С.Авирмэд: Эрдэнэтэд шалгалт оруулахыг олон хүн ярьж байгаа

http://news.gogo.mn/r/1269 2007 оны 5-р сарын 31 С.Авирмэд: Эрдэнэтэд шалгалт оруулахыг олон хүн ярьж байгаа Саяхан УИХ-ын гишүүд, иргэний хөдөлгөөний төлөөлөгчид оролцсон “Ашигт малтмалын ордоос ард түмэн хувь хүртэх ёстой” сэдвээр хийсэн уулзалт дээр эдийн засагч, геологич С.Авирмэд эрх баригчид “Эрдэнэт”-ээс мөнгө сааж байна, Таван толгойн ордод зарим бүлэг хүмүүс хууль бусаар лиценз эзэмшиж байна гэж мэдээлсэн юм. Энэ талаар түүнээс зарим зүйлийг тодрууллаа. Эрдэнэт дээр зарим бүлэг хүмүүс хувь хувьс­галын нийлсэн компаниар дамжуулан мөнгө сааж бай­гаа, тэр нь жилдээ 100 тэр­бум төгрөгөөр хэмжигдэж байна. Үүний цаана одоо­гийн эрх баригчид бий гэсэн мэдээлэл байх шиг... Энэ нь “Эрдэнэт” үйлд­вэрт шалгалт оруулах ёстой гэдэг үүднээс яригдаж байгаа. Миний санаж байгаагаар УИХ-ын гишүүн Ц.Шаравдоржоор ахлуулсан шалгалт 2002 онд орж байсан. Үр дүн нь олигтой мэдэгдээгүй. Түүнээс хойш шалгалт ороогүй ирлээ. Тиймээс аудит орох ёстой, үүнийг ганц би хэлээд байгаа юм биш. Саяхан хүртэл эдийн засагч Н.Дашзэвэг хэлж байна лээ. Шалгалт хийгдэж байж элдэв “но” гарч ирэх учиртай юм. Миний мэдсэ­нээр Эрдэнэтэд 30 мянган тонн зэс цэвэршүүлэх үйлд­вэр байгуулагдах сураг га­раад байгаа. Гэтэл 120 мянган тонн зэсийн баяжмалтай бай­хад яагаад заавал 30 мянгыг яриад байгаа нь сонин. Үлдэх 90 мянган тонныг яах гээд байгаа юм гэсэн асуулт гарч ирж байгаа. Энэ болгоныг аудитаар гаргах учиртай юм. Таван толгойн орд дээр үндэсний гэж яриад байгаа консерциумын ард голцуу улстөрч хэсэг бүлэг хүн лиценз эзэмшиж бай­гааг хууль бусаар олж авсан гэж яриад байгаа. Энэ талаар танд мэдэж байгаа зүйл байна уу? Энэ талаар урт түүх яриг­дана. 1999 оныхоор ярихад Таван толгой дахь лицензийг тэр үед олон улсын “ВНР” компани манайханд буцааж өгсөн байдаг. Тэгээд хэдэн сар хэвтэж байгаад есдүгээр сард нь “Майнинфо” ХХК авсан юм. Үүнийгээ тэд ту­хайн үед тэр лицензийг дугаар хорооны хэн ч авч болохоор байсан, дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ бага, ашиггүй байсан гэдэг үндэслэлээр тайлбарладаг. Үнэндээ бол тэр үед “Батумайнинг”, “Адамс­майнинг” гээд гадаад, дотоодын компаниуд олноор байгуулагдаж байсан. Тэдний нэг “Майнинфо” л авсан хэ­рэг. Бараг лиценз наймаалцдаг компани. Улмаар 2000 оноос хойш улс төрч хэдэн хүн консерциум байгуулсан. Уг нь хайгуулын лиценз авсан байх ёстой байтал одоогоор “А” буюу ашиглалтынхыг авсан байх магадлалтай