С. Баярцогт тэргvvтэй АН-ын гишvvд МАХН-д урвана гэв vv?

http://www.olloo.mn/modules.php?name=News&file=article&sid=7772
2005-01-14 12:07:58 , Мэдээний дугаар: #7772
Эвсэл татан буугдаж, эрх баригч намуудын эв нэгдэлд тамга тэмдэг, жигvvр
далбаанаас vvдэлтэй задрал нvvрлэх нь багадаад улс тєрийн нэг хvчнийг нєгєєгєєр бээлий мэт солих гэсэн оролдлого гарч, Монголын яргуйн хувьсгалд нэгэн сонихон дэлбээ нэмэв. Баттай эх сурвалжийн мэдээлснээр єчигдєр єглєєхєн МАХН-ын дарга Н. Энхбаярын єрєєнд С. Баярцогт тэргvvтэй АН-ын арав орчим гишvvн гэнэт зочилжээ.
Vvнээс ч илvv сонирхолтой сюрпризийг тэд ноён Н.Энхбаярт барьсан аж. * Бид АН-аас гарч МАХН-д элсмээр байна, хvлээн авах уу* гэсэн тэдний содон саналыг сонссон МАХН-ын дарга арай л єєрийгєє чимхэж, сэрvvн зvvдэлсэн, vгvйгээ шалгаагvй юм байх. Гэнэтийн цочмог саналд балмагдсан Н. Энхбаяр * Тоглож байгаа байлгvй дээ...* хэмээн инээмсэглэл гайхшрал уралдуулан асуудлыг булзааруулсаар эрхэм зочдыг vдэж дєнгєжээ. Энэ vнэн бол АН-ын дарга нарын тамга тэмдэг, албан тушаалын * тулаан* залуустаа их л сєргєєр нєлєєлж буй бололтой.

/2005.01.13 Єнєєдєр /

No comments:

Post a Comment