан биш, Улсын Их Хурал дотооддоо хэлэлцэж шийдвэрлэх асуудал юм. Иймд Vндсэн хуулийн цэц єєрт нь vл харьяалагдах асуудлыг хэлэлцэж аливаа шийдвэр гаргахгvй гэдэгт найдаж байна.
2. Авлигын эсрэг болон Ашигт малтмалын тухай хуульд Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгд зааснаар эхний ээлжийн засварыг Улсын Их Хурлын Тамгын газар (Ерєнхий нарийн бичгийн дарга) хийж, эцсийн хувилбарыг Улсын Их Хурлын даргад єгсєн. Энэхvv хувилбар дээр Улсын Их Хурлын дарга ажилласан. Иймд аль засварыг хэн хийснийг нарийвчлан ялгаж тогтоох шаардлагатай. Тухайлбал Тамгын газрын хийсэн засварыг Улсын Их Хурлын дарга хийсэн гэж vзэж Vндсэн хуулийн цэц шийдвэр гаргаж болохгvй гэж vзэж байна.

З. Эдгээр хуулиудад хийсэн засвар, найруулга нь Улсын Их Хурлаас хуулийг батлахдаа баримталсан агуулга, бодлого, зарчимтай зєрчилдсєн гэдгийг зєвхєн Улсын Их Хурал, тvvний гишvvд дvгнэх бvрэн эрхтэй. Авлигын эсрэг болон Ашигт малтмалын тухай хуулийг 2007 оны 2 дугаар сарын 7-ны єдєр Улсын Их Хуралд дахин танилцуулсан бєгєєд энэ vеэр дээрх хуулийн эцсийн найруулга (редакци)-ын талаар гишvvдээс нэг ч гомдол, санал гараагvй. Єєрєєр хэлбэл Улсын Их Хурал болон гишvvд хуулийн эцсийн найруулга Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэг, 7 дугаар сарын 20-нд олгосон эрхийн хvрээнд явагдсан, эдгээр хуулиудад агуулга, бодлого, зарчмын шинжтэй єєрчлєлт ороогvй гэдгийг эцэслэн хvлээн зєвшєєрсєн болно.

Тухайлбал, Ашигт малтмалын тухай хуульд нэг заалт орхигдон ёсчлогдсон тухай асуудлыг Улсын Их Хурал дахь Ардчилсан намын Зєвлєлєєс бичгээр Улсын Их Хуралд хандан тавьж, ийнхvv орхигдсон заалтыг хуульд нэмж оруулах санал тавьсныг Улсын Их Хурлын 2007 оны 1 дvгээр сарын 31-ний нэгдсэн хуралдаанд танилцуулж, Ашигт малтмалын тухай хуулийг ёсчилсон байдлаар нь орхигдсон заалтыг нэмж оруулан Улсын Их Хурлын гишvvдэд урьдчилан тараасны vндсэн дээр гишvvд судалж, тодорхой санал байвал дараагийн хуралдаанд авч vзэхээр шийдвэрлэсэн юм. Энэ vеэр мєн Хууль зvйн байнгын хорооны даргын саналаар Авлигын эсрэг хуулийг ч энэ маягаар авч ярихаар болсон.Vvний дагуу уг хуулиудыг Улсын Их Хурлын гишvvдэд 2007 оны 1 дvгээр сарын 31-нд хувилан тарааж, танилцуулан Улсын Их Хурлын 2007 оны 2 дугаар сарын 7-ны єдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн. Энэ vеэр Улсын Их Хурлын гишvvдээс эдгээр хуулийн талаар агуулга, бодлого, зарчмын шинжтэй засвар хийсэн тухай ямар нэг санал шvvмжлэл гараагvй болно.

4. Єргєдєл гаргагчаас Vндсэн хуулийн цэцэд нэмж гаргасан “Ашигт малтмалын хуульд Улсын Их Хурлын дарга Ц.Нямдоржийн хийсэн засвар ба тvvнээс vvдсэн vр дагавар” гэсэн нэртэй хvснэгтийн 1 дэх баганын 3-8 дахь мєрєнд бичсэн бvх заалтууд Улсын Их Хурлын гишvvдэд тараасан эцсийн найруулгын заалтаас єєр болсон байна. Хуулийн эцсийн хэлэлцvvлгийн тєсєл, эцсийн найруулгын тєслийн аль алинд нь ийм заалт байгаагvй бєгєєд зарим заал-тыг єргєдєл гаргагчид санаанаасаа зохион бичиж агуулгыг єєрчилжээ.
Тухайлбал, уг хуулийн 4 дэх мєрєнд “Тус хуулийн 19.2 Тєрийн захиргааны байгууллага энэ хуулийн 19.1-д заасан ажиллагааг гvйцэтгэсний vндсэн дээр єргєдлийг бvртгvvлснээс хойш ажлын 3 єдєрт дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана” гэжээ. Гэтэл эцсийн хэлэлцvvлэг болон эцсийн найруулгын тєсєлд “єргєдлийг бvртгvvлснээс хойш” гэсэн vг єгvvлбэр байхгvй байна.
Єєрєєр хэлбэл єргєдєл гаргагчид чухам ямар тєслvvдийг харьцуулан ийм зvйл бичсэнийг ойлгох аргагvй байна.