байгаа. Техник, эдийн засгийн үзүү­лэлт нь ч хийгдээгүй, Байгаль орчны үнэлгээ ч батлагдаагүй байхад тэр шүү. Тэгээд ч тухайн үед буюу цагийн сай­ханд улсын төсвийн хөрөн­гөөр буюу татвар төлөгчдийн мөнгөөр хайгуул хийгдэж нөөц нь тогтоогдсон орд шүү дээ. Баталгаатай нь зургаан тэрбум тонны нөөц гэдэг Оюу толгойгоос хэд дахин их юм. Ийм ордын лицензийг хэдхэн хүн хууль бусаар авсныг нотолж саяхан хуулийн байгууллагаас дүгнэлт гараад байгаа гэсэн. Уг нь Таван толгойг хэдэн жилийн өмнө ОХУ-ын “ВНИИ Зарубеж геологи”, “Северс­таль” гэсэн улсын мэдлийн хоёр ч компани хөрөнгө оруу­лах хүсэлтээ тавьж ордод 50:50 хувийн эзэмшлээр ажил­­лая гэж бай­сан. Тэд тухайн үед 290 сая шилжих рублийн хөрөнгө оруулалт хийсэн гэдэг. Таван толгой­гоос Сайншанд, Сайн­шандаас Баруун-Урт, Чойбал­сан чиглэлээр төмөр зам тавьж өгье гэж байсан. Энэ нь Таван толгойн нүүрсийг БНХАУ руу биш, ОХУ, цааш­лаад Япон, БНСУ руу дэлхийн зах зээлд гаргая гэсэн санаа байсан бололтой юм даг. Уулзаж байгаагийнх хоёр орны хооронд хэл ам татлаад байгаа Асгатын мөнгөний ордын талаар таны байр суурийг сонсъё. Бас л 1960-1970-аад оны үед улсын хөрөнгөөр хайгуул нь хийгдсэн ордуудын нэг. Хэнтий, Дорнод дахь Өндөр­цагааны вольфромын, Мөн­гөн-Өндөрийн мөнгөний, Цавын болон Улааны хар тугалгын ордуудын нэгэн адил жирийн нэг орд. Эдийн засгийн ашиг өгөөжийн хувьд Оюу толгой, Таван толгойтой зүйрлэх юмгүй жижиг орд. Би олон улсын болон масш­табынх нь хувьд хэлж байна. Харин мөнгөний агуулга өндөртэй. Ашиг багатай гээд орхих нь юу юм. Монгол Улсын эдийн засагт өгөөжөө өгвөл өгөх л орд байгаа юм. Даанч манай олхиогүй төр, улстөрчдийн явуулгаар шуугиан тариад байна. Энэ нь мэргэжлийн бус хүмүүсийн хийж буй ажил. Ядаж тэнд тэр олон чулуу, хаягдлыг байрлуулах талбай ч байхгүй байгаа шүү дээ. Энэ талаар хэн ч ярихгүй байна. Ашиг гаргаж чадахгүй байж шуугиад байдаг. Эцэст нь ордуудаас ард түмэн хувь хүртэх ёстой гэдэг дээр олон арга яригдах боллоо. Аль нь ашигтай байх вэ гэдэг дээр тогтож байж эрх зүйн зохицуулалт хийгдэх болов уу? Гол нь ордуудаасаа дээд зэргийн ашиг гаргаад түү­нийгээ төвлөрүүлж зориулал­таар нь хүртээх явдал чухал юм. Тусгай сан байгуулж хатуу чанга хяналтын дор ашиглах ёстой. Олон улсад ийм л байдаг. Гэтэл манайхан тийм ч алтан мөнгөн хувьцаа гаргая, иргэн бүртээ данс нээе гэж олон зүйл ярьж байгаа нь зарим нь үнэхээр улс төржсөн, тэр зуурын попу­лист яриа болчих гээд байна. Б.Болд

No comments:

Post a Comment