Иймд хуулийн зарим зvйл, заалт алга болсон, огт байхгvй зvйл нэмэгдсэн, зарчмын шинжтэй засвар оруулсан гэдгийг Цэцэд хvргvvлсэн vндсэн материалаас нягтлан vзэхийг хvсъе.
5. Єргєдєл гаргагчид Ашигт малтмалын тухай хуулийн 1 дvгээр зvйлээс “хайгуулын талбай болон уурхайн эдэлбэрийн орчныг хамгаалахтай” гэсэн заалтыг хассан гэжээ. Эдгээр vгvvдийг хассан нь vнэн бєгєєд энэ нь дараахь шалтгаантай юм. Vvнд:
а/ Хуулийн зорилтод ийм vгvvд оруулсан боловч хуулийн бусад зvйл, заалтад “хайгуулын талбай, уур-хайн эдэлбэрийн орчныг хамгаа-лахтай” холбогдсон ямар нэгэн зvйл, заалт, зохицуулалт байгаагvй тул хассан. Хуульд “уурхайг хаах vед тавигдах шаардлага” гэсэн 45 дугаар зvйл байгаа боловч энэ зvйлд “уурхайн эдэлбэр орчинг хамгаалах” тухай ямар ч заалт алга.

б/ “Хайгуулын талбай, уурхайн эдэлбэрийн орчныг хамгаалах” асуудал нь бvхэлдээ ашигт малтмал ашиглахтай холбоотойгоор гардаг олон тєрлийн эрх зvйн харилцааны єчvvхэн хэсэг байдаг тул тэдгээрийг хуулийн зорилт гэсэн зvйлд онцгойлон заавал оруулах шаардлагагvй, “ашиглах” гэсэн ойлголт дотроо багтаж зохицуулагддаг гэсэн утгаар нь vг хэллэгийн засвар хийсэн.
6. 1997 онд батлагдсан Улсын Их Хурлын хуралдааны дэгийн тухай хуулийн 40 дvгээр зvйлийн 13 дугаар хэсэг, Улсын Их Хурлын 2001 оны 6 дугаар сарын 21-ний 61 дvгээр тогтоолоор баталсан Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн 23.14-д “Эцсийн хэлэлцvvлгээр баталсан хууль, тогтоолын эцсийн найруулгыг хэлэлцvvлэг дууссанаас хойш ажлын 6 єдєрт багтаан Улсын Их Хуралд танилцуулна. Эцсийн найруулгыг танилцуулах ажлыг Ерєн-хий нарийн бичгийн дарга хариуцна” гэж тус тус заасан байсан бєгєєд энэхvv заалтын хvрээнд холбогдох засварууд байнга хийгдэж ирсэн.
Ийм найруулгын засвар урьд ємнє батлагдаж мєрдєж байсан бvх хуулиудад хийгдэж байсан бєгєєд vvнийг Улсын Их Хурлын архивт хадгалагдаж байгаа хууль, шийдвэрийн “хувийн хэрэг”-тэй танилцан магадлаж болно.

Єєрєєр хэлбэл найруулгын засвар зєвхєн энэ Их Хурал, Ц.Нямдорж даргын vед шинээр бий болсон зvйл биш, 1990 оноос хойшхи бvх Бага, Их Хурал, тэдгээрийг удирдаж байсан дарга нарын vед хийгдэж ирсэн, хууль тогтоох ажлын нэгэнт уламжлагдан тогтсон практик гэдгийг тэмдэглэж байна” гэжээ.

МОНГОЛ УЛСЫН VНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ЄМНЄЄС
VНДЭСЛЭЛ:

1.Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2006 оны 7 дугаар сарын 06-ны єдєр 93.0 хувийн саналаар баталж, 2006 оны 7 дугаар сарын 20-ны єдєр эцсийн найруулгыг Улсын Их Хуралд танилцуулсан Авлигын эсрэг Монгол Улсын хуульд 2006 оны 9 дvгээр сарын 08-ны єдєр, мєн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2006 оны 7 дугаар сарын 08-ны єдєр 83.7 хувийн саналаар баталж, 2006 оны 7 дугаар сарын 20-ны єдєр эцсийн найруулгыг Улсын Их Хуралд танилцуулсан Ашигт малтмалын тухай хуульд 2006 оны 8 дугаар сарын 05-ны єдєр тус тус агуулга, бодлого, зарчмын болон найруулга, vг хэллэг, дараалал, бvтцийн чанартай олон тооны засвар, єєрчлєлтийг Улсын Их Хурлын дарга Ц.Нямдорж хийсэн нь Улсын Их Хурлын чуулганы хуралдааны тэмдэглэл болон эдгээр хуулийн хувийн хэрэг дэх баримтууд, бусад нотлох баримтаар нотлогдож байна.
УИХ-ын дарга Ц.Нямдорж Улсын Их Хурлын тухай хуулийн 32 дугаар зvйлийн 32.1-ийн “Улсын Их Хурал …хуралдаанаар хуулийн тєсєл, …хэлэлцэх, …батлах, шийдвэр гаргахдаа Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийг баримтална”, мєн Улсын Их Хурлын 2006 оны 1 дvгээр сарын 27-ны єдрийн 14 дvгээр тогтоолоор баталсан Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн Тавин нэгдvгээр зvйлийн 51.4-ийн “Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн эцсийн найруулгыг энэ дэгийн 51.1.3-т заасны дагуу Улсын Их Хуралд танилцуулснаас хойш Улсын Их Хурлын дарга ажлын 3 єдрийн дотор тvvнд гарын vсэг зурж ёсчилно” гэсэн заалтыг тус тус зєрчсєн гэх vндэслэлтэй байна.

Ийнхvv Улсын Их Хурлын дарга Ц.Нямдорж Улсын Их Хурлын тухай хууль болон Улсын Их Хурлын тогтоолоор баталсан Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн холбогдох заалтыг зєрчсєнєєрєє Монгол Улсын Vндсэн хуулийн Нэгдvгээр зvйлийн 2 дахь хэсгийн “Ардчилсан ёс, шударга ёс, …хууль дээдлэх нь тєрийн vйл ажиллагааны vндсэн зарчим мєн”; Хорьдугаар зvйлийн “…хууль тогтоох эрх мэдлийг гагцхvv Улсын Их Хуралд хадгална”; Хорин тавдугаар зvйлийн 1 дэх хэсгийн 1-ийн “хууль батлах, нэмэлт, єєрчлєлт оруулах” нь Улсын Их Хурлын онцгой бvрэн эрхэд хадгалж шийдвэрлэх асуудал болох тухай заалтыг тус тус зєрчсєн байна.
Харин Улсын Их Хурлын дарга Ц.Нямдорж Vндсэн хуулийн 70 дугаар зvйлийн 1 дэх хэсгийн “Vндсэн хуульд… нийт байгууллага, иргэний vйл ажиллагаа бvрнээ нийцсэн байвал зохино” гэсэн заалтыг зєрчсєн гэх vндэслэл тогтоогдохгvй байна.
2.Ерєнхийлєгч, Улсын Их Хурлын дарга, Ерєнхий сайдыг огцруулах vндэслэл байгаа эсэх талаар дvгнэлт гаргах асуудлыг Vндсэн хуулийн цэц эрх бvхий байгууллага, албан тушаалтны хvсэлтээр хэлэлцэх тул єргєдєл гаргагч иргэдийн энэ талаар тавьсан хvсэлтийг шийдвэрлэх боломжгvй байна.
Монгол Улсын Vндсэн хуулийн Жаран зургадугаар зvйлийн 2 дахь хэсгийн 1, Vндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31 дvгээр зvйлийн 2 дахь хэсгийн заалтыг
удирдлага болгон

МОНГОЛ УЛСЫН VНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ЄМНЄЄС ДVГНЭЛТ ГАРГАХ нь:
1.Авлигын эсрэг хууль, Ашигт малтмалын тухай хуулийн эцсийн найруулгыг Улсын Их Хуралд танилцуулсны дараа агуулга, бодлого, зарчмын болон найруулга, vг хэллэг, дэс дараалал, бvтцийн чанартай олон засвар, єєрчлєлтийг хийснээрээ Улсын Их Хурлын дарга Ц.Нямдорж Монгол Улсын Vндсэн хуулийн Нэгдvгээр зvйлийн 2 дахь хэсгийн “Ардчилсан ёс, шударга ёс, …хууль дээдлэх нь тєрийн vйл ажиллагааны vндсэн зарчим мєн”; Хорьдугаар зvйлийн “…хууль тогтоох эрх мэдлийг гагцхvv Улсын Их Хуралд хадгална”; Хорин тавдугаар зvйлийн 1 дэх хэсгийн 1-ийн “хууль батлах, нэмэлт, єєрчлєлт оруулах нь Улсын Их Хурлын онцгой бvрэн эрхэд хадгалж шийдвэрлэх асуудал болох тухай заалтыг тус тус зєрчсєн байна.
2. Улсын Их Хурлын дарга Ц.Нямдорж Vндсэн хуулийн Далдугаар зvйлийн 1 дэх хэсгийн “Vндсэн хуульд… нийт байгууллага, иргэний vйл ажиллагаа бvрнээ нийцсэн байвал зохино” гэсэн заалтыг зєрчєєгvй байна.
3.Энэхvv дvгнэлтийг хvлээн авснаас хойш Vндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зvйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Улсын Их Хурлын хаврын чуулганы хуралдаан эхэлсэн єдрєєс хойш 15 хоногийн дотор хэлэлцэн, хэрхэн шийдвэрлэсэн тухай хариу ирvvлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай.
ДАРГАЛАГЧ: Ж.БЯМБАДОРЖ
ГИШVVД: Н.ЖАНЦАН, П.ОЧИРБАТ, Ж.БОЛДБААТАР, Ж.АМАРСАНАА, Ч.ДАШНЯМ, Д.НАРАНЧИМЭГ, Ц.САРАНТУЯА

Yг сонин 2007.04

No comments:

Post a Comment